зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4249 4250 4251 4252 4253 4254 4255
  • МАН-ын бүлэг 14 цагаас хуралдана
    2017 оны 10 сарын 10
    УИХ дахь МАН-ын бүлэг 14.00 цагаас Төрийн ордоны Б танхимд хуралдахаар болжээ.
  • Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна
    2017 оны 10 сарын 10
    Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.



    ДЭМБ-н судалгаагаар бие махбодын архаг хууч өвчин сэтгэл гутралтай хавсарсан тохиолдолд хүний биеийн эрүүл мэндийн байдал улам хурдан дордож байгааг тогтоосон юм. Халдварт бус, архаг өвчнүүд одоогоор дэлхий дахинд нас баралтын гол шалтгаан болж байна. Архаг хууч өвчтэй хүмүүс болон түүний гэр бүлийнхэний амьдралын чанарт нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь бол сэтгэл санааны байдал юм.



    Үүнээс гадна удаан хугацааны турш өвчтэй байх нь сэтгэл санаанд дарамт үзүүлснээр сэтгэл түгшилт ба эрүүл бус зан үйлтэй болоход нөлөөлж, энэ нь сэтгэл зүйн ба бие махбодын шинж тэмдгүүдээр илэрдэг ажээ.



  • “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болно
    2017 оны 10 сарын 10
    “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болно
  • “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян эхэллээ
    2017 оны 10 сарын 10
    ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны нээлт өнөөдөр МУБИС-ийн А байрны 201 тоотод боллоо.
  • ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв
    2017 оны 10 сарын 10
    Турк Улсын Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25 наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн түүхэн амжилт гаргасан Онцгой байдлын албаны баг тамирчдыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.



    Энэ үеэр Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн Онцгой байдлын албаны багийн дасгалжуулагч, бэлтгэл дэд хурандаа Д.Ганболдыг Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан бол багийн тамирчин Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч Э.Энхбат, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Н.Нямсүрэн нарт хугацааны өмнө ахмад цол, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч О.Батсайханд хугацааны өмнө ахлах дэслэгч цол олголоо.



    Мөн Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн Онцгой байдлын албаны багийн ахлагч Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр, багийн тамирчин Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Г.Баттулга, Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч О.Мөнхтунгалаг, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Н.Ганбаяр, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Я.Энхбаяр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э. Билгүүн нарыг гурван сарын үндсэн цалингаар сайшаал хүртээсэн юм.



    Үүний дараа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын хэмжээнд тохиож буй бас нэгэн түүхэн үйл явдал бол манай баг тамирчид Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын анхны медалийг хүртсэн явдал боллоо.



    Гал унтраах техникийн олон төрөлт спорт нь Монгол Улсад хөгжөөд 60 орчим жил болж байна. Энэ медаль бидний мөрөөдөл байлаа. Хөрөнгө, санхүүгээс шалтгаалан манай баг тамирчид сүүлийн хэдэн жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нь тасалдаад байсан. Энэ спортыг хөгжүүлэх, баг тамирчдыг тууштай бэлтгэх зорилгоор 2015 онд Гал унтраах техникийн олон төрөлт спортын Монгол Улсын шигшээ багийг байгуулж, бэлтгэл, сургуулилт хийх нөхцлийг сайжруулах, орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангах зорилгыг ОБЕГ-ын удирдлагын зүгээс тавьж ирсэн. Үүний үр дүн гарсанд баяртай байна. Энэ итгэлийг Та бүхэн маань хэд дахин зүтгэлээр хариулж Дэлхийн дэвжээнээс медаль хүртлээ. Та бүхний гаргасан энэ түүхэн амжилт Онцгой байдлын албаны олон зуун аврагч, Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэдэг залууст Дэлхийн дэвжээний үүд хаалгыг нээж, тэдэнд томоохон боломж олгож өгсөнд баярлалаа.



    Дэлхийн аваргын медальтан байх үүрэг хариуцлага өндөр. Дараа, дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтаа ахиулах, энэ спортоор хичээллэгч залуу үеээ бэлтгэх үйлсэд нь амжилт хүсье. Хэдхэн хоногийн өмнө Та бүхнийг үдэж өгөхөд “Медальтай ирнээ” гэж амлаж байсан. Энэ амлалтандаа хүрсэн Онцгой байдлын албаны шилдэг хөвгүүд та бүхнээр бахархаж байна. Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн, ард иргэдийнхээ өмнөөс Та бүхэндээ баяр хүргэж, ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

    ОБЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ, дэслэгч О.Батсайхан нарыг 2018 онд ОХУ-ын Гал эсэргүүцэх академид, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, 1 дүгээр зэрэгтэй тамирчин Э.Билгүүн нарыг Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуульд эчнээгээр суралцуулахаар шийдвэрлэснийг дуулгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Дархан-Улаанбаатар чиглэлд халтиргаа гулгаа үүссэн байна
    2017 оны 10 сарын 10
    Дархан-Улаанбаатар чиглэлд Хустайн даваа, Баруун хараагийн тойрог, Хар хошууны тойрог зэрэг замууд гамшгийн байдалтай, гадаргууд мөсөн бүрхүүл зузаан тогтсон, халтиргаа гулгаа үүссэн байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна!!!
  • Эмч нар ОУВС-гийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг шаардлаа
    2017 оны 10 сарын 10
    Эмч нар ОУВС-гийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг шаардлаа
  • Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эзэн тодорчээ
    2017 оны 10 сарын 10
    2017 оны Нобелийн шагналыг хүртэх ээлжит хүний нэр дөнгөж саяхан тодорлоо.

    “Спутник” агентлагийн мэдээлснээр, Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг зан төрхийн эдийн засгийн /behavioral economics/ салбарт хийсэн судалгаагаараа Чикагогийн их сургуулийн эдийн засагч Ричард Х.Талер хүртэхээр болсон байна.

    Нобелийн хорооноос гаргасан мэдэгдэлд “Хязгаарлагдмал оновчтой байдал, нийгмийн давуу тал ба хувь хүний өөрийгөө хянах чадвар зэргийн үр дагаврыг судалсны үндсэн дээр хүмүүсийн онцлог шинж чанарууд нь шийдвэр гаргахад болон зах зээлийн үр ашигт хэрхэн нөлөөлдгийг тэрбээр харуулж чадсан” гэжээ.

    Өдгөө 72 настай тэрбээр нийт зургаан ном бичсэн байна. Саяхан л гэхэд “Misbehaving: The Making of Behavioral Economics” буюу ”Төрхгүйтэл: Зан төрхийн эдийн засгийг бий болгох нь” гэдэг ном бичжээ.

    Нобелийн шагналыг санаачлагч Альфред Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд шагнал гаруудах ёслол болдог уламжлалтай. А.Нобелийн гэрээслэлээр энэ шагналыг эдийн засаг, физиологи-анагаах ухаан, физик, хими, утга зохиолын салбарт ололт амжилт гаргасан болон энх тайвныг хөхиүлэн дэмжсэн хүмүүст олгодог юм.

    Нобелийн шагналыг 9 сая швед крон буюу 1.1 сая ам.доллар дагалддаг билээ.
  • Баянзүрх дүүргийнхэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
    2017 оны 10 сарын 10
    Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбоотойгоор шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагтай болсон билээ. Энэ удаагийн “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч- Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар оролцож, цаг үеийн мэдээлэл өгөв.

    Нийслэлийн Баянзүрх дүүрэг 331536 хүн амтай. Дүүргийн 28 хороонд 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 24 мянган өндөр настан амьдарч байна. Монгол Улсын нийт хүн амын 11 орчим хувь нь амьдардаг нийслэлийн хамгийн том дүүрэгт бүтээн байгуулалтын дараах ажлууд өрнөжээ.

    Дүүргийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгөөр 80.44 тэрбум төгрөгийн өртөг бүхий 21 төсөл, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 17.22 тэрбум төгрөгөөр 7 хөрөнгө оруулалтын ажил, Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр 4 хөрөнгө оруулалтын ажил, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 34 төсөл арга хэмжээг 1.62 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж буй аж.

    Боловролын салбарт энэ хичээлийн жилд 14, 127, 126, 136 дугаар сургууль шинээр ашиглалтад орсон байна Ингэснээр бага боловсролын хамран сургалтын хувь 99.88 хувьд хүрсэн байна. Дүүргийн хэмжээнд нийт 53800 хүүхэд ЕБС-д хамрагдсаны 7120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.

    Тус дүүрэгт өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр олон ажлыг хийсэн байна. Тухайлбал, 260 ширхэг гэрэлтүүлэг хийгдсэн бөгөөд орон сууцны хороололд 67, гэр хороололд 193 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийж гүйцэтгэжээ. 2012 онд 4860 ширхэг гэрэлтүүлэгтэй байсан бол 2017 оны аравдугаар сарын байдлаар 10810 ширхэг болж өссөн юм. Мөн дүүргийн хэмжээнд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр туслах зам болон орон сууцны хороолол доторх 1650 м.кв талбайн замын эвдрэлийг нөхөн засварлаж иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн аж.

    Харин дүүргийн Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуу хог хаягдлыг цэвэрлэх их цэвэрлэгээг шат дараатай зохион байгуулан ажилласан бөгөөд нийт 2420 төрийн албан хаагчийг оролцуулж 45 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг бүртгэлжүүлэх, бүртгэлийн нэгдсэн сантай болсон. Мөн энэ онд дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэх 1654 гэрээг байгуулан ажиллаж байна.

    Баянзүрх дүүргийн хэмжээнд есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар татварын орлого 1.69 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 1.43 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Өссөн дүнгээр 14.34 тэрбум байхаар төлөвлөснөөс 13.06 тэрбумын гүйцэтгэлтэй байна. Нэг үгээр хэлбэл, татварын орлого өссөн дүнгээр 1.27 тэрбум төгрөгөөр тасраад байгаа гэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Ж.Мөнхбат хуулийн байгуулагад шалгуулна гэдгээ мэдэгдлээ
    2017 оны 10 сарын 10
    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат өнөөдөр өөрийн нэр холбогдоод буй концессын гэрээг албан тушаалаа ашиглан байгуулсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

  • Цэргийн дэлхийн аварга бүсгүйчүүд есдүгээр сарын шилдэгт нэр дэвшив
    2017 оны 10 сарын 10
    Монголын Үндэсний Олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор сарын шилдэг тамирчинг тодруулж байгаа билээ. Наймдугаар сарын шилдэг тамирчнаар чөлөөт бөх болон жүдогийн дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон, Доржсүрэнгийн Сумъяа нар тодорсон. Тэгвэл өнгөрсөн сард Литвын Клайпеда хотод болсон цэргийн ДАШТ-д түрүүлсэн П.Орхон есдүгээр сарын шилдэг тамирчинд дахин нэр дэвшив. Түүнтэй хамт чөлөөт бөхийн тамирчдаас цэргийн дэлхийн аварга болсон ОУХМ Ганбаатарын Отгонжаргал сарын шилдэгт нэр дэвшсэн байна. Тэдэнтэй хамт өнгөрсөн сард Туркменистаны Ашхабад хотод болсон Азийн танхимын болон тулааны спортын наадмын аварга хүндийн өргөлтийн тамирчин ОУХМ М.Анхцэцэг, самбо, жюү-жицү, кураш, бүстэй барилдааны тамирчин О.Мөнхцэцэг, Ц.Батцэцэг, шатрын өсвөрийн дэлхийн аварга Д.Батсүрэн, мэргэжлийн сүмогийн Аки башёод түрүүлсэн ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж болон хөлбөмбөгийн лигийн аварга “Эрчим” клуб, оюутны дэлхийн аварга 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг нэр дэвшээд байна. Хэрэв та бүхэн сарын шилдэг тамирчиндhttps://aommnoc.typeform.com/to/EMbcR7 линкээр орж саналаа өгөөрэй.
  • Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжинд саналаа өгөөрэй
    2017 оны 10 сарын 10
    Өнгөрсөн жил Дэлхийн мисс тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, Монгол улсын рекордыг шинэчилсэн. Тэрбээр ”Multimedia” шалгаруулалт буюу ”Mobstar” аппликейшны санал хураалтад тэргүүлж, энэхүү амжилтын эзэн болсон юм.
  • “Улаанбаатар” кино наадмыг Д.Золбаярын бүтээлээр нээнэ
    2017 оны 10 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
  • Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох асуудлаар МАН завсарлага авлаа
    2017 оны 10 сарын 10
    Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн /ҮХЦ/ гишүүнийг шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэв.
  • Д.Тэрбишдагва: Замбараагүй байдлаас нам дамжсан олигархууд, дэлхий дамжсан эдийн засгийн алуурчид хождог
    2017 оны 10 сарын 10
    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа.
  • LIVE: Төрийн ордонд АН-ын бүлэг мэдээлэл хийж байна
    2017 оны 10 сарын 10
    Ардчилсан намаас шинэ Засгийн газрыг шуурхай байгуулах хэрэгтэй байгаа талаар мэдээлэл хийж байна.
  • АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
    2017 оны 10 сарын 10
    АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
  • Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ
    2017 оны 10 сарын 10
    Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэхээр тов зарлалаа. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 13-ны 09.00 цагт болно.
  • “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал-2017”-д оролцов
    2017 оны 10 сарын 10
    Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Онцгой байдлын яам болон Япон Улсын Төрийн сайд нарын танхимтай хамтран 2017 оны 10 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хотноо зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал-2017”-д Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал оролцоод ирлээ.

    Азийн Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга Масанори Хамада уг хурлыг хоёр өдрийн турш хамтран зохион байгуулсанд Азербайжаны Онцгой байдлын яаманд талархал илэрхийлж, сүүлийн жилүүдэд Ази тив нь байгалийн гамшигт ихээр нэрвэгдэж байгаатай холбогдуулан Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөг дараагийн 20 жилийн туршид хэрэгжүүлэх шаардлагатайг хурлын үеэр цохон тэмдэглэсэн байна.



    Хурлын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн төлөвлөгөө, томоохон хэмжээний гамшгийг даван туулах, үр дүнтэй хариу арга хэмжээ авах болон гамшгийн эрсдэлийг бууруулах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хялбаршуулах дэвшилтэт технологи гэсэн сэдвүүдийг хэлэлцлээ.

    Хошууч генерал Т.Бадрал бага хурлаас гадна Азийн Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны удирдах зөвлөлийн хуралд оролцож Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал бодлоо солилцов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • ”Улаанбаатар олон Улсын IX кино наадам”-ын шилдгүүд тодорно
    2017 оны 10 сарын 10
    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар олон улсын IX кино наадам”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцож байна.

    Наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом, батламж, мөнгөн шагналаар шагнах юм.

    “Улаанбаатар” олон улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-ны төрлийн шалгаруулалтанд 2016 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 09-р сарын 15-ны дотор бүтээгдсэн болон нээлтээ хийгээгүй кинонууд оролцсон бөгөөд найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарсан бөгөөд 10 сарын 10-нд болох кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа нээлтээ хийж үзэгчдэд хүрэх юм байна. Түүнчлэн “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино”-ны шалгаруулалтын дүнг 2017 оны 10 сарын 10-ны өдөр шагнал гардуулах ёслолын ажиллагааны тайзнаа зарлах юм байна.





4249 4250 4251 4252 4253 4254 4255
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 10 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 22 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 5 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 5 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 5 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 5 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК