-
2016 оны 12 сарын 09
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Авлигатай тэмцэх газар, Гадаад харилцааны яам хамтран “Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг зохион байгуулах гэж байна.
НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр нь жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог бөгөөд энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газраас авлигын үйлдэл нь хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаад дүгнэлт хийж, уг асуудалд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулахаар зорьж байна.
Бага хуралд “Хүний эрхийг хангах эрх зүйн зохицуулалт”, “Хүний эрх ба авлигатай тэмцэх бусад улсын туршлага”, “Авлига, албан тушаалын гэмт явдлаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, анхаарах зарим асуудал”, “Хүний эрх ба авлига”, “Шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалахад прокурорын үүрэг оролцоо ”зэрэг сэдвээр Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.
-
2016 оны 12 сарын 08
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны 60 жилийн ойн медалийг тус хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Даваагийн Дашдовдон /1984-1989 он/, Галсангийн Дашзэвэг /1989-1990/, Самдандоржийн Жамц /1993-1994 онд/ нарт гардууллаа.
-
2016 оны 12 сарын 08
Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус бага хуралд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож, салбарын олон улсын төлөөллүүдтэй холбоо тогтоон, харилцан хамтран ажиллах боломжийг судалж байна.
-
2016 оны 12 сарын 08
Онцгой байдлын ерөнхий газрын 22 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал удирдан явуулсан. Шуурхай зөвлөгөөнд ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, Аврах тусгай анги, Хангалт, үйлчилгээний анги, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлага оролцож, өнгөрсөн 14 хоногт хийсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг танилцууллаа.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, газар, хэлтэс, анги салбаруудын удирдлагад хандан, нийт албан хаагчдын дунд цэргийн дүрэм, захирах, захирагдах ёс, цэргийн сахилга, хариуцлагын талаар хичээл, сургалтуудыг тогтмол явуулах, зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар олон нийтэд ил тод мэдээлж, нийт албан хаагчдыг мэдээллээр хангаж ажиллахыг анхааруулав.
Мөн газар, хэлтэс, анги, байгууллага бүрт цаашид анхаарч ажиллах чиглэлийн талаар тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгөв.
Улсын хэмжээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, шинэ жилийн баяртай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллага, цаар, цэнгээн, үйлчилгээний газар, урлаг, соёлын байгууллагуудад гамшгаас хамгаалах хяналт, шалгалт явуулах, дүнг танилцуулах, 2016 оны ажлаа дүгнэж, ирэх оны ажлаа төлөвлөж буй энэ үед хэрэгжүүлэх ажлаа улсын төсөв, санхүүтэй уялдуулах, тооцоо судалгааг нарийн гаргахыг үүрэг болголоо.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ирэх долоо хоногт ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо.
-
2016 оны 12 сарын 08
“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” сургалт өнөөдөр боллоо. Сургалтанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцсон юм.
-
2016 оны 12 сарын 08
Хүний эрхийн үндэсний комиссоос нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод зөвлөмж хүргүүлжээ.
-
2016 оны 12 сарын 08
НҮБ-ын Статистикийн хэлтсээс Монгол Улсад Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн судалгааг анх удаа зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 12 сарын 08
Хэвлэлийн Хүрээлэнгээс ”Хил хязгааргүй сэтгүүлч” олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгаа хийснээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
-
2016 оны 12 сарын 08
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Эмнести Интернэшнл” байгууллагын Зүүн Ази хариуцсан захирал Николас Бекүйлен болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 12 сарын 08
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд “Хатуу хог хаягдлын төсөл”-ийн талаар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад ногоон хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Ногоон хотууд” хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-
2016 оны 12 сарын 08
2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикльтой холбоотой нийт 56 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Орон нутгийн иргэд мотоциклийг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт, шороон замд хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
Ойрын үед цас орж, замын зорчих хэсэгт хальтиргаа, гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан Архангай, Булган, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймаг болон нийслэлийн алслагдсан 3 дүүргийн Засаг даргын захирамжаар өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 08
Шинэ төмөр замтай холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаад Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.
-
2016 оны 12 сарын 08
“Азийн нийтийн орон сууцны олон улсын анхдугаар форум”-ыг энэ сарын 1, 2-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод зохион байгууллаа. Тус форумд Улаанбаатар, Малайз, Сингапур, Тайпэй зэрэг хотын орон сууцны байгууллагууд болон форум зохион байгуулагч орны нийт 100 гаруй төлөөлөгч оролцсон байна. Азийн хотуудын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой энэхүү форумыг Сөүл хотоос санаачлан анх удаа зохион байгуулжээ.
Форумын эхний өдөр Азийн хотуудын орон сууцыг хөгжүүлэхэд дахин төлөвлөлтөнд тулгарч буй асуудлууд болон иргэдийн оролцоог сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдлүүдийн талаар хэлэлцүүлэг хийсэн нь Азийн орнуудын онцлогоос шалтгаалан хөгжлийн явц болон шийдвэрлэх арга зам харилцан адилгүй байсан аж. Мөн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бусад орны баримталж буй бодлогод үндэслэн төлөвлөлтийн шийдлүүд, санхүүгийн төлөвлөгөө, инженерийн дэд бүтцийн хангамж болон цаашид хэрэгжүүлэх арга замуудыг хэлэлцүүлсэн юм. Тус форумд нийслэлийн Орон сууцны корпорацийнхан оролцож хэрэгжүүлж буй төслүүд, баримталж буй нийтийн орон сууцны хангамжийн бодлогыг танилцууллаа.
Форумын хоёр дахь өдөр Сөүл хотын захиргаа болон тус улсын Орон сууцны корцорациас зохион байгуулж буй “Нийтийн орон сууцны халамжийн фестиваль-2016” үзэсгэлэн болов. Тус үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Сөүл хотын захиргаа болон тус улсын Орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй бодлого, иргэдэд үзүүлж буй дэмжлэг, ажлын байрны дэмжлэг, нийтийн орон сууцны хангамжийн хөтөлбөр зэргийг иргэд, оршин суугчиддаа тайлагнадаг юм байна. Энэхүү форумыг жил болгон оролцогч хот бүрт ээлжлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Азийн хотуудын нийтийн орон сууцны хангамж болон бодлогыг шинэчлэн хөгжүүлэх, хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байгаа ажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 08
Улаанбаатар хотын харьяат С, Б нар нь энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 6, 7, 8, 9 дүгээр купены агааржуулалтын хоолойд үхэр, хонины 75 кг хөлдөөсөн мах, Монгол Улсын мөнгөн тэмдэгт 890 мянган төгрөгийн 100, 50, 20, 10-тын дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан талаар бид мэдээлсэн билээ.
-
2016 оны 12 сарын 08
Дархан-Уул аймагт өндөр настай эмэгтэйг гэртээ ганцаараа байхад нь дээрэмдсэн хэрэг гарсныг Төмөр зам дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.
-
2016 оны 12 сарын 08
Дуулиан шуугиантай болж асуудал дугаалсан “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний төлбөрт 80 сая төгрөг төлсөн гэх мэдээлэл өнөөдөр цацагдлаа.
-
2016 оны 12 сарын 08
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг буюу 25 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл уг шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр цалингийн дүнд өөрчлөлт орохгүй. Тиймээс дээрх шийдвэр зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай юм.
-
2016 оны 12 сарын 08
Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
-
2016 оны 12 сарын 08
Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор адууг олноор тээвэрлэн, хил гаргахаар удаан хугацаанд өл хоолгүй байлгаснаас үүдэн 50 тооны адуу хорогдсон талаархи мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байсан билээ.
-
2016 оны 12 сарын 08
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдах албаны хүмүүстэй уулзаж Томуу, томуу төст өвчний хүрээнд тулгамдаж буй томоохон асуудлуудыг хэлэлцжээ.