Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6237 6238 6239 6240 6241 6242 6243
  • З.Энхболд: 11000 хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй
    2015 оны 5 сарын 22
    З.Энхболд: Цаашид 11000 аж ахуйн нэгжийн асуудлыг ярихдаа 11000 мянган эрүүгийн хэрэг үүсгээд, 11000 мянган хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.22.Бямбаг гараг/ үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариу болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг тус тус сонсов.

    Асуулгын хариуг сонсохын өмнө Хууль зүйн болон Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг хаалттай горимоор сонсох нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржийн гаргасан саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжих боломжгүй гэж үзсэнээр хуралдааныг ердийн горимооор явуулахаар тогтлоо.

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

    Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2014 оны 24 дүгээр тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Энэ удаагийн өршөөлийн хуулийн төсөлд татвараас гадна эдийн засгийн эсрэг зарим гэмт хэрэг, зөрчил гаргасан этгээдийг өршөөлд хамруулахаар тусгасан. Өршөөлийн хуулиар ял, шийтгэл, хариуцлагаас чөлөөлөхдөө тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүмүүст хамааруулахаар холбогдох зүйлээр заах, эсхүл тодорхой хүрээний хүмүүсийг хамааруулах/ насанд хүрээгүй, эмэгтэйчүүд/ гэх мэт өршөөлийн хуулийн хамрах хүрээ хязгаарыг тухайлан зааж гаргадаг. Энэ хуулийн төсөлд Монгол Улсын нийт 230 гаруй хуульд заасан хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй 1250 орчим зөрчлийг стандартаар төрөлжүүлэн нэгтгэж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан заасан. Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу 2014 онд 21751 хүн, 270 аж ахуйн нэгжид, 2015 он гарсаар 4950 хүн, 58 аж ахуйн нэгжид торгох шийтгэл ногдуулсан байна.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Р.Гончигдорж, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Х.Тэмүүжин нар асуулт асууж хариулт авлаа.

    Гишүүдийн зүгээс хоёр хуулийн төсөл хоёулаа чухал хуулийн төсөл. Аж ахуйн нэгжүүдийг жижиг, том гэж дайрч давшилж болохгүй. Хуулийн хамрах хүрээ гэдэг дээр нийгмийн дунд буруу ташаа ойлголт байгаа иймээс үүнийг тодорхой болгох ёстойг хэлж байсан юм. Мөн татварын тайлан гаргаж байгаа 51 мянган аж ахуйн байдаг. Компаниудын хамрах хүрээг том, жижиг гэж ангилж үздэгийг болих хэрэгтэйг хэлж, Цагдаагийн байгууллагаас татварын асуудлаар шалгагдсан 11 мянган аж ахуйн нэгжийн асуудлыг хөндсөн юм.

    Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл:- НӨТ-ын падаан хуурамчаар бичиж татвараас бодитойгоор зайлсхийсэн 11 мянган аж ахуйн нэгжийн тухай мэдээлэл татварын байгууллага дээр ирсэн юм билээ. Цагдаагийн байгууллага үүний дагуу 3600 орчим эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ нь хориод хүний хийсэн сүлжээ. Хуурамч падааныг эдгээр хүмүүсээс аваад зайлсхийсэн компаниудыг татвараа төлсөн тохиолдолд хэрэгсэхгүй болгоод явсан байгаа.

    УИХ-ын дарга З.Энхболд:- Арван хэдэн мянган аж ахуйн нэгж НӨТ-ийн падаанаа буруу бөглөж санаатай юм уу эсвэл ямар нэгэн байдлаар алдаа гаргажээ. Тэгэхээр нь эрүүгийн хэрэг үүсгэхээр татвараас лавлагаа авч. Эрүүгийн хэрэг үүссэний дараа арван хэдэн мянган аж ахуйн нэгжийн 184-өөс бусад нь мөнгөө төлжээ. Иймээс татвараа төлөөгүй 184 аж ахуйн нэгжийн хэрэг үргэлжилж байгаа гэж ойлгож болох уу.

    Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл:- Төлөөгүйгээс гадна түүн дотор хуурамч падааныг үйлдвэрлэх зохион байгуулалтай хэрэг үйлдэгдсэн.

    УИХ-ын дарга З.Энхболд:- Хэргийн явцад сая төгрөгийн гүйлгээ хийгээгүй ч юмуу, буруу зөрүү хийсэн гүйлгээг цэгцлээд дууссан юм байна гэсэн ойлголт авлаа. Хууль зүйн яам үүнийг зөв гэж хэлж байна. Цаашид энэ 11 мянган аж ахуйн нэгжийн асуудлыг ярихдаа 11 мянган эрүүгийн хэрэг үүсгээд, 11 мянган хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй. Сая учрыг нь ойлголгоо шүү дээ.

    Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Аж ахуйн нэгжийн хамрах хүрээг том жижиг гэж ангилаагүй. Бүх хуулийн этгээд хамрагдана. 11 мянган аж ахуйн нэгж гэж яригдаад байгаа тоо бол цагдаагийн байгууллагын шалгасан тоо. Харин татварын хувьд 2013 онд 13 мянга, 2014 онд 10 мянга гэсэн тоо гарна. Хяналт шалгалт хийдэг аж ахуйн нэгжүүдийг тоог бууруулья гэж байгаа. Татварын хяналтын байгууллагаар тогтоогдоогүй асуудал дээр цагдаагийн байгууллага ордог байдал байгааг зогсоохоор ярьж байна.

    Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд, Хууль зүйн сайдад асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсч байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Хятад мотоциклиос болж 112 хүн амиа алджээ
    2015 оны 5 сарын 22
    2013 онд улсын хэмжээнд мотоцикльтэй холбоотой 330 осол, зөрчил гарч 112 хүн амиа алдан, 191 хүн гэмтэж бэртсэн байна.
  • Өвөр Байгалд ой хээрийн 30 түймэр асч байна
    2015 оны 5 сарын 22
    ОХУ-ын Өвөр Байгалийн ой хээрийн түймэр эргээд нэмэгдэж эхэлсэн тухай “Sputnik news” сайт мэдээллээ.
  • 24 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ
    2015 оны 5 сарын 22
    24 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ
  • Боловсролын салбарынхан онол, арга зүйн зөвлөгөө авав
    2015 оны 5 сарын 22
    Л.Гантөмөр: Мэдлэгийн эдийн засгийг өргөжүүлэхэд бидний давтагдашгүй өв, соёл өндөр үр нөлөөтэй
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Соёл урлагийн менежмент, бүтээлч үйлдвэрлэл” соёл урлагийн удирдах ажилтны сургалтыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Монголд анх удаа зохиогдож байгаа энэхүү сургалтад нийслэл, 21 аймгийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцож байгаа юм. Салбарын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын байгууллагын менежментийг сайжруулах тал дээр салбар байгууллагууддаа зөвлөгөө өгч байгаа нь энэ юм.
    БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ “Монголын соёл урлагийн салбарыг нуруундаа үүрч, нийгэмд үргэлж гэрэл тусгаж явдаг нийт уран бүтээлч та бүхэнд талархаж явдгаа илэрхийлье. Бид өнөөдөр соёлын бүтээл, үйлчилгээндээ цоо шинэ менежмент хийхийг зах зээл шаардаж байна. Өөрсдийн зах зээлийг тэлэх боломжийг хайх цаг ирсэн. Жишээ нь Сүхбаатар аймгийн театр зөвхөн Сүхбаатартаа л тоглож, тасалбараа 5000 төгрөгөөр борлуулж, төлөвлөгөө биелүүлнэ гэх биш яавал бусад аймгуудад бидний тоглолтыг түүнээс илүү үнээр үзэх вэ гэдгийг бодож, хийх цаг ирсэн. Таны мэдлэг шингэсэн бүтээл зах зээлд өндөр үнээр борлуулагдаж байх ёстой. Монгол улс цаашдаа байгалийн баялгийг биш мэдлэгийг түшсэн эдийн засагтай орон болно. Монголд мэдлэгийн эдийн засаг улам бүр хөгжихөд бидэнд байгаа давтагдашгүй өв, соёл, та бүхний ур ухаан шингэсэн бүтээл, үйлчилгээ үнэхээр өндөр нөлөө үзүүлнэ.” Хэмээн онцлон хэлсэн юм.
    Мөн сургалтын үеэр Дорноговь аймгийн музейн захирал Д.Цагаандарьтай уулзаж, ярилцлаа.
    Салбарынхнаа цуглуулаад, онол, арга зүйн зөвлөгөө өгч байгаад баяртай байна.
    - Хоёр өдрийн сургалтаас та юу хүлээж байна вэ?
    - Манай соёлын бодлого өнөөдрийг хүртэл үүлэн чөлөөний нар туссан юм шиг явдаг байсан. Нэг нар гараад л, нэг сүүдэр тусаад л. Хэдийгээр яам нь бутарч нийлсээр явсан ч хуучин бодлогоо нэг их эвдэлгүй явсаар ирсэн. Энэ удаагийн сургалт бол харин гаргасан бодлогоо нэгж дээрээ хэрхэн авч явах вэ гэдэг зөвлөгөөг аймаг орон нутаг гэлтгүй соёлын салбарт чөмгөө дундартал ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ өгсөн, их үр дүнтэй ажил болж байна.
    - Ерөнхийдөө соёл урлагийн менежментийг сайжруулъя. Бүтээлч үйлдвэрлэлийг идэвхжүүлье л гэж яамны зүгээс сургалт зохион байгуулж байгаа юм байна. Та эндээс юу тусгаж авав?
    - Ер нь бол салбарын яамнаас түүхэндээ анх удаа ийм сургалт зохион байгуулж байна. Соёл урлагийн бүх байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж байсныг би л хувьдаа мэдэхгүй байна. Менежмент гэдэг бол үйл ажиллагааг хэрхэн зөв, оновчтой зохион байгуулах вэ л гэсэн үг шүү дээ. Эхний хичээлүүдийг сонсч байхад үнэхээр бодох ёстой зүйлийг бид боддоггүй байжээ гэх сонирхолтой зүйлсийг их хэллээ. Бид өөрсдөө хийж байгаа ажлаа мэдэж байгаа л гээд байдаг болохоос биш яг ийм нүд, чих сэргээсэн сургалтад суухаар бас дутуу л байдаг юм байна.
    - Тэгэхээр энэ сургалт та бүхний байнгын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт авч ирэх бол?
    - Мэдээж ямар нэг өөрчлөлт гарна. Гэхдээ тэнгэр онгойсон мэт гэнэт л гэрэлтээд эхлэхгүй л дээ. Мэдээж ямар бүтээл гаргах вэ гэдгээсээ эхлээд нарийн төлөвлөнө. Гол өөрчлөлт бидний бүтээл дээр л гарна. Ер нь ингэж гал тогоонд нь, жинхэнэ хөрсөн дээр ажилладаг хүмүүсээ ингэж цуглуулж, онолын, арга зүйн зөвлөгөө өгч байгаад их баяртай байна. Энд надтай мөр зэрэгцээд сууж байгаа манай соёл урлагийн салбарынхан маань сургалтаас олж мэдсэнээ хэрэгжүүлэх дүүрэн хүсэлтэй байгаа гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
  • Зэвсэгт хүчний маршийн аваргууд тодорлоо
    2015 оны 5 сарын 22
    Зэвсэгт хүчний маршийн аваргууд тодорлоо
  • “АСЕМ: Монгол Улс -Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” ОУ-ын хурал эхэллээ
    2015 оны 5 сарын 22
    “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал
    өнөөдөр Корпорейт зочид буудалд эхэллээ.
  • Хүүхдийн асуудлыг дэмжих лобби бүлэг байгуулагдав
    2015 оны 5 сарын 22
    УИХ-ын өнөөдөр /2015.02.22/-ийн нэгдсэн чуулганаар Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслүүдийг оруулж ирэн хэлэлцэхийг нь дэмжиж, эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУБХ руу шилжүүллээ. Энэ үеэр С.Одонтуяа гишүүний санаачилгаар “Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих бүлэг” байгуулагдсаныг УИХ-ын дарга З.Энхболд зарлав. Бүлгийн ахлагч С.Одонтуяа энэ талаар:

    ”Миний бие Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын асуудлаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенци болон УИХ-аас баталсан хууль, тогтоомж, бусад шийдвэрийн биелэлтэд парламентаас тавих хяналтыг хүчтэй болгох, нийгмийн бодит захиалга, эрэлт хэрэгцээг судлан үзэж хууль, тогтоомжийг боловсронгуй болгох зорилгоор УИХ дахь ”Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих” лобби бүлэг байгууллаа. Энэхүү бүлэг нь хууль тогтоомжийг боловсронгуй болгохын хамт дээрх чиглэлээр ажилладаг төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, байгууллагуудтай хамтран ажиллаж нээлттэй хэлэлцүүлэг, семинар, зөвлөгөөн зохион байгуулах, аймаг, нийслэл, дүүргийн тухайн асуудал эрхэлсэн байгууллагуудын ажилтай танилцаж, хууль, тогтоол, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх, танин мэдэхүйн хялбарчилсан товхимол гаргах, танхим байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн аймаг, нийслэл, дүүргийн хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн байгууллагын ажилтай танилцаж шийдвэрлэвэл зохих асуудлаар аймаг, нийслэл, дүүргийн удирдлагуудад үүрэг даалгавар өгч байх болно” хэмээн мэдэгдлээ.

    Тус лобби бүлэг нь бүх байнгын хорооны гишүүдийн төлөөлөлтэй байх бөгөөд бүлгийн гишүүн нь тухайн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа хууль, тогтоолд хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбогдсон асуудлаар байр сууриа илэрхийлж тусгуулахад анхаарч ажиллах юм байна.

    ” Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих ” лобби бүлгийн гишүүд

    УИХ-ын гишүүн Д.Арвин
    УИХ-ын гишүүн Д.Батцогт
    УИХ-ын гишүүн Н.Батцэрэг
    УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
    УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
    УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан
    УИХ-ын гишүүн Д.Ганбат
    УИХ-ын гишүүн С.Ганбаатар
    УИХ-ын гишүүн С.Одонтуяа
    УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр
    УИХ-ын гишүүн С.Оюун
    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл
    УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
    УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг


  • “Хүчит шонхор” захын мах хангалтгүй дүн авчээ
    2015 оны 5 сарын 22
    махны гарал үүслийн бичгийг шалгахад бүх аймаг сумаас олгосон мал эмнэлэг ариун цэврийн бичигтэй байсан бол харин тухайн орон нутгаас авдаг цагдаагийн бичиг сүүлийн үед ирэхгүй байгаа талаар захын удирдлагууд ярьж байв.
  • Улаанбурханы 7000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    2015 оны 5 сарын 22
    Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний 7405 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
  • Хязгаарлалтын дэглэм тогтоожээ
    2015 оны 5 сарын 22
    Өвөрхангай аймгийн Тарагт, Булган аймгийн Орхон, Баяннуур суманд галзуу өвчин гарчээ.
  • Ноцтой ослууд ар араасаа гарчээ
    2015 оны 5 сарын 22
    Ноцтой ослууд ар араасаа гарчээ
  • ”Каннийн кино наадам 2015”-ийн хамгийн ганган 24 алдартан
    2015 оны 5 сарын 22
    Каннийн кино наадам 2015-ийн хамгийн ганган 24 алдартан
  • Ерөнхий боловсролын 8 сургууль, 24 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олголоо
    2015 оны 5 сарын 22
    Нийслэлийн Засаг даргын А/207 дугаар захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, санал боловсруулах “Шинжээчийн ажлын хэсэг” байгуулж ажилласан.
  • Соёлын төвийг актлав
    2015 оны 5 сарын 22
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, хөрөнгө бүртгэлээс хасах тухай, нийслэлийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
  • Татварын буцаан олголтын мөнгийг даваа гарагт өгнө
    2015 оны 5 сарын 22
    Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгийг ирэх даваа гарагаас олгохоор болжээ. Уг нь энэ сарын 15-наас олгож эхлэх байсан ч түр хугацаагаар хойшлоод байсан билээ.
  • 84 согтуу жолоочийг журамлажээ
    2015 оны 5 сарын 22
    84 согтуу жолоочийг журамлажээ
  • АЕГ-ын барилгын дуудлага худалдаа болно
    2015 оны 5 сарын 22
    Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 188, 2015 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооны 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Архивын ерөнхий газрын конторын барилга /Үндэсний төв архивын барилга/-ыг шинээр баригдаж буй Архивын ерөнхий газрын барилгыг ашиглалтанд орсоны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.
  • ”Монгол улс ардчилалд шилжсэн туршлага” сэдвээр сургалт зохион байгуулжээ
    2015 оны 5 сарын 22
    ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын яам, төрийн байгууллагуудын ахлах албантушаалтнуудад зориулсан “Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засагтшилжсэн туршлага” сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 18-22-ний өдрүүдэд “Азийнсан”, “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-тэй хамтран зохион байгууллаа.
  • Арабын нэгдсэн Эмират улсад мах экспортолно
    2015 оны 5 сарын 22
    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Абу Даби хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэллээ.
6237 6238 6239 6240 6241 6242 6243
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    9 цаг 18 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    9 цаг 42 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    11 цаг 13 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    11 цаг 21 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    11 цаг 40 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    12 цаг 32 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    13 цаг 55 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    14 цаг 35 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    15 цаг 12 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    15 цаг 15 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК