зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

1902 1903 1904 1905 1906 1907 1908
  • АТГ: ИНЕГ-т 469 албан хаагчийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилжээ
    2017 оны 9 сарын 28
    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн яаманд ажилласан тайлангаа өнөөдөр хэлэлцүүллээ. Тайланг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат болон Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, тус яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

    Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа агентлагуудын 2015 оноос хойшхи үйл ажиллагаатай танилцсан юм.

    Тус яаманд төрийн захиргааны албан тушаалд гэрээгээр 9 хүн томилсон байх бөгөөд эдгээр 9 албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд буюу тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор гаргаагүй хугацаа хоцроосон байна. Мөн салбарын хэмжээнд 5 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй албан тушаалд томилсон, яамны ажилтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний урамшуулалд 2015-2016 онд 508 сая төгрөг зарцуулсан, ИНЕГ-т сүүлийн 3 жилийн хугацаанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилсон, тус салбарт боловсон хүчний халаа сэлгээ ихтэй, хувь хүний үзэмж болоод улс төр, намын харьяаллыг харгалзан томилох асуудал их гардаг, тендер шалгаруулалтыг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан нь худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн, зарим нэр бүхий тендерт өөр хоорондоо холбоо хамааралтай хоёр компанийг оролцуулсан байж болзошгүй, “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн орлого төвлөрүүлэлт, зарцуулалт, гэрээний үүргийн биелэлтэд тавих хяналт сул, чиг үүрэг, статус нь тодорхойгүй байх тул холбогдох асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх талаар Ажлын хэсгээс танилцууллаа.

    Мөн тус яам, агентлагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод болгох, ялангуяа тусгай зөвшөөрөл болон улс хооронд ачаа, зорчигч тээвэрлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах нэн шаардлагатай бөгөөд зарим ажил, үйлчилгээг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар судалгаа хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг танилцуулсан..

    Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүдийг залруулах ёстой. Төрийн захиргааны албан тушаалд 9 хүн гэрээгээр ажиллаж байгаа нь төрийн албаны сонгон шалгаруулалтын зарчмыг зөрчсөн үйлдэл. Ийм явдал байж болохгүй. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүдээс гаргасан санал, зөвлөмж, шийдвэрийг Төрийн албаны зөвлөл цаашид өөрийн хамаарах ажил үүргийн хүрээнд анхаарч, хамтран хэрэгжүүлэх болно. Төрийн албаны зөвлөл Авлигатай тэмцэх газар шиг ингэж төрийн бүх байгууллагууд руу орж ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг эсэргүүцэж болохгүй. Энэ бол та нөхдийг хууль зөрчиж гэмт хэрэгт холбогдохоос сэргийлж байгаа арга хэмжээ шүү” гэж хэлэв. Ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат “Зам тээврийн салбарт хуулиас давсан журам үйлчлээд байна. Яам болон агентлагийн 2015, 2016 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Төсөв хэтэрсэн, хэтрүүлсэн асуудал байгаа. Хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн олговорт 155.2 сая төгрөг зарцуулсан байдаг. Энэ мэт зөрчил олон байгаа учраас танай салбарт тусгайлан санхүүгийн болон эрсдлийн аудит хийх болно” гэлээ.

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал олгосон бол гээд хүлээлгэх ял шийтгэлийг заагаад өгчихсөн. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэдэг нь заавал тодорхой хохирол шаардахгүй гэсэн үг. Тэгэхээр төрийн албан хаагчид аа, та бүхнийг авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бид энэ ажлыг зохион байгуулж байгаа юм. УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсаныг та бүхэн мэднэ. Энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд ямар түвшинд байгааг үзэж харах нь бидний хоёр дахь зорилго. Бид та нарын мууг үзэх гэж, эсвэл ажил хийсэн болж нийгэмд харагдах гэсэндээ энд суугаагүй юм шүү. Шинээр гарсан хууль тогтоомжтой танилц, сургалт ав. Бид авлигатай тэмцэх ажлыг иргэд, олон нийтийн хяналтад өгөх бодлого хэрэгжүүлж байгаа. Танай салбарт 3 иргэн та нарын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Тэр хүмүүс бол Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн гишүүд юм шүү” гэж хэлэв.

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд яам, агентлагт ажилласан тайлан, дүн мэдээндээ үндэслэн Засгийн газарт зөвлөмж өгөхөөр бэлтгэж байгаа юм. Зам тээврийн салбарын хэмжээнд дараах хэд хэдэн чиглэлээр зөвлөмж хүргүүлэхээр хэлэлцүүлгийн төгсгөлд шийдвэрлэлээ. Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын одоогийн статусыг өөрчлөх, навигацийн орлогыг хянах, “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн үйл ажиллагаанд санхүүгийн байгууллагаар мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гаргуулах, хууль тогтоомжийн хүрээнд ил тод байдлыг хангуулах, гэрээт ажилтнууд олноор ажиллуулж байгааг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авах, Засгийн газраас баталсан бүтэц, орон тооны тогтоолыг зөрчиж газар, хэлтсийн дор “Алба” гэсэн нэгж ажиллуулж удирдах албан тушаалтны орон тоог нэмж байгаа зөрчлийг арилгуулах зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.
  • Үнэт цаасны компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа
    2017 оны 9 сарын 28
    Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. 2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн тайлан ирүүлээгүй, үзлэг, шалгалтад санаатайгаар хамрагдаагүй, хуулийн дагуу шаардлага, сануулга өгч, үйл ажиллагааг нь гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн боловч зөрчил дутагдлаа арилгаагүй

    “Бага хээр ҮЦК”
    “Бумбат шигтгээ ҮЦК”
    “Превалент ҮЦК” ХХК
    “Сэлэнгэ түмэн ҮЦК”
    “Финанс линк групп ҮЦК”
    “Говийн ноён нуруу ҮЦК”,
    Би Би Эс Эс ҮЦК,
    Зюс капитал ҮЦК
    Эм Даблью Ти Эс ҮЦК ХХК-уудын үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх, “Капитал эстимэйт” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
    Мөн хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөл авснаас хойш 1-3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын сангаа байгуулаагүй буюу үйл ажиллагаа огт явуулаагүй “Агниста инвест менежмент”, Бодь инвест менежмент ХХК-уудын болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг хангаж ажиллаагүй, 2016, 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй “Сити инновэйшн”, “Монголын багш нарын хөгжил”, “Ундрах актив” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.
  • Мэргэжил сонголтын шилдгүүд тодорлоо
    2017 оны 9 сарын 28
    Стратеги Академи ТББ, “Нийгмийн Ардчилал” MОХ хамтран Монгол улсын ирээдүй, хөгжлийн түүчээ болох оюутан залуучуудын дунд “Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ” сэдвийн дор тэдний мэргэжлээ сонгосон шалтгаан, нийгмийн хэрэгцээ шаардлага, мэргэжил сонголтын дараах амьдралын зорилго, төсөөллийг тодруулах зорилгоор эссэ бичлэгийн уралдааныг Улсын болон хувийн Их дээд сургууль, МСҮТөвийн оюутан залуучуудын дунд зарлан 2017 оны 09 сарын 27 –ны өдөр нийт 200 гаруй эссэ ирсэнээс, удирдамжид заасны дагуу эхний гурван байр, тусгай байрыг шалгаруулав.
    1-р байр МУИС, Философи- 4 курсын оюутан Б. Болдцэцэг, 2-р байр Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Маркетингийн удирдлага 1-р курсын оюутан Г. Баттуул, 3-р байр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сэтгүүлзүйн 1-р курсын оюутан С. Ундармаа, Тусгай байр – ШУТИС- Үйлдвэр технологийн сургууль , дизайн тэнхим, Хувцас дизайны анги Э. Наранжаргал, Үндэсний батлан хамгаалах Их сургууль, Аюулгүй байдлын сургууль сонсогч Г. Дөлгөөн нар тэргүүлэв. Шилдэг эссэг Нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийн “Мэргэжлээ хэрхэн сонгох” талаар бодож суугаа 400 гаруй сурагчид ирж сонссон нь ихээхэн сонирхолтой үйл явдал боллоо.
    Стратеги Академи ТББ, шилдэг шалгарсан эссэг 2017 оны 10 сард зохион байгуулагдах “Боловсролын шинэчлэлийн асуудал” эрдэм шинжилгээний хуралд оролцуулж, оюутан залуучуудын үзэл бодол, байр суурь, ирээдүйн зорилго, улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг нь дэмжих зорилготой олон арга хэмжээг зохион байгуулж ажиллана.
  • “Алтан намар” ургацын баяр болж байна
    2017 оны 9 сарын 28
    Нийслэлийн 378 жилийн ойг угтан, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Эко Налайх” хөтөлбөрийн хүрээнд “Алтан намар” ургацын баярыг өнөөдөр зохион байгуулж байна.

    Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ “Үржил шимт Налайхынхаа хөрсөнд олон төрлийн жимс жимсгэнэ, мод бут тарьж ургуулан үр дүнг нь хүртэж, иргэддээ дэлгэж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Өөрийн гараар тарьж ургуулсан жимс хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэнэ гэдэг бол хөдөлмөрлөсний ач тус юм. Дүүргийнхээ өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд хамтдаа зүтгэцгээе” гэв.



    Дүүргийнхээ үржил шимт газрын хөрсөнд хөдөлмөр зүтгэлээ шингээн тарьж ургуулсан жимс хүнсний ногоо, бод бутны дээжээсээ иргэд “Алтан намар” өдөрлөгтөө дэлгэн тавьж, худалдан борлуулж байна.

    Өрхийн тариалалтыг нэмэгдүүлэн, хөрс, цаг уурын онцлогт тохирсон таримлыг тариалуулж, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах чиглэлээр аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулах сүлжээг боловсронгуй болгох, өвлийн хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлж, иргэдийг амин дэмээр баялаг жимс, хүнсний ногоогоор тогтмол хангах боломжийг бүрдүүлэхийн тулд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.



    Дүүрэгт Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол ногоо төсөл, Гүүд Нэйборс олон улсын байгууллага, ХХҮХ-ийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгч байгаа юм.

    Алтан намар өдөрлөгт дүүргийн 7 хороо зохион байгуулалттайгаар оролцож, жимс, хүнсний ногооны үзэсгэлэн гаргаж байна. Өдөрлөгөөс шилдэг хороо, том ургац, залуу тариаланч, ахмад тариаланч, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэн, нөхөрлөл, бүлэг, энэ онд өөрийн эзэмшил газартаа хамгийн их мод тарьж ургуулсан иргэн гэсэн 8 номинациар шалгарууллаа.

    -Шилдэг хороогоор 7 дугаар хороо

    -Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагаар 2 дугаар хороо

    -Хамгийн том ургацаар 25 кг хулуу тариалсан 3 дугаар хорооны иргэн П.Тодгэрэл

    -Шилдэг тариаланчаар 6 дугаар хорооны тариаланч В.Дамдинбал

    -Шилдэг ахмад тариаланчаар 1 дүгээр хорооны тариаланч П.Гантөмөр

    -Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэнээр Б.Цогзолмаа

    -Шилдэг нөхөрлөлөөр 7 дугаар хорооны Өсөн дэвжих нөхөрлөл тус тус шалгарлаа.



    Мөн 2017 онд өөрийн эзэмшил газартаа хамгийн их мод тарьж ургуулсан 14 иргэн7 өрхийг шалгаруулан шагнаж урамшууллаа.

    Зохион байгуулагчдын зүгээс өдөрлөгт идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж, иргэнд дүүргийн төв талбайд 10 хоног өөрийн тарьж ургуулсан жимс хүнсний ногоогоо худалдан борлуулах эрхийг олгох юм.

    Дашрамд дурдахад ХХҮХ-ийн “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд зорилтот бүлгийн 60 орчим иргэнийг хамруулж, 3 га газарт төмс, 0.4 га газарт хүнсний ногоо, 114 м2 талбай бүхий 3 хүлэмжинд огурци, помидор, чинжүү зэрэг нарийн ногоо тариалж, өрхийн орлого нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлжээ.

    Хөтөлбөрт хамрагдсан иргэд өргөст хэмх 1500 кг, улаан лооль 1050 кг, чинжүү 70 кг, төмс 20 тн, манжин 2880 кг, лууван 1440 кг, хүрэн манжин 1440 кг, байцаа 3,2 тн ургац хураан авчээ. Өдөрлөгийн үеэр ХХҮХ-ээс зорилтот бүлгийн 100 өрхөд шинэ ногооны дээжээс гардуулан өгсөн юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Д.Оюунхорол: Төрийн ажил нэг ч хором зогсох учиргүй
    2017 оны 9 сарын 28
    БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -МАН-ын бага хурал болж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Засгийн газрын гишүүн байсны хувьд Засгийн газраа огцруулж, шинэ Ерөнхий сайдыг тодруулж байгаа энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

    -МАН дүрмийнхээ дагуу Намын бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Манай нам ардчилалтай нам. Олонхийн шийдвэрээ хүлээн зөвшөөрөөд хамтран ажилладаг. Би 20 гаруй жил улс төрийн халуун тогоонд чанагдахдаа Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж байсан хүний хувьд түүнийг улстөрчийнх нь хувиар сайн мэднэ. Тиймээс төрийн ажлын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

    -Өнгөрсөн нэг сар орчмын хугацаанд Засгийн газрын сайд нар үүрэг гүйцэтгэгч болчихлоо. Танай яамны ажил хэвийн явагдаж байгаа юу?

    -Төрийн ажил залгамж шинж чанараараа үргэлжлээд л явж байна. Засгийн газрыг огцруулсан ч үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүд төрийн ажлыг тасалдуулахгүй хийх үүрэгтэй. Угаасаа төрийн ажилд хоёргүй сэтгэлээр хандаж сурсан бидний суурь хүмүүжил юм даа. Энэ засгийн газар өнгөрсөн 1.2 жилийн хугацаанд сайн ажилласан гэж боддог. Мэдээж алдаж оносон зүйл байгаа байх. Гэхдээ алд дэлэм алдаа байгаагүй гэж бодож байна. Цаг хугацааны шалгуураар аяндаа юу болсон бэ гэдэг нь дүгнэгдэнэ биз дээ. Хэдийгээр үүрэг гүйцэтгэгч болсон ч гэсэн манай яамны ажил хэвийн явагдаж байгаа. Төрийн нэг хором ч зогсох учиргүй.

    –Засгийн газарт ажиллаж байгаа хүн бүр л сайн ажилласан гэж байхад огцруулах кноп дарсан нөхөд муу дүн тавьсан шүү дээ?

    -Өр зээлээ төлж чадахгүй улмаас дампуурлаа зарлахад тулаад байсан эдийн засагтай, албан ба албан бус хэд хэдэн төсөвтэйн улмаас санхүүгийн хариуцлага сахилга бат алдагдсан, төр засагтаа итгэх иргэдийн сэтгэл санаа алдагдсан, гадаадын хөрөнгө оруулалт зогссон ийм л Засгийн газрыг бид хүлээн авсан шүү дээ. Энэ болгоныг засахын тулд улсын нэгдсэн нэг төсвийн бодлого хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн хариуцлага сахилга батыг чангатгах, Олон улсын валютын сантай хамтран ажиллах гэрээ байгуулах гээд олон арга хэмжээг хэрэгжүүлснийг та бүхэн мэдэх байх аа. Үүний үр дүнд эдийн засаг тогтворжиж өсөлт гарч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл ч нэмэгдсэн. Монгол улсын нэр хүндийг ч олон улсад өсгөж чадлаа. Хасах 1.3 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр 5.6 хувь болсон нь ажил гайгүй явсны үр гэж бодож байна.

    Энэ бүх ажлыг хийхэд эдийн засгийн хувьд ч улс төрийн нөхцөл байдлын хувьд ч амаргүй үе байсан. Олон улсын байгууллагуудтай гэрээ хэлцэл хийх, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт улс төрийн шийдвэрүүд ч ажлын явцад бэрхшээл учруулж байсныг хэлэх нь зөв гэж үзэж байна.

    -Танай яамны гол анхаарал хандуулсан чиглэл юу байв?

    -Монгол орны байгаль экологийн тэнцвэр алдагдаж байна, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт нэлээн хүчтэй явагдаж байна. Үүний нэг илрэл нь олон гол горхи мөрөн хатаж ширгэж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна, мөн хотын хөрсний бохирдлын хэмжээ нэмэгдэж байна. Мөн Улаанбаатар хотын усан хангамжийн асуудал, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил, үүнийг тойрсон олон асуудлууд байна. Үүнээс гадна Тусгай хамгаалалтай газар нутгаа бэхжүүлэх, хөрөнгө мөнгө татах, Олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг хийхэд төсөв санхүү хүнд байгаа учраас олон улсын байгууллагууд руу хандах, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хөрөнгө мөнгө татаж төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэхийг зорьсон.

    –Тарвага агнахыг хориглосон тухай мэдээлэл гараад байгаа. Ямар хугацаанд хориглох шийдвэр гарав?

    -Тарвагатай аймгуудад тарваганы тооллого хийж, ашиглалт явуулах эсэхийг шийдвэрлэх чиглэлийг аймгийн Засаг дарга, Байгаль орчны газрын дарга нарт өгч, Засаг дарга нартай байгуулдаг гэрээнд тусгасны дагуу эхнээсээ аймгууд судалгаагаа хийж мэдээ, тайлангаа ирүүлж байгаа. Хууль бус анг таслан зогсоох, нөөцийн ашиглалтыг хариуцлагатай болгох үүднээс агнуурын бүс нутгууд байгуулан, зөвхөн агнуурын бүс нутагт ан агнах бодлогын арга хэжмээг авч байна. Энэ хүрээнд тарвага агнахыг 3 жилээр хориглосон шийдвэрийг гаргасан. Мөн түймрээс сэргийлэх зорилгоор хавар намрын хуурайшилттай үед бугын ясан эврийг ойгоос түүж бэлтгэхийг хориглосон байгаа. Манай яамны зүгээс Шинжлэх ухааны академи болон иргэний нийгмийн байгууллагуудтай ан амьтан ургамлын судалгаа шинжилгээ хийж, байнга хамтран ажилладаг. Амьтныг хамгаалах, ашигт шинж чанар бүхий амьтны нөөцийг тогтоох, зохистой тогтвортой ашиглалтыг явуулах мэдээлэлтэй болох чухал байгаа. 2017 оноос эхлэн ашигт чанар бүхий амьтнаас аргаль хонь, янгир ямааны тоо толгой, ашиглах нөөцийн судалгааг монгол орны хэмжээнд явуулах ажлыг эхлүүлсэн.

    –Дэрэвгэр, жиргэрүүг түүх, экспортод гаргахыг хориглосон. Өмнө нь хориглох шийдвэртэй байсныг та зөвшөөрлийг эргээд олгосон гэх мэдээллүүд гарч байна?

    -Иргэдийн яриад байгаа шиг нэг сайд тушаал гаргаад нэн ховордсон ургамлыг түүх, экспортлохыг зөвшөөрчихдөг юм биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тухайлбал, орон нутгийн удирдлагууд манай яаманд тухайн орон нутагт ургаж буй ховор ургамлын нөөцийн талаарх мэдээллийг ирүүлж, эрдэмтэд судлаачдын судалгаан дээр үндэслэн сайдын зөвлөлийн хурлаар цаашид хэрхэх вэ гэдэг шийдвэрийг гаргадаг. Сайдын зөвлөлийн хуралд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хүмүүс багтдаг юм. Дэрэвгэр жиргэрүүгийн хувьд асуудал яг л дээрх шат дамжлагаар орсон. Хуульд нэн ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглосон байдаг. Иймд яамны зүгээс нэн ховор, ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг дэмжихгүй, харин тарималжуулан гадаадад гаргах бодлогыг дэмжих бодлого баримталсан. Гэсэн ч энэ асуудлаар иргэдийн зүгээс маш их гомдол ирүүлж байгаатай холбоотойгоор сайдын зөвлөлийн хурлыг өнгөрсөн долоо хоногт хуралдуулж, ирэх оноос эхлэн дэрэвгэр, жиргэрүүг түүх, экспортлохыг хориглох шийдвэрийг гаргасан. Нөгөөтэйгүүр, сайдын албыг авсныхаа дараа Алтайн барагшуны тархац нөөц багасаж байгаатай холбоотойгоор түүнийг гадаадад гаргах зориулалтаар түүж бэлтгэх, түүж бэлтгэсэн барагшуныг гадаадад гаргахыг 2016 оны 04 дүгээр сараас түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан.

    –Соёмботой уулыг ухахыг хориглох шийдвэр гарсан гэгдээд байсан ч дахиад ухаад эхэллээ. Таны эрх ашиг байна, таныг тэнд хаус авсан гэх мэдээллүүд тархаад байгаа нь ямар учиртай юм бэ?

    –Өмнөх сайд нарын үед тусгай хамгаалалттай газар нутагт олгосон зөвшөөрөлтэй холбоотой маргаантай асуудлууд их байсан. Хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас эхлээд боломжтой бүхий л арга хэмжээг авч байгаа. Энэ нь томоохон компаниудын эрх мэдэлтэй захирлуудад таалагдахгүй байгаагаас болж бишгүй л дайралт ирж байгаа нь ихэвчлэн нийгмийн сүлжээгээр илэрч байгааг та бүхэн мэдэж байгаа байх аа. Соёмботой уулыг ухсан асуудлын тухайд миний өмнө сайдаар ажиллаж байсан хүний зөвшөөрлөөр олгосон газрын асуудал байсан юм билээ. Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан энэ газрыг иргэн н.Төгсжаргал ухаж, барилгын суурь тавих ажлыг эхлүүлсэн ч тухайн үед нь тушаал гарган газар ашиглах эрхийн гэрчилгээг нь цуцалсан. Цаашлаад тухайн компани нь ухсан газраа нөхөн сэргээх ёстой гэдэг шийдвэрийг хүргүүлж, зөвшөөрлүүлсэн. Энэ асуудалд Богдхан уулын дархан цаазат газрын захиргааныхан хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Одоогийн байдлаар яаманд тус газраас ямар нэгэн зөрчил гаргасан асуудлыг ирүүлээгүй байна.

    -Бүх сумдад алтны уурхай нээгдсэн тухай мэдээлэл гараад байна. Сумын Засаг дарга нь зөвшөөрөл олгож аман шийдвэрээр ийм байдал үүсээд байна гэх нь бий. Энэ тухай та юу хэлэх вэ?

    –Ашигт малтмалын тухай хуульд тухайн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэж байгаа уул уурхайн компани баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас зөвшөөрөл авах ёстой тухай заалт бий. Сум, аймгийн Засаг даргаас эхлээд дур зоргоороо зөвшөөрөл олгочихдог асуудал байна. Нөгөөтэйгүүр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашиг малтмал, газрын тосны газар ашигт малтмалын зөвшөөрөл олгохдоо манай яамнаас санал авдаг баймаар байна. БОАЖЯ-ны зүгээс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих бодлогыг баримталж байгаа. Тэр ч утгаараа аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэх томоохон ажлыг эхлүүлээд байгаа. 2012 оноос хойш 10 гаруй хувиар буурч байсан гадаадын жуулчдын тоо 2017 оны эхний хагас жилийн байдлаар 182 мянгад хүрсэн нь 2016 оны мөн үетэй харьцуулахад 19,5 хувиар, аялал жуулчлалын салбарын орлого 32,6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Бид энэ амжилтандаа урамшиж аялал жуулчлалын тухай хуулийг шинэчилэн боловсруулж салбарын нийгэм-эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулахаар ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалыг Баруун, Зүүн, Хангайн, Төвийн, Говийн бүсүүдэд бүсчлэн хөгжүүлэхээр заасны дагуу холбогдох судалгааны ажлыг эхлүүлсэн. Мянганы суут хүн эзэн Чингис хааны нутагт аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулах зураг төслийн ажил эхэлсэн. Үүнд архитектурын 12 баг хамтран оролцож байгаа.

    -Танай яаманд холбогддог нэг том асуудал бол яах аргагүй уул уурхайгаас үүдэлтэй гол мөрний бохирдол. Уг нь та нэлээн ширүүн шийдвэрүүд гаргаад тэмцээд л байх шиг. Гэтэл шүүмжлэл тасрахгүй юм. Шийдвэр хэрэгжихгүй байна уу, эсвэл салбар хоорондын бодлогын уялдаа муугаас болоод байна уу?

    -Уул уурхайн салбар эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч БОАЖЯ-ны зүгээс хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, экосистемийг хамгаалах, олборлолтод өртсөн газрыг тухайн аж ахуйн нэгжээр бүрэн нөхөн сэргээлгэж, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ авах шаардлагыг хатуу тавьж ажиллах зарчим баримталж байна. Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, орон нутгийн засаг захиргаатай хамтран хатуу тэмцэл өрнүүлсээр байгаа. Ялангуяа, Архангайн Цэнхэр суманд Орхон голын эхэн дээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын үйл ажиллагааг 2 сарын хугацаанд зогсоосны үр дүнд одоо Орхон голын урсгал хэвийн байдалд орсон байна. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт Гутайн давааны орчимд шаардагдах баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Юу Энд Би” ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөл, Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй “Урд хутлаг-уул” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Туулын бургасыг их хэмжээгээр сүйтгэсэн “Зүүн баян рефайнери” компанийг байгалийн унаган төрхийг алдагдуулсан учир газар ашиглах эрхийг нь мөн цуцалсан. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 4 нь зөвшөөрөлтэй, 15 нь бичиг баримт дутуу байсныг илрүүлж, “Рич Мөнх” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Дээрхээс гадна Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулж буй ААН-д шалгалт хийж, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж холбогдох арга хэмжээг авч байна. Таван аймгийн 10 гаруй сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 аж ахуйн нэгж, 20 бичил уурхай эрхлэгч, 80 гаруй хууль бусаар ашигт малтмал ашиглагчдыг хамруулан шалгалт хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулж зөрчлийг таслан зогсоосон.

    НОГООН ЗЭЭЛИЙН САНГААР ДАМЖУУЛЖ МОНГОЛ УЛС 60 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТСАН.

    -Танай яам гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэлээд татах шиг боллоо. Энэ талаарх мэдээллийг өгнө үү?

    -Сайд, яамны мэргэжилтнүүд гэдэг байгаль орчны салбарын бодлогыг тодорхойлж, дотоод гадаадад ажлаа танилцуулах замаар байгаль хамгаалах үйл ажиллагаандаа дэмжлэг авах учиртай. Бид гадаад хамтын ажиллагаандаа нэлээд анхаарал хандуулж ажилласны үр дүн эхнээсээ гарч байна. Одоогийн байдлаар манай яам гадаад санхүүжилттэй 32 төсөл хөтөлбөрийг 16 аймагт хэрэгжүүлж байна. Эдгээрийн нийт санхүүжилт нь 128 сая орчим ам. доллар болж байгаа бөгөөд зөвхөн 2017 он гэхэд бид 26 сая долларын санхүүжилттэй 5 төсөл эхлүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулалт татахад олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны томоохон байгууллагуудтай хариуцлагатай хамтран ажиллаж, тэдний найдвартай түнш болох хэрэгтэй байдаг. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм Монгол Улсад айлчилж, миний бие болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаад буцсаныг та мэдэж байгаа байх. Айлчлалын гол үр дүн нь Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” олон улсын аянд нэгдэж буй анхны улс болсон явдал юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах олон улсын уулзалтыг энэ онд багтаан НҮБ-ын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар тохиролцсон. Эдгээр хамтын ажиллагаа нь санхүүжилт татахад чухал ач холбогдолтой байдаг.

    -Иймэрхүү гадаадын хөрөнгө оруулалтын хүрээнд хувийн хэвшлийн байгууллагууд оролцох боломж бололцоо ямар байдаг вэ?

    -Манай яам хувийн хэвшлийнхнийг ногоон хөгжлийн ажилд оролцуулах тал дээр маш амжилттай ажиллаж байгаа. Бидний санаачлагаар Монголын банкуудын холбоотой хамтран Ногоон зээлийн сан байгуулах бэлтгэл ажлыг хийж, нийт 60 сая ам.долларын санхүүжилттэй хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ажлыг дэмжих зээлийн хөтөлбөрийг эхлүүлээд байна. Үүнд бид Дэлхийн уур амьсгалын ногоон сан, Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалт авч байгаа. Энэхүү зээлийн хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэх ажлыг Хас банк хийхээр шалгарч бид нээлтийн ажиллагааг хийгээд удаагүй байна. Энэ зээлийн хөтөлбөрт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талын бизнесийн үйл ажиллагаанд зээл олгох тул ногоон чиг хандлагатай хувийн хэвшлийн байгууллагууд оролцох бүрэн боломжтой.

    Хөрөнгө оруулалтын бас нэг чухал төсөл бол Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээний хүрээнд 350 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэршүүлж, дулааны цахилгаан станциудад нийлүүлэх, Улаанбаатарын усыг хэмнэх ажил юм. Харамсалтай нь Засгийн газрыг огцруулснаас үүдэн төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгараад байсан Хятадын компанийн гэрээ цуцлагдаж, дээрх төсөл гацахад хүрээд байна. Энэ асуудлаар хэдхэн хоногийн өмнө Мянганы сорилтын корпорацийн төлөөлөлтэй уулзаж, төслөө үр дүнтэй болгохын тулд төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай 300 сая ам.долларын санхүүжилтийг шийдэх санал тавьсан.

    -Ногоон зээлийн сангийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Ямар шалгуураар хэнд, ямар хугацаатай олгох зээл вэ. Хэн хэрэгжүүлэх вэ?

    -Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцыг хэрэгжүүлэх шинэ арга хэрэгсэл болж байгаа Парисын хэлэлцээрт 2016 онд нэгдэн орж, уг хэлэлцээрийн хүрээнд ажиллаж буй санхүүжүүлэгч байгууллагуудтай түншлэх талаар нэлээд хүчин чармайлт гарган ажилласан. БОАЖЯам нь НҮБ-ын Уур амьсгалын Ногоон сантай Монгол улсыг төлөөлөн хамтран ажиллахаар тохоон томилогдсон байгууллагын хувьд бусад яамд, олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагуудтай хамтран эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийг, ногоон хөгжил болон уур амьсгальд дасан зохицох бодлоготой уялдуулан хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төслийн санал боловсруулаад байна. Эдгээр төслүүд эхнээсээ хэрэгжиж буй нэг хэлбэр бол Ногоон зээлийн сан юм. Дээр хэлсэнчлэн Сан ажиллагаанд орсноор байгальд орчинд ээлтэй ногоон бизнес болон агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх ажлыг итгэмжлэгдсэн Хас банкаар дамжуулан урт хугацаатай, хүү багатай зээлээр авах боломж бүрдэж байгаа юм. Зээлийн нөхцлийн талаар нарийвчилсан мэдээллийг иргэд ААН-үүд Хас банкнаас авах боломжтой.

    -Агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнд хүрч чадвал ногоон хөгжлийг цогцлооход томоохон түлхэц өгөх нь гарцаагүй. Улаанбаатарын утааны асуудлыг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар гардан хариуцаж байгаа ч танай яамны зүгээс бодлогын ямар ажил хийсэн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?

    -Энэ чиглэлийн гол ажил бол 3-р сард Засгийн газраас баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтэц, байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, агаар, хөрс, усыг бохирдуулж байгаа яндангууд, нүхэн 00-ийн тоог бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах зэрэг нэн яаралтай ажлуудаас гадна орон нутгийг хөгжүүлж хотын төвлөрлийг аажмаар сааруулах, байгаль орчны хуулийн хэрэгжилт, үүрэг хариуцлагыг чангатгах, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогцоор нь гүйцэтгэх арга хэмжээнүүдийг ч тусгасан. Ингэж чадвал 2025 он гэхэд бид агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах тооцоотой байгаа. Нөгөөтэйгүүр агаарын бохирдлыг бууруулах ажлыг санхүүжүүлэх механизмгүйгээр амжилтад хүрэх боломжгүй юм. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар бохирдлын 4 төрлийн төлбөр улсын төсөвд ордог. 2015 онд энэ хуульд өөрчлөлт орж орлогыг зориулалтаар нь ашиглахаа больсон байсан. Иймд яамнаас хуулийн дагуу төвлөрсөн орлогыг зориулалтаар нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах эрхзүйн зохицуулалтыг бий болгохын тулд “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихад бэлэн болгоод байна.

    -Агаарын бохирдлыг ярихаар дагаад хөрсний бохирдол, хог хаягдал заавал хөндөгддөг. Танай яам Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан байх аа?

    -Хог хаягдлын хуулийг шинэчилэн найруулж батлуулсан явдал бол олон мэргэжилтний хүч хөдөлмөр шингэсэн үнэхээр том ажил болсон. Гол нь тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлоготой сайн уяж, олон улсад тавьдаг стандарт шаардлагад нийцүүлсэн сайн хууль болсон. Тухайлбал, олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг нэвтрүүлж байгаа. Харин энэ зарчмыг хэрэгжүүлэх нарийн журам, заавар, жагсаалтыг боловсруулж батлуулах ажлыг одоо хийж байна. Шинэ хуулийг орон нутаг, олон нийт, иргэдэд сурталчилж, наадмын өмнө хоггүй цэмцгэр орчин бүрдүүлэх зорилгоор “Цэвэр сайхан орчин” нэг сарын аяныг 6-р сарын 1-нээс орон даяар зарлаж, 3945 гаруй га талбайн хогийг цэвэрлэн, 164 хогийн цэгийг бүрэн устгаж, 21.148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт бөөгнөрүүлж чадлаа.

    Хог хаягдлын шинэчилсэн найруулгын бас нэг чухал ач холбогдол бол аюултай хог хаягдлыг хадгалах, тээвэрлэх, устгах зохицуулалт хийж эдгээрээс үүдсэн эрсдлийг бууруулсан явдал юм. Тухайлбал, аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг барих ТЭЗҮ хийж, төслийг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулаад байна. Яам уг байгууламжийг байгуулах 3 байршлын 37.5 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлнэ.

    –Яам Мянганы сорилтын корпорацитай хамтран Улаанбаатарын усны хангамжийн асуудлаар ажиллаж байгаа гэсэн. Усны чиглэлээр өөр ямар ажлыг танай яам хийж байгаа вэ?

    – АНУ-ын Мянганы сорилтын сангийн 2 дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хаягдал усыг цэвэрлэж үйлдвэрлэлд дахин ашиглах дэд бүтцийг бий болгох чиглэлээр төсөл боловсруулах, холбогдох судалгаа хийх талд хамтран ажиллаж байгаа. Дэлхийн дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас үүдэн усны эх үүсвэрийг хамгаалах, усыг хэмнэх ажил улс бүрийн Засгийн газрын зорилго болоод байна. Манай яам Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг эцэслэн боловсруулж дуусч байна. Эдгээр хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулах төлөвлөгөөтэй.

    ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин
  • Инфографик: Галзуу өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
    2017 оны 9 сарын 28
    Өнөөдөр “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”. Жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгээр дамжуулан олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, энэ өвчинтэй тэмцэхэд гарч буй сүүлийн үеийн ололт амжилтуудыг онцолж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.



    Тухайлбал, жил бүр дэлхийн 100 гаруй улсын хүн эмнэлэг, мал эмнэлгийн үйлчилгээ хязгаарлагдмал газарт амьдардаг олон мянган хүн энэхүү аюулт өвчнөөр өвчилж нас бардаг гэсэн судалгаа бий. Тиймээс галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, нохдын масс дархлаажуулалт, өртөлтийн дараах хүний дархлаажуулалт гэсэн гурван үйл ажиллагааг уг өвчний хяналтын программыг амжилттай хэрэгжүүлэхэд тусгаж байна.

    Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа энэ үед эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохойн тоо толгой ихэссэн нь галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг нэмэгдүүлж байгаа юм.

    Иймд айл өрх бүр тэжээвэр нохойгоо галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах, хашаандаа тогтмол уях, мөн иргэд гудамж талбайгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

    Үхсэн болон галзуу өвчний сэжигтэй мал, амьтан үзэгдсэн тохиолдолд:

    Онцгой байдлын газар - 105,
    Нийслэлийн мал эмнэлгийн газар – 70141401, 70141403, 70141407, 70141409,
    Зоонозын өвчин судлалын үндэсний төв - 70282853,
    Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв - 70210316,
    Нийслэлийн эрүүл мэндийн газар – 11-320981 утсанд мэдэгдэнэ үү.







    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
  • “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэнд 50 гаруй ААН оролцож байна
    2017 оны 9 сарын 28
    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд танилцуулах, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зорилго бүхий “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.

    Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо туйлын чухал юм. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэд өвлийн улиралд гэрээ дулаалж, дулаан алдагдлаас сэргийлэх нь агаарын бохирдлыг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ. Тиймээс иргэдэд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга худалдан авах боломжийг олгох зорилгоор НЗДТГ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран энэхүү үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 60 хувь нь дулаан алдагдалтай байдаг гэсэн судалгааг ШУА болон бусад байгууллагын эрдэмтэд гаргасан. Энэ хэмжээгээр түүхий нүүрсээр галлагаа нэмэгдэж, агаарын бохирдол үүсдэг гэж үзэж болно. Тиймээс айл өрхүүд дулаан алдагдлаа бууруулах нь туйлын чухал. Гэр, байшингаа зөв дулаалж чадвал нүүрсний хэрэглээ, агаарын бохирдол буурна. Түүнчлэн иргэд ч нүүрсэнд зарцуулдаг мөнгөө хэмнэх боломж бүрдэнэ. Нийт өрхүүд 100 хувь дулаан алдагдлаа бууруулж чадвал бид нэг том ДЦС барих хэмжээний мөнгийг хэмнэнэ гэсэн судалгаа бий. 2017 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс Засгийн газрын шийдвэрээр 2017 оны өвөл гэр хороолын шөнийн цахилгааныг тэглэхэд 3.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2018 оны төсвийг одоогоор УИХ-аар хэлэлцээгүй байна. НЗДТГ, ЗТХЯ, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран том оврын автомашины янданд шүүлтүүр тавих ажлыг эхлүүлээд байна. Энэхүү шүүлтүүр нь автомашинаас ялгарч буй утааг 98 хувь хүртэл шүүх юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа 430 мянга гаруй тээврийн хэрэгслийн дийлэнх нь 10 жилээс дээш насжилттай. Насжилтаас шалтгаалан ихээхэн утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч байна. Түүнчлэн уурын зуухаар халаалтаа шийдвэрлэдэг байсан 50 гаруй жижиг, дунд байгууламжийг төвийн шугам сүлжээнд холбосон. Ингэснээр нийслэлийн нүүрсний нийт хэрэглээг 10 хувиар бууруулж чадлаа” хэмээлээ.



    Энэ сарын 30 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай хий үйлдвэрлэгч “ЮниГаз”, галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуунаас хөвөнг гарган авч, түүгээрээ барилгын материал үйлдвэрлэгч “”Монгол базалт” зэрэг 50 гаруй томоохон аж ахуйн нэгж оролцож байна. Мөн “Эко кар центр” компани Японы “Ниссан Мотор” компанийн “LEAF” маркийн 100 хувийн цахилгаан автомашиныг танилцууллаа. Тус автомашин нь 107 морины хүчтэй бөгөөд 10.5 секундэд 100 километр цагийн хурд авдаг аж. Түүнчлэн “Эдпуар” компани автомашины “AdPower” агаар шүүгчийг танилцууллаа. Энэхүү агаар шүүгчийг автомашиндаа суурилуулснаар яндангаас ялгарах утааг бууруулахаас гадна түлшний зарцуулалтыг 12-28 хувиар хэмнэдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихэсчээ
    2017 оны 9 сарын 28
    Сүүлийн жилүүдэд манай орны, ялангуяа Улаанбаатар хотын сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин ба эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан шалгуураар “Маш өндөр” гэсэн ангилалд хүртлээ өсчээ.

    Тиймээс бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт, мөн улирлын чанартай амьсгалын замын халдварт өвчний гаралт ихсэж байгаатай холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмч нарыг энэхүү сургалтаар дамжуулан мэргэжил арга зүйгээр хангах, чадваржуулахаар зорьсон байна.

    Багшийн хөгжлийн ордонд энэ сарын 28-29-нд болох тус сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас хамтран зохион байгуулж буй юм. Сургалтын хөтөлбөрт хүүхдийн сүүн болон байнгын шүдний онцлог, шүдэнд ээлтэй болон ээлгүй хоол хүнс, шүд цоорох өвчин, урьдчилан сэргийлэх арга зам, амны хөндий арчлах хэрэглэгдэхүүнээс гадна цэцэрлэг, сургуулийн эмч нартай хэрхэн хамтарч ажиллах, Зоонозын халдварт өвчин болон Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд зэрэг чухал хрэгцээтэй мэдээлэл, зөвлөмжүүд багтжээ.
  • Кубын нарийн мэргэжлийн эмч нар Монголд ажиллана
    2017 оны 9 сарын 28
    2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Гавана хотноо Монголын Интермэд эмнэлэгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох, Кубын төрийн өмчит Эмнэлэгийн үйлчилгээний төвийн Ерөнхийлөгч хатагтай Миладис Оррака Кастияа нар байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав. Хэлэлцээрийн хүрээнд БНКУ-ын нарийн мэргэжлийн эмч нарыг Монголд ажиллуулж туршлага солилцох ажээ.



    Хэлэлцээр байгуулах ёслолд хоёр талын төлөөлөгчдөөс гадна Монгол Улсаас БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр оролцож, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад түлхэц үзүүлж буй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсанд баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсэв. Уг хэлэлцээр нь хоёр орны эрүүл мэнд, анагаахын салбарт эмч мэргэжилтэн солилцох анхны хэлэлцээр гэдэг утгаар ач холбогдолтой болохыг Элчин сайд онцлон тэмдэглэв.
  • Тарваганы түүхий мах тээвэрлэн ирснийг илрүүлжээ
    2017 оны 9 сарын 28
    2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр Завхан аймгийн Улиастай хотоос 4 ширхэг тарваганы түүхий мах тээвэрлэн ирснийг илрүүлэн ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
  • Өнөөдөр мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр
    2017 оны 9 сарын 28
    ЮНЕСКО жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар өнгөрсөн онд шийдвэрлэсэн.


    Есүгээр сарын 28-ны өдрийг Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр болгож тэмдэглэснээр дэлхийн олон улс орнууд мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжтой болох, цахим орчинд олон хэлээр ярих, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэсэн бодлого боловсруулахад талуудын тэгш оролцоог хангахад тустай гэж ЮНЕСКО үзэж байна.


    ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Ирина Боковагаас Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөрт зориулан гаргасан илгээлтдээ “Мэдэхийн тулд мэдээлэл олж авах нь зайлшгүй. Тиймээс ч энэхүү язгуур эрх нь хүн оршин байхын салшгүй хэсэг, бүх нийтийг хамруулах, харилцан ойлголцох гол тулгуур, хууль ёс, сайн засаглалын суурь бөгөөд тогтвортой хөгжлийн шинэ замнал бий болгоход амин чухал үүрэгтэй” гэж онцолсон байна.
  • Махны үнэ буурчээ
    2017 оны 9 сарын 28
    Нийслэлийн статистикийн газраас хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
  • Залуус мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явсныг илрүүлэв
    2017 оны 9 сарын 28
    Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

    Төв аймгийн Баянчандмань сумын постод үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гантүшиг, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-эрдэнэ, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Болдбаатар, Б.Эрдэнэтунгалаг нар 18-20 насны залуус мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.

    Улаанбаатар хотод оршин суух хаягтай 19 настай Н, 20 настай Т, 18 настай Н нарын таван залуу “Тоёото спасио” маркийн автомашинд “Каннабис” гэх мансууруулах төрлийн өвсийг тээвэрлэж явсныг илрүүлж, Эрүүгийн цагдаагийн албанд шалгаж байна.

    ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

    Өвөрхангай аймгийн хяналтын постод ажиллаж байсан Замын цагдаагийн албаны зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбацэрэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүлжээ. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Ж-г “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад нь саатуулан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгч ажиллажээ.

    Дундговь аймгийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Мягмаррагчаа, эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Отгонбаатар, замын цагдаа дэд ахлагч Ёндонпэрэнлэй нар бусадтай бүлэглэн ирэн А-н биед хүнд гэмтэл учруулаад зугтсан эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Ч гэгчийг илрүүлэн баривчилсан байна.

    ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЭН СААТУУЛАВ

    Говьсүмбэр аймаг дахь хяналтын постод 2017 оны 09 сарын 19-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Батхуяг, замын цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Ням-Очир нар эрэн сурвалжлагдаж байсан тээврийн хэрэгслийг илрүүлэн саатуулжээ. Тэдний илрүүлсэн приус маркын тээврийн хэрэгслийг 2015.10.25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт .... улсын дугаартай, приус маркийн автомашинтай явж байсан хоёр залуу иргэн Д-г зодож биед нь гэмтэл учруулсан эрүүгийн хэрэгт эрэн сурвалжилж байжээ.

    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 31 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Мөнхсайхан, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Хашбат, замын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Батчулуун, замын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Мөнхбат нар зохих зөвшөөрлийн бичиг баримтгүй, гол төмрийн дугаарыг баллаж дарсан, дугаар тодорхойгүй, ТОЗ-8 хийц өөрчилсөн бууг авч явсныг илрүүлсэн байна.
    Налайх дүүргийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Насанжаргал, зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Эхбаяр нар иргэн Б нь хууль бусаар бэлтгэсэн 16 шуудай хуш модны самар тээвэрлэж явсныг тогтоож, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч ажиллажээ.

    Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.
  • Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтарна
    2017 оны 9 сарын 28
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нар өнөөдөр Газрын харилцааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд нийслэлийн Газрын албаны дарга Х.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа, ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, дүүргүүдийн газрын албаны удирдлага, ажилчид оролцлоо.

    Энэ үеэр нийслэлийн Газрын албаны дарга Х.Болорчулуун “2016-2020 онд хэрэгжүүлэх газрын харилцааны бодлого” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд нарийвчлал хангасан байр зүйн зураглал бүрэн хийгдээгүй, геодезийн нэгдсэн сүлжээг байгуулаагүй зэргээс шалтгаалж нийт нутаг дэвсгэрийн хэмжээний нэгдсэн бодлого төлөвлөлт, дүн шинжилгээ хийх бололцоо хязгаарлагдмал, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн оновчгүй шийдэл гаргах, геодезийн хэмжилт, зураглалыг алдаатай, нарийвчлалгүй боловсруулах хүндрэлтэй асуудлуудыг бий болгодог. Орон зайн өгөгдөл, зураглалын иж бүрэн, сүүлийн үеийн, алдаагүй, үнэн зөв мэдээлэл газрын харилцааны байгууллагын үйл ажиллагаа, төрөл бүрийн дүн шинжилгээ, дүгнэлт, шийдвэр гаргах ажиллагаанд чухал үүрэгтэй.

    Хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор газрын зөрчил, маргаан, агаар, хөрс, усны бохирдол ихэсч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байгаа үед Газар зохион байгуулалтын төлөвлөлтийг газар ашиглалтын нөхцөл, цаашдын чиг хандлага, төлөв байдал, чанарын өөрчлөлтийн нэгдсэн зураглал, дүн шинжилгээ, хэрэгцээт болон тохиромжтой байдлын үнэлгээнд тулгуурлан шинэ төвшинд боловсруулах чиглэл баримталж байна” гэдгийг онцоллоо.

    Хоёр тал гэрээнд гарын үсэг зурснаар геодези, зураг зүй, инженер хайгуул, мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн технологи, мэдээллийн төвийн гэсэн үндсэн 6 чиглэлийн 30 гаруй ажлыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Газрын харилцааны асуудал бол нийслэлийн хувьд маш чухал салбарын нэг. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд бид орчин үеийн техник технологи ашиглах хэрэгтэй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заагдсан ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай байгаа. Тэр утгаараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагтай нийслэл хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг тал дээр санамж бичиг зурсан. Санамж бичгийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн сансарын болон агаарын зураглалуудыг хийх, сүүлийн үеийн мэдээллийн өгөгдлүүдийг ашиглах гэх мэт олон асуудлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Хот төлөвлөлтийн хувьд шинэ бодлого шаардлагатай болж байгаа. Нийслэлийн суурьшлийн бүсийг дахин нарийвчлах шаардлага байгаа. Энэ ажлууд дээр хамтран ажиллах талаар гэрээнд заагдсан байгаа” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Дөрвөн иргэний амь насыг аварчээ
    2017 оны 9 сарын 28
    2017 оны 09 дүгээр сарын 27 ны өдрийн 18 цагт Хэрлэн голд автомашинтайгаа суусан, усанд осолдох гэж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Д.Ганболд захирагчтай 4-р салаа ажиллаж дөрвөн хүний амийг аварчээ.

    Багануур дүүргийн иргэн Ч /32 настай/ найз иргэн Б, ихэр охидын хамт /9 настай / Рajero-60 маркийн автомашинтай Согоот гэх газар руу айлд очихоор гарамгүй газраар гол гатлах гэж байгаад 50 метр орчим урссан байна. Улаан эрэг гэх газрын 7-р худгийн цүнхээлд автомашин нь усанд далд орж, өөрсдөө автомашин дээрээ гарсан байсныг тус хэлтсийн бүрэлдэхүүн шуурхай ажиллан иргэдийг болон автомашиныг уснаас татаж гаргасан байна.

    Иргэд цаг, зам товчлох зэргээр автомашинтай гол ус гаталж эрсдэлд өртөх тохиолдол гарсаар байна. Иймд иргэд гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гарамаар зорчиж аюулгүй байдлаа хангахыг НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

  • Сэрэмжлүүлэг: Ковшийн дугуйнд дайрагдан амь насаа алджээ
    2017 оны 9 сарын 28
    Цагдаагийн байгууллага нийт 1089 мэдээлэл энэ сарын 26-нд шалгажээ. Үүнээс гэмт хэргийн 144, зөрчлийн 603, согтуугийн 161, зам тээврийн ослын 342, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 78 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тухайлбал, Төв аймгийн “Заамар сумын нутаг Улаан Уул гэх газарт “....” ХХК-ийн ажилтан 25 настай эрэгтэй Ж нь ковшийн дугуйнд дайрагдан хөл, гар нь хугарч гэмтсэн гэв. Улмаар Улаанбаатар хот руу хүргэгдэх замдаа нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа эхэлжээ.

    Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, “Улаанбаатар зочид буудлын урд сааданд гар утас дээрэмдсэн хүмүүс Саппорогийн автобусны буудал дээр байна” гэсэн мэдээллийг энэ сарын 26-нд авч шалгажээ. Ингэхэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд суух 22 настай эрэгтэй М-ийн “LG-6200”, “Samsung Trend” гар утсыг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд суух 40 настай, Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд суух 34 настай А, Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд суух 46 настай М нар согтуурсан үедээ айлган сүрдүүлж бүлэглэн дээрэмдснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
  • “Хангарди” ордны авто зогсоолыг шинэчиллээ
    2017 оны 9 сарын 28
    Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойд зориулж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас Хангарди ордоны гаднах авто зогсоолын зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд автомашины ил зогсоолыг стандартын дагуу тохижуулж, 64 авто машины зогсоолтой байсныг нэмж 89 авто машины зогсоол болгосны дотор хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан хоёр зогсоол хийсэн байна. Мөн 71 авто зогсоолд дугуй цохигч, 20 у/м хашлага шинээр тавьж, явган хүний замыг рамптай буюу авто замын түвшинд чацуулж, налуу байдлаар хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн шинээр 78м2 явган хүний зам, 8у/м хурд сааруулагч тавьж, нийт 205м2 талбайд зогсоолын тэмдэглэгээний ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
  • Автомашины цонхыг хагалан хулгай хийсэн этгээдийг үйлдэл дээр нь барьжээ
    2017 оны 9 сарын 28
    Нийслэлийн цагдаагийн газраас гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү, хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Цохилт” тусгай арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулж байна.
    Арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн нохойт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Хаш-Эрдэнэ, цагдаагийн дэд ахлагч С.Цэнд-Аюуш, тус хорооны хэсгийн байцаагч цагдаагийн ахлах ахлагч Б.Бяраасан нар автомашины гурвалжин цонхыг хагалан эд зүйл хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах Японы туршлагаас хуваалцав
    2017 оны 9 сарын 28
    Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулж буй Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага” сургагч багш бэлтгэх сургалт дөрөвдэх өдрөө үргэлжилж байна.

    Сургалтыг төслийн олон улсын зөвлөх доктор Иан Фернис Вайлдерспин удирдан явуулж байна. Сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.



    Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар тухайн орон нутагт олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтыг зохион байгуулж, гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, идэвх, санаачлагыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

    Сургалтын хүрээнд ОБЕГ-ын бүтцийн нэгжүүдээс сургалтад оролцогчдод зориулан мэдээлэл хийж байгаа. Өчигдөр Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн “Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, гамшгийн эрсдэлийн удирдлага, зохион байгуулалт” зэрэг сэдвээр хичээл заалаа.



    Мөн ОБЕГ-аас Жайка олон улсын байгууллагаас Япон улсад зохион байгуулсан сургалтад оролцогчид “Гамшгийн эрсдэлийг бууруулах Япон улсын туршлага” сэдвээр сургалт зохион байгуулсан.

    ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Амгалан “Япон Улсын гамшгийн менежментийн тухай”, ОНХТ-ийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дах хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо”, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн дэд хурандаа Б.Баянмөнх “Bokomi сайн дурын байгууллагын үйл ажиллагаа”, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Базаррагчаа “Япон улсын гамшгаас хамгаалах бодлого, Ханшин Аважигийн газар хөдлөлтөөс авсан сургамж”, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн дэслэгч О.Цэнд-Аюуш “Япон Улсын гамшгаас хамгаалах боловсрол” сэдвээр хичээл зааж гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон улсын туршлагаас хуваалцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс байгуулж, мал, мах экспортолно
    2017 оны 9 сарын 28
    Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авахаар Засгийн газар шийдвэрлэлээ.

    Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс бэлтгэсэн мал, мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах бэлчээр, тэжээлийн газрыг холбогдох хуульд нийцүүлэн олгож, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

    Заасан газарт хорио цээрийн тусгаарласан бүс байгуулж, дотоод хорио цээрийн дэглэм тогтоох, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

    Мөн хөрш орнуудын мэргэжлийн байгууллагатай тохиролцон Монголын талын зарим боомтын ойролцоо малын хорио цээрийн тусгаарлагдсан бүсийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
1902 1903 1904 1905 1906 1907 1908
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    4 цаг 57 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    5 цаг 11 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    5 цаг 49 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    6 цаг 30 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    7 цаг 14 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    7 цаг 22 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    7 цаг 45 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    7 цаг 50 мин
  • Д.Цогтбаатар: Тамхины хууль бол хамгийн амжилттай хэрэгжсэн хуулиудын нэг
    7 цаг 55 мин
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    8 цаг 12 мин
  • Д.Батлут: Үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
    8 цаг 43 мин
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    8 цаг 52 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    9 цаг 13 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    9 цаг 19 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    9 цаг 26 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    10 цаг 11 мин
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
    10 цаг 26 мин
  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    10 цаг 33 мин
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    10 цаг 43 мин
  • Амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна
    10 цаг 51 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК