-
2016 оны 11 сарын 28
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, хуваарийг хүргэж байна.
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.
-
2016 оны 11 сарын 28
ХОНЬ (3/21-4/19)
Ажилдаа их цаг зарцуулах шаардлага гарах магадлалтай. Учир нь таны найз нөхрийн харилцаатай хамтран ажиллагчтайгаа өрнүүлэх хөгжилтэй дотно яриа таны цагийг ихээхэн хэмжээгээр үрэх нь. Бусад хүмүүс таны ажлын гүйцэтгэл болон бүтээмжийг илүү өндрөөр төсөөлж хүлээж байсан бол тэдэнтэй харилцахдаа маргаан үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.
ҮХЭР (4/20-5/20)
Таатай өдөр. Та өөрийн төлөвлөгөөг тодорхой хэрэгжүүлж үйл ажиллагааныхаа ирээдүйг тэлж чадна. Өнөөдөр олон янзын асуудлуудыг үр дүнтэйгээр шийдвэрлэх болно. Өөрийн өмнө ертөнцийн хэмжээний асуудлуудыг бүү тавь. Хэд хэдэн асуудлуудыг нэгэн зэрэг шийдэхээр бүү зүтгэ. Таны хувийн амьдралд таагүй нөлөө үзүүлэх гэнэтийн нөхцөл байдлаас болгоомжлохыг од эрхэс анхааруулж байна. Гэр бүлийнхэн тань танд сэтгэл дундуур байна. Үүний шалтгаан нь таны завгүй байдал мөн ойр дотнынхондоо хангалтай анхаарал тавьж чадахгүй байгаатай холбоотой.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Түгшүүртэй өдөр. Ажил дээр чинь гарах элдэв будлианууд, саад тотгорууд ба алдаанууд таны уурыг байнга хөдөлгөнө. Гэхдээ хэрэв алиа хошин зантай байх юм бол дэвшил гарах болно. Гэр бүлийн чинь хэн нэгэн чинь танаар тоглоом хийж болох юм тиймээс өөрийн хийх хариу үйлдлээ хянаж, гэрийнхнийхээ уур хүргэм занг тоохгүй өнгөрөөх хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ холбоотой ямар нэг шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Асуудлыг түргэн шийдвэрлэхээр яарах нь үр дүн нь амжилтгүй болоход хүргэнэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таатай өдөр. Хэдийгээр өглөө бага зэрэг сөргөлдөөн гарч мэдэх ч шинэ ажлын долоо хоног тань харьцангуй амар амгалан эхлэх болно. Гэр бүлийн бизнес эрхэлдэг хүмүүс худалдан авагчдаас санал гомдол ирж болох тул буулт хийхдээ бэлэн бай. Жижиг, сажигхан зүйлд ч болов төвлөрөх нь амжилтын түлхүүр. Та үргэлж бага зүйлийг анзаарахгүй том зүйлд төвлөрч байдаг. Гэхдээ заримдаа жижигхэн зүйл ч чухал байдгийг анхаар. Та гэртээ найз нөхөдтэйгөө хамт байвал аз жаргалтай байхаас гадна чухал хүмүүсээрээ тойруулан амрах нь танд сайхан байна.
АРСЛАН (7/23-8/22)
Чухал өдөр. Ирж буй долоо хоногийн туршид найз нөхдийнхөө хүрээг тэлэх, шинэ клубт нэгдэх, ижил хүсэл сонирхолтой хүмүүстэй нэгдэн, үзэл бодлоо хуваалцах зэрэг үйл явдлууд тохионо. Та энэ таатай боломжийг үр ашигтай ажилд зарцуул. Шинэ төсөл, шинэ ажил мэргэжлийн зорилгоо төлөвлөхөд таатай. Та мөрөөдлийнхөө зарим хэсгийг биелүүлэх бололтой.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр олон нийтийн уулзалт арга хэмжээ тасралтгүй явагдах бөгөөд гэрээсээ гарахдаа энэ бүгдийн тухай ажлаа жин тан болгоод гарах хэрэгтэй. Үүнийг сайн хийж чадвал амжилт ойрхон байна. Сайн мэдээ таны өмнө хэтийн сайхан төлөвийг нээж өгнө. Муу хүмүүсээс зайлсхийж зөвхөн хэрэгтэй гэсэн хүнтэйгээ харьцахыг зөвлөж байна. Ингэж чадаж байна хэмээн та өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс сэргийлж чадаж байна гэсэн үг. Зөн билэг тань таны ажил хэргийн хэзээ ч урвахгүй зөвлөгч туслах байх болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Үр бүтээлтэй өдөр. Өнөөдөр энэ сарын хуучин бүхнээ халж, шинэ бүхнийг амьдралдаа оруулах таатай өдөр. Гэр орноо өөд татаж, хэрэггүй зүйлээсээ ангижир. Та амьдралд хэрэгжихээсээ өнгөрсөн зарим төлөвлөгөөгөө март. Төрөл бүрийн даатгал болон бусад зүйлд их мөнгө төлж магадгүй. Тиймээс энэ бүхнийг хийхээсээ өмнө бусадтай сайн ярилцаж зөвлөлд. Та өөртэйгөө санал нэгтэй байдаг хүмүүстэйгээ энэ өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Шударга өдөр. Өнөөдөр гариг эрхсийн хандлагаар юу ч тохиолдож болзошгүй тул бэлэн бай. Боломж хэдий өндөр байгаа ч гэсэн бизнесийн туслах, дотно хамтрагч тань таны санаануудыг эсэргүүцэн төлөвлөлт, зорилго тань ширүүн эсэргүүцэлтэй тулгарна. Эцэг эхийн тань асуудал зохицуулах арга барил таны сэтгэлд хүрэхгүй. Банкир, хуульчдыг оролцуулан асуудлаа шийдүүлбэл амжилттай болно, учир нь та бүхэн бусдаар өөрсдийгөө дээрэлхүүлэх боломж бүү олго.
НУМ (11/22-12/21)
Нөхөрсөг найзархаг байх өдөр. Өглөө эрт бос . Хууль зүйн мэдлэг хэрэгтэй байгаа бол хэн нэгэн шүүгчид хандах нь илүү хялбар байх болно. Албан тушаал ахих тухай бодоход тийм ч сайн адар биш. Хойшлуулсан ажил шийдвэрлэгдээгүй асуудлууд таныг хүлээж байна. Үүнийг шийдэхийн тулд багагүй цаг хугацаа санхүүгийн зардал шаардагдана. Хосуудын харьцаа тааламжгүй. Хамгийн тогтвортой хосууд ч маргалдаж болзошгүй. Тиймээс өнөөдөр ямар ч хэрүүл маргаанд бүү оролц. Анхаарлаа бүү сулруул.
МАТАР (12/22-1/19)
Чухал ач холбогдолтой өдөр. Өнөөдөр таныг болгоомжтой алхаж гишгэхийг сануулж байна. Энд өөрийн үйл хөдлөлөөрөө ноёрхох жинхэнэ боломж гарна. Ярихаасаа өмнө үр дүнг нь сайн бодож бай. Од эрхэсийн нөлөөгөөр гэр бүл болон өмч хөрөнгийн тань асуудалд ашигтай байна. Илүү тухтай, дулаахан дэмжлэг туслалцаа амьдралд тань ирнэ.
ХУМХ (1/20-2/18)
Гэр бүлийн өдөр. Бүхнийг гэрэлтүүлэгч нар нь таны ордон дээр байгаа нь гэр орон, гэр бүлийн хэсэгт тань хайрын гэрлээ цацруулна. Хэрвээ одоо амьдарч буй байр тань давчуу, хангалтгүй санагдаж байвал засвар хийх юмуу нүүх талаар бод. Одоо танд болон гэр бүлд тохирох зүйлээ зөнгөөрөө мэднэ. Харилцаанд стресс үүсгэх зүйлүүд тулгарсан ч бие биедээ уураа гаргахгүй байхыг хичээ. Үнэндээ хэд хэдэн удаа мэргэжлийн хүнтэй уулзах нь аль алиных нь хувьд өөрчлөлт хийх талаар ярилцах боломж олгоно.
ЗАГАС (2/19-3/20)
Хүч шаардсан өдөр. Ажлын долоон хоног эхлэхэд та хэвийнхээсээ илүү биеийн болон хэл яриандаа анхаар. Бусадтай ярих чармайлтанд чинь саад бэрхшээл, уур уцаар гарах болно. Эсрэгээр байрлуулах нь илүүд үзсэн хэнд ч гэсэн боломжгүй. Ихэнх зөрчилдсөн сонголтуудтай санал зөрж харшилдах хэрэггүй. Ажлын үүрэгт албанд цав байдал гарган нарийвчлан харьцахад хэцүү. Элбэг хангалуун байгаадаа мэгдэх болон зөв зүйлийг хайж олоход хүндрэлтэй. Хэрвээ чи ганцаараа ажиллахаар шийдсэн бол өөрийн үзлийг хадгалж, маргаанч байдал гаргахаас зайлсхий.
-
2016 оны 11 сарын 28
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны ”Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 29. Сумъяа гараг. Хонгорцог одтой, найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Төмөр
Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.
Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно
-
2016 оны 11 сарын 28
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
2016 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 15-20 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 29,1-нд зарим газраар, 30-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 30-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
-
2016 оны 11 сарын 27
Улс тунхагласны 92 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж өндөрлөлөө. Барилдаанд улс, аймгийн цолтой 224 бөх барилдсанаас Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлэн, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ.
Өнгөрсөн жилийн ”Улс тунхагласны баяр”-аар мөн Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс нар наймын даваанд тунан үлдэж, Ч.Санжаадамба түрүүлж байсан билээ.
”Улс тунхагласны баяр”-т зориулсан барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд тус барилдаанд Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлж байв.
Харин Улсын аварга Ч.Санжаадамба энэ жил түрүүлсэнээр дөрөв дэх түрүүгээ хүртэж байна
-
2016 оны 11 сарын 27
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг дэмжигчдийн клубын Орхон аймаг дахь салбарын залуус Улс тунхагласны баярын өдрөөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Дэнж, Их залуу, Уртын гол багийн гэр хорооллын айл өрхүүдэд түлээ нүүрсний дэмжлэг үзүүллээ.
-
2016 оны 11 сарын 27
Удаа дараалсан скандалаас үүдэн нэр хүнд нь буурсаар буй БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн өрөөнөөс 364 ширхэг “Виагра” бэлдмэл олдож бас л шуугиан тарьсан.
Тэгвэл Өмнөд Солонгосын раппер, дуучин Сан Ег шинэ уран бүтээл болох “Bad Year” дуундаа ерөнхийлөгч болон түүний хамтрагч гэгдэж буй Чой Сун Сил нарыг муулсан далд утгыг шингээсэн гэнэ. Өмнөд Солонгосын топ дууны жагсаалтыг тэргүүлж эхэлсэн ”Bad Year” дууны нэрийг солонгос хэлээр “Өлөгчин” гэж орчуулж болох аж.
-
2016 оны 11 сарын 27
Газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг иргэд цахим биржээр авдаг болох аж. Бэлтгэл ажил үндсэндээ дуусч байгаа талаар албаныхан өнгөрөгч пүрэв гаригт /2016.11.24/ мэдээллээ.
Цахим биржээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, лавлагаа мэдээллийн үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд үзүүлэх аж. Ингэснээр наад зах нь газрын дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж, танил тал, мөнгө төгрөгөөр наймаалцдаг явдлыг арилгаж, цэгцлэх боломж бүрдэнэ хэмээн албаныхан тайлбарлалаа. Хамгийн гол нь газрын бодит үнэлгээг бий болгох ач холбогдолтой гэлээ. Мөн газар болон дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээ, ханган нийлүүлэлтийг тогтворжуулах, энэ талын мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг биржээр зохицуулах аж.
Тухайлбал, газрын цахим биржээр таван төрлийн үйлчилгээ үзүүлэх юм байна.
1.Төрийн өмчийн газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах журмаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах
2.Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар бусдад шилжүүлэх, зуучлах
3.Монгол Улсын иргэний өмчилсөн газрыг худалдах
4.Газар эзэмших эрхийн барьцааны лавлагаа гаргах
5.Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг эрхлэх, олон нийтэд мэдээлэх гэсэн үндсэн үйлчилгээг иргэдэд үзүүлэх аж.
Ингэж газрын цахим бирж ажиллуулснаар газрыг шударга бус харьцангуй үнэлдэг, эсвэл мөнгөтэй, эрх мэдэлтэй нь дуудлага худалдааг авлигаар өөрийн болгодог зэрэг гол тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ хэмээн харж байна.
Дашрамд дуулгахад, “Газрын биржийн ажиллах журам”-ын төслийг боловсруулж дуусчээ. Одоо Засгийн газрын хуралдаанаар оруулах ажил л үлдсэн байна.
-
2016 оны 11 сарын 27
Дорнодод дөрвөн хүн үл мэдэгдэх шингэн зүйлд хордож нас баржээ
-
2016 оны 11 сарын 27
Наталиа Кастеллар бол өсвөр үеийн, 17 настай эгэл жирийн л охин. Гэхдээ түүний хэтэрхий өтгөн хөмсөг бусдаар шоолуулах нэг шалтгаан болдог байжээ.
Бусдын доог тохуу хийдэг байсан өтгөн хар хөмсөг нь нэг л өдөр түүний давуу тал болж, загварын ертөнцөд хөл тавихад нь тус болно гэж хэн санах билээ.
-
2016 оны 11 сарын 27
Зөвлөгөө
Элэгдэж хуучирсан хувцсыг засварлах “ухаалаг” аргууд
Элэгдэж хуучирсан хувцсыг засварлах “ухаалаг” аргууд
Хүний өдөр тутмын салшгүй хэрэглээ болох хувцас хунар элэгдэж хуучрахдаа амархан байдаг. Түүнчлэн санамсаргүй байдлаар үүссэн толбо, гэмтлийг даруйхан засварлах тоног төхөөрөмж хомс үе бидэнд тохиолдох нь элбэг.
Тэгвэл яг ийм үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй болон асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх зарим хэрэгцээтэй аргуудаас та бүхэнтэй хуваалцъя.
Ноолууран цамцыг хэлбэрээ алдахаас нь сэргийлэхийн тулд:
Гялгар уутанд хийгээд өмсөхөөсөө өмнө хөлдөөгчинд түр хадгалах, эсвэл хонуулах хэрэгтэй.
Жинсэн өмдөнд шингэсэн эвгүй үнэрийг арилгахыг хүсвэл:
Хүйтэн температур эвгүй үнэр үүсгэгч нян бактерыг устгадаг учраас жинсэн өмдөө уутлаад хөлдөөгчинд хонуулаарай. Асуудлыг зарим тохиолдолд ийм аргаар шийдэх нь жинсийг олон удаа угааж, өнгөө алдахаас сэргийлэх давхар ач холбогдолтой.
Суганы хэсгээрээ шарласан хувцсыг:
Нимбэгний шүүстэй усанд хийж сайтар үрж арилгах боломжтой. Эсвэл шарласан хэсгийг норгож хүнсний сод цацан хэсэг байлгасны дараа угааж арилгаарай.
Хувцасны хурц үнэрээс хялбар аргаар салахыг хүсвэл:
Цаг хугацаа давчуу үед хөлсний хурц үнэрийг бага зэрэг цагаан архи цацаж хатааснаар дарж болдог. Учир нь спирт нь элдэв нянг устгадаг.
Энгэсэгний толбыг арилгахдаа:
Сахлын хөөс бага зэрэг түрхээд угаавал ул мөргүй устгах боломжтой.
Уруулын будагны толбыг:
Үсний лак цацаж хэсэг байлгасны дараа угаагаарай.
Нүдний шилний гуя суларсан үед:
Хэрэв танд чангалах хэрэгсэл байхгүй бол өнгөгүй хумсны будаг зузаан түрхэж түр зуур тогтоох арга бий.
Хувцасны товч унах дөхсөн бол:
Оёх боломжгүй яаралтай үед суларсан товчыг хумсны өнгөгүй лакаар түр нааж тогтоож болно.
Илгэн гуталны толбыг цэвэрлэхийн тулд:
Хумсны хэлбэр засдаг үрэгчээр толбыг эвтэйхэн арилгаарай.
Усанд норж өнгөө алдсан арьсан гутлыг янзлахын тулд:
Зөөлөн үстэй шүдний сойзыг цагаан цуунд дүрээд тухайн хэсгийг үрнэ.
Арьсан гутал тань зурагдаж сэвтсэн бол:
Гутал өнгөлөгч байхгүй тохиолдолд биеийн чийгшүүлэгч тосыг алчууранд шингээгээд гутлаа арчиж өнгөлөөрэй.
Пүүзээ үнэр орохоос урьдчилан сэргийлэхийн тулд:
Дасгал хийснийхээ дараа бага зэрэг хүнсний сод хийж орхивол чийгийг шингээн авч, эвгүй үнэрийг дардаг байна.
Арьсан гутлыг гялалзуулах шилдэг арга нь:
Шил толь цэвэрлэгч шингэн цацаад арчих юм.
Хөхөвчний төмөр хатгаад байвал:
Хурууны даавуун наалт хайчилж наах түр зуурын арга бас байдаг аж.
Улаан дарсны толбыг арилгахдаа:
Толбон дээрээ цагаан дарс асгаж хэсэг байлгаад угаах хэрэгтэй.
Хувцасны цахилгаан гацаад байвал:
”Vaseline” тос түрхээрэй.
-
2016 оны 11 сарын 27
Өвлийн гуталд тавигдах шаардлага
Өвлийн улиралд уналт бэртэлтэнд нөлөөлдөг гол хүчин зүйлс бол хүний хүчин зүйл, алхалтын био механик, гадаад орчны хүчин зүйлс мөн гутал юм. Иймд уналт бэртэлтээс сэргийлэхэд өвлийн гутлын загвар, хийц чухал үүрэгтэй.
-
2016 оны 11 сарын 27
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй тэрбумтан Дональд Трамп Кубын ард түмэнд хандан мэдэгдэл хийсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 27
Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт ирэх онд 27 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулахаар тусгажээ. Энэ талаар өнгөрөгч лхагва гаригт /2016.11.23/ нээлтээ хийсэн ”Шинжлэх ухаан-технологи-инноваци-2016” үзэсгэлэнгийн үеэр албаныхан салбарынханд мэдээлсэн юм. Мөн ирэх жилүүдэд шинжлэх ухааны салбарт зарцуулах төсвийг нэмэх бодлого барина гэдгээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь мэдээлсэн юм. Үүнээс гадна ирэх жилүүдэд шинжлэх ухааны салбарын эрдэмтдийг гадаад руу сургах, туршлага судлуулах тал дээр түлхүү анхаарахаар болжээ.
Шинжлэх ухааны парк, технологийн төв байгуулах ажилд Хятадын талаас тусламж үзүүлэхээр болсныг ч дуулгасан юм. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдаа жил хүртэлх хугацаанд Хятад улсын лаборатори, техник дээр ажиллуулж, туршлага солилцох замаар хамтарч ажиллахаар болсон. Харин энэ хугацааны судлаачдын цалин хөлс, зардлыг Хятадын Засгийн газрын дэмжлэгээр шийдэхээр болсон хэмээн сайд Ж.Батсуурь мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 27
Монголын шилдэг хөлбөмбөгчин тодруулах ”Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 12-нд болох ажээ. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй Монголын шилдэг хөлбөмбөгчин тодруулах шалгаруулалтад 23 тамирчны нэрийг дэвшүүлжээ.
”Алтан бөмбөг”-т нэр дэвшсэн 23 тоглогчийг Монголын хөлбөмбөгийн холбооны ”Техникийн хэлтэс”-ийн мэргэжилтнүүд статистик үзүүлэлт, улирлын шилдэг амжилтаар нь дүгнэн, тодруулсан байна.
Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулахад ”Хүрхрээ” дээд, ”Хүрхрээ” нэгдүгээр лигийн 10 багийн ахлагч болон ахлах дасгалжуулагч, 14 спортын сэтгүүлч, нийт 54 хүн санал өгнө.
Санал хураалт 11-р сарын 24-ны 17:00 цагаас эхэлсэн бөгөөд 12-р сарын 10-ны 00:00 цаг хүртэл явагдана. Мөн the-mff.mn сайтын нүүрэнд харагдах “Алтан бөмбөг” гэсэн зурагруу орж саналаа өгөөрэй.
-
2016 оны 11 сарын 27
Анхдугаар үндсэн хуулиа баталж, улсаа дэлхий нийтэд зарлан тунхагласны 92 жил, Монгол улсын үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн 11 дүгээр сарын 26 – ны өдөрт зориулсан “Төрийн албаны өдөрлөг” Нийслэлийн Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа.
-
2016 оны 11 сарын 27
Мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-ыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан өрнүүлж байна.
-
2016 оны 11 сарын 27
Арваннэгдүгээр сарын 19-нд Их хурлаа хийхээр цугласан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны Удирдах зөвлөл арваннэгдүгээр сарын 23-нд хуралджээ.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
МЧБХ-ны дүрмийн тѳсѳлтэй танилцаж, санал оруулж хэлэлцлээ.
МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэв.
Дэлхийн бѳхийн холбооноос МЧБХ-нд ноогдуулсан 50,000 CHF- ийн торгуулийг одоо байгаа Удирдах зѳвлѳлийн гишүүд 10 хоногийн дотор тѳлж барагдуулахаар шийдвэрлэв.
Унгар улсын Будапешт хотод 2016 оны 12 дугаар сарын 09-12-нд зохиогдох Олимпийн бус жингийн ДАШТ-нд оролцох баг бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлав. Багийн даргаар МЧБХ-ны УЗ-ын гишүүн, ”Хасу Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, албаны тѳлѳѳлѳгчѳѳр Н.Дүгэрсүрэн, дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, тамирчнаар ОУХМ Т.Түвшинтулга, Б.Батзориг, Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нарыг баталлаа. Мѳн дээрх тамирчдын дасгалжуулагчид болох Д.Батням, О.Пүрэвбаатар, Ц.Баярсайхан, П.Чулуунбаатар нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн байна.
МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн дарга О.Баянмѳнх эрүүл мэндийн байдлаас шалтгаалан албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, ѳѳрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн ѳгѳх хүсэлт гаргасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чѳлѳѳлж, УЗ-ийн гишүүдийн шийдвэрээр МЧБХ-ны шинэ ерѳнхийлѳгчийг томилогдох хүртэл МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаярыг томилжээ.
-
2016 оны 11 сарын 27
Орландо Блум болон Кэти Перри хоёрыг арав гаруй сар үерхсэний эцэст хоёр тийшээ болохоор шийдсэн гэх мэдээлэл нь Америкийн шар хэвлэлүүдийн нисгэсэн “бор шувуу” байсан бололтой.
Талархлын баярыг хамтдаа тэмдэглэж буй зураг, бичлэгээ Инстаграм хуудсандаа Кэти оруулсан байна. Бичлэгт Кэтигийн аав, дүү болон “салсан” найз залуу Орландо нар хамтдаа баярлан, хөгжилдөж байгаа нь харагдана.
-
2016 оны 11 сарын 27
Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг тэгвэл чихрийн шижингийн хоёрдугаар үед хамрагдсан өвчтөнүүд нэрс жимсийг хэрэглэх нь сайн үр дүнтэй. Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгахаас гадна гэдэс эвгүйрэх, хоолой, буйлны өвчинд ч бас сайн нөлөөтэй. Энэхүү жимс нь байгалийн цэвэр анитибиотик учраас нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.