зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2175 2176 2177 2178 2179 2180 2181
  • Хуучин орон сууцны үнэ буурчээ
    2017 оны 4 сарын 14
    Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 3-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
    Тус судалгаагаар өнгөрсөн 3-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.0%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0,17 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 3-р сарын үр дүнтэй харьцуулахад 3,34 хувиар буурсан байна. Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
    Шинэ орон сууцны үнийн индекс 1,15 гарсан. Энэ нь өмнөх сараас 0,98 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,61 хувиар буурсан хэвээр байна.
    Хуучин орон сууцны үнийн индекс 0,91. Суурь үеэс 8,7%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,99 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,10 хувиар буурсан үзүүлэлт юм.
    Үзүүлэлт
    Ерөнхий
    Шинэ о/с
    Хуучин о/с
    Индекс
    1,01
    1,15
    0,91
    Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/
    1,0%
    15,4%
    -8,7%
    Өмнөх сартай харьцуулахад
    0,17%
    0,98%
    -0,99%
    Оны эхэнтэй харьцуулахад
    0,10%
    -0,06%
    -1,04%
    Өмнөх оны мөн үетэй харьцуулахад
    -3,34%
    -0,61%
    -6,10%

    ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4906 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

    2017/03 сарын орон сууцны үнийн индекс
  • Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн 82 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байжээ
    2017 оны 4 сарын 14
    Замын цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд зам тээврийн осолд өртсөн, холбогдсон жолооч, зорчигчдын 64,4% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 19,1% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 16,5% нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй гэсэн үзүүлэлт гарчээ.

    Харин амь насаа алдсан хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээнээс харахад 4,2% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82,5% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 13,3% нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй, тогтоогдоогүй гэсэн судалгаа байгаа юм.

    Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга, цонхыг мөргөж толгойдоо хүнд гэмтэл авч амь насаа алддаг байна.

    Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дах хэсэгт “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг. Зарим жолооч нарын хувьд өөрөө хамгаалах бүс зүүсэн хэдий ч зорчигчдод хэрэглэхийг шаарддаггүй байна. Дээрх байдал нь орон нутгийн замд осол гарахад нөлөөлөн иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байна.

    Иймд жолооч, зорчигч та автомашиндаа суугаад аюулгүйн бүсээ заавал бүслээрэй. Айдасгүй, аюулгүй амьдрал таны гарт

  • Үрийн буудайн 30-40 хувийг зээлээр олгоно
    2017 оны 4 сарын 14
    Энэ онд улсын хэмжээгээр 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаанбуудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлжээ.
  • Увс аймагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ
    2017 оны 4 сарын 14
    Увс аймгийн Цагаанхайрхан суманд өчигдөр буюу энэ сарын 13-нд газар хөдөлсөн 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

  • Хантайшир дэвжээний бөхчүүдийн барилдаан болно
    2017 оны 4 сарын 14
    Хантайшир дэвжээний бөхчүүдийн барилдаан болно
  • Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулна
    2017 оны 4 сарын 14
    П.Н.Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр тус эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгийн эмч нар болон БНСУ-ын эмч нарын баг ирэх зургадугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болжээ.
  • Чөлөөтийнхөн ААШТ-нд оролцох боломжгүй болжээ
    2017 оны 4 сарын 14
    Ирэх бард болох Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ, ДАШТ-нд манай улсын чөлөөт бөхийн тамирчид оролцох боломжгүй болжээ.
  • Ажлын байрны нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна
    2017 оны 4 сарын 14
    Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч ар” клуб хамтран Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж ахуйн нэгж зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага оролцож байгаа юм.

    Иргэдэд ойрын болон дунд хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл хүргэх, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон төвийн 6 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх, ажил олгогч 70 орчим аж ахуйн нэгж, байгууллага сул чөлөөтэй болон шаардлагатай, хомсдолтой 2000 орчим ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт хийх, мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд ажил горилогчдод “Маргаашийн ажилтан” сэдэвт ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Татварын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
    2017 оны 4 сарын 14
    Татварын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэлжээ. Татварын хуульд заасны дагуу хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг.Энэ дагуу иргэд тайлангаа гаргаж өгөөд байгаа.

  • Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” -ийн тэргүүн Х.Оюунцэцэг уучлалт хүсчээ
    2017 оны 4 сарын 14
    “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” -ийн тэргүүн Х.Оюунцэцэг ШШГЕГ-ын ХЗХ-ны төлбөр барагдуулах ажлын албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтайваны нэр хүндэд үндэслэлгүйгээр удаа дараа халдаж байсандаа хүлцэл өчиж албан бичиг ирүүлжээ.
  • Хоёр хүний аминд хүрсэн өвөрмонгол эрийг энэ сарын 21-нд шүүнэ
    2017 оны 4 сарын 14
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны харъяат 45 настай Ө гэх эр согтуугаар хамтран амьдрагч монгол эхнэрээ дөрвөн настай дүүгийнх нь хамт хөнөөсөн мөн 13 настай дагавар хүүд хүйтэн мэсээр халдаж гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн оны сүүлчээр гарсан.
  • Л.Хангай АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн боллоо
    2017 оны 4 сарын 14
    Авлигатай тэмцэх газрын дарга, Tэргүүн комиссар Х.Энхжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 47 дугаар зарлигаар томилогдсон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Л.Хангайг хүлээн авч уулзлаа.

  • Бусдын гар утас дээрэмддэг этгээдүүдийг илрүүлжээ
    2017 оны 4 сарын 14
    Будсын гар утас дээрэмддэг этгээдүүдийг илрүүлжээ.
  • Монгол, Хятадын хилийн боомтууд амарна
    2017 оны 4 сарын 14
    БНХАУ-ын олон улсын хөдөлмөрчдийн баяр ирэх сарын 1-ний өдөр тохионо.
  • Төв талбайд өнөөдөр 70 байгууллага ажил хайгч бүртгэнэ
    2017 оны 4 сарын 14
    Төв талбайд өнөөдөр 70 байгууллага ажил хайгч бүртгэнэ
  • Ерөнхийлөгч орон нутгийн сэтгүүлчидтэй уулзана
    2017 оны 4 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбоо хамтран өнөөдөр “Их тэнгэр” цогцолборт “Иргэний мэдэх эрх” сэдвээр сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулж байна.
  • ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна
    2017 оны 4 сарын 14
    Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 31 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд ирц 80 хувьтай байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 14-ний 18.00 цагт дуусах бөгөөд бүртгэл дууссанаас хойш нэмэлт бүртгэл хийхгүй болохыг тус төвийнхөн онцоллоо. 2017 оны байдлаар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Үүнд гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарчээ.







    ЭЕШ өгч байгаа шалгуулагчид өмнө нь орос хэл, англи хэл, монгол хэлний шалгалтын тест бөглөдөг байсан бол энэ жилээс эхлэн сонсох чадварын шалгалт давхар өгөхөөр болсон юм.



    Шалгуулагчид шалгалтад бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

    - Цахим үнэмлэх

    - Цээж зураг

    - Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон paycode буюу БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл

    - И-мэйл хаяг (Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ)



    - Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч бүртгүүлэхдээ онлайн бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа БҮТ-д өгөх ёстой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалтыг тусгайлан бэлтгэсэн тоног төхөөрөмжтэй өрөөнд авдаг аж.



    ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүр 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “Шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болох юм байна.



    Нэг шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтад орох батламжаас гадна ЭЕШ-ын батламж бас өгөх юм. Өөрөөр хэлбэл, нэг шалгуулагчид хоёр батламж олгоно. Батламжийн хүчинтэй хугацаа 2.5 жил байна. Хоёр батламж хамтдаа байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болох аж.
  • Маргаашаас дугаарын хязгаарлалтын хамрах хүрээг тэлнэ
    2017 оны 4 сарын 14
    НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож,
  • Гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна
    2017 оны 4 сарын 13
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлуулах тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг шинээр байгуулах, зарим хороодод төрийн үйлчилгээг шилжүүлэх тухай зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг гэр хороололд байгуулах саналыг хуралдаанд танилцуулсан юм. Хотын хүн амын суурьшил, ялангуяа гэр хороололд амьдарч буй иргэдийн ихэнх хэсэг нь Улаанбаатар хотын хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан 6 буудал орчимд байгуулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзсэн байна. Энэ хэсэгт салбар байгуулснаар Чингэлтэй дүүргийн 13, Сүхбаатар дүүргийн 10, Баянзүрх дүүргийн 2 хорооны нийт 231 мянган иргэн төрийн үйлчилгээ авах боломжоор хангагдах аж. Мөн хотын хойд болон зуслангийн чиглэлд явж буй иргэн, тухайн бүсэд ажиллаж байгаа, бизнес эрхэлж байгаа иргэд ч төрийн үйлчилгээг илүү зардал, чирэгдэлгүйгээр цаг хугацаа алдалгүй авах боломжоор хангагдах юм.



    Одоогоор нийслэлд Дүнжингарав, Мишээл, Драгон гэсэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбар ажиллаж байгаа. Эдгээр салбараар өнгөрсөн жил 413 мянган иргэн үйлчлүүлж, 1 сая гаруй төрийн үйлчилгээг авсан байна. Үйлчилгээний төвийн шинэ салбарыг гэр хороололд байгуулснаар иргэд төрийн үйлчилгээг илүү ойроос, чирэгдэлгүйгээр авах боломжтой болно. Мөн иргэд шинэ салбараас нийслэлийн нутгийн захиргааны 17 байгууллагын 271 нэр төрлийн төрийн үйлчилгээг авах юм.



    Зөвлөлийн хуралдаанаас гэр хороололд оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн шинэ салбар байгуулахыг дэмжлээ. Мөн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлэх ажлыг гурав хүртэл хороонд туршилтаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хороодод төрийн үйлчилгээг шилжүүлснээр одоо үзүүлж буй 77 нэр төрлийн үйлчилгээн дээр 120 нэр төрлийн үйлчилгээ нэмэгдэх юм байна. Эхний ээлжинд СХД-ийн 8 дугаар хороо буюу Баянхошуу, ЧД-ийн 9 дүгээр хороо буюу Дэнжийн мянга, БЗД-ийн 27 дугаар хороо буюу Дарь-Эх орчимд туршилтаар хэрэгжүүлэх боломжтой гэсэн ажлын хэсгийн саналыг зөвлөлийн гишүүд дэмжлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Замын хайс угааж, цацруулагч суурилууллаа
    2017 оны 4 сарын 13
    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ -ын Үйлдвэрлэлийн албанаас төвийн зургаан дүүргийн замын тэмдэг, хайс хашлагыг арчилж цэвэрлэх ажлаа эрчимжүүлээд байна. Тухайлбал Энхтайваны өргөн чөлөө дагуу 483 ширхэг 1449 урт метр хайс, Чингисийн өргөн чөлөө дагуу 104 ширхэг 312 метр хайс, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн автобусны буудлаас 32-н тойрог хүртэлх 243 ширхэг 729 урт метр хайс нийт 2491 урт метр замын голын эгнээ тусгаарлах цагаан хайсыг угааж арчиллаа. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу 576, Чингисийн өргөн чөлөө дагуу 171, Баянзүрх дүүрэг Дандарбаатарын гудамжинд 52 ширхэг тэмдэг, Доржийн гудамжинд 64, Их Тойруугийн гудамж Баянбүрдээс 13 дугаар хороолол хүртэл 83 нийт 946 ширхэг тэмдэг арчилсан байна.

    2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус газар өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан цацруулагч хийж замын хайсанд суурилуулж байгаа бөгөөд “Бөмбөгөр” худалдааны төв, 17 дугаар сургуулиас 32-н тойрог, Зүүн дөрвөн замаас МУБИС хүртэлх замд нийт 1408 ширхэг цацруулагч суурилуулсан байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

2175 2176 2177 2178 2179 2180 2181
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    13 цаг 31 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    13 цаг 43 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    14 цаг 30 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    14 цаг 43 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 51 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 59 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    15 цаг 3 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    15 цаг 4 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    15 цаг 5 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    16 цаг 27 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    17 цаг 49 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 53 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    18 цаг 37 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    20 цаг 25 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    20 цаг 35 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 59 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    21 цаг 3 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    21 цаг 11 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    21 цаг 16 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    21 цаг 18 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК