-
2017 оны 5 сарын 24
Нийслэлийн нутаг дэвсгэрт тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж байна. Сүүлийн жилүүдэд тархац нутаг нь эрчимтэй хумигдаж, амьдрах орчин нь зуслангийн бүсийн суурьшлаар хязгаарлагдсан тоо толгой нь цөөрч цаашлаад устах аюулд хүрээд байгаа цөөнгүй тооны тарвага нийслэлийн ногоон бүсэд байдаг. Газар малтагч энэ амьтныг амьд “экскаватор” хэмээн зүйрлэдэг. Учир нь гурван метр гүн, олон салаа нүх ухдаг газрын өнгөн давхрааг сийрэгжүүлэн хольж, ус, агаар нэвтрэх боломжоор ханган, газрын гүнд байсан ургамлыг хөрсөн дээр гаргаж тэр нь үр болж ургадаг бөгөөд хөрсний бүтцийг сайжруулдаг байна. Ингэснээрээ ургамал ургахад асар их нөлөө үзүүлдэг аж. Тарвага байгаа учраас хуурай газарт үнэг нутаглаж, шувууд үүрлэх зэрэг бусад амьтны амьдрах орчны үндэс суурь нь болдог байна. Ийнхүү экосистемд чухал үйлчилгээ үзүүлж байдаг тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлд анх удаа эхлүүлээд байна. Одоогийн байдлаар зуслангийн бүсээс нийт 15 тарвагыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 24
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөгийг тавдугаар сарын 26-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбай болон 9 дүүргийн Засаг даргын Тамгын газарт 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов. Өмнөх саруудад Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/ болон дүүргийн иргэний танхим, хороодооор дамжуулан иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн бөгөөд иргэдэд ихэвчлэн газрын харилцаа, өв залгамжлал, ажлаас үндэслэлгүй халагдсан болон хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг асуудлаар зөвлөгөө авсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 24
Олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр Улаанбаатар хотын төв талбай, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадна ил задгай бие засаж олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрсан гадаадын хоёр иргэний талаарх мэдээллийг хүргэсэн.
-
2017 оны 5 сарын 24
9:00 цагт Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд ИТХ-ын үйл ажиллагаанд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, байгаль орчин, боловсролын
-
2017 оны 5 сарын 24
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.
Баянзүрх дүүрэг
10:30-16:00 цагт: 14-р хороо 14-р хороолол Нарны замын 58, 71, 72, 253, Ахмадын хорооллын 1-9 байр, Эрэл, Монполимент, Мавангүй ЗГБХН, Өгөөмөр зах, Кинг палас, Цагаан Алтай ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
Сүхбаатар дүүрэг
11:00-17:00 цагт: 3-р хороо 5-р хорооллын 2А, Б, 8Б, 9Б, 14Б, 15, 16, 17Б, 20Б, 24Б, 28Б, 39Б, 45Б, Т-31-р байр, Наран трейд, Наран их дэлгүүр, МОХ 3-р сургууль, дүүргийн ЭМН-ийн салбар амбулатори, 160, 54-р цэцэрлэг, Далай ээж зах болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт: 18, 20-р хороо Сэлбэ, Гүнж, Цолмон, Хадатын ам, СБД-ийн тамгын газар, Гэрэлтүүлэг, 71-р сургууль, 166-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,
Баянгол дүүрэг
11.00-17.00 цагт: 1-р хороо Хурд группын орон сууцны хороолол,
Сонгинохайрхан дүүрэг
11:00-15:00 цагт: 18-р хороо 22 А, Б , 23 А-Г, 27/1, 27/2 байр, Газрын тосны газар, Монгео, Драгон холдинг, Хөвсгөл их тайга, Гурван гол бааз, Цомбо, Интер ХХК-ууд Бадрах СӨХ болон эдгээрийн ойр орчмоор.
-
2017 оны 5 сарын 23
Шүүх танхимд амиа хорлохыг завсан этгээдийг шүүх хурал хойшиллоо
-
2017 оны 5 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монгол наадам” цогцолборын үйл ажиллагаатай танилцав. Нийт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах боломжтой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай болон спорт, соёлын төвүүдийг Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт барьж байгуулна. Мөн цэвэр усны сан, дулаан, цахилгаан зэргийг бие даан шийдэхээр зураг төслийн ажлыг хийж дуусчээ. Өнгөрсөн жил цанын бааз байгуулах төсөл хэрэгжүүлсэн. 2 сарын хугацаанд 30 мянга гаруй иргэн цанын баазаар үйлчлүүлжээ. “Монгол наадам” цогцолборын дарга Н.Батсүмбэрэл өнөөгийн тавьж байгаа гол зорилго бол жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулах хэмээлээ. Мөн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийслэлийн орлогыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Цаашид хүй долоон худагт “Богдын өндөр цогцолбор”, “Нийслэлийн гэрэлт хөшөө”, Морь уналга, сургалтын төв” зэргийг байгуулна. “Монгол наадам” цогцолборын удирдлагууд эхний баяр наадмынхаа ард гарсаны дараа хотын удирдлагуудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөө, хэтийн зорилтуудаа танилцуулахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 23
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин гардууллаа
-
2017 оны 5 сарын 23
Малчдын улсын зөвлөгөөнийг энэ сарын 26, 27-нд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Энэхүү зөвлөгөөнд 800 гаруй малчин, фермерүүдийн төлөөлөл оролцох юм.
-
2017 оны 5 сарын 23
Нийслэл хотод хаврын бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ хавар автозамын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын нэг нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм.
-
2017 оны 5 сарын 23
Архангай аймгийн Булган сумын Тамир багийн малчин Н-н сарлагийн үнээнд энэ сарын 17-ны өдөр кесарево хагалгаа хийхэд төрөлхийн гажигтай тугал гарчээ. Т
-
2017 оны 5 сарын 23
Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган өнөөдөр боллоо.
-
2017 оны 5 сарын 23
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сум дундын Цагдаагийн тасаг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2017 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс 14 хоногийн хугацаанд ”УУЧЛАЛ” тусгай арга хэмжээг зохион байгуулж байна.
-
2017 оны 5 сарын 23
Шүүх эрх мэдлийн олон улсын бага хуралд оролцов
-
2017 оны 5 сарын 23
Фото: Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
-
2017 оны 5 сарын 23
Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан “Зам засвар, газар чөлөөлөх ажлын хэсэг” нийслэлийн зургаан чиглэлийн зам засвар,
-
2017 оны 5 сарын 23
Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжлүүлж байна
-
2017 оны 5 сарын 23
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр гал гарчээ.
-
2017 оны 5 сарын 23
БНСУ-ын Инчён хотын нэгэн хүнсний дэлгүүрт зарагдаж байсан кимбабнаас хүний хоёр шүд гарсан байна.
-
2017 оны 5 сарын 23
Олон улсын эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн жагсаал хийсэн билээ.