Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1269 1270 1271 1272 1273 1274 1275
  • Шуурхай: МАН-ын сонгуулийн штабыг С.Баяр удирдана
    2016 оны 5 сарын 27
    УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр 2016 оны сонгуульд Булганд нэр дэвшихгүй.С.Баяр даргатай хамт МАН-ын төв штабд сонгууль удирдана.
  • Шуурхай: Ё.Отгонбаяр нэрээ татлаа
    2016 оны 5 сарын 27
    МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж эхэллээ. Тус бага хурлыг өнөөдөр өглөө хуралдуулахаар зар тараасан ч хуралдаагүй юм. Бага хурлаар ирэх сонгуульд нэр дэвших гишүүдээ тодруулж, батламжлах үйл явц өрнөж байна хэмээн эх сурвалж мэдээллээ. Энэхүү хаалттай хуралдаанаар Ж.Энхбаяр гишүүнийг Баянзүрх дүүрэгт, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг Хөвсгөлд нэр дэвшүүлэхээр тус тус шийдвэрлээд байгаа юм. МАН-ын УЗ-ийн хурал яг одоо үргэлжлүүлэн нэр дэвшигчдээ тодруулж байна. Энэ талаар бид шуурхай мэдээлнэ.
  • Шуурхай: Ц.Баярсайхан гишүүн нэрээ татсан
    2016 оны 5 сарын 27
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 20.00 цагт эхлэхээр товлогдоод байсан ч одоогоор эхлээгүй байна. Өнөөдрийн хуралд оролцох ёстой саналын эрх бүхий 228 гишүүн бүгд Төрийн ордонд хүрэлцэн иржээ.

    Гэвч одоогийн байдлаар АН-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй удирдлагууд нь хараахан ҮЗХ-ны хуралдаа ирээгүй байгаа аж.

    Ирц 100 хувь бүрдээд байна.
  • Шуурхай: МАН-ын бага хурал эхэллээ
    2016 оны 5 сарын 27
    МАН-ын Бага хурал хэдхэн хоромын дараа Тусгаар тогтнолын ордонд хуралдах гэж байна. Өнөөдөр өглөө хуралдахаар зар тараасан ч хуралдаагүй юм. Бага хурлаар ирэх сонгуульд нэр дэвших гишүүдээ тодруулж, батламжлах үйл явц өрнөх байгаа бөгөөд хаалттай хуралдана.

    Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар яг одоо МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж байна. УЗ-ийн гишүүд Ж.Энхбаяр гишүүнийг Баянзүрх дүүрэгт, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг Хөвсгөлд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

    МАН-ын УЗ-ийн хурал яг одоо үргэлжлүүлэн нэр дэвшигчдээ тодруулж байна.
  • Чингисийн талбайд өлсгөлөн зарлахыг зөвшөөрсөнгүй
    2016 оны 5 сарын 27
    МАХН-ын 76 нэр дэвшигч өнөөдөр Чингисийн талбайд өлсгөлөн зарлах гэж байна. Уг өлсгөлөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Шадар сайд Ц.Оюунбаатар, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан, нарийн бичгийн дарга Б.Тулга гэх мэт хүмүүс оролцоно гэх мэдээлэл байна. Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж буйтай холбоотой юм.



    МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй учир төрийн албан тушаал хаших эрхгүй гэсэн байна. Харин Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ дөрвөн жилээр хасуулжээ.
  • Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах хугацаа маргааш дуусна
    2016 оны 5 сарын 27
    УИХ-ын сонгуульд нам эвслээс нэр дэвшүүлэх ажиллагааг 23-аас эхлүүлж эхлэн тав хоногийн дотор буюу өнөөдөр дуусгавар болгож байгаа.
  • АСЕМ-ын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна
    2016 оны 5 сарын 27
    АСЕМ-ын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна
  • ХУД-ийн АН-аас нэр дэвшигчид тодорлоо
    2016 оны 5 сарын 27
    Тус тойрог сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр дөрвөн мандаттай болсон бөгөөд дүүргийн АН–ынхан өчигдөр нэр дэвшигчидээ тодорхой болголоо.
    Ямартай ч АН-хан дараах нэр дэвшигчийг олон цензурыг харгалзан тун чиг боломжийн шийдвэрт хүрчээ. УИХ гишүүдээс Лу.Болд, Г.Батхүү, АН ын дараа үеийн улс төрчид болох Ж.Ганхуяг, Г.Байгалмаа нар ХУД-ээс тодорлоо.

    Дээрх нэр дэвшигчдийн сонголт нь олон сонирхолыг нэгтгэсэнээрээ хамгийн “оптимальный” болж чадаж. Тухайлбал: АН-н мөнхийн “зовлон” фракцын хуваарилалтаар МОАХ – с Г.Байгалмаа, МОАН –с Лу.Болд, Г.Батхүү, Алтангадас – с Ж.Ганхуяг. АН- н өнөөгийн УИХ-д эзлэх суудал нь 38 буюу нийт тойргийн 50%. Иймд тойрог бүрийн 50% нь “улирагсад” гэвэл /З.Энхболдын гол шаардлага/ дээр дурьдсан Лу.Болд, Г.Батхүү нар. Харин жендэрийн хувьд 30% гэвэл 1 квот нь эмэгтэй байх нөхцлийг Г.Байгалмаа, тойргийн “гал тогоо”-д байж сонгогчидтой гардан ажилласан шаардлагыг 8 жил Засаг даргын албыг хашсан Ж.Ганхуяг гэхчилэнгээр тус тус хангажээ.

    Өмнөх 2012 оны Улсын их хурлын сонгуулиар ялалт байгуулсан Лу.Болд гишүүн тойрогтоо тогтмол уулзалтуудыг зохион байгуулж томоохон ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлсэнд сонгогчид ам сайтай байдаг юм билээ. Мөн Лу.Болд гишүүний хувьд туршлагатай, гадаад харилцаа тал дээр Монголын нүүрийг тахалдаг улс төрч гэж хэлэхэд бараг л хэлсдэхгүй байх. Иймдээ ч Лу.Болд гишүүн ХУД АН-ынхнаас бүрэн дэмжлэг авч нэгээр гарч байх шиг.

    Хоёр дахь квотын “эзнээр” ХУД Засаг дарга Ж.Ганхуяг “тодорсон”. Ж.Ганхуягийн хувьд дүүрэгтээ хоёр удаа Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа төрийн менежментийн хувьд бэлтгэгдсэн менежер гэх юм билээ. Зөв менежмэнтийг хийсний үр дүнд дүүрэгтээ жил бүр төсвөөс хамгийн их санхүүжилтийг татаж чадсан сүйхээтэй залуу. Энэ ч утгаараа сүүлийн найман жил Хан-Уул дүүрэг танихын аргагүй өөрчлөгдөж, дүүргийн жирийн иргэдээс эхлээд АН жирийн гишүүд ч дүүргийн намынхаа дэд дарга, “унаган хүүд” бүрэн дэмжлэгээ өгчээ. Нөгөө талаас АН –н дараа үеийн улс төрчид буюу 70-аад оны “даруулж даруулж ирсэн” гэх дунд үеийнхэн ч түүнийг тун хүчтэй дэмжиж байгаа гэнэ.

    Г.Батхүү гишүүн нь Өвөрхангайгаас хоёронтоо УИХ гишүүний сэнтийд сууж байгаа туршлагатай улс төрч. Энэ жил тэрээр Өвөрхангайдаа үзэлгүйгээр Хан-Уулыг сонгосон нь бас учиртай. Магадгүй өнгөрсөн 2012 оны сонгуулиар маш их хэл ам болж байж сонгогдож байсан нь ийн буйраа сэлгэхэд хүргэсэн бололтой.

    Эсрэгээрээ МОАХ-ын угшилтай Г.Байгалмаа анхнаасаа хүчтэй яригдаж байсан. Их хурлын даргын зөвлөх тэрээр Дэд сайдаар ажиллаж байхдаа Хан-Уул руу хүчтэй анхаарч тэнд өөрийн дэмжигчдийг бий болгож чадсан “авхаалжтай” нэгэн. Г.Байгалмааг МОАХ –н партизанууд хүчтэй дэмжихээс гадна АН-н 1-р хүн далдуур зөвлөхөө чамлахааргүй зүтгүүлсэнээр квотын эзэн болгож чаджээ.

    Иймээс ХУД-ийн АН-хан Лу.Болд, Г.Батхүү, АН ын дараа үеийн улс төрчид болох Ж.Ганхуяг, Г.Байгалмаа нараа дэвшүүлээд явсан нь багадаа намын дотоод эв нэгдэл, ихдээ сонгуульд ялах боломж гэж үзжээ. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад дээрх хувилбараас илүү зөв сонголт харагдахгүй байна. Одоо ҮЗХ батлах л үлдлээ.
  • АН өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна
    2016 оны 5 сарын 27
    АН-ынхан өнөөдөр ээлжит бус ҮЗХ-ны хурлаа хийхээр зар тараагаад байна. ҮЗХ өнөөдөр 18.00 цагаас Төрийн ордонд хуралдах тов гарчээ. Уг хурлаар 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас нэр дэвших хүмүүсээ тодруулна
  • Дуулиан: АН-ын Хяналтын хороо 15 гишүүндээ хариуцлага тооцохоо мэдэгдэв
    2016 оны 5 сарын 27
    Тэгэхээр намын дүрэмд заасны дагуу Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн болон түүнтэй адил үйлдэл гаргасан гишүүдийн УИХ-д нэр дэвших эрхийг нь хасч хариуцлага тооцох ёстой гэж буй аж. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг ҮЗХ-оор хэлэлцэхийн өмнө хяналтын хорооноос ийм шийдвэр гаргасан нь АН доторх зөрчлийг улам хурцатгаж мэдэхээр байна. Учир нь уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тодорхой заасан байдаг тул өнөөдөр хуралдах ҮЗХ-ны шийдвэрээс нэр бүхий 15 гишүүн нэр дэвших, эс дэвших асуудал шийднэ гэж байгаа юм. Өнөөдрийн шийдвэр АН-ыг дүрмээ хэрэгжүүлдэг эс хэрэгжүүлдэгийг харуулна.

  • Н.Энхбаяр өнөөдрөөс өлсгөлөн зарлана
    2016 оны 5 сарын 27
    МАХН-ын 76 нэр дэвшигчид өнөөдөр Төрийн ордоны урд өлсгөлөн зарлана. Сонирхолтой нь уг өлсгөлөнд Засгийн газрын аппаратад ажиллаж буй МАХН-ын хүмүүс болон Н.Энхбаяр тэргүүтэй намын удирдлагууд ч мөн оролцох юм байна.

    Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж ийн өлсгөлөн зарлах гэж байгаа юм байна. Н.Энхбаярын хувьд ялтай байх хугацаа нь дуусч, хоёр ч өршөөлийн хуульд хамрагдсан гэж байгаа ч АТГ-ын зүгээс ялтай байх хугацаа нь дуусаагүй хэмээгээд байгаа юм. Харин Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ дөрвөн жилээр хасуулсан юм.
  • СХД-т АН-аас нэр дэвшигчид тодорлоо
    2016 оны 5 сарын 27
    СХД-ийн АН-аас нэр дэвшигчид тодорлоо
  • МАН-ын Бага хурал өнөөдөр болно
    2016 оны 5 сарын 27
    Монгол Ардын намын Бага хурал энэ сарын 27-нд буюу маргааш болно.

    Хурлын үр дүнд УИХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох юм. Хурлын явцыг сурвалжлуулахаар хэвлэл мэдээллийнхэнд мандат олгож байгаа ба бүрэн сурвалжлуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

    Мөн хуралдааны цагийг хараахан зарлаагүй байгаа юм.

  • Нэр дэвшигчдийн хэнийг нь үлдээж, хэнийг нь явуулах вэ?
    2016 оны 5 сарын 27
    Өнөөдөр болон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар намын дотоод асуудал, сонгуульд хэрхэн оролцох арга, тактикаа боловсруулах юм байна. Мөн ҮЗХ-ны хурлаас оффшорт данстай гишүүдээ нэр дэвшүүлэх эсэх асуудлыг нухацтай ярилцах аж.
  • МАХН-ынхан өлсгөлөн зарлана гэв
    2016 оны 5 сарын 26
    МАХН сонгуультай холбоотой асуудлаар 17.00 цагт буюу яг одоо намын төв байрандаа шуурхай хэвлэлийн хурал зарлаад байна. Хэвлэлийн бага хурал хараахан эхлээгүй байна. Уг хурлаар МАХН-аас нэр дэвшигчид өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлэл хийх аж. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, бусад удирдлагууд оролцох юм.

    Өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа намын дарга Н.Энхбаяр болон бусад гишүүдийг нь нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэртэй холбон тайлбарлалаа. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
  • УИХ-ын дарга ХБНГУ-ын Бундестагийн гишүүдийг хүлээн авч уулзав
    2016 оны 5 сарын 26
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.26/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Христосын Ардчилсан Холбоо намын бүлгийн дарга Герда Хассельфелдт, Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Христосын Ардчилсан Холбоо намын бүлгийн дэд дарга Макс Штраубингер нарыг хүлээн авч уулзав.
    Хатагтай Герда Хассельфелдт, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр, анх удаа Монгол Улсад ажиллаж байгаагаа танилцууллаа. Монгол Улсын ардчилсан хувьсгалын үйл явцыг өндрөөр үнэлдэг болохоо тэмдэглээд, амжилттай болсон нийгмийн шилжилтийн хөгжлийг дэмжиж байдгаа илэрхийлэв.
    Уулзалтын үеэр талууд улс төр, эдийн засаг болон цаг үеийн асуудлаар харилцан ярилцаж, санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Бага, дунд ангийн багш нарын нийгмийн баталгааны талаар хэлэлцүүлэг болов
    2016 оны 5 сарын 26
    Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2016.05.26/ бага, дунд ангийн багш нарын нийгмийн баталгааны талаар уулзалт-хэлэлцүүлэг зохион байгуулав.

    Ерөнхий боловсролын сургуулийн бага болон дунд ангийн багш нарын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг анхаарах талаар багш нараас санал, хүсэлт тус байнгын хороонд ирүүлсний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтнуудыг байлцуулж энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйгаа Байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтын эхэнд тэмдэглээд хүрэлцэн ирсэн багш нарын төлөөллийн саналыг сонссон юм.

    Тус уулзалтад нийслэл болон хөдөө орон нутгийн багш нараас гадна өндөр насны тэтгэвэртээ суусан ахмад багш нарын төлөөлөл Төрийн албаны тухай, Боловсролын тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиудын зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн бага болон дунд ангийн багш нар 25 жил ажиллаж байж 608 мянган төгрөгийн цалин авч байна. Хэдийгээр тухайн багшийн хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, нөхөх олговор, шагнал урамшуулал авах зэрэг эрх зүйн орчин хуульд заасан байдаг хэдий ч энэ нь бодит амьдралд хүрэлцэхгүй байна. Иймд цалингийн доод хэмжээг нэмэгдүүлбэл багш нарын үндсэн цалингаас тооцох нэмэгдэл хөлсний хувьд тооцох мөнгөн дүн дагаад өснө гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, 1995 оноос өмнө өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон багш нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах талаар хүсэлт гаргасан юм.

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, сургууль, цэцэрлэгийн ялангуяа бага ангийн багш нар хүнд нөхцөлд ажилладаг төдийгүй бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд ур чадвар, туршлага шаардсан нарийн мэргэжил юм. Иймд, тэдний мэргэжлийн онцлогт тохирсон нэмэгдэл хөлс илүү өндөр байх ёстой гэсэн санал гаргасан юм. Түүнчлэн тус байнгын хороонд ирүүлж буй өргөдөлд багш нар илүү цагийн мөнгөө тогтоолгож чадахгүй байна гэсэн гомдол байгааг холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авлаа.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Нийслэлийн боловсролын газрын албаны хүмүүс тайлбарлахдаа, хууль тогтоомжид зааснаар сургуулийн өмнөх болон бага, дунд ангийн багш нар төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлд багтдаг. Иймд, хууль тогтоомжид бага ангийн багш гэсэн томьёлолыг албан ажлын онцгой нөхцөлд нэмж оруулбал тэтгэмж олгох бүрэн болоцоотой. Харин илүү цагийн нэмэгдлийн хувьд сургууль, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгогдож байгаа. Энэ нь 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэгдсэн заалт юм. Хэдийгээр бага ангийн багшийн зааж буй хичээлийн цаг нь цөөн мэт харагдаж байгаа боловч, тухайн багш анги хүлээлгэж өгөх, дэвтэр шалгах, дараа өдрийн хичээлийн хөтөлбөр бэлдэх зэрэг олон ажил байдаг бөгөөд энэ бүхнийг тооцож үзвэл өдрийн 12 цаг ажиллаж байгаа нь үнэн. Иймд яамны зүгээс энэ бүхнийг харгалзан үзэж нарийвчалсан судалгаа хийж байгаа гэлээ.

    Ийнхүү багш болон абаны хүмүүсээс гаргасан саналыг сонссоны дараа Байнгын хорооны дарга Ж.Батзандан дүгнэлт хийж, илүү цагийн мөнгийг бодож тооцох аргачлалыг боловсронгуй болгох, урамшуулалын тогтолцоог тодорхой болгож шинэчлэх, 1995 оноос өмнө өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон багш нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах, мөн Боловсролын тухай хуулийн 43.1.7.а-д “сум, тосгон..” гэдгийн өмнө “нийслэл” гэдэг үг нэмж оруулах талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Оффшорт компанитай Х.Баттулга УИХ-д нэр дэвших үү?
    2016 оны 5 сарын 26
    Х.Баттулгын эзэмшдэг оффшор компаний нэрс бүхий уртаас урт жагсаалт ил гарлаа. Энэ дундаас монголын томоохон компаниудын нэг, эх оронч, хятадуудыг үзэн ядагч энэ эрхмийн толгой компани болох “Женко”хятад гаралтай оффшор компани гэдгийг батлах баримт захаас аван гарч ирж байгаа нь анхаарал татав.

    Интернэтэд байрлах Сингапурын компаниудын танилцуулга, тус улсын иргэдэд хаяглагдсан ажлын байрны зар энэ тэр гэх мэт нээлттэй өдий төдий эх сурвалжийн мэдээлэлд Монголын ч юм шиг, Сингапурын ч юм шиг ”Genco Holdings Pte Ltd” гэдэг компанийн нэр 101 Thomson Road #16-05 United Square Singapore 307591 гэсэн хаяг, http://www.genco.com.sg вэб сайттайгаа байгаа нь байн байн тааралдана. Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгын Хөрөнгө орлогын мэдүүлэгт, хувьцааг нь эзэмшдэг хэмээн тэмдэглэсэн ”Женко Холдинг” ХХК энэ болж таарч байна. Вэбсайтад нь монголоор нэг ч үг үсэг байхгүй боловч Вауаngol Hotel Office, Ulaanbaatar, Mongolia, Chingiss Khan Avenue, Sukhbaatar District гэсэн хаяг буйг үзвэл яах аргагүй мөн. Үүнээс үзвэл Х.Баттулга хуулиас нуугдан Сингапурт \Хятадад\ хоргодож байсан, үе үе сэтгүүлчдийн багийн хамаг зардлыг дааж тийш аялуулдагт нь гайхах зүйлгүй юмсанж..

    Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлд ”Баянгол зочид буудал” ХК-д таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг талуудыг хэрхэн нэрлэснийг үзвэл, Х.Баттулга 6.22 хувь, 13.78 хувь, Х.Баттуул 16.3 хувь, Д.Бадамдэлгэрэх 14.78 хувь, Билли Лим Син Пау 16.32 хувь гэжээ. Х.Баттулгатай тэнцүү шахуу, ”Женко”-гийн хоёр дахь гол хүн Х.Баттуулаас илүү хувь эзэмшдэг нэг гадаад хүн гараад ирэх нь тэр.

    Билли Лим Син Пау гэдэг нь Сингапурын иргэн, хятад. “Баянгол”-ын том хувьцаа эзэмшигч энэ “хятад” өдгөө уг компанийн захирлаар ажилладаг. Мөн”АПУ” компанийг хувьчлахад ”Женко” оролцож байсан ба Улаанбаатар үйлдвэр нь саяхныг хүртэл АПУ компанийг спиртээр хангаж байсан бөгөөд харин тухайн үеийн албан ёсны мэдээнд ”Женко” гэдэг нэр байхгүй, харин Сингапурын иргэн Билли Лим гэж бий нь уг хувьчлалд хэн нь хэнийхээ өмнөөс орсныг өнөөдөр тодорхой харуулж байна.

    Олон жилийн өмнө ”Женко”-гийн мэдлийн ”Сити шоп” хэмээх сүлжээ дэлгүүрийг энэ хүн хариуцан ажиллаж байсан гэдэг бол өнөөдөр түүний хариуцдаг ”Женко”-гийн активууд мөн л нэг бус. Тодорхой мэдэгдэж байгаагаар бол Билли Лим өнөөдөр ”Женко тур бюро” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байна. Х.Баттуул нарын есөн хүнтэй ТУЗ-ийг удирддаг гэсэн үг. Хөрөнгийн биржийн мэдээллийн санд ”Женко тур бюро” ХК-ийн удирдлагын бүтцийн танилцуулгад ингэж байгаагаас гадна анхаарал татсан нэг зүйл бол, уг танилцуулгад Билли Лимийг ”Капитрон” банкинд ажилладаг” гэжээ. Тэнд теллер хийдэггүй нь мэдээж тул хужаа эр ”Женко”-гийн үндсэн хэд хэдэн активын шууд удирдлагад багтдаг байх нь.

    ”Женко”-гийн хужаа Лимүүд Биллигээр дуусахгүй нь бас гайхал төрүүлнэ. ”Genco Holdings Pte Ltd” компанид “managing director” гэх албан тушаал бүхий Деннис Лимгэж хүн бий. Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог. 2009 оны 12 дугаар сарын 5-13-нд Хонгконгт болсон Зүүн Азийн наадмаас манай жүдочид хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Тэднийг ирсэн хойно нь Азийн нэгэн улсын бизнесмэн 22 мянган доллар бэлэглэснийг санаж байна. Нэрийг нь Деннис Лим гэж байв. Тамирчдад маань өглөгийн гараа сунгасан гадаадын тэр буянтай бизнесмэний нэр өнөөдөр Монголын жүдо бөхийн гол ивээн тэтгэгч ”Женко” компанид ажилладаг хэмээн интернэтэд алдар нь дурайж байгаа чухам хэн нь тодорхойгүй тэр хятад эрийн нэртэй яг ижил байх нь юу вэ? Лим, жүдо, ”Женко”... Ингэж гайхаад цааш нь сонирхвол үнэхээр гайхмаар зүйл олон гарч ирэх ажээ.

    ”Женко Холдинг”-ийн вэбсайтад ”Mining” буюу ”Уул уурхай” гэсэн хэсэг байна. ”Баянгол” зочид буудал, ”Мах импекс”, Чингис хааны аварга хөшөө зэрэг олны мэдэх олон охин, харьяа компани, активуудаас нь өөр, жирийн бидний мэддэггүй бизнесийн бүтэц ”Женко”-д нэг бус байдаг ажээ. САМS (Central Asian Mine Supplies CAML(Central Asian Mining Logitics)) CAMEX (Central Asian Mineral Exploration) гэсэн гурван “оффшор” компанийн танилцуулга энд буйн эхнийх нь уул уурхайн компаниудад тоног техөөрөмж нийлүүлдэг бол удаах нь тэдэнд ажиллах хүчин зуучилдаг аж. Зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятадад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан энэ компанийг ”Женко”-гийн ”хүүхэд” гэдгийг даанч мэдсэнгүй.

    2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулагдсан, уул уурхай хайгуул, олборлолтод төвлөрдөг гэх ”Камекс” ХХК энд хамгийн ихээр анхаарал татав. Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний, Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдень, Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдийг хууль ёсоор эзэмшдэг хэмээсэн энэ компанийн танилцуулгыг уншиж суухад МоАХ-ны IV Их хурал дээр Х.Баттулга ”Уул уурхайн эздийн орлого жирийн иргэдийнхээс 250 дахин илүү байна” хэмээн заналтайгаар мэдэгдэж байсан нь санаанд бууна. Х.Баттулга хоёр нүүр гаргаж тэдгээр занагдаж буй эздийн нэг нь өөрөө мөн гэдэгт амар иттэхийг хүсээгүй учраас монголчууд тэр бүр хайхардаггүй нээлттэй эх сурвалжаас тодруулахад дахиад л гайхмаар баримтууд гарч ирэв ээ.

    Нэгэн цагт ”Женко”-гийнх байсан (Компаниудын танилцуулгыг байрлуулдаг Монголын хэд хэдэн сайт дээр уг компанийн албан ёсны хаягийг ”Баянгол” зочид буудал, II давхар” гэсэн бол ”Bloomberg”-ийн бүртгэл дээр ”Genco Holdings Pte Ltd” компанийн Сингапур дахь хаягаар байгаа) ”Камекс” хэмээх компани өнөөдөр албан ёсоор хүнийх болжээ. Тодруулж хэлбэл Хятадуудынх. Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур ”Камекс” компанийг 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч,нэрээ ”Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу ”Монголын хөрөнгө оруулалтын групп” хэмээн өөрчилсөн ба “оффшор” компани байгуулагчдын диваажин гэгддэг Кэймэний аралд бүртгүүлжээ.


    Хонгконгчууд харин ”Женко”-той хамтардагаа нуух гэж байдгаараа оролджээ. Энэ наймааны талаарх албан ёсны мэдээг үзвэл ”Камекс”-ийн өмнөх эзэн нь мөн л “оффшор” ”Well Delight” гэдэг компани аж. Хаанахынх нь тодорхойгүй энэ компанийн талаарх мэдээллийг хууль ёсны, эрүүл саруул, нууж хаах булхайгүй аливаа бизнесийн талаарх бүхий л мэдээлэл ил тод байж байдаг Интернэтийн орчноос өнөөдөр хайгаад олохгүй. Аливаа активыг өгч авалцах ажиллагааг олон нийт болон төрийн холбогдох институциэс нууж хаах хэрэгтэй гэж үзвэл нэг өдрийн ч юм уу настай хуурамч, оффшор компани байгуулж, түүгээрээ дамжуулах, мөн түүнтэй төстэй арга хэрэглэх жишиг өнөөдөр түгээмэл болсныг ”Well Delight” гэдэг компанийн тодорхойгүй байдал эрхгүй санагдуулна. ”Камекс” ХХК Монголын нэг том компанийн мэдлийнх байсан нь өөрсдийнх нь интернэтэд байрлуулсан албан ёсны танилцуулга дээр өнөөдөр дурайтал бий.

    Ямар ч байсан ашигт малтмалын нэр бүхий хэд хэдэн лиценз эзэмшдэг Монголын нэг компанийг хонгконгчууд үнэ хүргэж авсан нь энэ. Үнэ хүрэх нь ч аргагүй байж. Хонгконгийн компанийн (Үнэндээ Панамын нэгэн адил оффшор бүс гэдгээрээ алдаршсан Кэймэний арлуудад бүртгэлтэй) өөрийн мэдээлснээр, ”Камекс” XXК нь ”Төгрөг нуурын энержи” хэмээх компанийг 100 хувь, ”Корес Монголиа” компанийн 70 хувийг эзэмшдэг аж.

    Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуур нь Зөвлөлтийн геологичид аль 30-аад оны үеэс хайгуул, өрөмдлөг хийж, нөөцийн ихэнхийг тогтоосон хүрэн нүүрсний асар баялаг орд бөгөөд нөөцийг нь нийлүүлж бодвол 13 тэрбум тонн хүрэх төвийн бүсийн таван том ордын нэг юм. Монголын компаниудыг авснаар хонгконгчуудын мэдэлд очсон талбай нь энэ их ордын нэг хэсэг болох Тахилт бололтой. Албан ёсны байгууллагын бүртгэлийг шүүрдэж үзвэл Тахилтын хэсгийн геологийн нөөц нь 302 сая тонн боловч ТЭЗҮ-д тусгасан нь 61.4 сая тонн аж. ”Женко”-гийн сайт дээр ”Камекс” компанийн албан ёсоор эзэмшдэг хэмээн тайлагнасан дөрвөн лиценз нь 7367х, 7368х, 7901х, 2063х, 228а гэж байх бөгоөд АМГ-ын албаны хүний хэлснээр эхний хоёр нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт олгогдсон хайгуулын лиценз аж. Тэдгээрийг ”Корес Монголиа” ХХК авсан.


    ”Mongolian Investment Group” вэбсайтдаа Төв аймагт 228а, 13553а, 13533а, 15429а дугаартай лицензүүд эзэмшдэг гэсний эхнийх нь ”Камекс”-ын эзэмшдэг лицензийн дугаартай мөргөж байгаа бөгөөд АМГ-т буй талбай ашиглалтын зургаас үзэхэд эдгээр нь Төгрөг нуурын ордын талбай яг мөн байна. Сонирхолтой нь АМГ-ын албаны эх сурвалж лицензийн албан ёсны эзэмшигч нь хэн болохыг хэлэхээс шууд татгалзсан юм. ”Төгрөг нуурын энержи” компани нь лицензтэйгээ ийнхүү хонгконгчуудад зарагджээ. Дараагийн гайхах зуйл мөн чухам эндээс гарч ирнэ. Төгрөг нуурын ордын болон бусад лиценз Хонгконгийн компанид очсон.

    Тэглээ гээд нийтлэлийн ”гол баатар” энд ямар хамаатай гэж? Тун зөв асуулт, хариулт нь ч сонирхолтой. Монголын уул уурхайн үйлдвэрлэгчдийн ассоциациас Бээжинд зохион байгуулсан ”Нүүрсний хийжүүлэлт, шингэрүүлэлт” уулзалтад оролцсон үндэсний ахуйн нэгжүүдийн төлөөллийн жагсаалтыг зарласныг үзвэл тэр дунд ”Монголын аж үйлдвэрийн корпорацийн захирал Ядамсүрэнгийн Батсүх” гэж байна.

    Тэгвэл ”Женко34” бөхийн клубийн вэбсайтад, ерөнхийлөгчөөр нь Х.Баттулга ажилладаг. Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дотор Я.Батсүх гэдэг хүний нэр байх бөгөөд түүнийг ”Камекс” ХХК-ийн захирал” гэсэн байна. Тэгвэл Азийн оффшор компаниудын бүрэн мэдээллийг багтаасан Хонгконгийн ”Ааstocks” компанийн мэдээллийн баазыг өнгийж үзвэл энэ нэр дахин гарч ирнэ. Тэнд байгаагаар бол ”Mongolian Investment Group” гэх оффшор компанид таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг хоёр хүн байдаг бөгөөд тэдний нэг нь ”Ядамсүрэнгийн Батсүх 5.31 хувь” гэжээ. Ядамсүрэнгийн Батсүх гэх энэ эрхэм нь Та бидний сайн мэдэх Ардчилалын 13-ын нэг Х.Баттулгын дотны анд “Ард” хэмээх Батсүх юм. ”Бүх зам Ром руу очдог” гэдэг шиг зарим зам явсаар яалт ч үгүй ”Женко” руу хөтлөх аж.
  • Төлөөлөгчдөд үйлчлэх жолооч, автомашинуудыг даатгалд хамруулна
    2016 оны 5 сарын 26
    АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 28 дугаар хуралдаан 5 дугаар сарын 25-нд болж, шаардагдах харилцаа холбооны үйлчилгээний талаар болон төлөөлөгчдийн цуваанд явах тээврийн хэрэгсэл, түүний даатгал, зочид төлөөлөгчдөд өгөх бэлэг дурсгал зэрэг асуудал хэлэлцлээ.

    Дээд түвшний уулзалтад оролцохоор ирэх төлөөлөгчдийн ёслол, хамгаалалтад ашиглагдах 250 автомашин, тэдгээрийг жолоодох 293 жолоочийг Авто тээврийн хэрэгслийн болон Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах нь зүйтэй гэж Үндэсний зөвлөлөөс шийдлээ.

    Дээрх тээврийн хэрэгслүүдийг “Моннис моторс” ХХК оруулж ирсэн бөгөөд дээд түвшний уулзалтын дараа тус компани худалдаж борлуулах аж.

    Түүнчлэн уулзалтаар ирэх дээд хэмжээний төлөөлөгчдөд монгол үндэсний дээл бэлэглэхээр өмнөх хурлаас шийдвэрлэсэний дагуу үндэсний хувцас урладаг аж ахуйн нэгжүүдийн судалгааг хийж, хувцасны төрөл загвар, үнийн саналуудыг авсан байна. Эдгээрээс хамгийн боломжит санал ирүүлсэн компаниудын саналыг уг хуралдаанаар хэлэлцэж, хамтарч ажиллахаар болов.

    Дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулж “Шангри-Ла” худалдааны төвд “Хэвлэлийн төв” байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд АСЕМ-ын арга хэмжээ зохиогдох цэгүүдтэй шилэн кабелийн сүлжээгээр холбогдох зайлшгүй шаардлагатай байгааг холбогдох хүмүүс танилцууллаа. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд тулгарч байгаа зарим бэрхшээлийг шийдэж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөн сувагчлал татах ажлыг даруй эхлүүлэхийг Ерөнхий сайд, АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг үүрэг болголоо.
  • Баянхонгорт нэр дэвшигчид: Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Х.Баттулга, Д.Ганбат
    2016 оны 5 сарын 26
    Баянхонгор аймгийн ардчилсан намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бид гурвыг 100хувийн саналаар сонголоо... Баянхонгорын анхны бага олимпоос эхэлж авч байсан амжилтын мэдрэмж дахин мэдрэгдлээ. Баянхонгорчууддаа баярлалаа... Найдварыг тань алдахгүй ээ. Хамтын хүч Амжилт
1269 1270 1271 1272 1273 1274 1275
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    10 цаг 14 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    12 цаг 38 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    13 цаг 56 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    14 цаг 6 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    14 цаг 15 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    14 цаг 38 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК