-
2017 оны 3 сарын 09
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
-
2017 оны 3 сарын 09
2017.3.9, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12
ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2017.3.9, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.17-18.48
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
-
2017 оны 3 сарын 09
Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 градус дулаан байна.
-
2017 оны 3 сарын 08
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 15 дугаар хорооллын 6 дугаар байрны орчим хичээлээ тараад гэрийн зүг явж байсан наймдугаар ангийн охиныг машинаараа дайрч амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.
-
2017 оны 3 сарын 08
Сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа гадаад паспортоо барьцаанд тавьсан тохиолдол хэд хэд гарчээ.
-
2017 оны 3 сарын 08
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн татварын хэлтэс, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх татвар хураалтын үйл ажиллагаатай танилцаж байгаа.
-
2017 оны 3 сарын 08
Мацаг барьдаг хүмүүс хоол боловсруулахад зарцуулдаг энергээс багаханыг. харин бие махбодиосоо дээд зэргийн энерги суллаж чаддаг. Харин тэр энерги дэмий үрэгдэхгүйгээр зөв ашиглагдах ёстой юм. Тиймээс сэтгэл оюун туйлын тод болох энэ үед бясалгал үйлдэхэд хамгийн тохиромжтой цаг юм.
-
2017 оны 3 сарын 08
Энэ сард 3 болон 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлнө
-
2017 оны 3 сарын 08
Хавар ирлээ бүсгүйчүүдээ. Өвлийн зузаан хувцаснаас салж хөнгөн нимгэн бас загварлаг
харагдах нь чухал биш гэж үү. Тэгвэл энэ хаврын тренд болж буй загваруудыг сонирхуулж байна.
-
2017 оны 3 сарын 08
8ebeeee176be24ebbigОлон улсын эмэгтэйчүүдийн баяраар эрчүүдийн тархинд буудаг ганц тулгамдсан асуулт бол “Хайртдаа юу бэлэглэх вэ?” гэсэн бодол байдаг. Зөвхөн хайртдаа ч бус ээждээ, эгчдээ, дүүдээ... гээд бүгд л таниас баярын бэлэг, халуун дулаан үгс харж суугаа нь гарцаагүй. Гэхдээ зөвхөн эрчүүд шаналаад бодолхийлээд байна уу гэвэл бас үгүй юмаа. Эмэгтэйчүүд ч гэсэн эмээгээ, ижийгээ, эгчийгээ, дүүгээ баярлуулах болдог. Тэгвэл танд тусалж, баяраараа эмэгтэйчүүд юу бэлгэнд авахыг илүүтэй хүсдгийг социологчид тогтоосныг сонирхуулья.
Эмэгтэйчүүдийн 45 хувь нь Мартын 8-наар хамгийн түрүүнд цэцэг хардаг гэнэ. Харин эрчүүдийн 54 хувь нь хайртыгаа баярлуулахдаа хамгийн түрүүнд мөн л цэцэг авдаг ажээ. Таван эмэгтэй бүрийн нэг нь баяраараа үнэт эдлэл бэлгэнд авахыг мөрөөдөн хүлээдэг. Гэвч эрчүүдийн 12 хувь нь тэднийг баяраар нь үнэт эдлэлээр баярлуулдаг юм байна. Мөн үнэртэй ус их түгээмэл бэлэг. Эмэгтэйчүүдийн 13 хувь нь үнэртэй ус авах гэж харуулддаг. Харин эрчүүдийн 19 хувь нь яг л энэ бэлгийг сонгодог ажээ. Зарим нь буюу 11 хувь нь болор сав, гал тогооны ком өгөөсэй гэж хүсдэг. Урлагт дуртай, гэртээ удтал шигдсэн бүсгүйчүүд театртын тасалбар хүлээдэг гэнэ.
Гэхдээ эрчүүд дотор арилсан дотортой хүмүүс бас бий. Тэдний 3 хувь нь Мартыг энгийн өдөр шиг үзэж, юу ч бэлэглэлгүй хэнэггүй царайлдаг. Харин эмэгтэйчүүдийн 5 хувьд баяраараа бэлэг авна гэж горьддоггүй ажээ.
