зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4389 4390 4391 4392 4393 4394 4395
  • Э.Бямбадорж залууучуудын ААШТ-д мөнгөн медаль хүртжээ
    2017 оны 7 сарын 24
    Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ Тайландын нийслэл Бангкокт долдугаар сарын 20-23-нд болж өндөрлөлөө. Хөвгүүдийн 19, охидын 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын өсврийн шигшээ баг хөвгүүд, охид ангилалд Бангкокын дэвжээнд бүтэн багаараа оролцож, нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт есөн медальтай эх орондоо ирэхээр болж байна. Тэмцээний сүүлийн өдөр хөвгүүдийн 46, 54, 63, 69, 76, 85, 100 гэсэн долоон жингийн барилдаан болж, 63 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга Баянхонгор аймгийн тамирчин Энхбаярын Бямбадорж өнөөдөр хүч үзсэн манай хөвгүүдээс ганцаараа мөнгөн медалийг энгэртээ зүүв. Тэрбээр тэгшитгэлд эзэн орны Апилакыг 10:0-ээр, шөвгийн наймд БНСУ-ын Жон Хьюн Вуг 11:2-оор, хагас шигшээд Японы Харүтог 4:2-оор тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Ихтиор Нормурадвт 0:8-аар ялагджээ. Түүнчлэн 54 кг-д өсвөр үеийн улсын аварга БТСДуС-ийн тамирчин Батсайханы Буянтогтох, 69 кг-д өсвөр үеийн улсын аварга Өвөрхангай аймгийн тамирчин Болдбаатарын Сундуйжадамба, 85 кг-д өсвөр үеийн улсын аварга, Баянхонгор аймгийн тамирчин Энхтүвшингийн Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдаанд өрсөлдөгчдөө ялагдсан. Тайландын нийслэлд охид маань долоон медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт орсон бол хөвгүүд маань нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Э.Бямбадоржоос гадна өчигдөр 50 кг-д “Хасу-Мегастарс”-ын Н.Наранхүү хүрэл медаль хүртсэн билээ. Монголын өсвөр үеийн тамирчдыг одоо есдүгээр сарын 04-10-нд олимпийн өлгий нутаг Грекийн нийслэл Афинд болох ДАШТ хүлээж байна.
  • ”Улаанбаатар Смарт Карт” ХХК “Олон Улсын чанарын алтан цом”-ыг хүртлээ
    2017 оны 7 сарын 24
    31 дэх жилдээ зохион байгуулагдсан олон улсын аж ахуй нэгж бизнес эрхлэгчдийн дундах шилдгүүдийг тодруулдаг “International Arch of Europe Award” арга хэмжээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, мэдээллийн болон Цахим төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлээд байгаа “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь“Golden Category” буюу “Олон Улсын чанарын алтан цом”-ыг хүртлээ.

    Шагнал хүртэх байгууллагуудыг “Business Initiative Directions /BID/” байгууллагын сонгон шалгаруулах хорооноос явуулсан судалгааны үр дүнд болон өмнө нь шагнал гардан авч байсан ялагч нараас санал хураах зарчмаар сонгон шалгаруулдаг юм.

    123
    Чанарын шаардлага стандартаараа дэлхийд тэргүүлдэг европын холбооны босгыг давж тус нэр хүндтэй шагналыг авахад Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн Тээврийн газар,Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд, Нийслэлийн иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал ач холбогдол үзүүлсэн бөгөөд тус шагнал нь бид бүхний хамтын ажиллагааны үр дүн юм.

    Төрийн үйлчилгээг шинэ түвшинд гаргасан шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлэн нутагшуулах хамтарсан төслийн хувьд Монгол Улсаас анх удаа тус шагналыг хүртлээ. Мөн энэ жил тээврийн салбарын 92 жилийн ой, Нийслэлчүүд цахим картаар төлбөрөө төлж эхэлсний 2 жилийн ой тохиож байна.

    123
  • 60 тэрбумын схемийн ”загалмайлсан эцэг” Ц.Сандуй гэж хэн бэ?
    2017 оны 7 сарын 24
    ...УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулаад байна...
  • Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл эхэллээ
    2017 оны 7 сарын 24
    Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгэх цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна.

    Цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгүүлэхийн тулд иргэд 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 2017 оны 08 дугаар сарын 24 -ний өдрүүдэд www.tsetserleg.ulaanbaatar.mn -ийн тусгай цахим хуудаст хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулна.

    Энэ нь Улсын бүртгэлийн газар дахь иргэдийн бүртгэлийн сан дээр тулгуурлан явагдаж байгаа тул тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл автоматаар гарч ирэх аж.

    Эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар илгээгдэнэ. Иргэд хүүхдүүдээ тус бүртгэлд хамруулахын тулд дараах шаардлагыг тавьжээ. Үүнд:

    - Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй.
    - Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох
    - Зорилтот бүлэгт хамаарах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх

    Хэрэв та ямар нэг шалтгаанаар нэг дүүргээс өөр дүүрэгт шилжсэн ч шинэ хаяг руугаа шилжилт хөдөлгөөн хийлгээгүй бол таны хүүхэд зөвхөн өмнөх хаягийн дагуу цэцэрлэгт хамрагдах болно. Тиймээс иргэд хаягийн зөрчилтэй, шилжүүлгээ хийгээгүй байгаа бол зөрчлөө арилгасны дараа цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлд хамрагдахыг холбогдох газраас анхааруулж байна.

    Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэл 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд явагдана.
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 7 сарын 24
    Өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний даваа гарагт дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

    Баянзүрх дүүрэг:

    11:00-17:30 цагт: 14, 18-р хороо ХСҮТ, ХӨСҮТ, Bелл март, Эрин лайн, Доог алт ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

    12:00-12:30, 13:30-15:30 цагуудад: 11-р хороо УСУГ-ын худагууд,

    Сүхбаатар дүүрэг:

    10:00-17:00 цагт: 20-р хороо Сэлбэ, Цолмон, Хадат, Гүнжийн ам, 18, 20-р хорооны байр, Гэрэлтүүлэг компани болон эдгээрийн ойр орчмоор

    Баянгол дүүрэг

    10:30-17:00 цагт: 4, 17-р хороо 10-р хорооллын 22, 24, 26, 26-1, 38, 43-45, 47А, 51, 76, 101-107-р байр болон эдгээрийн ойр орчмоор,

    Сонгинохайрхан дүүрэг


    10:00-16:00 цагт: 7, 10, 24-р хороо Зээлийн 24-27, 33-34-р гудамж, эдгээрийн ойр орчмоор

    10:30-17:00 цагт: 20-р хороо ЗӨСҮТ, Шатахууны нөөцийн болон эдгээрийн ойр орчмоор.
  • Өр тэглэх асуудлаар Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ
    2017 оны 7 сарын 24
    СШУСЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг ”Залуу монгол судлаачдын зуны сургууль”-ийн нээлтийн ёслол 10.00 цагаас БСШУСЯ-ны 401 тоот танхимд болно.
    MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Өргүй Монгол” хөдөлгөөнөөс ард түмний өрийг тэглэх асуудлаар АН болон Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
  • 24VS24: Ерөнхийлөгч Элчин сайд нарыг эргүүлэн татах боломжтой, боломжгүй
    2017 оны 7 сарын 24
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичгийг энэ сарын 19-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргад хаяглан ирүүлсэн билээ. Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу энэ сарын 20-ны өдөр илгээсэн юм. Тэгвэл дээрх хариултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өөрийн цахим хуудсаараа тайлбар хийжээ. Тэдний байр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2017 оны 7 сарын 24
    Аргын тооллын 7 сарын 24, Сумъяа гараг. Билгийн тооллын 1, Үнэг одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт өдөртөө 23 градус дулаан байна
    2017 оны 7 сарын 24
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
  • Төвийн бүсийн хурдан морины уралдаан болно
    2017 оны 7 сарын 23
    Төвийн бүсийн “Хангарьд” хурдан морины уралдаан, баяр наадмыг энэ сарын 28-30-нд Хүй долоон худагт зохион байгуулах аж.
  • Жастин Биберийг Хятадад ”хориглов”
    2017 оны 7 сарын 23
    Канадын залуу дуучин Жастин Биберийг дэлхий даяар аялан тоглолт хийж буй.
  • НӨАТ-ын азтан болсон бол...
    2017 оны 7 сарын 23
    Сугалааны тохирлын урамшуулал олгох журмыг танилцуулж байна. Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд багтаан дараах харьяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна. Үүнд:
  • Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар албан тоот илгээв
    2017 оны 7 сарын 23
    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай” албан тоотыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт илгээлээ.
  • Их аварга Харүмафүжигийн ах Дифлимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
    2017 оны 7 сарын 23
    Турк улсын Самсун хотноо болж буй сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпын XXIII наадам Монголын жүдочид амжилттай оролцож байна.
  • МАН-ын гишүүд суулт зарлажээ
    2017 оны 7 сарын 23
    УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулаад байгаа билээ.
  • Усан спортын тамирчид ДАШТ-д өрсөлдөнө
    2017 оны 7 сарын 23
    Будапешт хотод усан спортын 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30 хүртэл зохион байгуулагдана.
  • Зүүн Европ, Төв Азид ДОХ-ын халдвар, нас баралт нэмэгдсээр байна
    2017 оны 7 сарын 23
    Хэдийгээр сүүлийн 10 жилийн хугацаанд ДОХ-оор нас барсан хүмүүсийн тоо бараг хоёр дахин буурч, ДОХ-ын вирусээр халдварласан тохиолдлын тоо болон уг өвчний тархалтын хурдац удааширч байгаа боловч 2010-2016 оны хооронд зөвхөн Зүүн Европ болон
  • Хоёр гар шилжүүлэн суулгуулсан хүү бейсбол тогложээ
    2017 оны 7 сарын 23
    Одоогоос хоср жилийн өмнө буюу 2015 оны 6 дугаар сард Зион Харви гэдэг хүү хоёр гар шилжүүлэн суулгуулсан түүхэн дэх анхны хүүхэд болжээ.
  • Их аварга Хакүхо, Харүмафүжи нар хоорондоо оноолт таарчээ
    2017 оны 7 сарын 23
    Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Башёгийн хамгийн сүүлийн өдөр Их аварга Хакүхо, Харүмафүжи нар хоорондоо оноолт таарчээ.

  • Иргэдийн хандивыг техник худалдан авахад зарцуулах нь зүйтэй
    2017 оны 7 сарын 23
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гал түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ярилцлаа.
4389 4390 4391 4392 4393 4394 4395
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    3 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    7 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    46 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    2 цаг 55 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    3 цаг 9 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 17 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    3 цаг 22 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    3 цаг 24 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    3 цаг 40 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    19 цаг 41 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    19 цаг 54 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    20 цаг 41 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    20 цаг 53 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    21 цаг 2 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 10 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    21 цаг 13 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    21 цаг 14 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    21 цаг 16 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    22 цаг 37 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    23 цаг 59 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК