-
2017 оны 12 сарын 21
Монголчууд архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт орж байна гэж ДЭМБ мэдэгдсэнийг
-
2017 оны 12 сарын 21
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ, АТҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоёр хэсэгт хувааж ачилт хийлгэхээр болсон ба 500 орчим тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, өнөөдөр, маргааш хувааж гарахаар зохицуулаад байна.
- Хувиараа тээвэрлэлт эрхэлж байсан 3000 гаруй жолоочийг гэрээжүүлж, аж ахуй нэгж байгууллагад хамааруулсан-
ЗТХЯ, АТҮТ хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. ЗТХЯ, АТҮТ-ийн ажлын хэсэг нь “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, жижиг “Таван толгой” ХК уурхайгаас, нүүрс тээвэрлэлт хийх гэрээт 124 аж ахуйн нэгж байгууллагын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээний үүргийг хангуулан, санал дүгнэлт гаргаж , тээвэр зохион байгуулалтыг газар дээр нь төлөвлөн ажилласан.
Нүүрс олборлож буй компанитай хийсэн гэрээг үндэслэн АТҮТ-өөс тээвэрлэгч компаниудад зөвшөөрөл олгодог бөгөөд энэ асуудалд зохицуулалт хийж, экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох, тээвэрлэлтийн зохих шаардлагыг хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөггүй, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААН-ийн тээврийн хэрэгслийг улс хоорондын тээвэрлэлтээс хасах арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа юм. Өнгөрсөн онд нийтдээ 5700 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд үүнээс гэрээгүй тээвэрлэлт эрхэлж байсан 3000 гаруй жолоочтой гэрээ байгуулан, аж ахуй нэгж байгууллагад хамааруулж, дотоодын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах нөхцөл боломжоор хангасан. Өнгөрсөн оны эхний хагас жилд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа тогтмол өсөлттэй байх үед уурхайнуудаас ирсэн удаа дараагийн хүсэлтийг үндэслэн норм, дүрэм журам, стандартын хүрээнд тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж 7800 гаруй болгосон. Оргил үедээ 1605, энгийн үедээ тогтмол 1200-1300 гарч байсан үед тээврийн хэрэгслийн илүүдэл болон ачаалал үүсэхээргүйгээр төлөвлөж байсан ч өнгөрсөн оны долдугаар сарын эхээр Хятадын тал татан авалтаа 2 дахин бууруулснаас хамаарч хүндрэл үүсч эхэлсэн.
Энэ үед АТҮТ-өөс УУХҮЯ-д уурхайн ачилтыг квотонд оруулж багасгах, уурхайг хаах хүртэл арга хэмжээ авч өгөх хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд УУХҮ-ийн сайд нарын хамтарсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр ЗГ-ын хуралдааны 320 дугаар тогтоол гарч, холбогдох яамд болон орон нутагт чиглэл өгч үйл ажиллагаагаа уялдуулахаар ажиллаж байна.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дэд захирал Ш.Батсайхан “Нүүрсний хэмжээ нэмэгдэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа юм. Иймд Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн байгууллагатай худалдах, худалдан авалтын гэрээ, уурхайн хүсэлтыг үндэслэж гэрээ байгуулдаг. Иймд шаардлага хангахгүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлдөггүй зэрэг тодорхой үндэслэлээр тээврийн хэрэгслүүдийг тээвэрлэлтэд явуулахгүй байх шийдвэр гарсан. Он гараад уурхайнуудын гаргах нүүрсний хэмжээнд тохируулан тээвэрлэгч нартай гэрээ байгуулан ажиллана. Хамгийн гол нь их хэмжээний нүүрс гаргахдаа биш, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, жолооч нарын нийгмийн асуудлыг анхаарах үүднээс эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах асуудлыг чухалчилж байна” гэж ярилаа.
-Нүүрс ачилтыг түр зогсоох шаардлагатай байлаа-
Ажлын хэсэг 2017.12.12-ны өдөр Гашуунсухайт боомтод очсон даруйдаа нүүрс ачилтыг түр зогсоох хэрэгтэй байгаа талаар санал гаргасан. Ачилт 2017.12.12-ны шөнийн 01.00 цагт түр зогссоноор өнөөдрийн байдлаар /2017.12.20/ машины түгжрэл 118 км байснаас 24 км болсон. Цуваа бүрэн гарч дуусмагц тээвэр төлөвлөлтийн программаа гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай уялдуулан, нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгох юм. Ингэснээр аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвлөлтийн программын дагуу тээвэрлэлт хийгдэнэ. Үүнд УУХҮЯ онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Мөн ЗТХЯ, АТҮТ машины бүртгэлийг сайжруулах, тээвэрлэлтийн стандарт мөрдөх ажлуудыг давхар цаг алдалгүй хийж байна.
Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга С.Батболд хэлэхдээ “Уурхайнууд зөвхөн аман дээрээсээ нүүрсээ зарж байгаа учраас аман дээрээсээ аль болох их ачилт хийхийг хүсч байгаа. Аман дээрээс гарсан нүүрсийг зарсанд тооцдог. Гэтэл аман дээрээс гарсан нүүрс хилээр гарахгүй байгаа юм. Ийм учраас уурхайтай хамтарч ажиллах шаардлагатай болсон. Мөн хилээр өдөрт 500-600 машин гарч байхад гаалийн бүрдүүлэлт хийсэн 1000 гаруй гарч явдаг. Ингэхээр гаальтай хамтарч, зохицуулалт хийх шаардлагатай болсон. Ийм байдлаар байгууллагуудыг уялдаа холбоотойгоор ажиллах шаардлага үүссэн. Ингээд холбогдох байгууллагууд хамтарч ажилласны үндсэн дээр оочир дарааллыг багасгахын тулд тээвэр зохион байгуулалтыг хоёр хэсэгт хуваах тогтоол Засгийн газраас гарсан. Энэ зохицуулалтыг хийхийн тулд эхлээд хил дээр үүссэн оочерыг байхгүй болгох юм. Иймд уурхайн ачилтыг түр хугацаагаар зогсоосон байсан. Харин өнөөдөр өглөө уурхайгаас Цагаан хадны чиглэлд ачилт хийж эхэлсэн. Харин богинонын ачилтыг тээвэр төлөвлөлтийн программаар зохион байгуулна” гэв.
-Худалдагч, худалдан авагч талууд тээврийн асуудлаа шийдэж байх ёстой-
Тавантолгой –Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн хариуцлагыг худалдагч тал болон уурхайнууд /Энержи ресурс, Эрдэнэс таван толгой, Жижиг таван толгой/ худалдан авагч тал хилээр цөөн машин нэвтэрч байгаа энэ үед их хэмжээний нүүрс ачилт хийсэн нь замд ачаалал бий болгох нөхцлийг бүрдүүлсэн. Үүнээс болж машины бөөгнөрөл бий болж, хэдэн мянган жолооч нар хохирч эцэст нь хариуцагч нь төр болж хувирсан. АТҮТ-өөс зөвхөн машин цөөлж бүртгэлд оруулснаар асуудал шийдэгдэхгүй тул улс хоорондын ачаа тээвэрлэлтэд оролцож байгаа бүх байгууллагууд хамтран энэ асуудлыг шийдэх ёстой.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
-
2017 оны 12 сарын 21
Хятад Улсын талаас нүүрс авах хэмжээ багассанаас хамаарч Гашуунсухайтын боомтод автомашины урт
-
2017 оны 12 сарын 21
Монгол Улсад элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж эхэлсэн. Цаашид бусад
-
2017 оны 12 сарын 21
2017 онд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд Татварын ерөнхий газраас “2017.12.25-ны өдрийн дотор тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх тухай” санамж мессежийг харилцах утасны дугаарын дагуу хүргүүлсэн.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг www.smartcar.mn буюу тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудсаар болон доорхи цэгүүдэд төлөх боломжтой.
Тус тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн 7.5.1, 11.19.14-т заасны дагуу торгоно.
7.5.1. Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.19.14. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 21
Баруун бүсийн тулгуур төв Ховд хот, Нийслэлийн Зүүн бүсийн тулгуур төв болох Багануур дүүргийн
-
2017 оны 12 сарын 21
Өчигдрөөс буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болно
-
2017 оны 12 сарын 21
Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог.
-
2017 оны 12 сарын 21
БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд дээрх өдөр амарна.
-
2017 оны 12 сарын 21
Ардчиллын салхи сэв сэв үлээх үест байшин барилгын булан тохой бүрт тохиролцооны дэлгүүр гээч мухлаг нээгдэж байсан бол энэ цагт ломбард ор суурийг нь эзэлжээ. Ломбард чухам л борооны дараахи мөөг мэт олширчихож.
-
2017 оны 12 сарын 21
Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа Улаанбаатар цагдаагийн хүрээний Замын цагдаагийн 419, орон нутгийн замын цагдаагийн 308, авто баазын хөдөө ажлын 8 цагдаа-жолооч нийт 735 алба хаагчдад үндэсний үйлдвэрлэгч ”Хос аз” ХХК-д тусгайлан захиалгаар үйлдвэрлэсэн -40 хэмийн хүйтэнд дулаанаа хадгалдаг нохойн арьсан дотортой хос гутлын хангалт хийлээ.
Мөн өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд ажилладаг, цас, зудтай, эрс хүйтэрдэг Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймаг дахь цагдаагийн газруудын сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт нохойн арьсан дотортой 224 хос гутлыг хангалтаар олгож, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах боломжийг бүрдүүлсэн юм.
Цаашид Цагдаагийн ерөнхий газраас цаг агаарын эрс тэс уур амьсгалын онцлогт тохирсон, дүрэмт хувцасны хангалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
-
2017 оны 12 сарын 21
Хатуужилтай байгаарай, найзууд аа! Үнэн олдоно гэж найз нь итгэж байна
-
2017 оны 12 сарын 21
Нийслэлийн Статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ.
-
2017 оны 12 сарын 21
Агаарын бохирдлын улмаас Улаанбаатар хотын хүүхдүүдэд зүрх судасны системийн функциональ үйл ажиллагааны
-
2017 оны 12 сарын 20
Ховд, Чойбалсан, Багануурын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлав
Ховд, Чойбалсан, Багануур хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Ховд хот баруун бүсийн олон ястны уламжлал, урлаг, соёлын өвийг хадгалан хөгжүүлж, бүсийн боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, олон улсын аялал жуулчлал, эх газрын боомт, тээвэр ложистик, хангамж үйлдвэрлэлийн парк бүхий ногоон хөгжлийн загвар хот болох юм.
Чойбалсан хотыг зүүн бүсийн аялал жуулчлал, гадаад худалдаа, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн парк бүхий хот болгохоор тусгажээ.
Багануур эрчимжсэн уул уурхай, жижиг, дунд үйлдвэрлэлийг хослуулсан, хариуцлагатай уул уурхайг дэмжсэн, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, ажилгүйдэл, ядуурал буурсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хот болох юм.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улсын болон тухайн бүсийн эдийн засгийн хөгжил, хүн амын нутагшилт, суурьшилд хотуудын эзлэх байр суурь, чиг үүрэг, хэтийн хөгжлийн төлөвийг хүн амын бөөгнөрөл, чадавхи, дэд бүтцийн болон хот байгуулалтын багтаамж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, уялдааг тодорхойлон боловсруулжээ.
Дээрх хотууд дэд бүтцийн хэвтээ тэнхлэг Мянганы зам, босоо тэнхлэгүүд дайрдаг, ойрхон өнгөрдөг давуу талаа ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж хөгжих боломжтой гэж үзэж байна.
Товч мэдээ
- Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа. Журмыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх бөгөөд урамшлыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм.
- Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Манай улс одоогоор 186 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.
- Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Батсайханыг эгүүлэн татав. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийг Байнгын төлөөлөгчөөр томиллоо.
- Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улсын дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боллоо.
- Агаарын тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 20
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болж дарааах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Европын Холбооны татварын ил тод байдлын стандартыг хангана
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх”-ийн эсрэг байгууллагад элсэн орох тухай хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзлээ.
“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний татварын хэлэлцээртэй холбогдох хэсгийг хэрэгжүүлэх тухай олон талт хэлэлцээр”, “Татварын удирдлагын чиглэлээр харилцан туслалцах тухай олон талт хэлэлцээр”-т элсэн орох шаардлагатай эсэхийг судлахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Банк, санхүүгийн байгууллагын харилцагчдын мэдээллийн зөвхөн татварын зорилгоор ашиглах чиглэлээр мэдээлэл харилцан солилцох эрх зүйн орчин бүрдүүлэх, шинэчлэх, мэдээлэл солилцохыг зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгож, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөлөө.
Цаашид татварын эрх зүйн орчныг ил тод, боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
Европын Холбооноос татварын зорилгоор хамтран ажилладаггүй улсын жагсаалтыг энэ сарын эхээр батлахад манай улс багтсан байна. Үүний шалтгаан нь Монгол Улс “Татварын зорилгоорх ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”-ын гишүүнээр элсээгүй, холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон батлаагүй, “Татварын бааз гувчуулах, ашиг зувчуулахын эсрэг” заавал дагаж мөрдөх шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлээгүйтэй холбоотой юм. Жагсаалтаас гарахын тулд дээрх хэлэлцээр, хөтөлбөрүүдэд нэгдэх, даган мөрдөх тухай байр сууриа илэрхийлэх ёстой.
Банк, санхүүгийн байгууллагаас татварын албан мэдээлэл солилцох, автомат мэдээллийн солилцоо нэвтрүүлэх үүргээ хэрэгжүүлсэн тохиолдолд манай улсын татвар төлөгчдийн гадаад улсын санхүүгийн байгууллага дахь санхүүгийн мэдээллийг авах боломж ч бүрдэх юм.
Сангийн сайд дээрх байгууллагад хүсэлт явуулснаар гишүүнээр элсэн орсонд тооцогдох юм байна.
-
2017 оны 12 сарын 20
Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын 50 гаруй хувь нь баруун талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй байдаг.
-
2017 оны 12 сарын 20
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдсэн билээ. Тэгвэл үүний дагуу маргаашнаас эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалахаар болжээ.
Даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр авах эрхтэй бөгөөд даатгуулагч уг жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.
-
2017 оны 12 сарын 20
Томуугийн эсрэг уламжлалт эмчилгээний арга
-
2017 оны 12 сарын 20
Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?