-
2016 оны 5 сарын 30
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн баримт, бичгийг СЕХ-нд хүлээлгэн өглөө. Тэрээр баримт, бичгийг хүлээлгэн өгөхдөө, “Өнгөрсөн баасан гарагт Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд нь тодруулж, баримт бичгийг нь мөн хуулийн хүрээнд бүрдүүлсэн. Энэ баримт бичгийг СЕХ-нд хуульд заасан хугацаанд гардуулан өгч байна” гэлээ.
-
2016 оны 5 сарын 30
Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын тушаалаар өнөөдрөөс эхлэн УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ.
-
2016 оны 5 сарын 30
Улсын дээд шүүх: ИЗНН сонгуульд оролцоно
Улс төр Намууд
Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэхүү асуудлаар тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байсан. Энэхүү гомдлыг өнөөдөр Улсын дээд хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэж ИЗНН-ын талд шийдвэр гаргасан байна.
Өөрөөр хэлбэл СЕХ-г хууль зөрчин шийдвэр гаргасан гэж үзэн ИЗНН-ыг 2016 оны сонгуульд оролцохыг бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг ”Улсын дээд шүүх ИЗЗН-ыг дангаар сонгуульд оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. Шударга шүүхэд баярлалаа” гэсэн юм.
-
2016 оны 5 сарын 30
“Өвөг дээдсээс үлдээсэн хадны зургийн дурсгалуудыг олж нээх, хадгалж хамгаалах нь өнөөгийн бидний үүрэг юм”
-
2016 оны 5 сарын 30
УИХ-ын дарга З.Энхболдод АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга Питр Роскам тэргүүтэй төлөөлөгчид бараалхав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.29/ Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүд бараалхав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, АНУ-ын Конгрессын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр, 2011 онд АНУ-ын Конгрессын гишүүн асан Д.Драйр тэргүүтэй төлөөлөгчид Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчлал хийж байсныг дурдаад, АНУ Монголын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс АНУ-ыг “гурав дахь хөрш”-өө хэмээн үздэг болохыг тэмдэглэлээ.
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам, Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн цаг гарган биднийг найрсагаар хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Монгол Улс ардчиллыг үлгэр жишээ байдлаар хөгжүүлж байгааг АНУ төдийгүй дэлхийн олон улс орон өндрөөр үнэлж, харж байдаг. Бид энэ удаа хоёр орны парламент хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна гэлээ.
Уулзалтын үеэр талууд хууль тогтоох үйл явцын талаар ярилцаж, санал солилцсон юм. Төлөөлөгчдийн сонирхсны дагуу Улсын Их Хурлын дарга Монгол Улсын хууль батлах үйл явцын талаар танилцууллаа. Хууль тогтоох үйл явц зөвхөн Байнгын хорооны хуралдааны танхим, чуулганы танхимд явагддаггүй. Улсын Их Хурлын гишүүд ард иргэдтэй уулзах үед эхэлдэг болохыг хэллээ. Тодруулбал, уулзалтын үеэр иргэд хууль тогтоомжийн талаарх санал, хүсэлтээ хэлнэ. Улсын Их Хурлын гишүүн тэдгээр санал, хүсэлтийг нэгтгэн хуулийн төсөл болгон боловсруулаад, Улсын Их Хуралд мэдүүлэх эрхтэй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүн бүр хууль санаачлан, өргөн мэдүүлэх эрхтэй байдгийг Улсын Их Хурлын дарга хэллээ. Төрийн ордонд болж буй хууль тогтоох явцтай холбоотой бүх хуралдааныг хүссэн телевиз үнэ төлбөргүйгээр шууд дамжуулдаг, мөн цахим хэлбэрээр шууд дамжуулдаг болохыг онцлов. Улсын Их Хурлын дарга “Хэн гэдэг гишүүн ямар асуудал дээр ямар санал гаргаад, ямар байр суурь илэрхийлж байгаа нь нээлттэй олон нийтэд хүрч байдаг юм. Хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд 5-10 минутын дараа цахим хуудаст бүрэн эхээрээ нээлттэй тавигддаг. Хүссэн хүн бүр танилцаж, санал бодлоо илэрхийлж болно. Хуулийн төсөлтэй холбоотой санал авдаг цахим хуудас ч ажиллаж байна” гэв. Сүүлийн жилүүдэд ард иргэдийн дунд цахим хэрэглээ өсч, олон нийтийн сүлжээ өргөнөөр нэвтэрч байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, Монгол Улсын хууль тогтоох үйл явцыг хаалттай хэмээн тодорхойлох үндэслэлгүй болохыг тэмдэглэн хэллээ.
Төлөөлөгчид Монгол Улс 1990-ээд оны үеийнхээс маш хол явж, ардчиллыг энэ түвшинд хүргэн хөгжүүлж ирснийг хараад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байв. АНУ-ын ардчилал ч өнөөдөр өөрийн гэсэн тодорхой бэрхшээлүүдтэй байгаа, тиймээс Монгол Улс ч бас ардчиллын бэрхшээл сорилтыг даван туулж ирсэн. Ирэх 10-15 жилийн дараа Монгол Улсын хөгжил ямар түвшинд хүрсэн байна гэж тооцож байгаа талаар сонирхож байлаа. Мөн шинэ, залуу ардчилсан орнуудад авлигалын асуудал томоохон бэрхшээл байдгийг дурдан уг асуудалтай хэрхэн тэмцэж байгаа талаар тодруулсан юм.
Монгол Улсын авлигатай тэмцэх систем АНУ-тай адилхан, хөрөнгө орлогоо олон нийтэд нээлттэйгээр мэдүүлдэг. Тодорхой ахиц дэвшилүүд гарч байгаа, олон нийтийн зүгээс улс төрч, парламентын гишүүдийг хардах байдал буурсан. “Транспаренси Интернэшнл”-ээс гаргадаг олон улсын авлигалын индекст манай улс 100-аас дээш байрт бичигдэж байсан бол сүүлийн жилүүдэд 82 дугаарт бичигдэж байна. Бид цаашид 50 дугаарт бичигдэхээр зорьж байна. Ирэх 10-15 жилд авлигагүй болоход маш их дөхсөн, ард түмнийхээ саналын дагуу хууль батлагддаг, хамгийн гол нь Үндсэн хуулийн “Ард түмэн Засгийн эрхийг барина” гэдэг зарчим бүрэн хэрэгжсэн улс болно гэдэгт итгэж байна гэв.
Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдормет “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигалын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа 17 гишүүний хамтаар өлсгөлөн зарлаад байгаа юм байна. Хөндлөнгөөс харахад ойлгоход бэрх энэ үйл явцын талаар Та тайлбарлаж өгнө үү” гэв. Улсын Их Хурлын дарга хариулахдаа, энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа.
Ирэх сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд “ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан. “Ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголт Сонгуулийн тухай хуульд орсон нь зөв эсэх талаар би хувьдаа бодоод л байгаа. Улсын Их Хурлын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос Цагдаагийн даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна хэмээн Улсын Их Хурлын дарга хариулав.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга, парламентын найрамдлын бүлэг харилцан байгуулагдсан, АНУ-ын Конгрессын Монголын ардчилал, чөлөөт сонгууль, зах зээлийн шилжилтийг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа гаргасан, мөн Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаа явдал нь Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Конгресс хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн Н.Энхболд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 30
Ирэх дөрвөн жилд та биднийг төлөөлөх эрхмүүдийг бид 29 хоног 20 цагийн дараа сонгоно. Тэгвэл иргдэд сонгуулийн тойргийн талаарх мэдээлэл тааруу байна. Тиймээс намын УИХ-ын 76 тойргийг хэрхэн хуваарилсан талаар дэлгэрэнгүй байдлаар хүргэж байна.
-
2016 оны 5 сарын 30
Сонгуульд өрсөлдөх эрхэмүүд тодров. Зарим нэр дэвшигчид сонгогчдыг гайхашралд оруулж, хэрхэн сонголтоо хийхээ мэдэхгүй гацын шалаанд оруулчих нөхдүүд байна хэмээн халаглаж суухад хүргээд байгаа юм. За энэ ч яахав ээ, сонгууль булхайгүй, сонгогчдын саналыг луйвардахгүй бол болж дээ гэх. Өмнөх сонгуулиудад сонгогчийн саналыг худалдаж авсан тохиолдол цөөнгүй гарсан. Тухайлбал, БЗД-т сонгогчийн иргэний үнэмлэхийг бүртгэж аваад 20 мянган төгрөг өгч байсан. Гэхдээ иргэд саналаа өгөхдөө хэнд өгсөн эсэхийг мэдэхгүй. Ямартай ч нэр дэвшигч мөнгө өгсөн болохоор өөрт нь саналаа өгсөн л гэж бодож санал хураалт будлиантай явагдлаа гэдэг биз гэх хар төрсөнийг нуугаад яахав.
Гэсэн ч сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод хууль бусаар эд зүйл бэлэглэх, мөнгө тараах явдал буурдаггүй ээ. Тэгвэл сонгуулиар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл мөнгөн урамшуулал авна.
Энэхүү үйлдлийг баримтжуулан, зөрчлийг мэдээлсэн иргэнд 20 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөн урамшуулал Сонгуулийн ерөнхий хорооноос олгох юм.
71 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдэгдэх
71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ хэмээн заажээ.
-
2016 оны 5 сарын 30
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ тойрогт БЗД-ийн засаг дарга асан Б.Батзоригтой хүч үзэхээр болжээ. Энд хүч тэнцвэргүй тулаан гарч магадгүй. Гэхдээ Б.Батзоригийг Ч.Сайханбилэгтэй харьцуулбал харьцангуй нэр цэвэр хүн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд улс төрд утсан хүүхэлдэй нэртэй.
-
2016 оны 5 сарын 30
Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны Даваа гарагийн 16:00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2016 оны 5 сарын 29
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад одоогоор 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд, хэвлэл мэдээллийн төлөөлөгч зэрэг нийт 5000 гаруй төлөөлөгч оролцох нь тодорхой болжээ.
-
2016 оны 5 сарын 28
АН-ын ҮЗХ хуралдаж, нэр дэвшигчдээ батламжиллаа. Хамгийн сонирхолтой нь анхан шатнаас цойлон гарч ирсэн эрхмүүд ҮЗХ-ны хурал дээр нэрээ татаж байгаа харагдлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал СБД-ээс нэр дэвшсэн ч ҮЗХ-ны хурал дээр нэрээ татаж, М.Батчимэг гишүүнд боломж олгосон юм. Мөн СХД-ээс 100 хувийн саналаар дэмжигдэн гарч ирсэн НИТХ-ын төлөөлөгч Т.Болдбаатар ҮЗХ-ны хурал дээр мөн л нэр дэвшихээс өөрийн хүсэлтээр татгалзаж нэрээ татсан юм. Учир нь тэрбээр дүүргээс сонгогдсон Л.Эрдэнэчимэг гишүүн квотгүй болсон учир эмэгтэйчүүдэд боломж олгон ийнхүү нэрээ татан Л.Эрдэнэчимэг гишүүнд боломж олгожээ.
Тус гишүүд энэ талаараа бид эмэгтэйчүүддээ боломж олгосон хэмээн тайлбарлалаа.
-
2016 оны 5 сарын 28
МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлаж эхэллээ.
-
2016 оны 5 сарын 28
Аймаг, дүүрэг
Мандат
АН
АРХАНГАЙ
1
Д.Ганхуяг
2
Н.Батбаяр
3
Р.Гончигдорж
БАЯН-ӨЛГИЙ
4
А.Бакей
5
Х.Ержан
6
Д.Мурат
БАЯНХОНГОР
7
Д.Ганбат
8
Н.Түвшинбаяр
9
Х.Баттулга
БУЛГАН
10
О.Амартүвшин
ГОВЬ-АЛТАЙ
11
О.Амгаланбаатар
ГОВЬСҮМБЭР
12
Г.Ганбаатар
ДОРНОГОВЬ
13
З.Алтангэрэл
ДОРНОД
14
М.Зоригт
15
н.Мөнхцэцэг
ДУНДГОВЬ
16
Б.Наранхүү
ЗАВХАН
17
Я.Санжмятав
18
З.Нарантуяа
ӨВӨРХАНГАЙ
19
Н.Батцэрэг
20
Ч.Даваабаяр
21
С.Дэмчиг
ӨМНӨГОВЬ
22
Д.Бадраа
23
Д.Бат-Эрдэнэ
СҮХБААТАР
24
Ж.Батсуурь
СЭЛЭНГЭ
25
С.Баярцогт
26
Гаваагийн Эрдэнэтунгалаг
27
Д.Эрдэнэбат
ТӨВ
28
н.Энхбайгаль
29
н.Энхсайхан
30
н.Доржпүрэв
УВС
31
О.Цогтгэрэл
32
Н.Алтанхуяг
33
Б.Сүрэнжав /Баянмөнх аваргын охин/
ХОВД
34
Д.Пүрэвдорж
35
Д.Батцогт
36
Ш.Адьшаа
ХӨВСГӨЛ
37
П.Цагаан
38
Ц.Оюунгэрэл
39
Б.Эрдэнэбат /Эх орон намын дарга
ХЭНТИЙ
40
Д.Хүдэрбаатар
41
Б.Гарамгайбаатар
42
Ж.Оюунбаатар
ДАРХАН-УУЛ
43
М.Сономпил
44
Н.Мөнхдаш
45
Р.Бурмаа
ОРХОН
46
Д.Алтанхуяг
47
Д.Одхүү
48
Б.Мягмарсүрэн
БАЯНЗҮРХ
49
Д.Зоригт
50
Б.Болор
51
Б.Булгамаа
52
Ч.Сайханбилэг
53
Ж.Батзандан
54
Д.Арвин
ХАН-УУЛ, БАГАХАНГАЙ
55
Ж.ганхуяг
56
Байгальмаа
57
Л.Болд
58
Г.Батхүү
СҮХБААТАР,БАГАНУУР
59
Б.Мэдрээ
60
Х.Тэмүүжин
61
М.Батчимэг
62
Л.Гантөмөр
ЧИНГЭЛТЭЙ, НАЛАЙХ
63
С.Дэмбэрэл
64
Г.Баярсайхан
65
н.Мөнхтуяа
66
О.Эрдэнэбулган
БАЯНГОЛ
67
С.Одонтуяа
68
Д.Оросоо
69
С.Эрдэнэ
70
З.Энхболд
СОНГИНОХАЙРХАН
71
Ө.Пүрэвбаатар
72
Эрдэнэчимэг
73
М.Чинболд
74
Б.Ургамалцэцэг
75
Ш.Түвдэндорж
76
О.Магнай
-
2016 оны 5 сарын 28
баярцогт
-
2016 оны 5 сарын 28
Танилц: МАН-ын нэр дэвшигчид
-
2016 оны 5 сарын 27
АН-ын ҮЗХ-ны хурал эхэллээ. ҮЗХ-ны 228 гишүүн бүгд хүрэлцэн ирж, ирц бүрдээд байсан юм. Харин ҮЗХ эхлэхгүй байсан шалтгаан нь АН-ын дарга З.Энхболд танхимд орж ирэхгүй байснаас хурал эхлэхгүй хүлээлтийн байдалтай байсан юм.
Өнөөдрийн хуралдаанаар нэр дэвшигчдийг тодруулж, эцэслэн батлах юм. АН-ын ҮЗХ-ны хурал Төрийн ордонд болж байгаа бөгөөд хаалга болгонд хамгаалалт гаргасан байна. Мөн хуралдааны танхимд утас болон интернэтийн сүлжээ унагаагч тавьсан аж. Энэ нь АН-ын ҮЗХ-ны хурал болгоноор хийгддэг ”Уламжлал” болсон ажил юм. ҮЗХ-ны хуралдааны талаар бид шуурхай мэдээлэх болно.
-
2016 оны 5 сарын 27
2016 оны УИХ-ын сонгуульд Р.Амаржаргал гишүүн Сүхбаатар дүүрэгт өрсөлдөхөөр болж, дүүргийнхээ Ардчилсан намаас дэмжлэг авсан. Гэсэн хэдий ч тэрбээр эмэгтэй нэр дэвшигчид боломж олгохын тулд нэрээ татах хүсэлтийг гаргасан. Тэгвэл энэ тухайгаа тэрээр АН-ын ҮЗХ-ын хурлын үеэр ингэж тайлбарлалаа.
Р.Амаржаргал гишүүн ”Би Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээс өөрийн хүсэлтээр нэрээ татсан. Учир нь хуулийн дагуу нам сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг хангах ёстой. Тийм учраас намын хороон дээр нэрээ татсан байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг ҮЗХ дээр гаргана. Хяналтын хорооны тогтоолын тухайд би очиж уулзсан. Тэдний гаргасан шийдвэрээр энд нэр дэвшүүлэхгүй байна гэж байхгүй” гэв.
-
2016 оны 5 сарын 27
Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд энэ сарын 23-28-ны хооронд нэр дэвшигчээ эцэслэн тодруулах ёстой. Хуулийн энэхүү хугацаа маргааш дуусч байгаа билээ. Удтал хүлээгдсэн АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хурал яг одоо хуралдаж байна.
Тэгвэл үүнтэй зэрэгцэн МАХН-ынхан Бага чуулганаа өнөөдөр хийж байна. Бага чуулганаар өнөөдөртөө багтаж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ёрөнхийлөгч асан Н.Энхбаярыг намын нөхөд нь УИХ-ын ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн гэнэ.
Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлнэ.
-
2016 оны 5 сарын 27
МАН 23:30 цагт нэр дэвшигчдээ зарлана
-
2016 оны 5 сарын 27
МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хурлын үйл явц хаалттай болж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн мэдээлэл алга байна.
Ямартаа ч түрүүхэн эхэлсэн Бага хурал дээр намын дарга М.Энхболд илтгэл тавьсан юм. Тэгвэл МАН-ынхан энэ удаагийн сонгуульд нийт 16 эмэгтэйг нэр дэвшүүлэхээр тохироод байгаа ажээ. Одоогоор УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хан-Уул дүүргээс, дэд асан Ж.Цолмон Хөвсгөл аймгаас тус тус нэр дэвшихээр болоод байна.