-
2016 оны 6 сарын 06
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 намын 238, хоёр эвслийн 31, дөрвөн бие даагч нийт 273 нэр дэвшигч оролцохоор болсон.
-
2016 оны 6 сарын 06
МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд УИХ-ын 75 дугаар тойрогт түүний эхнэр О.Цолмон нэр дэвшүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд ханджээ. МАХН-ын энэ сонголтыг ”Яах аргагүй байдалд орсон учраас гаргасан шийдвэр” хэмээн нарийн бичгийн дарга Б.Тулга нь тайлбарлажээ.
-
2016 оны 6 сарын 06
СЕХ-ны шийдвэрээс болж сонгуульд оролцох эрхгүй болохоо дөхсөн ИЗНН-д Улсын дээд шүүхийн шийдвэрээр батламжийг нь өнгөрсөн долоо хоногт олгосон. Сонгуульд оролцох батламжаа авсан ИЗНН нэр дэвшигчээ тодруулжээ. Тус намаас нийтдээ 20 хүнийг нэр дэвшүүлж байгаа юм байна.
Д/Д
Нэр дэвшигч
Тойрог
1
С.Баатарсүрэн
7
2
Д.Батсайхан
25
3
Д.Сарантуяа
30
4
Г.Батболд
40
5
Т.Сүнжидмаа
50
6
Л.Рагчаасүрэн
56
7
Т.Наранцэцэг
58
8
А.Баярхүү
60
9
С.Эрдэнэчимэг
61
10
Ц.Эрдэнэсайхан
62
11
Б.Амартүвшин
63
12
Ц.Ганхуяг
64
13
Д.Дашпүрэв
65
14
Б.Баттулга
67
15
С.Батбаатар
69
16
Б.Батбаатар
70
17
Т.Гантулга
71
18
Д.Чинцэцэг
72
19
У.Эрдэнэбат
73
20
Д.Энхтайван
74
-
2016 оны 6 сарын 06
Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 01-нийг дуустал хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийн тойргуудад бие даан нэрээ дэвшүүлэгч 74 иргэний баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Хорооны хуралдаанд дүгнэлтээ танилцуулав.
Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаараа эдгээр бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичиг, Ажлын хэсгийн санал дүгнэлттэй танилцан хуульд заасан шаардлагыг хангаж, хуулийн дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан 69 бие даан нэрээ дэвшүүлэгчдийг нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн 37 тойргийн 69 бие даан нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулж байна.
-
2016 оны 6 сарын 05
МАХН-ын дарга Н.Энхбаяр ЦЕГ-ын дарга Р.Чингист хандаж гомдол гаргажээ.
-
2016 оны 6 сарын 04
Ц.Элбэгдорж: Эх орноо хамгаалах гэдэг ойлголт иргэнээ бэлтгэхээс эхэлдэг
-
2016 оны 6 сарын 04
Д.Жаргал нь МАН-ын гишүүн байсан бөгөөд УИХ-ын гишүүн Я.Содбаатарын эсрэг санал хуваах зорилгоор нэр дэвшүүлнэ гэх мэдээлэл ч бий.
-
2016 оны 6 сарын 04
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооноос Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, хуульд заасан үндэслэлээр нэр бүхий иргэдийг нэр дэвшихээс татгалзах тогтоол гаргасан.
Тэгвэл нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан иргэдийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ”... нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлэх боломжтой.
Энэхүү хугацаа энэ сарын 4-н буюу маргааш дуусах юм байна.
-
2016 оны 6 сарын 04
Залуусаа Япон руу илгээж байгаа нь гурван жилийн хугацаанд ажил сураад, мэргэшээд буцаж ирэх зорилготой юм. Ажил хийж байгаа хүн цалин авна, цалин нь Монгол, БНСУ-д авдаг цалингаас өндөр. Хоёрдугаарт, 100 мянган хүнийг өнөөдөр шууд ажиллах хүчнээр гаргаад явуулчихгүй, 8, 10 жилийн ажил. Энэ ажлыг авдаг Азийн бусад орнуудтай адил замаар л явна. Хувийн компаниудын зуучлалаар 1500 хүн гарсан, өндөр босго байгаа. тэр босгыг гол нь байхгүй болгохыг зорьж байна.
-
2016 оны 6 сарын 03
АН-ын ҮЗХ-ны гишүүн Батын Батбаатар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр намын анхан шатны байгууллагаасаа дэмжлэг авсан ч ҮЗХ дээр унасан.
-
2016 оны 6 сарын 03
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд сургалтанд хамрагдав
-
2016 оны 6 сарын 03
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооноос Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, хуульд заасан үндэслэлээр нэр бүхий иргэдийг нэр дэвшихээс татгалзах тогтоол гаргасан.
-
2016 оны 6 сарын 03
УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат, бусад албан хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэгвэл уг айлчлалынхаа үр дүнгийн талаар УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр орой 19:00 цагаас Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд мэдээлэл хийхээр болжээ.
-
2016 оны 6 сарын 03
Япон Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.06.03/ “Прайм Полимер” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Монгол Улс нүүрс болон төмрийн нөөцөөр дэлхийд дээгүүрт орох орны нэг юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах үеэрээ нүүрс хийжүүлэх технологийн талаар ярилцсан нь бидэнд өндөр сэтгэгдэл төрүүллээ. Өнөөдөр та бүхэнд нүүрс хийжүүлж пропилен гарган авах процессыг үзүүлэх болно” хэмээн Япон Улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны Эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны газрын дэд захирал Х.Андо хэллээ.
Үүний дараа “Мицү Кимикал” үйлдвэрийн захирал Ц.Ийда төлөөлөгчдөд үйлдвэрийнхээ талаар танилцуулга хийсэн юм. Тус үйлдвэр нь олон химийн үйлдвэрүүдээс нэгдэн 1997 онд байгуулагджээ. Нийт 14364 ажиллагсадтай бөгөөд 143 салбар компанийнх нь нэг нь “Прайм Полимер” юм байна. Тус компани пропилен үйлдвэрлэлээр Япондоо нэгт бичигддэг байна.
2005 онд байгуулагдсан “Прайм Полимер” компани 705 ажиллагсадтай бөгөөд жилдээ 1.170.000 тонн полипропилен /Polypropylene PP/, 600.000 тонн полиэтилен /Polyethylene PE/ үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Жилдээ 300 гаруй тэрбум иений борлуулалт хийдэг гэв.
Полипропилен (PP) нь 1962 оноос эхлэн үйлдвэрлэлд нэвтэрсэн хөнгөн, бөх бат, дулааныг болон химийн бодисыг тэсвэрлэх чадалтай, өнгө сайн ойлгодог синтетик резин бөгөөд машины эд анги болон хуванцар эдлэл үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглагдаж байна. Энэхүү материалын Япон Улсын жилийн хэрэгцээ 2.5 сая тонн байдаг талаар захирал Ц.Ийда танилцуулгадаа дурдсан.
Дараа нь Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж Япон Улсын нефьт, химийн үйлдвэртэй туршлага солилцох, түүхий эд, нүүрсний зах зээлийн талаар болон хамтран ажиллах асуудлуудаар санал солилцов.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Прайм Полимер” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 6 сарын 03
Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан ч тус намаас шүүхэд гомдол гаргаж улмаар Улсын дээд шүүхээс СЕХ-г хууль зөрчин шийдвэр гаргасан гэж үзэн ИЗНН-ыг 2016 оны сонгуульд оролцуулахаар бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.
Энэхүү шийдвэрийн дагуу ИЗНН-ыг УИХ-ын сонгуульд оролцуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөсөн тавдугаар сарын 31-нд бүртгэж авсан. Хэдийгээр Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-д нэр дэвшигчдийг бүртгэж дууссан ч шүүхийн шийдвэрийн дагуу ИЗНН-ын нэр дэвшигчдийг бүртгэн авах юм. Өөрөөр хэлбэл бүртгэж авснаас хойш тав хоногийн хугацаанд буюу энэ сарын 5-ны дотор нэр дэвшигчдээ мэдүүлэх, баримт материалыг нь бүрдүүлэх өгөх чиглэлийг ИЗНН-д Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн.
Сонгуулийн хуулийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 23-28-ны хооронд намууд нэр дэвшигчээ тодруулсан. Тэгвэл СЕХ-ны буруугаас болсон учраас ИЗНН өнөөдөр нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.
Хуулийн дагуу намуудын нэр дэвшигчид энэ сарын 7-нд СЕХ-ноос батламжаа авах юм. Энэ удаагийн парламентын сонгуульд 12 нам, гурван эвсэл оролцохоор болж байна.
-
2016 оны 6 сарын 03
СЕХ-ноос УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх МАН-ын 76 нэр дэвшигчийг бүртгэж авснаа албан тоотоор мэдэгджээ. МАН-ынхан Үндэсний аудитын газарт намын мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-нд хүргүүлсэн юм.
Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй есөн нэр дэвшигчийг сонгуульд оролцуулах боломжгүй гэх шийдвэрийг гаргасан. Тэдний дунд МАХН-ын дарга Н.Энбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъяан нар байсан юм. Дээрх есөн нэр дэвшигчийн заримынх нь ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй бол нэг хэсэг нь өртэй аж. Сонгуулийн хуулийн дагуу өртэй болон ялтай хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй юм.
-
2016 оны 6 сарын 03
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 29 дүгээр хуралдаан 6 дугаар сарын 2-нд болж, дээд түвшний уулзалтыг угтаж зохиогдох дагалдах хурлуудын зардлын төсөв, АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын урьдчилсан тойм төсөв, “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулах зардлын төсөв зэргийг хэлэлцлээ.
Дээд түвшний уулзалтын урьдчилсан төсөвт, арга хэмжээ болох “Шангри-ла” төв, түнш орнуудын дээд хэмжээний зочид байрлах “АСЕМ вилла” хотхоны түрээсийн зардал, төлөөлөгчдөд зориулсан бэлэг дурсгалын зардал зэрэг багтаж байгаа аж.
Зочид төлөөлөгчдөд зориулсан “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулах төсөвт урлаг соёл, наадмын арга хэмжээ, дэд бүтэц, талбайн бэлтгэл ажил, хамгаалалт, аюулгүй байдал, хоол хүнсний хангамж түүний аюулгүй байдлын талаар нийт 4 багц төсөв багтсан байна.
Эдгээр төсөвтэй Үндэсний Зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцаж, хэд хэдэн чиглэлээр хэмнэх боломж байгааг судалж, хэрэгжүүлэхийг Сангийн яамныханд үүрэг болголоо. Мөн арга хэмжээ зохиогдох газруудад цахилгаан тасрахаас сэргийлж нэмэлт дизель станц байрлуулахыг даалгав.
Түүнчлэн “АСЕМ вилла” хотхонд түнш орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын автомашины зогсоол байгуулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.
-
2016 оны 6 сарын 03
Тус компани Б.Гарамгайбаатараас мөнгөө авч чадахгүй болохоороо шүүхэд хандсан байна. Уг хэргийг Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2015 онд шүүгээд “Монроуд” ХХК-иас 506 853 028.81 төгрөгийг гаргуулан “Тэс петролиум” ХХК- д олгуулах шийдвэрийг гаргажээ. Тэгэхээр Б.Гарамгайбаатарын компани “Тэс петролиум” компанид өртэй гэдгийг шүүх тогтоосон гэсэн үг. Шат, шатны шүүхийн шийдвэр гарсан байхад өдийг хүртэл мөнгөө төлөхгүй хойш сууж буй учир Б.Гарамгайбаатарыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасахыг хүссэн хүсэлтийг “Тэс петролиум” компаниас гаргаад байгаа юм байна.
-
2016 оны 6 сарын 02
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошиматай уулзалт хийв
-
2016 оны 6 сарын 02
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олимпийн наадамд оролцох тамирчдаа зоригжууллаа