зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4386 4387 4388 4389 4390 4391 4392
  • Залуу бөхчүүд Борис Будаевын нэрэмжит ОХУ-д оролцохоор явлаа
    2017 оны 7 сарын 25
    Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европ болон Азийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин Буриадын нэрт бөх Борис Будаевын нэрэмжит залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 27-28-нд Улаан-Үд хотод болно. Түүний 60 насны ойд болж буй 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНСУ, Казахстан, БНХАУ, ОХУ-ын 150 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөх юм. Манай улсаас ҮБТДС-ийн дасгалжуулагч, ОУХМ Ц.Гантөгс, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Г.Амархүү нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Л.Отгонхүү (БТСДуС), 60 кг-д Б.Баасанням (Женко), Б.Мөнхзориг (Сүхбаатар), Ц.Дамдинпүрэв (БТСДуС), 66 кг-д Т.Тулга (Арслан), З.Мөнхтулга (Женко), О.Ганбаяр (БТСДуС), 74 кг-д З.Сумъяабазар (Хангарьд), П,Тэлмэн, Ц.Гэндэн-Яримпил, Н.Жаргалсайхан (бүгд БТСДуС), 96 кг-д Ч.Алтангэрэл (Аварга), Н.Алтанбагана (БТСДуС), 120 кг-д М.Лхагвагэрэл (Аварга) нарын 14 тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов.
  • Гол усны аюулд 74 хүн амиа алджээ
    2017 оны 7 сарын 25
    Гол усны аюулд 74 хүн амиа алджээ
  • Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг АН эсэргүүцлээ
    2017 оны 7 сарын 25
    Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг АН эсэргүүцлээ
  • Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг үүрэг болгов
    2017 оны 7 сарын 25
    Нийслэлийн Засаг даргын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай захирамжийн хүрээнд “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар 1,2,3 дугаар баазын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, хотын нийтийн тээврийн стандартын хэрэгжилттэй танилцан, хагас жилийн ажлын тайлангийн гүйцэтгэлийг сонсож үүрэг даалгавар өгөв.

    Тэрбээр өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, нийтийн тээврийн стандартыг чанд дагаж мөрдөх, техникийн бүрэн байдлыг хангах, жолооч нарын ур чадварыг дээшлүүлж осол авааргүй ажиллан, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг баазын удирдлагууд, холбогдох хэлтэс, албадад үүрэг болголоо.

    Энэ үеэр баазын ажилтнууд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хэрэгжилт, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа захирал Г.Төмөрбаатарт танилцуулж байв гэж Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨҮГ-ээс мэдээлэв.
  • Ерөнхийлөгч Ивана Гролловаг хүлээн авч уулзлаа
    2017 оны 7 сарын 25
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ивана Гролловаг бүрэн эрхээ өндөрлүүлж, эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Элчин сайд хатагтай Ивана Гроллова Монгол Улсад 2012 оноос хойш нийт 5 жил ажиллаад ийнхүү бүрэн эрхээ өндөрлүүлж байгаа юм. Дараагийн Элчин сайд И.Бродский ирэх есдүгээр сард Монгол Улсад ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барих ажээ.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова нар Монгол Улс, БНЧУ-ын хооронд тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа харилцан тэмдэглэв. Монгол Улсын тал Чех Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдол өгч ирснийг онцоллоо.

    Мөн хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

    Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд хатагтай Ивана Гролловагийн цаашдын ажилд өндөр амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхныг ерөөлөө.
  • Сонсголонгийн гүүрийг өргөтгөхөөр газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийлээ
    2017 оны 7 сарын 25
    Сонсголонгийн гүүрийг өргөтгөхөөр газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийлээ
  • Цахим бүртгэл ирэх сарын 24 хүртэл явагдана
    2017 оны 7 сарын 25
    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болоод байгаа. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нар мэдээлэл өглөө.

    “Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн цахим бүртгэлийн систем амжилттай ажиллаж эхэлсэн. Өчигдөр шөнийнн 00:00 цагаас хойш одоогийн байдлаар 5000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл ирэх сарын 24-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаанд явагдана. Эцэг эхчүүд цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр үетэй явагдахыг сайн анхаарах хэрэгтэй. Хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ. Харин 3-5 настай хүүхдүүд уламжлалт аргаараа цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх юм. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд байвал наймдугаар сарын 10-наас бүх цэцэрлэг дээр туслах ажилтан, багш нар эцэг эхчүүдэд туслаж, бүртгэж өгөх болно” хэмээн нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга ярилаа.

    Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Тухайн цэцэрлэг дээр даац хэтэрч, хүүхдийн тоо давсан тохиолдолд сугалаа явуулах болно. Энэ сугалааг санамсаргүй аргын функцээр явуулна. Үүнийг үнэн зөв, ил тод явуулж байгаа эсэхийг Тагнуулын Ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газарт батлан харуулсан байгаа” хэмээн хэлсэн юм.

    Нийслэлийн Боловсролын газраас “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгожээ.

    Та илүү дэлгэрэнгүй болон лавлах зүйл байгаа бол дүүргүүдийн боловсролын хэлтсийн доорх утсанд холбогдох боломжтой.

    Баянгол 88093035

    Баянзүрх 260022, 95267120

    Багануур 70213815

    Хан-Уул 342470

    Налайх 70233008, 89777590

    Сүхбаатар 70111606

    Сонгинохайрхан 70171110

    Чингэлтэй 315442

    Нийслэлийн Мэдээллийн т ехнологийн газар 330822

    Нийслэлийн Боловсролын газар 70113032, 70113039

    Элсэгчдийн нэгдсэн мэдээг есдүгээр сарын 5-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • С.Эрдэнэ: Бид эрх баригчдаас амласан бүхнийг нь нэхэж, биелүүлэхийг шаардаж ажиллах болно
    2017 оны 7 сарын 25
    С.Эрдэнэ: Бид эрх баригчдаас амласан бүхнийг нь нэхэж, биелүүлэхийг шаардаж ажиллах болно
  • Төвийн бүсийн уралдаан Багануур дүүрэгт болно
    2017 оны 7 сарын 25
    Нийслэлийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэр гаргасан.

  • Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 7 сарын 25
    Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
  • Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 196 алба хаагч ажиллаж байна
    2017 оны 7 сарын 25
    2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1, Мандал сумын 1 нийт 2 түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

    Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 169 албан хаагч, 11 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 80 албан хаагч, 4 автомашин, орон нутгаас 74 хүн, 2 автомашин, Улаанбаатар төмөр замаас 20 алба хаагч, 2 автомашин, нийт 343 хүн, 19 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.

    Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1, Ерөө сумын 4, Хүдэр сумын 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Эрдэнэ сумын 2, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 17 түймрийг бүрэн унтрааж түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн голомтоос буулгаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Ерөнхийлөгчид Элчин сайд Ж.Лантри бараалхав
    2017 оны 7 сарын 25
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри өнөөдөр бараалхав.

    Уулзалтын эхэнд Элчин сайд Ж.Лантри Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн Австралийн Амбан захирагч Петер Косгровын захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгсөн юм.

    Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд уул уурхай, боловсрол зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагаа түлхүү хөгжиж ирснийг уулзалтын үеэр талууд дурдаж байлаа. Тухайлбал, 2017 оны байдлаар Монгол Улсаас Австралид 2000 орчим оюутан суралцаж байгаа ажээ.

    Мөн хоёр талын биенесийн харилцааг өргөжүүлэх, давхар татварын гэрээ хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр цаашид харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри нар санал солилцон ярилцлаа.
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 5374 хүүхэд бүртгүүлээд байна
    2017 оны 7 сарын 25
    “Цэцэрлэгийн онлайн бүртгэл”-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
  • УИХ-ын Тамгын газрын Ажлын хэсгийг П.Цэрэн ахална
    2017 оны 7 сарын 25
    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх нийтийн хэлэлцүүлгийг аймаг, орон нутагт зохион байгуулах асуудлаар УИХ-ын Тамгын газрын Удирдлагын зөвлөл хуралдлаа.

    Хурлын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулах бэлтгэлийг сайтар хангах, орон нутагт ажиллах Ажлын хэсгүүдэд техник, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн туслалцааг өндөр түвшинд үзүүлэх, Удирдлагын зөвлөлийн гишүүд манлайлж оролцох, Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай уялдаа холбоотой ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.

    Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад туслалцаа үзүүлэх Тамгын газрын Ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулан байгууллаа.

    Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах Ажлын хэсгүүд аймаг, орон нутагт 2017.07.31-нээс 08.28-нд, нийслэлийн дүүргүүдэд 08.15-31-ний хооронд ажиллах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • ”Таван хүний амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлсэн Ч.Амарболдыг элчингээр томилох гэж байна” гэв
    2017 оны 7 сарын 25
    “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг, долоодугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр нарын хүмүүс өнөөдөр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийлээ.
  • Осолд өртсөн гэр бүлийнхэн амийг нь аварсан залууг олжээ
    2017 оны 7 сарын 25
    Сонгинохайрхан дүүргийн Х хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж, бэртсэн осол энэ сарын 16-ны өдөр гарсан талаар бид мэдээлсэн билээ.
  • Жеймс Бондод тохиолдсон адал явдлын тухай шинэ кино гарна
    2017 оны 7 сарын 25
    ​Их Британийн тагнуулч Жеймс Бондод тохиолдсон адал явдлын тухай өгүүлэх шинэ кино 2019 оны 11 дүгээр сард дэлгэцэнд гарахаар болжээ. Уг киног Их Британид үүнээс хэдэн өдрийн өмнө танилцуулах бөгөөд энэ кино нь нэрт тагнуулчийн тухай цуврал киноны 25 дахь нь аж.



    MGM кино компани уг киноны найруулагч болон киноны нэрийг зарлаагүй ба Ж.Бондын дүрд энэ удаад хэн тоглох нь мөн адил тодорхойгүй байгаа аж.



    Энэхүү алдарт цувралын анхны кино “Доктор Ноу” гэдэг нэртэйгээр 1962 онд анх дэлгэцэнд гарч байжээ.

  • Хэрвээ та хепатит С вирүсийн халдвартай бол...
    2017 оны 7 сарын 25
    Хэрвээ та хепатит С вирүсийн халдвартай бол...
  • Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарчээ
    2017 оны 7 сарын 25
    Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарчээ
  • Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр ассаар байна
    2017 оны 7 сарын 25
    Өнөөдрийн байдлаар, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул”, “Байшинт”, тус сумын Буурагчин багийн “Марзын-Ам”, Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв”, тус сумын Түнхэл багийн “Хуст”, Түнхэл тосгоны “Тайлч”, “Хүдэр-Овоо”, “Ар матах-Уул”, Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газруудад ойн хээрийн түймэртэй байна.

4386 4387 4388 4389 4390 4391 4392
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    саяхан
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    3 цаг 1 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    3 цаг 8 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    3 цаг 15 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    3 цаг 18 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    3 цаг 24 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    3 цаг 46 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    6 цаг 3 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    6 цаг 9 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    6 цаг 46 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    7 цаг 15 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    8 цаг 5 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    8 цаг 8 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    8 цаг 48 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    10 цаг 57 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    11 цаг 11 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 19 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    11 цаг 24 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    11 цаг 26 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    11 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК