
COP17 бага хурал эхлэхэд гурав хоног үлдлээ. Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө” хэмээх үндсэн гурван санаачилга бүхий урт хугацааны үйл ажиллагаа, бодлого боловсруулжээ. Тухайлбал,
- Бэлчээрийг нөхөн сэргээх, тогтвортой ашиглахын зэрэгцээ хөрсний эрүүл мэнд, экосистемийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “бэлчээрийн тэргүүлэх санаачилга”.
- Хуурай гандуу бүс нутагт ус, газрын нэгдсэн менежментийг дэмжиж, ган болон усны хомсдолд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх “ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”.
- Газар төвтэй төлөвлөлт, байгальд суурилсан шийдлүүдийг дэд бүтцийн төлөвлөлт, хөгжлийн бодлогод нэгтгэж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих “байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга”.
Энэхүү санаачилгыг COP17 хурлын дараа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилт татан төвлөрүүлэх, бүс нутгийн хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр зорьж байгаа талаар ажлын албанаас мэдээлсэн юм.
























































