-
2017 оны 5 сарын 03
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард томилогдон очсоныхоо сарын дараа 180 сая төгрөгийн тавилга худалдан авсан билээ. Худалдан авах тавилгын жагсаалтад унтлагын өрөөний иж бүрдэл тус бүр гурав багтсанаас хоёр нь 9.999.000 төгрөгийн үнэтэй, нэг нь 25,499.000 төгрөгийн үнэтэй байх аж. Тэрчлэн гал тогооны иж бүрдэл 21.999.000 төгрөг, зочны өрөөний иж бүрдэл 19.999.000 төгрөг, дивааны иж бүрдэл 21.499.000 төгрөг гэж тус бүр тодорхой заасны зэрэгцээ, цаашлаад матрац, цахилгаан зуух, керамик плитка, агаар шүүгч, ширээ, коммод, шкаф зэргийн үнийг жагсаасаар бараг 200 сая төгрөг дөхсөн нь тэр.
Зөвхөн нэг даргын ширээ, сандал тавилгыг шинэчлэхэд 180 сая төгрөг зарцуулж байгаа бол 180 сая төгрөгөөр юу хийж болох талаар иргэдийн байр суурийг сонирхсон юм.
МУИС-ийн оюутан Г.Энх-Учрал: ГАДААДАД СУРГУУЛЬД СУРАЛЦАНА
-Өндөр хөгжилтэй гадаадын их дээд сургуульд дөрвөн жил ба түүнээс дээш хугацаагаар суралцахад зориулна. Боловсролдоо хөрөнгө оруулалт хийнэ. Боловсролдоо хөрөнгө оруулалт оруулснаар өндөр цалинтай ажил хийх, ирээдүйд амьдралын баталгаатай болно.
Оюутан Г.Сэлэнгэтогтох: ОЮУТАН БИДНИЙ ХУВЬД 180 САЯ ТӨГРӨГ МАШ ИХ МӨНГӨ
-Эх орондоо дээд сургуулиа төгсчихөөд дараа нь магистр, докторын зэргээ гадаадад хамгаална. 180 сая төгрөг гэдэг их мөнгө. Хэрвээ тийм их мөнгөтэй болчихвол юуны өмнө буяны байгууллагад тодорхой хэмжээгээр хандивлана. Дараа нь орон сууц худалдан авч өөрийн гэсэн байртай болно. Бас автомашинтай болно. Сургуульдаа сайн суралцаж төгсвөл сайн ажиллаж, сайн цалин авах бололцоотой юм. Ер нь хүн болгонд 180 сая төгрөг байхгүй шүү дээ. Оюутан бидний хувьд 180 сая төгрөг гэдэг маш их мөнгө.
Иргэн Б.Батбаяр: БҮХЭЛ БҮТЭН ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛАА ХАНГАЧИХ ХЭМЖЭЭНИЙ ИХ МӨНГӨ
-180 сая төгрөг байх юм бол би хотод орон сууц худалдаж авахгүй. Улаанбаатар хотоос гарч хөдөө газар хаус байшингаа өөрийн гараар барина. 20-30 сая төгрөгт маш сайхан байшин барьчихаж болно. Саалийн хоёр үнээтэй, төмс ногоо тарьдаг. Тэвштэй портер автомашин худалдана авна. Хааяа нэг хот руу орж ирэхдээ зориулж суудлын автомашинтай болно. Энэ бүгд нийлээд 60, 70 сая төгрөг болно доо. Үлдсэн 120 сая орчим төгрөгийг банкинд хадгалуулна. Сардаа хүүнээс 1-2 сая төгрөг авч ойр зуурын хэрэглээндээ зарцуулна. Банкинд хадгалуулсан хүүг “идэж” амьдрахад амьдралд хангалттай хүрэлцэнэ. Бүхэл бүтэн гэр бүлийн амьдралаа хангачих хэмжээний их мөнгө. Эрх мэдэлтэй баян улсуудад энэ мөнгө юу ч биш байж болох ч жирийн иргэд бидний хувьд амьдралынхаа бүх асуудлыг шийдчих мөнгө.
Иргэн И.Энхтайван: МАШ ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДНА
-Ядуу хүмүүст тусламжийн гараа сунгаж туслах байгууллагатай болно. Яагаад гэвэл ядарсан хүмүүст хонох газар ч алга, идэх хоол алга байна. Гудамжинд шил түүж буй ажилгүй ядаж нэг ч гэсэн хүний амьдралыг өөд нь татаж чадвал сайхан шүү дээ. Нэг хүний амьдрал дээшээ өөдөө сайхан болвол Монголын ард түмэн сайхан байгаа гэсэн үг. Монгол Улсын хөгжил сэргэнэ гэж би боддог. 180 сая төгрөгөөр зөвхөн нэг хүн биш нэлээд хэдэн хүний амьдралыг хангалттай сайхан болгож, ажилд оруулж тусалж чадна. Маш олон хүний амьдралыг өөрчилж дээш нь татаж чадна. Монголын ард түмэн ядуурч байхад цөөхөн хэдхэн хүн хэмжээгүй ихээр баяжиж, ядуу хоосны ялгаа маш их гарах болж дээ.
Өндөр настан Б.Дарьсүрэн: ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВААД, ТҮЦ ДЭЛГҮҮР АЖИЛЛУУЛНА
-180 сая төгрөг бидний гартаа барьж үзээгүй их мөнгө байна. Хэрвээ би 180 сая төгрөгтэй болчихвол үр хүүхэддээ зарцуулна. Юуны өмнө орон сууц худалдан авна. Үлдсэн мөнгөөр нь гэр хороололд байдаг хашаандаа ТҮЦ, хүнсний дэлгүүр ажиллуулна. Миний хувьд тэтгэвэрт гарсан учраас ТҮЦ ажиллуулж өдрийн боломжийн хэмжээний орлого олчихдог болчиход миний ард байгаа үр хүүхдүүддээ томоос том тус нэмэр болох юм даа. Ер нь 180 сая төгрөг бол олон гэр бүлийн олон хүний амьдралыг шийдэж, өр зээлгүй боломжийн хэмжээнд амьдрахад болох юм даа.
Иргэн Д.Ган-Очир: БИЗНЕСТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
-Хувийн бизнестээ хөрөнгө оруулалт хийнэ. “Шөлөндөө” хоолны газар маш их орлоготой харагддаг. Тэрэн шиг хоолны газар түрээсээр ажиллуулна. Мөн мэргэжлийнхээ дагуу компьютер программ хангамжийн хувийн аж ахуйн нэгж нээж ажиллуулна. Олон хүнийг ажилд авч ажиллуулна. 180 сая төгрөг бол гарааны бизнесээ хийхэд хангалттай хүрэлцэх хэмжээний мөнгө юм.
Иргэн Оюунбилэг: 20 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ
-Манайх залуу гэр бүл. Хоёр хүүхэдтэй. Нөхөр маань хувийн байгууллагад ажил эрхэлдэг. Би өөрөө төсвийн байгууллагад ажилладаг. Би 180 сая төгрөгтэй болчихвол 20 жилийн хугацаагаар авсан орон сууцныхаа зээлээ юуны өмнө төлнө. 60 сая орчим төгрөг төлчихөөд үлдсэн мөнгөөр нь дахиад орон сууц худалдаж аваад түрээслэх ч боломжтой юм байна. Ер нь залуу гэр бүл сар бүр цалингаасаа зээл төлнө гэдэг бас л “чанга”. Миний хувьд орон сууцны зээлээ богино хугацаанд төлөх юмсан гэсэн хүсэлтэй явдаг. Залуучуудын маань дийлэнх нь орон сууцны зээлтэй байгаа нь харагддаг. За тэгээд орон сууцны зээлээ төлчихвөл сар бүрийн цалингаасаа хуримтлал үүсгэж хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулах зэргээр боломж бүр нээгдэх юм байна.
Д.САРАН
Эх сурвалж: ”Өдрийн сонин”
-
2017 оны 5 сарын 03
Нийслэлийн Налайх дүүргийн ногоон бүсэд аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг хийж байна.
Хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй уг шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх самбар байршуулаагүй, ард иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, санамж тавиагүй, багаж хэрэгсэл бэлтгээгүй, аваарын гэрэлтүүлэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.
Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөгүй, болзошгүй гамшиг осол, гал түймэр гарсан үед зарлан мэдээлэх дохиоллын хэрэгсэл суурилуулаагүй байгууллага, аж ахуйн нэгжүүд байв.
Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудад Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлж, зөрчлийг хуульд заасан хугацаанд яаралтай арилгах шаардлагыг тавьж хяналтаа чангатгаад байна.
