-
2016 оны 6 сарын 24
ШӨХТГ-аас Улаанбаатар хот болон хот хоорондын төлбөр хураах төвүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар дараах хэд хэдэн зөрчил илэрчээ.
-
2016 оны 6 сарын 24
Ардчилсан намаас Сонгуулийн ерөнхий хороонд тойргуудад нүүж очсон “царцаа”-нуудыг буцаахыг шаардсан албан бичиг хүргүүллээ. Томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдаа амраах нэрийдлээр орон нутагт олноор нь шилжүүлж, тухайн тойрогт санал өгүүлэхээр бүртгүүлсэн билээ. Тухайлбал, Баянхонгор аймагт 2000 гаруй сонгогч шилжин очиж санал өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээр хууль бус шилжилт хөдөлгөөнийг зогсоож, зорилготойгоор санал өгөхөөр очсон “царцаа”-нуудыг эргүүлэн татахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардлаа.
-
2016 оны 6 сарын 24
“Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” төрийн бус байгууллага “Газраа алдвал бүхнийг алдана” нэртэй үзэсгэлэнг төв талбай дээр гаргаж байгаа. Тэд үзэсгэлэндээ 2012 оноос өмнө хууль бусаар олгосон газрыг авсан эзэн, олгосон албан тушаалтны гарын үсэгтэй нь дэлгэжээ. Үзэсгэлэн энэ сарын 21-нээс эхэлсэн бөгөөд газраа булаалгасан, газрын эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа гээд эрх нь зөрчигдсөн олон иргэнээр хүрээгээ тэлжээ. Учир нь иргэд газартай холбоотой маш олон гомдол, саналаа тэдэнд илэрхийлж байгаа юм байна.
Үзэсгэлэн нээсэн өдрөөс хойш л гэхэд 100 гаруй иргэн газартай холбоотой гомдлоо бичгээр гаргажээ. Мөн 258 иргэн амаар гомдол гаргаж нийт 300 гаруй иргэний гомдлыг тус төрийн бус байгууллагынхан хүлээн авчээ. Энэ мэтчилэн газрын харилцаатай холбоотой маш олон хохирсон иргэд бий. Иргэдээс гадна аж ахуйн нэгж, албан байгууллага ч олноор ханддаж буй гэнэ.
Тиймээс “Зүтгэл сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ынхан олон улсын хүний эрхийн байгууллага болон Өмгөөлөгчдийн холбоонд хандахаар төлөвлөжээ. Учир нь тэд газартай холбоотой асуудлыг хөндөж ил гаргаж тавьснаар янз бүрийн эрсдэлтэй учирч болзошгүй гэж болгоомжилж байгаа аж. Иргэд ч нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх хүсэлт гаргажээ. Тиймээс нийгэмд ил ч дуугардаг нь цөөн энэ сэдвийг олон хүнд хүртээмжтэй байлгахын тулд үзэсгэлэнгээ дүүрэг бүрт аялуулахаар болжээ. Үүний тулд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай учраас хандивын данс нээснээ С.Отгонцэцэг өнөөдөр мэдээлэв. Мөн олон жил ажилласан газрын албаны дарга, газар олголтын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар материал бүрдүүлж байгаа талаар ч дуулгав.
Дээрх төрийн бус байгууллагын тэргүүн С.Отгонцэцэг 400 ам.метр газрынхаа төлөө 12 жил тэмцэж байж эргүүлж авч байжээ. Энэ хооронд эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд их хэмжээний хохирол амссан. Тиймээс өөртэйгээ адилхан хохирсон олон хүнд газрын харилцаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл өргөх зорилгоор ТББ-аа нээж ажиллуулсан байна. Үзэсгэлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд маргаашаас бусад дүүрэгт дэлгэгдэх аж. Тэд энэ асуудлаа сонгуулийн үеэр дэлгэж байгаагаа улстөрчид сонгуулийн үеэс бусад цагт чих нь таглаатай байдагтай холбоотой гэж тайлбарлаж байв.
-
2016 оны 6 сарын 24
Монголын тамирчдын баярыг жил бүр долдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэж заншсан бөгөөд 7 дугаар сарын 3-нд зохион байгуулахаар болжээ.
Ингэхдээ “Азийн хүүхдүүд-2016” олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох өсвөрийн тамирчдыг үдэн гаргах ёслолтой хамтатган тэмдэглэх тухай Эрүүл мэнд, спортын сайдын тушаал гарсан байна. Олимпийн жилтэй давхцаж байгаа гэдгээрээ өндөр ач холбогдол өгч байгаа юм. Тамирчдын баярын өдөр биеийн тамир, спортын салбарын зүтгэлтнүүдийн хүндэтгэлийн жагсаал, спорт, урлагийн арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж өргөн тэмдэглэнэ.
-
2016 оны 6 сарын 24
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, агентлагууд ажил үйлчилгээгээ танилцуулах зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Энэ долоо хоногт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Орон сууцны корпораци зэрэг байгууллагууд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, ажил үйлчилгээгээ танилцуулсан. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу ирэх даваа гарагт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав төвд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулахаар болсон байна.
Энэ өдрийн 09:00-11:00 цагийн хооронд “Худалдан авах ажиллагааны чанар ба тэгш өрсөлдөөн” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна тендерт оролцсон туршлага багатай аж ахуйн нэгжүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт хийхээр болсон байна.
Хэлэлцүүлэг нь нийслэлийн бүтээн байгуулалт, худалдан авалтад гар бие оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллагад худалдан авах ажиллагаатай холбоотой хүндрэл бэрхшээл үүсч байгаа эсэхэд дүгнэлт хийх, асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх зорилготой юм. Иймд аж ахуйн нэгжүүдэд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад тавих санал хүсэлт, шаардлага болон зөвшилцөх, хэлэлцэх асуудлаа тодорхойлж ирэх хэрэгтэй юм байна. Аж ахуйн нэгжээс тендерийн баримт бичиг бэлтгэдэг ажилтнуудаа үнэ төлбөргүй сургалтад хамруулахаас гадна мэргэшсэн ажилтнуудаас тендерийн бичиг баримт, хууль журмын талаар заавар зөвлөгөө авах боломжтой юм. Мөн энэ үеэр 2016 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын нарийвчилсан мэдээлэл өгөхөөс гадна компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн товч танилцуулга, авч ирсэн тохиолдолд Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийн бүртгэлд хамруулах юм. Уг бүртгэлд хамрагдсанаар дотоодын давуу эрх тооцох, сонгон шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны онцгой журмаар зохион байгуулах, худалдан авах ажиллагаатай холбоотой зар мэдээлэл цахимаар хүлээн авах зэрэгт үйл ажиллагааны мэдээллийг оруулах боломжтой болно. Сургалт болон Хэлэлцүүлэг оролцох аж ахуйн нэгж, иргэн 75757810 утсаар холбогдож бүртгүүлэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 24
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын нээлт 7-р сарын 11-ний өдөр болох бол хүчит бөхийн барилдаан 7-р сарын 12, 13-нд болно.
Тэгвэл хөдөө орон нутгийн наадмын тов гарсан байна. Ингээд аймгуудын баяр наадмын хуваарьтай танилцана уу.
№
Аймгийн нэр
Хугацаа
1
Архангай
21-22/VII
2
Архангай- Цэцэрлэг сумын 90 жилийн ой
15-17/VII
3
Баян-Өлгий
16-17/VII
4
Баянхонгор
19-20/VII
5
Булган
15-16/VII
6
Говь-Алтай, Баруун бүсийн даншиг наадам
30-31/VII
7
Говьсүмбэр
22-23/VII
8
Дархан-Уул
18-20/VII
9
Дорноговь-Сайншанд хотын 50 жилийн ой
20-21/VII
10
Дорнод
20-21/VII
11
Завхан
8-9/VII
12
Өвөрхангай
19-20/VII
13
Өмнөговь
9-10/VII
14
Сүхбаатар
22-23/VII
15
Сэлэнгэ
15-16/VII
16
Төв
20-22/VII
17
Ховд
18-19/VII
18
Хөвсгөл-Мөрөн хот
15/VII
19
Хөвсгөл-Хатгал тосгон
11-12/VII
20
Хэнтий-Батширээт сум
17-19/VII
-
2016 оны 6 сарын 24
МАН-ын сонгуулийн сурталчилгаагаар “АН ингэж ч алдсан, МАН тэгж ч гийгүүлнэ” гэж чихэн дээр цэцэг ургуулахаар арга ядна. ТВ асаана МАН, нэт ухна МАН, радио сонсоно МАН, сонин гарчиглана МАН...
-
2016 оны 6 сарын 24
Хотын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар хотын газрыг хууль бусаар олгосон, газрын наймааны талаарх хөдлөшгүй баримт нотолгоотой мэдээллийг дэлгэсэн нь өнөөдрийг хүртэл иргэдийн дунд ам дамжин яригдсан хэвээр байна. Олон хүний мэдээгүй байсан уг мэдээлэлд багтсан, зарагдсан газрын үнэ нийт 26.9 их наяд. Энэ мөнгө хэрэв нийслэлийн төсөвт орсон бол асар их зүйлийг бүтээн босгож болох байсан. Харамсалтай нь, энэ мөнгө цаасан дээрх тооцоо төдий болоод өнгөрч байна.
Газрын хууль бус олголт, наймаатай холбоотой энэхүү асуудалд одоогийн байдлаар таван хүний нэр холбогдоод байгаа. Тэд бол 2012 оноос өмнө нийслэлийг удирдаж байсан хүмүүс болох хотын дарга асан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Т.Билэгт нар юм. Мөн тэднийг дарга байх үед газар олголтын асуудлыг нь хариуцан ажиллаж байсан Ц.Сандуй нартай холбоотой баримтыг өнөөдөр ч хууль бус газар олголтоос болж эрх ашиг нь хохирсон иргэдийн дэлгэсэн үзэсгэлэнгээс бэлээхэн харж болохоор байна.
Зарим нь Ц.Сандуйд асуулга тавьж, мэдэгдэл хүртэл хүргүүлсэн. Тэрээр ард түмний асуусан асуултад албан ёсны хариулт хэлээгүй ч өөрийг нь болон дарга нарыг нь илт гүтгэсэн мэтээр ухуулга яриа хийсээр явна. Түүгээр барахгүй МАН-ын нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан дээрх асуудлаар мэдээлэл хийхдээ Дэлхийн банкны гаргасан судалгааг эрс үгүйсгэж, Дэлхийн банк захиалгаар ажилласан хэмээн хэний ч санаанд багтамгүй зүйлийг ярьсан.
Түүнээс гадна “нуухаа авах гэж байгаад нүдээ” сохлов гэдэг шиг мэдээлэл хийх үеэрээ өөрсдийгөө илчилсэн ноцтой үг хэлчихсэн юм. Тэрээр Дэлхийн банкны тогтоосон 26.9 их наядыг үгүйсгэх үедээ “Дэлхийн банк өмнөх 26.9 их наяд төгрөг гэсэн дүнг гаргахдаа өмнөх ханшаар нь биш яг одоогийн ханшаар тооцсон. Өмнөх ханшаар нь тооцвол шал өөр дүн гарах байсан юм” гэсэн утгатай зүйл хэлсэн. Түүний хэлснээр бол тухайн үеийн ханшаар тооцвол 26.9 их наяд төгрөгийн газар биш 5 их наяд төгрөгийн газрыг дээрх нэр бүхий хүмүүс зарсан болж таарах гээд байна.
Товчхондоо, “Би ховдог биш. Би 100 бууз идээгүй, 99-ийг л идсэн” гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрлөө. Ам алдвал барьж болдоггүй ээ гэж ардын сайхан үг бий дээ...
Дэлхийн банкны гаргасан 26.9 их наяд ч бай, өөрсдийнх нь хэлснээр 5 их наяд төгрөгийн газар ч бай зарагдсан л бол нийслэлийн төсөвт мөнгө нь орох л ёстой. Харамсалтай нь яагаад нэг ч төгрөг төсөвт ороогүй талаараа тайлбарлаж чадахгүй л мунгинаж явна даа тэд. Үүнийгээ далдлахын тулд хаа байгаа Дэлхийн банк, учир утгагүй гүтгэлэг гэсэн шал өөр зүйл ярьж иргэдийн анхаарлыг татах гэж оролдож байгаа нь өрөвдөлтэй. Ер нь яаж ч бодсон Дэлхийн банк Э.Бат-Үүлийн захиалгаар ажиллана ч гэж юу байхав дээ.
Эх сурвалж: Нийслэлийн Ардчилсан нам
-
2016 оны 6 сарын 24
Камертон хамтлаг өнөөдөр 21 нас хүрлээ. Тус хамтлагийнхны зүгээс фэйсбүүк хуудсаараа дамжуулан, ”Энэ бүх хугацаанд КАМЕРТОН хамтлагтай хамт байсан нийт фэнүүддээ баярын мэнд хүргэе. Цоо шинэ цомгийн маань хамгийн эхний дуу ”Хүлээсийг минь тайл” удахгүй та бүхний сонорт хүрэх болно” хэмээх бас нэгэн баяртай мэдээг дуулгасан байна.
Дашрамд дурдхад, Тэдний анхны уран бүтээл алдар монгол хүн бүрийн аманд хүлхэгдэж байдаг “Маамуу нааш ир” дуу байсан бөгөөд энэхүү дууг тэд хөгжимгүйгээр дөрвөн хоолой салган дуулсан нь хэн хүний анхаарлыг татсан юм.
-
2016 оны 6 сарын 24
Улаанбаатарт хотноо 7 дугаар сарын 15-16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг дамжуулахад Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран ажиллах дотоодын телевизүүдийн инженер техникийн ажилтнуудыг АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийнхэн 6 дугаар сарын 23-нд Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын шууд нэвтрүүлэг, сурвалжлагыг дамжуулах телевизүүдийн хуваарилалт, зохион байгуулалт, ерөнхий төлөвлөгөө, техникийн нөхцлийн талаар санал солилцлоо. Бэлтгэл ажлын хуваарийн дагуу телевизүүд 6 дугаар сарын 24-нөөс АСЕМ-ын үйл ажиллагааг дамжуулах цэгүүдэд ажиллаж, тоног төхөөрөмжийн бэлтгэлээ хангахаар болов.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг олон нийтэд шууд дамжуулах, Монгол Улсыг сурталчлахад дотоодын 9 телевиз хамтран ажиллаж байна.
-
2016 оны 6 сарын 24
Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа. 18-аас дээш насны иргэд хувьцааныхаа 30 хувийг борлуулах эрх энэ сарын 13-наас нээгдсэн.
-
2016 оны 6 сарын 24
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын нээлт 7-р сарын 11-ний өдөр болох бол хүчит бөхийн барилдаан 7-р сарын 12, 13-нд болно.
Наадмын тасалбарыг ирэх сарын 6-ны өдрөөс худалдаанд гаргахаар болжээ.
Саравчгүй суудлын тасалбар 16 мянган төгрөг,
Саравчтай суудлынх 25 мянган төгрөг,
Жуулчдад 25 ам.доллараар Бөхийн өргөө болон Соёлын төв өргөөний кассуудаар тус тус худалдах аж.
-
2016 оны 6 сарын 24
Та бидний бүтээлч байдал бол улс орны хөгжил цэцэглэлтийг буй болгох тасралтгүй сэргээгдэн улам ундрах гол нөөц юм. Манай улс 2015 оны Дэлхийн бүтээлч байдлын индексийн судалгаанд 139 орноос 81-т жагсжээ. Улс орны технологийн хөгжил, авъяас чадвартай хүмүүс, аливаад тэвчээр хүлээцтэй хандах байдал бол бүтээлч байдлыг илэрхийлэх үзүүлэлтүүд юм.
-
2016 оны 6 сарын 24
2009 оноос хойш зохион байгуулагдаж буй амьд хөгжмийн “Play time” наадам “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
-
2016 оны 6 сарын 24
З.Энхболд: Монгол Улс нэг ч төгрөгийн, нэг ч долларын ”ӨРГҮЙ”
-
2016 оны 6 сарын 24
Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Газрын тосны газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа.
-
2016 оны 6 сарын 24
Улс орны эдийн засагт хөдөлмөрийн зах зээлийн хөгжил чухал байр суурь эзэлдэг. Хоёр намын мөрийн хөтөлбөрт ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх тухай бодлого хэрхэн туссаныг сонирхоё.
-
2016 оны 6 сарын 24
Хөшигний ард өрнөсөн ТАВАН ТОЛГОЙН ЛУЙВАР
-
2016 оны 6 сарын 24
ИДЭР НАСНЫХАНД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЕ
УИХ-ын 2016 оны сонгууль болоход ердөө тавхан хоног үлджээ. Парламентын найм дахь удаагийн сонгуульд нийтдээ 497 хүн нэр дэвшсэнээс хамгийн залуу нь 29-тэй, хамгийн ахмад нь жаран насыг хэдийнэ зооглочихоод байгаа билээ.
Дуучин, бөх, жүжигчин, бизнесмен, яруу найрагч, хөтлөгч гээд янз бүрийн нөхдүүд дунд ялгарах залуус бий.
Тэд хорьж болдоггүй хорин настай хонгор залуус биш. Тэд төрдөө хийсэн ажилтай, түмэндээ танигдсан улстөрчид. Тэд ид хийж бүтээх насандаа яваа идэр залуус. Тэд хөдөлмөрийн амт, хөгжлийн үнэ цэнийг ойлгох далаад оныхон. Тэд харин хэн бэ гэж үү?
Монголын улс төрд өөр, өөрийн өнгөөр тодорч яваа таван залуу бий. УИХ-ын гишүүн Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарыг нэрлэж болно.
Л.Гантөмөр
Монголын боловсролын салбарт хийж буй түүний шинэчлэлийн эцсийн зорилго бол монгол мэдлэгийг экспортлох. Мэдлэгийн эдийн засгийн тухай түүний гаргаж ирсэн шинэ томъёолол хоёр толгойг биш, оюунлиг толгойгоо ухаж” хөгжих. Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусгах үүргийг идэр насныханд үүрүүлмээр байна.
Ж.Ганхуяг
Төрийн бэлтгэгдсэн залуу боловсон хүчин. Хан-Уул дүүргийг найман жил удирдсан гэх ганц тодотгол түүнийг төрийн хүн болсныг харуулах эхний нотолгоо. Дүүргээ хөгжүүлж, иргэдээ сайхан амьдруулахын тулд Ж.Ганхуяг өнгөрсөн найман жил зүтгэсэн, чадсан. Тэр хийсэн бүтээсэн. Харин одоо түүнийг зөвхөн дүүрэгт ашиглах бус төрд ашиглах цаг болсон гэж хэлэхэд буруудахгүй. Төрийн ажилд мэргэшиж, иргэдийн жаргал зовлонг сайн мэдэх түүнийг сайн парламентч болно гэхэд эргэлзэхгүй байна.
Х.Тэмүүжин
Хүнд суртал, авлига хээль хахууль идэгдсэн хуулийн салбарын салхивчийг нээж, энэ салбарт эхлүүлсэн шинэчлэлийн эцсийн зорилго нь хүний эрхийг дээдэлдсэн иргэншсэн нийгмийг байгуулах. “Номыг нь уншиж, ногоотой шөлийг нь уусан”, УИХ дахь хуруу дарам цөөхөн хуульчдийн нэг. Хийсэн зүйлтэй түүнд хийх ажил бас зөндөө үлдсэн.
Тиймээс далаад оныхны цаг иржээ. Тэдэнд итгэл хүлээлгэж, ачааны хүндийг үүрүүлж, тэднээр ажлын ихийг хийлгэмээр байна. Боловсрол, хууль эрх зүйн орчин, эдийн засаг гээд тэдэнд хийх ажил их. Бидэнд алдах эрх, тэдэнд амрах эрх ЦАГ алга.
-
2016 оны 6 сарын 24
Лидэргүй намын“Лойдор”-уудын бодлогоос залуус ичиж байна