-
2016 оны 5 сарын 26
Увс аймгийн Ардчилсан намын хороо аймагтаа ирж нэр дэвшээч гэсэн саналыг түүнд тавьсан гэнэ. Тэрбээр энэ талаараа өөрийнхөө нүүр номын хуудаснаа “Ардчиллынхан бид 4 жил ихийг хийж, бүтээж чадсан. Илүү ихийг бүтээхээр багаараа хамтдаа зүтгэнэ ээ” гэсэн байна.
-
2016 оны 5 сарын 26
УИХ-ын энэ сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар С.Ламбааг Эрүүл мэнд, спортын сайдаар томилсон. Шинэхэн сайд өнөөдөр болох ”Сайдын цаг” уулзалтад оролцож, салбарынхаа талаар мэдээлэл өгөх юм байна. Уулзалт 12.00 цагт эхэлнэ.
-
2016 оны 5 сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэгийг “Хүмүүс” буландаа урилаа.
“ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨРИЙГ АРД ИРГЭДИЙН САНАЛ, БОДОЛД ТУЛГУУРЛАН БОЛОВСРУУЛСАН
-Танаас ярилцлага авах гээд цаг болзохоор орж ирэхэд ширээн дээр тань “Гачигдалтай амьдралын давуу тал” гэдэг ном байсан. Одоо бас түүнийг аваад явж байгаа харагдлаа. Юуны тухай ном бэ?
-Боловсролын философийн тухай ном. Номын нүүрний зураг болон нэрнээс нь боловсролын гүн ухаан гэж шууд харагдахгүй байгаа биз. Энэ номонд орчин цагийн боловсрол, суралцахуйн онолуудыг тодорхой тайлбарлаж эдгээр онол, арга зүйд тулгуурлан дэлхийн улс орнууд боловсролоо хэрхэн хөгжүүлж байгаа талаар маш сонирхолтой өгүүлжээ. Энэ номын зохиогч нь боловсрол судлаач А.Заяадэлгэр хэмээх бүсгүй бий. Өмнө нь би түүний бичсэн “Боловсролын эдийн засаг” гэдэг номыг уншсан. Маш сонирхолтой ном байсан шүү. Саяхан номын дэлгүүрээр ортол А.Заяадэлгэр маань боловсролын гүн ухааны шинэ ном гаргасан байхаар нь авчихлаа.
-Улс төр халсан үед их сонин сонголт байна шүү. Уг нь энэ үед “Сонгуулийн менежмент”-ийн номууд л эрэлт хэрэгцээтэй байх болов уу гэж бодсон юм?
-Миний хувьд мэргэжлийнхээ дагуу боловсролын хөгжлийн олон улсын чиг хандлага, боловсрол судлалын чиглэлээр гарч байгаа ном, гарын авлага гэх мэт шинэлэг бүхнийг тогтмол уншиж судлахыг хичээдэг. Ер нь уншиж л байхгүй бол хурдтай хөгжиж байгаа энэ нийгэмд хоцрогдчих гээд байна.
-Өнгөрсөн дөрвөн жилд хамгийн үр бүтээлтэй ажилласан, шинэчлэл хийсэн салбарын нэгээр боловсролын салбарыг иргэд нэрлэсэн байна билээ. Шинэчлэлийн Засгийн газарт дэд сайдын албан тушаалд ажиллах саналыг Танд хэн тавьсан бэ. Та яагаад Боловсролын дэд сайдын албан тушаалыг сонгов?
-Манай нам аливаа улс төрийн томилгоог Гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцүүлдэг зарчимтай.
Намын бүх шатны төлөөллийн байгууллагад ажиллаж байсан учраас Шинэчлэлийн Засгийн газарт дэд сайдаар ажиллах санал ирсэн байх. Би 20 жил улс төрийн гал тогоонд намын нөхдийн хамт явж байна. Ардчилсан нам 2012 онд “Монгол хүн 2020” хөтөлбөр боловсруулахад би намын нөхдийн хамт идэвхийлэн оролцсон. Тэр дундаас “Эрдэм боловсролтой Монгол хүн” дэд хөтөлбөрийг боловсруулахад гардан оролцсон. Энэ хөтөлбөр зөвхөн намын хэдэн дарга, гишүүдийн хөтөлбөр байгаагүй. Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж, ард иргэдээсээ санал авч боловсруулсан бодлого.
Гэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын албан тушаалд л очно гэж хэлээд шууд томилогдохгүй шүү дээ. Өндөр мэдлэг боловсрол, туршлагатай олон залуус манай намд байгаа. Мэдээж миний хувьд эзэмшсэн үндсэн мэргэжил, энэ чиглэлээр сурч, ажилласан туршлага маань Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдын албан тушаалд томилогдоход нөлөөлсөн байх.
Боловсролын салбар бол гэгээлэг, бас хариуцлагатай салбарын нэг. Бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг эрдэм боловсролтой дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн болгох их хувь заяаны асуудлыг шийддэг салбар. Би маш сайн баг, сайхан хамт олон, боловсролын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг тийм хүмүүстэй Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллах хугацаандаа хамтран ажилласандаа бахархдаг. Най-зууд маань хүртэл “манай нам” гэж ярьдаг байсан хүн үгсийнхээ санд “манай яам-ныхан” гээд нэмчихсэн байна гэж цаашлуулдаг юм.
-Бодлого боловсруулсан хүмүүс олон байж таарна. Гэхдээ тэр бүгдэд хэрэгжүүлэх боломж олддоггүй байх. Харин таны хувьд бодлого боловсрууллаа бас ч хэрэг-жүүллээ?
-УИХ-ын 2012 оны сонгуу-лийн үр дүнд нам маань ялж, боловсруулсан хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх завшаан надад тохиосон. Хичээж ажилласан шүү.
НЭГЭНТ СОНГОСОН БОЛ ХАТУУ ХӨТҮҮ ГЭЖ НЯЛЦАГАНААД БАЙХ ХЭРЭГГҮЙ
-Та Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бил үү?
-Тийм ээ, 2006 оноос намынхаа Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд ажиллаж байна. Манай нам 2012 онд бүх шатны сонгуульд сайн бодлоготой оролцсон. Ард түмнээсээ асуусан бодлого байсан учраас ард түмэн ч итгэл хүлээлгэсэн, бид ч олуулаа болсон. Итгэлийг нь алдаагүй, бодлогоо ч бас сайн хэрэгжүүллээ.
-Та 20 жил улс төрд явж байна гэхээр намд эрт элсчээ?
-Би намдаа бол хуучин хүн шүү дээ. Намд элсээд, мөн намын ажил хийгээд 20 жил болж байна. Намын арын албанд ажиллаж байсан ч бодлого боловсруулах, намын ялалт, ялагдал гээд бүх л цаг хугацаанд намын журмын нөхдийн хамт явж ирсэн. Өнгөрсөн сонгуулиар намын нэрсийн жагсаалтын 13 дугаарт эрэмблэгдсэн ч яг хамраараа тасдуулна гэдэг шиг л юм болсон доо. /инээв/ Дэд сайдаар томилогдохоос өмнө бол намынхаа гал тогоонд л ажилласан.
-Хэдэн онд намд элссэнээ тодруулан хэлж болох уу?
-Намд 1996 онд элсэж байлаа. Тэр үед Монголын социал демократ нам байсан. Сурагч байхдаа пионерийн ажилд их идэвхтэй оролцдог хүүхэд байсан учир Улсын Багшийн их сургуульд Түүх, пионерийн удирдагчийн ангид элсэн орсон юм. Гэвч нийгэм өөрчлөгдөөд тэр анги ч өөрчлөгдсөнөөр сурган, сэтгэл судлалын ангийг дүүргэсэн. Хүний багадаа сурсан дадал ерөөсөө арилдаггүй юм билээ. Нийгмийн идэвх сайтай байсан, тэр маань одоо ч хэвээр үргэлжилсээр л байна (инээв). Намд элсэхэд тэр зан чанар их нөлөөлсөн байх. МСДН-ын нийслэлийн зөвлөлд улс төрийн ажилтан хийдэг байв.
-Улс төр их хатуу тоглоом. Ялангуяа эмэгтэй хүнд. Багшлаад л, сурсан мэдсэнээ хүүхдүүдтэй хуваалцаад явах сонголт танд байж шүү дээ?
-Нэгэнт л улс төрийг сонгочихсон юм чинь хатуу хөтүү гэж нялцаганаад байх хэрэггүй гэж боддог. Хэн нэгэн намайг чирээд энэ хатуу тоглоом руу авчраагүй. Өөрийн минь л хийсэн сонголт шүү дээ.
-Яагаад МСДН-ыг сонгож байсан юм бэ?
-Тэр үед оюутнууд ардчилсан хүчний лидерүүдийн лекцийг их сонсож, номуудыг нь уншдаг байсан. Үзэл бодол нь ч их таалагдана. Тухайн үед би УБИС-ийг төгссөн байсан. Намууд байгуулагдаад л, хараад байх нь ээ багш нар голдуу хүмүүс МСДН-ыг байгуулж байв. Ер нь багш, эмч нар Социал демократ намыг их сонгож байсан. 1996 оны сонгуулийн дараахан долоодугаар сард намд элссэн. Тухайн үед МСДН-ын нийслэлийн зөвлөлийн дарга Төмөртогоо агсан намайг ажилд авч байсан юм. Ер нь намайг намд оруулсан хүн гэвэл Төмөртогоо гишүүн дээ. Одоо Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Нармандах эгч бид хоёр юм. Дүүргийн улс төрийн ажилтнаар ажиллаж байгаад нэг жилийн дараа буюу 1997 оны дөрөвдүгээр сараас 2000 он хүртэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бие төлөөлөгчөөр ажилласан.
-Бие төлөөлөгчөөрөө ажиллуулах хүнээ тухайн гишүүн өөрөө сонгоно биз дээ?
-Манай нам тэр үед их дэг журамтай, зарчимтай байсан. “Ардчилсан холбоо” эвсэл тэр үед ялалт байгуулж, манай намаас УИХ-д 15 гишүүн сонгогдсон юм. Тэгээд намд хэзээ элссэн, намын байгууллагад хэрхэн ажилласан зэрэг шалгуураар УИХ-ын 15 гишүүнийхээ туслахуудыг эхлээд сонгосон. Тэр үед би намд дөнгөж элсээд жил л болж байсан цаг. Туслахуудын дараагаар УИХ-ын гишүүний бие төлөөлөгчийг сонгосон. Тэгээд л Н.Алтанхуяг гишүүний бие төлөөлөгч болсон доо.
Арын дэнж дээр ганц нэгхэн айлтай байх үеэс л сонгинохайрхан дүүрэгтэй амьдралаа холбосон
-Н.Алтанхуяг гишүүн тэгэхэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон байх аа?
-Тэгсэн. Гишүүн маань тэр үеийн УИХ-ын 69 дүгээр тойргоос сонгогдож байсан.
-Та тэгвэл ажлын гараагаа Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн байх нь ээ?
-Нэгдүгээр хорооллын XIV хорооны номын сангийн жижигхэн өрөөнд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч гээд суудаг байлаа. Эмээ, өвөө нарыг хүлээж авдаг ажил хийдэг. Залуус бол улс төр нэг их сонирхдоггүй байж дээ. Би Сонгинохайрхан дүүргээ сайн мэднэ. Ажлын гараагаа эхэлсэн сайхан дүүрэг шүү дээ. Тухайн үед УИХ-ын гишүүний сонгогдсон тойргийн 12, 13, 14, 15, 16 дугаар хорооны сонгогчидтой ажилладаг байсан даа.
-Бие төлөөлөгч гэдэг бол яг тойрог дээр ажилладаг, сонгогч, УИХ-ын гишүүн хоё-рыг холбодог гол хүн шүү дээ.
-Тэр үеийн УИХ-ын 69 дүгээр тойрог, одоогийн Өнөр хорооллын хаана, ямар байгууллага байдаг, хаана нь ямар хүн амьдардаг гээд бүгдийг нь мэддэг байлаа. Нэгдүгээр хорооллын арын дэнж дээр ганц хоёрхон айл буучихсан байхад нь ингэж төлөвлөлтгүйгээр айл буулгаж болохгүй гээд ухуулга сурталчилгаа хүртэл хийгээд явж байсан. Гэтэл одоо тэр дэнж хоёр хороотой, хориод мянган оршин суугчтай гэр хороолол болсон байна лээ. Би УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөр ажиллаж байхдаа нэгдүгээр хорооллын иргэдийн төлөөлөл болж гишүүндээ тэдний үгийг нь хүргэдэг, хууль тогтоомжтой холбоотой гарсан санал, хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар юу хийж болохоор байна гэх мэт бодит мэдээллээр гишүүнээ хангадаг ажил хийдэг байсан. УИХ-ын гишүүн сон-гогчидтойгоо том танхимд уул-захаасаа илүү тэдэнтэй биечлэн уулзвал үр дүнтэй болохыг хараад уулзалтын хэлбэрийг нь өөрчлөх саналыг гишүүндээ тавьж байсан. УИХ-ын гишүүн аль болох сонгогчдоо сонсож тэдэнтэй ойр ажилладаг байх хэрэгтэй л дээ.
-Сонгогчидтой хийх уулзалтын хэлбэрийг өөрчлөхийг тухайн үед УИХ-ын гишүүн чинь зөвшөөрсөн биз дээ?
-Зөвшөөрөлгүй яахав. Бид ч хэрэгжүүлж чадсан. Уулзалтын хуваарь гаргаж хороо бүр дээр очиж иргэдтэй нэг бүрчлэн уулздаг болсон. Сүүлдээ ч өвөө, эмээ нартайгаа найз болж, олны дунд хүмүүс тэр бүр ярихгүй зүйлсийг гэрээр нь орж биечлэн сонсдог болж билээ. Жижиг гэлтгүй иргэдийнхээ үгийг сонсохоор талархал ч ирнэ шүү дээ. Одоо бодоход жижигхэн юм шиг санагддаг ч санаанаас гардаггүй нэг асуудал бий. Тэр үед сонгогчид талархан хүлээн авч байсан юм. 1998 онд л доо. 16 дугаар хорооны ахмад Банзрагч гуай “Их тэнгэр”-т орж үзэх юмсан. Ямар газар байдаг юм бэ, жирийн иргэн орж үзэж болдог юм болов уу” гэж асууж байсныг нь гишүүндээ хэлтэл болно гээд одоогийнхоор түр маягийн уулзалт зохиодог байв. Ингээд хорооныхоо хүмүүсийг “Их тэнгэр” цогцолбортой танилцуулах ажлыг хийдэг байсан. Ю.Цэдэнбал даргын амьдарч байсан байр, тухайн үеийн УИХ-ын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд М.Энхсайханы амьдарч байгаа байр гээд тайлбарлаад явахаар манай сонгогчид маш сонирхоно. Төрийн минь сүлд өршөө гэж залбираад, настай хүмүүс их баярласан. Төрөө дээдэлдэг, төрөө хүндэлдэг сайхан үе байсан л даа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
-
2016 оны 5 сарын 26
...АН-аас УИХ-ын сонгуульд Дархан-Уул, Өмнөговь, Булган, Хэнтий, Говьсүмбэр болон Дорноговь, Орхон, Сүхбаатар, Дорнод аймаг, Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид тодорчээ...
-
2016 оны 5 сарын 26
Чуулганыг хууль зөрчиж завсарлуулсан. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Прокурорын байгууллагын тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай зэрэг олон хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох ёстой байсан. Ингэснээр энэ хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхлэх байсан ч амжихааргүй боллоо. Энэ долоо хоногт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, оффшор данстай хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг УИХ хэлэлцэх байсан. Энэ хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжиж батлах ёстой гэж үзэж байсан. АН-ын дарга оффшор данстнуудыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж амласан. Асуудлыг дэмжээд ярья гэхээр УИХ-аа өөрөө завсарлуулчихлаа.
-
2016 оны 5 сарын 25
Иргэний зориг ногоон намын дарга С.Дэмбэрэл нарын хэд хэдэн хүн намаа сольж, 2016 оны Улсын Их хурлын сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцохоор болсон байна. Тиймээс хамтран болсон эл намуудын удирдлагууд хэд хэдэн зүйл дээр тохиролцоо хийжээ.
-
2016 оны 5 сарын 25
“Сонгуулийн хуулийн дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэн шийдвэр гаргах ёстой. Гэтэл зарим аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийг санаатайгаар буруу хэрэглэж, асуудлыг улстөржүүлж, төрийн сонгуулийг зохион байгуулах, төрийн ажлыг мушгин гуйвуулж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасаар байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшихээр бүртгүүлсэн зургаан нэр дэвшигчийг бүртгэсэн хэрнээ ажлын тайлан хэвлэсэн сэтгүүл тараасан гэсэн шалтгаанаар нэрийг нь буцаан татсан байна. Мөн Увс аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн долоон нэр дэвшигчийг, Увс аймгийн ИТХ-д нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийг, Говь-Алтай аймгийн ИТХ-д нэр дэвшсэн мөн гурван нэр дэвшигчийг холбогдох орон нутгийн сонгуулийн хороо “бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн” гэдэг шалтгаанаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хууль бусаар хассан. Иймээс МАН-ын зүгээс СЕХ-нд энэ асуудлаар шаардлагаж хүргүүлж, улмаар сонгуулийн байгууллага зохион байгуулалттайгаар нэг намын нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хууль бусаар хасч байгаа талаар асуулга тавина” гэлээ
-
2016 оны 5 сарын 25
МАН-ын Бага хурал энэ сарын 27-нд болно
-
2016 оны 5 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэх гардууллаа.
-
2016 оны 5 сарын 25
”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 21 дэх дугаарын тойм
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн зорилт нь хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.
Энэ хуулиар, эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь
·өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний анхан шатны тусламж, үйлчилгээг бие дааж, эсхүл багаар үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;
·өрхийн анагаах ухаанаас бусад мэргэшлийн эмнэлгийн мэргэжилтний бие дааж, эсхүл багаар үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ;
·жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үед эх, ураг, нярайд эмнэлгийн мэргэжилтний үзүүлэх эх барихын тусламж, үйлчилгээ;
·хүний амь насанд аюултай өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэхээс сэргийлэхэд чиглэсэн хойшлуулшгүй үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж зэрэг төрөлтэй байхаар зохицуулсаны зэрэгцээ өрхийн эрүүл мэндийн, эмнэлгийн мэргэшсэн, эх барихын тусламж, үйлчилгээ болон түргэн тусламжийн үйлчилгээ нь ямар зохион байгуулалттай байх зэргийг хуульчилсан байна.
Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь
·тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй;
·нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны боловсролтой, эсхүл эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай байх;
·улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй;
·бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй байх шалгуурыг хангасан байх ажээ.
Үүнээс гадна Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн болон тусгай эмнэлэг, амаржих газар, клиникийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс ямар аргаар санхүүжүүлэх, мэргэшсэн эмч нь холбогдох хуульд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна ямар эрх эдэлж, үүрэг хүлээх зэрэг асуудлыг нарийвчлан хуульчилж өгсөн байна.
Эмхэтгэлд, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх бусад хууль тогтоолыг нийтэллээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг нийтэллээ. Тус хуульд,
·2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө.
·2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно гэсэн зэрэг заалт оржээ.
Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.
Эмхэтгэлд, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус нийтэллээ.
Түүнчлэн Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлд, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолоос гадна Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 25
ИХ-ын дарга З.Энхболд эсэргүүцэж чуулганы хуралдааныг шууд завсарлуулчихлаа. Хэрвээ дэмжиж байсан бол бушуу, түргэн чуулганыг хуралдуулаад МАХН-ын сайд нарыг “хөөгөөд” явуулах байсан. Гэтэл тэр үүнийг хүссэнгүй. Тиймдээ ч уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд саад тавьж чуулганыг завсарлууллаа. З.Энхболд яагаад ийм шийдвэр гаргав. Михайлд нэг бодол бий гэдэг шиг түүнд шалтгаан бий. З.Энхболдын төлөвлөж буйгаар МАХН-ын сайд нарыг Засгийн газарт нь үлдээгээд сонгуульд оролцох юм. Өөрөөр хэлбэл, МАХН-ынханыг өндөр албан тушаалтай нь сонгуульд оролцуулж МАН-ын саналыг хуваах нь түүний зорилго. Хэрвээ МАХН-ынхан гайхуулах албан тушаал ч үгүй сонгуульд оролцвол ялагдах магадлал өндөр. Тэр бүхэнд МАН-ын санал нэмэгдэнэ. Энэ бүхэн нь түүнийг Ерөнхий сайдтай зөрчилдөхөд хүргэж чуулганыг эгзэгтэй үед завсарлуулахад хүргэжээ. Өчигдөр АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд илүү их дэмжлэг авч З.Энхболдыг буланд шахжээ. Харин З.Энхболд хариу үйлдэл барьсан нь энэ. УИХ-ын даргын өчигдөр гаргасан захирамжаар чуулганы хуралдаан ирэх сарын 23-ны өдөр хүртэл завсарлана. Гэхдээ тэр үед чуулганыг хуралдуулна гэж байгаа нь биелэшгүй үлгэр юм.
-
2016 оны 5 сарын 25
УИХ-ын хаврын чуулганыг өчигдрөөс эхлэн ирэх сарын 23-ны өдөр түр завсарлуулах захирамжийг УИХ-ын дарга З.Энхболд гаргалаа. Харин улс орны ирээдүйг авч явах, эдийн засгийн хөшүүрэг гэгдэж буй “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах” тухай тогтоолын төсөл, олны анхаарлыг татаад буй АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх нь ийнхүү сураг алдрав.
-
2016 оны 5 сарын 24
УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд Ж.Гаалтыг хүлээн авч уулзав
-
2016 оны 5 сарын 24
ОХУ-ын сэтгүүлчдийн айлчлал амжилттай өндөрлөв
-
2016 оны 5 сарын 24
УИХ-ын чуулганыг түр завсарлуулах тухай захирамж гаргалаа
-
2016 оны 5 сарын 24
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа ”БЗД-ийн АН-аас УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгний татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг юм шүү дээ. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д дэвших хэрэг алга” хэмээн олон нийтэд мэдээлсэн билээ.
-
2016 оны 5 сарын 24
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг нар оролцсон юм. Жил бүр олгогддог Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг энэ онд 32 оюутан гардан авлаа.
-
2016 оны 5 сарын 24
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.24/ Бүгд Найрамдах Энэтхэг Улс/БНЭУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд, түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг сайшаан тэмдэглэсэн юм. Түүнчлэн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцож, энэ тухай Хамтарсан Тунхаглал гарсан болохыг дурдлаа. Энэтхэг Улсын Ерөнхий сайдын энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, дээд өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засаг болон бусад бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Ноён Сомнат Гош Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хугацаандаа дээд өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлээд, баяр хүргэлээ.
Элчин сайд Сомнат Гош, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрээр “Хоёр орны харилцааны дэвшлийн талаар таны хэлсэн үг бүртэй санал нэг байна. Энэтхэг Улсын зүгээс хоёр орны харилцааг илүү өргөжүүлэн, бэхжүүлэх сонирхолтой байдгийг энэ дашрамд дуулгахад таатай байна. Энэтхэг Улсын Ерөнхий сайд 2015 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн ба Энэтхэг, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 60 жил, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиосон цаг үеэ олсон чухал айлчлал болсон. Ардчилсан зарчмыг хэрэгжүүлж байгаа нь манай хоёр орны харилцаанд нэн чухал ач холбогдолтой юм” гэв.
БНЭУ бол түүхий эдийн томоохон зах зээл бөгөөд Энэтхэг, Монгол Улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж өргөн байгаа талаар мөн дурдав. Түүнчлэн өндөр технологийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй байгаа, ирэх 2-2.5 жилийн дотор мэдээллийн технологийн төвийг байгуулж дуусгах зорилттой байгааг дуулгалаа. Тус төв жил бүр 2000 орчим мэргэжилтэн бэлтгэх хүчин чадалтай юм байна.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хоёр улсын парламент хоорондын ажил хэргийн холбоо бэхжиж, хамтын ажиллагаа идэвхжин, харилцан хэрэгжүүлсэн айлчлалууд нь хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төдийгүй Монгол, Энэтхэгийн харилцаанд зохих хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв. Хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх нь анхаарал татсан чухал асуудал болохыг тэмдэглээд, өндөр дээд хэмжээний айлчлалууд энэ чиглэлийн харилцааг бэхжүүлэх суурь болсон гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
2016 оны 04 дүгээр сарын 28-нд хоёр улс 1 тэрбум ам.долларын Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Монгол Улс, БНЭУ-ын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэллээ. Мөн технологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд байгуулж буй мэдээллийн технологийн төвийн үр шимийг монгол залуус хүртэнэ хэмээн найдаж байна гэлээ. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга, Элчин сайд ноён Сомнат Гошийг хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, ажлын амжилт хүсэв.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 24
УИХ-ын чуулган өнөөдөр үдээс өмнө хуралдах байсан ч цуцлав.
Учир нь АН-ын бүлэг хуралдсан тул хуваарьт ийн өөрчлөлт орсон байна. Ардчилсан намын бүлэг хаалттай горимоор хуралдаж, бүлгийн олонх гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зарим сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлөх асуудлыг хурлаар ярилцан дэмжсэн аж.
-
2016 оны 5 сарын 24
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж холбогдох шийдвэрийг 05-р сарын 17-ны өдрийн хурлаар гаргаж, нийт 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэсэн билээ. Мөн бие даан нэрээ дэвшүүлэгч 19 нэр дэвшигчийн материалыг хянан, шалгаж хуулийн хүрээнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.
Нийслэлийн сонгуулийн хорооны гаргасан дээрх шийдвэрт 05 сарын 19-ний өдөр Эх орончдын нэгдсэн эвсэл болон Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс Сонгуулийн тухай хуулиар улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарлах ёсгүй тул шийдвэрээ эргэн харж эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхийг хүссэн өргөдлийг ирүүлсэн. Энэ талаар нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл өглөө.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороо өргөдөл гомдлыг хүлээн авч хуульд заасан хугацаанд дараах байдлаар шийдвэрлэлээ. Орон нутгийн хурлын сонгуульд улс төрийн намууд эвсэж орох эрхтэй эсэх, эвслээс нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж болох эсэх нь тодорхойгүй байгаа тул тайлбар, тодруулга авахаар УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Дээд Шүүхэд албан бичиг явуулж, УИХ-ын Тамгын газрын архив дахь Сонгуулийн тухай хууль хэлэлцсэн хурлын тэмдэглэлтэй танилцсан.
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 8/3527, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжөөр Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т орон нутгийн сонгуульд эвсэл орж болох асуудлыг нээлттэй орхисон байх тул Нийслэлийн сонгуулийн хороо хуралдаж Үндсэн хуульд нийцүүлэн иргэдийн сонгогдох эрхийг хангаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдэл болон Эх орончдын нэгдсэн эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийг 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.
Үүнд:
№ Эвсэл
Материал ирүүлсэн Бүртгэгдсэн Татгалзсан
1 Эх орончдын нэгдсэн эвсэл 5 4 1 С.Рэнчинпагма
/нэр дэвшүүлсэн тогтоолд нэр байхгүй/
2 Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл 32 27 5 Хуульд заасан насанд хүрээгүй 1 /Т.Нямбат/,
Баримт бичгийн бүрдэл дутуу 2 /Ш.Цэцгээ, Б.Санжаажав/
Баримт бичиг ирүүлээгүй 2 /М.Төрбаяр, О.Базарваань/
Дүн 37 31 6
Бие даан нэрээ дэвшүүлэгчдийн талаар:
НИТХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг шалгасан дүгнэлтэд дахин магадлан шалгах ажлыг хийж гүйцэтгэв.
Энэхүү ажлыг Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг хангах, Монгол Улсын иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчимд тулгуурлан Сонгуулийн тухай хуулийн 129.3-т заасны дагуу буюу “...заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэх хуулийн заалтыг баримтлан нягтлан үзсэн болно.
Нийт 19 бие даагчаас хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан, сонгогчийн гарын үсгийн хувьд хуулийн 129.3-аар зөрчилгүй гарын үсгийн тоо нь 501 –ээс доошгүй байгаа Ундрахбилэгийн Даваажав /БЗД-10-р тойрог/, Өөлдийн Мөнхбат /БЗД-9-р тойрог/, Солооны Энхбаяр /ЧД 42-р тойрог/, Адилбишийн Туяабаатар /НД 45-р тойрог/ нарыг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэв.
Харин бусад нэр дэвшигчдийн хувьд хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэх үндэслэлгүй байна. Тухайлбал:
1. Бие даан нэрээ дэвшүүлэгчийн баримт бичгийг нягтлан шалгахад:
Б.Нарангаваа нь Сонгуулийн тухай хуулийн 157.3-т заасан баримт бичгийн бүрдэл дутуугаас гадна нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг огт ирүүлээгүй байх тул хуульд заасны дагуу бүртгэх боломжгүй болсон.
2. Дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг шалгасан дүгнэлтийг дахин магадлан шалгахад 14 бие даагч хуулийн шаардлага хангахгүй байх тул бүртгэх боломжгүй байна.
Дүн мэдээг хавсаргав. Үүнд:
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД
БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ИРҮҮЛСЭН БАРИМТ БИЧГИЙГ НЯГТЛАН ШАЛГАСАН ДҮН
Нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр Нэр дэвшсэн тойрог Нийт цуглуулсан гарын үсэг Үүнээс гаргасан зөрчил Нийт зөрчилтэй Нийт зөрчилгүй дүн
Тойргийн бус сонгогч гарын үсэг зурсан Гарын үсэг хуурамчаар үйлдсэн Сонгуулийн эрхгүй этгээд гарын үсэг зурсан Мэдээлэл дутуу
Эцэг /эхийн/ болон өөрийн нэр дутуу эсхүл буруу Регистрийн нэр дутуу, эсвэл буруу Хөдөлгөөнт болон суурин утас дутуу, эсвэл буруу
1 Бүмүү Амарсайхан 13 БЗД 606 51 3 0 5 86 4 149 457
2 Ганбаатар
Батбаатар 13 БЗД 531 201 0 0 0 75 7 283 248
3 Зуунай
Жамъяандорж 9 БЗД 531 102 4 4 113 27 106 356 175
4 Наранбадрах
Энхболд 13 БЗД 824 1 0 0 544 34 284 863 182
5 Ундрахбилэг
Даваажав 10 БЗД 681 45 22 1 82 34 2 141 540
6 Өөлд Мөнхбат 9 БЗД 675 109 19 0 168 63 43 170 505
7 Даваа Басандорж 14 БЗД 531 56 68 1 42 137 69 373 158
8 Энхтөр Зоригт 25 СБД 578 132 4 4 299 14 48 501 77
9 Ишжамц
Баярсайхан 28 СБД 522 58 3 7 168 17 214 467 55
10 Март
Даваадулам 41 ЧД 651 126 0 9 254 96 0 487 164
11 Пилмаа
Ганзориг 39 ЧД 531 27 70 0 0 59 0 203 328
12 Солоон
Энхбаяр 42 ЧД 712 143 0 1 197 515
13 Совд Мөнхбат 33 ХУД 543 23 1 1 202 60 62 349 194
14 Бямбажав
Билгүүн 31 ХУД 604 37 0 0 17 65 87 206 398
15 Адилбиш
Туяабаатар 45 НД 671 10 4 2 47 34 2 99 572
16 Пүрэвсүрэн
Зориг 22 СХД 692 361 8 5 26 67 103 570 122
17 Сайнжаргал
Чинзориг 23 СХД 700 408 20 5 14 125 50 622 78
18 Лодой Алтансүх 44 БХД 643 8 53 0 12 10 201 284 359