Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1346 1347 1348 1349 1350 1351 1352
  • Өргөдөл өгөөд хүүхдийн мөнгөө авч болно
    2015 оны 12 сарын 15
    Засгийн газрын хуралдаан боллоо
    4 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email



    Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 14-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.

    “Хүний хөгжил” сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

    Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2016 оны Төсвийн тухай хууль, УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газраас Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

    Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. 2015 оны 11 дүгээр сард 1 сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон бөгөөд Хүний хөгжил сангийн 2015 оны төсөвт уг арга хэмжээнд зориулан 240 тэрбум төгрөгийг тусгаад байна. Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн юм. Хүүхдийн мөнгөнд зарцуулах төсвийг бууруулсантай холбоотойгоор УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.

    Хүүхдийн мөнгө авахын тулд өрхийн амьжиргааны түвшин тогтоолгох шаардлагатай. Түвшин тогтоолгоогүй болон дахин тогтоолгох хүсэлтэй өрхүүд үлдсэн хугацаанд харъяа Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтэстээ хандан өргөдөл гарган өрхийн амьжиргааны түвшин тогтоолгож, хүүхдийн мөнгө авах эрхтэй болох юм.

    Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээ авна

    2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан, Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг, 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн мэдээтэй байна. Гэвч 12 дугаар сарын 14-ний байдлаар нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см /нягт 0.12-0.24 см/ -т хүрээд байна. Цаашид ч зарим аймгийн сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас Засгийн газраас дээрх аймгуудад улсын нөөцөөс буцалтгүй тусламжаар өвс олгон, тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулж, хүн эмнэлэг, шуурхай албыг хэрэгцээт автомашинаар хангах “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

    Малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхтэй холбогдуулан зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, холбогдох аймгуудад хуваарилан олгохыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт зөвшөөрлөө. Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах, олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан, холбогдох баримтын хамт гүйцэтгэлийн тайланг гаргаж 2016 оны 2 дугаар улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхийг холбогдох аймгийн Засаг дарга нарт, улсын төсвөөс олгосон өвс, тэжээл, автомашиныг мөн тус хугацаанд багтаан нөхөн бүрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо.

    Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна

    Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

    УИХ-аас 2006 онд батлан гаргасан Санхүүгийн түрээсийн тухай хууль нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын хамтаар Монгол Улсад санхүүгийн түрээсийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Уг хуулиар санхүүгийн түрээсийн тодорхойлолт, түрээсийн зүйл байж болох эд хөрөнгө, түрээслэгч, түрээслүүлэгч болон гуравдагч этгээдийн эрх, үүрэг зэрэг онцлог зохицуулалтыг нэвтрүүлсэн боловч санхүүгийн түрээсийн зах зээлийн өсөлт, хөгжилд төдийлөн нэмэр болж чадахгүй байна. Иймд Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, түрээсийн харилцаанд оролцогч талуудын ашиг сонирхолд нийцүүлэх, улмаар санхүүгийн түрээсийн харилцааг бүрэн гүйцэд, зүй зохистой зохицуулах шаардлагын үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Нэмэлт, өөрчлөлтөөр санхүүгийн түрээсийн харилцаа болон санхүүгийн түрээсийн гэрээний тодорхойлолтыг салгаж, ойлгомжтойгоор тодорхойлох, хуульд байх шаардлагагүй, тусгайлан харилцаа зохицуулаагүй, салаа утгатай зүйл заалтыг хасах, санхүүгийн түрээсийн гэрээг барьцаалах болон талууд эрх, үүргээ бусдад шилжүүлэх харилцааг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтыг оруулах шаардлагатай гэж үзэж байна.

    Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар санхүүгийн түрээсийн эрх зүйн зохицуулалт илүү уян хатан болж, үйлчилгээний хүрээ, хүртээмж, хэмжээ нэмэгдэхэд түлхэц болно. Хөдөө аж ахуйн болон улирлын шинж чанартай аж ахуйн бусад салбарын онцлогийг харгалзсан бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрэх боломж нэмэгдэнэ. Санхүүгийн түрээсийн зах зээлийн хөгжил түргэссэнээр эдийн засаг дахь санхүүжилтийн хүртээмж нэмэгдэж, аж ахуйн нэгж, иргэдийн орлого, ажил эрхлэлтийн өсөлтөд дэмжлэг болно гэж үзэж байна.

    “Мах хөтөлбөр”-ийг баталлаа

    100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулан олгож, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

    Энэ жил Монгол Улсын хэмжээнд дотооддоо 10 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 5.6 сая толгой мал буюу 128.5 мянган тонн мах экспортод гаргах боломжтой байна. Гэвч гадаад хорио цээрийн нөхцөл байдал болон мах экспортлох эрх бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи сул, малчдаас мал худалдан авах бэлэн мөнгө хүрэлцээгүй байгаагаас махны экспорт дээрх хэмжээнд хүртэл нэмэгдэж чадахгүй байгаа юм. Экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа БНХАУ-д мах экспортлох боломжийг нээх, махны чанар, эрүүл, аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулдаг чадавхитай болох, нөгөө талаас учирч болзошгүй цаг агаарын хүндрэлээс сэргийлж өвөлжих малын тоог цөөлөх, махны дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулах, дотоод хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааны түвшинг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд мах бэлтгэдэг, экспортлодог аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мах хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.

