зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2184 2185 2186 2187 2188 2189 2190
  • Унтраагүй тамхины ишнээс гал гарч, 900 га талбайг шатаажээ
    2017 оны 4 сарын 07
    Булган аймгийн Зэд-Хантай бүтээлийн нурууны ДЦГ-ын орчны бүс Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг Хуурай хөндийн арын амуудад өнгөрсөн сарын 31-нд ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийн улмаас нийт 900 орчим га талбай шатсан байна.
  • Шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдаан зарлалаа
    2017 оны 4 сарын 07
    Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөлтэй хамтран “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтаж судлаачид болон их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдааныг зарлаж байна.

    Энэ удаагийн уралдаанд судлаачид болон их, дээд сургуулийн багш нар “Газрын харилцааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр, их дээд сургуулийн оюутнууд “Хөрсний бохирдол, газрын доройтлын өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр оролцох юм.

    Эссэ, илтгэлд тавигдах шаардлага:

    -Өгөгдсөн сэдвийн хүрээнд одоогийн байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлыг тандан судалсан байх,

    -Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын хувилбаруудыг дэвшүүлсэн байх

    -Гадаад орны туршлага, хууль тогтоомжийг судлан харьцуулалт хийсэн байх

    -Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд оновчтой хувилбарыг сонгон дэвшүүлсэн байх

    -Дэвшүүлж буй саналын нийгэм, эдийн засаг, хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг тооцсон байх

    -Ашигласан ном, зохиол бүтээл,, судалгааны эх сурвалжийг тодорхой дурдсан байх

    -Эссэ, илтгэл нь 8-аас доошгүй хуудастай байх ба компьютерийн Word программыг ашиглан Arial фонтын 12 хэмжээгээр, мөр хооронд 1.5-ын зайтайгаар бичигдсэн байх

    -Илтгэлийн цаасан дугтуйнд хийж битүүмжлэн овог нэр, хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичиж ирүүлэх

    -Илтгэлийг файл хэлбэрээр CD-нд хуулж, бичмэлийн хамтаар ирүүлнэ.

    Уралдаанд оролцох эссэ, илтгэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 12 цаг хүртэл Засгийн газрын XII байр, ГЗБГЗЗГ-ын 105 тоот өрөөнд хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 51-260785 дугаараас авч болно.

    Нийт албан хаагчид болон салбарын эрдэмтэн, судлаачдыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
  • Хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо
    2017 оны 4 сарын 07
    Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох захирамж гаргалаа. Захирамжаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглолоо. Мөн дүүрэгт зохион байгуулах хурдан морины уралдааны талаар нэг сарын өмнө мэдэгдэж зөвшөөрөл авч зохион байгуулахыг албан ёсоор дүүргийн уяачдын холбоонд даалгав.

    Дашрамд 2015 онд дүүрэгт болсон хурдан морины уралдаанд хүүхэд унаж, эрүүл мэндээрээ хохирсон гашуун сургамж бий. Тийм ч учраас НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг хувьд ийнхүү хаврын уралдааныг хорьж, хүүхдийн эрхийг бүх талаар дээдэлж ажиллахыг шат шатны удирдлагуудад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар сануулав гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • ГССҮТ нурууны гэмтэл засах шинэ технологи нэвтрүүллээ
    2017 оны 4 сарын 07
    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүзүү нуруу нугасны Гэмтэл согогын тасаг энэ оны гуравдугаар сараас эхлэн нурууны гэмтэл засах шинэ технологи ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүүлж байна. Өмнө нь энэ төрлийн хагалгааг том хүрцээр буюу их хэмжээний зүсэлт хийн эд эсийг гэмтээх эрсэлдтэйгээр хийдэг байсан бол одоо энэхүү шинэ арга нэвтрүүлсэнээр өвчтөнд хөнөөл багатай, арьсны гаднаас нурууны хугаралыг бэхлэх дэлхийн түвшинд хүрсэн дэвшилэт аргыг аргыг хэрэглэж эхэллээ. Энэхүү хагалгааг хийхэд ГССҮТ-өөс 2-3 эмчийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулан сургасан байна.

    Шинэ технологи нэвтрүүлснээр урд нь өвчтөн удаан хугацаанд хэвтэж, зовиур ихтэй байсан бол одоо өвчтөнд өвдөлт багатай, мэс заслын дараа хурдан тэнхэрэх, шууд босч явах боломжтойгоос гадна мэс заслын шарх, халдварын эрсдэл бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богинсох зэрэг эерэг сайн талууд бий болж байгаа юм. Ер нь дэлхий даяар энэхүү аргыг өргөн нэвтрүүлж байгаа бөгөөд ГССҮТөвийн нуруу нугасны мэс заслын тасгийн эмч нар ийнхүү дэлхийн түвшинд эн зэрэгцэн ажиллах боломж бүрдэж байна.

  • Багш нарт дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх үүрэг өгчээ
    2017 оны 4 сарын 07
    Багш нарт дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх үүрэг өгчээ
  • Хөвсгөл аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
    2017 оны 4 сарын 07
    Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн Хөвсгөл аймгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.
  • Цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг шинэчилнэ
    2017 оны 4 сарын 07
    Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулах арга хэмжээ өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.
  • Зогсож байсан машин мөргөж 4 хүний аминд хүрчээ
    2017 оны 4 сарын 07
    2017 оны 4-р сарын 06-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 302 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 225 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж, орон нутагт 9 хүний амь нас хохирсон. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 5 осол бүртгэгдсэнийг алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж байна.
    Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
    Тухайлбал:
    1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс зүүн урагш 10 км-т шороон замд T.Landcruiser маркийн автомашин онхолдож, жолооч Б-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн.
    2. Дундговь аймгийн Луус сумын нутаг асфальтан замд зам дээр зогсож байсан гэх Jianghuai HFC4253 маркийн автомашины араас T.Corolla маркийн автомашин мөргөж, жолооч зорчигч нарын 4 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн хэргүүдийг харъяа аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
    Хөдөө, орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнө оройн цагаар гэрэл шилжүүлэхгүй байх, мөн нарийн замд гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, анхаарал болгоомжгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, холбогдон амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
    2017 оны эхний 3 сарын байдлаар гэхэд орон нутагт зам тээврийн ослын улмаас 76 хүний амь нас хохирч, 118 хүн гэмтсэн өссөн үзүүлэлттэй байна. Үүний цаана 100 гаруй өрх хүсээгүй хагацал үзэж, мөн тооны хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа харамсалтай тоо харагдаж байна.
    Иймд жолооч нар өөрийн болон бусдын үнэт амь нас, эрүүл мэндийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • Төвд ренбүүчи хүүхдийн эмнэлэг барьдаг бол Монгол ренбүүчи үнэт эдлэлийн дэлгүүр нээдэг
    2017 оны 4 сарын 07
    Өөрсдийн шүтээндээ сүсэглэсэн буянаар лам нар хөлжиж буй нь өнөөгийн үнэн төрх. Гэхдээ уламсартай лам нар тэрхүү хөрөнгөө буяны үйлсэд зарцуулж
  • НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав
    2017 оны 4 сарын 07
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо.

  • ”Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэлэлцлээ
    2017 оны 4 сарын 07
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тоог батлах, 2017 онд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоос мод бэлтгэх хэмжээг батлах, “Эхийн алдар” одонд тодорхойлох, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах, “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэлэлцэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Богд-Ар” хороололд даацын хана, тааз нураасан зөрчлийг илрүүлэв
    2017 оны 4 сарын 07
    “Богд-Ар” хорооллын 21а байрны өргөтгөлийн давхарт даацын хана, тааз нурааж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэх гомдол албаныхан иржээ.

  • Иргэнийг зодсон гэх цагдааг цагдан хорьжээ
    2017 оны 4 сарын 07
    Цагдаа бусадтай нийлж иргэнийг зодсон хэрэг 2017 оны гуравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө гарсан талаар бид мэдээлсэн билээ.
  • Танилц: Монгол Улсад эрэлт хэрэгцээтэй 40 мэргэжил
    2017 оны 4 сарын 07
    Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс Монголд хамгийн их эрэлт хэрэгтээтэй 40 мэргэжилийг жагсаан гаргажээ.
  • Төрийн банкийг энэ онд хувьчлахгүй
    2017 оны 4 сарын 07

    ТӨРИЙН БАНКИЙГ ЭНЭ ОНД ХУВЬЧЛАХГҮЙ

    УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхлээд байгаа юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэл хийхдээ, ”Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрсдэл, нөөцөө харж гаргасан. Өмч хувьчлал явна, орлогыг нь эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд тавьсан. Төрийн банкийг тодотголоор хувьчлахад цаг хугацааны хувьд энэ онд багтах боломжгүй байгаа. Мөн үнэлгээ нь өсөх боломжтой гэсэн судалгаа гарсан учраас энэ онд хувьчлах жагсаалтаас хассан. Том төслүүдээ бүгдийг хөдөлгөнө, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь 2018 оноос тооцъё гэсэн” юм. Тэгэхээр энэ жил буюу 2017 онд Төрийн банкийг хувьчлахгүй нь нэгэнт тодорхой болжээ. Мөн Төрийн банкнаас гадна Оргил рашаан сувилал зэрэг төсвийн цоорхойг нөхөхийн тулд хувьчлахаар шийдээд байсан хэд хэдэн төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлалыг энэ он жагсаалтаас хасаад байгаа юм байна.


  • Шорвог, Чихэрлэг, Гашуун, Исгэлэн амттан хүний биед хэрхэн нөлөө үзүүлдэг вэ
    2017 оны 4 сарын 07
    Таван амтны ач тус
    Халуун, исгэлэн, гашуун, чихэрлэг, шорвог 5 амт нь хүний зүрх, элэг, дэлүү, бөөр, уушги таван цулыг тэтгэж хий, цусыг нөхөн төлжүүлдэг тул амьдралд зайлшгүй чухал хэрэгцээтэй.
    1. Халуун амт (халуун ногооны амт)
    Цус хийн гүйдлийг идэвхжүүлж хийн бөглөрөл цусны бүлэгнэлийг арилгадаг. Гэвч энэ төрлийн амт нь сэдрээх чанартай тул хэтрүүлэн идвэл уушгины хийг хөөрүүлж, хошгононы сүвийг хорcгодог тул шамбарам болон ходоод, 12 нугалаа гэдэсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэвэл зохино.
    2. Исгэлэн амт
    Исгэлэн амтат идээ нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж элэгний зарим төрлийн өвчнөөс сэргийлдэг. Гэвч исгэлэн амттаныг хэтрүүлэн идвэл хоол боловсруулах эрхтэн хямарч болзошгүй. Ялангуяа ходоодны хүчил ихтэй, үе мөчний буюу бөөрний дутагдалтай хүмүүс ийм амттанд хэт шунах хэрэггүй.
    3. Гашуун амт
    Ийм төрлийн амттан нь хөөрлийг намжааж, шээс туух үйлчилгээ үзүүлнэ. Өтгөн хатдаг хүмүүс гашуун амттай зүйлийг бага хэрэглэвэл зохино. Хэтрүүлэн хэрэглэвэл зүрх дэлсэх , дотор муухайрах зэрэг шинж илэрч болно.
    4. Чихэрлэг амт
    Чихэрлэг амттан нь хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавируулах, хордлого тайлах зэрэг үйлчилгээтэй.
    Гэвч чихэрлэг амттаныг хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэж хэт таргалж болзошгүй. Иймд тарган хүмүүс чихэрлэг амттанд шунах хэрэггүй юм.
    5. Шорвог амт
    Шорвог амт нь хүний биеийн цус хөлсөнд зайлшгүй шаардлагатай бодис юм. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл зүрх бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулах, цусны даралтны хэм алдагдах өвчин уусгэж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

    www.budda.mn
  • Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
    2017 оны 4 сарын 07
    Сүхбаатар 10:30-12:30 1-р хороо Хөх толбо, Хан трейвл, Цастриверсаундс ХХК-ууд, АШУҮИС, ЭМЯ болон эдгээрийн ойр орчмоор
    10:30-16:00 1, 14-р хороо ҮСАХ, Замын цагдаагийн 36 айл, Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэнд хөгжлийн төв, Өгөөж чихэр боов, Соёолж, УБ буян ХХК-ууд,
    35-р сургууль, 51-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор
    10:30-17:30 8-р хороо 11-р хороолол 1, 2, 3, 32, 34, 36/1, 25-р байр, 2-р сургууль, Чингэс хаан ДС, Сувилахуйн сургууль, ШУТИС-ийн Үйлдвэр дизайны сургууль болон эдгээрийн ойр орчмоор
    11:00-17:30 14-р хороо НӨХГ, Ану сервис ХХК, Хандгайтын 1, 2, 3, 30, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45-р гудамж
    14:30-15:30 15-р хороо Дамбадаржаагийн 81, 83, 84-р гудамж, Хустайн ам орчмоор
    Чингэлтэй 16:00-17:00 19-р хороо Дээд Салхитын 33-36, Доод Салхитын 32-36-р гудамж
    Баянгол 11:00-17:30 20, 14-р хороо НҮУБН, Барс-2, Хар хорин захууд, Комплекс импорт ХХК болон эдгээрийн ойр орчмоор
    Сонгино хайрхан 10:30-18:00 12-р сургууль, 18-р хороо 5 шар хороолол болон эдгээрийн ойр орчмоор
    11:00-18:00 25-р хороо Одонтын 29Т-25, Хайрханы 14Т-29-р гудамж, Шашны сургууль, Жи мобайл, Дэлхийн зөн ОУБ болон эдгээрийн ойр орчмоор
  • Улаанбаатарт 7 хэмийн дулаан байна
    2017 оны 4 сарын 07
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо чухал
    2017 оны 4 сарын 06
    Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал “Премиум” паласт үргэлжилж байна.
  • Солонгос хэлний шалгалт ирэх даваа гарагаас эхэлнэ
    2017 оны 4 сарын 06
    БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн солонгос хэлний төвшинг тогтоох шалгалтыг дөрөвдүгээр сарын 10-наас авч эхлэхээр болжээ.

2184 2185 2186 2187 2188 2189 2190
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    10 цаг 24 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    13 цаг 25 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    13 цаг 32 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    13 цаг 39 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    13 цаг 42 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    13 цаг 48 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    14 цаг 11 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    16 цаг 27 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    16 цаг 33 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    17 цаг 10 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    17 цаг 39 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    18 цаг 29 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    18 цаг 33 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    19 цаг 12 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    21 цаг 21 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    21 цаг 35 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 43 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    21 цаг 48 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    21 цаг 50 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    22 цаг 6 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК