зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5925 5926 5927 5928 5929 5930 5931
  • “Саусгоби сэндс” ХХК-ийн гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж үзжээ
    2015 оны 5 сарын 29
    Жастин Капла нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг өмгөөлөгч Ц.Цэрэнжээд 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдөр мэдэгдэж, гомдлыг буцаасан байна.
  • Хүүхдэд ээлтэй хот болгохын төлөө хамтран ажиллана
    2015 оны 5 сарын 29
    Улаанбаатарыг хүүхдэд ээлтэй хот болгохын төлөө хамтран ажиллана
  • Баяраар талбайн хажуугийн замыг хаана
    2015 оны 5 сарын 29
    Хүүхдийн баяраар Чингисийн талбайн хоёр талын замыг түр хугацаагаар хаана

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2015-05-29 16:12:05

    06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахтай холбогдуулан өглөөний 11 цагаас 14 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын замыг хаана. Энэ үеэр Чингисийн талбай орчмоор 14 үнэгүй зогсоолын талбай ажиллах бол Үндэсний соёл амралтын хүрээлэн орчимд 5 зогсоолын талбай үнэ төлбөргүй ажиллана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цахилгааны нөөцтэй болоход анхаарна
    2015 оны 5 сарын 29
    Цахилгааны нөөц эх үүсвэртэй болоход анхаарна
  • Баяраар хариуцлагатай жижүүр эмч нар ажиллана
    2015 оны 5 сарын 29
    Хүүхдийн баярын өдөр эмнэлгийн хариуцлагатай жижүүр ажиллана

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2015-05-29 16:38:05

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Хүүхдийн баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын дагуу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 09.00 цагаас 2015 оны 06 сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллана.

    Хүүхдийн баярын амралтын өдөр өөрийн байгууллага дээрээ хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 2015 оны 06 дугаар 01-ний өдрийн оройн 19.00 цагт, 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цагт мэдээ өгөхийг Харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт даалгалаа.

    Мөн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авч, ажилчдын сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллах, Түргэн тусламжийн төв, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн яаралтай тусламжинд гарч ажиллах эмч, автомашины бэлэн байдлыг хангаж, шаардлага гарсан үед нөөцтэй байх, эмнэлгийн тусламж хүссэн иргэдэд ёс зүй, харьцаа хандлагын доголдолгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэхийг үүрэг болгов.

    2015 оны 06 сарын 01-ний өдөр Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг тус бүр 10-16 цагийн хооронд ажиллуулах, хоолны хордлого, халдварын үед авах сорьц шинжлэгдэхүүний бэлэн байдлыг ханган мэдээ, мэдээллийг зохих журмын дагуу шуурхай мэдээлж, хяналт тавьж амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүрт гарч ажилласан хүмүүсийг хууль тогтоомжийн дагуу биеэр амруулахыг харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт даалгалаа гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Дипломат паспорттой хүмүүс Унгар руу визгүй зорчино
    2015 оны 5 сарын 29
    Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийлээ.

    Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол, Унгарын хооронд дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд тогтмолжиж, унгарын тал Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээн нээж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин гүнзгийрч буйн илрэл болохыг тэмдэглэв. Энэхүү уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй болон барилгын салбарт түлхүү хөгжүүлэхэд талууд санал нэгдэв.

    “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчэн байгуулснаар хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчихоор болов. Мөн Гадаад хэргийн сайд нар “Зөвлөлдөх уулзалтын механизмыг байгуулах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
  • Унгар улсын Элчин сайдын яам нээгдлээ
    2015 оны 5 сарын 29
    Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эрхэмсэг ноён Петер Сияяартогийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжиж байна.

    Энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд унгар тал 2006 онд хаасан Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа албан ёсоор сэргээн нээв.

    Элчин сайдын яамыг нээж Монгол Улсын Гадаад хэргийн сайд, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Унгар Улсын Элчин сайд нар үг хэлэв. Түүхэн хэлхээ холбоотой унгар андууд маань Монгол оронд эргэн ирж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэ Элчин сайдын яам чухал ач холбогдолтой болохыг нээлтийн үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэмдэглэв.

    Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад төлөөлөл оролцов.
  • Б.Батцэцэгт зориулсан хандивын тоглолт ирэх сарын 14-нд болно
    2015 оны 5 сарын 29
    Залуучуудын анхдугаар олимпийн алтан медальт Б.Батцэцэгт туслах аян өрнөсөөр байна. Тэгвэл аваргад зориулсан хандивын тоглолт зургадугаар сарын 14-нд ”UB Palace”-д болох гэж байгаа тухай мэдээллээ.
  • Хуулийг нэг стандартаар боловсруулдаг болно
    2015 оны 5 сарын 29
    Хуулийг нэг стандартаар боловсруулдаг харилцаанд шилжинэ

    Баасан, 5 сарын 29 2015
    Бичсэн Б.Туул

    Хэвлэх
    Email
    Хуулийг нэг стандартаар боловсруулдаг харилцаанд шилжинэ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

    Чуулганы үдээс өмнөх хуралдаан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаад завсарласан. Тиймээс үдээс хойшхи хуралдаанаар уг хуулийг төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн бөгөөд эхлээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Үүний дараагаар хуулийг бүхэлд батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тус хууль батлагдлаа. Ингэснээр манай улс хуулиа нэг стандартаар боловсруулдаг болж байгаа гэсэн үг юм. Мөн хуулийг өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх харилцаа энэ хуулиар зохицуулагдана. Одоогоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн ”Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
  • Ирэх сарын 6-нд Төв цэнгэлдэхэд гэрэлт зул хөөргөнө
    2015 оны 5 сарын 29
    Төв цэнгэлдэхэд гэрэлт зул хөөргөнө
  • 1000 км хурдны замын нээлт боллоо
    2015 оны 5 сарын 29
    Замын-Үүд суманд “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны замын төслийн нээлт боллоо

    Ойрын хугацаанд Монгол Улсын хэмжээнд хэрэгжих хамгийн том мега төсөл бол “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замын төсөл билээ. Өнөөдөр энэ замын төслийн нээлт Замын-Үүд суманд боллоо. Төслийн нээлтэд Замын –Үүд сумын засаг дарга М.Баянмөнх, Замын –Үүд дэх гаалийн газрын дарга Б.Хишигбат, Эрээн хотод суугаа Консулын газрын төлөөлөгчид, Замын –Үүд Чөлөөт бүсийн төлөөлөгчид, Эрээн хотын замын газрын орлогч дарга Луо Вэй, урд хойд хөршийн компаниудын төлөөлөл , Замын –Үүд дэх Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын дарга Г.Эрдэнэцогт, Дорноговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Ч.Эрдэнэбат зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо. Их бүтээн байгуулалтын төслийн нээлтэд оролцогчид энэ төсөл дээр хамтран ажиллаж, тус дэм болохоо хэлж байв. Түүнчлэн Ази Европыг холбосон уг хурдны зам нь Монгол Улсын хөгжлийн түүчээ байх болно гэдэгтэй санал нэгдэж, төслийн нээлтийг хийсэнд талархай буйгаа илэрхийллээ.

    Нэмж хэлэхэд өнгөрсөн лхагва гаригт энэхүү том бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичгийг “Чингис Лэнд Девелопмент Групп”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Авто Замчдын Холбоо хамтран байгуулсан билээ. Ингэснээр төсөл хэрэгжих хугацаанд манай улсын үндэсний аж ахуйн нэгж компаниуд уг бүтээн байгуулалтад оролцон, олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах боломж бүрдэж байгааг дуулгая.

    Зам барилгын ажлын явцад нийтдээ 20-30 мянган түр ажлын байр, амралт үйлчилгээний цогцолбор, замын байгууламжуудын хэсгүүдэд 3000-5000 ажлын байр, зам дагуу бий болох шинэ суурьшлийн бүсүүдийг дагаад 50 мянга хүртэл ажлын байр бий болно гэж тооцсон байгаа юм.

    “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулж улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон бас нэгэн давуу тал билээ.

    Өөрөөр хэлбэл зам барилгын ажлыг гурван жилийн хугацаанд барьж, 30 жил ашиглан төрд шилжүүлэх гэрээтэй. Хурдны авто зам нь Монгол Улсын зургаан аймгийн 24 сум, Нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх бөгөөд нийтдээ 990 орчим км үргэлжлэнэ гээд бодохоор энэ бол яах аргагүй маш том мега төсөл юм.

    “Чингис Лэнд Девелопмент Групп” өнгөрсөн нэг жилийн хугацаанд хурдны замын трассыг тогтоож чадсан юм. Түүнчлэн ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлж, олон улсын зөвлөх компаниудын оролцоотойгоор ТЭЗҮ ээ боловсруулан ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн, ОХУ-ын геотехникийн компаниар ахлуулан Монгол Улсын 20 гаруй компанийн оролцоотой хурдны замын трассын дагуу Алтанбулаг-УБ-Мааньт чиглэлийн 450 км газарт геотехникийн /геодези, инженер-геологи, гидрометерологи/ суурь судалгааг хийсэн зэрэг ажлыг амжуулжээ. Их бүтээн байгуулалтын ажил шуударч байна.
  • Л.Эрхэмбаяртай уулзсан ч үр дүн гарсангүй гэв
    2015 оны 5 сарын 29
    Л.Эрхэмбаяр Шинэчлэлийн хөдөлгөөний уулзалтаас ямар ч
    Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн хоёр өдрийн өмнө намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Тэд шаардлагадаа, намынхаа ҮЗХ-г хуралдуулах, дүрмээ шинэчлэхийг уриалсан байсан юм.
    Шаардлагын хүрээнд АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр тус хөдөлгөөний зохицуулагч нарыг хүлээн авч уулзлаа.
    Уулзалтаар ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд ойрын хугацаанд намаас баримтлах бодлого болон өөрийн байр сууриа илэрхийллээ. Улмаар АНШХ-ий тавьсан АН-ын Их хурлыг хуралдуулж, үүсээд байгаа нөхцөл байдлыг Үндсэн дүрмийн шинэчлэлийн хүрээнд шийдэх санал хүлээн авах бололцоогүй буюу ҮЗХ болон намын Их хурлыг хуралдуулахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдлээ.
    АНШХ-ий зүгээс олон зүйл дээр зарчмын зөрүүтэй байр суурьтай байгаа учраас тавьсан шаардлагынхаа хүрээнд намын даргатай уулзах саналаа илэрхийлж, тавьж байгаа шаардлагаа анхан болон дунд шатны гишүүдтэйгээ уулзаж, санал солилцох замаар намын бүх гишүүдийн оролцоотойгоор намын дүрмийг шинэчлэх ажлаа тууштай үргэлжлүүлэх тухайгаа хариу мэдэгдлээ.
    Уулзалтаас ямар нэг үр дүн гарсангүй.
  • Дизайнеруудын ур ухаан байгалийн үзэмжтэй зохицох нь
    2015 оны 5 сарын 29
    Дизайнеруудын ур ухаан байгалийн үзэмжтэй зохицох нь
  • Энэтхэгийн халуун амиа алдагдсдын тоо 1400 давав
    2015 оны 5 сарын 29
    Сүүлийн арваад хоног Энэтхэгт хэт халуун шатаж байгаагаас амиа алдагсдын тоо 1400 даваад байна.
  • В.Путин амиа алдсан цэргүүдийн мэдээллийг төрийн нууцад орууллаа
    2015 оны 5 сарын 29
    ОХУ-ын Ерөнхийлөгч Вламдимир Путин ажиллагааны үеэр амиа алдсан цэргийн албан хаагчдын үхлийн тухайн мэдээллийг ТӨРИЙН НУУЦАД хамруулсан талаар “Japan today” сайт мэдээллээ.
  • Н.Энхболд: Хууль гэж юу юм бэ? гэсэн буруу ойлголтыг ЕС-аасаа эхлээд дэлгэрүүлсэн
    2015 оны 5 сарын 29
    ррррррррр
  • Яармаг Нисэхийн замын гэрэлтүүлгийг засварлаж байна
    2015 оны 5 сарын 29
    Яармаг Нисэхийн замын гэрэлтүүлгийг засварлаж байна
  • “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” ном эрхлэн гаргажээ
    2015 оны 5 сарын 29
    Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” ном эрхлэн гаргаж, нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон даргын зөвлөл, номонд оролцсон эрхэм зочид уригдан оролцлоо.


  • Харцага, начингуудын халз барилдаан болно
    2015 оны 5 сарын 29
    Энэ сарын 18-нд болохоор зарлагдсан байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон харцага, начингуудын халз барилдаан маргааш болох гэж байна. Энэ цаг үеийн өнгийн тодорхойлж яваа шилдэг харцага, начингуудын халз барилдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй. Тус барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Зургаан залуу харцага, зургаан шилдэг начингуудтай тойргийн системээр барилдаж хамгийн олон даваа авсан баг нь түрүүлнэ. Харцагуудын багт Ц.Содномдорж, Т.Даваабаатар, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд, Т.Өсөх-Ирээдүй нар байгаа бол начинуудын багт Э.Энхбат, Б.Сугаржаргал, Т.Баасанхүү, Б.Амарзаяа, Л.Цэрэнтогтох, Р.Пүрэвдагва, Л.Лха-Очир нар багтжээ. Барилдаан 16.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
  • Үдээс хойшхи чуулганы хуралдаан үргэлжилж байна
    2015 оны 5 сарын 29
    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. Нийт 13 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах аж.

    Тухайлбал, энэхүү хуулийн мөрдөгдөж эхлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хэмээн заасныг гишүүдийн олонхи дэмжлээ.

    Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн А.Бакей “Хуулийг мөрдөх хугацаа хэтэрхий хойно байгаа юм биш үү. Сайн зохицуулалтууд орчихсон. Ийм байхад хойш тавих шаардлага бий юм уу” гэлээ.

    Дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хуулийн төслийн хэрэгжих хугацааг хойш тавьж өгөхгүй бол ирэх жил сонгуультай учраас гишүүд олноороо хуулийн төсөл өргөн мэдүүлэх хэрэг гарна. Хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдээс санал авах зэрэг процессын ажлууд тааруухан байж магадгүй гэдэг саналыг УИХ-ын зүгээс өгсөн. Энэ ч бас үндэслэлтэй. Хууль зүйн яамныхантай ярихад мөн дэмжсэн. Саналыг байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээсэн” гэлээ. Санал хураалт үргэлжилж байна.

5925 5926 5927 5928 5929 5930 5931
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    3 цаг 47 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    23 цаг 0 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Уржигдар 14 цаг 03 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК