Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2211 2212 2213 2214 2215 2216 2217
  • Төгсөгчдөд зориулсан ”Хөдөлмөрийн яармаг” болно
    2017 оны 5 сарын 03
    Манай Улсын нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Хөдөлмөрийн насны иргэдийн 55 хувийг бүрдүүлдэг ба 2016 оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.1 хувь нь дээрх насны залуучууд байгаа юм. Их дээд сургууль төгссөн залуусын 21.7 хувь нь буюу 5 төгсөгч тутмын 1 нь ажлын байртай болдог гэсэн судалгаа байдаг. Энэ тоог ихэсгэх зорилгоор шинэ төгсөгч нарт зориулан МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажил олгогч байгууллагуудтай хамтран “Төгсөгч-2017” хөдөлмөрийн яармагийг 4 дэхь жилдээ зохион байгуулах гэж байна.
    Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт 40 гаруй ажил олгогч байгууллага, 1200 гаруй ажлын байртай оролцох юм. Энэ үеэр шинэ төгсөгч нарт ажлын байрны мэдээллүүд, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ажил байранд бүртгүүлэх, ярилцлагад орох зэрэг боломжийг олгоно.
    Энэ үеэр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, хувь хүний хөгжлийн чиглэлээр илтгэл лекцүүдийг зохион байгуулна. Мөн шилдэг CV шалгаруулах уралдааныг зохион байгуулж байгаа юм байна. Тус уралдаанд 2017 онд их дээд сургуулиа төгсөж байгаа залуучууд өөрийн CV-гээ бичиж, илгээх юм. Шилдэг 3 CV-ний эзнийг шалгаруулах бөгөөд ажлын байрны урилга, мөнгөн шагнал, зөөврийн компьютер, ухаалаг утасны шагналтай юм байна.
    “Төгсөгч -2017” хөдөлмөрийн яармаг 2017 оны 5-р сарын 18-ны өдөр МЗХ-ны гадна талбайд 10-18 цагийн хооронд болно.

  • Гашуун сухайтын боомтын замын хөдөлгөөнийг зогсоов
    2017 оны 5 сарын 03
    Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн аюултай үзэгдэл болж, бүх сумдын нутгаар салхины хурд ширүүсэн зарим үед 16-24 м/с хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаад байна.

    Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны мэдээллийг сонслоо.

    Булган, Номгон сумдад салхины хурд 24 м/с хүрч шуурсан байна. Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр салхины хурд зарим үед 26-28 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа юм байна.

    Онцгой комиссын хурлаас аймгийн хэмжээнд ЕБС-ийн өнөөдрийн хоёрдугаар ээлжийн хичээлийг оруулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Мөн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын боомт руу нүүрс тээвэрлэх замын хөдөлгөөнийг 20:00 цаг хүртэл зогсоолоо.

    Цаг агаарын аюултай үзэгдэлтэй холбогдуулан ард иргэд, малчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хол, ойрын замд гарахдаа автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчих, аюулгүй байдлаа хангахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

    Салхины хурд маргаашдаа буурч, 10-12 м/с хүрэх, зарим сумдад хур тунадас орох төлөвтэй байгаа юм байна.

    Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан Даланзадгад сумын хээрийн дадлага сургуулийн талбайд зохион байгуулж байсан “Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулийн үйл ажиллагааг хээрийн нөхцөлд явуулах боломжгүй болсон тул аймгийн нутгийн удирдлагын танхимд хийхээр шилжүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Зөөврийн хурд хэмжигчээр хянаж эхэллээ
    2017 оны 5 сарын 03
    Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ”Dahua” маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт шалгалтыг явуулж байна.

    Улсын болон орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч нар замын нөхцөлд хурдаа зөв тохируулаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс шалтгаалж байна.

    Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч та ”Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг хэрэглэн” замын хөдөлгөөндөө соёлтой, сахилгатай оролцоно уу гэж ЗЦА-аас мэдээллээ.
  • Австралийн эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайдыг хүлээн авч уулзлаа
    2017 оны 5 сарын 03
    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Австралийн эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайд хатагтай Шаром Стоуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд John Langtry, Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Жендерийн газрын дарга Amy Haddad, Улаанбаатар хотоос нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Төсөл хөтөлбөр хамтын ажилгааны тасгийн дарга И.Батхүү болон харьяа газрын дарга нар оролцов. Тэд жендерийн тэгш байдал, шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэхэд Улаанбаатар хотын зүгээс хэрхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төсөлд хот хэрхэн оролцож, дэмжин ажиллаж буй талаар зэрэг сэдвийн хүрээнд ярилцсан юм.

    Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Таныг хүрэлцэн ирсэн явдалд талархаж байна. Би нийгмийн асуудлын хажуугаар Жендерийн хороог хариуцаж ажилладаг. Энэ чиглэлээр та бүхнээс суралцах, хамтарч ажиллах төслүүд нэлээн их байгаа гэж бодож байна. Улаанбаатар хотод төвлөрөл их, Хөдөө орон нутгаас их дээд сургуульд сурахаар ирж байгаа залуучуудын ихэнх нь эмэгтэйчүүд. Хөдөлмөрийн насны хүмүүсийн нэлээн ихэнх нь гадаад орнуудад ажиллахаар цагаачилсан. Энэ мэт байдлаас болоод Улаанбаатар хотод жендерийн тэгш бус харьцаа үүсч улмаар архидалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдсэн. Нийслэлд бид зөв бодлого барих, төрийн түвшинд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асарч байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдэх нь чухал байгаа юм. Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь бидний баримталж буй бодлого. Энэ талд таныг тусалж дэмжин гэдэгт найдаж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
    2017 оны 5 сарын 03
    Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан зарим болзол, шаардлага нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

    Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг хэлэлцээд, Улсын дээд шүүх нь шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг учир тус шүүхийн шүүгчдийг өндөр мэдлэг, туршлага бүхий хуульчдаас бүрдүүлэхийн тулд шүүгчид тавих нийтлэг болзол, шаардлагаас гадна хуулиар нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болно гэж үзлээ. Тиймээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтаар өмгөөлөгч, шүүгч, прокурор, эсхүл хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшаар ажилласан байх болзол шаардлагыг хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.
  • Ц.Дашдондовыг “Хангарди” одонгоор шагналаа
    2017 оны 5 сарын 03
    Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Нийслэлийн удирдлагууд энэхүү өдрийг тохиолдуулансэтгүүлчдийн гурван үеийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм.Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов нийслэлийн дээд одонгоор шагнагдсан хамгийн анхны сэтгүүлч болж байгаа юм байна.

    Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов“Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 26 дахь удаагаа тэмдэглэж байна. Анх Монгол Улсад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулахад одоогийн хотын дарга С.Батболд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Тэрбээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Мэдээлэл олж авах эрх чөлөөний тухай хуулиудыг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.Одоо манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдаж байсан. Та бүхэнд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе”хэмээлээ.

    Нийслэлийн удирдлагууд МСНЭ-тэй хамтран шат дараатайгаар олон ажил зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалтаар сэтгүүлчдийн өмнө тулгараад буй асуудлуудыг ярилцан хэрхэн шийдэх талаар шийдэлд хүрэхийг зорьж байгаа юм.

    НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сэтгүүлчид болон хэвлэл мэдээлийн байгууллагын төлөөллүүдэд баяр хүргээд “Бид бүхэн нийслэлийн иргэдийг сайн сайхны төлөө хамтран ажиллах ёстой. Нийслэлд хийж бүтээж байгаа маш олон ажил байна. Энэ бүгдийг нийслэлийн иргэдэд үнэн бодиттойгоор түргэн шуурхай хүргэдэг, мөн төр, иргэнийг холбож өгдөг гүүр нь хэвлэл мэдээллийнхэн юм. Хотын хөгжилд иргэн бүрийг татан оролцуулах үйл хэрэгт бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе” хэмээлээ

    МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Нийслэлийн шинэ удирдлагууд ажлаа хүлээж авсан даруйдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөлтэй өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж, бүх харьяа газар агентлагуудын удирдлагуудыг танилцуулсан. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ил тод нээлттэй байхаа хэвлэл мэдээллийнхний өмнө илэрхийлж байсан. Энэ бол маш том соёл, жишиг байсан. Нийслэлээс өөр яам, төрийн захиргааны байгууллага ингэж нээлттэй, харилцан хүндлэлтэй ажиллана гэдгээ илэрхийлж байгаагүй. Нийслэлийн удирдлагууддаа талархснаа илэрхийлье” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    2017 оны 5 сарын 03
    Нийслэлээс зарласан “Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар,
  • Энх тайвны гүүрнээс үсэрч, амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварчээ
    2017 оны 5 сарын 03
    Өчигдөр цагдаагийн байгууллагад ”ХУД-ийн I хороо, Энх тайвны гүүрнээс эмэгтэй хүн амиа хорлохоор үсрэх гэж байна” гэсэн мэдээлэл иржээ.
  • Цасан болон шороон шуурга шуурч сэрүүсэхийг анхааруулж байна
    2017 оны 5 сарын 03
    Энэ сарын эхний хагасын дунд үеэр ихэнх нутгаар салхи 18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ.
  • Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаад байна
    2017 оны 5 сарын 03
    Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн аюултай үзэгдэл болж, бүх сумдын нутгаар салхины хурд ширүүсэн зарим үед 16-24 м/с хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаад байна.
  • Сүрьеэгийн өвчлөл өндөр хэвээр байна
    2017 оны 5 сарын 03
    “Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх ажилд салбар дундын оролцоог сайжруулъя” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр нийслэлийн төр захиргааны Хангарди ордонд эхлүүллээ.

  • Ашиг сонирхлын зөрчилгүй хүнийг сонгохыг уриаллаа
    2017 оны 5 сарын 03
    Ардчилсан намын эхлүүлсэн шинэтгэлтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ойртож байна. Энэ үед Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос журмын нөхдөдөө хандан мэдэгдэл гаргажээ.
    Мэдэгдэлд, “Би тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших улс төрчийг намын дотоод сунгаагаар сонгохдоо Монголын ард түмний олонхий итгэлийг дааж, дэмжлэгийг хүлээхүйц нийтийн эрх ашгаас бусад аливаа ашиг сонирхлоос ангид байж чадах, ёсзүйн зарчмыг чанд сахих, төр барих ухаанд бэлтгэгдэж төлөвшсөн, зөв шударгад тууштай улс төрчийг сонгохыг уриалж байна” гэжээ.
  • АТГ 108 иргэний мэдүүлгийг зөрчилгүй гэж үзжээ
    2017 оны 5 сарын 03
    Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 267 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 454 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
  • Инновацийн нээлттэй үзэсгэлэн болно
    2017 оны 5 сарын 03
    БСШУСЯ, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ энэ сарын 8-14-ний хоооронд болох юм. Инновацийн долоо хоногийн хүрээнд тавдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн”, Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум” тус тус болно.

    “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” нь судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор зохион байгуулагдаж байгаа аж. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 80 гаруй байгууллага оролцоно.

    Мөн “Инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд энэ сарын 9-нд “Шинжлэх ухаан-боловсрол-төр-бизнесийн түншлэл” семинарыг “Иргэний танхим”-д зохион байгуулна. Энэ үеэр төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ. Мөн 11-12-ны өдөр “ICIED-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, “BPA-2017” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг тус тус зохион байгуулна. Түүнчлэн тавдугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд залуучуудын гарааны бизнесийн “START-UP WEEKEND” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.
  • Цэргээс халагдсан дайчид ажлын байртай болж байна
    2017 оны 5 сарын 03
    Нийслэлд цэргийн албаны хугацаа дуусган халагдсан дайчдыг хүлээн авч, ажлын байранд зуучлах ажлыг энэ сарын 1, 2-нд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, ажил олгогч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Уг үйл ажиллагаагаар 800 гаруй ажлын байр санал болгосноор цэргээс халагдсан дайчдын 37 хувь нь ажлын байртай болж, шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн 7.5 дах хэсгийн “Иргэн хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ажил, хөдөлмөр эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд ажлын байраар хангана” гэсэн заалтын хүрээнд 26 хувь нь ажилдаа орж, нийт 63 хувь нь ажлын байртай болжээ.

    Түүнчлэн цэргээс халагдсан дайчид Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтын дагуу төрийн албанд ажиллах боломжтой болж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Олон жил гацсан Түлэнхийн төвийн барилгад 8 сая ам.доллар олгоно
    2017 оны 5 сарын 03
    2009 оноос МХЕГ-ын дүгнэлтээр тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон байсан ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтэд Кувейтийн Засгийн газраас 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор болж, зогсонг байсан ажил урагшиллаа.

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Кувейтийн сангаас олгож буй 8 сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд үр дүнтэй зарцуулахаар болж байна. Бид 6,8 сая ам.долларыг барилгадаа, 1,2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар гэрээ хийлээ. Ингэснээр гэрээний нийт үнийн дүнгээс 3.8 тэрбум төгрөгийг бууруулж, өөрөөр хэлбэл ийм хэмжээний хэмнэлтийг гаргалаа хэмээн онцолсон байна.
  • Иргэд, тээвэрчдийг дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна
    2017 оны 5 сарын 03
    ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД!!!
    Энэ сарын эхний хагасын дунд үеэр ихэнх нутгаар салхи 18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ.
    Манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв 5 дугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг. Энэ жил ихэнх гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байна. Харин 5 дугаар сарын дунд үеэр зарим томоохон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэх төлөвтэй.
    Иймд иргэд, тээвэрчид та бүхэн:
     Тээвэрчид эвдэрч нурсан зам гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай байгаа тул авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
     Хүчтэй шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг;
     Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна
  • Цэргээ дэглэсэн дэд ахлагчийн хэргийг прокурорт шилжүүлжээ
    2017 оны 5 сарын 03
    Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Д.Ган-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Э-д холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлжээ.
  • Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулжээ
    2017 оны 5 сарын 03
    Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь саяхныг хүртэл 5 үйлдвэрчний эвлэлийн байгууллагатайгаар 10 гаруй жил ажиллахдаа тэргүүлэгчдийн хурал, хагас жил, бүтэн жилийн тайлант хурлыг нэг ч удаа хийж байгаагүй бөгөөд нийт ажилчдын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаагүй аж.

  • Эмийн бүртгэлийг цахимжуулах ажил шинэчлэгдлээ
    2017 оны 5 сарын 03
    Монгол Улсад худалдаалагдаж байгаа эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой юм. Эмийг Монгол Улсад бүртгэх үйл ажиллагаа 1994 оноос эхэлсэн ба одоогоор 4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна. Эмийг бүртгүүлэхдээ зохих журмын дагуу эмийн бүртгэлийн бичиг баримтуудыг бүрдүүлж Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний дараа Эмийн бүртгэлийн гэрчилгээ олгон цахим мэдээний сан буюу Лайсмед програмд бүртгэдэг.

    Эмийн бүртгэлийг цахимжуулах ажил 2006 оноос эхэлсэн бөгөөд шинэчлэн сайжруулах ажил нь 2015 оноос үе шаттайгаар хийгдсэн. Лайсмед програм шинэчлэгдснээр эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн үйл ажиллагаа боловсронгуй болж бүртгэлийн явцыг хянах боломжтой болсон ба биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн мэдээний сан шинээр бий болох юм. Мөн эм, эмийн түүхий эдийн экспорт, импортын лиценз хүсэх үйл ажиллагаа илүү боловсронгуй болж байна. Харин иргэд Монгол Улсад бүртгэлтэй эмийн мэдээллийг хүссэн үедээ харж хуурамч эм худалдан авч амь нас эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх боломжтой юм. Мөн эмийн баталгаажсан хэрэглэх зааврын мэдээлэлийг авах боломжтой юм.




    Монгол Улсад худалдаалагдаж байгаа эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой юм.
2211 2212 2213 2214 2215 2216 2217
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    8 цаг 10 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    8 цаг 15 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    8 цаг 20 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    8 цаг 55 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    9 цаг 17 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    9 цаг 49 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    9 цаг 56 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    10 цаг 16 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    10 цаг 20 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    10 цаг 37 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    10 цаг 40 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    10 цаг 42 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    10 цаг 46 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    10 цаг 49 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    13 цаг 2 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    13 цаг 17 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    14 цаг 7 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    14 цаг 13 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    14 цаг 17 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    14 цаг 27 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК