Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2177 2178 2179 2180 2181 2182 2183
  • Pruis-20 маркийн автомашин осолджээ
    2017 оны 6 сарын 02
    Pruis-20 маркийн автомашин замаас гарч, онхолдсон хэрэг гарлаа.
  • Баярын өдөр гар утас хулгайд алдсан тохиолдол нэлээд гарчээ
    2017 оны 6 сарын 02
    ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярын өдрөөр халаасны хулгайн гэмт хэрэг их гарсан талаар цагдаагийн албанаас мэдээлж байна
  • Гаалийн байцаагчдыг шүүж байна
    2017 оны 6 сарын 02
    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн
  • Төрийн банкны 2017 оны шилдэг теллерүүд тодорлоо
    2017 оны 6 сарын 02
    ТӨРИЙН БАНКНЫ 2017 ОНЫ ШИЛДЭГ ТЕЛЛЕРҮҮД ТОДОРЛОО

    Төрийн банк нь харилцагчийн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор теллерүүдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдлэг, тэдгээрийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бататгах, багаар ажиллуулах, хамт олны найрсаг уур амьсгалыг бүрдүүлэхээр жил бүр уламжлал болгон “ШИЛДЭГ ТЕЛЛЕР” уралдаан зохион байгуулдаг.
    Энэхүү уралдаан нь 5 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил анх удаа системийн хэмжээнд буюу Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1000 теллерээс, шилдэг 114 теллер шалгарчганцаарчилсан болон багаараа бүтэн нэг сарын турш эн тэнцүүхэн өрсөлдөн, 2017.05.27-ны өдөр“Найрамдал” цогцолборт шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.
    Шилдэг теллерүүд гүйлгээний тоо, шинээр нээсэн данс, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдлэг, тэдгээрийг борлуулах, тайлбарлах, хүү шимтгэл тооцох чадваруудаараа өрсөлдөж, “Шилдгийн шилдэг теллер”-ээр Улаанбаатар хотын“Номин” Тооцооны Төвийн теллер Э.Алтансарнай, удаах байрандХовд аймгийн Ховд салбарын Виптеллер З.Энхзаяа нар шалгарлаа.
    Харин шилдэг багууд харилцагчтай харилцах харилцаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, програмын мэдлэг, багаар ажиллах ур чадвараараа өрсөлдөж, “Шилдэг баг”-аар Баянгол дүүргийн “Баянгол БЭСТ”, удаах байрандСүхбаатар дүүргийн “Гялалзуур тав” баг манлайлав.
    Хөгжөөн дэмжигч хамт олны мэндчилгээний уралдаандЧингэлтэй дүүрэг, асуулт хариултын уралдаандБаянгол дүүргийн “3-р хороолол” Тооцооны Төвийн теллер Д.Очир-Эрдэнэ, “Бичил” Тооцооны Төвийн теллер Б.Жигмэд нар шалгарлаа.
  • Халуун усны хязгаарлалт Хархорин орчмоор үргэлжилнэ
    2017 оны 6 сарын 02
    Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих шугамын жагсаалтыг гаргаж,
  • Бороо орж, шороон шуурга шуурна
    2017 оны 6 сарын 02
    2017 оны 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв ямар байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.
  • Улаанбаатарт багавтар үүлтэй, бороо орохгүй
    2017 оны 6 сарын 02
    2017 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 6 сарын 02
    Өнөөдөр болох үйл явдлын тойм
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга мэндчилгээ дэвшүүллээ
    2017 оны 6 сарын 01
    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга мэндчилгээ дэвшүүллээ
    Эрхэмсэг хөөрхөн хүүхдүүд ээ, эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ, элэг нэгт Монголчууд аа, Та бүхэндээ Хүүхдийн баярын мэндийг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

    Анх 1925 онд Швейцар улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”- аас уриалан, жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “ХҮҮХДИЙН ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР” гэж зарласан түүхэн үйл явдлаас хойш, Дэлхий хэмээх гайхамшигт цэнхэр гарагийн хүмүүн төрөлхтөн бид ирээдүйн эзэн хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, эдүгээ 92 дэх удаагаа тэмдэглэж байна.

    Монгол улс маань ч дэлхийн соёл иргэншилтэй мөр зэрэгцэн, 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн ёсчилж, бусад өдрүүдээс ч илүү үр хүүхдийнхээ төлөө цаг зав, сэтгэл оюун, халуун дулаахан хайраа бүтэн зориулах баярт мөчүүдийн нэг болгон, эх үрсээрээ, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд төр засгаас онцгойлон үзэж, амралтын өдөр болгон тэмдэглэж, 65 дахь жилийг угтлаа. Өнөөдөр 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, Монгол орон даяар Хүүхдийн баярын өдрийг “ХҮҮХЭД –ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” уриан дор тэмдэглэж байна.

    Хүүхдийнхээ эрхийг хүндэтгэн дээдлэх, өв тэгш хөгжилтэй, зөв хүн болгон, өсгөн хүмүүжүүлэх талаар Монголчууд бид баялаг уламжлалтай ард түмэн юм. Хөлд орж бүдчин, хэлд орж шулганан, хорвоотой танилцах цагаас эхлэн, нас биед хүртэл нь хүүхдээ шинжиж, нас сэтгэхүй, хувийн онцлогт тохирсон ертөнцийг таних арга ухаан зааж, бие даан амьдрахыг биеэрээ үлгэрлэн, дагуулж сургадаг, муу явдал, зохисгүй харилцааг хүүхдийнхээ нүдэнд харуулахгүйг хичээдэг, “Зөвийг зөвтгөхдөө зөөлөн үгээр урамшуулж, бурууг засахдаа ч бусдын зөв явдалтай адилтган зүйрлэж ухааруулж чаддаг” билгийн ухаантай өвөг дээдсийн минь хүнээр хүн хийж ирсэн ухаанаас эхтэй сайхан уламжлал бол өнөөдрийн ямагт хүүхдийнхээ дээд эрх ашгийг хүндэлж, хөгжүүлж, санаа бодлыг нь сонсож, хамгаалж байхыг эрхэм болгодог хуулиар тогтоосон хүүхдийн эрхийн тухай зарчимтай яг таг нийцэж байдаг нь гайхамшиг билээ.

    Монгол төр, монгол хүүхдийнхээ эрхийг хангах асуудалд үеийн үед хүчин чармайлт гаргаж, санаачлагатай ажилласаар ирлээ. 1990 онд НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж орсон цагаас хойш, 5 удаагийн тайланг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүллээ. 2017 оны 05 дугаар сарын 26-д Монгол улсын Засгийн газар хүүхдийн эрхийн хэрэгжилтийнхээ талаар НҮБ-д тайлагнаж, дүнгээ тавиуллаа. Удахгүй зөвлөмж ирэхийг бид хүлээж байна. 1996 онд Хүүхдийн эрхийг хангах тухай хууль, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хуулиудыг тус тус УИХ-аар баталж, хүчин төгөлдөр хэрэгжүүлж байна. Эдгээр хуулиуд нь гэр бүлд суурилсан хүүхдийг эрх, хүүхэд хамгааллын үзэл баримтлалд үндэслэсэн бөгөөд, хүүхдээ эсэн мэнд амьдруулах, хөгжүүлэх, хамгаалах, нийгмийн амьдралд оролцуулах бүхий л боломжийг бий болгоход эцэг эхийн оролцоо, анхдагч үүрэг хариуцлагыг тодорхойлж, хэрэв тэд үүргээ биелүүлэхгүй хуулийг зөрчих юм уу, бүрэн биелүүлэх чадамжгүй бол хүүхдийг гэр бүлтэй нь хамт, төр хамгаалалтандаа авч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах зарчим дээр тулгуурласан, эрх зүйн орчны шинэчлэлтийг хийж, хүүхдүүддээ бэлэг барилаа. Ойрын хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэн найруулгыг УИХ-аар батлуулахад болон бусад нийгэм, эдийн засгийн бодлогын шинж чанартай хуулиудыг хэлэлцүүлэхэд гэр бүл, хүүхэд, залуучууддаа ээлтэй байхад чиглэсэн бодлогыг цаг ямагт баримтлах болно.

    Хүүхдийн баярын энэ өдөр хүүхэд бүрийг бид, гэр бүлдээ, элэг бүтэн жаргалтай байхыг билэгдэж, баяр ёслол, инээдээр дүүрэн өнгөрөөхийг хүсч байгаа боловч, харамсалтай нь хувь тавилангийн эрхээр цаг бусаар эцэг эхээсээ өнчрөн үлдсэн, эцэг эх нь байгаа ч анхаарал халамж тавих үүргээ биелүүлэх чадамжгүйн улмаас “хараа хяналтгүй” хэмээн нийгэмд гадуурхагдан, гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд зовж шаналж байгаа, бас гэрийнхнээ тэжээн боловсролоос холдож, хүүхэд насаа мартах шахан, хүнд хөдөлмөрт нухлуулж байгаа, гэнэн томоогүй зан, хэрсүүжиж ухаан сууж хараахан чадаагүйн улмаас гэмт хэрэгтэн хэмээх нэр зүүсэн зэрэг хүүхдүүдээ энэ өдөр мартах учиргүй юм. Насанд хүрсэн иргэн бүр хүүхдийн эрхийн зөрчлийг, хүчирхийллийг эсэргүүцэж, зохих байгууллагад үүргийнхээ мэдээлж, мэдээлэл авсан хуулийн болон хүүхдийн байгууллага нь хүүхэд, гэр бүлийн эрх, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг чанартай үзүүлж чадаж гэмээнэ хүүхдүүд хамгаалагдах болно, бид хүүхэд, гэр бүлд ээлтэй, нийгмийг байгуулахын төлөө чармайн ажиллах болно.

    Хүүхдийн цовоо дуу чангаар хадаж, нүүрэнд нь баясал тодорсон царай хаана байна, тэнд хүүхдүүд аз жаргалтай байдаг. Өнөөдөр аав ээж, хамгийн дотно хүнийхээ гараас хөтлөн яваа хүүхдүүдийг хаа сайгүй харж болно.

    Өдөр бүр 6 сарын 1 шиг байх болтугай.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ,

    ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН

    ДАРГА О.АЛТАНСҮХ

  • ”Акуа фитнесс”-ээс барьж буй Эх үрсийн баярын бэлэг
    2017 оны 6 сарын 01
    ”Акуа фитнесс” төв ирэх 6 сарын нэгэн буюу Эх үрсийн баярыг тохиолдуулан хүүхдүүдтэйгээ хамт ирж байгаа
  • Хүүхдүүдийг музейн боловсролын хөтөлбөрүүдэд үнэгүй хамруулна
    2017 оны 6 сарын 01
    Монголын Үндэсний музей
  • Хүүхдийн баяраар эцэг, эхчүүдэд анхааруулах зөвлөмж
    2017 оны 6 сарын 01
    Хүүхдийн баяраар АНХААРАХ ЁСТОЙ
  • Өнөөдөр 280 гаруй алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана
    2017 оны 6 сарын 01
    Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах энэ Пүрэв гарагт болно.



    Энэ үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг амар тайван, түгжрэл сааталгүй баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөл бололцоогоор хангах, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 280 гаруй Замын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллах юм.
  • Сүхбаатарын талбайд 10000 хүүхдэд сүү бэлэглэнэ
    2017 оны 6 сарын 01
    Дэлхий дахинаа сүүний өдрийг 17 дахь удаагаа энэ оны зургаадугаар сарын 1-нд буюу олон улсын эх үрсийн баярын өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Харин манай улсад Монголын сүүний нэгдсэн холбоо санаачлан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтарч уг өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх талаарх мэдээллийг өнөөдөр холбогдох байгууллагаас мэдээллээ. “Сүүтэй өдрүүд”-ийг тэмдэглэх ажлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Глобал коммунитиес олон улсын байгууллага, Монголын сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын охид эмэгтэйчүүдийн скаутын холбоо хамтран зохион байгуулж байна. Дэлхийн сүүний өдрийг манай улс “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриан дор хүүхэд-сүү- эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар тэмдэглэдэг. Монголын сүүний өдөр арга хэмжээг ирэх сарын 1-10-ны хооронд зохион байгуулах аж. Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах хүүхдийн баярын үйл ажиллагаатай хамтатган сүүний өдрүүдийг тэмдэглэх арга хэмжээг нээх бөгөөд “Маамуу” сүүг 10000 хүүхдэд бэлэглэх аж.



    Түүнчлэн ирэх сарын 9, 10-нд сүүний фермийн үйл ажиллагааг танилцуулах, сүүний эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчлах зэрэг өргөн хүрээтэй ажлыг ХХААХҮ-ийн яамны нээлттэй өдрийн хүрээнд зохион байгуулна. Сүүний өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол нь үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн шинэ сэргэг бүтээгдэхүүнийг хүүхэд, багачуудад өдөр тутам хэрэглэдэг амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, улмаар хүүхдүүд эрүүл чийрэг өсөн бойжиход зайлшгүй шаардлагатай зөв хооллолтын асуудлыг дэвшүүлж байгаад оршиж буй юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Хилийн боомтууд өнөөдөр амарч байна
    2017 оны 6 сарын 01
    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр буюу өчигдөр БНХАУ-ын “Луут завины баяр”-ын өдөр тохион амарсан.

    Харин зургаадугаар сарын 1-ний өдөр буюу маргааш Монгол улсын хуулийн дагуу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй.

    Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
  • Цэцэрлэгийн хүүхдүүдийн амралт өнөөдрөөс эхэллээ
    2017 оны 6 сарын 01
    VI/08-наас
  • Танилц: “Хүүхдийн баяр” нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр
    2017 оны 6 сарын 01
    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх долоо хоногийн Пүрэв гарагт тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амарна.

  • Хаана, хаана зам хаах вэ
    2017 оны 6 сарын 01
    Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш болно. Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдана.

    Энэ үеэр хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн аюулгүй байдлыг хангах, баяраа тэмдэглэх нөхцөл бололцоогоор хангахын тулд Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.

    Мөн бяцхан хүүхэд багачуудын оролцсон явган парад болох үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлана.

    Иймд жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.

    ХҮҮХДИЙН БАЯРААР 280 ГАРУЙ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ.

    Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг амар тайван, түгжрэл сааталгүй баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөл бололцоогоор хангах, гарч болзошгүй осол хэргээс урьдчилаэн сэргийлэх зорилгоор 280 гаруй Замын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллах юм.
  • Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2017 оны 6 сарын 01
    Бүх нийтээрээ амрах энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Энэ тогтоолын дагуу маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

    Нийслэлийн ИТХ-аас батлан гаргасан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг Нийтийн тээврээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 2/8 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зарим гудамж замуудад тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон.

    Дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд ”Хүүхдийн баяр”-ын өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг.
  • 6 сарын 1: Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
    2017 оны 6 сарын 01
    6 дугаар сарын нэгэн буюу өнөөдөр “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” бөгөөд манай орон 61 дэх жилдээ тэмдэглэж байна.

    Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан аж. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм.
2177 2178 2179 2180 2181 2182 2183
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    34 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    55 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    2 цаг 9 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    3 цаг 2 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    3 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    3 цаг 49 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    4 цаг 9 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    4 цаг 48 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    4 цаг 54 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    5 цаг 1 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    5 цаг 5 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    5 цаг 15 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    6 цаг 49 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    7 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 43 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    8 цаг 6 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    8 цаг 18 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    8 цаг 36 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    8 цаг 42 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    Өчигдөр 16 цаг 47 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК