-
2020 оны 3 сарын 10
УОК-ын шийдвэрийн дагуу 2020.03.10-ны өдрийн 07:00 цагаас эхлэн-2020.03.16-ны өдрийн 07:00 цаг хүртэл орон нутгийн хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсоосон тул Орон нутгийн чилгэлд зорчигчийн галт тэрэг аялахгүй болохыг мэдэгдэж байна.
-
2020 оны 3 сарын 10
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов.
-
2020 оны 3 сарын 10
Монгол Улсад коронавирусын анхны тохиолдол Франц улсын иргэнээс илрээд байна. Үүнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн замыг түр хугацаагаар хаах, агаарын нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоох шийдвэр УОК-оос гаргаад байна.
-
2020 оны 3 сарын 10
УОК-оос зарим арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд хамгийн гол нь иргэд сонор сэрэмжээ алдалгүй, тайван байхыг анхааруулж байгаа юм. COVID-19 халдвар нь халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар болон бохир гар, эд зүйлсээр дамжих замаар дамжих эрсдэл өндөр аж.
-
2020 оны 3 сарын 10
УОК-оос зарим арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд хамгийн гол нь иргэд сонор сэрэмжээ алдалгүй, тайван байхыг анхааруулж байгаа юм. COVID-19 халдвар нь халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар болон бохир гар, эд зүйлсээр дамжих замаар дамжих эрсдэл өндөр аж.
Ингээд коронавирусын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг хүргэж байна.
-
2020 оны 3 сарын 10
Монгол Улсад шинэ төрлийн коронавирус илэрсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд автозамын болон агаарын бүх хөдөлгөөнийг бүрэн зогсоох шийдвэр гарсны дагуу эхний ээлжинд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаагаад байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2020 оны 3 сарын 10
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өөрийн цахим хуудсаараа дамжуулан нутгийн иргэддээ хандаж “Ард иргэдээ сонор сэрэмжээ дээшлүүлэхийг хүсье.
Өнгөрсөн энэ сарын 2-нд Улаанбаатар хотод ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрлээ. Тус иргэн энэ сарын 7-нд Улаанбаатар хотоос Дорноговь аймагт ирж, сэжигтэй тохиолдол илрэх үеэс Улаанбадрах суманд байрлах ажилчдын байранд тусгаарласан. Улс болон аймгийн Онцгой комиссоос онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтлын иргэдийг олж, бүх хүмүүсийг тусгаарласан, мөн дам хавьтлын иргэдийг олж тогтоож байна.
-
2020 оны 3 сарын 10
COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, уг асуудлаар УОК өглөө 06.00 цагт шуурхай хуралдлаа.
-
2020 оны 3 сарын 10
Тэрбээр ICC товерт байрладаг “Бадрах энержи” компанийн төв оффисстоо хэд хоногийн турш ажлаад Дорноговь аймгийг зорьжээ. ICC товерт “Бадрах энержи” буюу бидний мэдэх “Арева Монгол” байрладаг.
-
2020 оны 3 сарын 10
Бидэнд олдсон мэдээллээр Францын иргэн Монголд ирсэн эхний өдөртөө Баянгол зочид буудалд буужээ. Тэрбээр ICC towerт ажилласан байна. Мөн Төв номын сангийн урд талын KFC-ээс хоол захиалж, идээд өрөөндөө ирж амаржээ.
-
2020 оны 3 сарын 10
COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж байна.
-
2020 оны 3 сарын 10
Шинж тэмдэг илэрснээс хойш нэгдүгээр хавьтлын хүмүүсийг цагдаа, тагнуулынхан тогтоосон байна. Тэдгээр нь 100 орчим хүн байгаа аж.
-
2020 оны 3 сарын 10
Энэ сарын 02-ны өдөр "Аэрофлот"-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэн коронавирусний халдвар авчээ. Үүнтэй холбогдуулж онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоосон байна.
-
2020 оны 3 сарын 09
Монгол хэлний зөв бичих дүрмийг ААН, байгууллагуудын албан харилцаа, бичиг хэргийн хөтлөлтөд зөв хэвшүүлэх, хэл бичгийн соёлоо хадгалах зорилгоор МҮХАҮТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй Санамж бичиг байгууллаа.
-
2020 оны 3 сарын 09
Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй төр засгийнхаа энэ шийдвэрийг иргэд ч сайн биелүүлж, хариуцлагатай хандахаас гадна сэтгэл санааны дэмжлэг, эд мөнгөний хандивыг тус тусын онцгой комисст өгч, монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэлээ зориулсаар байна.
-
2020 оны 3 сарын 09
2019 оны намар зарлан дуудах хуудас ирэв. Ингээд удаан хүлээсэн мөрөөдлөө биелүүлэхээр цэрэг татлагын комиссоор орсон юм. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн намайг хаашаа явах талаар санал асуухад эргэлзэх зүйлгүй Хилийн цэрэг гэж хариулсан.
-
2020 оны 3 сарын 09
“Үндэсний давхар даатгал” ХК нь дотоодын даатгалын зах зээлд уул уурхайн эрсдэлийг давхар даатгах үйлчилгээг зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан гаргаж байна. Үүнтэй холбогдуулан “Практикал даатгал” ХХК-тай анхны гэрээгээ байгуулж байна. Энэхүү гэрээнд Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайван болон “Практикал даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Баярмагнай нар тус тус гарын үсэг зурав.
-
2020 оны 3 сарын 09
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны урлагийн байгууллагуудыг уриалан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр хандивын аянд нэгдлээ.
-
2020 оны 3 сарын 09
Мэргэжлийн хяналтын байгууллагын ахмад ажилтан, Ахмадын зөвлөлийн дарга Г.Нанзад шинэ коронавирус /COVID-19/–ийн дэгдэлт, өвчлөлөөс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй МХЕГ-ын хамт олон дэмжлэг үзүүлж, нэг сарын тэтгэврээ хандивлалаа.
-
2020 оны 3 сарын 09
Гурилын үйлдвэрүүд хэдий хувийн хэвшил боловч ард түмэн, нийт хэрэглэгчдийнхээ өмнө ямар ч цаг мөчид стратегийн хүнс болох эрүүл, чанартай гурилаар тасралтгүй хангах үүрэг хариуцлага хүлээсэн үндэсний үйлдвэрлэгчид билээ.