-
2017 оны 4 сарын 06
Хэдхэн сарын өмнө ТӨБЗГ-аас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг мэдээлж, захирлуудын хэт өндөр цалин хангамжийн асуудлыг шүүмжилж байсан. Тухайн үед хамгийн өндөр цалинтай захирлаар Эрдэнэт үйлдвэрийн сео Ц.Даваацэрэн тодорсон бөгөөд сард 10 мянган доллар авдаг гэж мэдээлж байв.
Тэгвэл нэгхэн улирлын дараа гэхэд л өмнөхөө таг мартсан төрийн өмчийг бодлогоор зохицуулагч эрхэм Ц.Ням-Осор “”Эрдэнэт”-ийн захирал 20 мянган долларын цалинтай байсныг бууруулж 10 мянган доллар болголоо. Энэ бол маш бага мөнгө” хэмээн даапаалж сууна. Алинд нь итгэх вэ.
Засгийн газраас төрийн өмчит компанийн захирлуудын цалинг 30-60 хувь бууруулах шийдвэр гаргасан гэсэн. Энэ хүрээнд Х.Бадамсүрэнг ийнхүү “чангалж” байгаа юм байна. Ц.Ням-Осор телевизэд өгсөн ярилцлагадаа “Өмнөх захирлуудыг бодвол Х.Бадамсүрэн зайлуул, их хангамжаа хасуулж хохирч байгаа хүн. Хүний эрхийн байгууллагад хандсан ч болно” гэж ярьж суух...
Гэтэл УИХ-аас эдийн засгийг нуруундаа үүрдэг хувийн аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэх, хэдэн төрлийн татвар нэмэхээр зэхэж байна. Тэд энэ татварын дарамтыг үүрэхийн тулд ажилчдаа цомхотгохоос өөр аргагүйд хүрэхийг сануулсан. Мөн бизнес эрхлэгчид анх удаагаа төрд татвар төлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Сардаа авдаг 500 мянган төгрөгөөсөө хагацах нь гэсэн айдасд ажилтай иргэд автлаа.
Ц.Ням-Осор мэтийн түшмэлтэй, Сандуй Сундуй даргатай аз жаргалтай Монголд чинь иргэд нь БООЖ ҮХЛЭЭ!!!
Ш.Даваа
-
2017 оны 4 сарын 06
“Випашяна” бясалгалд хорих 427 дугаар ангийн хүмүүжигчид хамрагдлаа
-
2017 оны 4 сарын 06
Таван цагдаа нийлж нэг иргэнийг зодсон хэрэг шалгагдаж байна. Тодруулбал,
-
2017 оны 4 сарын 06
Богд уулын дархан цаазат газарт золбин нохой олширч байгааг Богд Хан уулын дархан цаазат газрын албаны хүмүүс санаа зовнин өгүүлж байна. Нийслэл хоттой ойрхоноос гадна аялж зугаалж байгаа хүмүүс дагуулж ирсэн нохойгоо ууланд орхиж төөрүүлдэг зэрэгтэй холбоотой гэнэ.
Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Бор гөрөөс, буга, жижиг мэрэгч амьтдад золбин нохой хохирол их учруулдаг. Он гарсаар 15 гаруй гөрөөсийг нохой хөөснийг бид арга хэмжээ авч, амьдрах чадвартайг нь ууланд нь буцааж тавьсан” гэж ярилаа.
Хаврын улиралд нохой устгалын ажлыг Богд Хан уулын дархан цаазат газраас зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр 3 дахь удаагийн устгалаа хийж байгаа аж. Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Туулын шугуй, Богд ууланд энэ хавар маш их нохой байсан. Бид Хот тохижилтын газраас анчин авч нохой устгал хийдэг. Сүүлийн 2 удаагийн устгалаар 100 гаруй нохой устгасан. Өнөөдөр 4 анчин ажиллаж байна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 06
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” хоёр дах өдрөө “Туушин” зочид буудалд үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар 2018 онд Монгол Улсад зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг хэрхэн амжилттай зохион байгуулах сэдвээр голлон явагдана.
Хуралдааныг БНЭУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Камал Кишор даргалан явуулж байна.
Хуралдааны үеэр “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал -2018” зохион байгуулах ажлын хэсгийн тайланг сонсох бөгөөд хурлын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар Монгол Улсын Засгийн газраас танилцуулга хийнэ.
Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын Стратегийн Азийн түншлэлийн хурлын гишүүдийн зөвлөгөөн болно. Энэ үеэр хуралд оролцогчид багт хуваагдан “Бүс нутагт Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тодорхойлох нь” сэдвээр багийн дасгал ажил хийх юм. Тухайлбал, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал-2018”-ын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, багуудын хамтарсан зөвлөмж гаргах юм.
Хуралдааны төгсгөлд бүс нутагт Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тодорхойлох нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Тоёота мотор” корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Цүёоши Авай болон холбогдох албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Ноён Цүёоши Авай “Бид 2014 оноос хойш Монгол наадмыг ивээн тэтгэж хамтран ажилласаар ирсэн. Энэ удаа дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж хамтран ажиллахыг хүсч байна. Үүнээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байна” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Юуны өмнө Үндэсний их баяр Наадмын албан ёсны түншээр хамтран ажилладаг та бүхэнд нийт Улаанбаатарчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Бид энэ тал дээр татгалзах зүйлгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт “Замын хөдөлгөөний дүрэм” орсонтой холбогдуулан ном, сурах бичиг, сургалтын материал, гарын авлага шинээр боловсруулан гаргаж батлуулах, хэвлүүлэх, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулахад хамтран ажиллах саналтай байна” гэлээ.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчмын гарцыг сайжруулах, гэрэлтүүлгийг өөр ялгах гэрлээр хийх саналыг тухайн үеийн хотын удирдлагаас санал тавьж байсан, уг асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй хэвээр гэдгийг тодотгож байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 06
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурлын шийдвэртэй холбогдуулан янз бүрийн мэдээлэл иргэдийн дунд тархах болсон.
-
2017 оны 4 сарын 06
асгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг” хөтөлбөр гурван жил амжилттай хэрэгжүүлж байна. Энэ угацаанд 2390 оюутан хамрагдаад байгаа бол энэ жил 1000 оюутан байхаар Батлан хамгаалах сайдын тушаал гарчээ.
-
2017 оны 4 сарын 06
Зүүн аймгуудад малын шүлхий өвчин гарчээ
-
2017 оны 4 сарын 06
ТӨРИЙН БАНК ТӨЛБӨРИЙН КАРТАА ШУУДАНГААР
ХҮРГЭЖ ҮЙЛЧИЛНЭ
Хамгийн олон төлбөрийн картын хэрэглэгчтэй Төрийн банк Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг хүргэн ажилладаг билээ.
Төрийн банкнаас хамгийн сайн үйлчилгээтэй банк байх зорилтынхоо хүрээнд “Монгол Шуудан” ХК-тай хамтран харилцагчдынхаа захиалсан төлбөрийн картыг баталгаат шуудангаар хүргэж өгөх үйлчилгээг хэрэгжүүлэхээр өнөөдөр Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү үйлчилгээ нь Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид төлбөрийн карт захиалсан харилцагчдын картыг “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангаар дамжуулан Монгол Улсад төдийгүй дэлхийн хаана ч харилцагчийнхаа гарт нь найдвартай хүргэж өгөх үйлчилгээ юм.
Мөн энэ үйлчилгээний давуу тал нь карт захиалагч заавал шуудангийн хайрцагтай байх шаардлагагүй бөгөөд картаа захиалах үедээ утасны дугаар, гэрийн хаягаа өгснөөр шуудангийн хүргэгч тантай утсаар холбогдон гэр, албан газар гээд хүссэн газарт тань хүргэж өгөх юм. Мөн хэрэглэгч картаа хүргүүлэх хүсэлтээ банкинд ирэлгүйгээр Гялс банкаараа дамжуулан илгээх боломж тун удахгүй бүрдэх аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны www.statebank.mn цахим хуудас болон www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудсаас 1800-1881 дугаараас лавлана уу.
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
-
2017 оны 4 сарын 06
09:00 цагт: Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал,
-
2017 оны 4 сарын 06
Баянзүрх 10:30-16:00 27-р хороо ШШГЕГ-ын хорих 441-р анги, ЦХБАӨЗ
10:30-17:30 2, 21, 27-р хороо, Бага Дарь эхийн 3-10, 12, Сэлбийн 36, 37, 39, 40, 42, 43, 44, 46-р гудамж, Ангрол-ойл, Содмонгол групп, Морьд хур, Кевико, Сити палас, Цагаан орой, Гуулинсайхан ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 11-р хороо Булгачин, Төр хурахын ам, Хонхор орчмоор, 30, 66-р цэцэрлэг, ШШГЕГ-ын хорих 421-р анги, Хар үнэг, Үйлстэй, Энх сэржим ХХК-ууд, 11-р хороо Хонхор тосгон болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар 10:30-17:30 7-р хороо Хөгжим бүжгийн коллеж, Экологийн сургалтын төв, 11-р хороолол 7-10-р байр, 135-р цэцэрлэг, СБД-ийн ЗДТГ, Урчуудын эвлэл, Одкон холдинг, Сэлбэ плаза, ИЗИС-ийн оюутны 2-р байр болон ойр орчмоор
Баянгол 10:30-15:00 16-р хороо МҮЭСТО, Рокмон, Ашид орших, Нишин од, Хатанбаатар, Си Эй Эс, Эмдаблеви ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 9, 10, 11, 22, 23-р хороо Зүүн Нарангийн 18, Горькийн 18, 20, 22, 23, 31-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 20-р хороо Шинэ хотхон 2, 4, 6, 8-р байр, Жаст ойл, Төмөрт транс, Вүүдмэн, МВС, МДТОФ, Хүрээ такси, Булган хошуу трейд ХХК-ууд, Баянгол тохижилт, иргэн Эрдэмдэлгэр, Буджаргал болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул 10:30-13:00 6, 7, 8, 4-р хороо Жаст ойл ШТС, Нүхтийн ам, 26, 27, 28, Жаргалантын 1, Сонсголонгийн 1, 2, 4-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан 11:30-18:00 1, 22-р хороо Баянголын ам болон эдгээрийн ойр орчмоор
14:30-15:00 20-р хороо БХБСШ лаборатори болон эдгээрийн ойр орчмоор
-
2017 оны 4 сарын 05
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн хашаанд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2015 оны нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийгмийн хамгааллын төв” барих зориулалтаар 900 м.кв газрыг эзэмших гэрчилгээ авч, барилгын ажил эхлүүлэхээр ажиллаж байсан юм. Уг захирамж нь Газрын тухай хуулийг зөрчин төрийн байгууллагаас төрийн байгууллага руу шилжүүлсэн байна. Монгол улсдаа ганцхан тооцогддог тусгай сургалттай сургуулийн газарт төрийн байгууллага оффистой болохын тулд барилгын ажил эхлүүлж байгааг буруу хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд үзсэн байна. Ийм учраас өнөөдөр захирамж гаргаж, өмнөх захирамжийг хүчингүй болголоо. Энэ талаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Оны өмнө нийслэлийн Засаг дарга сургууль цэцэрлэгийн хашаанд газар олгохгүй, олгосон тохиолдолд энэ шийдвэрүүдийг бүгдийг нь цуцлана” гэж хэвлэл мэдээллээр мэдэгдэж байсан. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газраас гамшиг гарсан тохиолдолд сургуулийн орчмын газрыг онцгой бүсэд авч, дуудлагаар цуглах газар гэж зарласан байдаг. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хууль болон Гамшгийн тухай хуулиудыг үндэслэн тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн орчим 900 ам метр газрыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгосныг өнөөдөр хотын дарга захирамж гарган цуцаллаа. Нийгмийн даатгалын газраас хүсэлт гаргасан тохиолдолд өөр газар шийдвэрлэж өгөх боломжтой. 29 дүгээр сургуульд сурч байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдээс сургууль орчмын тохижилт муу, ойр хавиар зорчиход хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүндрэлтэй байна гэсэн гомдол ирсэн. Цаашид тухайн газрыг чөлөөлж, тохижилтын ажлыг хийж, хүүхэд сурч, хүмүүжих таатай гадна орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллана” гэж ярилаа хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 05
БНХАУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их сургууль “Монгол-Хятадын Найрамдал” хятад номын уншлагын танхимтай боллоо.
-
2017 оны 4 сарын 05
Бээжин хотноо дөрөвдүгээр сарын 7-ны өдөр явагдах “Транзит Монгол-2017” форумд Монгол Улсын тээврийн томоохон салбар болох төмөр замын тээврийн асуудлаар хэлэлцэнэ.
Манай улсын төмөр замын тээврийн коридор нь Ази-Европыг холбосон олон улсын тээврийн коридоруудын нэг болохын хувьд БНХАУ-ОХУ, БНХАУ-Европ болон эсрэг чиглэлд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, ачаа урсгалын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар төмөр замын салбарын хөгжилд онцгой ач холбогдолтой.
Хоёр том гүрнийг холбож буй Монгол улс хоёр хөршөө төдийгүй ази, европыг холбох хамгийн дөт зам юм. Монгол, ОХУ, БНХАУ гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах төсөлд гурван орныг хамарсан төмөр замын 7 төсөл тусгагдсан.
Форумын үр дүнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг БНХАУ-ын Төмөр замын ерөнхий компани хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Монголын төмөр замын өнөөгийн байдал, “Талын зам”, “Бүс ба зам”
• Дөт зам-Монголын төмөр замын гол шугам буюу ОХУ-ыг БНХАУ-тай холбож буй гол төмөр замын урт нь 1110 км жилдээ дунджаар 20 сая тн ачаа тээвэрлэж байна. Европ-Азийг холбосон тээврийн коридоруудын хамгийн өрсөлдөх чадвар бүхий Транс –Сибирийн гол тэтгэгч шугам. Уг коридор Казахстаны дамжин өнгөрөх коридороос 513, Манжуурын коридороос 748 км дөт юм.
• Ачааны хэмжээ өссөн-Өргөн царигтай, Монгол-Хятадын хилийн боомтууд дээр ачилт хийдэг. Монголын төмөр замаар тээвэрлэгдэж буй ачаа 2008 оныхтой харьцуулахад 2016 онд 20 хувиар өссөн.
• Ачаа шилжүүлэх хугацаа богиноссон-Замын-Үүдэд чингэлэг шилжүүлэн ачихад зарцуулах хугацааг 420 минутаас 240 минут болгосон. Мөн ачааг аюулгүй тээвэрлэх, тээврийн тарифыг хямдруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. /Шилжүүлэн ачилтын зардал 65 хувиар буурсан/
• Дамжин өнгөрөх хугацаа хурдассан-Дамжин өнгөрөх хугацааг ОХУ-БНХАУ 28 цаг, БНХАУ-ОХУ 31 цаг болгон хурдасгасан. ОХУ-БНХАУ 5,5 хоног, БНХАУ-ОХУ 6,5 хоног. Хоногт ачаа тээвэрлэх зай 850-950 км болсон
• Тээврийн үнийн хөнгөлөлт-2006 оноос үйлчилж байна
-ОХУ-БНХАУ 1-р бүлэг 50%, 2-р бүлэг 30% /мод /15%/, нефть /15%//
-БНХАУ-ОХУ 1, 2-р бүлэг 60 хувь /кокс /50%//
• Нөөц-Жилдээ Монголын нутгаар 800-1000 галт тэрэг дамжуулан тээвэрлэх нөөц байна. БНХАУ-аас Европ руу 2016 онд 1702 галт тэрэг аялснаас 167 нь Монголын нутаг дэвсгэрээр
Хүрэх үр дүн
• Нэгдсэн бичиг баримттай болох
• Гааль тээвэрт ачааны нэгдсэн ангилалтай болох
• Мэдээллийн нэгдсэн сүлжээ
-
2017 оны 4 сарын 05
Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйгээс
-
2017 оны 4 сарын 05
Говийн аймгуудаар буюу урагш чиглэлэд шороон шуурга шуурч, баруун зүг рүү буюу Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд цас орж, цасан шуурга шууран замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсссэн байна.
Иймд дээрх чиглэлд зорчиж буй жолооч та замын нөхцөлд хурдаа зөв тохируулах, өөрөө болон зорчигч нарыг хамгаалах бүс хэрэглүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
-
2017 оны 4 сарын 05
Улаанбаатар хотод тулгамдсан томоохон нэг асуудал нь автозамын түгжрэл. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоолгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж байна. Бүтээн байгуулалтын улиралд ч автозогсоол олноор байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд нийслэлд 70 орчим байршилд зогсоол байгуулна. Ялангуяа гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг улсын томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэхээр төлөвлөж байна.
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон холбогдох газар, агентлагийн дарга нар Улаанбаатар хотод хийгдэхээр төлөвлөгдөж буй авто зогсоол, тохижилт, ногоон байгууламжийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тухайлбал, БГД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, БГД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согог судлалын үндэсний төв, СХД-ийн 12 дугаар хороо, СХД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад ажиллав.
Хотын дарга хэлэхдээ “Томоохон төвлөрсөн эмнэлгүүдийн гаднах зогсоол эзэнгүй, иргэд машинаа байрлулах боломжгүй байна. Эмнэлэгт ихэвчлэн яарч сандарсан өвчтэй хүмүүс ирдэг. Тухайлбал, бидний ирээд байгаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэхэд гэмтэж бэртсэн, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах шаардлагатай хүмүүс ирдэг. Гэтэл энд ирээд машинаа байрлуулах зогсоол хайсаар байгаад цаг хугацаа алддаг байдал бий. Тиймээс бидний энэ жилийн томоохон зорилт бол улсын болон дүүргүүдийн эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэх явдал. Үүний нэг нь Гэмтлийн эмнэлгийн гаднах зогсоол. Одоо бол 40-50 машин ирэхэд дүүрчихэж байна. Үүнийг180 автомашины зогсоолтой, 3 тийшээ гардаг гарцтай болгох шаардлага байгаа.” гэлээ.
Үүнээс гадна хотын зарим хэсэгт төлбөртэй зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар хотын дарга хэлэхдээ “Бид төлөвлөсөн 70 орчим байршлаа хувийн хэвшлийнхэнд өгч, төр-хувийн хэвшлийн түншлэлээр төлбөртэй зогсоолуудыг бий болгоно. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар зогсоолын төлбөрийн асуудлыг оруулна.” хэмээв.
4 давхар 400 автомашины дулаан зогсоол барина
Хотын даргаар ахлуулсан албан хаагчид СХД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 1 дүгээр байрны зүүн талын гражнуудын нөхцөл байдалтай танилцлаа. 900 метр квадрат хэмжээтэй уг газарт 62 ширхэг тоосгон граж байгаа юм. Үүний оронд 4 давхар, 400 автомашины дулаан зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Уртнасан хэлэхдээ “400 автомашины дулаан зогсоол барих төслийн зураг төсөл бэлэн болсон. Удахгүй гүйцэтгэгчээ шалгаруулна. 5 дугаар сарын эхэн гэхэд ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Гүйцэтгэгч компани одоо байгаа гражнуудын эзэмшигчидтэй тохиролцоно.” хэмээн ярилаа.
Эмнэлгүүдийн гаднах зогсоолын тохижилтыг сайжруулна
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 300 гаруй мянган хүн амд үйлчилдэг, томоохон эмнэлгүүдийн нэг. Зогсоолын хүртээмж муугаас иргэдэд багагүй чирэгдэл учирдаг. Тиймээс эмнэлгийн ойр орчмын автозогсоол бүхий хэсгийг тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэлэхдээ “СХД-ийн нэгдсэн эмнэлгийн ард талд 65 автомашины зогсоол байгуулахаар зураг төсөл бэлэн болсон. 5 дугаар сард ажил эхэлж, 6 дугаар сарын 10 гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Мөн эмнэлгийн зүүн талын зам 1 урсгалтайгаас түргэний тэрэг ухарч гарах зэрэг хүндрэл их. Үүнийг 2 урсгал 2 эгнээтэй болгож өргөтгөнө.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 05
Өнгөрөгч гуравдугаар сарын 25-нд Италийн Турин хотод 22 настай Монгол залуу хүчингийн хэрэг үйлджээ.
-
2017 оны 4 сарын 05
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах зорилгоор оршин суух гадаадын иргэн нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэхийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авах үүрэгтэй.
Уг 21 хоног нь хуанлийн өдрөөр тоологдох ба гадаадын иргэн Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш бүртгэл хийлгэх ажлын 7 хоногийг багтаан тооцно.