-
2017 оны 5 сарын 30
ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 30-нд буюу маргааш Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд болно.
Уг өдөрлөгийн үеэр:
Яамны газар нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна.
Консулын газрынхан иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулж, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө мэдээлэл өгнө.
Гадаад харилцааны төв архиваас Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой архивын материал, баримт бичгийг дэлгэн үзүүлж, номын үзэсгэлэн худалдаа, гадаад харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргана.
Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд өөрийн улсын соёл уламжлал, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ сурталчилж, үйл ажиллагаагаа танилцуулна.
-
2017 оны 5 сарын 30
цахилгаан
-
2017 оны 5 сарын 29
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Эх үрсийн баяраар хүүхдүүддээ бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаарна уу.
-
2017 оны 5 сарын 29
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг ”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хэвлэлийн бага хуралд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр нар ”Шүүхийн үйлчилгээний шинэ стандарт” сэдвээр мэдээлэл хийв.
-
2017 оны 5 сарын 29
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2017-2018 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад 100 оюутныг суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Тэтгэлэг болон суралцах сургуулийн тухай мэдээллийг эндээс үзнэ үү.
Бакалаврын сургалтад:
Нэг. Тавигдах шаардлага, бүртгэл
Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан 25 хүртэл насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2-аас дээш голч дүнтэй суралцаж буй
- БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан
Үүнд:
- Бүрэн зөв бөглөсөн анкет (татаж авах (28.4 KB) )
- иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч дүнг оруулсан байх/
- тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч дүнг оруулсан байх/
- шалгалтын хураамж 15000 төгрөг
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд 2017 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдийн 10-17 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн I байрны 4 давхрын 421 тоотод дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Хоёр. Сонгон шалгаруулалт Бичгийн шалгалт
Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулна.
Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байранд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирнэ. Ярилцлага Математикийн шалгалтад тэнцсэн шалгуулагчийг ярилцлагад оруулна. Математикийн шалгалтын дүн болон ярилцлагад орох шалгуулагчийн нэрс, цагийн хуваарь, байршлийг 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гаднах самбарт зарлана. Ярилцлагыг 2017 оны 06 дугаар сарын 05, 06-ны өдөр зохион байгуулах бөгөөд ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн баримт бичгүүдийн эх хувийг авч ирнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.
БСШУСЯ, БНХАУ-ын ЭСЯ болон ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.
Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 321974 утсаар лавлана уу.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,СПОРТЫН ЯАМ
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
ӨВӨРМОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ
-
2017 оны 5 сарын 29
ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 30-нд буюу маргааш Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд болно.
-
2017 оны 5 сарын 29
Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулан ажиллах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэгтэй, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэл хотын хэмжээнд 10 морьт эргүүл, 9 нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ.
-
2017 оны 5 сарын 29
Нийтийн тээврийн автобусны зогсоолд суудлын автомашин түр буюу удаан хугацаагаар зогсч автобусны хөдөлгөөнд саад учруулж зорчигчийн буух, суух аюулгүй байдалд нөлөөлж байгаа учир зөрчлийг арилгуулахаар 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоолуудад автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) автобусны зогсоолд зогсч хөдөлгөөнд нь саад болсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43.2-т заасныг үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний /24000/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.
Одоогийн байдлаар автобусны зогсоолд зогсож зорчигчийн буух, суух болон автобусны хөдөлгөөнд саад болсон 349 зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан авч, Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэн 196 тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлээд байна.
Иймд нийт тээврийн хэрэгслийн жолооч нартаа хандаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож автобусны зогсоолд зогсохгүй байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 29
Элэгний вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй улсын тоонд манай улс багтаж буйг гадныхан онцолж байгаа. Одоогийн Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд энэхүү хөтөлбөрт, тэр дундаа элэгний С вирусыг устгах чиглэлд санаачлагатай ажиллаж байгааг иргэд онцолсон. Элэгний С вирусын эсрэг эмийг даатгалаар олгож эхэлсэн бол оношилгоог мөн даатгалд багтаахаар яригдаж байгаа юм байна.
-
2017 оны 5 сарын 29
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий Боловсролын Сургуулийн захирлуудыг үндэслэлгүй ажлаас нь халж байгаа талаар 9, 18, 67,107 дугаар сургуулийн захирлууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2017 оны 5 сарын 29
Нийслэлд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 22-оос эхлэн “Шөнийн эргүүл”-үүд үүрэг гүйцэтгэж байна.
-
2017 оны 5 сарын 29
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй.
Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан тэднийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ.Тодруулбал, ирэх сарын 1 гэхэд татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно гэсэн Эл арга хэмжээтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж буй гэнэ. Хэрэв жолооч та харьяа хэлтэстээ өөрийн биеэр очиж татвараа төлөх боломжгүй бол дурын банкнаас данс руу нь төлбөрөө шилжүүлэн, аль ч дүүргийн Татварын албанд очиж баталгаажуулах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 29
Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэс, Бэлхийн эцэс “Хадат вилла” зуслангийн орчимд 2017.05.27-нд айлын эд хогшил, ахуйн хэрэглээний зүйлс хулгайлсан хэрэг гарчээ.
-
2017 оны 5 сарын 29
Дэлхий дахинаа сүүний өдрийг 17 дахь удаагаа энэ оны зургаадугаар сарын 1-нд буюу олон улсын эх үрсийн баярын өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Харин манай улсад Монголын сүүний нэгдсэн холбоо санаачлан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтарч уг өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх талаарх мэдээллийг өнөөдөр холбогдох байгууллагаас мэдээллээ. “Сүүтэй өдрүүд”-ийг тэмдэглэх ажлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Глобал коммунитиес олон улсын байгууллага, Монголын сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын охид эмэгтэйчүүдийн скаутын холбоо хамтран зохион байгуулж байна. Дэлхийн сүүний өдрийг манай улс “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриан дор хүүхэд-сүү- эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар тэмдэглэдэг. Монголын сүүний өдөр арга хэмжээг ирэх сарын 1-10-ны хооронд зохион байгуулах аж. Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах хүүхдийн баярын үйл ажиллагаатай хамтатган сүүний өдрүүдийг тэмдэглэх арга хэмжээг нээх бөгөөд “Маамуу” сүүг 10000 хүүхдэд бэлэглэх аж.
Түүнчлэн ирэх сарын 9, 10-нд сүүний фермийн үйл ажиллагааг танилцуулах, сүүний эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчлах зэрэг өргөн хүрээтэй ажлыг ХХААХҮ-ийн яамны нээлттэй өдрийн хүрээнд зохион байгуулна. Сүүний өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол нь үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн шинэ сэргэг бүтээгдэхүүнийг хүүхэд, багачуудад өдөр тутам хэрэглэдэг амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, улмаар хүүхдүүд эрүүл чийрэг өсөн бойжиход зайлшгүй шаардлагатай зөв хооллолтын асуудлыг дэвшүүлж байгаад оршиж буй юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 29
Хотын төвд, ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг 16 сургуулийн орчинг аюулгүй болгож тохижуулах ажлыг энэ онд хийхээр болжээ.
-
2017 оны 5 сарын 29
Орхон голыг бохирдуулагч компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
-
2017 оны 5 сарын 29
МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсонг дуулгалаа
-
2017 оны 5 сарын 29
2017 онд 40-65 насны даатгуулагчийг улс даяар хепатитийн В, С вирүсийг илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах санхүүжилтийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сангаас хариуцахаар шийдвэрлэсэн.
-
2017 оны 5 сарын 29
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах энэ Пүрэв гарагт /2017.06.01/ болно.
Энэ үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг амар тайван, түгжрэл сааталгүй баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөл бололцоогоор хангах, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 280 гаруй Замын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллах юм.
-
2017 оны 5 сарын 29
Ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцохоор гадаадын улс орнуудад амьдарч буй 7300 гаруй монголчууд бүртгүүлжээ. Тодруулбал, гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан билээ. Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрийн жагсаалтыг Төв комисст ирүүлээд байгаа юм.