-
2020 оны 6 сарын 29
УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан Г.Дамдинням "Ард түмэн сонголтоо хийлээ. олон улсын ажиглагчид дүгнэлтээ гаргасан. Энэ утгаараа сонгууль шударга явагдсан гэж бодож байна.
-
2020 оны 6 сарын 29
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яах вэ” гэж зүйр үг бий. Сүүлийн үед манай улстөрчид ороод өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх нь олширч. Бороо орохоос өмнө болон бороо орох мөчид дуртай нь аргагүй алхаж явснаа, бүр энэ талаар сайшаасан пост хүртэл нүүр номондоо нийтэлснээ, ороод дууссаных нь дараа “Би норчихлоо”, “Би цув нөмрөх байсан юм”, “Бороо орохыг урьдчилж хэлсэнгүй”, “Бороо орсон нь таалагдахгүй байна”, “Бороо орсныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэтээр илт олон нийтийн анхаарлыг өөртөө татах, болоод өнгөрсөн үйл явдлыг өөрт ашигтай байдлаар эргүүлэх гэж оролдох нь заримдаа бүр эмгэнэлтэй байдалд хүргэх юм. Үүний хамгийн сүүлийн жишээ энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дүн.
-
2020 оны 6 сарын 29
Өмнө нь С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхэж байсан. Би мэднэ. Өчигдөр хийсэн хамгийн сүүлийн лайвыг нь үзлээ. Монголд хийж бүтээж байгаа нь гутаагддаг юм байна. Намайг олон улсын гэмт хэрэгт холбоотой мэтээр ярьсан учраас шалгуулна.
-
2020 оны 6 сарын 29
Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзах үеэрээ санал хураалтын хуудсыг дахин тоолох, үүнд хууль хүчний байгууллагаас хатуу хяналт тавин ажиллах чиглэл өгсөн.
-
2020 оны 6 сарын 29
Ч.Сайханбилэг: Үүний үр дагаварт өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга. Бусдыг нь орлох гурав дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь хэвтээд өглөө.
-
2020 оны 6 сарын 28
Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүлсний дагуу хяналтын тооллого хийж байна. Дархан-Уул аймагт хяналтын тооллого 09.00 цагт эхлүүлсэн бөгөөд гомдол гаргасан нэр дэвшигчдийг яаралтай очихыг СЕХ уриаллаа.
-
2020 оны 6 сарын 28
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт булхайтай болсон байж болзошгүй асуудлаар зарим бие даагч болон нам, эвслээс Ерөнхийлөгчид саналын хуудсыг дахин тоолох хүсэлт гаргасан билээ.
-
2020 оны 6 сарын 27
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт маргаантай байгаа тойргуудад хяналтын тооллого хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
-
2020 оны 6 сарын 27
АН-ынхан сонгуульд ялагдангуут үймээн самуун дэгдээж, ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй шартаж, шаралхдаг зантай. Энэ удаа ч гэсэн УИХ-ын 2020 оны сонгууль будлиантай боллоо хэмээн олон нийтийг үймээн самуунд турхирсан үйлдлүүдийг гаргаж байна.
-
2020 оны 6 сарын 27
2016 оны Анхдугаар чуулганыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан даргалж, М.Энхболдыг УИХ-ын даргаар томилж байсан юм. Уг уламжлалаар Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргах зарлигийн дагуу хуралдуулах Анхдугаар чуулганыг Х.Баделхан даргалахаар байна.
-
2020 оны 6 сарын 27
УИХ-ын сонгуулийн ээлжит дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос эцэслэн зарлаж, ирэх даваа гарагт түр үнэмлэхийг нь олгохоо мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг хүлээн авч уулзаж, зарим газарт хяналтын тооллого зохион байгууллахаар санал солилцсон юм.
-
2020 оны 6 сарын 27
Тиймээс өнөөдрийн уулзалтаар Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэв.
-
2020 оны 6 сарын 27
СЕХ саналын хуудсыг нэр дэвшигчид, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулан хуульд нийцүүлж, гараар тоолж, хяналтын тооллогыг яаралтай зохион байгуулах тухай бичжээ.
-
2020 оны 6 сарын 27
Монголчууд найм дахь удаагаа УИХ-ын сонгуулиа хийж, улс төрийн ууган хүчин МАН өмнөх сонгуулийн амжилтаа бататгаж, 62 суудал аван үнэмлэхүй ялалт байгуулав.
-
2020 оны 6 сарын 26
УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ялалт байгуулснаар дараагийн хотын даргын өрсөлдөөн МАН дотор өрнөж байна.
-
2020 оны 6 сарын 26
Угтаа бол Төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийн бэлгэдэг болсон хүний хувьд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр болон сонгуулийн үр дүнгийн талаар мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлэх ёстой хүн нь Х.Баттулга.
-
2020 оны 6 сарын 26
Ингэснээр 2016 оны сонгуулийн үр дүнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон ч хууль бус хэрэг үйлдсэн гэж прокурорын хаалга татсан Ж.Эрдэнэбат дахин УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй болох нь ээ.
-
2020 оны 6 сарын 26
АН, ШИНЭН-ын араас МАХН-ын дарга Н.Энхбаяр албан тушаалаа өгөх үү гэсэн асуулт, хүлээлтийг үүсгээд байгаа юм.
-
2020 оны 6 сарын 26
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн иргэд "УИХ-ын сонгууль тосгосон 29 тойрогт болж өндөрлөлөө. Сонгуулийн ерөнхий хорооноос 14 тойрогт хяналтын тооллого хийхэд бидний тооцооллоор 2.4 хүний санал гарч ирлээ. Эндээс хар машины тооллого луйвар байсан гэж бид хардаж байна" гэдгийг мэдэгдлээ.
-
2020 оны 6 сарын 26
Нийт 1 сая 475 мянга 895 сонгогч буюу нийт сонгогчдын 73.65 хувь нь саналаа өглөө. Энэ нь өнгөрсөн сонгуулийн түүхэнд хамгийн өндөр ирц юм. Нийт саналын 41 хувьд нь хяналтын тооллого хийхэд хар машины дүнтэй таарсан