    Импортоор оруулах үрийн буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хураан аваад байна. Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард хэт халсан нь гангийн нөхцөлийг үүсгэсэн юм. Ургац хураалтын ид үед газар тариалангийн нийт бүс нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсны зэрэгцээ ургацын хаягдлыг нэмэгдүүлж, урьдчилан тогтоосон үр тарианы баланс ургац хураалтын эцсийн дүнгээр 20 орчим хувиар буурлаа. Улсын хэмжээнд ирэх хаврын тариалалтад зориулан 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд үүнд 48 мянган тонн үр тариа шаардлагатай байгаа юм. Дараа оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 20.8 мянган тонн, Улсын нөөцийн газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан 7.2 мянган тонн, нийт 28 мянган тонн үрийн нөөц бүрдүүлжээ. Хаврын тариалалтад дутагдаж байгаа 20 мянган тонн буудайг 2016 онд импортох зөвлөмжийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргаад байна. Импортоор оруулах үрийн улаан буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн тохиолдолд 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөл бүрдэх юм.

    Хурдны авто зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа



    Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг баталлаа. Улсын тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Нийслэлийн болон Төв аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

    Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, 2016 онд ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Энэ чиглэлийн авто замын 31.7 км урттай трасс нь Яармагийн товчооноос Түргэний голын гүүр, Бөхөгийн хөтөл, Хөшигийн хөндий гэсэн чиглэлтэй байна. Авто замын барилгын хязгаарлалтын талбай нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутгийг дайран өнгөрөхдөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа зарим нэгж талбайтай давхцаж байгаа ч хурдны зам нь үндэсний бүтээн байгуулалтад хамаарах учраас шаардлагатай газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.



    ТОВЧ МЭДЭЭ:

    - 2015 оны 11 дүгээр сарын 22-24-нд ОХУ-ын Чит хотод зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

    - Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    - Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган, үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгав.

    - “Дотоод аудитын дүрэм”-ийг баталлаа. Уг дүрмийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн мөрдөж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт тус тус үүрэг болголоо.

    - Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Архангай аймагт ажиллах үеэр бизнес эрхлэгчдээс гарсан саналын дагуу Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-ын 3 дахь хэсэгт 0802.90.10 кодтой Хуш модны үр-самар, самрын идээ гэсэн заалт нэмэхээр тогтлоо.



    - “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын 2015-2018 оны соёлын солилцооны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
    - See more at: http://zasag.mn/news/view/11689#sthash.SMCAg0sA.dpuf
  • Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна
    2015 оны 12 сарын 15
    УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны ирц хүрэхгүй байсаар 11 цагт эхэллээ. Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн комиссын тайланг сонсох юм. Мөн Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэхю юм.
  • МАН-ынхан дахин завсарлага авах гэж зүтгэв
    2015 оны 12 сарын 15
    МАН-ынхан дахин завсарлага авах гэж зүтгэв
  • Хар машинаас ”Но” илэрсэнгүй
    2015 оны 12 сарын 15
    АН-ын бүлэг хаалттай хуралдаж, төгсгөлд нь сэтгүүлчдийг байлцуулан сошуулийн санал тооллогын машин хэрхэн ажиллаж буйтай таншщав. Сонгуулийн ерөнхий хорооноос уг машины ажиллах горимыг танилцуулсны дараа, саналыг үнэн, зөв тоолдог, эсэхийг магаддахын тулд бяпхан санал хураалт явуулж, дүнг нь сэтгүүлчдийн хамт хар машинаар тоолж, түүнийгээ гараар давхар тоолж шалгахад ямар нэг “но” илэрсэнгүй. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд ‘Уг машинд эргэлзээд буй хүмүүст би ганцхан зүйл хэлж байгаа. 2012 оны УИХ болон нийслэл, орон нутгийн, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль зэргээр бид энэ машиныг гурван удаа шалгасан. Ийм байхад итгэхгүй байгаа Ш) цэвзр улс торийн шалтгаантай. Эдгззр соигуульд саналын ямар ч зөрүү гараагүй. Зөрүү гарах үндэслэл байхгүй. Нэг сонгуульд дунджаар 1.2- 1.3 сая орчим хүн санал өгч байгаа. Нийт саналын хуудасны зургийг бүх нам, нэр дэвшигч, ажиглагчид тараасан. Өөрөөр хэлбэл, тэдэнд 3.6-3.8 сая орчим зураг бий гэсэн үг. Нөгөө талаас санал тоолсон 2500 орчим машины дүнг хэвлэсэн цаас нь бий. Энэхүү тараасан файл болон тооллогын дүн хоёрын дундаас зөрүү гарах юм бол Сонгуулийн ерөнхий хороо авч үзнэ. Энэ нь санал тоолох машинаар луйвар хийж болохгүйн хамгийн том баталгаа. Монголчууд их хардамтгай учраас бүх зуйлийг ил болгосон. Ирэх оны сонгуулийг энэ машинаар явуулна. Гараар тоолох нь ч нээлттэй. Сонгуулийн ерөнхий хороо энэ машиндаа итгэлтэй байгаа нь зөв. Үүнээс сайн аргыг дэлхийн улс орнууд одоогоор бодож олоогуй байна. Цаас үлддэггүй байсан бол би ч бас эргэлзэх байлаа. Тэгтэл энэ машинаас цаас, зураг үлддэг” гэсэн юм.
    Мөн тус бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “МАН-ынхан автомат машины дүнг дахин гараар тоолж, сонгуулийн хэсгийн хороонд нам, эвслийн төлөөллийг оруулах саналтай байгаа нь өмнөх сонгуулийн будлиантуулдаг аргыг эргэн сэргээх гэсэн санаархал га ү ож баиии. 200Ь оны долдуганр снрын 1-ид н>у болсныг ард түмэн мартаагүй. Тийм учраас Сонгуулийн хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин Улс төрийн намуудын тухай хууль маш чухал” гэж байлаа. Түүнчлэн Ц.Оюунгэрэл гишүүн 2008 оны сонгуульд түүнийг нэр дэвшин өрсөлдөж байхад 2000 сонгогчийн саналыг 20 сая төгрөгөөр худалдах гэсэн этгээд түүн рүү утсаар ярьж байсныг дурдаад, санал тоолох автомат төхөөрөмж нэвтрүүлэхээс өмнө сонгуулийн булхай, луйвар газар авч байсныг тэмдэглэсэн юм.

    гггг

  • Эмэгтэй гишүүд намаараа ялгарахгүй нэгдэнэ
    2015 оны 12 сарын 15
    Аль нам байх нь хамаагүй нэгдэнэ
  • Солонгосын Ерөнхий сайдын айлчлал эхэлнэ
    2015 оны 12 сарын 15
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан энэ сарын 15-17-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт Бараалхаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм байна.



    Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь удаагийн айлчлал болж буй бөгөөд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
  • Байнгын хороодын хуралдаан болно
    2015 оны 12 сарын 15
    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.07.09-ний өдөр Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Аудитын сэдэв батлах тухай” байнгын хорооны тогтоолын төсөл.

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайлан;
    Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудал.

    3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/;
    Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
  • С.Бямбацогт: МАН-ын бүлэг байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй
    2015 оны 12 сарын 14
    С.Бямбацогт: Хар машины эх код нь АНУ-ын компанийн өмч учраас үзүүлэх боломжгүй гэж СЕХ-ны дарга хэллээ
  • МАН-ын шаардлагыг хүлээж авахгүй
    2015 оны 12 сарын 14
    МАН-ын шаардлагыг хүлээж авахгүй
  • АН: Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй
    2015 оны 12 сарын 14
    Саналыг автомат машинаар тоолоход нэг ч зөрүү гарахгүй
  • Бие даагчид: Цэцийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна
    2015 оны 12 сарын 14
    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлэв.
    Энэ долоо хоногт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нарын өргөн мэдүүлсэн Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хуулийн төсөлд валютын ханшийг Монголбанк бодлогоор зохицуулна гэсэн заалт оруулж байгааг дэмжинэ гэдгээ Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Тэрбээр, “Монголбанкны удирдлагууд валютын ханшийг зохицуулалтыг хариуцдаггүй гэсэн хариуцлагагүй гэж мэдэгдэж байсан. Аливаа улс орон экспортын чиг баримжаатай юу, импортын чиг баримжаатай юу гэдгээс хамаарч, валютын ханшаа зохицуулах зорилтоо тодорхойлж байдаг. Манайх шиг импортын хэрэглээ өндөртэй оронд үндэсний мөнгөн тэмдэгт чанга байх ёстой” гэлээ.
    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бие даагчид дэмжих аж. Хуулийн төсөлд харваачдад улсын цол тэмдэг олгох асуудлыг тусгасан байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 600 км-ээс алслагдсан байх юм бол татварын хөнгөлөлт эдлэх асуудлыг тусгасан тул бие даагчид дэмжихээр байр суурь нэгджээ.
    Харин Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй юм байна. Хуулийн төсөлд 7 дугаар сарын 29-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор тусгасан. Ц.Даваасүрэн гишүүн Анхдугаар Үндсэн хууль баталсан буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны Улс тунхагласны өдрөө тэмдэглэдэг байх нь зөв гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон зээлийн барьцаатай холбоотой цэцийн дүгнэлтэд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн.
    Үүний зэрэгцээ орон нутагт ажиллах үеэрээ Сонгуулийн тухай хуулиар иргэдийн санаа бодлыг сонсоход намын жагсаалтыг буруушааж, “Сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа өөрчлөдөг байж болохгүй” гэцгээж байжээ. Бие даагчид ч үүнтэй байр суурь нэг байна.
  • М.Энхболд: МАХН-тай юу, юугүй нийлэхгүй
    2015 оны 12 сарын 14
    МАН асуудлыг гацаагаагүй
    МАН-ын бага хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан. Тус намын бага хурлын үр дүнгийн талаар МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
    -Бэлэн мөнгө тараасан шийдвэр хэр оновчтой байсан гэж бодож байна вэ? Намууд сонгуулиар бэлэн мөнгө амлаж, тараасан нь буруу гэж шүүмжилж байгаа.
    -Тооцоо судалгаагүй, зорилго нь тодорхойгүй их хэмжээний мөнгө улс орны эдийн засгийг өөд нь татаж авч явах биш уруудан доройтуулж, буруутгадаг юм байна гэдэг үг хэлсэн. Үүнтэй холбоотой АН-ын дарга өмнө нь иргэн бүртээ 21 мянган төгрөг тооцоо судалгаагүй өгч, зарагдаж байсныг хэлсэн байдаг. Тухай, тухайн үедээ УИХ, Засгийн газар хүүхдэд, иргэдэд мөнгө өгөх асуудлыг шийдэж байсан. Тэр үедээ 3 сая хүний ажил, амьдрал, амжиргаатай холбоотой асуудалд тус нэмэр болохоор шийдэж байсан. Төр, улс гэж байдаг бол иргэдийн амжиргаа ямар төвшинд байгааг судалж, мэдэж, тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх асуудал. Хүүхдийн мөнгө ч бай, иргэн бүрт 21 мянган төгрөг олгосон шийдвэрийг ч МАН дангаар эрх барьж байхдаа шийдвэрлэсэн зүйл биш. Тухайн үед өгөгдсөн мөнгө амьдралд нь ямар дэм болж байсныг иргэд хэлдэг. Амьдралд нь, эрхэлж байсан салбарт нь дэмжлэг болж байсан. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт үзүүлж байсан дэмжлэгүүд хэрэг болж байсныг ярьж байна. Өмнө нь олгогдож байсан мөнгөнүүд эдийн засаг, бизнесийн салбарыг дэмжсэн зүйлүүд байсан. Зээл тавьж иргэдэд мөнгө олгохдоо тооцоо судалгааг бүгдийг хийсэн байлаа. Жишээлбэл, Тавантолгойн зүүн Цанхийн IV дэх үеийн нүүрсийг олборлож борлуулж дуустал 10 жилийн хугацаанд Хятадын Чалко компанид 1 тонн нүүрсийг 70 ам.доллараар зарахаар тусгасан байсан. Энэ бол 350 сая ам.долларыг эргэж төлөн хийгдэж байлаа. Гэтэл өнөөдрийн эрх баригчид Монгол Улсад ашиггүй гэрээ болсон гэж гэрээлэгч талд асуудал тавьсаар байгаад хүчингүй болгосон. Өнөөдөр нүүрсийг 1 тонныг нь 18-20 ам.доллараар зарж байх жишээтэй. Чингис, Самурай бондоор эдийн засаг бизнесийг дэмжсэн төслийг 3/1-д хүртэл тооцоо судалгаатай зарцуулаарай гэсэн шийдвэр өгсөн. Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй зарцуулчихаад одоо жил гаруйнхны дараа зээлээ эргэж төлөх болоод байна.
    -МАН УИХ-д жагсаалтаа сонгогддог асуудалд ямар байр суурьтай байна вэ? Энэ долоо хоногт МАН-ын бүлэг байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцох уу?
    -МАН УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад байсан зүйлгүй. УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэг тодорхой асуудал дээр завсарлага авч байгаа. Бид Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж байгаа. УИХ хэлэлцээд эхэлсэн асуудлаа тодорхой шалтгаангүйгээр зогсоож болохгүй. Тэр тусмаа тухайн асуудлын хэлэлцэх хугацаа нь дуусгавар болох гэж байгаа үед УИХ-ын дарга гэдэг хүн мэдээд, хаагаад байж болохгүй. Өнөөдөр сонгуулийн хуулийн ямар тогтолцоо Монголд таарахыг ард түмнээсээ асууя гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард санал гаргасан. МАН-ын саналыг хэлэлцэхгүй гэсэн. Гурван жилийн өмнө байгуулагдсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг төслөө УИХ-д оруулж ирэхгүй байсан. Бид улс төрийн 21 намтай хамтраад Сонгуулийн хуулийн төсөл боловсруулсан. АН-аас бусад намын төлөөллын гишүүд оролцсон төслөө өргөн барихад 3 жил ажилласан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг мөн төслөө өргөн барьсан. Бид асуудлыг өмнө нь түүчээлж явахгүй бол эрх баригчид хөдлөхгүй байна. Монголын 22 улс төрийн хүчнээс ганцхан нам л сонгогчдын саналыг гараар тооллохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид сонгогчдын санал хураалтыг хар машинаар тоолсныг гараар дахин нэг удаа баталгаажуулахгүй бол иргэд итгэхгүй байна. Төр иргэдийнхээ итгэл үнэмшлийг бий болгох ёстой.
    -МАН, МАХН хоёр нэгдэх талаар бага хурлын гишүүд ямар байр суурьтай байсан бол?
    -Өнөөдөр хоёр нам нийлэх асуудлыг хэлэх боломжгүй. Өнөөдөр М.Энхболд, Н.Энхбаяр хоёрын шийдэх асуудал биш. Өнөөдөр тодорхой хариулт хэлэх боломжгүй байна. Бид өнөөгийн нөхцөл байдлыг бид харж байна.
    -Нэр дэвшигчдээ яаж сонгохоор шийдвэр гарсан бэ. Өмнө нь хандив өгснөөр нь шийдэж ирсэн, энэнээс татгалзаж чадсан уу. Санхүүгийн асуудлаа шилэн болгож чадах уу. Угшил нэгтэй намууд нэгдэж сонгуульд оролцох талаар ярьсан уу?
    -өмнө нь хандивын хэмжээгээр нэр дэвшүүлээд байсан практик манай намд байхгүй. Сонгууль дөхөхөөр хамгийн гарах магадлалтай хүн хэн байх вэ гэдэг дээр төвлөрч ажилладаг. Хэлэлцүүлгийн журам дээрээ намын анхан шатны байгууллага, орон нутгийн иргэдийн санал бодол ямар байна вэ гэдгийг үндэс суурь болгож авч үзнэ. Тэнд гарсан нэрс, Иргэдэд танигдсан байдал, иргэд хүлээн зөвшөөрсөн байдал, зэргийг харгалзаж үзээд аймаг, нийслэлийн намын хороод дээр түүнийг нэгтгэж УИХ-д нэр дэвшигчдийг Удирдах зөвлөл, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг аймаг, нийслэлийн намын хороод дээр ярьж эцсийн шийдлийг гаргана.
    Эцсийн шийдвэрийг гаргахдаа анхан шатанд хийгдсэн хэлэлцүүлэг, олон түмний санал бодол ямар байна вэ, хоёрдугаарт, тухайн нэр дэвших хүн улс төрчийн хувьд тухайн тухайн сонгогдохоор өрсөлдөж байгаа хууль тогтоох юм уу орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шаардлагыг хэрхэн хангаж ажиллаж чадах хүн байна уу, энэ бүх талыг харгалзаж үзнэ. Судалгаа хийж байна, ямар байдлаар рейтинг нь өсч байна вэ, буурч байна вэ гэдгийг эцсийн байдлаар шийднэ. Ийм журам гарсан.
    Намын санхүүгийн хувьд УИХ-д байгаа суудлынхаа хэмжээгээр улсын төсвөөс тодорхой дэмжлэг авч байдаг. Нөгөөтэйгүүр, гишүүдийн татвар, хандив сонгуульд өгөхөд санхүүгээ бий болгож, сонгуулийн сурталчилгаа, дэвшүүлж тавьж байгаа бодлогоо олон нийтэд хүргэж ажиллана.
    МАН-ын санхүү тодорхой байдаг. Гүйцэтгэх дээд байгууллагаараа жил болгоны төсөв, сонгуулийн жилийн төсвийг бүх талаас нь тооцож баталдаг. Өнөөдрийн хэрэгжиж байгаа Улс төрийн намын тухай хууль, санхүүгийн холбогдолтой хуулийн хүрээнд гарах ёстой бүх мэдээллийг гаргаж байдаг.
    Угшил нэгтэй МАХН-ын тухайд бол арваннэгдүгээр сарын 4-нд хоёр намын ахмад гишүүд “Гарал үүсэл нэгтэй нам 2016 оны сонгуульд хамтарч орох ёстой, намын удирдлагууд энэ талаар ажиллах шаардплагатай байна” гэсэн өргөх бичгийг өгсөн. Манай намын хувьд 11 дүгээр сарын 25-нд 9 залуу намын удирдлагад “МАХН-тай нийлэх, эвсэх асуудалд тооцоотой судалгаатай, үндэслэл сайтай хандах ёстой. Юу, юугүй нийлэх ёстой гэж болохгүй. Удирдах зөвлөл аль алиныг нь ярилцсан. Хоёр намын удирдлагууд сүүлийн үед ярилцаж, санал солилцож байгаа. Сонгууль дөхөж байгаа учраас намын анхан дудн шатны гишүүд МАХН-ын гишүүдтэйгээ ярьж, ойлголцож байгаарай гэдэг үүрэг даалгавар өгөгдсөн байгаа.
    -УИХ-д өргөн баригдсан Сонгуулийн хуулиуд дээр 48х28 тогтолцоог дэмжиж байх шиг байна. Энэ долоо хоногт МАН чуулган, байнгын хороодын хуралдаанд оролцох уу. Ардын нам төрийн ажлыг гацаадаг гэдэг асуудал яригдах боллоо?
    -МАН дангаараа завсарлага аваад гацаасан зүйл байхгүй. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүхий л намын бүлэг завсарлага авсан. МАН-ын Хувьд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа.
  • О.Баасанхүү: ТТ компанийн асуудал шийдэгдсэн
    2015 оны 12 сарын 14
    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сард Өргөдлийн байнгын хороонд 200 гаруй өргөдөл ирсэн байна. Үүнээс шийдвэрлэхийг нь шийдвэрлэж, хариуг нь өгөөд явж байгаа аж. Тэрбээр энэ үеэр “Тавантолгой ХК-ийн ажил хаясан ажилчид ажилдаа орсон байгаа. Тус компанийн үйл ажиллагаа хэвийн болсон. Мөн Халх голын газрыг чөлөөт бүс болгох асуудалтай холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн байна. Засгийн газраас хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлжээ. Өргөдлийн байнгын хороонд Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар маш их өргөдөл ирсэн байна. Байгаль хамгаалагч асан Т.Л
  • ”Цүнхний нам” байхгүй болно
    2015 оны 12 сарын 14
    Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг уг хуулийн төсөлд оруулсан гол 10 зүйлийг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй тайлбарлан ярилаа.

    Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинэчлэл хийх шаардлагатай 10 санааг тусгасныг тэрээр тайлбарлав. Үүнд:

    - Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө

    - Намыг хянах хариуцлагын тогтолцоо бий болно

    - Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай, хүлээх хариуцлагатай болгоно

    - Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана

    - Нам шилэн данстай болно

    - Намын үйл ажиллагааг явуулах доод босгыг тогтооно

    - Нам дотооддоо улс төрийн маргаанаа шийддэг болно

    - Намын бүтэц, зохион байгуулалтын уян хатан тогтолцоог санал болгож байна

    - Намууд ТББ , фракцтай, одон медальтай байхыг хориглох нь зүйтэй

    - Намуудыг дахин шинээр бүртгэж, өмч хөрөнгийн асуудлыг цэгцэлнэ

    гэсэн 10 багц асуудлыг тусгажээ.

    Уг хуулийн төсөлд хэдийгээр 31 хүн хамтарч нам байгуулж болох тухай тусгасан ч 3001-ээс дээш гишүүнтэй болж байж сай сонгууль оролцох эрхтэй болно хэмээсэн байна. Хэрэв ингэвэл “Цүнхний нам “ гэгддэг дарга, тамга, туг гурваас өөр зүйлгүй нам сонгуульд оролцохгүй, мөн 3001-ээс доош хүн амтай 168 суманд аль нэг намын анхан шатны нэгж байгуулах боломжгүй болох ажээ.

    Зөвлөх О.Чулуунбилэг энэ талаар хэлэхдээ “Ингэж гишүүнчлэлийг нарийн болгож үзвэл намуудын гишүүдийн тоо бодитоор гарч ирнэ. Одоо МАН 220 мянга, АН 170 мянга ИЗНН 90 мянган гишүүнтэй гэдэг. Энэ бол үзэл суртлын үүднээс гаргасан худлаа тоо. Гишүүдийг жинхнээс нь тоолж үзвэл эдгээр тоо 40 хувиар буурна” гэж байлаа.

    Хуульч, судлаач Д.Үүрцайх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа ХБНГУ, Гана зэрэг орны туршлагыг үзэж судлан тусгасан талаараа ярилаа.

    Сэтгүүлчид зангиагүй уулзалтын үеэр сонирхсон асуултаа асууж хариулт авцгаав.
  • Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ
    2015 оны 12 сарын 14
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
  • М.Энхболд, С.Батболд, У.Хүрэлсүх гурав бүтэн 2 жил чулуу хөөлгөн ”жүжиглэжээ”
    2015 оны 12 сарын 14
    Амралтын өдөр болсон МАН-ын Бага хурал халуухан болно гэсэн хүлээлт байлаа. Ажиглагчид ”МАН Засгаас хөөгдөж гарснаас хойш Бага хурал нь болоогүй. Халуухан үйл явдал олон болно. МАН-ыг Засагт орохыг буруутгадаг гишүүд нь сэлэм эргүүлж, хурлын уур амьсгалыг хүндрүүлнэ. Дээр нь М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нарын харилцаа хүйтэрсэн. Энэ байдал Бага хурлаараа илрэн гарна. Сонгуульд нэр дэвших, албан тушаал очихыг хүсдэг хэсгүүд амбицлана” гэх мэт олон тойм төсөөллүүд байсан юм. Бас МАН дотор үүссэн ”Ардын хүч”-ийнхэн ч чимээгүй суухгүй. НАМЗХ-ны шинэчлэлийг тойрсон маргаан тасраагүй. Энэ бүхэн МАН-ын Бага хурлын уур амьсгалыг эвгүй болгоно гэсэн таамаглал гарч, үүнд олон хүн анхаарлаа хандуулж байлаа.
  • Нам, Эвслийн бүлгийн хуралдаан болно
    2015 оны 12 сарын 14
    УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарийг хүргэж байна.

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
    12 дугаар сарын 14-ний Даваа гарагт:
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
    (Санал тоолох машиныг ашиглан санал авах, тоолох дүн гаргах үйл явцыг Сонгуулийн Ерөнхий хороо танилцуулна).

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 14-ний Даваа гарагт:
    Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
    Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
    Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
    “Улс төрийн санхүүжилт: Сонгуулийн санхүүжилт шинэчлэлийн асуудал” сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 15.00 цагаас “Б” танхимд;
    Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
    Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “А” танхимд.
  • Г.Баярсайхан гишүүн нүүрсээ тараасаар байна
    2015 оны 12 сарын 13
    УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тойргийнхоо иргэдэд үнэгүй нүүрс тараасаар байна. Түүний зурагтай том оврийн машин өнгөрсөн долоо хоногоос эхлэн чингэлтэйчүүдэд нүүрс тараах болсон. Өчигдөр Чингэлтэй дүүргийн 16-р хороонд нүүрс тараасан бол өнөөдөр 14-р хорооны иргэдэд нүүрс тарааж байгаа юм.
  • Архангай аймагт хийгдсэн авто замын бүтээн байгуулалтыг хүлээж авлаа
    2015 оны 12 сарын 13


    Үнэлэх:Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл Илгээх Хэвлэх

    Архангай аймагт хийгдсэн авто замын бүтээн байгуулалтыг хүлээж авлаа
    31 минутын өмнө


    Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 96-р тогтоолын дагуу “Гудамж” төслийг аймгийн төвүүдэд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Хөгжлийн банкны санхүүжилтээр Архангай аймагт нийт 8.7 км авто зам, 3.25 км дугуйн шинээр барьж, 7 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “ОДНД” ХХК, “Готик голд” ХХК, “Архангайн автозам түншлэл” ХХК-ууд чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэжээ.

    Архангай аймаг, Цэцэрлэг хотод Гудамж төслийн хүрээнд хэрэгжсэн бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авах ёслолын ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 12-нд болж, тус аймагт ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.

    Тус аймгийн төв төсөл хэрэгжихээс өмнө 5.2 км хатуу хучилттай авто замтай байсан бөгөөд “Гудамж” төсөл хэрэгжсэнээр нийт 14 км хатуу хучилттай авто замтай болж, уулзварууд нь гэрлэн дохиотой дөрвөн зам болон тойрог хэлбэрийн зөв зохион байгуулалттай болжээ. Гадаад орны хотын жижшигт хүргэж замын тэмдэглэлээг цогцоор нь шийджээ тус төслийн гүйцэтгэлтэй танилцсаны дараагаар Ерөнхий сайд хэлээд манай орон нутаг, аймгууд олон улсын жишигт хүрсэн ийм гудамж талбайтай болоосой гэж хүсч байна, Энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах болно гэлээ.

    Авто зам, уулзваруудыг өргөтөн шинэчлэхдээ мэргэжлийн байгууллагуудаас олгосон техникийн нөхцөлтэй уялдуулан цахилгаан болон усан хангамж, холбоо, гэрэлтүүлэг, дулааны шугам сүлжээг шинээр сувагчлал байгуулах, сувагчлалыг хүчитгэх, агаарын баганыг өндөрлөх, газрын кабелийг шилжүүлэх зэргээр цогцоор нь шинэчилсэн байна.

    Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Гарамгайбаатар, Д.Тэрбишдагва болон нутгийн иргэд, энэ ажлыг гүйцэтгэсэн компанийн ажилтнууд оролцлоо.



    “Гудамж” төсөл нийслэл хотын авто замын түгжрэл, агаар хөрсний бохирдлыг багасгах, эдийн засгийн алдагдлыг бууруулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор хотын гудамж-замын сүлжээг зөв төлөвлөн хөгжүүлж, өргөтгөн шинэчлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, нийслэл хотод 24 уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалтай болгож, нийт 20 гаруй км зам шинээр барьсан.

    Мөн “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам” цогцолборт 5000 гаруй авто зогсоол, 12.6 га бүхий үйлчилгээний талбай барьж байгуулсан.

    Түүнчлэн, Гандангийн дэнжийн гэр хорооллыг дэд бүтцээр хангах ажлыг эхлүүлсэн, Монголд анх удаа хурдны замууд барихаар зураг төсөл, Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж бэлэн болгосон.

    “Гудамж” төсөл бол Чингис бондоос санхүүжиж байгаа. Тиймээс зөвхөн нийслэл хотод хэрэгжүүлээд зогсохгүй Монгол орон даяар үр дүнг нь хүргэх ёстой гэдэг үүднээс 2014 онд Засгийн газраас 96 тоот тогтоол гаргаж 21 аймагт хэрэгжүүлэхээр болсон. Ингээд төвийн бүсээс Архангай, баруун бүсээс Увс аймагт амжилттай хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн. Зүүн бүсээс Хэнтий аймагт зураг төслийн ажил нь хийгдсэн.

    Мөн Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Булган, Говь-Алтай аймагт төслийн нэгжийнхэн газар дээр нь ажиллаж, судалгаа, төлөвлөлт хийж байгааг “Гудамж” төслийн захирал Б.Батболд танилцууллаа
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Архангай аймагт ажиллалаа
    2015 оны 12 сарын 13
    Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай автозамын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа Архангай аймгийн Тариат суманд болж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцсон юм.

    Ерөнхий сайд Архангай аймагт ажилласан хоёр дахь өдрөө тус аймагт шинээр баригдсан Авто тээврийн төвийн нээлтэд оролцлоо.

    Монгол Улсын Засгийн газраас тодорхой төслүүдийг хэрэгжүүлнэ. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн тохь тухтай шинэ 200 автобусыг ирэх жил нийлүүлнэ. Авто тээврийн энэ төвийн үйлчилгээ өргөжиж, баруун хязгаарын бүс нутгийг Улаанбаатар хоттой холбох гол зангилаа болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд энэ үеэр илэрхийллээ.



    Ерөнхий сайд энэ өдөр аймагт шинээр баригдсан зам болон цэцэрлэг, спорт сургууль, шинэ орон сууцны хороололтой танилцлаа.

    Архангайд бусад аймаг, орон нутаг жишээ авмаар олон сайн ажил байна. Монгол Улсын спортын анхны төрөлжсөн сургууль Цэцэрлэг хотод байгуулагдаж, хоёр дахь жилдээ ажиллаж байна. Жүдо, чөлөөт бөхийн танхим, усан сан, хөлбөмбөгийн талбайтай энэ сургууль дэргэдээ 100 хүүхдийн дотуур байртай бөгөөд Ерөнхий сайд танилцлаа. Багш сурагчидтай уулзахдаа, Архангай аймагт спортын төрөлжсөн, сурах орчин бүрдсэн сургууль байгуулагдаж, олон хүүхэд суралцаж байгаад баяртай байна. Ирээдүйн олимп, дэлхийн аваргууд энэ сургуулиас, хүүхэд залуучууд та бүхний дундаас төрнө гэдэгт итгэлтэй байна.

    Спортоос гадна хүүхдийн урлагийн авьяасыг хөгжүүлэхэд анхаарч, хүүхэд бүрийн хөгжлийн төлөө ажиллаж байгаа тус сургуулийн хамт олонд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг талархал илэрхийлж, багш, сурагчдад өндөр амжилт гаргаж, зорилгынхоо оройд хүрэхийг ерөөлөө.



    Архангай аймагт сүүлийн 22 жилд 36 айлын орон сууц баригджээ. Харин 2013 оноос хойш 1000 гаруй айлын орон сууц босчээ. Цэцэрлэг хотод хэрэгжүүлж эхэлсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг Улаанбаатар болон бусад аймаг, орон нутагт турших хэрэгтэй юм байна. Энэ чиглэлээр судалгаа хийж асуудал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Барилгаг, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ болон ТОСК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгад өглөө.





    Орон сууцны нэгдүгээр давхарт хүүхдийн цэцэрлэг байгуулсан нь зөв жишиг болжээ гэдгийг цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Ерөнхий сайд хэлээд тус цэцэрлэгт хувиасаа нэг сая төгрөгийн үнэ бүхий тоглоом бэлэглэхээ хэлж байлаа.
1346 1347 1348 1349 1350 1351 1352
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    5 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    16 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    33 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    54 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    1 цаг 14 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    1 цаг 14 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    1 цаг 22 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    1 цаг 32 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    1 цаг 55 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    2 цаг 5 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    2 цаг 50 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    2 цаг 57 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    3 цаг 5 мин
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    16 цаг 57 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    21 цаг 40 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    21 цаг 52 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    Өчигдөр 11 цаг 08 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК