зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5141 5142 5143 5144 5145 5146 5147
  • Үндэсний бөхийн барилдааны хөтөлбөр
    2016 оны 7 сарын 08
    Үндэсний бөхийн барилдааны хөтөлбөр
  • Орон нутгийн сонгуулийг 10 дугаар сарын 19-нд зохион байгуулахаар төлөвлөжээ
    2016 оны 7 сарын 08
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомын Энхболдод Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр /2016.07.07/ Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасны дагуу Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулснаа хүргүүлэв.
  • Ёслолын жагсаалыг хошууч генерал Р.Сүхбат командална
    2016 оны 7 сарын 08
    Энэ сарын 10-ны өдөр ”Чингисийн талбай”-д болох ”Монгол Улсын далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бэлтгэлээ хангаж байна.
  • Сэрэмжлүүлэг: Орон нутагт зам тээврийн ослоор нэг хүн амиа алджээ
    2016 оны 7 сарын 08
    Өчигдөр
  • Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд 175 харваач цэц мэргэнээ сорьжээ
    2016 оны 7 сарын 08
    Тулгар төрийн 2225, Их монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлсэн.
  • Сайд нар болон байнгын хороодын дарга нарыг баярын дараа томилно
    2016 оны 7 сарын 08
    Сайд нар болон байнгын хороодын дарга нарыг баярын дараа томилно
  • Баяр наадмын өдрүүдэд бороотой байна
    2016 оны 7 сарын 08
    2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • ”Ази Европын Түмний 11-р чуулган”-ы тунхаг бичиг гарчээ
    2016 оны 7 сарын 08
    Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, Европын Холбооны дэмжлэгтэйгээр АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Ази Европын Түмний 11-р чуулган “Шударга, тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд 7 дугаар сарын 4-6-нд Улаанбаатар хотноо амжилттай зохиогдлоо.
  • Ерөнхий сайдыг өнөөдөр томилно
    2016 оны 7 сарын 08
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр зарлан хуралдуулж, Ерөнхий сайдыг томилно. МАН-аас Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй.

    Чуулганыг хуралдуулахын өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Одоогоор байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны тов хараахан гараагүй байна.

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан. Харин байнгын хороодын дарга нарыг наадмын дараа сонгон, батлах юм.
  • Цагдаагийн алба хаагчдад цол олгоно
    2016 оны 7 сарын 08
    Тулгар төрийн 2225 Их Монгол Улс байгуулагдсаны 810 Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 95 жилд ажил бүтээлээр амжилт гаргасан алба хаагчдад цагдаагийн цол олгоно.
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
    2016 оны 7 сарын 08
    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
  • Наадмаар автомашины 8 төрлийн зөвшөөрөл олгоно
    2016 оны 7 сарын 08
    Наадмаар автомашины 8 төрлийн зөвшөөрөл олгоно
  • Сум, дүүргийн ИТХ-ыг зарлах тухай саналыг хүргүүлэв
    2016 оны 7 сарын 08
    аааа
  • Бурхан багшийн ”Номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр” тохиож байна
    2016 оны 7 сарын 08
    Өнөөдөр зуны сүүл сарын шинийн 04 буюу Бурхан багшийн ”Номын хүрд эргүүлсэн дүйчэн өдөр” тохиож байна.


    Энэхүү дүйчэн өдрөөр Тэгчэн Сожон буюу Их хөлгөний тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээх аж.


    Бүтэн өдрийн турш Бурхан багшид усан тахил, цэцгэн тахил, хадган тахил өргөх үйл ажиллагаа явагдах юм байна.

    Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд болох “Эрдэм соёлын үйл ажиллагаа”-ны хөтөлбөр:


    07.30-08.30: ТВ9 телевизээр шууд дамжуулан Одсэр ринбүчи их хөлгөний нэг өдрийн сожон сахилыг хайрлана.


    08.30-10.15: Долоон гишүүнт залбирлын дагуу буяныг хурааж, нүглийг ариусгах Бурханы шашны зан үйл


    10.30-11.00: Дээрхийн гэгээн III-р Далай лам ТВ9 телевизээр шууд дамжуулан Монголын ард түмэнд “Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн” өдрийн мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.


    11.00-13.30: Дүнчүүр маани, Дэлгэр маани, Адистидийн дээдийг хайрлагч эх тэргүүтэй уншлага ном нийтээрээ хамтдаа уншина.


    11.30-17.30: Монголын үндэсний номын санд “Судрын чуулган” үзэсгэлэн гарна. (Үнэ төлбөргүй)


    13.00-15.00: Гэсэр сүмийн арын Заан хошуу овоон дээр “Тасга авах” “Ном хаялцах’ зан үйл болно. Төгсгөлд нь сан даллага авна.


    13.30-15.30: Дээдэс лам нар “Бурхан багшийн намтар” “Бурханы шашны үзэл, явдал” “Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдрийн ач холбогдол” сэдвээр ном айлдана.


    15.30-18.00: “Уншигчтай уулзах цаг” хөтөлбөр. Буддын шашны ном хэвлэл эрхлэн гаргагч байгууллага болон зохиолчид яриа хийж, уншигчдын асуултад хариулна.


    18.00-20.30: Дээдэс лам нар “Хутагтын дөрвөн үнэн” “Монголд бурханы шашин дэлгэрсэн түүх” “Алтангэрэл судрын тайлбар” “Маанийн тус эрдэм” сэдвээр ном айлдана.


    20.30-21.00: Маани хөгжөөнө. “Адистидийн дээдийг хайрлагч эх” “Ерөөлийн хаан” сударыг нийтээрээ хамтдаа уншина.


    21.00-22.00: Сүсэгтэн олон нийтээрээ Гандантэгчэнлин хийдийг гороолно. Буддын шашны ном хэвлэлийн 20-50 хувийн хямдралтай худалдаа гарч, цагаан хоолны асар ажиллана.
  • 24 баримт: Ирэх дөрвөн жилд улсыг удирдах эрхмүүдийн хэн нь хэн бэ
    2016 оны 7 сарын 08
    МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Намын бага хурлаас Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжсэн байна. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдыг томилох болов уу. Мөн өчигдөр нийслэлийн ИТХ анхны хуралдаанаа хийж, НИТХ-ын дарга, тэргүүлэгчид, Засаг даргаа сонголоо. Ингэснээр ирэх дөрвөн жилд улс орныг удирдах Засгийн газрын тэргүүн болон нийслэлд ачааны хүндийг үүрэх Засаг дарга болон НИТХ-ын дарга нар тодорч байна.
  • ”Хуучин хүү”, УИХ-ын шинэ дарга М.Энхболдын фото түүх
    2016 оны 7 сарын 08
    Улс төрд ”хуучин хүү” ч энэ долоо хоногт УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдын түүхийг эргүүлцгээе. Түүний төрд хашсан албан тушаалыг тоочвол урт жагсаалт болно. Зүгээр л зураг үзэцгээе.
  • Ганц бие Хонь шинэ харилцаа тогтооно
    2016 оны 7 сарын 08
    Хонь - (3/21-4/19)
    Эрч хүч бэлэглэгч Ангараг гараг нь Жинлүүрийн орд болон харилцааны хэсэгт аялж байгаа тул оргилсон хайртай учрах бололтой. Удаан үргэлжилсэн харилцаа оргилдоо хүрэх байх. Хэн хэн нь өөрийн гэсэн зүйлээ хийх хэрэгтэй. Ганц бие Хонь шинэ харилцаа тогтооно. Эхнээсээ бие даасан байдлаа хадгалахыг хичээх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Үхэр - (4/20-5/20)
    Дэлгүүр хэсч эрч хүчээ барах нь заримдаа хамгийн сайн амралт шиг санагддаг. Бүхий л нөхцөл байдал болон үйл ажиллагаа төгс шийдэгдэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Асуудалд эзэрхэг түрэмгий байр сууринаас хандаж болохгүй. Хэрвээ та сүүлийн үед найз нөхөд, ах дүүдээ цаг заваа зориулаагүй бол тэдэнтэйгээ холбоо барь. Дараагийн долоо хоног хүртэл гэр эсвэл ажлын газартаа ямар нэгэн цахилгаан эсвэл шинжлэх ухааны тоног төхөөрөмж худалдаж авахгүй байсан нь дээр.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Ихэр - (5/21-6/21)
    Олон нийтийн цуглаан, улс төрийн жагсаал, сэтгэл зүйн сургалт зэрэг нь бусадтай харилцаа тогтоож, шинэ зүйл сурч мэдэх боломж өгөх болно. Зарим нэг нь олон хүний өмнө үг хэлэх хэрэгтэй болох бөгөөд айж сандрах хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно. Олон хүн танаас зөвлөгөө авахыг хүснэ. Үүнд нэг их сандарч, гайхах хэрэггүй. Та хэзээ ч багшлах талаар бодож байгаагүй ч бусдад зааж зөвлөгөө өгөх тийм ч муу зүйл биш шүү.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Мэлхий - (6/22-7/22)
    Хэрэв та өвөрмөц эрэл хайгуул хийх сонирхолтой, энэ талаар суралцах хүсэлтэй бол хүсэл сонирхолоо дагахад тохиромжтой цаг мөн. Хэрэв бололцоотой бол хэвлэн нийтлүүлэх болон нэвтрүүлэг хийх салбар мэлхийнүүдэд тохирно. Зохиол бичих дуртай мэлхийнүүдэд үг амархан орж ирнэ. Багшлах, дадлагажуулах эсвэл өөр бусад аргаар мэдээ мэдээлэл дамжуулах ажил хийдэг хүмүүсийн хувьд гол агуулга, зарчмыг тайлбарлан бичихэд хэцүү биш байх болно.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Арслан - (7/23-8/22)
    Таны гол асуудал хөдөлгөөний дутагдал. Цэвэр агаар амьсгалан нарны илчийг мэдэр. Дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Өөрийн бодол санаагаа хоосол. Гэрийн ойролцоох биеийн тамирын клубт очиж хувийн дасгалжуулагчтай болж, эрүүл мэнддээ анхаарахыг хүсье. Хайртаасаа хол байхыг хүснэ. Юу бодож, мэдэрч байгаагаа түүнээс нуухын оронд шууд хэл. Түүнийг эргэлзээнд оруулах хэрэггүй. Та хоёрын хувьд хол байхад муудах зүйл байхгүй.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Охин - (8/23-9/22)
    Гэр бүлийн харилцаа болон ажил төрөлд урьдчилан тааварлаагүй олон асуудал гарна. Тиймээс энэ бүгдийг шийдэх гэж өөрийгөө зовоолгүйгээр зүгээр л зөнд нь орхихыг зөвлөж байна. Таны эргэн тойрондох хүмүүс танд тасралтгүй гомдоллож, таныг дарамтанд оруулах болно. Өөрийн эрч хүч, чадлаа дэмий зүйлд зарцуулалгүй, чадахгүй зүйлээ хийнэ гэж худал амлахгүй байхыг хичээ. Санхүүгийн харилцаанд эргэлзээтэй асуудлууд гарах бөгөөд мөнгөтэй холбоотой асуудалд болгоомжтой байхыг зөвлөе.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Жинлүүр - (9/23-10/22)
    Сурах, аялах, урлаг соёлын бүхий л ажил амжилттай. Та эрч хүчтэй сайн ажиллаж чадах ба таны хувийн хөгжил дэвшилд саад болох зүйлсийг давж чадна. Тиймээс аливаа асуудлыг хойш тавих хэрэггүй. Танд зорилгодоо хүрэхэд тань туслана гэсэн хэн нэгэнд бүү итгэ. Харин дотны хүн тань танд хэрэггэй хариулт өгөх болно. Хуулийн асуудлууд гэнэт эерэгээр шийдэгдэнэ. Ажил гэрийн хооронд завгүй гүйдэг жинлүүрүүд өөртөө цаг зав гаргана. Эцэг эх тань гэр бүлийн асуудалд тань орооцолдсоноос үүдэн ханьтайгаа үл ойлголцол үүсгэж болзошгүй. Зарим хүмүүс аялалд гарна.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Хилэнц - (10/23-11/21)
    Өнөөдөр та саад бэрхшээл, хангалтгүй нөхцөл байдалтай тулгарч мэднэ. Хэнд итгэх үгүйгээ шийдэхдээ болгоомжтой бай. Хуурмаг нөхцөл байдлаас сэрэмжил. Хайрын асуудал бага зэрэг төвөгтэй. Хэрвээ та амрагийн харилцаагаа сайжруулахыг хүсч байгаа бол итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй. Зан авираа өөрчлөх нь магадгүй цорын ганц эерэг шийдэл болж мэдэх юм.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Матар - (12/22-1/19)
    Санаа амар байж дасгал хөдөлгөөн хий. Хүч тэнхээ тэсвэр хатуужил, сорилт шаардсан ажлаа орхи. Өнөөдөр загасны ордонд байрлаж буй сарны нөлөөгөөр олон нийт таныг сайн дэмжих тул ажил үүргээ сайн гүйцэтгэ. Бусдад хүргэж буй үйлчилгээний хариуд та агуу сэтгэл ханамжийг авна. Зарим ганц бие матрууд хэрэг төвөгт орооцолдож, гэнэт их мөнгөний асуудалд холбогдоно. Хуурмаг байдал зонхилох тул шийдвэр гаргахдаа хайхрамжгүй хандахгүй байхыг анхааруулж байна.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Бумба - (1/20-2/18)
    Найз нөхөддөө туслахаас бүү цааргал. Яаран шийдвэр гаргахаас өмнө өөрийнхөө хаана явааг эргэн хар. Өөр соёл уламжлалтай хүмүүстэй уулзаж ярилцан танилынхаа хүрээг өргөжүүлэх байх. Олон сонирхолтой боломж өмнө тань нээгдэнэ. Орой үдэшлэг зохион байгуулж найз нөхөд, хөршүүдээ урь. Дэлгүүр хэсэх ажил зугаатай, хөгжилтэй өнгөрнө. Өөрт хэрэгтэй зүйлсээ энгийн дэлгүүрээс цуглуулбал хожоотой наймаа болох шинжтэй.
    Дэлгэрэнгүй
    Баасан, 2016 оны 07 сарын 08
    Загас - (2/19-3/20)
    Cap бүх л өдөржингөө энэ ордод байна. Хэдийгээр сарнаас болоод энерги тань дээд цэгтээ хүрэх ч, өнөөдрийн од эрхэсийн байдал эрч хүч, тамир тэнхээг тань бага зэрэг бууруулах болно. Хүч шаардсан ажил, зорилгоо хойшлуул. Та төлөвлөгөөнийхөө дутуу бас замбараагүй байдлаас болоод уцаарлаж мэднэ. Тиймээс өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийл. Хэрвээ танд чухал үүрэг хариуцлага байгаа бол толгойдоо эргэлдэж байгаа санаануудаа ажил хэрэг болгох тохиромжтой цаг.
  • Наадамд зодоглох бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэнэ
    2016 оны 7 сарын 08
    Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 1024 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг 2016 оны 7-р сарын 8, 9, 10-ны өдрийн 10.00-17.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.



    Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг онцлон анхааруулж байна.


    Өсвөр 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг 2016 оны 7-р сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Барилдаанд 2000 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдана.


    Бүртгүүлэхдээ:


    - төрсний гэрчилгээ


    - эрүүл мэндийн даатгалын дэвтэр


    - хоёр хувь цээж зураг


    - даатгалын төлбөр тус тус авч ирнэ. Баримт бичиг зөрчилтэй болон дутуу бол бүртгэхгүй болохыг онцлон анхааруулж байна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 7 сарын 08
    11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, наадмын бэлтгэлтэй танилцана.

    11:00 цагт: Төрийн ордны A зааланд Монгол Герман улс төрч залуучуудын анхдугаар чуулган болно. Герман улсаас 11 залуу улс төрчид, Монголын бүх намын төлөөлөл болсон залуучууд болон бизнес эрхлэгч залуучууд тус чуулганд оролцоно.

    11:00 цагт: НЗДТГ, НСУГ, УДБЭТеатр хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд 2 дахь жилдээ зохион байгуулагдах Б.Дамдинсүрэн ”Учиртай гурван толгой” дуурийн хэвлэлийн бага хурал УДБЭТеатрын байранд болно.

    11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Иргэн Э.Цэрэндолгор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай хийсэн гэх 17 сая төгрөгийн гэрээний талаар албан ёсны тайлбар өгнө.

    12:00 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Усны салбар эзэнгүй байгаагаас усны бохирдол дээд цэгтээ хүрч, ард түмэн чанартай ус ууж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар Монголын усны түншлэл ТББ-аас шинэ төр засагт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

    Өнөөдөр бурхан багш номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр. Зуны сүүл сарын шинийн 04-нд тохиодог Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр тохиож байна.
  • Мэдэгдэл
    2016 оны 7 сарын 08
    Эрхэм хүндэт УИХ-ын гишүүдээ Та нар Монголын ард түмнийг төлөөлөх эрхэм хүндтэй төрийн төлөөлөл, ард түмний элчээр томилогдсонд явдалд баяр хүргэе

    МУ-ын ерөнхий сайд Ч. Сайханбилэг УИХ-ын ээлжит сонгуулын өмнө буюу 6 дугаар сарын 28 өдөр “Баярт сайн мэдээ” гэж Монгол-оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Оросын талын эзэмшлийн 49%-ийг , Гуравдагч этгээдэд худалдсан, Монголын компаний эзэмшилд шилжсэн тухай мэдэгдэж монголын ард түмнийг гүн цочролд оруулж улмаар сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн билээ.
    Монголын интернет сайтуудаар монголчуудын ганц саалийн үнээ болох Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийн асуудал болон “Монгол зэс корпораци”-ийн нууц ноёнтоны эрэлд гараад байна.
    Эрдэнэт үйлдвэр Монгол улсын ДНБ-ний 15 хувь, улсын төсвийн 40 %, Орхон аймгийн төсвийн 90%, Булган аймгийн төсвийн 50%-ийг тус тус бүрдүүлдэг, сүүлийн 15 жилд манлай татвар төлөгч, 6000 иргэнийг ажлын байраар хангаж , 120 мянган хүн амтай Эрдэнэт хотыг нуруун дээрээ тээж буй буянтай үйлдвэр, стратегийн ач холбогдолтой орд юм.
    Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох асуудал монголчууд бидний мөнхийн мөрөөдөл байсан ба энэ мөрөөдлийг нууц хувилдаанаар бус эрхзүйн чадамжтай гэрээ хэлэлцээрээр зохих журмын дагуу шийдлийн Засгийн газар шийдвэрлэсэн бол монголчууд бидний баярын магнай тэнийх байлаа.
    Эрдэнэт үйлдвэр өнөөдөр МУ Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоёр талын хооронд 2003 онд байгуулсан гэрээний хүрээнд МУ-ын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү гэрээ өнөөдөр ч хүчин төгөлдөр байна..
    Шийдлийн Засгийн газрын ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээрх гэрээнд заасан ОХУ-ын эзэмшлийн 49%-ийг худалдан авах давуу эрхээ УИХ-тай зөвшилцөлгүй гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь МУ-ын УИХ-ийн бүрэн эрхэд халдсан, МУ-ын төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Стартегийн ордын тухай, Ашигт малтмалын тухай , МУ-ын засгийн газрын тухай хуулийг тус тус зөрчсөн тул энэхүү санхүүгийн луйварын хэлэлцлийг яаралтай таслан зогсоож МУ-ын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд заасан газрын хэвлийн баялаг зөвхөн ард түмний мэдэлд байх төрийн өмчийг шинээр сонгогдсон монголын ард түмний элч, УИХ гишүүд Та нар бүрэн эрхийнхээ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг монголын ард түмэнд 1072 хувьцаагаар эзэмшүүлэхийг шаардаж энэхүү мэдэгдлийг хийж байна.

    МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛГИЙН ҮНДЭСНИЙ НИЙГЭМЛЭГ
5141 5142 5143 5144 5145 5146 5147
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 37 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 50 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 37 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 49 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    13 цаг 58 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 6 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 10 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 11 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 12 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 34 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    16 цаг 56 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 0 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 44 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 31 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 42 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 6 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 10 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 17 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 22 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК