Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: ”60 тэрбум”-ын асуудал дахин сөхөгдөж, байгалийн гамшигт үзэгдэл болов

2017-7-29
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт улс төрд болоод нийгэмд олон үйл явдал болж өнгөрлөө. Хоёр сонгууль дамжин яригдсан 60 тэрбумын асуудал дахин сөхөгдөж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” асуудалд нухацтай хандахыг АТГ-т анхааруулсан бол нийслэлд болон хөдөө оронт түр зуурын хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас эрдэнэт хүний алтан амь эрсдэж, олон айл орох оронгүй болсон байгалийн гамшигт үзэгдэл болов. Энэ долоо хоногт болсон үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” асуудалд нухацтай хандахыг АТГ-т анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үедээ өнгөрсөн зургадугаар сарын 5-нд уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан албан бичгийг өөрийн биеэр хүргэж байсан юм. Өнөөдрийг хүртэл уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр анхааруулж асуулаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан  бөгөөд гэтэл 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодруулан асууж байлаа. Мөн энэ асуудал нь олон улс дахь Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон анхааруулав.  

Уулзалтын үеэр АТГ-ын удирдлагууд 60 тэрбум төгрөгөөр Монгол Улсын төрийн албан тушаалыг арилжих, санал тоолох машиныг хакердах зэрэг маш ноцтой асуудлаар ярилцсан 90 минутын бичлэгийг олон нийтэд ил болгосон хамгийн гол гэрч болох Г.Доржзодовыг нэг ч удаа байцаагаагүй гэдгээ хэллээ. Энэ асуудлаар нэн даруй хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагаас шаардлаа.

Ц.Элбэгдоржийн зарлигийг Х.Баттулга хүчингүй болгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгов. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” тухай заалтыг баримтлаагүй нь хуульд нийцээгүй тул энэхүү зарлигийг хүчингүй болголоо. Уг зарлигийг хүчингүй болгосноор Зэнээмядарын Батбаяр нь Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг АН эсэргүүцлээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд олон сар яригдаж байгаа. Энэхүү өөрчлөлтийг Ардчилсан намаас эсэргүүцэж, "Өнөөгийн парламентад хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчид Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ” хэмээн өчигдөр мэдэгдэл гаргав.

Байгалийн гамшигт үзэгдэл болж эрдэнэт хүний амь эрсдэв

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар энэ сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой  мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан юм. Мөн 20 айл өрхийн гэр нурж, 10 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр мөндөрт цохигдон цөмөрч, салхинд хийссэн. 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарч, автомашины төмөр хийц мөндөрт цохигдон хонхойж, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын 10 шон унасны улмаас 610 орчим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын 2100 гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарч, үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан 300 орчим га талбай мөндөрт цохигдсон юм.

Түүнчлэн энэ сарын 25-ны өдөр түр зуурын борооны дараах үерээс болж СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгонд  гурван хүний амь нас эрсдэж, долоон айл орон гэргүй болсон байгалийн гамшигт үзэгдэл болов. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байгааг албаныхан хэлж байна. Үерийн улмаас сүмийн цуглаанд очоод буцаж явсан хүүхдүүд үерийн усанд боогдож нэг хүүхэд амиа алдаж, нэгэн эмэгтэй эсгийнд ороогдсон байдалтайгаар амьсгал хураасан байсныг онцгойгийнхон олжээ. Түүнчлэн таван настай охины цогцсыг аврагчид зургаан цаг орчим хайсны эцэст олсон юм.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (67.111.249.66)
    60 тэр бум гэх л юм ердоо 25 сая долларын асуудал ийм монгоор албан туушал худалдсан ч юм уу буу мэд харин ард тумний хоронго болох 7.2 тэр бум долларыг цусалсан АНы асуудлыг яах гэж байна. АНы луйварчид ял завших гэж 60 тэр бумын асуудлаар хооцолдож байгаа нь илт. Ундсэн хуулийг яаралтай оорчилж АНы хулгайч дээрэмчдийг шоронд нь хийх хэрэгтэй. Ундсэн хуульд оорчлолт оруулахгуй байх нь АНы хулгарч нарт л хэрэгтэй
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    60 тэр бум гэх л юм ердоо 25 сая долларын асуудал ийм монгоор албан туушал худалдсан ч юм уу буу мэд харин АНы ард тумний хоронго болох 7.2 тэр бум долларын асуудлыг яах гэж байна. АНы луйварчид ял завших гэж 60 тэр бумын асуудлаар хооцолдож байгаа нь илт. Ундсэн хуулийг яаралтай оорчилж АНы хулгайч дээрэмчдийг шоронд нь хийх хэрэгтэй. Ундсэн хуульд оорчлолт оруулахгуй байх нь АНы хулгарч нарт л хэрэгтэй
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.92.163)
    Бид ийм л хүмүүсийг магнай дээрээ залчихлаа. Дэндүү гэнэн тэнэг ард түмэн юм.
    2017 оны 07 сарын 29 | Хариулах
    • Зочин
      МАН 60 тэр бумын тухай ярьсан бол АН 2012 онд 60 тэр бумыг хэрэгжуулсэн нь унэн гэж Доржзодов тэр бичлэг дээрээ ярьсан байна АНы 60 тэр бум тогрогийн хэргийг Бонд мэтээр цусалсан 7 2 тэр бум долларын хэрэгтэй нь хамт шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй Монголчуудаа
      2017 оны 07 сарын 29
    • Зочин
      MAN bol gamshig!!!!
      2017 оны 07 сарын 29
  • Зочин (103.57.92.163)
    Энэ хүмүүс шууд АТГ рүү дайрч байгаа нь тэнд шалгагдсан өөрсдийн өр зээл төмөр зам, бондын хулгайн хэргийн материалыг устгахыг санаархаж МАН ын 60 тэрбум гэсэн хоосон төлөвлөгөөгөөр халхавч хийж байна. Нөхдүүд зориуд ийм дуулиан гаргаж хэсэг хугацаа зарцуулна. Түүний дараа хуулийн байгууллагуудын удирдлагуудыг дарамтлан шантааж хийж зайлуулахыг оролдоно. Сурсан зангаараа элдвээр эвлүүлэн гүтгэж ч магадгүй. Зайлуулж чадвал хамаг баримтаа устгаж дараагийн сонгуульд өндөг царайлан санаархана. Хүн төрөлхтний хамгийн хорон муу санааны билэг тэмдгүүдийг сэтгэлийн хөөрлөөр сонгосон ард түмэн талцаж хэрэлдэн хоосон горьдсоор ядуу хэвээр үлдэнэ. Эдэнд улсыг өөд нь татах зүрх сэтгэл байхгүй. Гарах ч үгүй. Ер нь АН засгийн эрхэнд авирах боломж олдсон бүх жилүүдэдээ дандаа дураараа дургиж улсын сан цөлмөж хаядаг. МАН нь гарахдаа харамлаж харамлаж бөөгнүүлж нэгтгэн хэдэн төгрөгтэй болгомогц АН дахин гарч хулгайлж орхидог жишиг сүүлийн жилүүдэд тогтсон. Одоо дахин гэмт хэрэгтнүүд цугларч байна. Бид
    2017 оны 07 сарын 29 | Хариулах
    • Зочин
      za boli. hooson tolovlogoo ch geh shig. Bagaahan tor ulsaa doromjilooroi!!!! Huniig gutgen doromjloh ni huulitai shu!!!!
      2017 оны 07 сарын 29
  • Зочин (103.57.92.163)
    Гэмт хэрэгтнүүд төрийн толгойд гарч, түрийний бөөс толгойд авирдаг цөвүүн цаг ирж дээ. Яаж хоцорсон нийгэм бэ. Яачихсан ард түмэн гэхээрээ ийм нүд нь боолттой сохор амьдардаг ард түмэн байдагийн.
    2017 оны 07 сарын 29 | Хариулах
  • zochin (202.179.25.216)
    Энэ асуудлаас чухал зайлшгүй шалгаж шийдэх хөгжлийн банк, монгол банк, төмөр замын хэргүүд , төсөв нь хэтэрсэн замын олон төслууд , гэр хорооллын дахин төлөвлөлт, нийгмийн даатгалын байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаа , дубайн гэрээний үр дүн, гээд олонд нэртэй устайгаараа зарлагдсан гэмт хэргийн шинжтэй олон хэргүүд байна , нийтэд ил болсон дээрхи хэргүүдийг шүүх цагдаа бүтэн 1 зарим нь 2 жил шалгаад өнөөдөр ч дуусаагүй байгааг дээрээс шахаж шаардмаар байгаа юм.

  • зочин (202.9.42.132)
    тэр 60 тэрбум төгөрөг авсан юм уу авна гэж хөөрүү хүүхэдүүд ярьсан яриа юм уу . шалгаад тогтоогооч . одоогийн ерөнхийлөгчийн холбогдож байсан хэргийг шалгаж тогтоогооч .хуулийн байгууллага гэж монголд байгаа юу.борцуулаал бооролж суудаг АТГ гэж байна.томуудыг харахаараа толгой гудаж борчуулдаа сүр хүч үзүүлдэг энэ байгууллага хэрэг байна уу.жирийн нэг мэргэжилтэнг томилуулахад атг ын тодорхойлолтыг үндэслээд байдаг атлаа ерөнхийлөгчийн зөвлөхөөр сэжилтэй этгээдийг томилоод байдаг ЕТГ хууль үйлчлэхгүй юу. хуулийхан

  • Нок (182.160.0.52)
    Жэнко хагалан бутаргаж эхлэв. Өөрөө тийм цэвэр нөхөр үү?
    2017 оны 07 сарын 29 | Хариулах
    • zochin
      Tiimee Yag avaad idchihsen tomor zamiin mongiig shalgaj ulsad toluuleech Yaria nii bichlegiig sensaats bolgoh sanaatai
      2017 оны 07 сарын 29
  • Наран (103.26.194.106)
    Энэ 60 тэрбумиийн асуудоаас өөр хийх ажил алга уу өнгөрсөн их хурлын гишүүд тийм их сайи ажиллаа юу эдийн засагийн одоогийн энэ хүн байдалд оруулахад их л хувь нэмрээ оруулсан байлтай ардчиллынхан 27 жилд өөрсдөө л хэн хүнээс илүү хөрөнгөжсөн гэж боддог анх суулт хийж цугаан хийж байхдаа юу юу гэж байсныг сануулах хүн алга уу үйлдвжрүүдийг ямар аргаар яаж хувьчилаад одоогийн бадал бий болов хэн хэн ямар үлдвэрийн эзэн болов энэ асуудлын монголчууд бид энэ төрд гарсан хүмүүсээс асуух цаг нь болсон байхаа да ганболд з энхболд гэх зэрэг өмч хувьчлалыг дампууруулсан хүмүүсийг магтан сайшаах уу өнөөдрйн энэ байдал хэзээнээс ийм болов мөн ч олон асуулт байна даа шудрага еронхийлэгч хариу өгнө байгаа
    2017 оны 07 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    13 цаг 2 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    13 цаг 5 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    13 цаг 8 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    15 цаг 22 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    16 цаг 44 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    16 цаг 46 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    17 цаг 21 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    17 цаг 25 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    17 цаг 29 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    17 цаг 39 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    18 цаг 8 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    18 цаг 14 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    18 цаг 24 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    18 цаг 26 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    19 цаг 13 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    19 цаг 57 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    19 цаг 57 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    20 цаг 37 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    20 цаг 38 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    20 цаг 52 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК