-
2017 оны 1 сарын 04
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.04/ хуралдаан 09 цаг 47 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар эмнэлгийн чөлөөтэй учир УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдааныг даргалсан юм. Тэрбээр хуралдааны төлөвлөгөөнд тусгагдсан “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах санал гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжив.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан. Өнгөрсөн хугацаанд 31 нэр төрлийн 618 ширхэг тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мөрдөгдсөн гэдгийг дурдлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.13-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тусгасан бөгөөд мөн хуулийн хугацааг үргэлжлүүлэн сунгах шаардлагатай байна. Иймд дээрх шаардлагуудад үндэслэн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулсан гэж байлаа.
Монгол Улсад бизнес регистрийн санд бүртгэлтэй 126 560 аж ахуйн нэгжээс 64301 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 84,3% буюу 54237 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч хөдөө аж ахуйн 3380, хүнсний 1292, боловсруулах үйлдвэрийн 2801, худалдааны 21952, үйлчилгээний 4235, бусад чиглэлээр 20577 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт 766 910 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 70 хувийг эзэлж байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын бүтээгдэхүүний таван хувийг үйлдвэрлэж байгаа ажээ.
Дээрх хууль хэрэгжсэнээр 2014, 2015, 2016 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд нийт 1419 иргэн, аж ахуйн нэгж 3201 төрлийн 7 мянган ширхэг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирсэн бөгөөд 13,2 тэрбум төгрөгийн гаалийн чөлөөлөлтөнд хамрагджээ. Судалгаагаар мах махан, нөөшилсөн бүтээгдэхүүн, мод боловсруулах модон материал, ноос ноолуур, арьс шир оёдол, сүү сүүн бүтээгдэхүүн жимс жимсгэнэ гэсэн хөнгөн, хүнсний салбарууд чөлөөлөлтөд хамгийн их хамрагдсан аж.
Жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн тогтвортой хөгжлийг дэмжих замаар орчин үеийн инноваци шингэсэн шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор татварыг бодлогоор дэмжих нь чухал гэж УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулгадаа онцолсон юм.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Х.Баделхан, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Н.Амарзаяа, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүдийн хувьд уг хуулийн төсөл батлагдвал 2017 оны төсвийн орлого хэдэн хувиар буурах, Засгийн газар орлогын хувь хэмжээг бууруулахгүйн тулд ямар тооцоо судлагаа хийж орлого нөхөх гэж байгаа талаар илүүтэй сонирхож байлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Хуулийн төслийг өргөн барихаас өмнө Засгийн газар, Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаас санал авсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд 2016 оны 12 сарын 31-ний өдөр уг хугацаа нь дуусгавар болж байгаа. Иймд хугацааг нь 2018 он хүртэл сунгаж, бизнес эрхлэгчдээ дэмжмээр байгаа юм. Урьдчилсан тооцоогоор жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхөд таван тэрбум төгрөгийн асуудал гарах байх хэмээн хариуллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан “Хуулийн төслийг дэмжиж байгаа ч, Засгийн газрын бодлого тодорхой биш нэгдсэн тооцоо судлагаа байхгүй, яамдуудын санал зөрүүтэй байна. Иймээс уг хуулийн төслийг түр хойшлуулж, бэлтгэл хангагдсаны дараа хэлэлцье” гэсэн горимын санал гаргалаа. Хуулийн төслийг хойшлуулах эсэх дээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн санал 50:50 хувиар тэнцсэн тул асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Ингээд Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. УИХ-ын гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч чуулганы хуралдаанд уг асуудлын талаар Засгийн газраас тодорхой байр суурь, нэгдсэн тооцоо судлагааг сонсох нь зүйтэй гэж үзэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 04
Замын цагдаагийн албанаас “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон зэрэг зөрчил дутагдлыг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион явуулж байгаа юм.
Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалт: 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй; 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан; 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг; 5.4. Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон; 5.5. Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн. Тайлбар: Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглохоор заасан байдаг гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 04
Америк долларын албан ханш өнгөрсөн онд нэлээд өсөлттэй байж, түүхэн дээд үнэд хүрээд байсан билээ.
-
2017 оны 1 сарын 04
Ч.Улаан: Татварын бодлоготойгоо уялдуулж хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулийг өргөн барьдаг байх нь зүйтэй
-
2017 оны 1 сарын 04
“Монгол бөхийн өргөө”-нд энэ сард гурван томоохон бөхийн барилдаан болно.
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөрт зориулан улс аймгийн алдар цолтой үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг билээ. Шинэ үндсэн хуулийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 13-нд болно.
15-нд “Талх чихэр” ХХК-ийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох юм.
22-ны ням гарагт улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох юм байна.
-
2017 оны 1 сарын 04
“Аргил цагаан өвгөн” туулийг бүрэн эхээр нь ирэх амралтын өдрүүдэд Богд хааны ордны музейн Хаан туулийн өргөөнд хайлна. Энэхүү туулийг Монгол Улсын төрийн шагналт туульч Б.Авирмэдийн хүү төрийн өргөмжлөлт туульч А.Балдандорж хайлах ажээ.
-
2017 оны 1 сарын 04
Автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2017 оны 1 сарын 04
Улсын Ерөнхий прокурорын газраас Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ.
-
2017 оны 1 сарын 04
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шинэ оны өмнөхөн шүүхээр шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, хэрэгт сэжиглэгдээд байсан Б.Содномдаржаа, Т.Чимэгээ, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн хэмээн шүүх үзэж 24-25 жилийн хорих ял оноосон юм.
-
2017 оны 1 сарын 04
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм.
Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын даатгалд 23040 төгрөг төлж байсан даатгуулагчид одоо 28,800 төгрөг төлөхөөр болж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд 2016 онд 94,515 иргэд сайн дурын даатгалд хамрагдсан бөгөөд 2015 оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа нь сайн дурын даатгалын ач холбогдол, учирч болох нийгмийн эрсдлээс хамгаалагдах боломжийн талаарх иргэдийн ойлголт мэдлэг дээшилж буйтай холбоотой аж.
Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувилалын хувьсах зардал зэргийг авах нөхцөл боломж бүрдэнэ.
Дашрамд дуулгахад өнгөрсөн онд сайн дурын даатгалын шимтгэлээ Төрийн банкны “Цахим банк”, Хаан банкны “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас, интернетээр төлөх боломжтой болсон талаар Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
Сайн дурын даатгалын гэрээгээ шинэчлэн байгуулахаар ирэхдээ:
Иргэний үнэмлэхний хуулбар,
3х4 чээж зураг 1 хувь,
Нэг сарын шимтгэлийн доод хэмжээ 240000x12%=28800 төгрөг
Хавтасны үнэ 1000 төгрөгийг тушаасан баримтыг авчирна
САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ДҮҮРГҮҮДИЙН ДАНС
№
Дүүрэг
Банкны нэр
Дансны дугаар
1.
Багануур дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Хаан банк
5750180162
Төрийн банк
33070000163
Хас банк
5000333425
Голомт банк
4601029891
Капитал банк
2021000750
2.
Багахангай дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
300500011527,
Хаан банк
5754001624
3.
Баянгол дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
105100004490
Хаан банк
5034189999
Голомт
1805002406
Худалдаа хөгжлийн банк
499071483
Улаанбаатар хотын банк
2602003516
4.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
105300001232,
Хаан банк
5064063696
Худалдаа хөгжлийн банк
499071405
Капитал банк
2057000038
Улаанбаатар хотын банк
2600072390
Голомт банк
12351000652
5.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
103700002249
Хаан банк
5019261648
Капитал банк
2019000040
Голомт банк
2900000455
6.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
100900196840
Хаан банк
5009209225
Голомт
8120100281
7.
Налайх дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
312500527474
Хаан банк
5749024593
Хас банк
5000192425
8.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
105400014166
Хаан банк
5022395214
Капитрон банк
3008002681
Голомт банк
2105019063
Худалдаа хөгжлийн банк
406005146
Улаанбаатар хотын банк
2603002465
9.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
Төрийн банк
200790000
Улаанбаатар хотын банк
2600004861
Капитал банк
2118000002
Хаан банк
5003440919
Сайн дурын даатгалын гэрээгээ шинэчлэн байгуулахаар ирэхдээ:
Иргэний үнэмлэхний хуулбар,
3х4 чээж зураг 1 хувь,
Нэг сарын шимтгэлийн доод хэмжээ 240000x12%=28800 төгрөг
Хавтасны үнэ 1000 төгрөгийг тушаасан баримтыг авчирна
-
2017 оны 1 сарын 04
11.30 цагт Хангарди ордны 14 давхарт НЗД С.Батболд, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
11.30 цагт МУБИС-ийн А-300 танхимд тус сургуулийн Шатрын багш, дасгалжуулагчийн ангийн анхны төгсөлтийн ёслол болно.
-
2017 оны 1 сарын 04
Сүүлийн жилүүдэд зурхайчид цагаан сараа хэзээ тэмдэглэх талаар маргаан дэгдээж, иргэдийн төөрөгдүүлэх болсон. Энэ жил ч мөн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу сар шинийн баяраа хэзээ тэмдэглэх талаар зөрүүтэй мэдээлэл цацагдаж, олон нийтийн эргэлзээг төрүүлээд байгаа. Учир нь Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооноос Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн нэгдүгээр сарын 28-ны өдөр тохиож байгаа гэдгийг тайлбарласан. Харин Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс сар шинийн баярыг хоёрдугаар сарын 27-ны өдөр тохиож байгаа гэдгийг мэдээлж байгаа юм. Тэгвэл тэдний баяр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.
-
2017 оны 1 сарын 04
Хятад Далай ламын айлчлалтай холбоотойгоор манай эсрэг хориг арга хэмжээ авсныг бүгд мэднэ. Энэ талаар манайхан хоёр, гурван тал болон хуваагдаж хэрэлдэж байгааг ч бас мэднэ. Асуудлын гол нь манай улс мөнгөгүй болсноор үл барам “өрөнд идэгдэж, өтөнд бариулж” байгааг ч бид бас л мэднэ. Тэгвэл мөнгө босгох гэсэн “шинэ” Төрийн ажил ямархуу байгааг бүхэлд нь авч үзвэл байдал улам тодорхой болно гэж би бодож байна. Энэ талаар өгүүлсү.
-
2017 оны 1 сарын 04
Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан явуулах 2017 оны цэргийн тоо бүртгэл маргааш нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд эхэлнэ.
-
2017 оны 1 сарын 04
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
-
2017 оны 1 сарын 04
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
-
2017 оны 1 сарын 04
Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн хүйтэн байна
-
2017 оны 1 сарын 03
2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн 31,736 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 55,964,620.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 3 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа.
-
2017 оны 1 сарын 03
Эрчим хүчний зохицуулах хорооноос шөнийн тарифыг тэглэсэн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Уг хөнгөлөлтөд нийт 146 000 айл өрх хамрагдах боломжтой бөгөөд 4.8 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм байна. Цаашид хэрэглээ нэмэгдэхийн хирээр иргэдэд ирэх эдийн засгийн үр өгөөж өснө гэсэн тооцоог гаргасан талаар энэ үеэр онцолж байсан юм.
-
2017 оны 1 сарын 03
Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын нийт 42 дуудлага ирж, объектын гал түймрийн 38, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 4 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюулд өртөж угаартсан 1 хүнд эмнэлэгийн анхан шатны тусламжийг үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч амь насыг нь авран хамгаалав.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Шалгалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газраас томилогдсон Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдийн пиротехникийн хэрэгслийн худалдаанд хяналт тавьж, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлсний үр дүнд эрүүл мэндээрээ хохирсон, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Дээрхи хугацаанд гарсан ахуйн болон техникийн холбогдолтой ослын нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.