зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

60 тэрбумын схемийн ”загалмайлсан эцэг” Ц.Сандуй гэж хэн бэ?

2017-7-24
0
ЖИРГЭХ

МАН сонгууль угтан санхүүгийн төлөвлөлт хийсэн, ингэхдээ төрийн өндөр албан тушаалыг урьдчилан зарах замаар нийт 60 тэрбум төгрөг олох схем зохиосон талаар бичлэг анх УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр цацагдаж, үүнээс хойш улс төрийн маш олон үйл явдал болоод байна. Энэ бичлэг, санхүүгийн төлөвлөлт хийх үйл ажиллагааны гол "эзэн" нь Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны Дарга Цэндсүрэнгийн Сандуй гэгч болохыг тэрээр өөрөө баталсан билээ. Болж өнгөрсөн үйл явцыг уг бичлэгт оролцсон иргэн Доржзовод нэгд нэгэнгүй өгүүлсэн байдаг. Үүнээс тоймлон хүргэвэл:

 

 


2014.07 сарын 2-р хагаст Шинэ Монгол хаад групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Нийслэлийн МАН УЗ гишүүн, МАН Бага хурлын гишүүн А.Ганбаатар Г.Доржзодовыг тус компанид Стратеги хариуцсан захирлаар ажиллуулахаар аман гэрээ байгуулав, Нийслэлийн МАН дарга Ц.Сандуйтай танилцуулав.


2014.08.01 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас Гүйцэтгэх захирал А.Ганбаатарыг 9 сарын 1-ний дотор Г.Доржзодовтой Контрактын гэрээ байгуулж Стратеги хариуцсан захирлын албан тушаалд томилохыг үүрэг болгосон шийдвэр 100% саналаар гаргав. Гэхдээ ажлаа авхаасаа өмнө буюу 9 сар гартал Нийслэлийн МАН-ын 2014-2016 оны бүтэц, зохион байгуулалт, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь болон 2016 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын Төв штабын бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, сонгуулийн санхүүжилтийн схем, эдгээрийг нэгтгэн үзүүлэх презентшн зэргийг боловсруулах ажилд туслаж ажиллахыг үүрэг болгов.


2014.09.08 12:00-13:30 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 4 давхарт М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болов. Уулзалтын бичлэгийг бүрэн эхээр нь СОНСОХ, поверпойнт ҮЗЭХ, эксель тооцоолуур ҮЗЭХ. Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий (Ц.Сандуйгийн эгчийн хүүхэд гэж танилцуулсан) нар уулзалтын дараа эд мерийн баримтуудыг бүгдийг устгав. А.Ганбаатар нь Г.Доржзодовын боловсролын бүх бичиг баримтуудыг сейфэндээ цоожилж барьцаалав. А.Ганбаатар улмаар 7 сард анх Г.Доржзодовтой байгуулсан аман гэрээнээсээ буцаж түүний ажилласан 40 гаруй хоногийн ажлын хөлсөнд 50'000 (тавин мянга) төгрөг өгөв. Ц.Сандуй уг нь Г.Доржзодовт өгөөрэй гээд 100'000 (нэг зуун мянга) төгрөг унаа, хоолны мөнгөнөөс А.Ганбаатар талыг нь өөртөө авч үлдсэн.


2016.06.17 22:00 Г.Доржзодов олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс 90 минутын бичлэгээс 3 хэсгийг тасдан www.soundcloud.com-д ил нээлттэй байршуулж хүргэв. Хоёр хоногийн турш олон нийтэд ил байршуулсан бичлэгийг 600 гаруй хэрэглэгч сонсож, татаж, цааш нь дамжуулж, хуваалцаж амжсан байв.


2016.06.19 10:00 Ц.Сандуй, А.Ганбаатар нар мсж-р холбогдож www.soundcloud.com дээр байршуулсан файлуудыг устгахыг Г.Доржзодовоос шаардаж эхлэв. Нэгэнт олон нийтэд шууд хүрч нийгэмд цацагдаж ач холбогдлоо гээсэн бичлэгийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар Г.Доржзодовт 2014 онд олгоогүй ажлын хөлсийг нөхөн олгож хариуд нь тэдгээрийг устгах нууц үгийг аваад www.soundcloud.com, google drive, twitter хаягнуудаас нэн даруй устгав. 


2016.06.22 СБД Цагдаагийн 1-р хэлтсээс 2016.06.20-нд өгсөн даалгаврын дагуу ШШҮХ "...бичлэг дээрх дуу хоолой Ц.Сандуйгийн дуу хоолой мөн..." гэсэн дүгнэлт #4113-г 2016.06.22-нд гаргав.


2016.06.24 Э.Эрдэнэжамъян ХБХурал хийж олон нийтэд дүрсжүүлсэн бичлэгийг тараав. Мөн өдөр Ц.Сандуй МАН-ын төв байрны гадна талбайд ХМХ-д яаравчлан МЭДЭГДЭЛ хийж "...Одоогоос 2 жилийн өмнө Нийслэлийн МАН стратеги, тактик боловсруулах уулзалт болсон. Тэр уулзалтын бичлэг алдагдсан байна..." гэж үнэнээ хүлээв.


2016.06.25 Д.Амарбаясгалан МАН-ын байранд  ХБХурал хийж Ц.Сандуйгийн өмнөх өдөр хийсэн мэдэгдлийг эрс үгүйсгэв, Төрийн ордонд АН ХБХурал хийж УПЕГ, АТГ, ЦЕГ-т хандахаа мэдэгдэв.


2016.06.26 МАХН Дарга Н.Энхбаяр ХБХурал хийв.


2016.06.27 АН ХБХурал хийж Д.Баттулга ШШYХ "...эвлүүлэг биш..." гэсэн дүгнэлт #4225-г танилцуулав. Хавтаст хэрэгт авагдсан огноогоор СБД Ц1Х-ийн даалгавараар ШШҮХ 2016.06.30-нд дүгнэлт #4225 үйлдсэн байв!


2016.06.27 М.Энхболд ХБХурал хийж "60 тэрбумын бичлэгийн эвлүүлэгч Ө, Д нарыг шалгаж байна" гэсэн СБД Ц1Х-ийн албан бичгийг үзүүлж ШШYХ бичлэгийг шалгаж байна гэв. Хавтаст хэрэгт авагдсан огноогоор ШШҮХ шинжилгээг АТГ-ын даалгавараар хийж бичлэгийг эвлүүлэг гэж үзсэн дүгнэлтийг 2016.07.18-нд гаргасан байв!!!!!!


2016.06.27 Орон даяар цацагдсан УИХ-ын Сонгуулийн мэтгэлцээн дээр 60 тэрбумын бичлэгийг М.Энхболд эвлүүлэг гэж мэдэгдэв.


2016.06.28 19.00-23.00 орчимд АТГ-т Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар үгсэн хуйвалдсан, хоорондоо зөрчилтэй худал мэдүүлэг өгөв. 


2016.06.30 СБД Ц1Х-ийн даалгавараар ШШҮХ "...бичлэг эвлүүлэг биш. Гурван хүний харилцан яриа 1 цаг хугацаанд болсон байна..." гэсэн дүгнэлт #4225 гарав.


2016.07.06 Ц.Сандуй НИТХ-ын Анхдугаар хуралдаан дээр хэлсэн үгэндээ "...Хэрэв бичлэг үнэн бол би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ бичлэг эвлүүлэг гэдэг нь тогтоогдож байгаа..." гэв. Энэ хуралдаан дээр Ц.Сандуй НИТХ Даргаар сонгогдов.


2016.07.17 АТГ-с 204 тоот эрүүгийн хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах саналаа НПГ-т өгөв.


2016.07.18 ШШҮХ-ээс бичлэгийг "...эвлүүлэг мөн..." гэсэн дүгнэлт #4374 гаргав /АТГ энэ дүгнэлтийг аваагүй байхдаа НПГ эрүү үүсгэхээс татгалзах саналаа гаргасан.


2016.08.02 НПГ-с АТГ-ын 204 тоот хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах тухай 208 тоот тогтоол гаргав. 


2016.08.26 СБД Ц1Х 201625022125 хавтаст эрүүгийн хэрэг нээв.


2016.09.12 ЦЕГ-ын мэдээлэл "60 тэрбум босгох бичлэгийг эвлүүлсэн сэжигтэнг олжээ" /Г.Доржзодовыг саатуулаагүй байхдаа ийм мэдээлэл ЦЕГ цацав/


2016.09.14 СБД Ц1Х-ээс Г.Доржзодовыг гэрийнх нь гаднаас саатуулав, А.Ганбаатар СБД Ц1Х-ийн эрүүгийн хэргийн процесст хөндлөнгөөс ноцтой нөлөөлж АТГ-т анх 6-7 сард өгсөн мэдүүлгээ эрс өөрчлөв.


2016.09-10 сар А.Ганбаатар "Хэрэв ДАРГА зөвшөөрөх юм бол БИД чамайг устгачихад ядах юм байхгүй" гэж Г.Доржзодовын амь насанд удаа дараа заналхийлж эхлэв. Мөн "Прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгуулахад их мөнгө өгөх хэрэгтэй болчоод байна" гэж яриан дундаа ам алдав.


2016.09.28 СБД Ц1Х 201625022125 хавтаст эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор найруулан бичиж дуусаад саналаа СБД прокурорт гаргав.


2016.10.13 СБД прокурор хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1896 тоот тогтоол гаргав. 


2016.10.27 УИХ-ын Чуулган дээр Гишүүн Л.Болд: 60-н тэрбум төгрөгийн асуудлаа ард түмэнд ил болго, нотол гэв.


2017.03.14 Э.Эрдэнэжамъян ХБХурал хийж НПГ-ын 2016.08.02-ны 208 тоот тогтоолын хуулбарыг анх удаа олон нийтэд танилцуулав, мөн өдрийн орой Г.Доржзодов уг тогтоолын хуулбарыг Э.Эрдэнэжамъянаас авч танилцав.


2017.03.15 Г.Доржзодов "..Хэрэв надад болон миний гэр бүлд ямар нэг зүйл тохиолдвол 90 минут бичлэг, 160 слайд бүхий ррт, эксель, зураг бүгдийг олон нийтэд дэлгэж нэр төрөө сэргээнэ.." гэсэн мсж Ц.Сандуйгийн утас руу болон вайбр луу илгээв. 2014 оны 9 сарын 8-ны өдрийн 90 минутын уулзалтын үеийн фото зураг болон холбогдох файлуудын дүрсийг Ц.Сандуйд өөрт нь илгээв. Огт хариу өгөөгүй болно. 


2017.03 сарын 2-р хагаст үл таних албаны бус хүмүүс Г.Доржзодовын фото зургийг байрных нь хүмүүст үзүүлж сураглаж эхэлсэн. Хэрвээ харагдвал утсаар мэдээлээрэй гээд дугаараа үлдээсэн. Өглөө бүр ирж орцных нь үүдэнд сахидаг болсон. Гэрт нь Г.Доржзодовыг эзгүй үеэр сантехникийн асуудлаар үл таних 2 хүн нэвтэрч ороод сэлгүүцээд гарсан, СӨХ ажилтан хаалга тогшиж танай хэнийх гэдэг айл вэ, Ганбаатарынх мөн үү гэж асууж шалгаасан /конторт байдаг мэдээллийг СӨХ ажилтан хаалга тогшиж асуудаггүй/ хэвийн бус зуйлс ажиглагддаг болсон.


2017.04.05 Г.Доржзодовын гэрийн үүдэнд А.Ганбаатар отолт хийж саатуулаад удаа дараа "Чи бидний үгээр байхгүй бол чамайг С.Зоригийн хэрэг шиг болгочихож чадна шүү" гэж заналхийлж маргааш нь ирж уулзахыг шаардсан, мөн Г.Доржзодовын хувийн мэдээллийг А.Ганбаатар бүхэлд нь судалсан байсан (Г.Доржзодовын гэрийн хаяг, т.х-ийн улсын дугаар, эхнэр, хүүхэд, аав ээжүүдийн дүр зураг, тэдний гэрийн хаяг, өдөр бүр хаана хэнтэй уулздаг болон Дарханд очиж аав ээжийнх нь гадаа отолт хийсэн гэдгээ А.Ганбаатар бардамнан ярьсан) 


2017.04.06 14:15-14:50 А.Ганбаатар өөрийн офистоо Г.Доржзодовтой хоёулаа уулзаж байхдаа хүч хэрэглэн хамгаалалтын ажилтнуудын тусламжтайгаар бүлэглэн SanDisk фирмийн Sansa Clip Plus  mp3 тоглуулагчийг нь дээрэмдэн авсан.


2017.04.10 Г.Доржзодов эхнэр, хүүхдээ аюулгүй байлгах гэж Улаанбаатараас хол явуулсан.


2017.04.12 МАН ЕНБД Д.Амарбаясгалан "60 тэрбумын хэрэг сонгуулийн үеийн ядмаг зохиол бсан" хэмээн ярилцлага өгсөн.


2017.04.14 11:17 минутад ТЕГ-ын 7 ажилтан Ариг банкны кафе Бенед Г.Доржзодовыг саатуулж ТЕГ-т хүргэв. Г-40 дугаартай эрүүгийн хэргийг А.Ганбаатарын өгсөн худал өргөдөлд үндэслэн үүсгэв. А.Ганбаатар өргөдөлдөө: "...2017 оны 4 сарын 5-ны өдөр Хороололд явж байгаад Г.Доржзодовтой тааралдаж ойр зуурын юм ярьсан. Маргааш нь Г.Доржзодов манай ажил дээр ирж амьдрал ахуй ярьж, зөвлөлдсөн..." гэх худал мэдээлэл агуулсан байв. Баривчилгаа хийсэн үеийн камерийн бичлэгийг татаж авах бол ЭНД дарна уу /нийт 4 файл байгаа бөгөөд тус бүр нь 1,5Gb хэмжээтэйг анхаарна уу!/. Баривчилгаа 11:17 минутад болсон.


2017.04.17 Г.Доржзодовоос А.Ганбаатарын 2016.04.06 өдөр дээрэмдэн авсан SanDisk фирмийн Sansa Clip Plus mp3-ыг "...гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл мөн..." гэсэн дүгнэлтийг байцаагч танилцуулав. Хожим энэ хавтаст хэргээс болж уг mp3 тоглуулагчийг гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэлд тооцож улсын нэгдсэн жагсаалтад оруулж байгаа юм гэсэн зүйл байцаагч ярив :))) Гүйцэтгэх ажлын тухай хуулиар энэ жагсаалтыг УПЕГ хянах ёстой байдаг. Жирийн иргэдийн дуу авиа бичдэг гар утас, mp3, смарт утас, fm радио бүрийг ТЕГ үзэмжээрээ тагнуулын тусгай техник хэрэгсэлд тооцдог хандлага байдгийг харав.


2017.04.20 Г.Доржзодов ТЕГ-т А.Ганбаатарыг шалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргав, ТЕГ уг өргөдлийг Г-40 хавтаст хэрэгт хавсаргав (нэхэмжлэлийн дагуу өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй)


2017.04.20 Г.Доржзодов НПГ-т хандаж өөрийн орон байр, гэр бүлээ хамгаалалтад авч өгөхийг хүсэв, НПГ уг хүсэлтийг харъяалалын дагуу ТЕГ-т шилжүүлэв гэсэн хариу бичгээр өгөв.


2017.05.06 М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын уулзалтын 90 минут audio, ppt, excel файлуудыг олон нийтэд зориулан интернетэд ил нээлттэй байршуулсан. Мөн монгол судлалаар дагнан ажиллаж байгаа гадны судлаач нарт хүргэсэн. 


2017.05.07 Фэйсбүүкийн Элдэв шуум пейжид Аймшигт 350 саяын авилгалын хэрэг илэрлээ шторк байршуулж Г.Доржзодовыг эвлүүлэгч мэтээр олон нийтэд нэр хүндийг унагах зорилгоор цацсан.


2017.05.26 ТЕГ Г.Доржзодовыг СЭМYТевд сэтгэцийн хувьд эрүүл эсэх, хэрэг хүлээх чадвартай эсэх талаар шинжилгээнд оруулав (217 тоот, эмч Ганхуу нь ТЕГ байцаагчтай тусгайлан 10 мин уулзсаны дараа ярилцлагаа эхэлсэн. Ярилцлагын явцад эмч “нууц бичлэг" гэж түрүүлж үг алдсан. Ярилцлага байцаалт шиг болсон. Дараа нь 5 хүнээс бүрдсэн комиссоор оруулсан. Ярилцлагын дүнг өнөөг хүртэл танилцуулаагүй)


2017.05.31 10:00-12:00 УИХ дахь АН бүлэг 60тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцуулэг зохион байгуулав.


2017.06.01 20:56-22:46 хооронд Г.Доржзодовтой 5 жилийн өмнө цуг ажиллаж байсан хүнээр нь дамжуулан дуудуулж Русская гимназия сургуулийн хойно байрлах Намуун зочид буудлын 507 тоотод уулзав. Хэн хаанаас явуулсан, ямар зүйлс /улсаа сонго, сургуулиа сонго, 2 өрөө байр дээр нь нэмж өгье/ санал болгосныг дамжуулсан. Хариуд нь Г.Доржзодовыг энэ асуудлаа зүгээр л орхиод 4 жил таг чимээгүй алга болчих гэж хүссэн байв. (Бүх нийтээр амрах өдөр, мөн архи дарс зардаггүй өдөр байв)


2017.06.02 10:40-ийн үед ТЕГ-аас залгаж 13:00 цагт ирэхийг дуулгасан. Гэвч товлосон цагаа 15:00, 17:00 болтол 2 удаа хойшлуулсан. Байцаагч н.Цэнджаргал 17:15 минутад уулзаж 4 сарын 14-нд саатуулахдаа үзлэг хийж хурааж авсан зөөврийн компьютер, айпад, айфон, нокиа утаснууд, банкны бүх картууд, машины болон гэрийн түлхүүр, бугуйн цаг, автобусны карт, флаш зэрэг зүйлсийг бүгдийг гэв гэнэт 40 гаруй хоногийн дараа буцаан өгөв. Гэхдээ хүлээлгэж өгсөн актыг гарын үсэг зурахгүйгээр өгсөн. 60 тэрбумын сэдвээр нийтэлсэн Өдрийн сонины 2 дугаарыг буцааж өгөөгүй. Уулзалтын явцад Г.Доржзодовыг өмгөөлөгчөөс нь тусгаарлан салгаж уулзах гэж байцаагч 2 удаа оролдсон.


2017.06.02 ХУД-ийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр /2016 оны 6 сарын 24-нд Олон нийтийн ХМХ-ээр Нэхэмжлэгч А.Ганбаатарын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, тараасан хэлбэрээр няцаахыг Хариуцагч МАХН-ын ЕНБД Э.Эрдэнэжамъянд үүрэг болгох нэхэмжлэлтэй шүүх хурлын шийдвэр


2017.06.03-04 өдрүүдэд Намуун зочид буудалд 6 сарын 1-нд уулзсан хүн 2 өдөр дараалан утсаар орос хэл дээр мсж бичиж яаралтай уулзахыг хүссэн.


2017.06.05 УИХ дахь АН-ын бүлэг 90 минутын бичлэгийг шалгахыг хүсч ЕТГ, УПЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-т тус тус албан бичиг гардуулав


2017.06.06-нд 22:00 цагийн орчимд МАН-ыг төлөөлж Ийгл ТВ-ийн захирал н.Амундра 1 жилийн өмнө хамт ажиллаж байсан хүнээр нь дамжуулан Г.Доржзодовыг яг юу хүсээд байгааг мэдэж өгөөч гэж гуйлгасан байв. Мөн өдөр УИХГишүүн Х.Нямбаатар нар ХБХурал зарлаж “60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал хууль хяналтаар шалгуулаад эвлүүлэг, гүтгэлэг болох нь тогтоогдсон. Бид цаашид ч шалгуулах болно" гэсэн мэдэгдэл хийв.


2017.06.07 МоАХ Монгол Улсад суугаа ХБНГУ-ын ЭСЯ Ил захидал хүргүүлэв. 


2017.06.09 Г.Доржзодовыг 12:00 үед 3,4-р хороололд байх гэрээсээ гарч явахад араас нь 1802УБМ Хьюндай СантаФей маркийн машинаар 100 айлын УБЕГ хүртэл дагасан. 17:00-20:00 хооронд Г.Доржзодовыг бизнесийн томоохон нэр хүнд бүхий хүнээр дамжуулан "М.Энхболд ганцаарчилж уулзая гээд байна" гэж 3 цагийн турш хэд хэдэн удаа гуйлгасан. Мөн Г.Доржзодовыг хаана нуугдаж байгааг МАН удирдлагууд мэдэж байгаагаа утсаар дамжуулан хэлүүлэв. Г.Доржзодовт ирсэн утасны дуудлагын түүх зураг үзэх. Орой нь 20:15-22:23 хооронд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат /М.Энхболд ганцаарчилж уулзая гэж дуудуулахдаа худал хэлсэн  нь энэ уулзалт бол 3 дахь удаагийн урхи гэдгийг нотлоно/ тусгайлан бэлдсэн Энканто хотхоны Спорт центрийн VIP саунд угтан авав. Энэ уулзалт болохын өмнөхөн буюу 18:15 минутад А.Ганбаатар нь Г.Доржзодовыг гүтгэсэн видео 1 олон нийтэд цацсан. А.Ганбаатарын захиалгаар хийлгэсэн видеог үзээд та бүхэн өөрсдөө үнэлэлт өгнө бизээ. 


2017.06.10 Өмгөөлөгчийндөө нуугдаж байсан нь Ж.Мөнхбат нарт илт болсон тул Г.Доржзодов 10-с 11-нд шилжих шөнө 01:00 үед байрлалаа сэлгэв. 60 тэрбумын асуудлаар АНУ-ын Вашингтон хотод Цагаан ордны өмнө Монгол Улсын иргэн Ц.Батмөнх өлсгөлөн зарлаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн.


2017.06.12 “#60тэрбум төгрөгийн талаар бичлэг хийсэн Г.Доржзодов гэж хэн бэ“ мэдээг Өдрийн сонин Даваа гаригийн №131 (5698) дугаарынхаа 1-р нүүрт нийтлэв. Мөн өдрийн орой 22:40 минутад А.Ганбаатар нь Г.Доржзодовыг гүтгэсэн дүрсгүй видео 2 олон нийтэд цацав. А.Ганбаатарын захиалгаар хийлгэсэн видеог үзээд та бүхэн өөрсдөө үнэлэлт өгнө бизээ.


2017.06.13 “#60тэрбумын асуудлаар бичлэг хийсэн гэх Г.Доржзодовыг айлган сүрдүүлж дарамталсан уу" нийтлэлийг Өдрийн сонин Мягмар гаригийн №132 (5699) дугаартаа нийтлэв.


2017.06.15 01:00 орчимд Г.Доржзодовын байрлаж байсан хотхоныг Нийслэлийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Амарсанаа, Эрүүгийн Цагдаагийн Мөрдөх хэлтсийн дарга, хошууч Б.Энхбат нарын удирдсан цагдаагийн 2 давхар бүслэлт хийж эхлэв.


03:20 орчимд Өдрийн сонинд ярилцлага өгч дуусаад мэилдэв.


06:20-07:00 хооронд цагдаагийн бүслэлт хийснийг мэдэж цахим сүлжээнд энэ тухай мэдээлэв. Бүслэлтийн Зураг 1, зураг 2, зураг 3, зураг 4, видео 1, видео 2, Г.Доржзодовын цахим ертөнцөд түгээсэн мэдээлэл


09:00 үед Нийслэлийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Амарсанаа, Эрүүгийн Цагдаагийн Мөрдөх хэлтсийн дарга, хошууч Б.Энхбат нараас ямар тушаал, шүүхийн шийдвэр, прокурорын тогтоолоор бүслэх арга хэмжээ авсан үндэслэлээ тайлбарлахыг шаардахад тэдэнд үзүүлэх ямар нэгэн албан бичиг огт байсангүй. Харин Г.Доржзодовын аав фейсбүкт хүсэлт гаргасныг "үндэслэн" хамгаалалт хийж байна гэж худал тайлбар хэлэв.
09:40 минутын үед С1 ТВ-ийн шууд эфирт утсаараа мэдээлэл өгөв.


10:00 орчимд сэтгүүлчдийг хотхоны хаалгаар нэвтрүүлсэний дараа энгийн хувцастай зэвсэглэсэн 3 цагдааг үлдээгээд цагдаагийн бүслэлтийг буулгав.


10:00 үед цагдаагийн бүслэлт татан буугдсаны дараа сэтгүүлчдийг хотхонд нэвтрүүллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Г.Доржзодов мэдэгдэл хийж болсон үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлав.


11:00-12:00 орчимд ЦЕГ-ын Дэд дарга П.Батбаатар сандарч тэвдсэн байдалтай ХБХ хийж олон нийтэд гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээлэл түгээв. Мөн "Г.Доржзодовыг 2 хоног өмгөөлөгч Г.Баасангийнд, 2 хоног УИХ Гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд байрлаж байгаа" тухай мэдээлсэн нь ЦЕГ 2017.06.15-нд үнэхээр хамгаалалтад авах гэв үү эсвэл Г.Доржзодовын араас Гүйцэтгэх ажлын тухай хуулийг ноцтой зөрчин мөрдөн мөшгөсөн үйлдэл байв уу гэдгийг нотлох юм.


13:06 минутад МАН ЕНБД Д.Амарбаясгалан ХБХ хийж олон нийтэд гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээлэл түгээв. Г.Доржзодовт хамгаалалт авахыг МАН УЗ-с ЦЕГ-т 2017.06.14-нд хүсэлт гаргасныг мэдээлэв. "Хэрвээ хэн нэгэн жудоч очоод Г.Доржзодовыг цохиод алчвал М.Энхболдын нэр хүндэд муугаар нөлөөлнө..." гэх үндэслэлээр хүсэлт гаргасны танилцуулав.
16:42 минутад ЦЕГ-ын Даргын А/115 тоот тушаалыг өмгөөлөгч Г.Баасанд хүлээлгэн өгөв.


20:02 минутад ЗГХЭГ Дарга Ж.Мөнхбат өөрийн фейсбүк хуудсаараа лайв хийж олон нийтэд гүтгэлэгийн шинжтэй ташаа мэдээлэл түгээв. Ярианы утга агуулга нь Энканто хотхонд 2017.06.09-нд VIP саунд уулзалт болсоныг нотолсон.


2017.06.16 "Г.Доржзодов: 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд хүргэх нь миний иргэний үүрэг гэж бодсон" ярилцлага Өдрийн сонины Баасан гаригийн №135 (5702) дугаарт хэвлэгдэв. Унших бол 1-р хэсэг, 2-р хэсэг, 3-р хэсэг. Мөн өдөр Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ширэндэв олон нийтэд ташаа мэдээлэл түгээв. 


2017.06.19 The Diplomat: Ahead of Presidential Election, Mongolia Corruption Scandal Has a New Twist нийтлэгдэв. НПГ-т хянуулхаар  өгчихөөд байсан ТЕГ-ын 2017.04.14-ний өдөр ЭХ-ийн 133.1 заалтаар үүсгэсэн эрүүгийн хавтаст хэргийг хүлээн авах хугацааг 7 сарын 14 хүртэл хугацааг сунгаж ТЕГ-т хавтаст хэргийг буцаав.


2017.06.20 Allegations Against All Candidates нийтлэгдэв. АТГ-т 60 тэрбумын асуудлаар 200 гаруй хүнээс тайлбар авч 337 хуудас материалыг НПГ-т хянуулахаар хүргүүлэв...


 
 
Энэ бүхэнтэй зэрэгцэн, МАН дотор ч уг бичлэгийг "эвлүүлэг" гэж мэлзэх шаардлаггүй, асуудлыг нэгмөр мухарлаж, намынхаа нэр төрийг цэвэрлэж авах нь зөв гэсэн байр суурьтай бүлэглэл бий болжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулаад байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хөдөлгөөнийхнөөсөө анхлан дуугарч, " Төрийн албыг арилжсан 60 тэрбумынхнаас намаа цэвэрлэхийн төлөө хатуу тэмцэнээ!!!" гэж өөрийнхөө twitter-т бичжээ. Энэ бичлэгтэй холбоотой дуулиан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболдыг ялагдахад томоохон хүчин зүйл болсон нь гарцаагүй бөгөөд үүнтэй холбоотойгоор Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудал ч сөхөгдөх нь зайлшгүй юм. Цэндсүрэнгийн Сандуйгийн хувьд улс төрийн туршлага багатай, мэдрэмж муутай  гэгддэг бөгөөд М.Энхболдын дэмжлэгээр л өдий хүрч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга хүртэл дэвшсэн нэгэн юм. Ц. Сандуй  нь 1970  онд Улаанбаатар хотод төрсөн.  Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Нийслэлийн 1 дүгээр сургууль, 31 дүгээр сургууль, ОХУ-ын Москва хотын Эдийн Засаг, Статистикийн Дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр, Англи, Орос хэлтэй.


1997-2012 онд Нийслэлийн газрын албанд төлбөрийн байцаагч, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд дарга, албаны дарга, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажилласан, 2012 оны 08 дугаар сараас Нийслэлийн Монгол Ардын Намын даргаар, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж буй ажээ. Ийм л улс төрийн туршлага багатай нэгэн гэнэт дэвшсэний гор гарч, өнөөдөр эрх баригч МАН-ын цаашдын улс төрийн байрлал, рейтингтэй холбоотой томоохон сөрөг үр дагавар дагуулж буй бөгөөд цаашид ч уг асуудал улам хурцдаж болзошгүй байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Нийслэлийн засаг дарга Су.Батболд, НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын Хорооны Дарга Ц.Сандуй нар  "шударга ёсны төлөө тэмцэгчид", "хариуцлага нэхэгчид"-ийн дүрд тоглох замаар хариуцлагаас мултрахаар шийдсэн бололтой. Гэвч тэдний энэ үйлдэл явуургүй нь тодорхой бөгөөд Нийслэлийн МАН-ын хороо, Нийслэлийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зөв гэсэн саналтай гишүүд нь олширсоор байгаа ажээ.
 
Эх сурвалж Ч.Явуу
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
О.Хангай аваргаас шалтгаалах МОГОЙ жилийн бэлгэт давхцал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (67)

  • Зочин (67.111.249.66)
    60 тэр бумын буюу 90 мин бичлэгийг дуустал нь узлээ АНыхан ямар хогийн новшнууд вэ гэж бодогдсон учир нь 60 тэр бумын схемийг АН 2012 хийсэн ба хэрэглэж ирсэн гэж Доржзодов хэлж байна лээ. АНы бузарууд 1 цаг 32 минутын бичлэгийг уздэг тэвчээртэй хун гарахгуй гэж бодсон бололтой. Монголчууд минь бугдээрэй узэцгээ АН гэж ямар адгийн шаарууд вэ гэдгийг ойлгох болно
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    60 тэр бумын буюу 90 мин бичлэгийг дуустал нь узлээ АНыхан ямар хогийн новшнууд вэ гэж бодогдсон учир нь 60 тэр бумын схемийг АН 2012 хийсэн ба хэрэглэж ирсэн гэж Доржзодов хэлж байна лээ. АНы бузарууд 1 цаг 32 минутын бичлэгийг уздэг тэвчээртэй хун гарахгуй гэж бодсон бололтой. Монголчууд минь бугдээрэй узэцгээ АН гэж ямар адгийн шаарууд вэ гэдгийг ойлгох болно
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.141.148)
    Далдага
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • zochin (202.9.40.226)
    mongol urvagchaar duursen bn.Chingis haan bsan bol bugdiin tsaaziin tavtsand avaachih blaa
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • zochob (139.5.217.173)
    niisleld mash alban tushaaliig baimaa xiij zunduu turshlaga dadlagatai xumuus ajilguichuudiin egneend shiljeed tsunx barisan luivarchdad ajlaa deeremduuleef xoxirch yavnaa ubeneeree yavbal uxet tergeer tuulai guitsenee geel zailuul shogshij yavnaa tsaana chin tsunctei luivarching tsunxgui u ench baatar guitsex bolov uu
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.118)
    энэ бид 2ын албан тушаал наймаалцдаг гэж юу байхав чааваас.АНын МоАХ , Шонхор мэтийн фракциудын сайдын тушаал наймаалцдагын хажууд нохойн жогорхой кк
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (78.191.45.101)
    Mahan tolgoi Sanduidaa arga hemjee avah n MAN-n uursdiinhen asuudal avbal namd sainaar l nuluuluh baih avahgui bol medeej muugaar nuluulj ene namiin ner hund ulam l hurdtai unah bolno bugd il bolson gerchtei barimtai yria bolson gedeg ntodorhoi
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.118)
    АНамаас ЛуГантөмөр Тэмүүжин Батчимэг МАН аас Сандуй Гантулга гэх мэт арай гэнэн гаруудыг нь нам дотроосоо бас гаднаасаа харлуулж намнах юм.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Иргэн (202.179.6.174)
    Дээдсүүд эрх мэдлээ ашиглан үнэн бодит зүйлээ нуун дарагдуулах, цагдаа шүүхийн байгуулагыг албан тушаалаа ашиглан дарамталж болдог гэдгээ харуулж, харин энгийн ард хэрэг зөрчил гаргавал хууль хяналтын байгууллагын чихийг дэлдийлгэж байдагийг болиулах, Хуулийн эрх тэгш зөв нь зөвөөрөө бурууд дээдэс доордгүй адил ялаа эдэлдэг байх.
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • барьж хорих (139.5.216.133)
    бгд т 18 -хороо 46-р байранд хотын намын хорооны дэд дарга энхтөр нийслэлийн орлогч даргын сэнтийд авгайн боловсролын яамнд их дээд боловсрол хариуцсан хэлтсийн дарга Энэ хүмүүс 60 тэрбум босголцож албан тушаал наймаалцаж авсан этгээдүүд мөн биз.ийм этгээдүүд хаа сайгүй бий болжээ.ингэхээр үүнийг шалгах биш хуулийн дагуу хариуцлага тооцох цаг нь болсон.шууд барь хорь
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • ха (103.10.21.81)
    эвлүүлэг за юу, аль 2015 оноос эвлүүлэг хийгээд байхад гэнт сонгуулийн өмнө сэрээд эвлүүлэг хийжээ гэдэг хаха
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • ха (103.10.21.81)
    эвлүүлэг за юу, аль 2015 оноос эвлүүлэг хийгээд байхад гэнт сонгуулийн өмнө сэрээд эвлүүлэг хийжээ гэдэг хаха
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.121.156)
    60 TERBUM BOL NAADZAHIIN HOTIIN ALBAN TUSHAALIIN HEREG!!! TSAASHLAAD HUDUU ORON NUTGIIN DED SAID NARAAR NUTAG USIIG NI YAJ UHUULAJ BUZARLASAN BOL MYANGANBYAR CHOIJILSURENGEES AVHUULAAD!!! UMNU GOVIIN ERVESTEI TOST BUMBIIN NURUUG CHOIJILSURENGIIN UVS MAFIA EZEMSHEED HUN AMITAN ALJ UGUI HIISNIIG BID HARSAAR L SUUSAN!!! ENE BOL MAH-N ERDUU AVILGALIIN DALAINIIH NI UNGUN HESEG!!!!
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.121.156)
    60 TERBUM BOL NAADZAHIIN HOTIIN ALBAN TUSHAALIIN HEREG!!! TSAASHLAAD HUDUU ORON NUTGIIN DED SAID NARAAR NUTAG USIIG NI YAJ UHUULAJ BUZARLASAN BOL MYANGANBYAR CHOIJILSURENGEES AVHUULAAD!!! UMNU GOVIIN ERVESTEI TOST BUMBIIN NURUUG CHOIJILSURENGIIN UVS MAFIA EZEMSHEED HUN AMITAN ALJ UGUI HIISNIIG BID HARSAAR L SUUSAN!!! ENE BOL MAH-N ERDUU AVILGALIIN DALAINIIH NI UNGUN HESEG!!!!
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.21.106.169)
    60 тэрбумын хэрэгт хамааралтай 3 хүн 3лаа хариуцлагаа хүлээж, ард түмнээсээ уучлал гуйж, хийсэн гэмээ хүлээх ёстой шүү
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.179.249)
    Яг үнэндээ Доржзодов тэр 60 тэрбумийг босгох схемийг боловсруулсан их мухай юм сэтгэж байсан байгаа юи харин Сандуй Ганбаатар нар мундаг хүн болж даргадаа танилцуулсан байгаа эд нар гол хэрүүл ажлын хөлсний асуудал Сандуй Ганбаатар нар амалсан мөнгө өгөөгүй Дорзодов яриандаа одоо яая гэв өөрөдөөсөө болсон гэж хэлдэг УИХ гишүүн асан Ц Оюунгэрэл нөхрийн тусламжтай АНУ аар эвлүүлэг биш гэдийг батлуулсан гээд байсан АНУ ын тусламжгүйгээр эвүүлэг биш гэдийг монголын ард түмэн анх цацагдахад нь мэдэж байсан монголын дотоод асуудлыг АНУ тай холбох нь ямарч хамаагүй гагцхүү тагнуул цагдаа АТГ нөхдүүд ажиллахгүй байгаа юм энэ бол яах арга төрийн албан тушаалыг наймаалцсан гэмт хэрэг үүнийгээ ичихгүй хэрэгжүүлэж ард түмнийг доромжилсон тийм учраас анх санаачилаж гаргасан Доржзодов Сандуй Ганбаатар нар яах аргагүй гэмт хэрэгтнүүд гурвуулангийн нь яллах естой
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    Zow hunii uildel nudnees dald ch zow gedeg shn ug bdag.Man ii udirdlahuud luiwarchid ni todorsoor
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    Zow hunii uildel nudnees dald ch zow gedeg shn ug bdag.Man ii udirdlahuud luiwarchid ni todorsoor
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    DORJZODOW BOL EH ORONCH HUN.MUNDAG
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
    • zochin
      Тухайн үед цаад нөхөдүүд нь амалсан ажлын хөлсөө өгсөн бол Доржзодов энэ бичлэгийг ил болгох байсан болов уу. Би л лав эргэлзэж байна.
      2017 оны 07 сарын 25
  • Зочин (203.91.115.44)
    DORJZODOW BOL EH ORONCH HUN.MUNDAG
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    MAN iim l udirdlagatai ard tumeniig teneg meteer bodood udaj ba.buh zuil ni luiwar ni notlogdsoor l ba.hezee tsewershinee
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    MAN ii ner hund hedhen hunii noloogoor gazardlaa.odoo tsewerleh tsag ni bolson.ichih bulchirhaigui ard tumnee doromjloson Mie zailuulah heregtei
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Zochin (203.91.115.44)
    Man 65 suudal luiwaraar awsan UIH tarah heregtei
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • S (203.91.115.44)
    Enenees iluu barimt notolgoo gej yu bhawdee
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • Amar (172.58.139.175)
    Uuniig shalguulakh ymar khereg baina aa, bukh um il tod baikhad bitgii tenegt! Unen bolood l MAN n zaluus booj ukheh geed bidnees turuund edniigee yvzlakh geed l sandraldaad baigaa biz dee! Ta nar shig khuvalzuudiin ugend itgekh tsag khog ongorson Mudakuud mini!
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
  • irgen (202.9.42.157)
    Battulga ta 50000 tugrug taraaj sanal avsnaa bvv mart !!!!!!!!!!!!!!!!
    2017 оны 07 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Тэгвэл газар дээр баримтжуулж барих ёстой байсан МАН Баттулгаас өө хайж чадахгүй бачимдаж бнаа Чи 50000 ыг харсан бол МАН Сонгуулийн хороо Цагдаа мэдэгдээч Худлаа зохиож бичихийн Танай М Энхболд чинь 50000 тарааж улсаа хорлосон сууж байна
      2017 оны 07 сарын 25
  • Зочин (103.229.121.156)
    MAH AH-DAA CH BISH HUCHIN HULGAI HIICHIHEED BARIGDCHIHAAD SHIREN NUURLEED HAMGAALUULAAD TURD SUUGAAD BGAA NI EMGENELTEI YUMDAA!!!
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.118.220)
    АН-ЫН УДИРДЛАГЫН ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЮМ БОЛ ХҮНИЙГ ГҮТГЭХ, ЗОХИОЛ, ЭВЛҮҮЛГЭЭР БУСДЫГ БОЛОН ӨӨРСДИЙНХӨӨ ӨСӨЖ ӨНДИЙСНИЙГ АЛАХ ЮМ. ТЭД БОЛ ШИНЭ ЦАГИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭГЧИД, БАС ТОМ ЛУЙВАРЧИД БОЛЖ ХӨГЖСӨН. ГЭХДЭЭ САНДУЙ ИЙМ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОНЫХОО ТӨЛӨӨ АЖЛАА ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
    • zochin
      zvgeer ajlaa uguud boldogiin muu?ain maluudaa ajlaa uguud,bvh hurunguu huraalgaad,gyandand bvh nasaar horih heregtei,sots.niigmiin yed 248.000 tugrug shamshigduulaad 5 jil gyandan,10 jil ontsgoid yal avch bsn,zarim n buuduulsan ch tvvh bii shvv bvv mart!!!!
      2017 оны 07 сарын 24
  • иргэн (103.212.118.220)
    Сандуй хэрэг хийсэн ч бай, үгүй ч бай намаа, намынхаа нэр хүндийг бодоод өөрөө ажлаа өгчих хэрэгтэй. Үнэндээ 60 тэрбум бол АН-ынхны зохиол л доо. Өмнөх шалгалтуудын дүнг дахиад нягтлуулчих шаардлагатай. Ер нь Сандуй ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өгчих нь зөв шүү.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.242.243.88)
    ok
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.242.243.88)
    niisleliin udirdlaga ajlaa muu hiij bna niisleliin hogoo har da
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.242.243.88)
    undui sundui ter 60 terbumaa rad tumend tailagnaach shalguulaach
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.242.243.88)
    undui sundui ter 60 terbumaa rad tumend tailagnaach shalguulaach
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (27.123.214.84)
    60 тэрбумын загалмайлсан эцэг нь Доржзодов өөрөө юм байна ш. дээ . А . Ганбаатар , Ц . Сандуй нар материалаа бүрдүүлээд шүүхэд өгөх. хэрэгтэй .
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.125)
    Сандуйг шоронд хийвэл MAH-н нэр цэвэршнэ.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.140.30)
    улсын баатар Үүл улсын баатар Зодов гэж түүхийн хуудаснаа үлдэх болно
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Иргэн (202.9.43.112)
    Сундуй бол М.Энхболд тэргуутэй МАН-н лидеруудийн ар талын асаалттай танк байхаа
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Ц.Сандуй зүгээр л жараахай шүү дээ (122.201.31.87)
    Ц.Сандуй зүгээр л жараахай шүү дээ 60 тэрбумын захиалгын акул нь хэн бэ МАН буруугаа Ц.Сандуйд тохож цэвэр мултарч Монголчуудыг хуурна гэвэл санасаныг хэрэггүй...М Энхболд ерөнхий сайд Эрдэнэбатад хариуцлага тооц Ерөнхий сайд Эрдэнэбат сонгуулийн штабыг удирдсан хүн шүү
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
    • zochin
      ter jaraahainuudiig bvgdiin buudah heregtei tegj baij MAN vgvi bolno
      2017 оны 07 сарын 24
    • Иргэн
      Тиим ээ санал нэг байна ман иим нөхдөөсөө сал нам нь ч хариуцлага тооц төрөөр иим муу новшууд тоглох ч гэж дээ төриин эсрэг гэмт хэрэг
      2017 оны 07 сарын 24
  • саранхүү (122.201.22.137)
    Сундуйг аь эрт МАН-аас зайлуулж байхгүй яасийн бол. Улс төрийн туршлага, ноён нуруу байхгүй тэнэг гар хэн хүний аманд ороол явж байдаг. Бичлэгээс сонсоход маш гоё юм сэдсэн гээд даргадаа таалагдах гээд хөөрөөд байгаа нь харагдаад байгаа юм. Өөрөө ч хийгээгүй хүний юм барьчаад зальжин гэмт хэрэгтний аманд унаж байгаагаа мэдэж байгаа ч шинж байхгүй үнэн тэнэг гар аа ккк
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Zochin (27.123.214.126)
    Dorjzodov genkogiin daalgavaraar ene shemiig bolovsruulj maniinhand taniltsuulah yvtsdaa davhar bichleg hiigeed maniig shantaajhilah gej 1 uzeed bolohgui bolohoor n genkodoo hudaldsan yum gsen 60 terbumiin yria boldon n unen bolovch heregjsen eseh n notlogdohgui yumaar genko erunhii bolson hoinoo ch gsen shou hiigeestei ternii orond mongol banknii zoljargaliig yrisan bol hamaagui shudraga bh blaa
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.121.156)
    60 TERBUM BOL NAADZAHIIN HOTIIN ALBAN TUSHAALIIN HEREG!!! TSAASHLAAD HUDUU ORON NUTGIIN DED SAID NARAAR NUTAG USIIG NI YAJ UHUULAJ BUZARLASAN BOL MYANGANBYAR CHOIJILSURENGEES AVHUULAAD!!! UMNU GOVIIN ERVESTEI TOST BUMBIIN NURUUG CHOIJILSURENGIIN UVS MAFIA EZEMSHEED HUN AMITAN ALJ UGUI HIISNIIG BID HARSAAR L SUUSAN!!! ENE BOL MAH-N ERDUU AVILGALIIN DALAINIIH NI UNGUN HESEG!!!!
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.121.156)
    60 TERBUM BOL NAADZAHIIN HOTIIN ALBAN TUSHAALIIN HEREG!!! TSAASHLAAD HUDUU ORON NUTGIIN DED SAID NARAAR NUTAG USIIG NI YAJ UHUULAJ BUZARLASAN BOL MYANGANBYAR CHOIJILSURENGEES AVHUULAAD!!! UMNU GOVIIN ERVESTEI TOST BUMBIIN NURUUG CHOIJILSURENGIIN UVS MAFIA EZEMSHEED HUN AMITAN ALJ UGUI HIISNIIG BID HARSAAR L SUUSAN!!! ENE BOL MAH-N ERDUU AVILGALIIN DALAINIIH NI UNGUN HESEG!!!!
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.228.130.46)
    tawan shard 5 uruu bair zarna6.mal hashaa bashin mashin oroltsuulj bolno. utas 99875865 zalgaad medeele awaarai hymdhan.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.228.130.46)
    tawan shard 5 uruu bair zarna6.mal hashaa bashin mashin oroltsuulj bolno. utas 99875865. zalgaad medeele awaarai hymdhan
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.228.130.46)
    tawan shard 5 uruu bair zarna6.mal hashaa bashin mashin oroltsuulj bolno. utas 99875865 zalgaad medeele awaarai hymdhan
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.228.130.46)
    tawan shard 5 uruu bair zarna6.mal hashaa bashin mashin oroltsuulj bolno. utas 99875865...
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.228.130.46)
    tawan shard 5 uruu bair zarna6.mal hashaa bashin mashin oroltsuulj bolno. utas 99875865..
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.228.130.46)
    tawan shard 5 uruu bair zarna6.mal hashaa bashin mashin oroltsuulj bolno. utas 99875865 .
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.228.130.46)
    tawan shard 5 uruu bair zarna6.mal hashaa bashin mashin oroltsuulj bolno. utas 99875865.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.126)
    Goo shanii salond sain uschin avna.tsalin undue.80083858
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.228.130.46)
    tawan shard 5 uruu bair zarna6.mal hashaa bashin mashin oroltsuulj bolno. utas 99875865
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.228.130.46)
    tawan shard 5 uruu bair zarna6.mal hashaa bashin mashin oroltsuulj bolno. utas 99875865
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.126)
    Goo shanii salond sain uschin avna.tsalin undue.80083858
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.228.130.46)
    tawan shard 5 uruu bair zarna6.mal hashaa bashin mashin oroltsuulj bolno. utas 99875865
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Korea salon (27.123.214.126)
    Goo shanii salond sain uschin avna.tsalin undue.80083858
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Bat (185.89.219.228)
    Adgiin novshnuud, nugel ni nudeeree garah udur irne dee.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • ИРГЭН (202.72.245.205)
    ЭНИЙГ ГҮЙЦЭД ШАЛГАХ ҮҮРГИЙГ АРД ТҮМЭН СОНГУУЛИАР ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨГСӨН. ЭНЭ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛВЭЛ ДАХИН СОНГОНО ОО ДАРАА НЬ ОФШООРЧИД БАЙГАА ШҮҮ
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.121.156)
    60 TERBUM BOL NAADZAHIIN HOTIIN ALBAN TUSHAALIIN HEREG!!! TSAASHLAAD HUDUU ORON NUTGIIN DED SAID NARAAR NUTAG USIIG NI YAJ UHUULAJ BUZARLASAN BOL MYANGANBYAR CHOIJILSURENGEES AVHUULAAD!!! UMNU GOVIIN ERVESTEI TOST BUMBIIN NURUUG CHOIJILSURENGIIN UVS MAFIA EZEMSHEED HUN AMITAN ALJ UGUI HIISNIIG BID HARSAAR L SUUSAN!!! ENE BOL MAH-N ERDUU AVILGALIIN DALAINIIH NI UNGUN HESEG!!!!
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.121.156)
    60 TERBUM BOL NAADZAHIIN HOTIIN ALBAN TUSHAALIIN HEREG!!! TSAASHLAAD HUDUU ORON NUTGIIN DED SAID NARAAR NUTAG USIIG NI YAJ UHUULAJ BUZARLASAN BOL MYANGANBYAR CHOIJILSURENGEES AVHUULAAD!!! UMNU GOVIIN ERVESTEI TOST BUMBIIN NURUUG CHOIJILSURENGIIN UVS MAFIA EZEMSHEED HUN AMITAN ALJ UGUI HIISNIIG BID HARSAAR L SUUSAN!!! ENE BOL MAH-N ERDUU AVILGALIIN DALAINIIH NI UNGUN HESEG!!!!
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.121.156)
    60 TERBUM BOL NAADZAHIIN HOTIIN ALBAN TUSHAALIIN HEREG!!! TSAASHLAAD HUDUU ORON NUTGIIN DED SAID NARAAR NUTAG USIIG NI YAJ UHUULAJ BUZARLASAN BOL MYANGANBYAR CHOIJILSURENGEES AVHUULAAD!!! UMNU GOVIIN ERVESTEI TOST BUMBIIN NURUUG CHOIJILSURENGIIN UVS MAFIA EZEMSHEED HUN AMITAN ALJ UGUI HIISNIIG BID HARSAAR L SUUSAN!!! ENE BOL MAH-N ERDUU AVILGALIIN DALAINIIH NI UNGUN HESEG!!!!
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (217.172.229.74)
    хулгайч баттулгын гар барьсан офицерууд монголд байдгим бн ичмээр
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • yoyoyoy (188.64.247.34)
    yo ter yrij baigaag ni . mahniii vner avsan . harhnii zulzagaaa zulzaga.mongol uls iig iig . jioshnios zoosnoos hymdhan aar vnelsen. ...
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Нэргүй (27.123.212.129)
    Эдэнд зөв явж зөв амьдрах сэтгэл алга дандаа муу муухай зүйл хийж хоолоо олж идэж байгаа нь араатангаас ч дор амьтас хөөрхий. Удахгүй энэ амьдралаас буцах цагтаа тамын хаалган дээр нүгэл бүхнээ үүрээр очно гэдгээ санаж явалтай.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Ноорхой (27.123.212.129)
    Ийм арчаагүй хүмүүний оронцог болсон амьтас хаана ч явсан бусдад дандаа саад тотгор болж явдаг шүү дээ.Эдний нөгөө дугуйнууд манай суманд ч байна. Бас л энэ намын нэр зүүсэн амьтад.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.27.102)
    Хуулийнхан, АТГ, -ийнхан энэ Хууль бусаар Төрийн албыг наймаалж Төрийн том алба хашиж байгаа Гэмт хэрэгтэнгүүдээ хэзээ шалгаж Хуулийн хариуцлага хүлээлгэх юм вэ,
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • БАЯН-ӨЛГИЙ (202.179.31.89)
    Боловсрол,мэргэжилгүй бүрэн бус дунд боловсролтой хэлтсийн дарга албадын дарга нар маш их байна.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.31.89)
    Төрийн албанд огт ажиллаагүй Т гэдэг нөхөр аймгийн тамгын газрын даргаар ажиллаад байна.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.31.90)
    Зарим нэг нөхөд клашников гэдэг нөхөр л энэ золигийн автоматыг зохиосон юм билээ ш дээ тэгэхээр тэр нөхрийг л шийтгэ гэх гээд байх шиг.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.92.216)
    ЭНХ60ЛД , САНДУЙ НАРЫН БҮЛЭГЛЭЛ АСУУДЛЫН ГОЛЫГ САРНИУЛАХ , ЖИЖИГ АСУУДАЛ МЭТ НИЙГЭМД ОЙЛГОЛТ ӨГӨХ ГЭЖ ЯНЗ БҮРЭЭР ОРОЛДОЖ БАЙНА. ДОРЖЗОДОВ ХЭН Ч БАЙЖ БОЛНО . ТЭР НЬ ГОЛ БИШ !!! ТӨРИЙГ МАФИЖСАН СХЕМД ОРУУЛЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ ЭЛДВЭЭР УГААЖ НОЁЛОХ ГЭСЭН ТӨРӨӨС ТӨРСӨН ОЛИГАРХИУД ТЭДНИЙ ГАР ХӨЛИЙГ ИЛЧИЛСЭН НЬ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮМ !!!
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (103.229.122.249)
    ДОРЖЗОДОВ ЭНЭ СХЕМИЙГ БОЛОВСРУУЛААГҮЙ БОЛ ЯАХ БАЙСАН БОЛ
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (103.229.122.249)
    Доржзодов хэмээх этгээд анх энэ схемийг боловсруулж өгсөн гээ бүз дээ. тэгж ярих юм бол энэ балиар зүйлийн эх үүсвэрийг тавигч нь доржзодов юм биш үү. мөнгийг нь өгөхгүй болохоор л ил гаргаа бүз дээ. баатар болохоо алддаа, чааваас. үүнд баатар өгнө гэж хашгирагч мулгуунууд болимоор юм
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
    • Zochin
      yg tiim shuu
      2017 оны 07 сарын 24
  • Samdan (202.70.46.235)
    Taarsan xyndee tsynxee bariulj dee,novshnuud. Tom yaltai,turiin esreg zoxion baiguulalttai gemt xereg bus uu. Bariin zulzagiig xet tomroogyi deer ni nuxchin darvaas uls oron xogjliin zov zamdaa orox exnii shat bolmoi
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Хэнтий (122.201.31.103)
    Хэнтийд Ерөнхий боловсролын сургууль дүүргээд насаараа худалдаа наймаа хийж нутгийн тэргүүн баячуудын эгнээнд орсон нэгэн гэр бүл хэлтэсийн дарга, иргэдийн хурлын төлөөлөгч болчихсон тууж явах юм. Энэ бол 60 тэрбумын амьд жишээ юм. Ганц Хэнтийд ч биш бусад бүх аймгуудад байж л таараа. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн сонгуулиар Хэнтийд С.Ганбаатар ялалт байгуулсан нь тодорхой.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • : (202.179.18.49)
    Цэвэр эрүүгийн элементүүд л байна шдээ, ямар үхсэний төрийн түшээ!!!! Манайхаас өөр улсад бол ийм шавжнууд шоронгийн бөөс болсон байх ёстой!!!!!!!
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.70.46.220)
    Засс намын дарга сайд дарга нар бүгд л хэдэн тэрбумын үнэтэй штээ.Үнэн бсан ч одоо үзэж бга юм шиг тэнэгтчих юмаа.
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.119.145)
    ундуй сандуй миеэ нарыг огцруул
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • 60terbym nam (202.21.112.238)
    xezee ch xariutslaga xuleexgui bx aa
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.119)
    une urtug deere taaraagui heden garuud l ym bishuu
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • МАН - ЫН ГИШҮҮН (103.57.92.216)
    ЭНХ60ЛД , САНДУЙ НАРЫН ТӨРД ЛУЙВРААР ГАРЧ АРД ОЛНЫ ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙГ ҮГҮЙ БОЛГОЖ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХӨГЖИЛ , ШИНЭЧЛЭЛД ЗАСАХАД НЭН БЭРХ ХАР УЛ МӨР , ЖИШИГ ТОГТООСОН МАН - Д АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ШУРГАЛСАН ПАРАЗИТ , ХОРЛОН СҮЙТГЭГЧИД ЦААШАА ШҮҮ !!! ТЭДНЭЭС ТӨР , НАМАА ЦЭВЭРЛЭХ ХҮНД БӨГӨӨД ХАРИУЦЛАГАТАЙ ЦАГ ИРЧИХЭЭД БАЙНА!!! МАН - ЫН ШУДАРГА ГИШҮҮД ДЭМЖИГЧИД ТЭМЦЭЖ ҮГЭЭ НИЙТЭД ИЛ ХЭЛЭХ ЦАГ БОЛСОН !!!
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Ds (103.57.94.22)
    MIYE SANDUI METIIG TURIIN ALBANAAS YARALTAI ZAILUULIYAA
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.118.80)
    Үүлд өгсөн улсын баатарыг Зодвоод олгоё!!!
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн шүү? дэмжиж байна.
      2017 оны 07 сарын 24
    • зочин
      ха ха ха Доржзодов өөрөө анх энэ схемийг нь боловсруулж өгсөн юм байнлээ шдээ. тэгж ярих юм бол энэ балиар үйл ажиллагааг сэдэгч нь юм биш үү. тэгээд түүнийгээ зараад мөнгийг нь өгөхгүй болохоор л ил гаргаа бүз дээ
      2017 оны 07 сарын 24
  • Зочин (202.9.42.38)
    Мандахбаяр гэдэг залилангийн хулгайч Хурэлсухийн емнеес элдэв балай юм бичуулж байгаа. Муу залилан ерее тел
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.4.21)
    ХАХААА ЧАВААС ДАА ТЭР ГАНБААТАР ГЭГЧ ЭРҮҮГИЙН ЭТГЭЭДИЙГ Л ....
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.113.18)
    Доржзодовт улсын баатар хэзээ өгөх вээ ккк
    2017 оны 07 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Цаг нь болохоор түр азнаарай.
      2017 оны 07 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    4 цаг 36 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 52 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    5 цаг 2 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    5 цаг 21 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    6 цаг 4 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 50 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    7 цаг 54 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    9 цаг 22 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    10 цаг 6 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    10 цаг 29 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    10 цаг 53 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    11 цаг 21 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    11 цаг 24 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    11 цаг 30 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    12 цаг 10 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    12 цаг 33 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    12 цаг 38 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    12 цаг 57 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    13 цаг 5 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    13 цаг 21 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК