2015 оны 2 сарын 19
Монгол түмэн уламжлалт баяр болох сар шинээрээ бэлэг дэмбэрэлтэй гэсэн үйлс бүхнийг хийж, үг бүрийг хэлэхийг зорьдог. Энэ нь дараа жилийн өнгөө засч, шинэ оныг сайхан угтаж буйн бэлэгдэл билээ. Улмаар шинийн 1-ний өдөр аав, ээж, ах, дүү хамаатан садныдаа очиж золгохдоо ч ерөөлийн үг, бэлэг дэмбэрэлийн үг айлтгадаг учиртай.