зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2183 2184 2185 2186 2187 2188 2189
  • Сураггүй болсон иргэдийг хайсаар байна
    2017 оны 4 сарын 09
    Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон дуудлага
  • Зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүн амиа алджээ
    2017 оны 4 сарын 09
    Энэ сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын нутагт зам дээр зогсож байсан “Jianghuai HFC4253” маркийн автомашины араас T.Corolla маркийн автомашин мөргөж,
  • Виз зөвшөөрлийн хариуг мессежээр мэдээлдэг боллоо
    2017 оны 4 сарын 08
    Гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хариуг мессежээр мэдээлдэг боллоо.
  • Жингээ хасахад зориулсан 25 энгийн зөвлөгөө
    2017 оны 4 сарын 08
    Жингээ хасах гэдэг хүнд хэцүү зүйл байх ёсгүй. Цөөн хэдэн амьдралын хэв маягаа өөрчилснөөр та зөвхөн жингээ хасаад зогсохгүй, эрүүл мэнддээ анхаарал хандуулж чадна. Үүний тулд доорх 25 зөвлөгөөг хэвшил болгоорой.
  • АНХААР:Хачигт халдвараас сэргийлье
    2017 оны 4 сарын 08
    АНХААР:Хачигт халдвараас сэргийлье
  • Хотын дарга Жаргалант тосгонд ажиллаж, иргэд, фермерүүдтэй уулзлаа
    2017 оны 4 сарын 08
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жаргалант тосгонд ажиллаж, иргэд, фермерүүдтэй уулзлаа.
  • ЗӨВЛӨГӨӨ: Хеликобактерийн тухай ойлголт
    2017 оны 4 сарын 08
    ЗӨВЛӨГӨӨ: Хеликобактерийн тухай ойлголт
  • Энэ сард 4, 9-өөр төгссөн автомашинууд татвараа төлнө
    2017 оны 4 сарын 08
    Энэ сард 4, 9-өөр төгссөн автомашинууд татвараа төлнө
  • Солонгос хэлний шалгалт даваа гарагаас эхэлнэ
    2017 оны 4 сарын 08
    БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн солонгос хэлний төвшинг тогтоох шалгалтыг дөрөвдүгээр сарын 10-наас буюу даваа гарагт эхэлнэ.
  • Г.Отгонцэцэг “Анталья-2017” гранпри тэмцээнээс алтан медаль хүртжээ
    2017 оны 4 сарын 08
    Туркийн Анталья хотод зохион байгуулагдаж буй жүдо бөхийн ”Анталья-2017” гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг түрүүлж, IJF-ийн цуврал тэмцээнүүдээс долоо дахь түрүүгээ авсан байна.

  • 31 мянган сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ
    2017 оны 4 сарын 08
    Энэ оны ЭЕШ-д 31 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ. Энэ хавар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөх юм байна. Харин гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан.
  • Залуу эмэгтэйчүүд ”Хүн амаа өсгөх бодлого ба амьдралын чанар” сэдвээр чуулна
    2017 оны 4 сарын 07
    “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форум найм дахь жилдээ маргааш буюу 4 сарын 8‐нд  “Хүн амаа өсгөх бодлого ба амьдралын чанар” сэдвийн хүрээнд “Бидэнд шийдэл байна”  уриатайгаар зохион байгуулагдах гэж байна.       Форумаар залуу эмэгтэйчүүд Монгол Улсад хэрэгжиж ирсэн “хүн амаа өсгөх бодлого” нь  залуу  эмэгтэйчүүд  төдийгүй  залуу  гэр  бүл,  цаашилбал  Монгол  Улсын  нийт  хүн  амын  амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг хүний эрх, жендэрийн тэгш эрх , нийгмийн  шударга  ёс,  ардчиллын  зарчимд  суурилан  задлан  шинжлэх  ба  тодорхой  тохиолдол,  бодлого, хууль тогтоомжийг хэлэлцэн , дүн шинжилгээ хийж , бодлого гаргагчдад санал ,  зөвлөмж бүхий БАЙР СУУРИЙН БАРИМТ БИЧИГ хүргүүлэхийг зорьж байна.  Энэ удаагийн форумын нэг онцлог нь 11 аймаг , гурван дүүргийн Залуучууд хөгжлийн  төвүүдэд  урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлсэн явдал юм. Тодруулбал, орон нутгийн залуу  эмэгтэйчүүд өөрсдийн оршин суугаа аймаг, дүүрэг, суманд залуу эмэгтэйчүүдэд тулгамдаж  буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлтийг нэгдсэн форум дээр танилцуулан, бодлого  гаргагчдад уламжлах зорилготой.    2010  оноос  эхлэн  Эмэгтэйчүүдийн  эрхийн  олон  улсын  өдөр  буюу  Мартын 8‐ныг  тохиолдуулан  өөрсдийн  ирээдүй  ямар  байх  нь  өнөөдөр  хэр  идэвхтэй,  санаачилгатай,  оролцоотой  байхаас  нь  шууд  хамаарна  гэдэг  итгэл  үнэмшилтэй  залуу  эмэгтэйчүүдийн  санаачилгын  хүрээнд,  МОНФЕМНЕТ  Үндэсний  Сүлжээнээс  “Залуу  эмэгтэйчүүдийн  дуу  хоолой форум”‐ыг жил бүр зохион байгуулж ирсэн.  Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:   МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ, Улаанбаатар 14201, ш/х ‐418, Монгол Улс  Вэбсайт: www.monfemnet.org    и‐мэйл хаяг: info@monfemnet.org , ywvforum@gmail.com , monfemnetzz@gmail.com    Утас/ факс: 70110355, 8800‐5542, 9918‐2121
  • ”Гудамж” төсөл, ТҮЦ-ийг иргэдэд өндөр үнээр зарсан эсэх зэрэгт аудитын шалгалт хийнэ
    2017 оны 4 сарын 07
    Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас нийслэлд шалгалт хийх төлөвлөгөө, аудит хийх чиглэлээ тодорхойлсон байна. Тус газраас таван асуудал дээр аудит хийхээр төлөвлөж, төлөвлөгөөг боловсруулсан аж.
  • Хар тамхи зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ
    2017 оны 4 сарын 07
    Хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын ЭЦА-ны хар тамхитай тэмцэх хэлтсийг 2017 оны гуравдугаар сард Хар тамхитай тэмцэх газар болгон үйл ажиллагааг нь өргөтгөн зохион байгуулсан.
  • Хакухо М.Даваажаргалын ээжид ”Алтан гадас” гардууллаа
    2017 оны 4 сарын 07


    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигиар Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Казак түмний Наурызын баяр болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, харилцаа холбоо зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медиалаар шагнах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн, өндөр настан Ө.Тамирт “Алтан гадас” одонг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө. Ө.Тамир нь эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтад гараад байна.

    Тэрбээр “Эрүүлийг хамгаалах албанд 24 жил ажилласан. Анагаахын сургуулийг төгсөөд Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг, Яаралтай мэс заслын тасагт ажиллаж байсан. Мөн Уушгины эмгэг судлалын төв, Цалин хөлсний хороо зэрэг төрийн байгууллагад ажиллаж явлаа. Өнөөдөр миний энэ өчүүхэн хөдөлмөрийг үнэлж төрийн одонгоор шагнаж байгаа явдал бол эзэрхийлэх засаглалаас эдүүгээг хүртэл миний ээж, аав, эмээ, өвөө өвөг дээдсийн төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр хандаж явсны илрэл юм. Өндөр төрийнхөө сүлдэнд залбирч, өглөө бүр цайныхаа дээжийг өргөж явах болно. Та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • ”Аюулгүй хүнс” сургалтыг УБТЗ-тай хамтран зохион байгуулав
    2017 оны 4 сарын 07
    МХЕГ-аас “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд төмөр замын өртөөнүүдэд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтыг УБТЗ-тай хамтран зохион байгууллаа.

    Сургалтын гол зорилго нь хүнсний аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчны талаарх мэдээллийг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд өгөх, зөвлөн туслах, эрсдэлээс урьчилан сэргийлэхэд чиглэж буй. Энэ хүрээнд “Хүнсний аюулгүй байдлын хууль эрх зүйн орчин”, “Хүнсний тухай хуулиудыг дагаж гарсан дүрэм журам”, “Хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахад тавигдах шаардлага”, “Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага”, “Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим”, “Органик хүнсний тухай хууль” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлээ. Мөн худалдаа үйлчилгээний байгууллага хэрхэн дотоод хяналтаа сайжруулах вэ, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн зохистой дадлыг яаж нэвтрүүлэх тухай зөвлөмжийг өгч, “Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл”-ийн талаар танилцуулав.

    Хяналт шалгалтын явцад гарал үүсэл, хаяг шошго тодорхойгүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдах зөрчил их байгааг улсын байцаагчид онцолсон. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарч, хууль, дүрэм зөвлөмжийг мөрдөж ажиллахыг сануулсан юм.
  • “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” зохион байгуулагдана
    2017 оны 4 сарын 07
    “ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

    2017.04.06 Улаанбаатар хот

    Замын цагдаагийн албанаас жил бүрийн 4 дүгээр сарын 10-ны өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгон өнгөрүүлдэг.
    Энэхүү арга хэмжээний зорилго нь “Зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх”-д оршдог.
    Энэ жил 4 дэх жилдээ 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг Эрх чөлөөний талбай дээр зохион байгуулах гэж байна.
    Сүүлийн 6 жилийн /2010-2016/ зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 7150 бүртгэгдэж, 7410 хүүхэд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас нийт 300 хүүхдийн амь нас хохирч, 7110 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн 6 анги үгүй болж, 142 ангийн сурагчид ямар нэгэн байдлаар гэмтэж, бэртсэн дүн мэдээ харагдаж байна.
    Эдгээрийг насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж, өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа нь судалгаанаас харагддаг.
    2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
    Үүнээс үзвэл эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүс хэрэглэдэггүй, буруу тээвэрлэдэг, орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг, харин нийслэлийн хэмжээнд хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсэг болон ойролцоо тоглох, сургууль, цэцэрлэгийн зам орчин нь стандартын дагуу тохижуулагдаагүй түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгодоггүй, буруу үлгэр дууриалал үзүүлдэг, хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй байх боловч дадал суугаагүй, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг нь осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.
    Иймд эцэг эхчүүд хүүхдийн хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагч, суудал өндөрсгөгч гэх мэт аюул, ослоос хамгаалах хэрэгслийг Хэрэглээ болгон хэрэглэж хэвших, хүүхэддээ замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, зөв үлгэр дууриалал үзүүлэх, хүүхдийг автомашинд зөв тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
    Хамгийн чухал нь таны хүүхэд муу сурлаа гээд үхэхгүй, харин замын хөдөлгөөнд буруу оролцсоноороо амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй гэдгийг байнга санаарай.

    ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА
  • Хүүхдийн нэр барьж газар булаадаг дарга нартай хэзээ хариуцлага тооцох вэ
    2017 оны 4 сарын 07
    Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулийн эргэн тойрны газраас улс төрчид, эрхтэн дархтан, бизнес эрхлэгчид хумсалсаар өнөөдрийг хүрчээ. Сургуулийнхаа барилгын газраас өөр газарт байхгүй сургууль олон болж байна. Гэтэл цөөхөн үлдсэн хэдэн сургуулийн газарт шунах сэтгэлтэн олон болжээ. Үүний тод жишээ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургууль. Тус сургуулийн 900 метр квадрат газрыг 2015 онд Нийслэлийн засаг даргын шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн байдаг. Гэтэл энэхүү шийдвэр нь газрын тухай хууль болон бусад хууль журмыг зөрчсөн болохыг Нийслэлийн засаг дараг С.Батболд анхааралдаа авч цуцлаад байна. Учир нь төрийн байгууллага хоорондоо газар шилжүүлэх боломжгүй юм байна. 29-р сургуулийн дээрх газар дээр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс баригдана гэж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ үүний цаана орон сууцны барилга баригдах зураг төсөл хийгдсэн байжээ. Иймээс л Нийслэлийн засаг дарга С.Батболд уг хууль бус шийдвэрийг цуцалсан гэж албаныхан мэдэгдээд байгаа. 29-р сургуулийн газрын зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газраас хураан авч эргүүлэн сургуулийн захиргаанд өгсөн. Энэ мэтээр сургуулийн газартай холбоотой хууль зөрчсөн маргааныг эцэслэн шийдвэрлэх Шударга ёс бүлгэмийнхэн өнөөдөр албаныханд хандлаа.

    Шударга ёс бүлгэмийн тэргүүн Г.Баярсайханы мэдэгдэж байгаагаар бол яг дээрх 29-р сургуулийн газартай ижилхэн маргаан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өрнөж байна. Тус дүүргийн нутагт байрлах 38-р сургуулийн газраас 1700 метр квадрат газрыг нь тухайн үеийн дүүргийн засаг дарга Д.Оросоо дүүргийн засаг даргын тамгын газарт шилжүүлэн авсан байдаг. 38-р сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургуулийн барилгыг барих ажил үргэлжилж байгаа билээ. Гэтэл сургуулийнх нь газраас дүүргийн тамгын газар авч нутгийн захиргааны байшин барина гэж зүтгэсэн байдаг. Энэ талаар тус сургуулийн багш, ажилчид олон удаагийн эсэргүүцэл илэрхийлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Иймээс энэ асуудлыг одоогийн Нийслэлийн удирдлага анхааралдаа авч ажиллахыг Шударга ёс бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан хэвлэлийн бага хурлаараа мэдэгдлээ.

    Ер нь хүүхдийн нэр барьж газар булаах оролдлогыг өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын нэр бүхий улс төрчид олон удаа хийж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ордон барина гэж хэлээд газар авчихдаг. Тэгсэн хирнээ өнөөх газар дээрээ өөр зориулалтыг барилга барьдаг буруу жишиг бий. Тухайлбал Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хүүхдийн ордны хажуу талын байшинг бариулсан. Түүний энэхүү Ардчиллын өргөө гэсэн хаяг наачхаад байгаа байшин нь нэгэн төрийн бус байгууллагын нэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэр барьж авсан газар. Өнөөдөр тус барилга дотор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэтгэж байгаа байгууллага алга. Тэдний эрх ашгийг хамгаалдаг байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм алга. Хүүхдийн нэрээр газар булаадаг, түүгээрээ бизнес хийдэг Ардчилсан намын нэр бүхий нөхөдтэй хатуу хариуцлага тооцох цаг болсон гэж шударга ёс бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан мэдэгдлээ.
  • “Азийн түншлэлийн хурал” өнөөдөр өндөрлөнө
    2017 оны 4 сарын 07
    Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” гурав дах өдрөө үргэлжилж байна.

    Өнөөдрийн хуралдаан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтэд тавих хяналт, үнэлгээ” сэдвээр голлон явагдаж байгаа бөгөөд оролцогчид багт хуваагдан Сендайн мониторингийн хэрэгжилтэд Азийн улс орнууд болон түншүүдийн оролцоо, санал хүсэлтийг авахад оршиж байна.

  • НМХГ-аас зөрчилтэй барилгуудыг зарлалаа
    2017 оны 4 сарын 07
    НМХГ-аас зөрчилтэй барилгуудыг зарлалаа
2183 2184 2185 2186 2187 2188 2189
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    2 цаг 47 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    5 цаг 48 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    5 цаг 55 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    6 цаг 2 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    6 цаг 5 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    6 цаг 11 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    6 цаг 33 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    8 цаг 50 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    8 цаг 56 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    9 цаг 33 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    10 цаг 2 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    10 цаг 52 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    10 цаг 56 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    11 цаг 35 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    13 цаг 44 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    13 цаг 58 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 6 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    14 цаг 11 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    14 цаг 13 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    14 цаг 29 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК