-
2016 оны 6 сарын 08
Ц.Элбэгдорж БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
-
2016 оны 6 сарын 08
Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн доор энэ сарын 09-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.
-
2016 оны 6 сарын 08
Сонгуулийн Ерөнхий хороо УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулсан. Сонгуульд нэр дэвшихээр албан ёсоор нь нэр нь баталгаажсан 12 нам, 3 эвсэл, 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигч байна. Эдгээр нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар сонгуульд өрсөлдөх зам нь шуударч байна. Ингээд УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэж буй зарим нэр дэвшигчдийн байр, суурийг 24tsag.mn хүргэж байна.
-
2016 оны 6 сарын 07
УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид өнөөдөр 16:00 цагт Төрийн ордонд СЕХ-ноос батламжаа авлаа. Тус намаас нийт 76 нэр дэвшигч дэвшүүлж буй бөгөөд 12:00 цагт бусад намуудтай нэгдсэн байдлаар үнэмлэхээ гардаж аваагүй байсан юм.
Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвсэл, 96 бие даагч нийтдээ 498 өрсөлдөхөөр бүртгүүлсэн билээ.
-
2016 оны 6 сарын 07
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
-
2016 оны 6 сарын 07
Эрчим хүчний сайд Д.Зоригт энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших үнэмлэхээ дөнгөж сая гардаж авлаа.
-
2016 оны 6 сарын 07
Сонгуулийн Ерөнхий хорооноос Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын 2016 оны энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвсэл 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигч бүртгүүлжээ.
-
2016 оны 6 сарын 07
СЕХ-ноос өнөөдөр УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардууллаа. СЕХ-ны гишүүд индэр дээр ярайтал зогсч, микрофоноор Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиа чандлан мөрдөхийг нэр дэвшигчдэд сануулж байлаа. Хамгийн хачирхалтай нь АН-ынхан УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах энэхүү үйл ажиллагаанд оролцсонгүй.
АН-ынхан 15.00 цагаас дангаараа үнэмлэхээ гардаж авах гэнэ. СЕХ-ны индрээс шаардаад байсан хууль дээдлэх ёс, элдэв чамин зарчмууд хаачив. Эрх баригчид нь Монголын улс төрийн намуудыг бүгдийг нь үл тоож, VIP-аар үнэмлэхээ авна гэж сагсуурч байна. Сонсох нь ээ, эрх баригчид маань сонгуулийн зураг авалттай учраас үнэмлэх гардаж аваагүй гэх бор шувуу Төрийн ордноор нисч байлаа.
Нөгөө талдаа СЕХ эрх баригчдад тусгай үйлчилгээ үзүүлж, нэг ажлыг хоёр удаа давтан хийж байгаа бололтой. АН-ынхан төрийн ажилд хулигаан зангаар хандсан хэвээр л байна. Харин өнөөх муулуулж байдаг МАН-ынхан нь Үндэсний Аудитын газар мөрийн хөтөлбөрөө хянуулах, СЕХ-нд бүртгүүлэх, батламж, үнэмлэхээ гардаж авах бүхий л процесст тэргүүн магнайд явна лээ. Тэд улс төрийн ууган хүчин гэж хаадайсангүй. Бүх зүйлд хуулийн дагуу яв тав, жин тан хандаж ирэв. Харин АН-ынхан өөрсдийгөө мөнхийн эрх баригчид хэмээн эндүүрч, тусгай үйлчилгээ авахаар пээдийж сууцгаана. Уг нь АН чинь хүнээр бол 26 настай идэр залуучууд биз дээ.
-
2016 оны 6 сарын 07
Сонгуулийн Ерөнхий хороо С.Ганбаатарыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад ханджээ.
-
2016 оны 6 сарын 07
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банкны худалдаа, өрсөлдөх чадварын газар хамтран “Эдийн засаг, сайн засаглалыг бэхжүүлэх хяналтын шинэчлэл” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид, бизнес эрхлэгчид, олон улсын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байгаа тус хурлыг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ.
-
2016 оны 6 сарын 07
Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.
-
2016 оны 6 сарын 07
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 намын 237, хоёр эвслийн 31, дөрвөн бие даагч нийт 272 нэр дэвшигч оролцох бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Үүнд:
-
2016 оны 6 сарын 07
Энэ удаагийн сонгууль сонин содон нэр дэвшигчээр дүүрэн байгаа.
-
2016 оны 6 сарын 07
Төрийн ордны Их эзэн Чингисийн танхимд Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулж байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ”Сонгуулийн Ерөнхий хороонд 12 нам 3 эвсэл, 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигч бүртгэгдсэн. 498 нэр дэвшигчид хуульд заасны дагуу өнөөдөр үнэмлэхийг нь гардуулна” гэв.
-
2016 оны 6 сарын 07
ИЗНН-ын 15 гишүүнийг бүртгэжээ
-
2016 оны 6 сарын 07
Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлж Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9-д заасны дагуу бүртгэгдсэн нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр Төрийн ордны ”Их танхим”-д гардуулна.
-
2016 оны 6 сарын 06
Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон дипломат төлөөлөгчдөд АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөх уулзалт ГХЯ-нд боллоо.
-
2016 оны 6 сарын 06
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Сөүл хотноо олон улсын Ротарийн дээд чуулган амжилттай болсныг тэмдэглээд манай улсад 16 Ротари клуб нийгмийн олон салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны салбарт олон арван төслийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлж буйг дурдлаа.
-
2016 оны 6 сарын 06
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
-
2016 оны 6 сарын 06
Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлж Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9-д заасны дагуу бүртгэгдсэн нэр дэвшигчийн үнэмлэхийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Төрийн ордны ”Их танхим”-д гардуулна.
Иймд бүртгэгдсэн нэр дэвшигчдийг 11:30 цагт бэлэн байхыг мэдэгдье.
Жич: Төрийн ордны хойд талын гол хаалгаар орно. Нэр дэвшигчид иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.