Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2176 2177 2178 2179 2180 2181 2182
  • Үндэсний аялал жуулчлалын “УЛААНБААТАР” үзэсгэлэн өнөөдөр үргэлжилнэ
    2017 оны 6 сарын 04
    Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн энэ сарын 03,04-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
  • Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороотой, сэрүүхэн байна
    2017 оны 6 сарын 04
    2017 оны 06 дугаар сарын 03-ны 20 цагаас 06 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Таны турахгүй байгаа 6 шалтгаан
    2017 оны 6 сарын 03
    Бидний олонхи нь хооллох үед эрүүл бус сонголт хийдэг. Хичнээн хичээж бэлтгэл хийгээд байгаа мөртлөө нүдэнд харагдахуйц үр дүн харагдахгүй байхаар бидний урам хугардаг. Жингээ хасья, хурдан сайхан бие галбиртай больё гэж бодож байвал мэдээж муу хоол идэх зуршлаа хаяхаас хамгийн түрүүнд эхэлнэ. Жингээ хасаж чадахгүй байгаа нь үнэндээ энгийн боловч бидний анзаардаггүй хэрэглэсээр хийсээр байдаг зуршилуудтай холбоотой. Тэгэхээр нэгэнт гуалиг болохоор өөртөө амлалт өгсөн бол үүнийг бас давхар хэрэгжүүлээд хийгээд яваарай.



    1. Илүү их ус уух

    Зарим хүмүүсийн буруу нэг ойлголт байдаг. Турах гэж байх явцдаа аль болох бага ус уух нь илүү хурдан турдаг гэх. Харин ч хурдан туръя гэж бодож байвал илүү их ус уух хэрэгтэй. Өдөрт дор хаяж 2-3 литр ус ууна. Ус бага ууснаар өөх хадгалах процес биенд улам илүү нэмэгдэж байдаг. Тэхээр аль болох сайн ус уух хэрэгтэй. Хэрэв ус уух дургүй амтгүй санагдаад байдаг бол усандаа нэг ширхэг чангаанз юм уу эсвэл нэг ширхэг чавга хийгэд л уухад ус амттай болдог.
    2. Илүү их уураг идэх
    Эмэгтэйчүүд өдөрт 40-80 грамм уургийг зайлшгүй авч байх шаардлагатай. Уурагаар баялаг хоол хүнс хэрэглэж, өдөр бүр ходоодондоо заавал уураг оруулж байж илүү хурдан турдаг. Уураг гэхээр өдөр бүр махаа идэх юм байна гэж буруу ойлгож болохгүй. Махыг орлуулах уурагаар баялаг олон хүнсний бүтээгдэхүүн байгаа. Та хөнгөн зууш салат идэхдээ ч уурагаар баялаг амин дэмтэйг нь сонгох хэрэгтэй. Өөх шатаалт явагдах хэрээр хүний бие уураг нэхэж байдаг. Уураглаг хоол хүнс хэрэглэснээрээ хурдан турахаас гадна гаднаас авч байгаа уураг чинь булчинд очиж задран давхар тураах үйл явц явагдаж байдаг.


    3. Өдөржингөө суухаа болих хэрэгтэй

    Өдөрт хүн ойр зуурхан алхаж сууж босож хөдөлсөнөөрөө өөрөө мэдэлгүй калори шатааж байдаг. Яагаад амттанг өдөр идвэл зүгээр байдаг нь энэнтэй холбоотой юм. Бидний ихэнх нь өдөр ажиллаж оройдоо гэртээ очиж, буйдан дээрээ суун зурагтаа үзэж амарцгаадаг. Тэгэхээр орой идсэн амттан гэдэс болоод наалддаг гэдэг нь үүнтэй холбоотой юм. Хэрэв та өдөр амттан идвэл ойр зуурын хөдөлгөөн хийсээр өөх болж үлдэхээргүй шатаачихдаг. Хэдэн цаг хөдөлгөөн хийхгүй нэг газраа сууснаар липаз хэмээх хүний биен дэх тос дарангуйлж шатаадаг фэрмэнт явагдахаа байж зогсолтонд ордог. Ингэснээрээ өөх хуримтлагдаж хурааж эхэлдэг. Тэгэхээр хичнээн байрандаа суудаг ажилтай байсан ч 20минут тутамд өрөөндөө алхах юмуу босч суух, дээшээ доошоо шатаар явах гэх мэт энгийн хөдөлгөөнийг өдөр бүр хий. Зарим хүмүүс тэрийг аваад ир энийг аваад ир гээд өөрөө суучихад бусдыг зараад суугаад байдаг шүү..

    Өөртөө хайртай бол бос хөдөл хий яв алх.

    4.Стрэсснээс өөрийгөө сэргийлэх хэрэгтэй

    Стрэсс нь кортизал хэмээх бодис ялгаруулж хоолны дуршилийг идэвхжүүлдэг. Стрэсснээс үүддэг энэхүү бодис нь хүний биеийн бодисын солилцоог удаашруулж өөх хадгалахад хүргэдэг. Нэмж хэлэхэд энэхүү фэрмэнт нь таны бие дэх нүүрс усийг автамотаар нэмж ялгаруулж байдаг гэсэн үг. Мэдээж хурдан турахын тулд хоол хүнснээсээ нүүрс усаа хасч байж хурдан турах процэсс нүдэнд харагдахуйцаар явагдана. Харин та стрэссдээд байх юм бол хичнээн биенд орсон нүүрс усаа хассан ч бай автомаар таны биеийн стрэсснээс ялгарч байгаа фэрмэнт чинь ажиллаж өөх хуримтлал хадгалалт явагдсаар байх болно..


    5.Дасгал хийж дуусангуутаа амттан идэхээ болих хэрэгтэй
    Зарим хүмүүс дасгал хийж дуусаад шууд торт шоколад болон чипс амттан идэж эхэлдэг. Дасгал хийж дууссаны дараа хүний биенд алдсан энэргээ нөхөх амин дэм уураг хэрэгтэй болохоос биш чихэр шоколад хэрэггүй. Эдгээрийг шууд идсэнээрээ биендээ чихэр цацаад хаяж байгаагаас ч илүү хурдан таргалалт явагддаг. Дасгал хийж дууссаны дараа таны бие яг л юм болгонийг уусгаж авдаг паромпушкан цаас шиг л болсон байна. Тэгэхээр аль болох амттангаа дасгалын өмнө идэх хэрэгтэй. Харин дараа нь бүү идээрэй..Бас ходоод руугаа орж байгаа бүхнээ хянаж дэлгүүрээс идэх зүйлээ авахдаа заавал найрлага орцыг нь харж нүүрс усний хэмжээг нь харж байгаарай.

    6.Хийжүүлсэн ус, газтай ундаа, чихэр орсон жимсний жүүснээс татгалзаарай

    Та хичнээн дасгал хийгээд ч хоолоо зөв идээд ч хийжүүлсэн газтай ундаануудаа өдөр бүр уусаар л байх юм бол хайран хичээж зүтгэж байгаа хөдөлмөрөө үр дүнгээ бүгдийг нь баллаж байна. Энэхүү ундаануудад чихэр ихээр агуулсан байдаг учир таргалах жин нэмэх шалтгаан болдог. Би ер нь бараг л жүүсийг огт хэрэглэдэггүй. Мартаад удаж байна. Хийжүүлсэн ундаа, газтай энэргийн ундаа ч хэрэглэдэггүй. Хэрэглээнээс хасах нь нээх тийм хүнд хэцүү хийж болохооргүй зүйл гэж бодохгүй байна. Ходоодондоо орж байгаа хоол болон шингэн зүйлсээ бүгдийг хянаж байж л үр дүнд хүрнэ
  • НӨАТ-ын азтануудад батламж гардуулна
    2017 оны 6 сарын 03
    Сангийн яамны ’Нээлттэй хаалганы өдөрлөг’ 2017 оны зургадугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох бөгөөд өдөрлөгийн үеэр татварын албанаас дараах арга хэмжээг зохион байгуулна.

    ’Татвар төлөгч танд зөвлөе’ татварын албадын үйлчилгээ;
    ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль /ebarimt.mn/-ийн сургалт;
    АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ Татварын алба харгалзахгүй хураах, банкны үйлчилгээ;
    Явуулын ’Авто оношлогоо’-ны үйлчилгээ
    Стандартын шаардлага хангасан кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа;
    Татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагуудын үзэсгэлэн худалдаа /үйлдвэрийн болон бөөний үнээр/;
    Татварын сэдэвт оюутан сурагчдын гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом наадгай болон шилдэг бүтээлийн үзэсгэлэн;
    Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны азтан болсон иргэдэд ’Батламж’ гардуулах ажиллагаа;
    НЗДТГ-тай хамтран Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ’Ёслол хүндэтгэлийн ажиллагаа’ /Урлагийн тоглолт/
  • Эрчүүд өдөрт дор хаяж 2 аяга цай уух хэрэгтэй
    2017 оны 6 сарын 03
    Эрчүүд өдөрт дор хаяж 2 аяга цай уух хэрэгтэй
  • Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар” үзэсгэлэн нээгдлээ
    2017 оны 6 сарын 03
    Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн энэ сарын 03,04-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Дотоодын аялагч нарт нэгдсэн мэдээллийг олгох зорилготой тус үзэсгэлэнг нийслэлийн Аялал жуулчлалын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
    Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНСУ, АНЭУ, БНЭУ, БНКУ-ын Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгуудад үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, рашаан сувиллын газрууд, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар төмөр замын “Аялал жуулчлалын товчоо”, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Монголын Уулчдын үндэсний холбоо, Монголын Рафтингийн холбоо, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэг, тур оператор компаниуд зэрэг 80 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ сурталчилна.

    Үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, “Юнител” компани оролцоно. “Юнител” компани Сүхбаатарын талбайд өндөр хурдын интернэт тавина. Мөн дугуй, авто мото, уулын аялал, фото зураг, анхан шатны тусламжийг үзүүлэх, хээрийн хоолыг хэрхэн бэлтгэх, загасчлах, зөв хувцаслалт, аялагчдын соёлын талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч, аяллын хувцас, хэрэгслүүдийн хямдралтай худалдаа зохион байгуулагдана. Түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газраас хил орчмын газар нутагт аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл хүссэн байгууллагуудад зөвлөгөө өгнө гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Замын цагдаагийн уулзварт гүүрэн гарц барина
    2017 оны 6 сарын 03
    Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төмөр зам”-тай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг эхлүүлээд байна.
    Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох гүүр, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын гүүр, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух гүүр, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм.
    Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2017 – 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
  • А.Оюун: Хог хаягдлын тухай хууль бохирдуулагч нь төлөх зарчимд үндэслэсэн
    2017 оны 6 сарын 03
    А.Оюун: Хог хаягдлын тухай хууль бохирдуулагч нь төлөх зарчимд үндэслэсэн
    Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хог хаягдал, аюултай хог хаягдлын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтан А.Оюунаас дараахи зүйлсийг тодрууллаа.

    -Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулийн шинэчилсэн найруулгаар өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн бэ?
    -Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, тавдугаар сарын 12-ны Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэхэд энэхүү хуулийн зорилго чиглэсэн. Мөн хуулиар хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулна. Өмнө 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулиас хэд хэдэн давуу талуудтай.
    Үүнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг, хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх болон зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагыг нарийвчлан тусгасан, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулсан зохицуулалт бий болсон, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагааг эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах, үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, хог хаягдлын боловсрол олгох асуудал зэрэг юм.
    -Хуулиар хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгаж өгсөн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
    -Хуульд Аюултай хог хаягдалтай холбоотой эрхзүйн зохицуулалт бий болсон. Аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болох нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг эрхлэх иргэн, аж ахуй нэгжийг урамшуулах, дэмжих заалтуудыг ч тусгасан байгаа. Мөн хог хаягдлын төлбөр хураамжийг тооцохдоо үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх олон улсын зарчмыг үндэслэж баримтлахаар болсон.
    -Үүний бодит ач холбогдол нь юундаа байна вэ?
    -Хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх үйл ажиллагааг сайжруулан, “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг хуульд тусгаснаар хог хаягдлын үйлчилгээний хураамж төлж байгаа хүрээг нэмэгдүүлж төсвийн орлогыг 30 хүртэл хувиар буюу 2.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоо гарч байна. Иргэдийн хог хаягдлын боловсролыг дээшлүүлэх замаар хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулан, хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжин хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар төвлөрсөн цэгт дарж устгах хог хаягдлын хэмжээг 30 хүртэл хувиар бууруулна гэж үзэж байгаа бөгөөд хог хаягдлыг булшилж, устгахад зарцуулж байгаа төсвийн зардлыг 30-40 хувь буюу жилд 300.0-400.0 сая төгрөгөөр бууруулж, хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулснаар хур хог хаягдал цэвэрлэхэд зориулан зарцуулагддаг төсвийн хөрөнгийг 90 хүртэл хувиар бууруулна гэж тооцож байгаа. Энэ нь үүний давуу тал. Удахгүй үр дүн нь харагдах байх.
    -Манай улсад аюултай хог хаягдал устгах хадгалах байгууламж байхгүй нь нэлээд шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаар хэрхэн тусгасан бол?
    -Тийм ээ. Энэ төрлийн хог хаягдлын хадгалах байгууламж байхгүйгээс үүссэн аюултай хог хаягдал ахуйн хог хаягдалтай хамт хогийн цэгт хаягдаж, зориулалтын бус газарт хадгалагддаг. Зарим хэсэг нь хөрс, усанд шууд хаягддаг. Энэ нөхцөл байдалд бид онцгойлон анхаарч бүх төвшинд хамтран ажиллахаар болсон. Цацраг идэвхитээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдалтай холбоотой асуудлыг мэдээж зохицуулсан.
    -Хог хаягдлын тухай хуулийн талаар орон нутагт чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөв?
    -Хог хаягдлын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд аймаг нийслэлийн ИТХ-ын анхаарах хэд хэдэн асуудлууд байгаа. Энэ нь энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, мөрдүүлэх, батлагдсан аргачлалын дагуу нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлах, хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох, үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал заасан урамшуулал олгох журмыг батлах, хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөрийг баталж, биелэлтэд хяналт тавих зэрэг юм. Мөн бид хуулийг сурталчлах сарын аян зохион байгуулж байгаа.
    -Энэ аяны хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
    -“Цэвэр сайхан орчин” нэг сарын аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан. Бид аймаг, нийслэлийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ. Мөн аймаг, нийслэлд хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулах, хог хаягдлыг дахин боловсруулсан бүтээгдэхүүн, гар урлалын үзэсгэлэн гаргах,“Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ” ажлыг эхлүүлэх, хууль сурталчлах асуудлаар болзолт уралдаан зохион байгуулах, мөн хуулиа сурталчлах шторкны уралдаан зарлаж, “Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт семинар, хэлэлцүүлэгийг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хийхээр төлөвлөөд байна.
  • Монгол иргэд Сингапурт 30 хоног визгүй зорчино
    2017 оны 6 сарын 02
    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан
  • АН2 онгоц ослын буулт хийлээ
    2017 оны 6 сарын 02
    Монгол инженерийн шинэчлэн угсарсан “ТВС-2МС” загварын онгоц үзүүлэх нислэг хийж байх үедээ буух зурваст ослын буулт хийсэн байна.
  • “Нийслэлийн боловсрол - 2020” дэд хөтөлбөр батлагдлаа
    2017 оны 6 сарын 02
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдлаа.
  • 321 урт метр гүүрийн шав тавих ёслол боллоо
    2017 оны 6 сарын 02
    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289,4у/м
  • Хөвсгөл нуурын орчимд энэ сараас ариун цэврийн байгууламж барьж эхэлнэ
    2017 оны 6 сарын 02
    Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар Хатгал тосгон дахь усан зогсоолын орчимд нийтийн авто зогсоол байгуулахаар болсон билээ.
  • Загасчилж яваад осолджээ
    2017 оны 6 сарын 02
    Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Ярантын боомтын орчимд Булган голд 32 настай эрэгтэй Г загасчилж яваад осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
  • Д.Оюунхорол сайд “Хүүхдийн инээмсэглэл” өдөрлөгөөр 3000 хүүхэд баярлууллаа
    2017 оны 6 сарын 02
    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Хүүхдийн инээмсэглэл” өдөрлөгийг зохион байгуулсан юм.
  • Хэзээ ч мартагдашгүй анхны хүүхдийн баяр минь...
    2017 оны 6 сарын 02
    Хүүхэд бүрийн сэтгэлд анхны гэсэн зүйлс болгон том орон зайг эзэлдэг. Анхны хүүхдийн баяр, анхны төрсөн өдөр, хичээлийн эхний өдөр гээд анхны гэсэн сайхан дурсамж бүхэн насан туршид нь хэзээ ч мартагдалгүй инээд хөөр, баяр баясал бүрийг бэлэглэдэг.
  • Сэрэмжлүүлэг: Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа ”Ганцмод”-д шувууны томуу гарчээ
    2017 оны 6 сарын 02
    Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарчээ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-аас дараах зөвлөмжийг өгч байна.
  • 3 ихэр хүүхэд мэндэлжээ
    2017 оны 6 сарын 02
    Дархан сумын 10 дугаар багийн иргэн Ч.Сутайхайрханы гэргий Ё.Тунгалаг 5 дугаар сарын 5-ны өдөр амаржиж 3 ихэр хүүхэд төрүүлжээ.
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлнэ
    2017 оны 6 сарын 02
    Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болохоор тов нь гарчээ.
  • Явган аяллын чиглэлийн нээлт болно
    2017 оны 6 сарын 02
    Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-ын Чежү хотын Аялал жуулчлалын газар, “Чежү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле
2176 2177 2178 2179 2180 2181 2182
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    34 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    55 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    2 цаг 9 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    3 цаг 2 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    3 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    3 цаг 49 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    4 цаг 9 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    4 цаг 48 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    4 цаг 54 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    5 цаг 1 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    5 цаг 5 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    5 цаг 15 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    6 цаг 49 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    7 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 43 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    8 цаг 6 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    8 цаг 18 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    8 цаг 36 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    8 цаг 42 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    Өчигдөр 16 цаг 47 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК