-
2017 оны 7 сарын 27
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14-р хороонд ”Түргэн тусламжийн төв” барихаар 2017 оны төсөвт тусгагдсан.
-
2017 оны 7 сарын 27
УИХ-ын гишүүн Д.Гантулгын гэх хэрэг сүүлийн үед нэлээд дуулиан дагуулаад байгаа. Тэгвэл өнөөдөр тус хэргийн хохирогчид гэгдэх хүмүүс Авлигатай Тэмцэх Газрын үүдэнд мэдээлэл хийлээ.
-
2017 оны 7 сарын 27
Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөнөөс НИТХ-ын намын бүлгүүдэд өнгөрсөн долоо хоногт ”60 тэрбумын” асуудлаар шаардлага хүргүүлсэн билээ.
-
2017 оны 7 сарын 27
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ.
-
2017 оны 7 сарын 27
Монгол Улсын Шадар сайд, Байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн БАЗ-ийн дарга П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийнхэн тус аймгийн Онцгой байдлын газар, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалт дадлагын танхим болон аймгийн төвийн нийтийн орон сууц, олон нийтийн зориулалтын барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэг хийхэд их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 13 обьекттэй танилцсан.
Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрууд тус бүр Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа тавьж, санал хүсэлтээ уламжиллаа.
Мөн “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх Японы туршлага” сэдэвт хоёр цагийн сургалтыг зохион байгуулав.
Ажлын хэсгийнхэн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлд 13 төрлийн үүрэг чиглэл өглөө гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 27
Энэ сарын 24-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хүчтэй мөндөр орж, хоёр хүн бэртэж, олон айлын гэр сүйдсэн байгалийн гамшигт үзэгдэл болсон билээ.
-
2017 оны 7 сарын 27
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн байгаль орчны хөтөлбөрийн зохицуулагч С.Р.С Мохади, Байгаль орчны судлаач, доктор Ганеш Раж Жоши нарыг хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 7 сарын 27
“Улаанбаатар дулааны” ТӨХК дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн халуун ус хязгаарлаж эхэлсэн.
-
2017 оны 7 сарын 27
Чөлөөт бөхийн 2017 оны залууучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-5-нд Финландын Тампере хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Скандинавын хойгт манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян (Хасу-Мегастарс), 60 кг-д Ц.Цогбадрах (Алдар), 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 84 кг-д М.Цогтгэрэл (Ирээдүйн одод), 125 кг-д Д.Эрдэнэтулга (Аварга), эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн (Налайх), 48 кг-д Б.Чимгээ (Хангарьд), 55 кг-д Б.Болортуяа (Женко), 59 кг-д Б.Болор-Эрдэнэ (Алдар), 63 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 67 кг-д Э.Даваанасан (Алдар), 72 кг-д Б.Цэцэгбаяр (Арслан) гэсэн 12 тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар (Женко), спортын мастер Ё.Батдархан (Хасу-Мегастарс), олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэрийн хамт оролцоно. Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Төмөрийн Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.
-
2017 оны 7 сарын 27
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины 1,6 км авто замыг засаж байна. Энэ сары
-
2017 оны 7 сарын 27
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын зорилго нь ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма өөр ажилд шилжиж буйтай холбогдуулан манай улсад сүүлийн удаа ажиллаж, Монгол Улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцыг мэдээлэхэд оршиж байв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, ОУВС-тай цаашдаа ч тууштай хамтарч ажиллах байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын эдийн засагт тулгараад байсан өрийн хямралыг даван туулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн үзүүлэлт сайжрахад Ерөнхий сайдын манлайлал онцгой ач холбогдолтой байсныг ОУВС-гийн төлөөлөгч тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 27
09.30 цагт Бэтүв хийдэд Бакула Ринбүчи багшийг Арслант ширээнд залах еслол болно.
10.00 цагт Төрийн ордонд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн 21 аймгийн Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл, газар тариалан болон отор нүүдлийн талаар цахим хурал хийнэ.
10.00 цагт НЗДТГ-ын байранд сонгуулийн өмнө гарсан 60 тэрбум төгрөгийн маргааны талаар МАХН-аас НИТХ дахь МАН болон АН-ын бүлэгт хүргүүлсэн шаардлагын хариуг нэхнэ.
11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд ”Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг санаачлагч Оном сангаас 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Blue Sky зочид буудалд “Монгол, БНХАУ-ын бизнес уулзалт” болно.
-
2017 оны 7 сарын 27
imagesАялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь ”Сарлагийн наадам” юм. Жил бүр Өвөрхангай аймагт уламжлал болгон зохион байгуулагддаг тус наадам энэ жил Бат-Өлзий сумын нутаг Улаан цутгалангийн хүрхрээнээс баруун хойш найман километрт оршдог Өндөр Хясаа гэдэг газар болж байна.
-
2017 оны 7 сарын 27
...”Мэнгэт хайрхан” Ц.Нямдоржийн хувьд олон жилийн хур туршлага, хорон үг хоёроо хоршуулж байгаад дайраад, даваад гарах хүч бий. Харин У.Хүрэлсүх өөрийгөө Монголын Путин гэж боддог ч байж магадгүй...
-
2017 оны 7 сарын 27
Сүүлийн өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баяр, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудал нэлээд хурцдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газрын хооронд хатуу үгтэй албан бичиг хөврөх болов.
-
2017 оны 7 сарын 27
Өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ний лхагва гарагт хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2017 оны 7 сарын 27
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
-
2017 оны 7 сарын 27
2017 оны 07 дугаар сарын 26-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 23 хэм, 20 цагт 21 хэм дулаан байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална.
2017 оны 07 дугаар сарын 26-ны 20 цагаас 07 дугаар сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшиж, зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
-
2017 оны 7 сарын 26
Дэлхийн зах зээл дээр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 365.16 ам.долл /баррель 48.06 ($)/, “WTI” төрлийнх 357.14 ам.долл /баррель 45.77 ($)/ ханштайгаар хаагдсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 1.74 хувь, “WTI” төрлийн түүхий тос 1.65 хувиар тус тус буурсан байна.
-
2017 оны 7 сарын 26
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIII олимпийн наадам Туркийн Самсун хотод болж байна. Дөрвөн жил нэг удаа болдог энэ удаагийн наадамд дэлхийн 114 орны 3145 тамирчин спортын 21 төрөлд өрсөлдөж байгаа юм. Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Э.Баттүшиг, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатарын хамт гурван тамирчин оролцсоноос бүгд медаль хүртсэн бахдам амжилттайгаар эх орондоо ирэхээр болж байна. Самсуны дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Намдагдоржийн Эрхэмбаяр, 65 кг-д Дорждагвын Чинзориг нар мөнгө, 74 кг-д Ширэндэвийн Батбаатар хүрэл медаль хүртэв. Манай тамирчид Туркэд хэрхэн барилдсаныг хүргэе.
57 кг: Өвөрхангай аймгийн тамирчин Н.Эрхэмбаяр Украины Сергей Сушевскиг 10:0-ээр, Болгарын Панаот Димитровыг 14:3-аар, Казахстаны Нурсултан Дуисембиевийг 16:6-гаар тус бүр оноогоор цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Кейван Ростамабадид 15:16-гаар ялагдав. Өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга, 18 настай түүнд дифлимпийн аварга болоход тун ойрхон байлаа.
65 кг: Д.Чинзориг шөвгийн наймд Энэтхэгийн Ажаи Кумарыг 12:8-аар, хагас шигшээд Армений Аргишти Бабаяныг 10:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Хосейн Нуридашлежехэд оноогоор цэвэр ялагдснаар мөнгөн медалийн эзэн болсон юм.
74 кг: Ш.Батбаатар шөвгийн наймд Казахстаны Чингисхан Алдибайевыг 7:3-аар ялж, хагас шигшээд Энэтхэгийн Вирендер Сингхт 4:6-гаар ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Максим Слапикийг 10:0-ээр ялж, 12 жилийн өмнө буюу 2005 онд Австралийн Мельбурнд болсон дифлимпийн наадмын медалиа ихэрлүүлж хос медальтан боллоо.
Сонирхуулахад, тэднээс өмнө гавьяат тамирчин Бадарчийн Отгонбаяр “Копенгаген-1997”, “Ром-2001”-д хүрэл, Милхаажавын Ганбат “Ром-2001”, Даваанямын Баасандорж “Софи-2013” дифлимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байв.