Мөн эмэгтэйчүүдэд баяраараа авмааргүй санагддаг “тэнэг” бэлэгнүүд бий. Тиймээс эрчүүддээ эдгээр бэлгийг авахгүй байхыг сануулья.
“Тэнэг” бэлгийн жагсаалтыг хямдхан зүүлт, ээмэг тэргүүлж байна. 1000 төгрөгөөр авчихаж болохоор ийм нүд хуурсан эдийг авсан эмэгтэй хүн баярлахаасаа илүү гутардаг гэнэ. Мөн зарим эрчүүд оройдоо хийх “ажил”-аа л бодож секс-дэлгүүрээс элдэв өдөөгч эм юмуу эсвэл тос гэх мэт зүйлс авч өгдөг нь дургүй хүргээд таардаг аж.
Эрсдэлд дуртай гадаад эрчүүд баяраар нь баярлуулах биш харин амийг нь хөнөөх гэж буй юм шиг шүхрээр үсрэх тасалбар авч өгдөг ажээ. Ийм бэлэг нь эрлэгт одох тасалбар мэт харагддаг. Мөн жижиг бэлэг дурсгалын зүйлсийг нэг их ойшоодоггүй. Ширээн дээр тавьчихдаг жижигхэн бэлэг дурсгалын зүйлсийг үнэндээ эмэгтэйчүүд эрчүүдээс харуулддаггүй ажээ. Зарим нь бүр нь далимдуулан гэртээ эд хогшил нэмэхийг санаархан индүү, тоос сорогс авдаг. Үнэндээ энэ нь эргээд ажлын багажийг нь авч өгч буй тул эмэгтэйчүүд таалдаггүй. Сүүлийн үед таргалаад буй эхнэртээ фитнесс клубт явах тасалбар авч өгөх нь нэг талдаа их бүдүүлэг зан шиг харагддаг гэнэ. Үүнийг сайтар анзаарчихад алдахгүй нь ээ, эрчүүд ээ.
-
2017 оны 3 сарын 08
“Сентерра Гоулд” ХХК-ийн байранд үзлэг хийхээр шийдвэрлэлээ
-
2017 оны 3 сарын 08
Хачирхайлтай дэлхий ертөнц: Этиопын зэрлэг омгийн эмэгтэйчүүд
-
2017 оны 3 сарын 08
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын ”Онцгой” мэндчилгээний үгс
-
2017 оны 3 сарын 08
“Мартын -8” хаяанд иржээ. Та хайртай ээж, эхнэр, охиндоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ямар бэлэг өгөхөө мэдэхгүй явна уу? Улс даяар амрахаар болсон энэ өдрөөр таны хайртай бүсгүй, элбэрэлт ээж, энхрий охиндоо урлагийн тоглолтын тасалбар яагаад бэлэглэж болохгүй гэж. Тиймээс “Мартын-8”-нд зориулсан тоглолтуудыг танд танд танилцуулъя.
“Эх үрийн дуу” тоглолт 3 сарын 6-нд “Монгол бөхийн өргөө”-нд
МУГЖ дуучин Энхзул, хүү Чинбаярын хамтарсан “Эх үрийн элбэрэл” тоглолт тав дахь жилдээ зохион байгуулагдана.
Билетийн үнэ: 20.000 төгрөг
“Үртэй хүн жаргалтай” тоглолт 3 сарын 7, 8-нд “Монгол бөхийн өргөө”-нд
Монгол бөхийн өргөөнөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үртэй хүн жаргалтай” тоглолт 3 сарын 7, 8-нд 2 өдөр дараалан тоглогдоно. Тоглолтод МУГЖ Чулуунхүү, МУГЖ Ширмэнтуяа, МУСТА Эрдэнэтунгалаг, Төрмандах Гансувд, Батмэнд, Чулуунчимэг нар оролцоно.
Билетийн үнэ: 15.000 төгрөг, 20.000 төгрөг
“Уянга шаглаа” тоглолт МУСТА дуучин Бурмаа 3 сарын 7,8-нд “Аса Цирк”
МУСТА дуучин Бурмаа 3 сарын 7, 8-ны өдрүүдэд АСА Цирк-д тоглоно. “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дууны сайхан Юндэн”, “Усны тунгалаг тамир” зэрэг дуунуудаа хүргэхнээ.
Билетийн үнэ: 20.000 төгрөг
“Миний ээж хөөрхөн” тоглолт 3 сарын 9-нд ганцхан удаа “УБ палас”-т
Энэ бол Монголын ээжүүдийн үзэх дуртай № 1 тоглолт. Тоглолтод урилгаар АЖ Самбуу, МУГЖ Батсүх, Чулуунхүү, Батбаяр, Вандан Дуламсүрэн, Сийлэгмаа, Ганзориг, Банрагч, Мөнхбат, Жавхаасайхан Үүрийнтуяа, Төрмандах Гансувд зэрэг зохиолын шилдэг дуучид оролцох юм байна.
”Миний ээж хөөрхөн” тоглолтын онцлог нь хүрэлцэн ирсэн 3000 ээж сэтгэлээ нийлүүлэн дуулах тэр торгон агшинд Таны ижийн зураг дэлгэц дүүрэн гарч гэнэтийн бэлэг барина. Та хөөрхөн ижийтэйгээ авхуулсан зургаа UB palace-ын касс болон 1900-1905-ын хүргэлтийнхэнд хүлээлгэн өгөөрэй гэж зохион байгуулагчид хэлж байна.
Энэ мартын баяраар ижийтэйгээ цуг үзэх хамгийн сайхан тоглолт ”Миний ээж хөөрхөн”.
Билeтийн үнэ: 13.900 төгрөг, 18.900 төгрөг
“Сайхан Монгол бүсгүй” 3 сарын 7, 8-ны өдөр “УБ палас”
“Сайхан Монгол бүсгүй” нийтийн дууны тоглолт. Тоглолтод урилгаар МУГЖ Бат-эрдэнэ, МУСТА Чинболор, Чулуунбаатар, Батсайхан, Чулуунчимэг нар оролцох ба билетийг УБ паласын билетийн касснаас захиалах боломжтой.
Билетийн үнэ: 15.000 төгрөг
“Үзэсгэлэнт минь” тоглолт 3 сарын 8-нд Корпорайт конвэйшн цэнтр-VIP тоглолт
МУГЖ Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” тоглолт зохион байгуулагдах юм байна. Тоглолтод урилгаар Хар сарнай хамтлагийн ахлагч Амраа, Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн нар оролцоно. Сүүлийн үед хит болсон “Үзэсгэлэнт минь”,”Найз” “Толин хул” зэрэг дуунуудаа хүргэх болно.
Билетийн үнэ: 108.000 төгрөг
-
2017 оны 3 сарын 08
Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд маргааш буюу энэ сарын найманд амарна. Учир нь маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүх нийтээр амрах юм. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг түр хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
-
2017 оны 3 сарын 08
Мартын 8-ны энэ өдөр эмэгтэйчүүдэд голдуу цэцэг бэлэглэж өгөх заншил тогтсон байдаг. Харин энэ баярыг тэмдэглэх уламжлал Эртний Ромоос эхтэй. Тэр үед эрчүүд нь гэргий нартай бэлэг өгч, анхаарал халамж тарьдаг байжээ. Боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан гэдэг. Бас энэ өдөр тэд ажиллахгүй байх боломжтой байжээ
-
2017 оны 3 сарын 08
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
-
2017 оны 3 сарын 08
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиодог.
-
2017 оны 3 сарын 08
Дэлхийн хамгийн содон эмэгтэйчүүдийг танилцуулж байна.
-
2017 оны 3 сарын 08
Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг тохиолдуулан дэлхийн эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна. Дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүмүүсийн эхний 2-т эмэгтэй хүн жагсдаг.