зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2185 2186 2187 2188 2189 2190 2191
  • Зам тээврийн ослоор 95 хүн амь насаа алджээ
    2017 оны 4 сарын 06
    2017 оны 4-р сарын 04-ний Мягмар гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
    Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа тул Замын цагдаагийн албаны даргаас алба хаагчдад“Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах зорилгоор гэнэтийн болон байнгын хяналт шалгалтыг тогтмол хийж гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах”-ыг үүрэг болгов.
    2017 оны эхний 3 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн 17 хэрэг бүртгэгдсэн байна.
    Мөн улсын хэмжээнд эхний 3 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 95 хүний алтан амь нас үгүй болсны цаана 150 орчим айл өрх хагацал үзэж, мөн тооны иргэд гэмт хэрэгтэн болж, зам тээврийн ослын улмаас 262 хүн гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөр эрхлэх чадвараа алдаж бусдын гар харан амьдрах нөхцөл байдалд хоцорч байгаа нь мөн тооны айл өрхийн амьжиргааны түвшинд нөлөөлөх муу үр дагаварыг дагуулж байна.
    Иймд эрхэм жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол өөрийн болон бусдын амь насыг хамгаалж жолооны ард суухаас татгалзах, мөн уусан найздаа жолоо барих боломж бүү олгож, найдвартай дуудлагын такси, жолооч дуудах зэрэг арга хэмжээ авахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • Улаанбаатар хот “Байкалтур-2017” үзэсгэлэнгээс “Золотая Звезда” өргөмжлөл хүртэв
    2017 оны 4 сарын 06
    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоотой хамтран 03-р сарын 29-31-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Байкалтур-2017” олон улсын үзэсгэлэнд оролцож, “Золотая звезда” буюу “Алтан од” цом, өргөмжлөлийг хүртсэн байна. Тус өргөмжлөлийг шилдгийн шилдэг оролцогч улс, хотод олгодог бөгөөд үзэсгэлэнд БНСУ болон ОХУ-ын Эрхүү, Өвөр байгалийн нийт 8 муж, БНХАУ-ын 13 мужийн нийт 220 аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцсон байна. Харин Улаанбаатар хотоос аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Let’ s Travel”, “Далай Тур”, “Ger to Ger”, “Resort World Terelj”, “UB Inn Hotel”, “Grand Hill Hotel”, “Mongolian Corporate Travel”, “Cаян-Радиан” компани, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, “Улаанбаатар” телевиз, төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцож, Монгол улс тэр дундаа Улаанбаатар хотоо нэгдсэн зохион байгуулалттайгаар сурталчилжээ.

    20 дахь жилдээ зохион байгуулагдсан “Байкалтур-2017” үзэсгэлэн энэ жил “Их цайны зам” сэдвийн хүрээнд болсон бөгөөд гурван улсын “Их цайны Зам” төслийн зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нарын төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцжээ. Мөн Эрхүү хотын “BAIKALREST” маркетинг сурталчилгааны компанийн “baikal.rest” цахим хуудсаар дамжуулан нэг жилийн хугацаатайгаар Монгол улсыг орос, англи хэл дээр сурталчлахаар боллоо гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • 29 дүгээр сургуулийн багш нар дохионы хэлний мэдлэг, чадвар муу гэдгээ хүлээн зөвшөөрчээ
    2017 оны 4 сарын 06
    29 дүгээр сургуулийн багш сурагчдын хооронд үүсээд буй асуудал дээр БСШУСЯ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.

  • “Mongolia Mining” 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн болж байна
    2017 оны 4 сарын 06
    “Mongolia Mining” 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн болж байна
  • Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх талаар ярилцав
    2017 оны 4 сарын 06
    НИТХ-ын дарга Ц.Сандуй Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобландин Калыбек Ибрагимовичийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэд Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх, Казахстаны Элчин сайдын яамны шинэ барилга барих газрын маргааны асуудлыг шийдвэрлэсэн талаар ярилцав.

    Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр уулзаж байгаагаа онцлоод “Нийслэлийн өмнөх удирдлагууд Казахстаны Элчин сайдын яамны шинэ байр барих газрыг давхардуулан олгосноос маргаан үүслээ. Гэхдээ бид энэ асуудлыг шийдсэн. Та бүхэн зөвшөөрөл авсан газартаа Элчин сайдын яамныхаа барилгыг барих боломжтой болсон. Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэхэд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ шууд нислэгийн зөвшөөрөл олгоход шаардлагатай техникийн асуудлаар хоёр талын мэргэжлийн байгууллагууд харилцан тохиролцсоны дараа дэмжлэг үзүүлэх болно” гэлээ. Түүнчлэн Казахстанд ирэх зургаадугаар сард болох “Ирээдүйн эрчим хүч” сэдэвт олон улсын үзэсгэлэн “Экспо-2017” арга хэмжээнд 21 аймгийн ИТХ-ын дарга нарыг Нар, салхины эрчим хүчийг ашиглах, технологи, соёл урлагийн ололтын талаар туршлага судлуулах зорилгоор айлчлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Харин Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобландин Калыбек Ибрагимович “Газрын асуудлыг шийдвэрлэж өгсөнд талархаж байна. Астана хотноо болох “Экспо 2017” арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Бидний зүгээс шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа. “Экспо 2017”-д 100 орон, 10 олон улсын байгууллага оролцоно. “Ирээдүйн эрчим хүч” сэдвийн хүрээнд үзэсгэлэнгийн барилгыг ухаалаг технологи, ухаалаг зогсоолын систем, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, орчин үеийн дата мэдээллийн төв зэрэг хамгийн шинэ технологийг ашиглан барьж байгаагаараа онцлог юм” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Авто зогсоолыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулна
    2017 оны 4 сарын 06
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар нийслэл хотын авто зогсоолыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах талаар хэлэлцлээ.

    Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Д.Сүхбаатарын талбай орчмын 500 метр радиуст буюу Бага тойруу доторх 84.2 га талбайг 11 блок болгон хувааж, судалгаа хийсэн байна. Судалгаагаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн газрыг хайс, хашаа барьж хамгаалснаар зорчих хөдөлгөөний нэвтрэлийг хязгаарлаж, галын болон түргэний машин зорчиход хүндрэл үүсгэж байгаа дүн гарчээ. Мөн авто зогсоолууд стандартын шаардлага хангахгүй, тэмдэгжүүлээгүй зэргээс үүдэн жолооч нар автомашинаа эмх замбараагүй байрлуулдаг. Энэ нь явган хүний болон авто замын зорчих хөдөлгөөний эрчмийг сааруулах гол шалтгаан болж байна. Тиймээс бага тойруу орчмын автомашины ил зогсоолыг стандартын шаардлага хангахуйц тэмдэгжүүлж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах судалгааг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.

    Төлөвлөлтөөр:

    Одоо байгаа 23 хашаа, саадыг буулгаж, гудамж замын хөдөлгөөнийг нээнэ.
    Стандарт хэмжээтэй, зориулалтын тэмдэглэгээтэй 1191 зогсоол байгуулна. Үүнээс 72 зогсоол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зогсоол байна.
    Тохижилт бүхий газар доорх автомашины зогсоол 9 байршилд төлөвлөсөн.
    Олон давхар зогсоол 6 байршилд төлөвлөгдсөн.
    Эдгээр ажлууд хийгдсэнээр:

    Багатойруу орчимд авто замын зорчих хөдөлгөөний эрчим 25 орчим хувиар нэмэгдэнэ.
    Авто зогсоолын стандарт хангагдаж, түгжрэл саатал буурахаас гадна өнгө үзэмж сайжирч, хотын соёл нэмэгдэх зэрэг үр дүн гарна гэж тооцоолжээ. Мөн засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу гудамж замын хөдөлгөөнд саад учруулан барьсан иргэд , аж ахуй нэгж байгууллагын хашаа хайсыг буулгах, шаардлага гарвал газар олголтыг хүчингүй болгох арга хэмжээг шат дараалан авч, замын түгжрэлийг бууруулж, иргэд аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, ногоон байгууламж, авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Алдаатай бичигтэй Смарт картыг үнэгүй сольж байна
    2017 оны 4 сарын 06
    Нийтийн тээврийн төлбөрийн хэрэгсэл болох цахим карт нь олон төрлийн зураг дизайнтайгаар гарч зорчигчдын гарт хүрдэг билээ. 2017 оны гуравдугаар сарын 31-нд дараах загвар бүхий картын дунд алдаатай зурагтай хэвлэгдэж ирсэн буцаах гэж байсан картууд тус компанийн ажилтны буруугаас гэрээт цэгүүдэд хүргэгдэж иргэдийн гарт очсон байна.
  • УИХ-ын дарга эмгэнэл илэрхийллээ
    2017 оны 4 сарын 06
    УИХ-ын дарга эмгэнэл илэрхийллээ
  • Хөдөлмөрийн гэрээгээ явуулж өгнө гэх худал мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүллээ
    2017 оны 4 сарын 06
    Хөдөлмөрийн гэрээгээ явуулж өгнө гэх худал мэдээлэлд итгэхгүй байхыг сэрэмжлүүллээ
  • Хаврын улиралд дэгддэг халдвар өвчнөөс сэргийлэх үүрэг чиглэл өглөө
    2017 оны 4 сарын 06
    МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар, чиглэл зөвлөмж өглөө.

    Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ өнгө төрхөөр ажиллаж, хяналт, үйл ажиллагааны чиглэл олон улсын чиг хандлага руу явж байна. Бид зөвлөнө, туслана, хугацаатай албан шаардлага өгч зөрчил дутагдлаа засч залруулах боломж олгоно. Үүний дараа хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулбал нийтийн эрх ашгийн үүднээс хуулийн дагуу хариуцлага тооцно. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага шууд шалгаж акт тогтоох биш эхлээд асуудлаа ярилцаж, гарц шийдлээ олдог байх нь чухал” хэмээн онцлов.

    Түүнчлэн “Аливаа эрсдлийг улирлаар тооцох хэрэгтэй. Урин дулааны улиралд хөрсний бохирдол, хачиг, бохир гар, хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гээд хаврын улиралд дэгддэг халдварт өвчний эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр СӨХ, сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж, мөн ХӨСҮТ, НЭМҮТ, дүүргүүдийн эмнэлэгтэй хамтран ажиллах үүрэг өглөө.
  • Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугын одонгоор шагналаа
    2017 оны 4 сарын 06
    Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугын одонгоор шагналаа
  • Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй зөрчил илэрчээ
    2017 оны 4 сарын 06
    Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас 1 дүгээр ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтыг Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор В.Төгсбаяр, А.Амгалан, прокурорын хяналтын ажилд туслах чиг үүрэг бүхий ажилтан Б.Энэрэл нар хийсэн байна. Шалгалтаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий албан тушаалтнууд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг хэлтсийн даргаар сунгуулаагүй, шалгах хугацааг хэтрүүлсэн, хугацааг үндэслэлгүйгээр сунгасан, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг нэгдсэн бүртгэлд оруулж шалгалгүй орхигдуусан зөрчил дутагдал илэрчээ. Тиймээс шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг тус хэлтсийн алба хаагчдад ”Шалгалтын дүн”-гийн хурлаар танилцуулж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах давтан гаргуулахгүй байх, зөрчил дутагдал гаргасан албан хаагчдад арга хэмжээ авахуулахаар прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.
  • “Мөнгөн мод” цомын эзэд маргааш тодорно
    2017 оны 4 сарын 06
    Өнгөрөгч 2016 оны Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн 7 төрлөөр оны шилдэг уран бүтээлчийг тодруулах, “Мөнгөн мод”-цомыг гардуулах ёслолын ажиллагаа маргааш болно.

  • Энэ онд 1.1 сая тонн газрын тос олборлоно
    2017 оны 4 сарын 06
    Монгол Улсын хэмжээнд 2017 онд 1.1 сая тонн газрын тос олборлож экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
  • Н.Номтойбаяр: Худлаа хэлж халамжийн мөнгө авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй
    2017 оны 4 сарын 06
    Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр амьжиргааны төвшин тогтоох судалгааны талаар мэдээлэл хийлээ. Улс орон даяар амьжиргааны төвшин тогтоох судалгааы ажил үргэлж байгаа юм.
  • ЭЕШ-ын бүртгэл ирэх баасан гарагт дуусна
    2017 оны 4 сарын 06
    Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Одоогоор улсын хэмжээнд 32.200 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд бүртгэлийн ажил 80.5 хувьтай явагдаж байна гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
  • Үхрийн махны үнэ 80-250 төгрөгөөр буурчээ
    2017 оны 4 сарын 06
    Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын IV долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
  • Киргизстаны төлөөлөгчидтэй туршлага солилцов
    2017 оны 4 сарын 06
    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Киргизийн Социал Демократ намаас 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж буй парламентын гишүүн Алтыбаева Айнуру Тойчиевна, парламентын гишүүн Аида Касымалиева, “Каныкей эне” нийтийн сангийн ерөнхийлөгч Перизат Суранова нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч эмэгтэйчүүд оролцсон юм. Тэд орон нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны байдал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй гишүүдэд тулгардаг бэрхшээл болон боломжийн талаар ярилцаж, туршлага солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Та бүхнийг манай оронд хүрэлцэн ирж, туршлага солилцож буйд талархал илэрхийлье. Манай улсад өнгөрсөн онд сонгууль болж өнгөрснийг та бүхэн мэдэж байгаа байх. Сонгуулийн үр дүнд УИХ-д 13 эмэгтэй гишүүн, НИТХ-д 10 эмэгтэй төлөөлөгч сонгогдон, ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог их дэмжих болсон. Энэ утгаараа бид бүхэн сонгогдоод улс эх орныхоо нийгмийн асуудалд түлхүү анхаарч ажиллаж байна. 2015 онд МАН-аас нэгэн томоохон судалгааг ард иргэдийн дунд явуулсан. Судалгааг эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, гэр бүл, нийгмийн оролцоо зэрэг бүхий л өнцгөөс нь хийсэн. Өнгөрсөн сонгуулиар ард иргэддээ өргөн барьсан мөрийн хөтөлбөрийг уг судалгаанд үндэслэн боловсруулсан учраас бид маш том амжилт байгууллаа. Харин одоо мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллаж байна. Манай улсад өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо ихэсч, эрчүүд нь эдийн засгийн байдлаас хамааран гадагшаа ажиллахаар олноор гарч, гэр бүл салалт нэмэгдэж байгаа. Энэ асуудлыг МАН-ын УИХ, НИТХ, дүүргийн ИТХ-д байгаа эмэгтэйчүүд нэгдэн шийдэхийн төлөө зорьж байна” гэсэн юм.

    Киргизийн парламентын гишүүн Алтыбаева Айнуру Тойчиевна “Аливаа улс орны улс төрд ажиллаж буй эмэгтэйчүүдийн зовлон бэрхшээл ялгаагүй байх. Киргизийн хувьд өнгөрсөн оны орон нутгийн сонгуульд 860 эмэгтэйг сургалтад хамруулсан. Түүнээс 440 эмэгтэй нь нэр дэвшиж 109 нь сонгогдсон. Бидний хувьд орон нутгийн төлөөлөгч парламентын гишүүд хоорондын ажлын уялдаа маш сул байгаа нь ажиглагддаг. Тиймээс орон нутгийн төлөөлөгчид болон парламентын эмэгтэй гишүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулхын тулд удахгүй бага хурал зохион байгуулах гэж байгаа” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • ББСБ-уудын өрийн бичиг 3.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
    2017 оны 4 сарын 06
    ББСБ-уудын өрийн бичиг 3.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
  • Оффшор данстай УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардлаа
    2017 оны 4 сарын 06
    Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийлээ.

2185 2186 2187 2188 2189 2190 2191
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    10 цаг 25 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    13 цаг 26 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    13 цаг 33 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    13 цаг 40 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    13 цаг 43 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    13 цаг 49 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    14 цаг 11 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    16 цаг 28 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    16 цаг 34 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    17 цаг 11 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    17 цаг 40 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    18 цаг 30 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    18 цаг 33 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    19 цаг 13 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    21 цаг 22 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    21 цаг 36 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 44 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    21 цаг 49 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    21 цаг 51 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    22 цаг 7 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК