-
2017 оны 4 сарын 28
МУ-ын гавьяат эмч Ч.Насанбат Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангиллын шинэчлэн батлагдсан жагсаалтыг Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт танилцууллаа. Сургалтын хэсгээс хүргэж байна.
АНАБОЛИК БОДИС
ХОРИГЛОГДСОН АНАБОЛИК БОДИСУУД:
1. АНАБОЛИК АНДРОГЕНИК СТЕРИОДУУД
Эдгээр бодисууд нь бүх цаг үед хориглогдоно. Энэ нь тэмцээний үед болон тэмцээний бусад ямар ч тохиолдолд хориотой гэсэн үг.
Анаболик төрлийн стериодууд нь хоёр төрөл байдаг.
Үүнд:
1. Хүний биед үүсдэг
2. Гаднаас авдаг
WADA-н 2017 оны допингийн хориглосон эм зүйн ангилалын жагсаалтанд ямар нэгэн өвчний үед эсвэл ямар нэгэн байдлаар хэрэглэхийг хоригложээ. Өмнө нь тодорхой хэмжээтэй хэрэглэхийг зөвшөөрдөг байсан бол шинэчилсэн дүрмээр энэ бүлгийн бодисыг эмчилгээний зориулалтаар ч хэрэглэхийг хориглоно.
Хүний биед үүсдэг стериод анаболик гэж байдаг. Биед үүсдэгт нь тодорхой тун зааж өгдөг. Харин гаднаас үүсдэг энэ төрлийн бодист огт тун заахгүй. Допингийн зөрчилд тооцогдоно.
WADA 2017 онд Анаболик төрлийн стериодуудад шинээр нэг бодис нэмсэн. Энэ нь зурган дээр улаанаар тэмдэглэсэн буюу 5а-андрост-2-ен юм.
Энэ нь бидний хэрэглэж буй уураг амин дэмэнд сүүлийн үед агуулагдах болжээ. Хэрвээ таны хэрэглэж буй уураг, амин дэм, хүнсний нэмэлт тэжээл 5а-андрост-2-ен гэсэн агууламжтай байвал допингод тооцогдохыг анхааруулж байна.
Энэ эмийн бодис өмнө нь допингийн төрөлд тооцогддоггүй байжээ.
Энэ төрлийн бодис нь эрэгтэйчүүдийн бэлгийн бойжилт, ерөнхий ажиллах чадварыг тодорхойлдог гол бодисыг идэвхижүүлж, өдөөж өгдөг болохыг сүүлийн хоёр жилийн хугацаанд лабораторийн судалгаагаар тогтоосон юм байна. Тиймээс тухайн тамирчны ажиллах чадварт нөлөөлөх тул допингийн хориотой эм зүйн жагсаалтанд оруулжээ.
Энэ төрлийн бодис сүүлийн жилүүдэд уураг болоод хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс илэрч байгааг анхаарах хэрэгтэй. Тиймээс тамирчид ялангуяа дэлхийн тавцанд улс эх орноо төлөөлдөг үндэсний шигшээ багийн тамирчид дураараа уураг, амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Хэрэглэх тохиолдолд хариуцсан эмч мэргэжилтнүүдтэйгээ зайлшгүй зөвлөх ёстойг анхааруулж байна.
-
2017 оны 4 сарын 28
Хөдөлмөрийн яармаг болж байна
-
2017 оны 4 сарын 28
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын тушаалаар ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Алтанцомыг тус албан тушаалд жинхлэн томиллоо.
ЗТХ-ийн сайдын тушаалд, “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг, төрийн албаны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлж ирүүлсэн Балдандоржийн Алтанцомыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилсугай” гэжээ.
-
2017 оны 4 сарын 28
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Ж.Мөнхбат Япон Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг
-
2017 оны 4 сарын 28
Дорноговь аймгийн Сайншанд хотод нарны цахилгаан станцын шав тавилаа. Монголын хамгийн том буюу 30мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг Дезерт Солар Пауэр Вуан ХХК Герман улсын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх аж.
-
2017 оны 4 сарын 28
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
-
2017 оны 4 сарын 28
Өндөр гоолиг орос бүсгүйгээр тамгаа түшүүлэх болсон Х.Бадамсүрэнгийн тухай жиг жуг яриа Эрдэнэтээр нэг тархжээ. Тэрээр туслахаа хаа ч явсан дагуулж, чамирхдаг аж. ОХУ-д үйлдвэрийн зардлаар 10 хоног зугаалаад ирснийг нь бүгд л сэм шивнэлдэнэ. Сайхан бүсгүйг харах шалтаг хайж, даргынхаа өрөөгөөр эргэлдэнэ. Ер нь л Анна Семоновна Юрьевна гэх орос нарийн бичиг бүсгүй Эрдэнэт үйлдвэрийн удирдах түвшинд цайны хачир болсоор удаж байна. Тэгвэл захирал саяхан хийсэн мэдэгдэлдээ 2018 оны 01 сарын 01 гэхэд орос мэргэжилтнүүдээ нутаг буцаахаа амласан. Харин ижил дасал болсон туслах бүсгүйгээ ямартай ч авч үлдэнэ гэдгийг тодорхой хүрээнийхэн баталдаг.
Олон нийтэд дэлгэгдсэн баримтаар унтлагын өрөөгөө тавиад сая төгрөгөөр тансаглан тохижуулсан нь бий. Тодруулбал Melodia брэндийн 25,5 саяын унтлагийн иж бүрдэл, 15 саяын шкаф, 8,5 саяын үнэтэй коммод нь Аннагийн сэтгэлийг эзэмдэхийн төлөө хийсэн сонголт гэж дээрх хачир ярианд өрнөдөг гэсэн. Үнэхээр ч жар гарч яваа захирал ганцаараа тийм тансаг хөнжилд хөлбөрөөд ч яалтай, хэзээнээсээ сайхнаараа алдартай орос бүсгүйн хэрэгцээ шаардлагыг хангах гэж ийнхүү хэл амны бай болж яваа ч юм билүү, олны үг ортой л гэдэг дээ.
-
2017 оны 4 сарын 28
Жил бүрийн хаврын улиралд барилгын ажил идэвхжиж эхэлдэг энэ үед уламжлал ёсоор зохион байгуулагддаг “Barilga Expo 2017” олон улсын үзэсгэлэн 2017 оны 4-р сарын 28-ны өдөр 12:00 цагт Мишээл Экспо төвд нээлтээ хийх гэж байна.
Үзэсгэлэн Орон сууц, ногоон барилгын чиглэлээр 4-р сарын 28-30, Барилгын материал, дэвшилтэт технологийн чиглэлээр 5-р сарын 5-7-ны өдрүүдэд үргэлжилнэ.
9 дэх жилдээ зохион байгуулагдаж, барилгын салбартаа брэнд болон танигдсан энэхүү үзэсгэлэн нь орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ногоон барилга, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид гээд 200 гаруй компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэгэн дээвэр дор төвлөрүүлж, иргэддээ хүргэдэг уламжлалтай.
Оролцогч компаниуд зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд хөнгөлөлт урамшуулал, хонжворт сугалаатай худалдаа явуулах юм. Мөн иргэдэд зориулсан амины орон сууцаа өөрсдөө барих тухай, технологийн зөвлөгөө өгөх олон сургалт семинарууд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.
-
2017 оны 4 сарын 28
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Н-ын гэрийн вакум цонхыг түлхэн орж, мөнгөн аяга,
-
2017 оны 4 сарын 28
ТАНИЛЦ: Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж болох улсын эмнэлгүүд
-
2017 оны 4 сарын 28
БНХАУ-ын олон улсын хөдөлмөрчдийн баяр ирэх сарын 1-ний өдөр тохионо. Энэ өдөр Монгол, Хятадын боомтууд амрах бөгөөд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж. Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу автозамын боомт ажиллана.
“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу амрах аж.
-
2017 оны 4 сарын 28
ТОП-100 Аж ахуйн нэгжийг төсөвт төвлөрүүлсэн татвар болон борлуулалтын хэмжээ, ашиг орлого, тухайн байгууллагад ажиллаж байгаа нийт ажиллагсадын тоо болон санхүүгийн бусад үзүүлэлтүүдийг харгалзаж тодруулдаг бөгөөд Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын албан ёсны баталгаажсан тоон үзүүлэлтэд тулгуурлаж шалгаруулдаг билээ.
2016 онд Төрийн банкны нийт актив 2 их наяд төгрөгт хүрч, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,8 их наяд төгрөг, тайлант жилд 10.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласнаас гадна нийт активт эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 1,7 хувьд хүрч, Монголын арилжааны банкнуудаас хамгийн эрсдэл багатай банк гэдгээ дахин баталгаажуулж чадлаа.
Банк нь тайлант онд энэхүү ашиг орлогын өсөлтөөс гадна үйл ажиллагааны олон чиглэлээр өсч буй байр сууриа хадгалж ирсэн бөгөөд харилцагчдад хүргэх үйлчилгээнийхээ боломжийг сайжруулах, үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй болгоход чиглэж ажилласан юм.
-
2017 оны 4 сарын 28
Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй билээ.
Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон.
Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр 11:00 цагаас Чингисийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэх юм байна.
Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд энэ өдрийг ээлжлэн зохион байгуулдаг.
Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Тагнуулын ерөнхий газраас зохион байгуулах юм.
Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, хошууч генерал Г.Махбариад, О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал О.Үржин, бригадын генерал Т.Бадрал, бригадын генерал Г.Ариунбуян нарын алтан мөрдөст генерал цолтнууд төрөн гарсан билээ.
Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс алтан мөрдөст генералууддаа болон тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 28
ӨНӨӨДӨР 1000 ажил олгогчдын зөвлөгөөн болно
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран 1000 ажил олгогчдын зөвлөгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өнөөдөр зохион байгуулна. Зөвлөгөөн 10 цагт эхлэх бөгөөд шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдыг шалгаруулахаас гадна хууль тогтоомжийг сурталчилах нээлттэй өдөрлөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэл болон 9 дүүрэг хамтран зохион байгуулна. Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1000 ажил олгогч оролцох бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ЭМНДЕГ-ын удирдлагууд болон холбогдох газар хэлтсийн дарга нар оролцоно.
-
2017 оны 4 сарын 28
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
-
2017 оны 4 сарын 27
ТОП-100 Аж ахуйн нэгжийг төсөвт төвлөрүүлсэн татвар болон борлуулалтын хэмжээ, ашиг орлого, тухайн байгууллагад ажиллаж байгаа нийт ажиллагсадын тоо болон санхүүгийн бусад үзүүлэлтүүдийг харгалзаж тодруулдаг бөгөөд Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын албан ёсны баталгаажсан тоон үзүүлэлтэд тулгуурлаж шалгаруулдаг билээ.
2016 онд Төрийн банкны нийт актив 2 их наяд төгрөгт хүрч, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,8 их наяд төгрөг, тайлант жилд 10.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласнаас гадна нийт активт эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 1,7 хувьд хүрч, Монголын арилжааны банкнуудаас хамгийн эрсдэл багатай банк гэдгээ дахин баталгаажуулж чадлаа.
Банк нь тайлант онд энэхүү ашиг орлогын өсөлтөөс гадна үйл ажиллагааны олон чиглэлээр өсч буй байр сууриа хадгалж ирсэн бөгөөд харилцагчдад хүргэх үйлчилгээнийхээ боломжийг сайжруулах, үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй болгоход чиглэж ажилласан юм.
-
2017 оны 4 сарын 27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Шведийн Вант Улсын Элчин сайд хатагтай Анна Линдстэдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Шведийн Вант Улсын Бээжин дахь Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Якоб Холтуис болон холбогдох албаны хүмүүс байлцав.
Шведийн Вант Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Анна Линдстэд Монгол Улсын Ерөнхийлөгчид “Итгэмжлэх жуух бичиг” өргөн барихаар ирсэн аж. Тэрбээр нийслэлийн удирдлагатай уулзаж хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, агаар хөрсний бохирдлыг бууруулахаар авч буй бодлого, арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.
Хотын дарга С.Батболд “Бид бүхий л талаар хамтран ажиллах сонирхолтой байна. Улаанбаатар сэрүүн бүсийн хот учир Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц болон насжилт ихтэй хуучны орон сууцны дулаан алдалтыг багасгах тал дээр танай улсаас туршлага судлах хүсэлтэй байна. Мөн бид Улаанбаатар хотыг ногоон хот болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ тал дээр та бүхэн туршлагаасаа хуваалцаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах боломж бий. Нийслэлийн гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Бид Шведийн хотуудтай харилцаа холбоотой ажиллах сонирхолтой. Улаанбаатар хот дэлхийн 30 гаруй хоттой эгч дүү болон найрамдалт харилцаатай. Таныг элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцаа илүү өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Танд ажлын өндөр амжилт хүсье” хэмээлээ.
Элчин сайд хатагтай Анна Линдстэд “Уулзалтын өмнө НҮБ түүний харьяа байгууллагууд, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нартай Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн талаар уулзаж ярилцсан. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан томоохон асуудлууд тулгарч байгаа. Улаанбаатар хот хог хаягдлын удирдлагын тогтвортой тээвэрлэлтийн асуудал тулгарч байгаа гэдгийг хэлж байсан. Бид эрчим хүч, уул уурхай, тээвэрлэлт гэх мэт олон асуудал дээр хамтран ажиллах боломжтой нь харагдаж байна. Богинохон хугацаанд ирж байгаа хэдий ч маш олон салбарт хамтран ажиллах санаа төрж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 27
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран 1000 ажил олгогчдын зөвлөгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд маргааш зохион байгуулна.
Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулах, олон нийтэд сурталчилах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх, хамтран ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1000 ажил олгогч оролцох бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ЭМНДЕГ-ын удирдлагууд болон холбогдох газар хэлтсийн дарга нар оролцоно.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогч Д.Энхтөр, ИТХ-ын дарга Ц.Сандуй, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Э.Ганбаатар, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ч.Лхагважав болон нийслэлийн зарим агентлагын удирдлагууд урилгаар оролцоно.
Зөвлөгөөний үеэр шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдыг шалгаруулахаас гадна хууль тогтоомжийг сурталчилах нээлттэй өдөрлөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэл болон 9 дүүрэг хамтран зохион байгуулна
Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой тохиож байгаа учир энэ жил 75 ажил олгогчдыг шалгаруулахаар шийдвэрлэсэн юм.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан шилдэг ажил олгогчдыг шалгаруулах болзол, журмын дагуу нийслэлийн хэмжээнд 65 ажил олгогчийг шалгаруулж, үндэсний 10 шилдгийн шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулсан.
Улсын хэмжээнд 43 мянга, нийслэлийн хэмжээнд 26 мянга гаруй ажил олгогч байдаг. Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан даатгуулагчийн тоогоор тэргүүлсэн байх, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн бодитой тодорхойлж, шимтгэл төлөлтөөрөө тэргүүлсэн байх шаардлагыг нэн тэргүүнд тавьсан.
Мөн тайланг хуулийн хугацаанд тушаасан, ажилтнуудынхаа нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан байх, Даатгуулагчийн тогтвортой байдал, өсөлт, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт зэргийг харгалзан үзэж, шалгаруулалтыг хийсэн юм гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 27
Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажил, эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сараас эхлэн 1 сарын хугацаатай “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Н-ын гэрийн вакум цонхыг түлхэн орж, мөнгөн аяга, хөөргийг ЕБС-ын сурагч А, оюутан С, М, тодорхой эрхэлсэн ажилгүй О, С нар согтуурсан үедээ хулгайлсан, тус дүүргийн 18 дугаар хороонд оршин суух М-ын гэрийн хаалганы цоожийг хөшиж, мөнгөн аяга, 32 инчийн зурагтыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Б согтуурсан үедээ хулгайлсан хэргүүдийг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай илрүүлэн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна.
-
2017 оны 4 сарын 27
Олон Улсын Улаан Загалмай ба Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооноос Австралийн Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран 2017 оны 04 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Австрали Улсын Сидней хотноо зохион байгуулж буй “Ази-Номхон далайн орнуудын Гамшгийн хуулийн хээрийн сургуулилт” сэдэвт үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал оролцож байна.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хууль болон Монгол Улс дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны талаарх танилцуулга, илтгэлийг оролцогч нарт хийлээ.
“Ази-Номхон далайн орнуудын Гамшгийн хуулийн хээрийн сургуулилт” сэдэвт үйл ажиллагаанд Ази, номхон далайн бүс нутагт гамшгаас хамгаалах хууль, эрхзүйн чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагаа, өөрчлөлт, шинэчлэлт, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь иргэн-цэргийн харилцаа зэрэг мэдээ мэдээллийг оролцогч нарт хүргэхээс гадна гамшгийн удирдлагын дасгал ажлыг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.