Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1348 1349 1350 1351 1352 1353 1354
  • Ц.Элбэгдорж: Монголчууд аа, өөртөө итгэцгээе
    2015 оны 11 сарын 12
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

    МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨР “ЧИНГИС ХААН” ОДОН ГАРДУУЛЖ ХЭЛСЭН ҮГ

    Улаанбаатар хот Төрийн Ёслол хүндэтгэлийн өргөө

    Эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Чингис Хааны одонт Эрхмүүд ээ,

    Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

    Өнөөдөр Монгол түмний бахархалт өдөр.

    Монголчууд бахархалыг бүтээж, соёлыг түгээж, түүхийг эзэгнэж ирсэн аугаа ард түмэн.

    Монголчууд бидний бахархал бол:

    Монгол хүн,

    Бидний эх орон,

    Бидний өвөг дээдэс,

    Бидний их түүх, гайхам соёл уламжлал,

    Эх орны маань тусгаар тогтнол, эрх чөлөө юм.

    Монгол түмний түүхийг олон бахархалт хүмүүн бүтээж ирсэн юм.

    Тэр бүхний хаан бахархал нь Эзэн Чингис богд билээ.

    Бид их хаанаараа бахархдаг.

    Чингис хааныхаа амьдрал тэмцэл, бүтээсэн түүх, ухаан билэгээр бид бахархдаг. Их хааныхаа хэн ч давтаж хүч хүрээгүй гайхамшигт өвөөр Монгол хүн бүр бахархдаг.

    Сайн хүн сайн өв бүтээдэг.

    Суут хүн мөнхийн өв үлдээдэг.

    Чингис хаан бол Монгол хүн бүрт хамаатай өв бүтээсэн юм.

    Чингис хааны өв бол Монгол хүн бүрийн бүтээл юм.

    Аугаа хүн амьд түүх үлдээдэг.

    Түүний өвийг үр хойч нь үргэлжлүүлэн бүтээдэг.

    Чингис хаан бидэнд шударга байхыг сургасан.

    Чингис хаан хөдөлмөрч, бүтээлч хүнийг үнэлдэг байсан.

    Чингис хаан атгаг муу санаа үйлдэл, авлига хулгайг цээрлэдэг байсан.

    Чингис хаан андын үнэнч нөхөрлөлийг эрхэмлэдэг байсан.

    Чингис хаан улс олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө мууг хашрааж, сайныг дэмжиж явсаан.

    Чингис хаан Монголдоо сайн бүхнээ өвлүүлсэн.

    Монголчууд бид их хааныхаа эрдэнэт өвийг цаг үргэлж санаж, түүнийг хүн бүр чадах бүхнээрээ баяжуулж өргөжүүлэхийг хичээх ёстой.

    Монгол хүн бусдаас дутуу сэтгэнэ гэж үгүй.

    Монгол хүн бусдаас дутуу урлана гэж байхгүй.

    Монгол хүн бусдаас дутуу ажиллана, хөдөлмөрлөнө гэж үгүй.

    Монгол хүнд бусдаас дутах юм байхгүй.

    Бид гагцхүү их хөдөлмөрлөх хэрэгтэй.

    Гойд хичээх хэрэгтэй.

    Өөртөө итгэх л хэрэгтэй.

    Өөртөө итгэсэн хөдөлмөрч хүн амжилтад хүрдэг.

    Өөртөө итгэсэн үндэстэн хөгжиж дэвждэг. Оршдог. Үргэлжилдэг.

    Эрхэм нөхөд өө,

    Монголчууд өнөөдөр бахархалыг бүтээсээр яваа.

    Түүний илэрхийлэл олон бахархалт хүмүүн энэ хүндтэй танхимд хүрэлцэн иржээ.

    Монгол төр үндэснийхээ энэхүү бахархалт өдрийг даширлуулж Чингис хааны одонгоор Монгол түмнийхээ бахархалт хүмүүнийг өргөмжлөн шагнадаг уламжлалтай.

    Энэхүү эрхэм дээд хүндэтгэлийг өнөөдөр зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

    Мэнд-Ооёо бол манай бичгийн мэргэдийн дундаас Монгол Улсын төрийн дээд шагнал - тэргүүн зэргийн одон “Чингис Хаан” одонгоор шагнуулж байгаа анхны зохиолч, яруу найрагч юм.

    Монголын гайхамшигт өв Монгол айл бүрт, манай эх орны газар бүр байдаг.

    Мэнд-Ооёо бол Монгол түмний бишрэлт газар шорооны нэг Дарьгангын хээр талд төрж өссөн хүн.

    Тэр Монгол язгуур өв соёл, уламжлал заншил, тэр хосгүй Монгол ахуйд өлгийдүүлж өссөн, түүнийгээ тээж, бүтээж, дэлгэрүүлж яваа хүн бол Мэнд-Ооёо юм.

    Монгол хүн бол улсаа боддог.

    Монгол хүн бол олныг сэддэг.

    Монгол хүн бол уламжлал, соёлоороо бахархдаг.

    Өөртөө итгэлтэй Монгол хүний хөл дор дэлхийн дэвжээ оршдог.

    Монгол түмний уламжлал соёл, бүтээл туурвилыг дэлхийн дэвжээнд гаргаж олон хэлийн хүний гайхширал бахархлыг төрүүлж чадсан хүн бол Гомбожавын Мэнд-Ооёо юм.

    Мэнд-Ооёогийн хийж, бүтээж, түгээж явааг Монголын уран бүтээлч бүр хийчихмээр санагдам болжээ. Нэг үе хол байсан дэлхийн соёл, яруу найргийн дэвжээг Монгол хүн бүрт ийм ойрхон болгож чадсан гавъяа зүтгэл бол яах аргагүй Мэнд-Ооёод ноогдоно.

    Мэнд-Ооёогийн амжилтын нууц бол Монгол уламжлал соёлын, уран зохиолын арвин өв баялаг, бас хувь хүний бүтээлч, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй, Монголоо гэх унаган зан чанарт оршиж байгаа юм.

    Мэнд-Ооёо бол өнөөдөр бүтээж туурвиж байгаа манай зохиолч, яруу найрагчдаас гадаадын хамгийн олон хэлээр бүтээл нь орчуулагдан түгсэн авъяастан юм.

    Мэнд-Ооёо бол Хятадаас Англи хүртэл, Грекээс Солонгос, Энэтхэг, Япон, Америк гээд олон орны нэр хүндтэй шагнал, зэрэг дэв хүртсэн уран бүтээлч юм.

    Мэнд-Ооёо бол олон улсын яруу найрагчдын наадмаас “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор” шүлгээрээ тэргүүн шагнал хүртсэн найрагч юм. Тэрээр Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, доктор.

    Мэнд-Ооёо бол дэлхийн яруу найрагчдын дээд цол “Poet Laureate” буюу “Шагналт найрагч” насан туршийн цолыг Алтан титэмтэй нь хүртсэн хүн юм.

    Лондон хотноо төвлөдөг олон улсын “Пэн” байгууллагын Урал-Алтай хэлтний төвөөс Нобелын шагналын уран зохиолын төрөлд албан ёсоор Монгол Улсаас нэр нь дэвшсэн хүн бол Гомбожавын Мэнд-Ооёо юм.

    Мэнд-Ооёо утга зохиолын бараг бүх төрлөөр бүтээл туурвижээ. Сүүл үеийнхээс нь “Гэгээнтэн”, “Шилийн Богд” романыг нь нэрлэх ёстой гэж бодож байна.

    Мэгзэд Жанрайсэг төслөөс эхлээд Монголчуудын түүх соёлын дурсгалыг судлах суртачлах “Монгол сувдан сондор” хүртэл, үндэсний бичгээ сэргээх, уран бичлэгийг суртачлах, морин хуурын өвийг судлах түгээхээс авахуулаад, Монголын соёлын сан, Монгол соёл, яруу найргийн академи, Соёл уран зохиол, яруу найргийн сэтгүүл гаргах гээд Мэнд-Ооёогий оролцсон, санаачилсан, үүсгэн байгуулсан, эрхлэн удирдсан олон сайн үйлс нь Монголд төдийгүй, олон улсад үнэлэгддэг юм.

    Бөмбөрцөгийн уран зохиол, яруу найргийн оргил руу Мэнд-Ооёо ганцаар очоогүй. Тэрээр өөрийнх нь илэрхийлснээр тийш “Тэмээн жин”-тэй очсон юм. Энэ жингийн цуваа нэг яваад зогсоогүй. Үргэлжилсээр байгаа. Түүний хүндэт зочин, төлөөлөгч, удирдаж оролцсон Монголын болон олон улсын олон арван хурал, чуулган, үзэсгэлэн, уралдаан, уулзалт ч дээрхийн нэг нотолгоо юм.

    Мэнд-Ооёогийн санаачлага, хичээл зүтгэл, дэмжлэгээр Монголын олон уран бүтээлч, зохиолч, яруу найрагчид дэлхийн уран зохиол, урлаг соёлын тавцан тийш замаа засаж байна. Мэнд-Ооёо бол Монголын бичгийн мэргэдийг дэлхийн түвшинд гаргах, дэлхийнхийг Монголд авч ирэх хос урсгалын нэр хүндтэй зохиогч нь юм. Дэлхийн олон хэлийн яруу найрагчид Мэнд-Ооёогийн санаачлагаар Монголд чуулж байсныг бас нэмж тэмдэглэе.

    Дээр хэлсэн бүхнийг багтаагаад Монголын уран зохиол, бичиг, соёлыг судлах, олон улсад суртачлах түгээх их үйл хэрэгт оруулсан, оруулж байгаа хосгүй хувь нэмрийг нь онцгойлон үнэлж Монголын төр өнөөдөр Гомбожавын Мэнд-Ооёод “Чингис Хаан” одон хүртээж байгаа юм.

    Мэнд-Ооёо эх орондоо ч, олон улсын тавцанд ч олонтой явж ирсэн, Монголынхоо сайн сайхныг, уламжлал, ахуй, соёлыг олонд хүртээж яваа буянтай уран бүтээлч.

    Монгол уламжлал соёлоор бахархах бахархал, бас түүнийг нээж илэрхийлэх итгэл, чадвар, зориг бол Мэнд-Ооёогийн хувьд нийгмийн байгуулал, эсвэл маргаан атаархлаас ангид зүйл.

    1977 оны өдий цагт л арван нөхдийн хамт уран бүтээлийн “Гал” нууц бүлгэмийг байгуулж, зохицуулж явсан хүн бол Мэнд-Ооёо. Тэр үед ингэж зөвшөөрөлгүй бүлгэм байгуулах нь амь, ажил, амьдралд хүртэл халтай байсныг одоо цагийнхан хүн үүсэхээс л эхэлж байсан эрх мэт аашлах нь, юу ч гэмээр юм дээ.

    Тэр цагт хорин хэдтэй Мэнд-Ооёо “Дэлхий ээж Тандаа би хайртай” гэх шүлгээ бичсэнийг бодоход түүний хийж бүтээж, хүрч хүргэж, хүртэж хүндлэгдэж яваад нь хариу болох мэт.

    Эрхэм хүндэт Монголчуудаа,

    Монгол Улс авъяастнаар дутахгүй.

    Харин зарим Монгол хүнд өөртөө итгэх итгэл, ажил хөдөлмөр хийх эрмэлзлэл сул байгааг Мэнд-Ооёогийн санаачилж сэдэж, хийж бүтээж байгаагаар нөхөх боломжтой гэж би харж байна.

    Нэг сайн хүний үлгэр дууриал, бүтээл туурвил, үзэл санаа, үйл хэрэг олон сая хүнийг зоригжуулан дуудах нь бий.

    Би дээрхи санаагаа дараахь жишээгээр онцолмоор байна. “Дарьгангын гурвал” гэх нэр манай орчин цагийн уран зохиолын ертөнцөд алдартай. Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар, Гомбожавын Мэнд-Ооёо. Зээрийн хондлой шиг тэр багахан газартай энэ гурав хүйн холбоотой.

    Гэтэл Монгол хичнээн уудам нутагтай билээ.

    Хичнээн олон хүнтэй билээ.

    Хичнээн их боломжтой билээ.

    Хийж бүтээх эрх чөлөөтэй билээ.

    Тооноосоо олон санагдах Монголын ард түмэнд их ирээдүй бий.

    Их боломж бий.

    Монголчуудаа өөртөө итгэцгээе.

    Хариуцлагатай, ёс зүйтэй байцгаая.

    Хийж бүтээхийн төлөө дор бүрнээ зүтгэцгээе.

    Зөвхөн уйгагүй хөдөлмөр, их ажил, сахилга хариуцлага л Монголыг сайн сайханд хүргэнэ.

    Хөдөлмөрлөж байгаа, санаачилж байгаа, бүтээж байгаа бүхнийг дэмжье.

    Монголын хөгжлөөс хойш нь чангааж байгаа, биднийг хагалж бутаргаж байгаа, Монголын сайн сайхнаас хулгайлж байгаа бүхнийг жигшье.

    Монгол хүний бүтээл Нэгдсэн Үндэсний Байгууллага, Олимпын хөтөлбөрт орж болдгийг, Монголчуудын бичиг соёл, бүтээл туурвил, амжилт ололт олон хэлийн хүний бахархлыг төрүүлэх увидастайг, бүр Монгол хүн олон улс, дэлхийн авъяастнуудын оргил тэргүүнд нь оройлон хүрч болох боломжтойг Гомбожавын Мэнд-Ооёо Та бэлхэнээ харуулж байна.

    Ингээд Мэнд-Ооёо Танд Монгол түмний бахархалт энэ өдөр Монгол Төрийн Тэргүүн Дээд Шагнал - “Чингис Хаан” одонг гардуулж өгье.

    Монголын минь сайн охид, сайн хөвгүүд улам олон болох болтугай.

    Монголын бичгийн мэргэдийн бүтээл улам холыг туулах болтугай.

    Монгол Улс минь мөнхөд оршиг ээ.
  • Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийгээд эх орондоо ирэв
    2015 оны 11 сарын 12
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийгээд өчигдөр орой эх орондоо ирлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн юм.

    Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхлаа.

    Айлчлалын дүнгээр хоёр талын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргав.
  • Өнөөдрийн арга хэмжээний хөтөлбөр
    2015 оны 11 сарын 12
    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр маргааш буюу 11 дүгээр сарын 12, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тохиох гэж байна. Уг өдрөөр дараах арга хэмжээнүүд болно.



    1. Төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд


    2. Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10.40 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд


    3. Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд


    4. Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас тус тус болно.


    5. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно. Үзэсгэлэн 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд үнэ төлбөргүй.
  • Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл
    2015 оны 11 сарын 12
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний урилгаар 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийв.

    Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай тус тус уулзав. Талууд найрсаг, элэгсэг дотно уур амьсгалд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцон, өргөн хүрээний тохиролцоонд хүрэв.

    Талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж, агуулга нь илүү баяжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр гүнзгийрч, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо тасралтгүй өргөжиж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ боломжууд бүрдэж байна.

    Талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

    Талууд 1994 оны “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний үзэл санааны дагуу хоёр улсын харилцааг хөгжүүлэх хүч чармайлт гаргана. 2014 онд гаргасан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал” нь Монгол, Хятадын харилцааны хөгжлийн шинэ үе шатыг нээж, хоёр улсын харилцааны ирээдүйн хөгжлийн чиглэлүүдийг тодорхойлов.

    Талуудын хамтын хүч чармайлтаар “Хамтарсан тунхаглал”-ын үзэл санаа хэрэгжиж, хоёр улсын бүхий л салбарын солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд Монгол, Хятадын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ байна. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр ард түмний эрх ашигт бүрэн нийцэн, бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал хувь нэмэр оруулна.

    Талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өөрийн улсын гадаад бодлогын тэргүүлэх, стратегийн чиглэлийн нэг гэж үздэгээ дахин нотлов. Талууд нөгөө талын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал зэрэг язгуур эрх ашгийн асуудлаар харилцан тууштай дэмжиж, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр энх тайвнаар зэрэгцэн оршиж, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэнэ. Талууд газар зүйн ойр дөт байршил, эдийн засгийн харилцан нөхөх байдал зэрэг давуу талуудаа бүрэн ашиглан бүхий л салбарын солилцоо, хамтын ажиллагааг тууштай урагшлуулж, хоёр улс болон хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө ажиллана.

    Нэг.Улс төрийн харилцаа

    Талууд 1994 оны “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” болон 2014 оны “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал”-д тусгагдсан харилцааны суурь зарчмууд болон харилцааг хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлан найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрийн улсын онцлогийн дагуу сонгосон хөгжлийн зам, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэдгээ нотлов. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг баримталж, Тайвань, Төвд, Шинжаантай холбоотой асуудлаарх хятадын талын байр суурийг дэмждэгээ нотлов.

    Талууд өндөр, дээд түвшний уулзалтын давтамжийг цаашид ч хадгалж, хоёр улсын удирдагчдын олон улсын арга хэмжээнд оролцох үеэрээ хийх уулзалтуудыг идэвхтэй ашиглан хоёр улсын харилцааг хөгжүүлэх илүү их боломжийг бий болгоно.

    Талууд хоёр улсын хууль тогтоох байгууллага, засгийн газар, улс төрийн намуудын харилцааг бэхжүүлж, идэвхтэй хамтын ажиллагааны хандлагыг хадгална. Энэ хүрээнд хоёр улсын парламент байнгын уулзалтын механизм байгуулсныг талууд сайшааж, энэхүү механизм нь хоёр улсын улс төрийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж буйгаа илэрхийлэв. Талууд энэхүү механизмыг сайтар ашиглан хоёр улсын хууль тогтоох байгууллагын бүх шат, чиглэлийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг цогцоор урагшлуулж, хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн баталгааг нэмэгдүүлнэ.

    Хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд Стратегийн яриа хэлэлцээний механизм амжилттай хэрэгжиж эхлээд байна. Талууд цаашид уг механизмыг үргэлжлүүлэн ашиглаж, хоёр талын стратегийн хэлхээ холбоо болон харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр улсын бүх салбарын харилцааны хөгжлийг төлөвлөж, түлхэц үзүүлнэ.

    Хятадын тал хөрш орнуудтайгаа харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч, өөрийн хөгжлийн үр шимийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцах бодлого баримталж байгааг монголын тал дэмжиж, энэ нь хоёр улсын харилцааны хөгжилд төдийгүй бүс нутаг, улмаар олон улсын хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх таатай нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.

    Талууд цаашид ч хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг идэвхтэй хөгжүүлж, батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болон цэргийн өндөр түвшний харилцан айлчлалыг үргэлжлүүлж,цэргийн итгэлцлийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Талууд хоёр улсын терроризмын эсрэг анхны хамтарсан сургалт амжилттай болсныг өндрөөр үнэлж, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаа, сургалтанд хамтран оролцох, терроризмын эсрэг хамтарсан сургалт зохион байгуулахыг үргэлжлүүлнэ. Талууд Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон боловсон хүчин сургах төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлнэ.

    Хил дамнасан гэмт хэрэг болон терроризмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чадавхийг дээшлүүлэх, мөн хар тамхи, мансууруулах бодисын хууль бус ажиллагаатай тэмцэх чиглэлээр хоёр талын хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтойг талууд онцолж, хамтын ажиллагааны холбогдох механизмыг байгуулах нь чухал гэж үзэв.

    Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд орон нутгийн харилцаа нь чухал бүрэлдэхүүн хэсэг болж ирснийг талууд тэмдэглэж, цаашид орон нутаг хоорондын бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов.

    Хоёр. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

    Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх гол тулгуур болохыг талууд дахин нотлов.

    Талууд Монгол Улсын “Талын зам” болон Хятадын “Бүс болон Зам” хөгжлийн стратегийг уялдуулах нь хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгоно гэж үзэж буйгаа илэрхийлэв. Талууд цаашид эдгээр санаачилгыг бүх талаар уялдуулахыг түргэтгэж, хоёр улсын засгийн газар хооронд хөгжлийн стратегиа уялдуулах тухай хэлэлцээр байгуулахыг идэвхтэй судлан ярилцана. Талууд “Бүс болон Зам” санаачлагыг хэрэгжүүлэх хүрээнд Монголын Улсыг бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад холбох томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, “Торгоны замын сан” зэрэг санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаа явуулахыг дэмжинэ.

    Талууд 2014 онд байгуулсан “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллаж, улмаар худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ.

    Хоёр улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц, ард иргэд үр ашгийг нь хүртэх томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийн чухлыг талууд онцлон тэмдэглэв. Талууд уул уурхайн баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг цогц байдлаар хөгжүүлэх чухал тохиролцоонд үндэслэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн томоохон төслүүдийг урагшлуулна. Талууд Тавантолгой, Шивээ-Овоогийн төслүүд болон нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх, өмнөд чиглэлийн төмөр замын шугамыг барих, Эгийн голын усан цахилгаан станц барих төслүүдийг түргэтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

    Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц боломжийг ашиглан, худалдааг хөнгөвчлөх бодлогыг дэмжих, Зүүн Хойд Азийн үзэсгэлэн яармаг, Монгол, Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, Монгол, Хятадын үзэсгэлэн яармаг зохион байгуулах зэрэг замаар хоёр талын бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

    Талууд саяхан БНХАУ-ын Хөххотноо анх удаа зохион байгуулсан Монгол, Хятадын үзэсгэлэн яармаг болон сэдэвчилсэн хэлэлцүүлэг, хуралдаан нь хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүдийн шууд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг өндрөөр үнэлэв.

    Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн тулд хамтын ажиллагааны механизмуудыг үр дүнтэй ашиглах, үйл ажиллагааг нь улам боловсронгуй болгох шаардлагатай хэмээн талууд үзэв. Талууд цаашид Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн гүйцэтгэх үүргийг сайтар ашиглаж, эдгээр хамтын ажиллагааны механизмын чиг үүрэг болон уялдааг бэхжүүлнэ.

    Талууд Замын-Үүд-Эрээний хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах болон Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бэлтгэл ажлыг тохиромжтой үед эхлүүлэхийг судлана.

    Монгол, Хятадын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны цар хүрээ, худалдааны хэмжээ, харилцан зорчигчдын тоо зэрэг үзүүлэлтээр хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж буйг харгалзан Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг дэмжих механизмыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын бүрэлдэхүүнд байгуулахыг талууд судлана.

    Талууд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн боломж байгааг санал нэгтэй тэмдэглэж, цаашид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын сайн үүлдрийн үржил селекцийг бий болгох, тэргүүний технологийг ашиглан БНХАУ-д экспортлох байгаль экологийн цэвэр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана.

    Монгол Улсаас БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг бүрдүүлэх, хилийн бүсд мах боловсруулах үйлдвэр байгуулах, мөн мал, амьтны халдварт өвчинтэй хамтран тэмцэх асуудлаар хоёр талын холбогдох байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр талууд тохиров. Энэ хүрээнд “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНХАУ-ын Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газар хооронд дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улсаас БНХАУ-д экспортлох хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэв.

    Талууд 2004 оны “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр” болон 1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулж, аль болох эрт хэрэгжүүлнэ. Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт – Ганцмод, Шивээхүрэн – Сэхээ боомтыг олон улсын шинжтэй болгох асуудлаар аль болох эрт хэлэлцээ хийж, хэрэгжилтийг урагшлуулна.

    Талууд хамтран ажиллаж Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ.

    Талууд өөрийн улсын эрчим хүчний хөгжлийн стратеги болон бодит хэрэгцээ шаардлагатай уялдуулан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, Монголд нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулан, Хятадад эрчим хүч экспортлох болон холбогдох хэлэлцээрийг байгуулах зэрэг асуудлыг идэвхтэй судлана.

    Хятадын тал Монгол Улсын далайд гарцгүй нөхцөл байдлыг харгалзан монголын талд дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн таатай нөхцөл олгож, монголын талыг Хятадын хойд, зүүн хойд бүс нутаг дахь гадаад худалдаанд нээлттэй далайн боомтуудыг ашиглахыг дэмжинэ.

    Талууд хоёр улсын иргэний нисэхийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог бэхжүүлж, хоёр улсын агаарын тээврийн зах зээлд нэвтрэх боломжийг зах зээлийн шаардлагын дагуу нэмэгдүүлж, хамтран ажиллана.

    Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг талууд дэмжинэ.

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс БНХАУ-ын зүгээс Монгол Улсад олон жилийн турш буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгож ирсэнд монголын тал талархал илэрхийлэв.

    Гурав. Байгаль экологи, боловсрол, соёл, хүмүүнлэг, эрүүл мэнд, спортын салбарын хамтын ажиллагаа

    Талууд Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулахыг цаашид судалж, хоёр улсын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг боломжтой бүхий л талаар урагшлуулж, ард түмний найрсаг харилцааны үндэс суурийг бэхжүүлнэ.

    Талууд олон суваг, хэлбэрийг ашиглан хоёр улсын ард иргэдийн солилцоог нэмэгдүүлж, ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлнэ.

    Талууд соёл, боловсрол, анагаах ухаан, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологийн салбарын хэлхээ холбоог хөхиүлэн дэмжиж, спорт, хэвлэл мэдээллийн харилцааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

    Талууд Монгол судлал, Хятад судлалыг өөрийн улсдаа хөгжүүлэхийг дэмжиж, хоёр улсын үндэсний соёл, хэл, уламжлал, түүх, урлаг, спорт, уламжлалт анагаах ухаан зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Талууд соёлын өдрүүдийг үргэлжлүүлэн хоёр талдаа зохион байгуулж, хоёр улсын соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжинэ.

    Талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын холбогдох эмнэлгүүд шууд хамтын ажиллагаа тогтоохыг дэмжинэ. Хятадын тал Монголын эмч, мэргэжилтнүүдийг БНХАУ-д сургалтад хамрагдахыг урьж, алсын зайны сургалт явуулахыг дэмжинэ. Талууд Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанарт анхаарна.

    Залуучууд нь хоёр улсын харилцааны ирээдүй болохын хувьд тэдний солилцоо нь хоёр улсын ард түмнийг ойртуулж, найрамдалт харилцааг тогтвортой хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд хоёр тал залуучуудын солилцоог цаашид үргэлжлүүлэн тогтмол явуулна.

    Хятадын засгийн газраас Монголын оюутнуудад жил бүр тэтгэлэг олгож буйд монголын тал талархал илэрхийлэв. Талууд цаашид оюутан солилцоо, боловсролын хамтын ажиллагаа, их дээд сургууль болон мэргэжлийн сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиров. Талууд хамтран Монгол, Хятадын солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлнэ. Мөн шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны механизм тогтоохыг талууд дэмжинэ.

    Хятад улс 2022 оны Өвлийн олимп, Азийн тоглолтыг зохион байгуулах эрх авсанд монголын тал баяр хүргээд цаашид спортын тодорхой салбарт хамтарсан бэлтгэл сургууль хийх, нөхөрсөг тэмцээн зохион байгуулах замаар тус салбарын хэлхээ холбоог өргөжүүлэхээр тохиров.

    Талууд цаашид цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, ой хээрийн түймэртэй тэмцэх, усны нөөцийг ашиглах болон хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

    Дөрөв. Бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаа

    Талууд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт хамтран ажилладаг уламжлалаа хадгалахыг санал нэгтэй зөвшөөрөв. Талууд Нэгдсэн Үндэстний Байгууллага/НҮБ/, Ази-Европын уулзалт /АСЕМ/, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/, АСЕАН-ы Бүс нутгийн чуулга /АРФ/, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/, “Их Түмэн санаачилга” зэрэг бүс нутгийн олон талт бусад механизмын хүрээнд нэгдмэл эрх ашгийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Талууд НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл зэрэг томоохон асуудлуудаар харилцан мэдээлэл солилцох уламжлалаа хадгалан хамтран ажиллаж, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдал, дэлхий дахины энх тайван, шудрага ёсыг хамтран хамгаалахаа илэрхийлэв.

    Талууд ШХАБ-ын Уфагийн дээд түвшний уулзалтын үеэр Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалт амжилттай болсныг сайшаан үнэлж, дээд түвшний энэхүү уулзалтыг тогтмолжуулах нь нэн чухал гэж үзэв. Талуудын хүч чармайлтаар Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг дэмжиж, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцоход бэлэн буйгаа илэрхийлэв.

    Хятадын тал Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд нь баяр хүргэв.

    Хятадын тал Монгол Улсыг олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэх, Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэх, Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, Зүүн Азийн дээд түвшний уулзалт болон БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талт хамтын ажиллагаанд зохистой хэлбэрээр оролцохыг дэмжинэ.

    Талууд Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн үйл хэргийн талаарх хэлхээ холбоо, зохицуулалтаа улам гүнзгийрүүлнэ. Монголын тал хятадын талын зохион байгуулагч орны хувиар Зургаан талт яриа хэлэлцээний үйл явцыг сэргээхийг идэвхтэй урагшлуулах чиглэлээр гаргаж буй хүч чармайлтыг дэмжинэ. Хятадын тал Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн дэвшүүлсэн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжиж, хоёр тал болон олон талт түвшинд хамтран ажиллахаа илэрхийлэв.

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр хятадын талаас дэвшүүлсэн Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийг дэмжих, байгаль хамгаалах зэрэг чиглэлийн санаачилгыг монголын тал дэмжиж, зохистой хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

    2016 онд Монгол Улсад болох Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад чухал дэмжлэг үзүүлж буй БНХАУ-ын Засгийн газарт монголын тал талархлаа илэрхийлж, БНХАУ-ын дээд удирдлагыг энэхүү уулзалтад оролцохыг урив.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо хэмээн талууд санал нэгтэй үзэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хятадын тал халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Си Зиньпинийг тааламжтай үедээ Монгол Улсад дахин айлчлахыг урив. Си Зиньпин дарга үүнд талархал илэрхийлэв.
  • С.Бямбацогт: Ч.Сайханбилэгт гүн эмгэнэл илэрхийлье
    2015 оны 11 сарын 11
    С.Бямбацогт: Эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн Ч.Сайханбилэгт гүн эмгэнэл илэрхийлье
  • Ерөнхийлөгчид Жан Дөзян бараалхав
    2015 оны 11 сарын 11
    Ерөнхийлөгчид Жан Дөзян бараалхав
  • С.Ламбаа: МАХН-д ЭМС-ын яамыг өгөх шаардлагагүй
    2015 оны 11 сарын 11
    ЭМС-ын сайдыг АН-аас томилох саналтай байгаагаа илэрхийлжээ
    2015 / 11 / 11 | 15:18 | Нийтэлсэн: Б.Туул | 0

    АН-ын ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандаж, МАХН-д Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг хуваарилах шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн албан тоот хүргүүлжээ.

    Тэрбээр, “АН энэ салбарыг хоёр удаа МАХН-ын мэдэлд өгсөн. Хэрхэн ажилласныг монголын ард түмэн мэдэж байгаа. Өнөөдрийн хүртэл ЭМСЯ-ны дарга нар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, эрүүл мэндийн салбарын нэр хүнд унаж, иргэдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад итгэх итгэл буурч байна.

    Тийм учраас АН эрх баригч намын хувьд бүсийн чуулганд оролцогчдын санал, салбарын хамт олны хүлээлтийг үндэслэн Эрүүл мэнд, спортын сайдыг АН-аас томилж, хариуцлагаа хүлээх цаг боллоо. Сайд нь асуудалд холбогдож чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан энэ цаг мөчид ая тал засч энэ салбарыг гурав дахь удаагаа МАХН-д хариуцуулах нь АН-ын хувьд дэндүү ёс зүйгүй, энэ салбарын хамт олныг үл хүндэтгэсэн хэрэг болно” хэмээжээ.

  • Г.Шийлэгдамба намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөхөөр болжээ
    2015 оны 11 сарын 11
    МАХН Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газрын тэргүүнд өгсөн бол намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа ч өгөхөөр болжээ.
  • Шатахууны үнийг буулгахыг үүрэгдлээ
    2015 оны 11 сарын 11
    Хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2 цаг 15 минутын өмнө
    Print Zasag and PDF ShareThis Facebook Tweet LinkedIn Email


    Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний 11 цагт Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаг “11-11” төвд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” ээлжит уулзалтдаа Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн нарыг урьжээ.

    Засгийн газар байгуулагдсан энэ нэг жилийн хугацаанд ”11-11” төвд 25 мянган иргэн санал хүсэлт ирүүлсний 500 орчмыг нь Ерөнхий сайдад хаягласан байгаа юм. Өдөрт дунджаар 230-250 иргэн ханддаг бөгөөд тэдний саналын нэлээд хувь нь үнийн өсөлт, шатахууны үнэтэй холбоотой асуулт, санал байдаг байна.

    Манай улсад шатахууны үнэ харилцан адилгүй, өөрөөр хэлбэл хотод арай хямд хөдөөд үнэтэй байдаг. Хөдөө, орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдээ урамшуулдаггүй юм гэхэд шатахууны үнэ тэдэнд торгууль шиг тусдаг энэ ялгааг арилгах нь Засгийн газрын үүрэг. Газар нутгийнхаа 0,4 хувь буюу нийслэл хотдоо хүн амын тал нь бөөгнөснийг гайхаад байх явдалгүй. Эрх тэгш байх, адил боломжоор хангагдах эрхэм үнэт зүйл замын урт, газрын хол, км-ийн заалтаар өөрчлөгдөж байх ёсгүй. Ховдод, Говь-Алтайд, Хөвсгөлд эсвэл Дорнодод, Сүхбаатарт, Өмнөговьд шатахууны суурь үнэ нийслэл хотынхтой ойролцоо байх нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын гол зорилтуудын нэг юм гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

    Үнэ харилцан адилгүй байдагт хязгаар нутагт хүргэх тээврийн зардал өндөр гэсэн ганц шалтгаан хэлдэг. Чөлөөт зах зээлд шууд үнэ тогтоодоггүй, тийм нийгэм, цаг үе биш боловч Засгийн газар оновчтой бодлого, шийдэл, уян хатан татвар, санхүүгийн хөшүүргээр зохицуулах учиртай. Энэ хүрээнд Засгийн газраас арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд УИХ-аас олгосон эрхийн дагуу өнгөрөгч даваа гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэж, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон гэлээ.

    Тухайлбал, Ховд аймагт нэг литр шатахууны үнэ 2100 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна. Баруун бүсэд шатахууны үнэ төвийн бүсийнхээс 250-400, зүүн бүсэд 120-160 төгрөгөөр илүү байна. Энэ зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломжийг бүрдүүлсэн татварын зохицуулалтыг Засгийн газар гаргалаа гэдгийг Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ.

    Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх зэрэг боомтоор импортлох нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэж, төвийн бүсэд 400, зүүн бүсийнхийг 270 мянган төгрөг гэхчлэн ялгавартай тогтоосон нь шатахууны үнийн зохицуулалтыг хийх боломжийг бүрдүүлээд байгаа юм.

    Шатахууны үнэ сүүлийн гурван жилд тогтвортой байсан, цаашид ч тогтвортой байлгахын төлөө Засгийн газар татварын уян хатан бодлого барьж ажиллана. Энэ нь хөдөөгийн ард иргэдийг түлш шатахууны илүү үнээс чөлөөлж, эрх тэгш байх эрхийг нь хангах юм. Энэ үр дүн бусад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ ханшид ч эергээр нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

    Нефтийн үнэ дэлхийн зах зээлд буусан энэ үед нөөц, хуримтлалын сан бий болгох чиглэлд Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар хамтарч ажиллах, хязгаар нутгуудад шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    - See more at: http://www.zasag.mn/news/view/11388#sthash.zHlkylyZ.dpuf
  • МАН: УИХ-ын даргыг огцруулах саналыг өргөн барина
    2015 оны 11 сарын 11
    “Улс орны төсөв батлана гэдэг нь УИХ-ын бүрэн эрх байдаг. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ бид хариуцлагатай хандах ёстой. Орлого зарлагын асуудлыг нарийн тооцож, ярилцах шаардлагатай. Гэтэл УИХ өчигдөрөөс эхлээд гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас гадна зарим гишүүний өмнөөс санал өгөх явдал гарч байна. Тиймээс завсарлага авах горимын санал гаргасан. УИХ-ын даргын өгсөн нэг цагийн завсарлагын хугацаанд МАН-ын бүлэг хуралдаж төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцоё, гэхдээ зарчмын шаардлагаа тавьж оролцоно гэж тогтсон
  • С.Бямбацогт: УИХ-ын дарга бидний эрхийг хаасан учир завсарлага авсан
    2015 оны 11 сарын 11
    гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хаагаад байгаа учраас бид завсарлага авсан
  • ХҮН: Иргэдээс асуухгүйгээр ҮХ-д өөрчлөлт оруулсан нь Төрийн эсрэг хийж буй гэмт үйлдэл
    2015 оны 11 сарын 11
    ХҮН: Иргэдээс асуухгүйгээр ҮХ-д өөрчлөлт оруулсан нь Төрийн эсрэг хийж буй гэмт үйлдэл
  • А.Баттөр Ерөнхийлөгчид зөвлөнө
    2015 оны 11 сарын 11
    А.Баттөрийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилжээ
  • Д.Хаянхярваа: Бодлогынхоо алдааг Үндсэн хууль руу чихэх гэж оролдож байна
    2015 оны 11 сарын 11
    Д.Хаянхярваа: Эрх баригчид бодлогынхоо алдааг Үндсэн хууль руу чихэх гэж оролдож байна


  • Барилгын тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүллээ
    2015 оны 11 сарын 11

    Барилгын тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүллээ
  • Газрын тосны газрыг АМГ-тай нэгтгэхгүй байхыг дэмжлээ
    2015 оны 11 сарын 11
    Энэ үеэр Эрүүл мэнд спортын яамны төсвийн багцаас дотоодод тэмцээн уралдаан зохион байгуулах төсвийг 200 сая төгрөг хасах саналыг гишүүд дэмжлээ.

    Төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх 25 санал гарчээ. Үүнтэй холбогдуулан бүх шатны шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүй,Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй байх саналыг дэмжлээ. Мөн сангуудыг хэвээр үлдээж, МҮОНРТ-д олгож байгаа зардлыг 2,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг дэмжлээ. Ноосны урамшууллын зардлыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх дэмжлээ. Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахгүй байх, Газрын тосны газрыг Ашигт малтмалын газартай нэгтгэхгүй байх үүднээс гурван тэрбум 36.5 сая төгрөгийг төсөвт нэмж суулгах санал хураалт дэмжигдлээ.

    УИХ-ын гишүүд санал хураах асуудалтай холбоотой асуулт тавьж, үг хэлэх санал гаргасан. Энэ нь Дэгийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн тайлбарыг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг явж байхад үг хэлүүлэхгүй байна. Тиймээс МАН 5 хоног завсарлага авлаа” гэв.
  • МАН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өглөө
    2015 оны 11 сарын 11
    Хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Тодруулбал, урсгал зардал бууруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.
  • УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    2015 оны 11 сарын 11
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

    Хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм.

    Өчигдрийн хуралдаанаар урсгал зардал бууруулах чиглэлээр чиг үүргийн онцлогийг харгалзан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Гадаад хэргийн сайдын төсвийн багцын гадаад албан томилолтын зардлыг тус бүр 1,000.0 сая төгрөгөөр, бусад бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын гадаад албан томилолтын зардлыг 100 хувиар буюу 3,145.6 сая төгрөгөөр, нийт 5,145.6 сая төгрөгөөр гадаад албан томилолтын зардлыг бууруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь нь дэмжсэн. Мөн УИХ-ын даргын төсвийн багцын дотоод албан томилолтын зардлыг 2,000.0 сая төгрөгөөр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд, онцгой байдал, цагдаа болон хууль сахиулах зарим байгууллагаас бусад бүх шатны төсөвт байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 25 хувиар буюу 2,352.1 сая төгрөгөөр, нийт 4,352.1 сая төгрөгөөр дотоод албан томилолтын зардлыг бууруулахаар ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүдийн 82.5 хувь нь дэмжсэн юм.

    Өнөөдрийн хуралдаан уг яригдаж байсан асуудал буюу өөрөөр хэлбэл урсгал зардал бууруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэнээр эхлэв.
  • 10 бичиг баримтад гарын үсэг зурлаа
    2015 оны 11 сарын 11
    Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо
    Administrator 2015-11-11 00:55:00

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

    - Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

    - Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидал

    - Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидал Худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг

    - Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр

    - Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци хоорондын гэрээ

    - Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

    - Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

    - Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын санамж бичиг

    - Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар хоорондын хэлэлцээр

    - Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банк хоорондын хэлэлцээр зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа.
  • УИХ-ын байнгын хороод, ажлын хэсгийн хуралдаан болно
    2015 оны 11 сарын 11
    Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдаан тус тус болно.

    1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай.

    2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгох /Иргэний хуулийн 17.1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх/.

    3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “А” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын 48 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 8 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    4. Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд:
    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;

    Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    Өнөөдөр дараах УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан болно. Үүнд:

    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

1348 1349 1350 1351 1352 1353 1354
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    31 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
    32 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
    36 мин
  • 2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав
    1 цаг 3 мин
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
    1 цаг 5 мин
  • Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно
    1 цаг 26 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК