зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4242 4243 4244 4245 4246 4247 4248
  • Зуслангийн айлуудыг 22.00 цагаас өмнө гэрлээ унтраахыг зөвлөв
    2017 оны 8 сарын 04
    ОХУ-ын Сибирийн ойн түймрээс дайжсан хүр эрвээхэйнүүд манай нутагт ихээр нүүдэллэн орж ирсэн. Уг хүр эрвээхэйг устгах ажлыг хотын ойролцоох зуслангуудад хийж эхэлсэн байна. Хүр эрвээхэйн тоо толгойг багасгах, устгах ажил Найрамдал зуслангаас эхлэн Бэлх, Сэлх, Хадат вилла орчимд “Гэрлэн урхи”-иар үргэлжилж байна.

  • Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг бүрэн эхээрээ
    2017 оны 8 сарын 04
    Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг бүрэн эхээрээ
  • Шуурхай: Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэллээ
    2017 оны 8 сарын 04
    Шуурхай: Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэллээ
  • Дундговь аймгийн Гурвансайхан суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ
    2017 оны 8 сарын 04
    ​Дундговь аймгийн Гурвансайхан суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал тус сумын Дэрсэнэ Ус багийн нутаг Цагаан хошуу хэмээх газарт малчин Б-ийн гурван үхэрт шүлхий өвчнийх байж болзошгүй шинж тэмдэг илэрснийг аймгийнхаа мал эмнэлэгийн лабораторит мэдэгдсэн байна.



    Үүний дагуу мал эмнэлэгийн лаборатори үхрээс дээж авч МЭАЦ-ийн төв лабораторит явуулаад байсан бөгөөд шинжилгээний хариу өчигдөр гарч, шүлхий өвчин мөн болохыг тогтоож сумын Засаг даргын захирамжаар өчигдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.



    Хорио цээрийн дэглэм тогтоосон Цагаан хошуу хэмээх газар нь Гурвансайхан сумын төвөөс 20 шахам км-т оршдог бөгөөд хорио цээрийн дэглэм 28 хоногийн турш үргэлжилнэ.
  • УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа мэндчилгээ дэвшүүллээ
    2017 оны 8 сарын 04
    Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн түүхийг бүтээсэн үе үеийн ахмадууд, төмөр замын өнөөгийн хөгжилд хөдөлмөр, зүтгэлээ зориулж яваа төмөр замчид, бидний залгамж халаа болж маргаашийг бүтээлцэхээр шамдан суралцаж буй залуустаа Монгол-Оросын Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн 68, Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 79 жилийн ойн баярын мэнд хүргэе.
    Ган замчид бид 2017 онд биелүүлэхээр зорьсон зорилгынхоо тэн хагаст ирээд байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд улс орны хэмжээнд эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан амаргүй цаг үе байсан ч түүхэн хөгжлийнхөө туршид аливаа бэрхшээлийг хамтдаа даван туулж, ачааны хүндийг ажралгүй өргөж ирсэн жишгээрээ төмөр замчид бид амжилт бүтээлийг цогцлоож чадлаа. Тухайлбал оны эхний зургаан сарын байдлаар Замын хэмжээнд 10287.7 мянган тонн ачааг тээвэрлээд байгаа нь төлөвлөгөөт үзүүлэлтийг 101.61 хувиар буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.2 хувиар давуулан биелүүлэв. Үүнээс импортын тээвэр 1010.37 мянган тонноор буюу төлөвлөгөөт үзүүлэлтийг 108.64 хувиар хангаж, өнгөрсөн оныхоос 5.30 хувиар давууллаа. Мөн экспортын тээврийг 3628.65 мянган тонн буюу төлөвлөгөөг 102.50 хувиар биелүүлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.41 хувиар давуулаад байна. Энэхүү амжилтынхаа үр шимийг хүртэж нийт төмөр замчид мэргэжлийн баярынхаа өмнө цалингаа 10 хувиар нэмүүллээ. Энэ бүхэн зүтгэл нэгт ган замчид Та бүхний хамтын амжилт юм.
    Үлдсэн хагас жилийн хугацаанд төмөр замчид Та бидний өмнө дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх их хариуцлага хүлээж байна. Улс орныхоо хөгжлийн түүчээ, хөдөлмөр зүтгэлийн нүүр царай байхын тулд төмөр замчид бид илүү хичээж, илүү хөдөлмөрлөж, илүү сэтгэх нь хамгаас чухал юм. Хүн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлах, хүчин зүтгэлийнхээ нийлэмжээр техник технологийнхоо хүчин чадлыг сайржруулах, орчин цагийн хэрэглэгч, захиалагчдын өндөр шаардлагад хүрч ажиллах нь та бидний тэргүүн зорилт байх учиртай. Үүнийг төмөр замчид та бид хамтдаа бүтээж чадна гэдэгт бат итгэж байна.
    Төмөр замчид бидний зорьсон үйл бүхэн бүтэмжтэй байх болтугай.

    УБТЗ-ын дарга / Д.Жигжиднямаа /
  • Г.Шийлэгдамба анхан шатны шүүхээс хорих ял сонслоо
    2017 оны 8 сарын 04
    Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, өчигдөр орой шүүх шийдвэрээ гаргасан байна.
  • Болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    2017 оны 8 сарын 04
    Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй, усархаг бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер, усны аюулаас сэрэмжилж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

    Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?
    https://youtu.be/qypgvGONOzs

    Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/
    Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
    Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх
    Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
    Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
    Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
    Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх
    Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ?

    https://youtu.be/jiQZNf5Z1f8

    Өөртөө болон бусдад туслах
    · Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих

    · Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх

    · Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах

    · Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих

    · Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах

    · Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх



    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
  • Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр дотоод цам харайна
    2017 оны 8 сарын 04
    Даншиг наадмын арга хэмжээний хүрээнд өнөөдөр, маргааш Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурж, дотоод цам харайна.

  • 320 мянган м.кв талбайн шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэв
    2017 оны 8 сарын 04
    Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлж байгаа.
  • “Жаргалант”-д сувилуулагчид хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо
    2017 оны 8 сарын 04
    ОБЕГ-ын харъяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх “Жаргалант” сувилал Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай Эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа.
  • Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцлоо
    2017 оны 8 сарын 04
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн, гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзаж, улс орондоо энэ салбарын хөгжлийг эрчимжүүлж Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцлоо

    Уулзалтад АНУ-ын “Google” компанийн ахлах софтвэйр инженер Б.Баттулга, “Амазон” компанийн хөгжүүлэлт, үйл ажиллагааны ахлах инженер А.Амарбаяр, “Square” компанийн борлуулалтын менежер Б.Дөлгөөн, Монголоос олон улсын зах зээлд амжилттай гарч буй “Анд глоба”л компанийн захирал Ч.Анар нар хүрэлцэн ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрсдийн эрхэлж буй ажил болон, Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаараа ярилцлаа.

    Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа цөөнгүй залуус уулзаж улс орондоо технологийн салбарыг хөгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд тэдний төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаа нь энэ юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга далайд гарцгүй Монгол Улсын хувьд мэдээллийн технологи гэдэг бол дэлхийд, олон улсад Монголын нэг чухал гарц хэмээн харж байгаагаа онцлоод БНЭУ-ын Элчин сайдтай уулзахдаа тус улсын дэлхийд алдартай мэдээллийн технологийн сургуулийн салбарыг улсдаа байгуулах талаар хүсэлт тавьсан талаараа мөн дурдлаа. Залуус улс орныхоо хөгжлийн төлөө, мэргэшсэн салбараа өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүртэл улс орондоо хөгжүүлэх тухайд бодит санал боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах талаар ч мөн ярилцлаа.
  • Ил задгай тарвага борлуулж байсныг илрүүлэв
    2017 оны 8 сарын 04
    2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хорооны байцаагч дэслэгч Б.Мөнхбаатар, ахмад Б.Гантулга нартай хамтарч дүүргийн 1дүгээр хороо, вокзалын арын автобусны буудал дээр ил задгай худалдаа хийж байсан иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад Б.Баасанбаярын борлуулах гэж байсан 3 ширхэг тарвагыг илрүүлэн Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжилт хийлээ.
  • Б.Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    2017 оны 8 сарын 04
    “Тампере-2017” залуучуудын ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга “Алдар” спорт хорооны тамирчин Бат-Оршихын Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Тамперегийн дэвжээнд 1/8 шигшээд залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Нодира Сабироваг 12:2-оор, шөвгийн наймд Энэтхэгийн Нандини Бажирао Салокег цэвэр ялж, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Ксения Нежгоровад цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Пан-Америкийн аварга АНУ-ын 17 настай охин Камерон Жайлен Геринийг нэг минутад оноогоор (12:2) цэвэр ялснаар Финландад Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа. Энэ нь Монголын бөхчүүдийн залуучуудын ДАШТ-ээс 27 дахь хүрэл медаль болж байна. Энэ жинд ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 2012 онд Тайландын Паттая хотод болсон тэмцээнд алтан медаль хүртэж, дараа жил нь Софид хүрэл медалиар энгэрээ мялаасан. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 2010 онд Будапештийн ДАШТ-д 51 кг-д хүрэл медаль хүртэж байв.
    Маргааш эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Бат-Очирын Болортуяа Украины Алёна Кремзертэй, 63 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Болгарын Юлиана Яневатай, 72 кг-д Бямбадоржийн Цэцэгбаяр Беларусийн Анастасья Зимианковатай 1/8 шигшээ барилдаанд тус тус хүч үзнэ.
  • Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Ховдод төсөл хэрэгжинэ
    2017 оны 8 сарын 04
    Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа П.Баттогтох өнөөдөр Жайкагийн Нагоя дахь салбарын ажилтан Сато Куника тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор С.Баттулга, Японы Нагоя их сургуулийн профессор, доктор Ясухиро Сузика, ОБЕГ-ын Бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Сэржмядаг нар оролцов.



    Уулзалтын үеэр Хатагтай Сато Куника Жайкагийн “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлэхээр болоод байгааг дуулгаж, профессор Ясухиро Сузуки төслийн зорилго, үйл ажиллагаа, үр дүнг товч танилцуулав.

    Хурлын үеэр хурандаа П.Баттогтох уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед газар зүйн байрлалын хувьд ихээхэн эмзэг бүс нутагт хамаарах, баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт энэхүү төсөл хэрэгжих болсон нь тун чухал асуудал юм. Мөн бүсийн тулгуур төв Ховд аймагт хэрэгжсэн төслийн үр дүнд бий болсон арга барилыг тухайн бүсийн аймгуудад төдийгүй, бусад бүсийн аймаг, орон нутагт хэрэгжүүлэх тал дээр Онцгой байдлын байгууллагын зүгээс онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.



    Харин Жайкагийн Нагоя дахь салбарын ажилтан Сато Куника ОБЕГ-ын зүгээс төслийн ач холбогдлыг онцгой үнэлж байгаад талархаж буйгаа илэрхийлээд Ховд аймаг дахь Онцгой байдлын газрын дэмжлэг, Японы Нагоя их сургуулийн болон Монгол Улсын Их сургуулийн эрдэмтдийн мэдлэг, арвин их туршлагад тулгуурлан энэхүү төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.



    Уг төслийн хүрээнд 08 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Япон, Монгол талын хамтарсан баг Ховд аймагт ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • “Sunrise Festival 2017″ шоу өнөөдөр болно
    2017 оны 8 сарын 04
    “Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.

    “Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадмын тасалбарын үнэ 20.000 мянган төгрөг.
  • УДШ яллагдагч нар болон хохирогч талын гомдлыг хэлэлцэнэ
    2017 оны 8 сарын 04
    УДШ яллагдагч нар болон хохирогч талын гомдлыг хэлэлцэнэ
  • 24 баримт: С.Зоригийн хэргийн талаар ил болгосон ноцтой баримтуудыг эргэн дэлгэе
    2017 оны 8 сарын 04
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд болно. Тус хэрэгт Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг буруутайд тооцож, анхан шатны шүүхээс тэдэнд 25 жилийн хорих ял оноосон. Тэгвэл Давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл Улсын дээд шүүх өнөөдөр яллагдагч нар болон хохирогч талын гомдлын дагуу дээрх хэргийг хэлэлцэх юм. Харин дээрх шүүхийн шийдвэрүүд гарсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хэргийн зарим нэгэн мэдээлийг улсын нууцаас гаргахыг зөвшөөрсөн юм. Харин тухайн үед энэхүү ноцтой баримтуудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ”Цагийн Хүрд” нэвтрүүлгээр дэлгэсэн. Мөн Нийслэлийн хяналтын Прокурор Б.Батжаргал С.Зоригийн хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Тэгвэл улсын нууцаас дэлгэсэн эл хэрэгтэй холбоотой 24 баримтыг эргэн сануулж, хүргэж байна.
  • Ард түмний сэтгэлийн хандив эзэндээ хүрч байна уу эсвэл хэн нэгний бэлэн зууш болоод байна уу
    2017 оны 8 сарын 04
    “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өчигдөр хүний өөрийн нийлсэн 30 гаруй хүүхдийг өсгөж, улмаар ”Сарнай хүүхдийн төв”-ийг барихаар хандив цуглуулж байсан М.Сарнай гэх эмэгтэйг хууран мэхлэгч байсан талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, басхүү гайхширлыг төрүүлэв. Энэхүү мэдээлэл цацагдсны дараа М.Сарнай ч мөн өөрийн байр суурийг илэрхийлж мэдээлэл өгсөн байлаа. Тэдний өөр хоорондоо шидэлцэх үнэн худал нь үл мэдэгдэг мэдээллүүд нь цахим ертөнцийнхөнг талцуулж басхүү гомдол гайхширлыг төрүүлээд байгаа юм. Ядарсан нэгнээ гэсэн ард түмний сэтгэлийн хандив үнэхээр эзэндээ хүрч байна уу эсвэл хэн нэгний бэлэн зууш болоод байна уу гэдэг асуудал ч яригдах боллоо. Ямартай ч энэ талаар төрийн бус байгууллынхан байр сууриа илэрхийлээд эхлэв. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын талаар хэн юу хэлснийг хүргэж байна.
  • Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 8 сарын 04
    Өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ий баасан гарагт хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    2017 оны 8 сарын 04
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
4242 4243 4244 4245 4246 4247 4248
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
    16 цаг 19 мин
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
    19 цаг 21 мин
  • Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
    Уржигдар 15 цаг 10 мин
  • “Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
    Уржигдар 13 цаг 03 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 12 цаг 57 мин
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    Уржигдар 11 цаг 33 мин
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    Уржигдар 11 цаг 14 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    Уржигдар 10 цаг 39 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    Уржигдар 09 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 41 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    Уржигдар 09 цаг 39 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 09 цаг 36 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    Уржигдар 09 цаг 08 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
24 баримт
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК