-
2016 оны 7 сарын 08
11 гишүүнийг эргүүлэн татаж магадгүй боллоо
УИХ-ын шинэхэн гишүүд тангаргаа өргөөд гурав ч хоноогүй байтал нэр бүхий 11 гишүүнийг эргүүлэн татах асуудал яригдаж эхэллээ.
Учир нь УИХ-ын 2016 оны 7-р сарын 05-ны өдрийн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай аж. Монгол улсын үндсэн хуулийн Хоринесдүгээрзүйлийн нэгд“УлсынИхХурлынгишүүнбүрэнэрхийнхээхугацаандулсынтөсвөөсцалинавна. УлсынИхХурлынгишүүнньЕрөнхийсайд, Засгийнгазрынгишүүнээсбусад, хуулиартогтоосонүүрэгтньүлхамаарахажил, албантушаалхавсарчболохгүй”гэснийг УИХ зөрчин нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталжээ.
Үүнд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд, МАН-ын Стратеги академийн захирал А.Ундраа, Мишээл экспо группын захирал Б.Энх-Амгалан, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны тэргүүн Г.Мөнхцэцэг, Монполимет группын Ерөнхийлөгч Ц.Гарамжав, Тес Петролиум ХХК-ийн захирал Б.Баттөмөр, Роял академийн Ерөнхийлөгч Н.Учрал, “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир, Ачлал их дэлгүүрийн захирал М.Билэгт, Бишрэлт группын ерөнхийлөгч Б.Ундармаа нарын хүмүүс хуучин ажил, албан тушаалаа хүлээлгэж өгөлгүйгээр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн гэж үзэж байгаа аж.
Тухайлбал,УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа хүлээлгэж өгөлгүйгээр тангараг өргөсөн нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.2 дахь хэсэгт“Сонгогдохоосооөмнөэнэхуулийн 36.1-д зааснаасбусадажил, албантушаалэрхэлжбайсанболгишүүнтангарагөргөхөөсөөөмнөчөлөөлөгдөхшийдвэргаргуулсанбайна”, Монгол ардын намын дүрмийн 29.2 дахь хэсэгт“Ерөнхийнарийнбичгийндаргаоронтооныбайхбөгөөдөөражил, албантушаалэрхлэхийгхориглоно” (http://nam.mn/c/c ) гэснийг тус, тус зөрчсөн нь Үндсэн хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжуудтай харшилжээ.
Иймд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгохгомдлыг Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан байна. УИХ-ын тогтоол нь “Монголын улсын Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” хуулийн 13.1.1, 13.2.3 заалтыгтус, тус зөрчсөн гэж иргэд үзжээ.
Ц.Нямбуу
-
2016 оны 7 сарын 08
Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2225 жил, Их монгол улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын хурдан сорины уралдааны цагийн хуваарийг танилцуулж байна.
-
2016 оны 7 сарын 08
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр сая /2016.07.08/ хуралдаж АТГ-ын даргын асуудлыг хэлэлцлээ.
АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилохыг тус байнгын хорооны гишүүдийн 88,2хувь нь дэмжиж УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүллээ.
Одоогийн байдлаар байнгын хороодын дарга нарыг томилоогүй тул өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж удирдаж явууллаа.
Нэг зүйлийг онцлоход тус байнгын хорооны хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдсан юм.
-
2016 оны 7 сарын 08
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг сонгох тухай, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Монгол Ардын Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Нямдорж, Ардчилсан Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Ядамсүрэнгийн Санжмятав нарыг тус тус сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
Мөн дугаарт, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, чөлөөлөх тухай, Анхдугаар чуулганыг товлон зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ”-ний зарим бүлэгт заасан зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоожээ. Энэ тогтоолын хавсралтад, бүлэг, зүйл, үндэсний кодоос гадна импортын зарим барааны бичиглэл, одоо мөрдөж буй албан татвар, албан татварыг нэмэгдүүлэх хувь хэмжээг хүснэгтлэн гаргасан байна.
Засгийн газрын тогтоолоор, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавих журмыг баталжээ. Эдгээр журмаар, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн удирдлага, зохион байгуулалт ямар байх, сангийн хөрөнгө ямар эх үүсвэрээс бүрдэх, ямар зориулалтаар зарцуулах, сангийн төсвийг хэрхэн хуваарилах, зарцуулалтаа хэрхэн тайлагнах зэрэг асуудлыг нарийн журамласан байна.Түүнээс гадна Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг хэрхэн тогтоох, тооцох, дэмжлэгийг хэрхэн олгох зэрэг асуудлыг журамтай болгожээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 08
Үндэсний бөхийн барилдааны хөтөлбөр
-
2016 оны 7 сарын 08
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомын Энхболдод Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр /2016.07.07/ Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасны дагуу Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулснаа хүргүүлэв.
-
2016 оны 7 сарын 08
Энэ сарын 10-ны өдөр ”Чингисийн талбай”-д болох ”Монгол Улсын далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бэлтгэлээ хангаж байна.
-
2016 оны 7 сарын 08
Өчигдөр
-
2016 оны 7 сарын 08
Тулгар төрийн 2225, Их монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлсэн.
-
2016 оны 7 сарын 08
Сайд нар болон байнгын хороодын дарга нарыг баярын дараа томилно
-
2016 оны 7 сарын 08
2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2016 оны 7 сарын 08
Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, Европын Холбооны дэмжлэгтэйгээр АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Ази Европын Түмний 11-р чуулган “Шударга, тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд 7 дугаар сарын 4-6-нд Улаанбаатар хотноо амжилттай зохиогдлоо.
-
2016 оны 7 сарын 08
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр зарлан хуралдуулж, Ерөнхий сайдыг томилно. МАН-аас Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй.
Чуулганыг хуралдуулахын өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Одоогоор байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны тов хараахан гараагүй байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан. Харин байнгын хороодын дарга нарыг наадмын дараа сонгон, батлах юм.
-
2016 оны 7 сарын 08
Тулгар төрийн 2225 Их Монгол Улс байгуулагдсаны 810 Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 95 жилд ажил бүтээлээр амжилт гаргасан алба хаагчдад цагдаагийн цол олгоно.
-
2016 оны 7 сарын 08
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
-
2016 оны 7 сарын 08
Наадмаар автомашины 8 төрлийн зөвшөөрөл олгоно
-
2016 оны 7 сарын 08
аааа
-
2016 оны 7 сарын 08
Өнөөдөр зуны сүүл сарын шинийн 04 буюу Бурхан багшийн ”Номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр” тохиож байна.
Энэхүү дүйчэн өдрөөр Тэгчэн Сожон буюу Их хөлгөний тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээх аж.
Бүтэн өдрийн турш Бурхан багшид усан тахил, цэцгэн тахил, хадган тахил өргөх үйл ажиллагаа явагдах юм байна.
Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд болох “Эрдэм соёлын үйл ажиллагаа”-ны хөтөлбөр:
07.30-08.30: ТВ9 телевизээр шууд дамжуулан Одсэр ринбүчи их хөлгөний нэг өдрийн сожон сахилыг хайрлана.
08.30-10.15: Долоон гишүүнт залбирлын дагуу буяныг хурааж, нүглийг ариусгах Бурханы шашны зан үйл
10.30-11.00: Дээрхийн гэгээн III-р Далай лам ТВ9 телевизээр шууд дамжуулан Монголын ард түмэнд “Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн” өдрийн мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.
11.00-13.30: Дүнчүүр маани, Дэлгэр маани, Адистидийн дээдийг хайрлагч эх тэргүүтэй уншлага ном нийтээрээ хамтдаа уншина.
11.30-17.30: Монголын үндэсний номын санд “Судрын чуулган” үзэсгэлэн гарна. (Үнэ төлбөргүй)
13.00-15.00: Гэсэр сүмийн арын Заан хошуу овоон дээр “Тасга авах” “Ном хаялцах’ зан үйл болно. Төгсгөлд нь сан даллага авна.
13.30-15.30: Дээдэс лам нар “Бурхан багшийн намтар” “Бурханы шашны үзэл, явдал” “Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдрийн ач холбогдол” сэдвээр ном айлдана.
15.30-18.00: “Уншигчтай уулзах цаг” хөтөлбөр. Буддын шашны ном хэвлэл эрхлэн гаргагч байгууллага болон зохиолчид яриа хийж, уншигчдын асуултад хариулна.
18.00-20.30: Дээдэс лам нар “Хутагтын дөрвөн үнэн” “Монголд бурханы шашин дэлгэрсэн түүх” “Алтангэрэл судрын тайлбар” “Маанийн тус эрдэм” сэдвээр ном айлдана.
20.30-21.00: Маани хөгжөөнө. “Адистидийн дээдийг хайрлагч эх” “Ерөөлийн хаан” сударыг нийтээрээ хамтдаа уншина.
21.00-22.00: Сүсэгтэн олон нийтээрээ Гандантэгчэнлин хийдийг гороолно. Буддын шашны ном хэвлэлийн 20-50 хувийн хямдралтай худалдаа гарч, цагаан хоолны асар ажиллана.
-
2016 оны 7 сарын 08
МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Намын бага хурлаас Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжсэн байна. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдыг томилох болов уу. Мөн өчигдөр нийслэлийн ИТХ анхны хуралдаанаа хийж, НИТХ-ын дарга, тэргүүлэгчид, Засаг даргаа сонголоо. Ингэснээр ирэх дөрвөн жилд улс орныг удирдах Засгийн газрын тэргүүн болон нийслэлд ачааны хүндийг үүрэх Засаг дарга болон НИТХ-ын дарга нар тодорч байна.
-
2016 оны 7 сарын 08
Улс төрд ”хуучин хүү” ч энэ долоо хоногт УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдын түүхийг эргүүлцгээе. Түүний төрд хашсан албан тушаалыг тоочвол урт жагсаалт болно. Зүгээр л зураг үзэцгээе.