-
2017 оны 4 сарын 12
Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай охидод боловсрол эзэмшүүлэхэд онцгойлон анхаарах үүрэг хүлээсэн НҮБ-ын Энх тайвны элчээр томилогдсон байна.
-
2017 оны 4 сарын 12
Өнгөрсөн жилүүдэд Монголбанк гадаадын банкуудаас алтаар эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр богино хугацаатай зээл авч байжээ.
-
2017 оны 4 сарын 12
Өнөөдөр БНСУ-ын ерөнхийлөгч асан, 503 дугаартай, сэжигтэн Пак Гын Хе-гээс тав дахь удаагаа байцаалт авах аж.
-
2017 оны 4 сарын 12
Улсын заан Цэдэндамбын Баярсайхан нэр бүхий хүмүүсийг залилан мэхэлсэн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.
-
2017 оны 4 сарын 12
1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр буюу энэ өдөр дэлхийгээс анх удаа хүн сансарт ниссэн өдөр тохиож байна.
Сансарт хүн нисгэж болох эсэх туршилт эхлэх засгийн газрын тушаал 1952-1953 онуудад Сталины гарын үсэгтэй гарч байжээ. Тушаал ёсоор Агаарын Хүчний Командлал туршилтанд орох цэргийн албан хаагчдын бүлгийг Нислэгийн Эрүүл мэндийн судалгааны Төвийн (НИИАМ) дэргэд байгуулав. Доктор Е.Карпов туршилтын хэсгийн анхны даргаар томилогджээ.
Тэр сүүлдээ Сансрын Нисгэгчдийн Бэлтгэлийн Төвийн анхны тэргүүн болсон юм.
Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны дөрөвдүгээр сарын долоонд хуралдаж, 60 гаруй орны өргөн барьсан саналыг үндэслэн энэ өдрийг Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр хэмээн баталжээ. Дэлхийн зарим орон 2001 оноос хойш энэ өдрийг «Юрагийн өдөр» болгон тэмдэглэж, өсвөр залуу үеийнхнийг сансар судлалд татан оруулах олон арга хэмжээ зохион байгуулах болсон юм.
-
2017 оны 4 сарын 12
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
-
2017 оны 4 сарын 12
“17 тэрбум ам.доллар гадаадад оффшорчдын дансанд хадгалагдаж байна, үүнийг оруулж ирье” гээд сошиалаар шуугиан тариад байна. Гэтэл энэ мэдээллийг хэн нотолсон, тогтоосон нь тодорхойгүй. Тэгэхээр ийм замбараагүй байдалд бид цэг тавих болсон. Тиймээс оффшорын тухай хуулийг баталсны дараа олон түмний эргэлзээг тайлсан, нэг тийш болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Үүнд ажлын хэсэг ч гаргах ёстой. Хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхэд миний бие энэ талаар тэмдэглэлээр үүрэгжүүлье гэж бодож байгаа.
-
2017 оны 4 сарын 12
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал,
-
2017 оны 4 сарын 12
Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд гранат дэлбэрч, ахлагч А,Н хоёр газар дээрээ амиа алдаж найман цэрэг шархадсан хэрэг өчигдөр гарсан. Амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан бөгөөд ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн, бүрэн дунд боловсролтой хүмүүс байжээ.
-
2017 оны 4 сарын 12
УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ
-
2017 оны 4 сарын 12
Үс засуулбал: Өвчин ирнэ
-
2017 оны 4 сарын 12
өдөртөө 14-16 градус дулаан байна
-
2017 оны 4 сарын 11
Төв аймагт байрлах зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд гранат дэлбэрч 2-3 цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ
-
2017 оны 4 сарын 11
Нэгэн үе Монголын залуучуудыг доргиож байсан ”Сүнс”, ”Камертон”, ”Номин талст”, ”
-
2017 оны 4 сарын 11
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх 4 дэх удаагийн сургалтыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн 3-р сургууль дээр зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд тус сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1000 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Хорт зуршилд автсан хүний эрүүл мэнд хэрхэн доройтож байгааг та бүхэн миний бэлтгэсэн мэдээллээс харлаа. Хажуудаа байгаа найз нөхөд болон өөрийгөө хорт зуршилд автахыг бүү хүлээн зөвшөөр, эрүүл амьдралын хэв маягт суралцаарай таны ирээдүй таны гарт байна” гэж уриаллаа.
Монголын сэтгэл судлалын хөгжлийн төвөөс 2016 онд нийслэлийн ЕБС-ийн 6 сургуулийн ахлах ангийн 194 сурагч хамруулан хорт зуршлын талаар судалгаа хийжээ. Судалгааны үр дүгнэлтээс үзэхэд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар маш бага ойлголт, мэдлэгтэй байдаг ба 10 хүүхэд тутмын 6 нь эрсдэлтэй нөхцөл байдалд байж болзошгүй гэж үзсэн байна. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.2-т Залуучуудыг хотын соёлд суралцуулах, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг сайжруулж, дэмжин ажиллахаар тусгагдсан. Тиймээс өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай гэж үзэн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн хугацаанд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон оюутан залууст зориулан зохион байгуулах юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 11
Амьдралын түвшин доогуур өрхийн 1000 нярайд эсгий бойтог бэлэглэдэг “1000 бойтог” аяныг зохион байгуулахаар болжээ.
-
2017 оны 4 сарын 11
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр 2017 оны төсвийн тодотголд ам.долларын ханшийг 2538 төгрөгтэй тэнцэж байхаар
-
2017 оны 4 сарын 11
Дэлхийн дуурийн ноён оргил болсон агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээлээс ”Травиата” дуурь Монгол Улсын сонгодог урлагийн тайзнаас үзэгчдэд хүрээд 40 жил боллоо.
-
2017 оны 4 сарын 11
Монголбанк өнөөдрийн дуудлага худалдаагаар 48.8 сая ам.долларыг
-
2017 оны 4 сарын 11
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулж өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулав.