-
2017 оны 11 сарын 24
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр Хууль сахиулах их сургуульд ажиллаж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар тус сургуулийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа.
Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургууль болон Ахлагчийн сургуульд Онцгой байдлын албаны ахлагч, бакалавр, магистр, докторын зэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэдэг. ХСИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилд гэхэд Ахлагчийн сургуулийг дуудлага хүлээн авагч, аврагч, гал сөнөөгч, гал унтраах автомашины жолоочоор нийт 170 гаруй алба хаагч төгсч, ажлын байраар хангагдаад байгаа юм.
Тус сургуулийн Удирдлагын сургуульд 2, бакалавр 43, магистрын сургалтад 23, докторын сургалтад 2, нийт 70 алба хаагч мэргэжлээ дээшлүүлээд байна.
Мөн Онцгой байдлын албанд одоо ажиллаж байгаа дээд боловсролтой алба хаагчийг 3 жил, бүрэн дунд боловсролтой ахлагч бүрэлдэхүүнийг 5 жилээр сургахаар БСШУСЯ, ХСИХ-тай тохиролцон сургалттын хөтөлбөрийг батлуулаад байгаа юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн үйл ажиллагаа, Хөрс биохимийн лаборатори, сонсогчдын дотуур байрны нөхцөл байдалтай танилцаж, онцгой байдлын албаны шаардлагад нийцэхүйц практикт ажиллах өндөр мэдлэг чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд материаллаг бааз болох Клиник сургалтын төв буюу сургалтын Аврах гал унтраах анги байгуулах, шинэ мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, Хууль сахиулахын Удирдлагын академид “Улсын нөөцийн анги, салбар, цэгийн удирдах ажилтны дамжаа хичээллүүлэх, Онцгой байдлын албанд хэрэглэгддэг хууль, эрх зүйн баримт бичгүүдийг кодлох зэрэг ажилд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн ОБЕГ-ын удирдлагууд Онцгой байдлын сургуулийн сургалтын орчинг сайжруулах ажлын хүрээнд өөрсдийн нөөц боломжоо ашиглан хийгдсэн сургалтын материаллаг бааз, хэрэглэгдэхүүн болох сургалт, дадлагын талбайн нээлтийн ажиллагаанд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 24
09:00 цагт: НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхрын А зааланд эхэлнэ.
09:00 цагт: Шадар сайд Ө.Энхтүвшин МХЕГ-т ажиллан, 21 аймагтай онлайнаар холбогдоно.
09:00 цагт: Удирдлагын Академийн байранд 21 аймаг, Нийслэлийн Засаг даргын орлогч нарт зориулсан ”НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГА” сэдэвт сургалтыг Удирдлагын академи, Дэлхийн Банк хамтран зохион байгуулна.
09:00 цагт: Корпорейт зочид буудлын Convention Centre-т ”Монгол улсын Дотоод аудиторуудын форум-2017” болно.
09:00 цагт: Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компанитай хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ” сургалтыг ШУА-ийн “Эрдмийн өргөө” танхимд зохион байгуулна.
09:30 цагт: Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын нэрэмжит шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн СБД-ийн ЗДТГ-ын байрны Иргэний танхимд болно.
10:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв ”ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН АНГИЛЛЫГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ” төр төрийн бус байгууллагын хэлэлцүүлгийг СЗСҮТ-д зохион байгуулна.
10:00 цагт: Цахим мэдээллийн системийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа ШУА-ийн 6-р давхрын чуулганы танхимд эхэлнэ.
10:00 цагт: “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлтийн хэвлэлийн бага хурал Корпорэйт Зочид буудал, Eventy Hall танхимд болно.
10:00 цагт: Монголд анх удаа ”Оюутны эрүүл хоол” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн загвар, оюутны кафений нээлтийн үйл ажиллагаа Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн хичээлийн 2-р байрны 1-р давхарт болно.
11:00 цагт: БГД-ий ИТХ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн болно. БГД-ийн Нутгийн удирдлагын ордонд.
11:00 цагт: Нийслэлийн эрүүл мэндийн газар, наркологийн эмнэлгээс ”Хандлагаар эмчлэхүй” сургалтыг дүүргүүдийн сэтгэц наркологийн кабинетийн эмч сувилагч сэтгэл зүйч нарт явуулж байна. Сургалт Өргөө амаржих газарт болно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт: Дорнод аймгийн иргэд хууль бус алт олборлолтыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлаж байна.
12:00 цагт: Польшийн кино өдөрлөгүүд болж байгаатай холбоотой мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, үйлчилгээ хүртээмж муу байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Live conference center-т
14:00 цагт: МХЕГ-ын 205 тоотод Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдлыг үүсгэгч шаардлага хангахгүй сав баглаа боодлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
14:00 цагт: Эмэгтэй уран бүтээлчдийн санаачлагаар зохион байгуулагдаж буй нийгэм дэхь хүчирхийлэлийн эсрэг ”ТӨӨРДӨГ БАЙШИН” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүүхдийн Урлан бүтээх төвийн 1 давхарт, ”ОРД” арт галерейд болно.
14:00 цагт: Бишрэлт зочид буудлын хурлын зааланд Good Neighbors Монгол төлөөлөгчийн газрын Өрхийн орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй хоршоо, бүлийн тайлан, форум уулзалттай.
14:00 цагт: 100.000 хүн тутамд ганц тохиодог Мэдрэлийн эсийн хорт хавдрын улмаас шаналж буй таван настай Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ шаардлагатай болжээ. Б.Тэмүүлэнд хандив цуглуулах арга хэмжээний талаарх ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ Сүхбаатарын талбайд болно.
16:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 16.00 цагаас ЗТХЯ, 17.00 цагаас ХХААХҮЯ-нд ажиллана.
-
2017 оны 11 сарын 23
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд
-
2017 оны 11 сарын 23
Говь-Алтай аймагт тарваган тахал хүнд халдварласан байж болзошгүй тохиолдол гарчээ
-
2017 оны 11 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнгийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 63 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын дарга талархал илэрхийлэв.
-
2017 оны 11 сарын 23
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн Хяналт
-
2017 оны 11 сарын 23
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 969,358 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
-
2017 оны 11 сарын 23
ХБНГУ-ын Засгийн газраас Германы Сэргээн босголт, зээлийн банкаар дамжуулан
-
2017 оны 11 сарын 23
Төмөр замын хэрэгт сэжиглэгдэн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан
-
2017 оны 11 сарын 23
ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатар Б.Хурцыг
-
2017 оны 11 сарын 23
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 87 чиглэлд 937 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дундажаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна.
Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан автобус хоорондын интервал холдож, хүлээлгийн хугацаа нэмэгдэх, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх зэрэг хүндэрлүүд гарч байгаа юм. Ингэснээр батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх зэрэг тулгамдсан асуудал үүсээд байна.
Иймд нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй үед үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ачаалал ихтэй зогсоолуудын ачаалалыг бууруулах чиглэлээр дараах зохицуулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Өнөөдрийн зохицуулалтаар оройдоо нэмэлтээр 99 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Тухайн автобуснуудыг иргэдийн зорчигч урсгалтай нийцүүлэн хамгийн их ачаалалтай газруудад гаргаж байгаа. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо картаар үйлчлүүлж байгаатай холбогдуулан аль чиглэлд, хэдэн хүн, хэдэн цагийн үед явж байна гэсэн тоон судалгаа бүрэн гарч ирж байгаа юм. Энэ судалгаан дээр үндэслэн төлөвлөлтүүдийг хийгээд явж байна. Мөн 20 гаруй чиглэлд автобуснуудын өглөө гарах цагийг 5-10 минутаар урагшлуулах, орой 22:00-23:00 цаг хүртэл сунгах ажлуудыг хийгээд байна” хэмээн ярилаа.
Өглөөний оргил ачаалалын үед:
Нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй дундын зогсоолуудын ачааллыг бууруулж иргэдийн зорчих эрэлтийг ханган ажиллах үүднээс холбогдох судалгааг хийж, өглөөний пик цагуудад ажлын өдрүүдэд өглөөний 07:25-07:40 цагийн хооронд хотын захын ачаалал ихтэй таван цэгээс /Саппоро, 3-р эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, 7-н буудал/ зургаан чиглэлд тус бүр нэг автобус явуулах төлөвлөлтийг хийж, үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна.
№
Зогсоолын нэр
Зохицуулалт хийсэн чиглэл
Эх авах цаг
1
Саппоро
Ч:45”Ганхийц - ХМК - Зайсан”
7:40
2
3-р эмнэлэг
Ч:3 “Зүүнсалаа – Халдвартын эмнэлэг”
7:25
3
10-р хороолол
Ч:40 “Махимпекс – Тэнгис кино театр - Улаанхуаран” Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”
7:30
7:40
4
25-р эмийн сан
Ч:57 “Улаанчулуут -Их наран - МУИС”
7:30
5
7 –н буудал
Ч:7 “Нисэх – Төв номын сан - 7 буудал-Зунжин”
7:30
Оройн оргил ачааллын үед:
Зорчигч урсгал багатай өдрийн цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулж, зардлыг нэмэгдүүлэхгүйгээр оройн оргил ачааллын үе буюу 17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн. Үүнд: 8 аж ахуйн нэгж, байгууллагын 17 чиглэлийн 57 тээврийн хэрэгслийн өдрийн цагт цонхлуулж, оройн ачаалалтай цагаар 20 гаруй чиглэлд дунджаар 99 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн.
Дээрх зохицуулалт хийгдснээр орой 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 73-аар нэмэгдүүлж 855 автобус, 21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 91-ээр нэмэгдүүлж 670 автобус, 22:30 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 49-өөр нэмэгдүүлж 310 автобус тус тус ажиллахаар төлөвлөлтийг хийж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийсэн байна.
Иргэдийн санал хүсэлтээр хот орчмын болон алслагдсан 20 гаруй чиглэлд өглөөний эх авалтын цагийг урагшлуулах, оройн буултын цагийг хойшлуулах графикийн зохицуулалт хийсэн.
Оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудын байршил болон цагийг тодорхойлох судалгаа хийж ажлын өдрүүдэд оройн 18:10-19:50 цагийн хооронд хотын төвийн ачаалал ихтэй МУБИС, Мөнгөн завъяа, Ард кино театр, Ионсей эмнэлэг зэрэг цэгүүдээс 20-30 минутын давтамжтайгаар хотын захын 7 чиглэлд тус бүр 4 автобус явуулах төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Энхтайвны өргөн чөлөөний дагуу автобусны 1-р эгнээ болон бусад ачаалал ихтэй авто замуудад нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангах үүднээс Замын Цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран тус газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлээд байна. Тухайлбал энэ сарын 21, 22-ны өдрийн мэдээгээр автобусны хөдөлгөөнд саад учруулсан болон зогсоол дээр удаан зогссон 408 зөрчил илрүүлж, 123 зөрчилд сануулах, 114 зөрчилд 2 сая 320 мянган төгрөгөөр торгох, 10 зөрчилд бичиг баримт хураасан, 161 зөрчлийг баталгаажуулан ЗХУТ-д хүргүүлэн, шуудангаар торгууль илгээх арга хэмжээг тус тус аваад байна.
Нийтийн тээврээр зорчигчид Та бүхэн UB Smart bus application-ийг гар утсандаа татаж сонгосон чиглэл дээрээ даран хүлээж буй автобус чинь аль буудал дээр явж байгааг шууд онлайнаар мэдээллийг авах боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 11 сарын 23
Махны дундаж үнэ
2017 оны 11-р сарын 4-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5380 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6665 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 35 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5100 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөг, хонины цул махны үнэ 0.5 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 3900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2017 оны 11-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2017 оны 11-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 3.8 хувиар буюу 40 төгрөгөөр, байцаа 0.9 хувиар буюу 15 төгрөгөөр буурчээ.
-
2017 оны 11 сарын 23
Зургаан бүсгүйг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага илрүүлжээ.
-
2017 оны 11 сарын 23
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 11 сарын 23-ны өдрийн 39 дүгээр хуралдаан Хангарьд ордны хуралдааны танхимд хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд НИТХ-д өнөөдөр өргөн барина.
Мөн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн өмч хувьчлалын 2017 оны дүн, 2018 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 23
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн тасгаас Тамгын газрын албан хаагчид, хороодын Засаг дарга, Засаг даргын дэргэдэх харьяа, хэлтэс албадын дарга нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, чадваржуулах зорилготой сургалтыг Хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтаар 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал, ач холбогдол, захиргааны хэм хэмжээний акт, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, Захиргааны төлөвлөлт, Захиргааны шийдвэр гүйцэтгэл, хариуцлага болон Захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмын талаарх ойлголтыг өгч, санал солилцсон юм.
Дашрамд мэдээлэхэд, энэхүү сургалтыг Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын сургагч багш, Захиргааны хэм хэмжээний актын Хяналт,бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Алтантуяа, Удвал нар хийсэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 23
Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 93 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох аж.
Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлж байсан юм.
-
2017 оны 11 сарын 23
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь шинэ стратегийн түншлэлийн хүрээнд 2017-2020 оны хооронд хэрэгжих “Төгсөлтийн аргачлал-600”, “Орон Нутгийн Хүүхэд Хамгаалал”, “Хүүхдийн Төлөөх Орон Нутаг” төслийн нээлтийн үйл ажиллагаагаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Энхболд, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Дорана Хавиер нар оролцлоо. Мөн шинээр хэрэгжих төслүүдийн тогтвортой хэрэгжилтийг хангахад бүх талын тусламж дэмжлэгийг үзүүлэх талаар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын 2017-2020 онд хэрэгжих “Төгсөлтийн аргачлал-600”, “Орон Нутгийн Хүүхэд Хамгаалал”, “Хүүхдийн Төлөөх Орон Нутаг” төслүүдийг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд хэрэгжүүлэх бөгөөд нийт 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд тус төслүүдэд хамрагдана.
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь Монгол улсад 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, эдийн засаг болон өрхийн амьжиргааг сайжруулах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хувьсан өөрчлөлт хийж, ядуурлыг бууруулах зорилгоор 16 Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр болон 2-3 жилийн богино хугацааны төслүүдийг хэрэгжүүлж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 23
УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ким Сан Кун-тай албан ёсны уулзалт хийлээ.
-
2017 оны 11 сарын 23
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын А/104 дүгээр тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн жилийн эцсийн ажлын үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 23 – 24 -ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо ахалж хэлтэс, албадын холбогдох мэргэжилтнүүд чиглэлийн дагуу шалгалтыг хийж байна.
Шалгалтаар Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд, нийслэлийн Аврах анги-105, Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн 2017 оны гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн шуурхай удирдлага, гал түймэртэй тэмцэх, гал түймрийн улсын хяналт шалгалт, захиргаа удирдлага, дотоод ажлын чиглэлээр ажлын үр дүн, үзүүлэлтийг шалгах юм. Шалгалт 2 өдөр үргэлжилнэ.
-
2017 оны 11 сарын 23
Байрны найман давхарт гадна фасадны ажил хийж байсан дөрвөн хүн өндрөөс унаж, нас барсан харамсалтай осол энэ сарын 11-ны өдөр гарсан билээ.