Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2193 2194 2195 2196 2197 2198 2199
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    2017 оны 5 сарын 19
    Энэ сарын 20-нд буюу ирэх бямба гарагт “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.



    Манай улс энэ өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. “Автомашингүй өдөр” “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
  • Хотын төсвийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа
    2017 оны 5 сарын 19
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дагуур хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө батлах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцэж баталлаа.

    Хуралдааныг хааж НИТХ-ын дарга Ц.Сандуй үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Ц.Сандуй: Төсвийн сахилга батыг чанд сахиж, үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлттэй ажиллах нь чухал

    Хурлын эрхэм Төлөөлөгчид өө!

    НИТХ-ын ээлжит Х хуралдаан төлөвлөсөн асуудлаа амжилттай хэлэлцэж дууслаа. Шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан, Нийслэлийн 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж, баталлаа. Улс орон эдийн засгийн хямралаас ангижраагүй, төсвийн байдал хүнд байгаа энэ үед төсвийн сахилга батыг чанд сахиж, үрэлгэн, үр ашиггүй зардлыг танаж, аль болох хэмнэлттэй ажиллах нь чухал байна. Мөн нэгэнт төлөвлөж, төсөвлөсөн ажил, арга хэмжээнүүдийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, ажлын гүйцэтгэл, үр дүнг дээшлүүлэхэд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ихэнх ажлыг урин дулааны хэдхэн сард, цаг нартай уралдаж амжуулах шаардлагатай. 2016 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө мөнгөн дүнгээр дөнгөж 87.9 хувийн хэрэгжилттэй байсан нь чамлалттай үзүүлэлт юм. 2016 оны төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулахад зарим хүндрэл, бэрхшээл байсан байж болох юм. 2017 оны төсвийн тухайд Нийслэлийн Засаг дарга хэн нэгний хийж байсан ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бус дангаараа бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа тул үүрэг, хариуцлагаа хүлээж ажиллах учиртай. Мөн Засаг даргын дэргэдэх газар, агентлаг, дүүргийн удирдлагууд ч 2017 оны төсвийг үр ашигтай зарцуулахад нэг баг болж илүү бүтээлч, санаачлагатай, идэвхтэй ажиллах нь чухал. Ирэх жилийн өдийд энэ оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэхэд Хурал илүү өндөр шаардлага, шалгуур тавьж, өөр арга барилаар хандах болно. Зөвхөн Засаг даргын танилцуулга, мэдээллийг сонсож, төлөөлөгчид асуулт асуух, санал хэлэх төдийхнөөр хязгаарладаг хэвшмэл арга барилаас салж, Хурлын хяналт шалгалтын бүрэн эрхийн хүрээнд ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр нь үзэж танилцах, иргэд, сонгогчдын санал бодлыг сонсох, төсвийн хяналтын нээлттэй сонсгол зохион байгуулж ажиллана. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн агаар, орчны бохирдлын асуудалд ч мөн дээрхийн адил байр сууринаас хандаж, Хурлаас ажлын хэсэг гаргаж, сая баталсан төлөвлөгөөний биелэлт, ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийнэ. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төлөөлөгчдөөс гадна иргэд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулж, ул суурьтай хандаж, бодит байдал, үр дүнг тооцож дүгнэх нь зүйтэй. Тэр үед агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн удирдлагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын эхний үр дүн гарсан, хотын агаар, орчны бохирдол тодорхой хэмжээнд буурсан байна гэдэгт итгэж байна.

    Хурлын Төлөөлөгчид өө!

    Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа улс төрийн намууд шударга ёс, үндэсний эв нэгдэл, улс орныхоо эрх ашгийг дээдлэн оролцдог уламжлалтай. Энэ хариуцлагатай ажилд амжилт гаргахыг хүсье. Намын бүлэг, хороодын хурал, нэгдсэн хуралдаанд идэвхтэй оролцож, хэлэлцэж байгаа асуудлуудаар ажил хэрэгч санал шүүмжлэл өрнүүлсэн нийт төлөөлөгчдөд болон хуралдааны бэлтгэл хангах, зохион байгуулахад оролцсон төрийн албан хаагчдад талархал илэрхийлье. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х хуралдаан хаасныг мэдэгдье гэж хэллээ хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 5 сарын 19
    09:00 цагт: Туушин зочид буудалд ДЭМБ-аас Монгол Улсын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээний талаар хэлэлцүүлэг болно.
  • Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
    2017 оны 5 сарын 19
    Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
  • Өнөөдөр эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн
    2017 оны 5 сарын 19
    Өнөөдөр 2017.5.19, Баасан гараг. Билгийн тооллын 23. Хаврын адаг Хөх луу сарын Долоон улаан мэнгэтэй Улаан морь өдөр.
  • Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
    2017 оны 5 сарын 19
    2017 оны 05 дугаар сарын 18-ны 20 цагаас 05 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Ээжийгээ зодсон 56 настай эмэгтэйг долоо хоног баривчлахаар болжээ
    2017 оны 5 сарын 18
    Нэгэн эмэгтэй настай ээжийгээ үхээч хэмээн зодож байсан бичлэг өчигдөр орой цахим орчинд тарж, олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан.

  • “Улаанбаатар-2017” аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх сард болно
    2017 оны 5 сарын 18
    БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Улаанбаатар-2017” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг ирэх сарын 3-4-ий хооронд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь иргэдэд эх орноороо болон гадаад улсад аялан жуулчлах боломжтой үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, хэрхэн зөв зохистой, мэдлэгтэй аялах, ямар маршрутаар, хүссэн газраа, яаж аялах талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой “Аялал бүхэн аз жаргалтай” уриан дор 3 дахь жилдээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Цар хүрээний хувьд Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, аймаг орон нутгын аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын аутбаунд компани, авиа компани, олон улсын билет борлуулалтын төв, их дээд сургууль, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн борлуулагчид, төсөл хөтөлбөрүүд, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлах боломжтой. Тиймээс ирэх сард Сүхбаатарын талбайд болох уг үзэсгэлэнд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид та бүхнийг өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчлан, хамтарч ажиллахыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Хүмүүжигчдийн урласан гар урлалын бүтээлүүдийг дэлгэжээ
    2017 оны 5 сарын 18
    Хүмүүжигчдийн урласан гар урлалын бүтээлүүдээр дэлгэжээ
  • Төрсөн эцгээ хөнөөж, цогцосыг нь шатаасан этгээдэд 11 жилийн ял оноожээ
    2017 оны 5 сарын 18
    Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард
  • Архивын ерөнхий газрын даргыг томилжээ
    2017 оны 5 сарын 18
    Архивын ерөнхий газрын даргаар Дамдинсүрэнгийн Хоролдамбыг томилжээ.
  • Өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгож байна
    2017 оны 5 сарын 18
    Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

  • Аса аварга Манлай баатар Дамдинсүрэнгийн зээ охинд 2 өрөө байр бэлэглэнэ
    2017 оны 5 сарын 18
    Асашёорюү Д.Дагвадорж Манлай баатар Дамдинсүрэнгийн зээ охин Лхамжавт 2 өрөө байр бэлэглэнэ
  • Зориулалтын бус газар барилгын хог асгасан иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ
    2017 оны 5 сарын 18
    Дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, хөндлөнгийн хяналтын ”Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-тай хамтран 9-20 хороо, ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон асуудал хариуцсан мэргэжилтний хамт 1-8 хорооны хог хаягдлын үйлчилгээ, гудамж, зам талбайн цэвэрлэгээний байдалтай танилцав. Энэ үеэр зарим зөрчлүүдийг газар дээр нь илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөрчил гаргасан иргэн, байгууллага аж ахуй нэгжүүдэд үүрэг болголоо. Тухайлбал, дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт УНЧ 92-91 улсын дугаартай портер машинтай иргэн барилгын хог асгаж байсныг Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авахаар болов. Мөн дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меркури” захын цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хогийн савтай байсныг байгууллагын удирдлагад биечлэн танилцуулж, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Нэр дэвшсэн 220 иргэний мэдүүлгийг зөрчилгүй гэж үзлээ
    2017 оны 5 сарын 18
    Авлигатай тэмцэх газар энэ сарын 08-12-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 230 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 467 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

    Өнгөрсөн долоо хоногт 270 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 220 нь зөрчилгүй байсан бол 25-ыг нь буцааж, 25-т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 197 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.

    Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Мягмардар, Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагчын албан тушаалд нэр дэвшсэн Ц.Пүрэвсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчалын бодлого зохицуулалтын газрын Мэдээлэл сурталчилгаа, маркетинг хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшсэн Б.Мөнгөнхуяг зэрэг 270 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 25 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

    Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 25 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Нийслэлийн газрын алба, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын алба, Төрийн банк зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.
  • Хотын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах, 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна
    2017 оны 5 сарын 18
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын танилцуулснаар хэлэлцэж байна. Хэлэлцэгдэж буй асуудлуудыг урьдчилан НИТХ-ын хороод, намын бүлгийн хурлаар хэлэлцүүлж, төлөөлөгчдийн саналыг тусгах ажлыг зохион байгуулсан байна. Хуралдааны дэгийн дагуу эхлээд намын бүлгийн санал, дараа нь хурлын хороодын саналыг сонслоо.

    НИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг тус бүлгийн дарга Х.Мөнхчулуун танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа өнгөрсөн 4 жил бол сүүлийн 27 жилийн түүхэн дэх хамгийн их хөрөнгө мөнгөтэй, мөн хамгийн их өр зээл тавьсан жил байсныг эхлээд тэмдэглэлээ. Хотын өмнөх удирдлагууд төсвийн мөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй, үрэлгэн зарцуулж байсныг мөн хэллээ. Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн хуучин удирдлагууд айл өрхөд тараах хогны ногоон уутанд гэхэд 2013, 2014 онд нийт 5.7 тэрбум төгрөг, нэг наст ургамал тарихад 2013, 2014 онд нийт 850 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулсан. Мөн хөрөнгө оруулалтын данснаас нийгмийн асуудал шийдвэрлэхэд 500 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийхэд 904.7 сая төгрөгийг үрэлгэн зарцуулсан, Төсвөөс баяр ёслол, уралдаан тэмцээн, бэлэг дурсгал зэрэгт 163 сая төгрөг зарцуулж, үр ашиггүй зардал гаргасан, Засаг даргын нөөц сангаас урамшуулал, нийгмийн асуудал шийдвэрлэх, гадаад албан томилолт зэрэгт 948 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан зэргийг аудитаар тогтоосон. Нийслэл хот эдийн засгийн хүндэрлтэй байгаа энэ үед төсвийн орлогыг нэмэгдүүлэхдээ аль болох иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд бага зарамт үзүүлэх зарчмыг баримтлан, улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах нь чухал байна. Эцэст нь Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслүүдийг НИТХ-ын МАН-ын бүлэг дэмжиж байна.” Хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сэрэмжлүүлэг: Үхэлд хүргэх аюултай “Цэнхэр халим” тоглоомыг 130 гаруй хүүхэд тогложээ
    2017 оны 5 сарын 18
    Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг гэх “Цэнхэр халим” цахим тоглоомыг нийт 130 гаруй хүүхэд тоглосон болохыг тогтоожээ.
  • Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ
    2017 оны 5 сарын 18
    Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ.
  • Усан оргилуурууд ажиллаж эхэллээ
    2017 оны 5 сарын 18
    Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой дүүргийн хэмжээнд усан оргилуурууд ажиллаж эхэллээ.
  • Сошиалынханд баярлалаа
    2017 оны 5 сарын 18
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явцыг танилцуулсан. Танилцуулгын дараа хотын дарга С.Батболд газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгохын сацуу газар чөлөөлөх ажлыг дэмжсэн иргэд, аж ахуйн нэгж болон сошиалаар идэвхтэй жиргэсэн иргэддээ баярлалаа гэж хэллээ.

    Явган хүний болон автомашины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектын 129 байршлын судалгааг холбогдох байгууллагууд гаргаад байгаа аж. Эдгээр зөрчилтэй газруудад мэдэгдэл хүргүүлж, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаагаас энэ сарын 15-ны байдлаар 37 байршлын 46 обьектыг чөлөөлж, орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
2193 2194 2195 2196 2197 2198 2199
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    20 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    32 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    51 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    56 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    16 цаг 45 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    16 цаг 50 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    16 цаг 56 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    17 цаг 31 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    17 цаг 53 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    18 цаг 25 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    18 цаг 32 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    18 цаг 51 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    18 цаг 56 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    19 цаг 12 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    19 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    19 цаг 18 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    19 цаг 22 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    19 цаг 24 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    21 цаг 37 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    21 цаг 53 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК