зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

1901 1902 1903 1904 1905 1906 1907
  • Цагдаагийн байгууллагынхан Интерполын ерөнхий ассамблейн чуулганд оролцож байна
    2017 оны 9 сарын 29
    БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2017 оны 09 дүгээр сарын 26-наас 29-ны өдрүүдэд
  • Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын анхан шатны сургалт явагдаж байна
    2017 оны 9 сарын 29
    Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай хамтран ажиллах гэрээний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар
  • Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажил 89 хувьтай байна
    2017 оны 9 сарын 29
    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах Төв комисс өнөөдөр хуралдлаа.
  • Мьянмар улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулав
    2017 оны 9 сарын 29
    Бүгд Найрамдах Индонез Улсын Балид энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй АСЕМ-ын Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
  • АТГ: Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол Улсад орж эхэллээ
    2017 оны 9 сарын 29
    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор
  • Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
    2017 оны 9 сарын 29
    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран энэ сарын 28-нд “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа сэдэвт” сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 60 гаруй сурагч оролцов.

    Цаашид өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургачид болон оюутан залууст зориулан зохион байгуулах юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

  • “Монгол Японы хөдөлмөрийн яармаг” болно
    2017 оны 9 сарын 29
    Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Лайсэн Академи”-тэй хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Японы хөдөлмөрийн яармаг”-ийг 2 өдрийн турш “BLUE SKY” зочид буудлын DAIMOND зааланд зохион байгуулж байна.



    Монгол Японы хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн зорилго нь Япон улсад сургууль төгсөж ирсэн болон япон хэлтэй залууст эх орондоо ажиллах боломжийг олгох, оролцогч компанитай газар дээр нь танилцан, мэдээлэл авч, ажлын анкет бөглөх, тус улсад суралцах, ажилд орох зэрэг мэдээлэл зөвлөгөөг мэргэжлийг ажилтнаас үнэ төлбөргүй авахад оршино. Яармагт нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ажил олгогчдын ирүүлсэн мянга гаруй ажлын байрны захиалга танилцуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангаж, ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа юм.



    Мөн “Эвирдэй ферм” ХХК, “Ну Пост” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагууд оролцон, нээллтэй ажлын байрны мэдээлэл хүргэж байна. “Монгол Японы хөдөлмөрийн яармаг”-т ирснээр Японы хөрөнгө оруулалттай компанид ажилд орох, ажлын анкет бөглөж тухайн байгууллагатай танилцах боломж бүрдэх ба Япон улсаас их дээд сургууль, мэргэжлийн болон япон хэлний сургуулиудын багш төлөөлөгчид оролцоно. Тухайн сургуулийн багш нараас Япон улсад суралцахад шаардлагатай бүх мэдээллийг өөрийн биеэр орчуулагчийн тусламжтайгаар шууд авах ба гарын авлага бэлэглэнэ. Ингэснээр Япон улсад суралцах, аижиллах талаар мэдээллийг нэг дороос үнэ төлбөргүй авч, японы хөрөнгө оруулалттай компаниудтай танилцах, ажилд зуучлагдах боломж бүрдэж байна гэж нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээллээ.
  • Ном солилцох өдөрлөг өнөөдөр болно
    2017 оны 9 сарын 29


    Номоо солилцох өдөрлөг өнөөдөр МЗХ-ны ”Залуус” танхимд болно. МЗХ-ны дэргэдэх “Нийгмийн Хөтөч”, “Тэлмэн Түүчээ” клуб хамтран “Book Barter Day” өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж.



    Тус өдөрлөгийн зорилго нь оюутан залуусын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадварыг номоор дамжуулан хөгжүүлэх юм.


    Өдөрлөгт оюутан залуус өөрсдийн унших дуртай болон өөрт байгаа номуудаас авч ирэх бөгөөд авчирсан номуудаа бусадтай солилцож унших боломжтой юм.
  • “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслөөс техник хэрэгсэл олголоо
    2017 оны 9 сарын 29
    Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага нь НҮБ-ын Гамшгийг бууруулах Олон Улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй Хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

    Төслийн хүрээнд яаралтай үед шуурхай арга хэмжээ авах, анхны тусламж үзүүлэх тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газарт 61,495,251 төгрөг, есөн дүүргийн Онцгой байдлын хэлтэст 77,952,575 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