Энэхүү шалгалт нь байгууллагуудын ажлын байран дахь хариуцлага болон иргэдийн хариуцлагыг сайжруулж, ногоон бүсэд гарах гал түймрийн аюулаас сэрэмжлэх, улсын ойн нөөцийг хамгаалах зорилготой юм гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 03
Энэ оны гуравдугаар сарын ипотекийн зээлийн статистик мэдээлэл гарчээ
-
2017 оны 5 сарын 03
Өсвөр насны хүүхдүүдийн дунд хорт зуршил болоод байгаа мансуурах явдал гаарсаар байна.
-
2017 оны 5 сарын 03
Гацууртын орд дахь Сентерра Гоулд компанийн эзэмшлийн лицензийг цуцлуулах “Ноён уулаа аврах хөдөлгөөн” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.
-
2017 оны 5 сарын 03
10:30 цагт: Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЦССҮТ-өөс сар бүрийн 3-ны өдрийг ”Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Өнөөдөр болох уг уламжлалт арга хэмжээг тус төв Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МУЗН-тай хамтран тэмдэглэхээр болжээ. Хаана: ЦССҮТ-ийн шинэ байранд
11:00 цагт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Хуульзүйн яамны төлөөлөл, хуульчид болоод хүний эрхийн ТББ-ын төлөөлөл, салбарын эрдэмтэд оролцоно. Хаана: Төрийн ордны ”А” танхим буюу Их Эзэн Чингис хаан танхимд
11:00 цагт: Монгол улсын Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан даяаршсан энэ дэлхийд эх хэл, соёлоо хадгалж үлдэхийн чухлыг монголчууд бидэнд сэрж сануулж яваа билээ. Үндэсний бичиг, соёлын өдрөөр энэ эрхэм хүмүүнтэй хийх ”Гээгдсэн үгс, мартагдсан соёлын эрэлд” уулзалт Баянзүрх дүүрэг дэх номын санд болно. /БЗД 12-р хороолол, 58-р байр/
11:30 цагт: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс ”Үндэсний бичиг үсгийн баяр”-т зориулан ”Хэл зохиолын хүрээлэнгийн нээлттэй өдөрлөг”-ийг ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдүгээр байранд зохион байгуулна.
11:30 цагт: “Хадан гэрийн соёл” гэх өвөрмөц нэртэй үзэсгэлэн Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
11:40 цагт: 2016 оны Шилдэг татвар төлөгчид болон ”Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай ТЕГ-аас мэдээлэл хийнэ. Хаана: ТЕГ-ын 7 давхарт
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт: Жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн гарын эрүүл ахуйг сахих өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдөрт зориулсан “Гараа цэвэр байлгая, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх” аяны хүрээнд УНТЭ–ээс “Гарын эрүүл ахуй , нянгийн тэсвэржилттэй тэмцэх нь таны гарт байна” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зарлаж байна.
11:30 цагт: “Мэйжикнэт” ХХК-иас монголын анхны эм, эмийн сангийн нэгдсэн хайлтын системийг танилцуулна.
12:30 цагт: Эко автомашин импортлогчид Автомашины онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Тэд уг хууль гарахаас өмнө худалдан авсан ч хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол Улсад орж ирээгүй автомашины татварыг шинэ хуулийн дагуу төлөх нь шударга бус хэмээн үзэж байна.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт: Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлнэ.
11:30 цагт: МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах ”СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ”-ын Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан нэрт сэтгүүлч С.Жамбалдоржийн нэрэмжит сан байгуулсан талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг” сэдэвт энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан үйл ажиллагааг Глоб Интернэшнл Төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон Нээлттэй нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулна.
14:00 цагт: “Нийслэлийн сайн гэр бүл” шалгаруулах аяны нээлтийн үйл ажиллагаа болно. Хаана: Баянзүрх дүүргийн 115-р цэцэрлэгт
14:00 цагт: “Сэтгүүлч нарт зориулсан ёс зүй, харилцааны сургалт” МҮЭХ-ны төв байранд болно.
17:00 цагт: Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс “Бидний дуу хоолой” баримтат кино бүтээснээ олон нийтэд хүргэнэ. Хаана: Туушин Бест Вестерн зочид буудлын Соёмбо танхимд
Нийслэлийн 53-р сургуулийн ”Бийрэн бичлэг”-ийн дугуйлангийн сурагчдын тайлант үзэсгэлэн болно. Ардын дуунаас бүтсэн нийт 40 ширхэг бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ.
-
2017 оны 5 сарын 03
Өчигдөр 18.00 цагийн үед Цэргийн госпиталийн зургаан давхраас хүн үсэрч, нас барсан хэрэг гарчээ.
-
2017 оны 5 сарын 03
Баянзүрх
11:00-17:30
2, 4, 7-р хороо 3, 8, 9, 28, 31, 36, 37А, Б, 38А, Б, 40-42, 43Б, 51, 53, 59, 110-114, 200, 201-р байрууд, Тонхил нуур, Атар шим, Инкон, Свийт стандарт ХХК-ууд, ИЗИС, Цагдаагийн соёл олон нийтийн төв, Сэлэнгэ зочид буудал болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
10:30-14:30
7, 8, 11-р хороо 3À, 5À, 4-6, 11, 21, Эрхүүгийн 2, 6-р байрууд, Хэл иргэншлийн дээд сургууль, Монгол шуудан 20-р салбар болон эдгээрийн ойр орчмоор
15:00-18:00
1-р хороо 220 мянгатын 25-р байр, Баянгол зочид буудал, 143-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор
Чингэлтэй
10:30-16:00
19-р хорооны нутаг дэвсгэр
10:30-17:30
15, 16-р хороо Согоотын 52-86, Булагийн 21, Хайлаастын 9-11, Жаргалантын 7-16-р гудамж, Нийтийн бие засах газар, Ариун гэгээн сүм, Гүнтийн тал, Амирлан трейд, Монкара ХХК-ууд, ЧД-ийн Бизнес инкубатор, Хүүхдийн амбулатори болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
10.30-18.00
11-р хороо Удирдлагын академи, Жапан таун, Занашир, УСУГ-ын худаг болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан
10:30-17:00
32, 22, 29-р хороо 384 гарам, Тахилт, БТУ-ын 2, 4, 5, 6, 8, 12, 13р гудамж, МҮОНРТ-ийн орон сууц болон эдгээрийн ойр орчмоор
10:30-18:00
6, 19, 23-р хороо 21-р хороолол, ҮЭ-ийн 41 Т-10, Хангайн 39 Т-16, 73 Т-12, Тоосгоны 70-75, Хангайн 14-27, 79-80-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
-
2017 оны 5 сарын 02
Өнгөрсөн сарын 1-нээс эхлэн иргэд нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар үйлчлүүлдэг болсон. Энэ нь жолооч нар болоод зорчигчдод илүү амар болсон байна. Бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг байхад иргэд уранхай мөнгө хийдэг, жолооч нар мөнгөний савнаас хулгай хийдэг, нийтийн тээвэр ашиггүй ажилладаг гэх мэт хүндрэлүүд үүсдэг байв. Харин картын системд шилжсэнээр энэ бүгд арилсан аж.
Нийслэлийн Тээврийн газраас өдөр бүр 27 байцаагч автобусаар зорчиж буй иргэдэд хяналт шалгалтыг хийн ажиллаж байгаа аж. Хэрэв картаа уншуулаагүй зорчсон тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу 1000-5000 төгрөгөөр торгож байгаа юм байна.
Шалгалтын явцад оюутнууд ихэвчлэн ЕБС-ийн сурагчдын картаар зорчих, ахимаг насныхан ахмадуудын картаар зорчих зөрчлүүд гарч байгаа. Иймээс нийтийн тээврийн хяналтыг сайжруулан ажиллаж байна хэмээн нийслэлийн Тээврийн газрын Улсын ахлах байцаагч Б.Ахалбек хэлсэн юм.
Нийслэлийн хэмжээнд 86 чиглэлд өдөртөө 929 том оврын автобус үйлчилгээнд гардаг. Автобус хоорондын зай бага болж хүлээлт буураад байгаа юм. Мөн нийтийн тээврийн компаниуд ажилчдынхаа цалинг цагт нь тавьдаггүй байдал байсан. Картаар зүйлчилдэг болсноор энэ байдал багасч байгаа гэдгийг жолооч нар хэлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 02
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Адра Монгол” олон улсын байгууллагын БНСУ-ын Сам-Юг их сургуулийн эрүүл мэндийн шинжлэх ухааны болон Нийгмийн хамгааллын коллежийн декан, Нийгмийн үйлчилгээний хэлтсийн дарга Ко Мён Сүкийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 5 сарын 02
Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газартай хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд эхний 14 хоногийн байдлаар захиргааны зөрчил үйлдсэн 9741 иргэнийг 48.705.000 төгрөгөөр торгох, шүүхийн шийдвэрээр 389 иргэнийг баривчлуулах захиргааны шийтгэл ногдуулж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1849 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, биеэ авч явах чадваргүй 513 иргэнийг ар гэр асран хамгаалагчид хүлээлгэн өгч, гудамж талбайд үйлдэгдсэн 60 гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.
Мөн тус цагдаагийн газраас эргүүлийн үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, алба хаагчдын ажлын ачааллыг багасгах, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, 62 дугаар тогтоолоор батлуулан ажиллаж байна.
-
2017 оны 5 сарын 02
2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийт агентлаг, харьяа газрууд Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа билээ.
-
2017 оны 5 сарын 02
П.Н Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн үүдний хэсгийн 818 м.кв талбайн тохижилтын ажил дуусч, холбогдох албаныхан өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр хотын дарга С.Батболд “Би 14 хоногийн өмнө энэ хэсгийн тохижилтын ажилтай танилцаад явсан. Өнөөдөр бэлэн болоод нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэг бол нийслэлчүүд төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд ирж үйлчлүүлдэг газар. Өнгөрсөн аравдцугаар сард авто машины зогсоолын асуудлыг шийдсэн. Өнөөдрийн энэ тохижилтын ажил 2017 оны хаврын хот тохижилтын хамгийн эхнийх нь учраас бид ийнхүү ач холбогдол өгч албан ёсоор нээж байгаа юм. 2017 онд эмнэлэг болон сургууль, цэцэрлэгийн гаднах тохижилтод анхаарч ажиллана. Бидний дараагийн тохижуулах газар бол Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг байх болно. Түүнчлэн X хороолол орчмын авто замын хойд талын талбайг авто машины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж бүхий иж бүрнээр тохижуулах ажлыг эхлүүлсэн. Мөн энэ гудамж дагуу байрлах албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гаднах тохижилт, хаягжилтын нэгдсэн стандарт мөрдүүлнэ. Уг ажлыг ирэх зургаадугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа” гэв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Явган хүний зам, ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, авто машины зорчих хэсгүүдийг цогцоор нь шийдэж, тохижуулж байна. Энэ жил Улаанбаатар хотын ногоон байгууламжид цогц бодлого гарган ажиллаж байгаа. Ногоон байгууламжийг аль болох байгалийн шилмүүст, өндөр модоор сэлгүүлэн тарьж байгаа юм. Энхтайваны өргөн чөлөөнөөс Таван шар, Бага тойруу, Сансарын тойрог, Соёлын төв өргөө орчмын гудамж талбайг ийнхүү цогцоор нь тохижуулахын зэрэгцээ төвийн 6 дүүргийн нэг орон сууцыг сонгоод бичил тохижилтыг хийнэ” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 02
Үндсэн хуулийн цэцийн хуралдаан маргааш болно. Хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
-
2017 оны 5 сарын 02
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох зорилгоор 2 үе шаттайгаар зохион байгууллаа.
Тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр зохион байгуулагдсан бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтад оролцсон нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургуулийн 2000 гаруй сурагчдаас дүүргээсээ шалгарсан дараахь 9-н багийн тамирчид оролцлоо. Үүнд:
- Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн “Сүлд” баг
- Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн “Дуулга” баг
- Сонгинохайрхан дүүргийн 124 дугаар сургуулийн “Цасны барс” баг
- Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн “Цэгц-11” баг
- Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн “Цэгц” баг
- Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн “Хар сүлд” баг
- Багануур дүүргийн 66 дугаар сургуулийн “Соёмбо” баг
- Налайх дүүргийн Чандмань сургуулийн “Чандмань” баг
- Багахангай дүүргийн Багахангай цогцолбор сургуулийн “Ялалт” багууд дүүргээсээ шалгарч, нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорьсноос дараах багууд эхний байруудад шалгарлаа.
Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 124 дугаар сургуулийн “Цасны барс” баг
Дэд байранд Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн “Сүлд” баг
Гутгаар байранд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн “Хар сүлд” баг
Тусгай байранд Сүхбаатар дүүргээс 11 дүгээр сургуулийн “Цэгц-11” багууд шалгарч, цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, мөнгөн шагналаар шагнууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв.
-
2017 оны 5 сарын 02
Нийслэлийн 9 дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарын “Хотын хөгжил-Хамтын хүч” зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан оролцсон юм.
“Хотын хөгжил-Хамтын хүч” зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгжид ажиллан, нийслэл хотын хөгжлийн төлөө чин сэтгэлээр зүтгэж байгаа хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч та бүхэнд гүн талархал илэрхийлье. Улаанбаатар хот маань улсын нийслэлийн үүргээ чанд биелүүлж, иргэнээ дээдэлсэн хот төлөвлөлт, байгуулалт өрнүүлж, ДНБ-ий дийлэнх хувийг үйлдвэрлэж, хот бүрдүүлэгч салбаруудаа хөгжүүлсэн нь төрийн бодлогын үр дүн, иргэд, төрийн ажилтан бид бүхний хамтын бүтээл, зүй ёсны бахархал билээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хэрэгжүүлж буй “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн амин сүнс нь иргэн юм. Нийслэл, дүүрэг, хороо, хэсгийн ажилтнууд иргэддээ амалсанаа биелүүлж, хариуцлага сахилга батыг өндөржүүлж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийн төлөө онцгой анхааран ажиллаж байна. Нийслэлийн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хороо бүрт цэцэрлэг”, “Хороо бүрт төрийн үйлчилгээг хүргэх” ажлуудыг шат дараалан хэрэгжүүлэхэд хэсгийн ахлагч та бүхний хүчин чармайлт их юм.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хороодыг бэхжүүлэх, нэгдсэн цогцолбор байртай болгох, техник хэрэгслээр хангах, хороонд ажиллаж буй ажилтнуудыг чадавхжуулах зэрэг арга хэмжээ авч “Хороо” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж ажиллалаа. Өнөөдөр нийслэлийн 152 хороонд 1400 гаруй хэсгийн ахлагч ажиллаж байна.
Нийслэл хотын тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийн оролцоо, эрэлт, саналыг нийслэл, дүүргийн бодлого, шийдвэрт тусгуулахад анхан шатны нэгжид ажиллаж буй та бүхний санаачлага, үүрэг, оролцоо ихээхэн чухал байна.
Улаанбаатар хотын иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдруулах, замын халтиргаа гулгаанаас сэргийлэх, зам талбай, гудамжийг гэрэлтүүлэх зэрэг уламжлалт ажил төдийгүй, хотоо хөгжүүлэх ажилд та бидний хамтын хүч, чармайлт хамгийн чухал.
Хотын хөгжлийг хамтын хүчээр бүтээцгээе. Сайн үйлсийн төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэцгээе” хэмээв.
Үүний дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын нэг сая 360 мянган иргэнтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар юм. Та бүхэнтэйгээ өнөөдөр Засгийн газрын гишүүн болон холбогдох албан тушаалтнуудын хамт уулзаж байгаадаа баяртай байна. Би та бүхэнд нийслэлийн хөгжлийн чиг хандлагын талаар товчхон мэдээлэл өгөх болно. Учир нь, НИТХ-аас баталсан нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн анхан шатны хүмүүс бол та бүхэн юм. Бид “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Засаг дарга миний бие алслагдсан 3 дүүргийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Ойрын хугацаанд төвийн 6 дүүрэгт ажиллахаар төлөвлөсөн байгаа. Бид бүхэн энэ онд нийслэлийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөө, хүртээмжтэй хотын засаглалыг бэхжүүлэх нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах ажиллагаанд олон нийтийн ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ жил бид нийт 35 багц ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлнэ.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нийслэлийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг сайжруулж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлж ажиллана.
Улаанбаатарын бүсийн түвшинд хэт төвлөрлийг сааруулахаар үйлдвэр, худалдаа үйлчилгээ дагнан тэнцвэртэй хөгжсөн, оршин суугчдын амьдралын аятай орчин бүрдүүлсэн дагуул хаяа хот, тосгод, шинэ суурьшлын бүсүүдийг эрчимтэй хөгжүүлнэ.
Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэх замаар Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистик төвүүдийг хотын баруун, зүүн хэсэгт байгуулна.
Авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Азийн хөгжлийн банкны 274,4 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусыг Энхтайваны өргөн чөлөө, III, IV хороолол – Их тойруу, 7 буудал – Нисэх чиглэлд нэвтрүүлэх BRT төслийг эхлүүлнэ.
Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлийг хийж, 250 мянган м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барьж саарал усыг цахилгаан станцад хэрэглэнэ. Азийн хөгжлийн банкны 13.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Зүүн хойд бүсийн усан сангаас Баруун бүсийн насос станц хүртэлх 600-900мм 7,2 км цэвэр, 8.6 км бохир усны шугамыг барьж ашиглалтад оруулна.
Хотын ус хангамжийн нөөцийг нэмэгдүүлэх “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжүүлж, цэвэр усны доод эх үүсвэрийн нөөцийг шинэчлэн тогтоож хотын усан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлнэ” хэмээн онцоллоо.
Түүнчлэн нийслэлийн “ Шилдэг хороо” шалгаруулах уралдааныг нийт 152 хороонд эхлүүлж буй талаар НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр танилцуулсан юм. Тэрбээр “Засаг захиргааны үндсэн нэгжид ажиллаж, төр иргэдийг холбогч гүүр нь болж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг айл өрх бүрт хүргэж, түүнийг сурталчлан таниулахын зэрэгцээ, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан, ажиллаж байгаа та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Сайн засаглалыг бэхжүүлэгч анхдагч үндэс суурь бол хүнлэг, чадварлаг, ажил хэрэгч хэсгийн ахлагч, мөн хариуцлагатай төрийн үйлчилгээний эх үндэс нь чадварлаг, мэргэшсэн албан хаагч бүхий хороо байдаг билээ. Цаашид хороодын хөгжлийг бодит хөрөнгө оруулалтаас гадна, төрийн албаны өндөр ёс зүйтэй, мэдлэг боловсрол, ур чадвартай хорооны ажилтан, хэсгийн ахлагч нараар тодорхойлох он жилүүдэд бид ажиллаж, амьдарч байна. Өнөөдөр нийслэлийн 152 хороодын Засаг дарга нарын 50 хувь нь багш, инженер, эрх зүйч, эдийн засаг мэргэжилтэй, 13 хувь нь 6-аас дээш жил хорооны Засаг даргаар ажилласан, дунджаар 43 настай байгаа бол хороодын 1479 хэсгийн ахлагч нарын 65 хувь нь дээд, бүрэн дунд боловсролтой, 19 хувь нь 6-аас дээш жил ажилласан, дундаж нас 45 байгаа нь 2012 онтой харьцуулахад 6 насаар залуужсан байна.
Иргэдийн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, оролцоог хангахуйц төрийн үйлчилгээг хүргэхэд чадварлаг, мэргэшсэн, өндөр чадавхтай төрийн албан хаагчдыг бэлтгэх шаардлагатай болжээ. Тиймээс энэхүү ажлын эхлэл болгон хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарын ур чадварыг дээшлүүлэх, сургалтад хамруулах хөтөлбөрийг боловсруулан Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангийн “Хотын засаглал” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн дагуу 2017 оны 04 сарын 26 өдрөөс нийслэлийн 152 хорооны 1479 хэсгийн ахлагч нарт зориулсан сургалт эхлүүлээд байна” гэлээ.
Түүнчлэн уг арга хэмжээий үеэр хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан хэсгийн ахлагч, хорооны дарга нарт Улаанбаатар хотын хүндэт иргэн, нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг зэргээр шагнаж урамшууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 02
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан өнөөдөр Шастины нэрэмжит III төв эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө. Автомашиныг Япон улсад үйлдвэрлэж,
-
2017 оны 5 сарын 02
Г.Уянга: Тэмцэл их өргөжиж байна
-
2017 оны 5 сарын 02
Өчигдөр буюу 5-р сарын 1-ний өдрөөс 5-р сарын 2-ны өдрийн 05:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд нийт 78 гэмт хэрэг зам тээврийн ослын 350 хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс айлын гэр сууц шатсан гэх дуудлага мэдээлэл дөрөв иржээ.
-
2017 оны 5 сарын 02
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Прокурорын газар хамтран 28 хорооны Засаг дарга нарт “Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль, эрх зүйн актаар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах зохицуулалт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар дүүргийн эрх зүйн мэргэжилтнүүд “Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах эрхийн зохицуулалт, практик”, Зөрчлийн тухай хуулийн зохицуулалт сэдвээр мэдээлэл, арга зүйн зөвөлгөөг өгсөн юм. Түүнчлэн хороодын Засаг дарга нарын зүгээс захиргааны зөрчлийн тэмдэглэл хэрхэн хөтлөх, практик дээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагат арга хэмжээ авахад тулгардаг асуудал, бэрхшээлийн талаар нээлттэй санал бодлоо солилцов хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.