-
2019 оны 3 сарын 29
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 25-наас 29-ний өдрүүдэд нийт 1224 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 33 хүн гэмтэж, орон нутагт ослын улмаас гурван хүн амиа алдсан байна.
-
2019 оны 3 сарын 29
Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гараг буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдсан.
-
2019 оны 3 сарын 29
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргыг найман удаа хутгалж, амийг нь хороосон хэрэг гарчээ. Тодруулбал, талийгаач нь Өмнөговь аймагт ажиллаж, амьдардаг байсан бөгөөд нийслэл хотод хувийн ажлаар ирсэн байна.
-
2019 оны 3 сарын 29
Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албанд нийт 1224 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 909 дуудлагыг шалгаж, шийдвэрлэжээ.
-
2019 оны 3 сарын 29
Монголбанк, Монголын банкны холбоо хамтран хэрэгжүүлж буй “Банкны хөгжил-95 жил” аяны хүрээнд эдийн засаг, статистик, санхүүгийн чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн судлаачид болон тус чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд Эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгууллаа.
-
2019 оны 3 сарын 29
Ийнхүү ЖДҮ-гээс 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан прокурорын прокуроын байгууллагыг толгойлж үлдэх нь хэр шударга явдал бэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас асууя. Таны уриалж, лоозонддог шударга явдал энэ юм гэж үү.
-
2019 оны 3 сарын 29
“Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хэлэлцүүлэгт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Гал түймрийн нөхцөл байдал, анхаарах зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
-
2019 оны 3 сарын 29
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм.
-
2019 оны 3 сарын 29
Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид “Baikal trade – 2019” бизнес форумд оролцож байна
-
2019 оны 3 сарын 29
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан өчигдөр болж, нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тарифыг шинэчлэн баталлаа.
-
2019 оны 3 сарын 29
Монголын Үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Бүх гишүүдийн хурал өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно.
-
2019 оны 3 сарын 29
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрхлэн гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх замаар мал аж ахуйн салбарыг шинэчлэх нь” сэдэвт илтгэлийг танилцуулах хуралдаан өчигдөр Женев хотноо боллоо.
-
2019 оны 3 сарын 29
Агаарын бохирдол хүүхдийн уураг тархины эд эсийг гэмтээж байна
-
2019 оны 3 сарын 29
Монгол Улс өнгөрсөн онд 66.2 сая мал тоолуулсан байдаг. Үүнийг 3.2 сая хүн амд хуваавал нэг хүнд дунджаар 20 мал буюу нэг хүнд оногдох малын тоогоороо дэлхийд тэргүүлэгч улсын нэг нь яах аргагүй мөн юм.
-
2019 оны 3 сарын 29
09.00 цагт Төрийн ордонд “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” хэлэлцүүлэг болно. Утас: 99007969, 86150069
-
2019 оны 3 сарын 29
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.
-
2019 оны 3 сарын 28
"Шинэ Долгион FM 107.5", "Талын дуу хоолой" радиогийн уран бүтээлч сонсогчдын хамтарсан уулзалт өнөөдөр Чингис хаан зочид буудлын хурлын тамхимд боллоо. Хуралд "Билигсанаа" ХХК-ийн захирал Л.Баттулга, Өвөрмонголын радио телевизийн “Талын дуу хоолой” радиогийн дарга Баясгалан, “Шинэ Долгион” FM 107.5 радиогийн захирал Ц.Ариунаа, “Өвөрмонголын бизнесийн ерөнхий холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн О.Тунгалаг, МҮОНР-ийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайхан, Сэтгүүл зүйн ухааны доктор Галаарид нар урилгаар оролцсон юм.
-
2019 оны 3 сарын 28
Ашиглалтын шаардлага хангахаа больсон Байгалийн түүхийн музейн барилгыг БНСУ-ын Засгийн газрын тусламжаар барих мэдээлэл цацагдаж байсан. Гэвч энэ нь 100 хувь тусламжаар бус харин тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлээр барих асуудал байсан нь хожим тодорхой болсон юм. Тиймээс хөрөнгийн эх үүсвэр байхгүй гэдэг шалтгаанаар өнөөг хүртэл ажил хэрэг болж чадахгүй байсаар зургаан жилийн нүүр үзээд буй. Тэгвэл салбарын сайдын хэлснээр 2019 ондоо багтаж, Байгалийн түүхийн музейн зураг төсөл бэлэн болох нь.
-
2019 оны 3 сарын 28
“Монголын геологи, хайгуул-2019" чуулга уулзалт өнөөдөр боллоо. УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, МУИС, ШУТИС, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа уг чуулга уулзалтад 1000 гаруй зочид төлөөлөгчид, гадаад, дотоодын 100 гаруй хөрөнгө оруулагчид оролцож байгаа юм.
-
2019 оны 3 сарын 28
Утааны эсрэг Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал гэлээ