    “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төсөл нь Байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийг үнэлэх үнэлгээ, Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээний аргачлал, “Өрхийн бэлэн байдлыг хангах” зэрэг сургалтын багцууд боловсруулан, гамшгийн эрсдлийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг Дэлхийн Олон Улсын байгууллагатай хамтран гүйцэтгэж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Мэндчилгээ
    2017 оны 9 сарын 29
    Улс орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, өнөөдрийн Монголыг бүтээсэн үе үеийн ахмад буурлууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Ажил хүлээн авснаас хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар тэргүүлсэн Засгийн газрын хийсэн олон ажлуудын дунд азай буурлууддаа чиглэсэн ажил цөөнгүй бий. Нийгмийн захиалгаар буюу амьдралд тулгамдаад буй асуудлуудаа шийдвэрлүүлэхээр ахмадуудын зүгээс бидэнд тавьсан санал хүсэлтийн дагуу Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ахмадын хуулийг шинэчлэх асуудлыг тусгасан. Үүний дагуу бид өмнө байсан халамжийн бодлогыг голчилсон “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-ийг бүрэн шинэчлэн найруулж, “Ахмад настны тухай хууль”-ийг УИХ-аар батлууллаа. Энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиараа ахмадууддаа хэрхэн яаж халамж хүртэх вэ гэхээс илүүтэйгээр ахмад настны эрх, хөгжил, эрүүл мэнд, нийгмийн оролцооны асуудал буюу нийгмийн идэвхтэй байр сууриа хамгаалах, хөдөлмөр эрхлэх боломжуудыг шинээр нээж өглөө.
    Энэ хүрээнд бид ахмадууддаа анх удаа “Насны хишиг” олгодог боллоо. Эдийн засаг үргэлжлэн сайжрах хэрээр манай Засгийн газар нэг жилд “Насны хишиг” олгох давтамж, мөнгөн дүнг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
    Шинэчлэн батлагдсан хуулиар сум, хороо, баг, тосгонд ”Ахмадын өргөө” байгуулах, ахмад настны хэрэгцээнд үндэслэн лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх, явуулын үйлчилгээ болон өдрийн үйлчилгээ, өдрөөр эмчлэх, асрах сувилах үйлчилгээ, хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, сайн дурын үйлчилгээ зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгон хэрэгжүүлж эхлээд байна.

    Мөн ахмад настнуудын байнга тавьдаг хүсэлтийн нэг болох ахмадын кабинет, ахмад настны эмчтэй болох асуудлыг ”Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ахмад настны кабинет, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвд ахмад настны эмч, эсхүл ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвар эзэмшсэн эмч ажиллуулах”-аар хуульд тусгалаа.
    Сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой ахмад настны тоо нэмэгдэж байна. Тиймээс ”Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг жил бүр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл баталж, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан хэрэгжүүлэхээр хуульчилсны дагуу “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд олон зуун ахмадыг байнгын болон түр ажлын байраар хангалаа. Үүнд зориулж 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
    Тэтгэвэр авагч иргэн өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах боломжийг бүрдүүлэв. Ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах боломжийг судалж, холбогдох банкуудтай уулзалт, хэлэлцээр хийсний үр дүнд боломжгүй гэгдээд байсан тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 3 хувиар буулгаж 15.0 хувь болголоо. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар 70,0 мянган тэтгэвэр авагч 57.3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлттэйгээр аваад байна. Мөн богино хугацааны буюу 6 сар хүртэлх тэтгэврийн зээлийг бид ямар нэгэн хүү, шимтгэлгүйгээр ахмадууд, зорилтод бүлгийнхэндээ шууд олгож эхлэв. Ингэснээр ахмадууд маань өнгөрсөн хугацаанд зээлийн хүүгийн дарамтаас бага ч гэсэн чөлөөлөгдлөө.
    Гэхдээ энэ нь манай Засгийн газрын зүгээс барьж буй гол бодлого биш. Эдгээр хөнгөлөлттэй зээл, тэтгэврээ урьдчилж авах боломжууд нь эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалсан арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл бидний хэтийн зорилго нь ахмадуудаа зээл, тусламжаар амьдралаа залгуулах биш та бүхнийхээ амьдралд хангалттай хүрэлцэхүйц хэмжээгээр тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх юм. Энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх гэж буй “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийн хүрээнд бид тэтгэвэр тогтоох аргачлалыг улам боловсронгуй болгох бодлого дэвшүүлэн тодорхой зүйл заалтуудыг тусгаад байна.
    Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжирч буйг харгалзан ахмадуудынхаа тэтгэврийг ирэх оноос тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх эхний алхмыг хийхээр болсныг дуулгахад таатай байна. Үүнд зориулж ирэх оны төсөвт 162,5 тэрбум төгрөг нэмж суулгах төсвийн төсөл боловсрууллаа.

    Өнөөдрийн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, үр хүүхэд, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ариун цагаан хөдөлмөрөөрөө түүчээ болж ирсэн эрхэм ахмад, буурлуудаараа бид цаг үргэлж бахархан, хүндэлж, халамжлах нь хүний ёс, төрийн үүрэг билээ. Ахмад буурлууд та бүхний минь арван цагаан буян улам арвижиж, урт насалж, удаан жаргалыг хүсэн ерөөе.





    ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН
    САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.НОМТОЙБАЯР

  • Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг танилцуулав
    2017 оны 9 сарын 29
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Хотын гэрэлтүүлгийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлын тухай, “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Нийслэлийн шилдэг менежменттэй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмын талаар хэлэлцлээ. Мөн Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2018 оны үндсэн чиглэлийн төсөл, Нийслэлийн Боловсролын байгууллагуудын хүртээмж, шаардагдах хөрөнгө оруулалтын судалгааны тухай, Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралд холбогдох албаныхан танилцуулав.

    “Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг. Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд нь арьс, амьсгалын замаар хүний биед нэвтэрч уушгины хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болоод байна.

    Тиймээс Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь санхүүгийн нөөц шаардсан, төсөв зардал ихтэй тул эрүүл мэндийн байгууллагууд өөрийн нөөцөөрөө даван туулах боломжгүй байдаг. Иймээс дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах орчны агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, нэмэлтээр шаардлагатай ор авах, өрөөнүүдэд тусгаарлах зай талбай бэлдэх зэрэгт төсөв хөрөнгө шаардлагатай байна” хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа.

    Харин Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт энэ сарын 25-ны байдлаар 70 гаруй хувьтай явж байгаа талаар НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 70.6 хувьтай явж байгаа. Энэ он дуустал хэрэгжүүлж дуусах хугацаа бидэнд бий. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжүүлэх арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолын дагуу боловсруулсан. Нийт 26 зорилтын хүрээнд 489 арга хэмжээг хэрэгжүүлхээр тусгаад байна. Мэдээж энэ оны ажил үргэлжлүүлэх, шинээр хийгдэх ажил ч орсон байгаа. 2018 онд бид нийгэм рүү чиглэсэн олон ажил хийхээр тусгасан бөгөөд иргэдийнхээ хөгжилд түлхүү анхаарах болно” гэв.

    Зөвлөлийн хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг илүү чамбайруулмаар байна. Манай баг өмнөх засгаас харьцангуй олон залуусаас бүрдсэн. Тиймээс та бүхэн илүү шинэлэг, содон санаануудыг олж, ирэх жилийн үндсэн чиглэлд оруулах шаардлагатай байна. Ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцээд НИТХ-ээр хэлэлцүүлнэ. Томуу томуу төст өвчний дэгдэлт ихэсхээс өмнө эийслэлийн Эрүүл мэндийн газар урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах ёстой. Дүүрэг бүрийн эмнэлгийн удирдлагууд дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах орчны агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийн талаар сайтар судлах хэрэгтэй байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
    2017 оны 9 сарын 29
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх энэ сарын хуваарийн дагуу өнөөдөр Баянзүрх дүүргийн
  • Өнөөдөр үйл явдлын тойм
    2017 оны 9 сарын 29
    09:00 цагт: Финляндын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Финляндын ФЛОМ байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар” ОУБ,
  • Анхаар: Салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурч, цас орно
    2017 оны 9 сарын 29
    ​2017 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нийслэлийн зургаан дүүргийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ
    2017 оны 9 сарын 29
    “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан Шастины нэрэмжит Улсын III Төв Эмнэлэг Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
  • Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтнэ
    2017 оны 9 сарын 29
    ​2017.9.29, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9
    НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
    2017 оны 9 сарын 29
    Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
  • Нус цэрээ хаясан дөрвөн иргэн торгуулжээ
    2017 оны 9 сарын 28
    Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хуулийг мөрдөж эхэлсэн. Гэвч гурван сарын
  • Эрэн хайх ажиллагааг зогсоожээ
    2017 оны 9 сарын 28
    Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн 33 настай, эрэгтэй С нь энэ сарын 17-нд усанд осолдсон хэрэг гарсныг өмнө мэдээлсэн. Онцгой байдлын албан хаагчид тухайн өдрөөс нь эхэлж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч арав хоног эрж хайсаар цогцсыг олоогүй байна.
    Эрлийн ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, орон нутгийн зургаан иргэн, нийт 16 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулсан юм. Ингээд ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийг зогсоожээ.
  • Маргааш зүрх судасны эмч нар үнэгүй үзлэг хийнэ
    2017 оны 9 сарын 28
    “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан Шастины нэрэмжит Улсын III Төв Эмнэлэг Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөг маргааш Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд энэ үеэр Улсын III төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар ирж зүрхний даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар 12:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.

    Өдөрлөгийг ЭМЯ, Улсын III төв эмнэлэг, ХААН сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжпэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний Холбоо хамтран зохион байгууж байна.
1901 1902 1903 1904 1905 1906 1907
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    9 цаг 52 мин
  • Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана
    10 цаг 6 мин
  • "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн" өндөрлөлөө
    10 цаг 44 мин
  • Зургаадугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 26 мин
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
    12 цаг 10 мин
  • “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    12 цаг 17 мин
  • Даншиг наадмын 256 бөхийн барилдаанд Өмнөд Солонгосын 3 бөх барилдана
    12 цаг 41 мин
  • Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа
    12 цаг 45 мин
  • Д.Цогтбаатар: Тамхины хууль бол хамгийн амжилттай хэрэгжсэн хуулиудын нэг
    12 цаг 51 мин
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    13 цаг 7 мин
  • Д.Батлут: Үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
    13 цаг 38 мин
  • "ТЭЦ III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    13 цаг 48 мин
  • Интермед эмнэлгийн хуульч: Буруутай, буруугүйг хуулийн байгууллага тогтооно
    14 цаг 9 мин
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    14 цаг 14 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    14 цаг 22 мин
  • Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
    15 цаг 7 мин
  • Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
    15 цаг 21 мин
  • Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    15 цаг 28 мин
  • Шадар сайд С.Амарсайхан: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
    15 цаг 38 мин
  • Амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна
    15 цаг 47 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК