Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2216 2217 2218 2219 2220 2221 2222
  • Оюутнууд бүтээлээрээ өрсөлддөг “Алтан хулгана” наадам болно
    2017 оны 4 сарын 29
    “Алтан хулгана” наадам
  • ”Үзүүр гялан”-гийн олдворыг олон нийтэд танилцуулна
    2017 оны 4 сарын 29
    Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас 2016 онд Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворуудаар ”Хадан гэрийн соёл” үзэсгэлэн зохион байгуулж, олон түмний хүртээл болгохоор болжээ.
  • Даваа гарагт хилийн боомтууд амарна
    2017 оны 4 сарын 29
    даваа гарагт хилийн боомтууд амарна
  • Амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны дүнг нэгтгэж байна
    2017 оны 4 сарын 29
    Орон даяар явуулсан өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны дүнг нэгтгэж эхэлжээ.

  • Өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 4 сарын 29
    Сүхбаатар 10:30-20:00 10, 11-р хороо УБЕГ, ЦЕГ-ын холбооны хэлтэс, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын төв, Хараа, 29-р тусгай дунд сургууль, Цагдаагийн ажилчдын байр болон эдгээрийн ойр орчмоор
    Чингэлтэй 10:30-14:00 1-р хороо Монгол банк, Үндэсний үнэт цаас, Монтель ХХК, 5-р цэцэрлэг, ЗГБНЗ /4-р байр ХЗДХЯ/, УБ хотын банк, Төрийн банк болон эдгээрийн ойр орчмоор
  • Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно
    2017 оны 4 сарын 29
    Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно
  • Амралтын өдрүүдэд дулаахан байна
    2017 оны 4 сарын 28
    4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаан, Увс нуурын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн саваар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байв. Амралтын өдрүүдэд энэ байдал үргэлжлэн, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говь талын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод амралтын өдрүүдэд хур тунадасгүй, дунд зэргийн салхитай, шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-26 градус дулаан байна.
  • Агаарын эргүүл ажиллаж эхэллээ
    2017 оны 4 сарын 28
    Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс -ээс ”Эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өдөр бүр 11, 16, 22, 23 дугаар хороодын нутаг дэвсгэрт нисдэг камер ашиглан эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэллээ.
  • ”Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2017” боллоо
    2017 оны 4 сарын 28
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ”Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн Газар, Барилга, Хот Байгуулалтын Яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын Хөгжлийн Төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав. Тус арга хэмжээг нээж Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр үг хэлсний дараа УИХ дарга М.Энхболд, Ерөнхий сайдын мэндчилгээг холбогдох албаныхан уншиж танилцууллаа.
    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүн амын орон сууцны хэрэгцээг хангах үүднээс “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн гэр хорооллын дэд бүтэц, шугам сүлжээ барьж байгуулахад онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд илгээлтдээ дурьджээ. Тэрбээр, Барилгын салбарынхан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорих болсон нь улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах чухал үйл явдал болж байна. Засгийн газраас барилгын салбрын шинэлэг арга хэрэгсэл, дэвшилтэт техник, технологийг бүх талаар дэмжих болно” хэмээсэн байна.

    Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжиж эхэлснээс хойш барилгын компаниуд идэвхтэй ажиллаж байгаа ч дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлээгүйн улмаас ажил төдийлөн урагшилж чадахгүй байгааг БХБ-ын сайд Г.Мөнхбаяр хэллээ.
    Тиймээс гэр хорооллийн 200 айл тутмын дунд нэг ус, дулаан дамжуулан бичил төв буюу “Service centre” байгуулахаар ажиллаж байгаа аж. “Service centre” байгууласан хэсгийн айл өрхүүдийг ипотекийн зээлд хамруулж амины орон сууц барих боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг дурьдсан юм.

    Түүнчлэн “Улаанбаатар хот болоод 9 аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьж байгаа. Үүнд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар болон бусад таван аймагт, Полшийн засгийн газрын зээлээр дөрвөн аймагт цэвэрлэх байгууламж барихаар ярилцаж байна. Мөн аймгийн төвүүдэд цэвэр усны хангамж томоохон асуудал болж байна. Тухайлбал, Улаанбаатар хот болон Говь-Алтай аймаг. Тэгэхээр цэвэр усны нөөцөө хэмнэхийн тулд айл өрхүүдээс цэвэрлэх байгууламжид очиж, шүүгдсэн усыг үйлдвэрлэл болон орон сууцны 00 өрөөнд ашигладаг болно. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг төсөвт суулгадаг болсон. Энэ онд 300 тэрбум төгрөг тусгасан байгаа. Цаашдаа донор орнуудын зээл, тусламжид тулгуурлан санхүүжилтийг өргөжүүлэхээр ажиллаж байгаа” гэлээ.

    Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс инженер техникийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах тогтолцоог шинэчлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, компаниудын чадавхыг сайжруулах болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.

    Мөн энэ үеэр нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт” сэдэвт илтгэл тавьсан юм. Тэрбээр “Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хотын засаглалын хүрээнд бид бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан санхүүжилтын шинэлэг тогтолцоог нэвтрүүлж ажиллаж байна. Мөн нийслэлийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжихийн тулд Улаанбаатар тусгай бүсийг байгуулж, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төвүүдийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг глд зорилгоо болгоно. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргах боломж нөхцөлийг бид бүрдүүлнэ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичгийн дагуу дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай орчинг бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлж ажиллана. Мөн 2020 онд төлөвлөлтөөр замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, тээврийн хэрэгслийн ачааллыг жигд тараах зорилгоор шинээр хотын төв болон дэд төвүүдийг холбосон босоо 8, хэвтээ 5 тэнхлэг, 4 цагариг зам бий болгоно” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цагдаагийн хөлний булчинг хазаж танхайрсан монгол залуусыг 8-10 саяар торгожээ
    2017 оны 4 сарын 28
    Монгол улсын хоёр иргэн Өмнөд Солонгос улсын Чежү арлын цагдаагийн газарт танхайрсан хэргээр энэ оны хоёрдугаар сард саатуулагджээ.
  • Автобуснуудын техникийн бүрэн бүтэн байдлыг сайжруулна
    2017 оны 4 сарын 28
    Хан-уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрт Нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг автобус компаниудын автобусуудад хяналт шалгалт хийлээ.
    Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгсэл нь зорчигчдын ая тухтай, аюул осолгvй зорчих, аялах нехцел бvрдсэн, техникийн хувьд бvрэн бvтэн байхаас гадна ”Автотээврийн хедлех бvрэлдэхvvний техникийн байдалд тавих шаардлага” MNS-4598:97 стандартад заасан шаардлага, нийтийн зорчигч тээврийн стандартын /MNS 5012:2001/, МУ-ын ЗХД-ийн 2-р хавсралтад заагдсан заалтуудын хэрэгжилтийг хангаж байх шаардлагатай юм.
    Дээрх дүрэм, стандартуудын хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “АТТ” ХХК, “Атибус” ХХК, ”Зорчигч тээврийн нэгтгэл” ОНЕААТVГ-ын 1-р баазуудын тээврийн хэрэгслүүдэд үзлэг шалгалт явууллаа.
    Уг шалгалтаар тээврийн хэрэгслүүд утаа ихтэй, техникийн байдал бvрэн бус, енге vзэмж муутай, гэрэлтvvлэх хэрэгсэл ажиллахгvй зэрэг зөрчлүүд илэрснийг арилгуулхаар аж ахуй нэгж байгууллагуудад хугацаатай албан мэдэгдэл хvргvvлсэн бөгөөд үр дүнг тухай бүр тооцон ажиллах болно.
  • БНСУ-ын Зохиогчийн эрхийн комисстой хамтран ажиллана
    2017 оны 4 сарын 28
    Оюуны Өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газар, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Зохиогчийн эрхийн комисстой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
  • Төр зардлыг нь хариуцан хийх анхны мэс засал хийгдэнэ
    2017 оны 4 сарын 28
    Төр зардлыг нь хариуцан хийх анхны мэс засал хийгдэнэ
    Өмнөх сард Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрхтэн шилжүүлэн суулгах (элэг, бөөр, ясны чөмөг) мэс заслын зардлыг төрөөс хариуцуулах” асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний дагуу анхны элэг шилжүүлэн суулгах хагалгааг 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр боллоо.

    Иргэн Ш.Мөнхжаргал 2016 онд элэгний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орох болж, байр, машинаа зарж, таньдаг мэддэг бүхий л хүмүүсээсээ хандив тусламж гуйн хагалгааны мөнгөө цуглуулсан хэдий ч хагалгаандаа хүрэлцэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд одоогоор айлын гэр түрээслэн амьдарч байгаа аж. Мөн түүний донорыг олох шинжилгээнд ураг төрлийн хүмүүс нь орсноос, зөвхөн нөхрийнх нь таарч нэг гэр бүлийн хоёр хамт хагалгаанд орох болсон байна. Ингээд гэрт ажил хийх хүнгүй санхүүгийн өндөр эрсдэлд орж явтал, элэг үнэгүй шилжүүлэх болсон баярт мэдээг дуулаад итгэж ядаж байснаа ярьсан юм.
    Тэрээр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэгүй болгох шийдвэрийг гаргаж, иргэдийнхээ нуруун дээрх санхүүгийн хүнд ачааг үүрэлцэх шийдвэр гарагсан Засгийн газар болоод МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нартаа маш их талархаж байгаагаа хувиасаа болон ах, дүү нарынхаа өмнөөс илэрхийлээд, өдий болтол эмчилж, эрүүл саруул авч яваа эмч нартаа талархаж байгаагаа хэллээ.
    Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн бөгөөд цаашид үүнийг төрөөс хариуцдаг болж байна. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгдэж байгаа юм.
    Өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний хорт хавдар, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их гэсэн үг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн ба үүнээс 30 мянга орчим нь элэгний хатууралтай байх магадлалтай байна.

  • ”Cоёл, аялал жуулчлалын өдөрлөг” зохион байгуулагдлаа
    2017 оны 4 сарын 28
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Дорноговь аймгийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай импортыг орлох, экспортын баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэвшилтэт техник, технологи, туршлага судлуулах хөрөнгө оруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Дорноговь аймгийн “Соёл, Аялал жуулчлалын өдөрлөг” Эрээн хотод боллоо.



    Өдөрлөгийн үйл ажиллагаанд Сайншанд, Замын-Үүд, Эрдэнэ, Улаанбадрах, Дэлгэрэх зэрэг сумын 60 гаран жижиг дунд бизнес эрхлэгчид мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, арьс ширэн эдлэл, үндэсний хувцас болон ноос ноолууран бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, уран зураг, сийлбэр, монгол гэр зэрэг олон бүтээгдэхүүнээр оролцож, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд энэхүү үзэсгэлэнгээр 40 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн юм. Харин аялал жуулчлалын компани, зочид буудал, ресторан, Бүрдэнэ булаг, Халзан уулын амралтын газар зэрэг 20 гаруй байгууллагуудын төлөөлөл өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан танилцууллаа. Ирэх есдүгээр сард Дорноговь аймаг хамтын ажиллагаатай Бугат хотод энэ чиглэлийн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

  • Ховд аймагт ихэр тугал гарчээ
    2017 оны 4 сарын 28
    Өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймгийн Манхан сумын малчин Х.Нямсүрэнгийн хотонд ингэ ихэрлэсэн бол Үенч сумын “Цагаан түнгэ” сумын
  • Хуурамч цемент худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
    2017 оны 4 сарын 28
    НМХГ-ын улсын байцаагчид барилгын материалуудад хяналт шалгалт хийж байна. Шалгалтын үеэр ил задгайгаар
  • 18 шатахууны түгээх станцын цахилгааныг хязгаарлаж, таван саяар торгожээ
    2017 оны 4 сарын 28
    НМХГ шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг станцуудад шалгалт хийжээ.
  • Цагдаагийн алба хаагчдад шагнал гардууллаа
    2017 оны 4 сарын 28
    ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
  • Энэ сарын 30-нд хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг аян өрнүүлнэ
    2017 оны 4 сарын 28
    Энэ сарын 30-нд хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг аян өрнүүлнэ
  • Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж байна
    2017 оны 4 сарын 28
    - Элэгний С вирусийн эмийн үнийн хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөгийг зарцууллаа

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас анх удаа элэгний С вирусийн эсрэг Вирпас, Ледифос, Ледвир, Харвони, Хепсинат-ЛП эмийн хайрцаг тутмын үнэд 210,0 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд 8.7 мянган даатгуулагчид олгосон эмийн үнийн хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг олгосон бол 2017 онд С вирусийг эмчлэх эмийн үнийн хөнгөлөлтөд 18.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

    - 5 хүртэлх насны хүүхдийн ханиаданд ууж хэрэглэх эмийн үнэд 100 хувийн хөнгөлөлт үзүүллээ

    Хүйтний эрч чангарч, агаарын бохирдлоос үүдэн хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх 10 ерөнхий нэршлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас анх удаа 100 хувь хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж, урьдчилсан байдлаар дээрх эмийг хэрэглэсэн 70 орчим мянга хүүхдийн эмийн үнийн хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгалын сангаас 1.0 тэрбум төгрөг зарцууллаа.

    - Гемодиализийн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлж эхэллээ

    Төрийн өмчийн эмнэлгүүдэд бөөр орлуулах эмчилгээний төрөл болох гемодиализ эмчилгээний аппаратын хүрэлцээ тааруу, хүлээгдэл, чирэгдэл үүсч байгаагаас иргэд хувийн хэвшлийн эмнэлгүүдэд өндөр өртгөөр эмчлүүлж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсний дагуу Эрүүл мэндийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хооронд “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээний зардлыг санхүүжүүлэх гэрээ” байгууллаа. Энэхүү гэрээний хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь шаардлага хангасан хувийн хэвшлийн 7 эрүүл мэндийн байгууллагай “Гемодиализ эмчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ” хийн иргэдэд үзүүлж байгаа эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн эрсдэлийг хуваалцах боломжийг бүрдүүлж, эмчилгээ шаардлагатай байгаа 140 гаруй иргэнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна.
2216 2217 2218 2219 2220 2221 2222
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    6 цаг 52 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    6 цаг 57 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    7 цаг 2 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    7 цаг 38 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    7 цаг 59 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    8 цаг 31 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    8 цаг 38 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    8 цаг 58 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    9 цаг 2 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    9 цаг 19 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    9 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    9 цаг 24 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    9 цаг 28 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    9 цаг 31 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    11 цаг 44 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    11 цаг 59 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    12 цаг 49 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    12 цаг 55 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    12 цаг 59 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    13 цаг 9 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК