Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2182 2183 2184 2185 2186 2187 2188
  • Н.Түвшинбаяраар ахлуулсан баг Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
    2017 оны 5 сарын 29
    Хонгконгд болсон жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт орж мөнгөн медаль хүртлээ.
  • Нөөшилсөн загас хэрэглэхдээ анхаарах зүйлс
    2017 оны 5 сарын 29
    Нөөшилсөн загасан бүтээгдэхүүнийг худалдан авахдаа дараах зөвлөмжийн дагуу шалгаарай.
  • Амиа хорлохыг завдсан согтуу иргэнийг аварчээ
    2017 оны 5 сарын 29
    Өнөөдөр өглөө амиа хорлохыг завдаж, байшингийн дээвэр дээр гарсан согтуу иргэнийг Нийслэлийн онцгой байдлын албаныхан буулгажээ.

  • Шалгалтын материал задруулсан сургалтын менежерыг ажлаас нь чөлөөлжээ
    2017 оны 5 сарын 29
    ЕБС-ын улсын шалгалтын материалыг заруулсан багшийг ажлаас нь чөлөөлжээ.

  • Дархан цаазат газрын бүс орон сууцны барилгад эзлүүлэх нь
    2017 оны 5 сарын 29
    Дархан цаазат газрын бүс орон сууцны барилгад эзлүүлэх нь
    Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан асуудал Соёмботой уулын бэлийг ухсан хэрэг байлаа. Богдхан уул уг нь дархан цаазат газар. Гэвч Зайсангийн ам аль хэдийнэ орон сууцны барилгын “дайралт”-д өртөж, нэгэнт эзлүүлчихээд байгаа. Тэнд уулыг нурааж, усыг эргүүлж, орон сууц барьсаар л. Тэгвэл одоо Зайсангийн амнаас халиад бусад газар руу орж эхэлсэн нь Соёмботой уулыг ухсанаас харагдаж байна. Мөн “Энигма” гэх компани дархан цаазат бүсэд газар эзэмшиж, дураараа авирласан асуудал ч өнгөрсөн долоо хоногийн гол шуугиан байлаа. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа уг асуудлыг хөндөж байгаа юм.
    Соёмботой уулыг ухаж эхэллээ
    2017.05.23
    Нэг л өглөө фэйсбүүк хуудсаар Соёмботой уулыг хормойноос сэмлэн ухаж буй зураг тарсан. Энэ талаар мэдээллийн сайтууд бүгд мэдээлсэн билээ. Тодруулбал, “Нийслэл хотын өмнө зүгт, Зайсанд байрлах Соёмботой уулыг өнөө өглөөнөөс ухаад эхэллээ гэх шуум олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зураг хөрөгтэйгөө цацагдсаар байна. Үнэхээр ч тэнд нэг байшингийн суурь цутгах зориулалттай бололтой газар ухаад эхэлжээ. Уулын бэлийг өгсүүлээд ухаж эхэлсэн байдлаас харахад, бодвол албан ёсны баталгаатай зөвшөөрөлтэй эрхмүүд бололтой. Харин энэ ууланд тэдэнд газар олгосон эрх мэдэлтнүүд бүр их сонирхол татахаар. Нийслэлийн ойролцоох газрууд бүгд дууссан болохоор ийнхүү уул хад руугаа халдаж эхэлж буй аж” хэмээн бичиж байлаа.
    Соёмботой ууланд олгосон газар эзэмших эрхийг цуцаллаа
    2017.05.24
    Богдхан уулын дархан цаазат газар Соёмботой уулыг ухаж эхэлсэн талаар иргэд цахим сүлжээнд нийтэлсэн. Энэ дагуу холбогдох байгууллагууд ажиллаж, “Аялжуул” гэх компанийн үйл ажиллагааг зогсоогоод байсан. Уг асуудлаар өнгөрсөн долоо хоногийн эхээр БОАЖЯ-наас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Н.Батцэрэг сайдаар ажиллаж байх үедээ Соёмботой ууланд таван иргэнд газар өгсөн байсан гэдгийг хэлсэн. Харин эдгээр газрууд нь явсаар компаниудад шилжсэн байна.Тэгвэл Соёмботой ууланд олгосон дээрх газрын зөвшөөрлүүдийг цуцалсан гэдгийг яамнаас мэдээлсэн юм. Улмаар ухаж сэндийчсэн газрыг тухайн компаниар нөхөн сэргээлгэхээр болжээ. Дашрамд дуулгахад тусгай хамгаалалттай газар нутагт тав хүртэлх жилээр ашиглуулахаар газар олгодог байна. Харин сүүлийн жилүүдэд иргэд ашиглахаар зөвшөөрөл авсан ч зориулалтыг нь өөрчлөх болсон байна. Энэ талаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “2001 онд батлагдсан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар олгох түр журам байдаг. Тэнд зааснаар Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын бүсэд таван жил хүртэлх хугацаагаар газар олгоно гэсэн заалт байдаг. Мэдээж онгон болон хамгаалалтын бүсэд газар олгохгүй. Богд ууланд онгон болон хамгаалалтын бүсэд олгосон газар байхгүй. Манай улс ЮНЭСКО-д элссэн. Бидэнд тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдээч ээ гэсэн шаардлагыг тавьдаг. Энэ шугамаар бид аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглахыг дэмжээд явж байна. Харамсалтай нь зөвшөөрөл авсан хүмүүс нь хуулийн зориулалтаар ашиглахгүй байгаа явдалд асуудал үүсээд байна” гэлээ. Одоогоор тусгай хамгаалалттай газар нутагт буюу Богдхан уулыг тойроод 2000 орчим иргэн ААН-д тусгай зөвшөөрөл олгосон байгаа аж.

    Богд уулын дархан цаазат газрыг “Энигма” компани улсад чөлөөлж өгөх үүрэгтэй
    2017.05.23
    Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал дархан цаазат газарт газар эзэмшсэн гэх “Энигма” компанийн асуудлаар ярьсан байна. Тэрбээр “Газрын судалгаа хийж үзэхэд, Зайсан - Дугуй цагаан - Баруунширээт гэсэн маршрутад “Энигма” компанийн газар болох 41 га газрыг хашчихсан байсан. Аяллын бүс, чиглэлийн гол газрын авто зогсоолын асуудлыг шийд гэсэн Засгийн газрын үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, цагдаа гээд бүх чиглэлээр хамтарч, шалгалт хийсэн. Шалгалтаар энэ компани тэнцэхээргүй дүгнэлтүүд гарсан. Тухайлбал 481 сая төгрөгийг Улсын төсөвт төлөөгүй, өртэй гэх мэтчилэн тодорхой судалгаан дээр үндэслэн бид 41 га газраас 3 га газрыг чөлөөлсөн. Чөлөөлсөн уг 3 га газар дээр их сургуулийн үйл ажиллагаа явуулах зүйл огт байхгүй. Сургууль барихаар батлагдсан ямар ч зураг төсөл байхгүй. Үнэн хэрэгтээ тэнд жуулчны бааз, гэр, ресторан, зугаа цэнгээний газрууд ажиллуулж байсан. Тэгсэн хэрнээ “Энигма” компани нь газраа хоёр, гурав хувааж, их сургууль барина гэх нэрийн дор газрын төлбөрөөс зугтаасаар ирсэн юм билээ. Газрын төлбөрийн тухай хууль дээр бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлнө гэсэн байдаг. Энэ мэтчилэн хуулийн цоорхойг ашиглах байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан” хэмээн ярьсан.
    Ч.Батсансар: “Энигма”-д улсын тусгай хамгаалалттай газрыг өмчлөх, эзэмших эрх байхгүй
    Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга
    -“Зайсангийн 11 дүгээр хорооны эцэст барьж байгаа МҮИС, “Универсаль” политехникийн коллежтэй холбоотой 3 га газрын асуудлаар оюутнууд жагсч байна. Нэг зүйлийг тодотгон хэлэхэд, улсын тусгай хамгаалалттай газрыг эзэмшүүлж, өмчлүүлдэггүй. Ийм эрх зүйн зохицуулалт байхгүй. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар таван жилээр ашиглах эрхтэйгээр газар олгодог. Тэрнээс биш их дээд сургууль барьж болохгүй. Ийм эрх зүйн үндэслэл ч байхгүй. Тус газарт, газар ашиглах эрх авсан “Энигма” компани “Эко” буюу байгаль орчинд ээлтэй сургууль барих гэж байтал үйл ажиллагааг нь зогсоолоо гэж эсэргүүцээд байгаа юм. Бодит байдал дээр баталсан төлөвлөгөө, төсөл юу ч байхгүй. “Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын иргэд Богд уул руу явган аялалд гарахаар очиход машин тавих газаргүй байна. Богд уулын бүсээс “Энигма” компанид 2003 онд 40.1 га газар олгосон байдаг. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайгаас гурван га газрыг нь чөлөөлж, явган хүний болон автозам, дугуйн зам, нийтийн бие засах газар, аялал жуулчлалын дагуух зам, хогийн сав зэргийг барихаар НИТХ-аар гурван тэрбум төгрөг төсөвт суулган батлуулсан. Энэ газар бол нийтийн эзэмшлийн зогсоол болно. Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг л төрөөс байгуулах гээд байгаа юм.Нийтийн эзэмшлийн талбайг төр ашиглах эрхтэй шүү дээ. Энэ хуулийн дагуу л бид асуудалд хандаж байна.
    Газрын наймаа одоо болтол “амьдарсаар” байна уу
    Ингэж асуух хэцүү юм. Зарим нэг нь угаасаа л байгаа шүү дээ гэж хариулах байх. Гэхдээ яг тэр, тийм газрыг зараад, мөнгө олчихсон гээд баталчих баталгаа алга. Тийм болохоор асууж байна. Өнгөрсөн долоо хоногт Соёмботой уулын хормойг “Аялжуул” гэх компани хээв нэг ухаж эхэлсэн. Иргэд фэйсбүүкээр зургийг цацаж, асуудал тавьснаар БОАЖЯ-наас тус компанийн газар эзэмших эрхийг нь цуцаллаа. Улмаар нөхөн сэргээлт хийлгэхээр болсон. Түүнээс гадна Зайсангийн аманд газар эзэмшиж, дураараа дургиж байсан “Энигма” гэх компанитай холбоотой асуудлыг ч яамнаас шийдээд байгаа. Гурван га газрын л асуудал юм билээ. Хууль бусаар үйл ажиллагаа явуулсан учраас газар эзэмших эрхийг нь цуцалсан. Гэтэл энэ компани оюутнуудыг турхирч, жагсаал хүртэл хийлгээд амжсан. Ер нь Монголд төр засаг гэж байна уу. Зүгээр нэг мөнгөтэй хүн, компани хаа дуртай газраа газар аваад, юу ч хамаагүй хийж байна шүү дээ. Сүүлдээ компанийнхаа харьяа сургуулийн хэдэн оюутныг жагсаагаад л. Яасан том толгойтой, эрх мэдэлтэй байдаг юм. Ер нь бол зарчмын нэг л асуудал байгаа. Дархан цаазтай, улсын тусгай хамгаалалттай газарт газарт өмчлүүлэх, эзэмшүүлэхийг хориглодог хуультай. Тэр хуулиа л төрийн томчууд, салбар яамныхан мөрдөж ажиллах ёстой. Гэтэл өнгөрсөн жилүүдэд аялал жуулчлалын гэх нэрийн дор олон компани тусгай хамгаалалттай газар руу “хуруу дүрж”, барилга барьсан. Одоо Зайсан толгой хавийн ам орон сууцны барилгаар дүүрчихсэн. Нэгэнт барьсан барилгыг нураалтай биш. Уг нь төр ажлаа хийж чаддаг эхлээд барилга барих гээд газар ухаж эхлэх үед нь таслан зогсоох байсан юм. Одоо нэгэнт хүн амьдарч байгаа барилгуудыг яалтай. Иргэдээ хохироолтой биш. Тиймээс Богд уулын бусад амуудыг энэ мэтээр алдчихмааргүй байна. Соёмботой ууланд газар эзэмших эрхийг Н.Батцэрэг гэдэг нөхөр Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа л өгсөн гээд байгаа. Тэр хүн бас л аялал жуулчлалын гэсэн нэрийдлээр газар өгсөн байх. Ер нь энэ аялал жуулчлалын гэх нэрийдлээр газар өгч, наймаа хийдэг жишиг байгаа юм биш үү. Одоогийн сайд нь тэр жишгээр арай явчихаагүй байх гэж найдая. Сая гаргасан хэд хэдэн шийдвэрийг харахад арай өөрөөр ажиллаж байна уу гэсэн итгэл төрөөд байна. Тийм болохоор өмнөх сайдын үед ямар газрыг, яаж эзэмшүүлсэн, өгсөн болохыг судалж, шалгаж тогтоох хэрэгтэй юм биш үү. Нэг л өглөө босоход Богд уулыг өөр нэг газраас нь ухаж, төнхөж байх вий дээ. Түүнээс нь өмнө эртхэн шалгаад, цуцлах юм байвал цуцалсан нь дээр. Одоогоор тусгай хамгаалалттай газар нутагт буюу Богдхан уулыг тойроод 2000 орчим иргэн ААН-д тусгай зөвшөөрөл олгосон байгаа гэж БОАЖЯ-наас мэдээлсэн. Тэд бүгдээрээ аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад, сүр болох уу. Ёстой үүн шиг худлаа юм байхгүй шүү, Д.Оюунхорол сайд аа. Тэд бүгдээрээ л Богд уулыг ямар нэг байдлаар ухна. Барилга барина. Тийм болохоор бүгдийг нь цуцлах хэрэгтэй юм биш үү. Өмнө нь тусгай зөвшөөрөл авсан болгон барилга барьчихаад байна. Ямар компани аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ёстой харагдахгүй байна. Хоёр амралтын газар маягийн юм байгааг эс тооцвол шүү дээ. Тийм болохоор эртхэн энэ олон зөвшөөрлөө цуцлаад, хуулийнхаа дагуу л үйл ажиллагаа явуулаач дээ.
    Н.БОЛД
  • Зам тээврийн ослын 431 дуудлага бүртгэгджээ
    2017 оны 5 сарын 29
    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр энэ амралтын өдрүүдэд нийт 603 дуудлага, мэдээ мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 431 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5, унадаг дугуй, мотоцикльтой холбоотой осол 3, мөргөлдсөн 12, онхолдсон 2 осол тус тус бүртгэгджээ.

    Мөн зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 4 хүүхэд өртсөн ба осол, хэргийн газрыг орхин явсан 3 хэрэг бүртгэгдсэн аж. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 120 жолоочийг илрүүлэн саатуулсан байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг Богд уулын замд Benz маркийн автомашины жолооч Ө нь H.Starex маркийн Я жолоочтой автомашинтай мөргөлдөж 4 хүн гэмтсэн. Тухайн үед жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

    Баянгол дүүргийн нутаг, 13-р сургуулийн зүүн хойд замд T.Raum маркийн автомашины жолооч Д нь амины Y.Grizzly маркийн 4 дугуйт мотоцикльтой мөргөлдөж жолооч Д болон мотоциклийн жолооч 13 настай Б нарын 2 хүн гэмтсэн аж.

    Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарийн хөндий гэх газар асфальтан замд T.Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч 60 настай Н-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн ноцтой ослыг тус аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

    Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд амарч, хүүхэд багачуудын зуны амралт эхэлж буй энэ үед эцэг эхчүүд хүүхдээ дагуулан хөдөө, амралт зугаалгаар явах, гадаа тоглох, унадаг дугуй унах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх нь нэмэгдэж байна.

    Энэ үед эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох, харин жолооч явган зорчигч нарыг хүндлэн зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийг хурдыг хэтрүүлэхгүй байхыг оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
  • Эрүүгийн 5 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв
    2017 оны 5 сарын 29
    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
  • БХЯ-ны ”Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    2017 оны 5 сарын 29
    талбай
  • Амжилтгүй дүнтэй сурагчдаас авах дахин шалгалтын хуваарь
    2017 оны 5 сарын 29
    5-р анги

    Монгол хэл: 2017 оны 05-р сарын 29 өдөр 12:00 цагт

    Математик: 2017 оны 05 дугаар сарын 30 өдөр 12:00 цагт

    Байгаль шинжлэл: 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 12:00 цагт

    9 дүгээр анги

    Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 10:00 цагт

    Математик: 2017 оны 06 дугаар сарын 2 өдөр 10:00 цагт

    Байгалийн ухаан: 2017 оны 06 дугаар сарын 5 өдөр 10:00 цагт

    Нийгмийн ухаан: 2017 оны 06 дугаар сарын 6 өдөр 10:00 цагт

    12 дугаар анги

    Монгол хэл: 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр 11:00 цагт

    Сонгосон агуулгын хичээл: 2017 оны 06 дугаар сарын 2 өдөр 11:00 цагт

    Гадаад хэл: 2017 оны 06 дугаар сарын 5 өдөр 11:00 цагт

    Математик: 2017 оны 06 дугаар сарын 6 өдөр 10:00 цагт



    Улсын шалгалт үргэлжлэх хугацаа

    5 дугаар ангийн шалгалт бүр 60 минут

    9 дүгээр ангийн шалгалт бүр 80 минут

    12 дугаар ангийн шалгалт бүр 100 минут
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 5 сарын 29
    Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 29-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

    10:30-16:00 цагт: 16-р хороо 9-19, 27Б, 45, 74, 75, 100-104-р байр, Альфа моторс, Саруул тэнгэр хотхон болон эдгээрийн ойр орчмоор

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

    10:30-17:30 цагт: 13-р хороо Нуурын 8, 10, 11, 12-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

    СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ

    11.00-17.00 цагт: 12, 13-р хороо. 1-р хорооллын 1-8, 10, 11, 47 р байрууд, 104-р цэцэрлэг, 36-р сургууль, Глоб центр, Халиун толгой эмнэлэг, тэр орчмын хэрэглэгчид

    Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

    Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
    Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
  • Эверестэд 4000 гаруй хүн авирахыг оролджээ
    2017 оны 5 сарын 27
    Эверестийн оргилд гарах оролдлогыг түүхэнд 4000 гаруй хүн хийснээс 200 нь амиа алдсан гэсэн баримт байдаг аж.
  • 3-5 дугаар ангийнхан лхагва гарагт хичээллээд амарна
    2017 оны 5 сарын 27
    Нийслэл болон орон нутгийн сургуулийн бага ангийн сурагчид буюу 1-2 дугаар ангийнхан энэ сарын 25-наас амарсан билээ.

  • Сэтгэцэд хамгийн муугаар нөлөөлдөг олон нийтийн сүлжээг нэрлэжээ
    2017 оны 5 сарын 27
    Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар залуу хүмүүсийн сэтгэцэд хамгийн сөргөөр нөлөөлдөг олон нийтийн сүлжээ бол “Инстаграмм” гэж тодорхойлсон байна.

  • Алаг толгойн ордоос 535 мянган тн нүүрс экспортолжээ
    2017 оны 5 сарын 27
    Алаг толгойн ордоос 535 мянган тн нүүрс экспортолжээ
  • Хөхний хавдрыг илрүүлдэг төхөөрөмж бүтээжээ
    2017 оны 5 сарын 27
    Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох “Хитачи” компани хөхний хорт хавдрын оношилгоог илүү нарийвчлалтай хийдэг технологийг боловсруулжээ.


  • ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” ирэх мягмар гарагт болно
    2017 оны 5 сарын 27
    ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг ирэх долоо хоногийн Мягмар гарагт Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд болно.

    Өдөрлөгийн үеэр:

    - Яамны газар нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна.
    - Консулын газрынхан иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулж, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө мэдээлэл өгнө.
    - Гадаад харилцааны төв архиваас Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой архивын материал, баримт бичгийг дэлгэн үзүүлж, номын үзэсгэлэн худалдаа, гадаад харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргана.
    - Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд өөрийн улсын соёл уламжлал, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ сурталчилж, үйл ажиллагаагаа танилцуулна.
  • Булган хайрханы их тахилга болж байна
    2017 оны 5 сарын 27
    Энэ сарын 27-ноос 28-ны өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 2, 3-нд Архангай аймагт сайн сайхныг бэлгэдэгч хэмээн үздэг Майдар бурхан эргэх ёслол болон Булган хайрхан уулын тахилга болох юм байна.

  • ДЭМБ-ын 2018-2019 оны төсөв батлагдлаа
    2017 оны 5 сарын 27
    ДЭМБ-ын 70-р чуулган А болон Б гэсэн үндсэн хоёр хороонд хуваагдан үргэлжилж байгаа бөгөөд А хорооны хуралдаанд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Б хороонд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо нар тус тус оролцож байна.



    ДЭМБ-ын 2018-2019 оны төсвийн төслийг хэлэлцэж 4421.5 сая ам доллар байхаар баталлаа. Гишүүн орнуудын албан ёсоор өгөх хандивын хэмжээг 3 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.

    ДЭМБ-ын 2018-2019 оны төсвийн төслийг хэлэлцэж 4421.5 сая ам доллар байхаар баталлаа. Гишүүн орнуудын албан ёсоор өгөх хандивын хэмжээг 3 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Энэхүү батлагдсан төсөв нь Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн ДЭМБ-ын тэргүүлэх чиглэлээр боловсруулагдсан ба шинээр ДЭМБ-ын бэлэн байдлын хөтөлбөр (69.1 сая ам доллар) болон нянгийн тэсвэржилтийн эсрэг тэмцэх (23.2 сая ам доллар) зэрэг шинэ шинэ үйл ажиллагаануудыг санхүүжүүлэхээр тусгасан байна.

    Харин А хорооны хуралдаанаар ОУ-ын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт, нянгийн тэсвэржилт, онцгой байдлын үеийн бэлэн байдал, эрсдэлээс сэргийлэх олон талт арга хэмжээ зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ. Тухайлбал нянгийн тэсвэржилтийн асуудлаар ДЭМБ тунхаглал гаргаж, “Нэг эрүүл мэнд” хандлагыг дэлхийн бүх орны эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийлсэн байна. Энэхүү бодлого нь нянгийн тэсвэржилтийн асуудал нь ганц эрүүл мэндийн салбарынх бус хүнс, хөдөө аж ахуй болон бусад салбартай хамтарч ажиллах шаардлагатайг тодорхойлж байгаа юм.

    Дашрамд дурдахад өнгөрсөн хугацаанд “Нэг эрүүл мэнд” хандлага нь дэлхийн 35 оронд антибиотекийн хэрэглээнд үндэсний түвшинд хэрхэн хяналт шинжилгээ хийх талаар аргачлал боловсруулж, боловсон хүчнийг сургаж, бэлтгээд байна
  • “Гачуурт” хөгжмийн наадам болно
    2017 оны 5 сарын 27
    “Гачуурт” хөгжмийн наадам болно
  • Татвараа төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгох хуультай
    2017 оны 5 сарын 27
    Татвараа төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгох хуультай
2182 2183 2184 2185 2186 2187 2188
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    33 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    1 цаг 19 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    1 цаг 39 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    2 цаг 18 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    2 цаг 25 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    2 цаг 31 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    2 цаг 35 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    2 цаг 46 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    4 цаг 20 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    4 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 14 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    5 цаг 36 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    5 цаг 48 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    6 цаг 7 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    6 цаг 12 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    22 цаг 1 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    22 цаг 6 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    22 цаг 12 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    22 цаг 47 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК