Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2220 2221 2222 2223 2224 2225 2226
  • Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлжээ
    2017 оны 4 сарын 26
    чанга дэглэмтэй хорих анги руу ач
  • АТГ-ын ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байна
    2017 оны 4 сарын 26
    АТГ-ын ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байна
  • Есөн хуруугаа тайруулсан байлдагчийн Ерөнхийлөгчид бичсэн захидал бүрэн эхээрээ
    2017 оны 4 сарын 26
    Есөн хуруугаа тайруулсан байлдагч Ерөнхийлөгчид захидал бичив
  • Ц.Оюунгэрэл 29 дүгээр сургуулийн захирлаар Б.Насанбаярыг тавих хүсэлтэй байна
    2017 оны 4 сарын 26
    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас 29 дүгээр тусгай сургуулийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж,
  • Хилийн цэргийн анги, заставуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэв
    2017 оны 4 сарын 26
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн “Урьдчилан сэргийлэх хилийн хөдөлгөөнт бүлэг”-ийн 2 дугаар ээлж нь энэ оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 22-ны хооронд зүүн бүсийн хилийн цэргийн анги, заставуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлээд ирлээ.


  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг Сүхбаатарын талбай дээрээс аваарай
    2017 оны 4 сарын 26
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг маргааш буюу 4 дүгээр сарын 27-нд зохион байгуулагдана.
  • Архины хордлогын улмаас нэг нь нас барж, таван нь гүн хордлоо
    2017 оны 4 сарын 26
    Хэнтий аймагт энэ сарын 25-нд иргэд архинд хордож нэг иргэн нас барж, таван иргэн гүн хорджээ. Улмаар Улаанбаатар хот руу яаралтай хүргэгдсэн байна.
  • 32-р цэцэрлэгийн хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ
    2017 оны 4 сарын 26
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн Хүүхдийн шүдний эмч, бэлтгэл ахмад М.Батцэцэг, хүүхдийн их эмч Ч.Ганчимэг, хүүхдийн сувилагч А.Сугармаа нар 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр ХСИС-ийн дэргэдэх 32 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ.
  • Шуурхай: 29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
    2017 оны 4 сарын 26
    Нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ.
  • Монгол эмэгтэйчүүд хулгай хийж байгаад баригдав
    2017 оны 4 сарын 26
    Өмнөд Солонгосын Тэгү хотын цагдаагийн газраас тус хотын нутаг дэвсгэр дээр санаатайгаар хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн монгол эмэгтэйчүүдийг баривчилжээ.
  • Маргаашнаас шилжилт хөдөлгөөнийг зогсооно
    2017 оны 4 сарын 26
    Зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэгвэл үүнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм.



    Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” хэмээн заасан байдаг.



    Тиймээс энэ сарын 27-ноос өмнө амжиж шилжилт хөдөлгөөн хийхийг анхааруулж байна.

  • Д.Мөнхбат: Төрөөс цэрэг эрээ нэхэн шагнах хэрэгтэй
    2017 оны 4 сарын 26
    1. Саяхан ЗХ-ний нэгэн ангийн хээрийн гаралтын үед гарсан гранатны ослыг шалгасан эцсийн дүгнэлт хараахан олон нийтэд зарлагдаагүй байна. Тайван цагт сургууль дадлагын үед цэрэг эрчүүд амь насаа алдсан нь тун харамсалтай. Хаа нэгтээ нь хариуцлагын асуудал байгаа. Ямар ч л гэсэн тэд цэрэг хүний үүргээ гүйцэтгэж явсан юм. Гар гранат нь тэсрэхдээ чагтыг сугалж хөшүүргийг сул тавьсанаас хойш 3.2- 4 сек-д бүх зүгт адил даралтаар задран дэлбэрдэг. Иймээс хэрэв давшилтын гранат бол 25-50 м, хориглолтынх бол 200 м хүртэл радиуст аюултай. Алдаж унагасан гранатаа хурдан авч хол шидэх гэж дээрээс нь тонгойх үед амжаагүй юу, эсвэл шууд цээжээрээ хаасан уу? Аль нь ч байсан тэр бусдыгаа аврах гэсэн оролдлого бөгөөд өөрийнхөө хариуцлагыг амиараа хүлээх зориг зүрхтэй офицер байжээ гэж бодож байна. Тийм биш амиа бодсон бол холдож хэвтэх, бусдын араар орох оролдлого хийх биз.
    Тэгэхээр хэдийгээр өөрөө байхгүй ч нэрийг нь алдаршуулах, төрөөс цэрэг эрээ нэхэн шагнах хэрэгтэй.
    2. 1990 оноос өмнө манай арми одоогийнхоос хэд дахин том байх үед байлдааны бэлтгэл сургууль, ялангуяа хээрийн дадлага сургууль өргөн хүрээтэй, бүх нэгтгэл, анги, салбаруудыг бүрэн хамарч явагддаг байсан. Энэ үед сургалтын үе шатны явцад зэвсэг техникийн осол цөөнгүй гардаг байсан.
    Гранаттай холбоотой өөрийн нүдээр харж байсан нэг ослын талаар дурдъя. Намайг АА-ийн 152-р ангид мотобуудлагын салааны захирагч байх үед нэг өдөр манай офицерууд галын бэлтгэлийн хичээлээр давшилтын гранат шидэж байсан юм. Дадлага дуусах дөхөж байх үед дэслэгч Ж-ийн шидсэн гранатны тэсрэлтэд дадлага удирдаж байсан ахмад Занабазар шархдан унасан юм. Гранатны хэлтэрхий гэдсээр нь зад цохиж маш хүнд байсан ч эмнэлэгийн тусламж шуурхай авч аврагдсан. Тухайн үед маш олон удаа гранат шидүүлж байсан хашир офицер нэг удаа тайвширч анхаарал алдсанаас өртсөн байх. Ахмад Занабазар уг нь ямар их туршлагатай хүн байсныг гайхдаг нэг жишээ хэлье.
    Тэр хээрийн гаралтаар нэг өдөр манай салаа хичээлийн хуваарийн дагуу давшилтаас байлдааны буудлагатай сургууль хийсэн юм. Тактикийн дүрэм, ажиллагааны бодлого, шийдвэрийн дагуу тогтоосон заагуудад хүч задалсаар ”Дайсны” хориглолтын өвөр эгнээний өмнө ойртон гранатын заагт ирмэгц ”гранатаар галла” гэдэг командаар салааны бүх цэрэг гранат зэрэг шидээд өмнөх гүехэн жалга руу орж хэвтлээ. Нижигнэсэн дэлбэрэлтийн дараа дундын хянагч ахмад Занабазар гал зогсоо гэж хашгирав. Цааш үргэлжлүүлэх хөдөлгөөнөө зогсоож ахлах даргын командаар салааг байлдааны журмаас нь дуудаж нэг эгнээнд оруулан цэргүүдийн сумтай магазиныг авахуулж буу шалгав. Занабазар ахмад ирээд танай нэг цэрэг гранат шидсэнгүй хаана байна гэв. Уг нь бага дарга нар нь харж байгаад бүгд л шпилент сугалаад гранаттай гараа өргөн зэрэг шидсэн юм. Цэргүүд бүгд л шидсэн гээд байдаг. Шпилент цуглуулахад яах аргагүй нэг дутав. Үзлэг хийгээд олддоггүй. Ахлах даргын шийдвэрээр буудлага цаашид үргэлжлээд гранатомётчид ”дайсны” танкуудыг устгаснаар дуусч дүн гаргасны дараа дахин нарийн үзлэг хийв. Нэг цэрэг өөрийн гранатны шпилент сугалахаас айгаад тасгийн пулёмётныхоо подсумкны ёроолд хийчихсэн, хоосон гараараа шидсэн дүр үзүүлсэн, түүнийгээ хэлэхгүй нуусан байв. Занабазар ахмад зэрэг дэлбэрч байгаа гранатны тоог 27 биш 26 гэдгийг яаж мэдсэнийг одоо ч ойлгодоггүй юм. Түүнтэй 28 жил уулзаагүй. Олж уулзвал асуух юмсан.
    3. Хэлэх гэсэн гол асуудал бол цагтаа армид мотобуудлагын ротын захирагчаар амжилттай сайн ажиллаж гялалзаж явсан бэлтгэл ахлах дэслэгч Дарьсүрэнгийн Түмэнбайгалийн тухай миний тээж явсан бодол юм.
    Энэ хүн бол тайван цагийн мартагдсан баатар юм. 1987 оны хавар Эрдэнэт хот дахь АА-ийн 186-р нэгтгэлийн 208-р анги буюу ...дугаар мотобуудлагын хорооны 1-р батальоны 1-р ротын захирагч Д.Түмэнбайгаль мөн хуваарийн дагуу байлдааны буудлагатай сургуульд хариуцсан салбараа бэлтгэх явцад цэргүүдээ гранат шидүүлж дадлага хийж байв. Цэргүүд окопноос хоёр хоёроороо гранат шидэж бусад нь ар талд бэлтгэх байранд байв. Галын зааг буюу нуувчинд салааны захирагчийн хамт байж. Байлдагч... гранатаа шидэхдээ алдаж окопны урд шороон дээр унагахыг харсан ахлах дэслэгч ”хэвтээд” команд өгмөгц хоёр цэргээ дороо халхлан дарж хэвтэх агшинд гранат окопонд өнхрөн унаж дэргэд нь тэсэрчээ. Салааны захирагч, хоёр цэрэг зүгээр, харин ротын захирагчийн өрөөсөн хөл гуяныхаа доогуур бараг тасарсан байжээ. Ингэж энэ хүн жинхэнэ офицерийн ёсоор цэргүүдийнхээ араар биш өмнүүр нь орон хааж амиа золиослох эрсдлийг гаргаж чадсан. Дараа нь эмнэлэгт баруун хөлийн гуяныхаа дээгүүр тайруулж, ид гялалзаж явсан насандаа цэргийн албанаас халагдан амьдралаараа хохирсон юм. Тухайн үед энэ асуудал чимээгүй өнгөрч байсан нь армид осол зөрчил харьцангуй олон гарч байсан, нийгмийн сэтгэл зүй өөр байсантай холбоотой байх. Гэтэл энэ хүн бусдын амийг аварч өөрөө хохирчихоод өнөөдрийг хүртэл 30 жилийн хугацаанд төрийн цэргийн ямар ч одон медаль аваагүй, энгийн даруухнаар ажил хөдөлмөр эрхлэн Эрдэнэт хотод амьдарч байгаа.
    4. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2015 онд С.Г.Султангабиев гэдэг хурандаад ОХУ-ын баатар цол олгосон. Энэ хурандаа бол армийн офицер, хожим Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи төгсөөд Дотоодын цэрэгт шилжин хорооны захирагчаар томилогдон ажиллаж байх үедээ яг дээрх манай Түмэнбайгаль шиг тохиолдлоор дадлагын үед гранатаа шидэж чадаагүй алдсан бага түрүүчээ биеэрээ халхалж өөрөө хүнд шархадсан бөгөөд үүнийх нь төлөө түүнд баатар цол олгосон.
    5. Серик Султангабиев сум үл нэвтлэх хантаазтай байсан бол манай Д.Түмэнбайгальд тэр үед бронежелет гэж байгаагүй юм.
    ОХУ бол цэрэг эрчүүдээ хүндэтгэдэг ард түмэн. Манайд харин юу дутагдаж байна. Д.Түмэнбайгалийн хохь нь болоод манай арми, нийгэм мартаад өнгөрсөн үү. Тэгэх ёсгүй. Бидний хувьд одоо энэ хүний талаар олон нийтэд мэдээлж түүнд хууль ёсны тэтгэмжийг нь бүрэн олгох, цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахыг хүсч байгаа юм.
    Тэр үеийн болсон явдлын талаарх бүх баримт материалууд өөрт нь хадгалагдаж байсныг миний хүсэлтээр хувилж ирүүлсэн. Надад байгаа. Өнөөдөр тэр Эрдэнэтээс Улаанбаатарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар бөмбөгийн тэмцээнд оролцохоор ирж байгаа. Сэтгүүлчид олж уулзах боломжтой. ФБ-ийн Найзууд дэмжээрэй.
    ЗХ-ний болон Эрдэнэт хотын ахмадын байгууллагууд дэмжиж тодорхойлох ёстой. ”Монгол хурандаа”нийгэмлэг, ”Ерөнхий цэрэг” ассоциаци ТББ-ууд дэмжиж байгаа.
  • Өмнөговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
    2017 оны 4 сарын 26
    “Говийн чоно-2017” гамшгаас хамгаалах бэлтгэл сургуулилттай холбогдуулан Өмнөговь аймагт ирэх сарын 5-ны өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.

    Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулж байгаа юм. Дадлага сургууль “Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр явагдах бөгөөд Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас бүрэлдэхүүн оролцоно.

    “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага нь Монгол Улсад 2009 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил зургаа дахь удаагаа болох юм.

    Дадлага сургуульд хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, харьяа яам, агентлагуудаас нийт 200 гаруй хүн оролцоно.

    Сургалтыг танхимын болон дадлага сургууль хэлбэрээр явуулах бөгөөд хээрийн дадлага сургуулийг Даланзадгад, Цогтцэций сумдад зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Оюутан цагдааг өнөөдрөөс бүртгэнэ
    2017 оны 4 сарын 26
    Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр ажиллаж байна. Оюутан цагдаад их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26-ний өдөр болох нийслэлийн Аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болон энэ сарын 28-нд “Улаанбаатар” чуулгын байранд болох “Аялал жуулчлал-хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармагаар оюутан цагдааг бүртгэх ажээ. Оюутан цагдаа арга хэмжээнд нийт 300 гаруй оюутан хамрагдаж, гадаадын жуулчдад үндэсний ёс заншлаа сурталчилж, жуулчдыг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласнаар тэдэнтэй холбоотой хэрэг зөрчил жил бүр 20 хувиар буурсан байна
  • Дараах байршилд цахилгааны хязгаарлалт хийнэ
    2017 оны 4 сарын 26
    Маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал,

    Баянзүрх дүүрэг

    10:30-17:30 цагт: 10, 23-р хороо Улиастайн 1, 3, 3А, Б, В, 15, 18, 24, Төмөр замын 27, Сургуулийн 1, 3, 4, 7, Хангамжийн 1-4, Улаанхуарангийн 1-16, Баатархайрханы 1 ,4, 5, 6, 9-р гудамж, 012-р ЦА, 6-р цэцэрлэг, Жэсонтаян ЗБН, Цэнд-Оюу ББН, Аюурзана эсгийн цех, Асио 073-р дэлгүүр, Хөх тэгри, Мяралзаа, Азийн тулгуур, Хан түмэн, Дүлихэ, Асгат сервис, Хөдөөгийн тээвэр, Эх хөгжил, Бриллиант, Агро тех импекс ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

    Сүхбаатар дүүрэг

    10:30-16:00 цагт: 3-р хороо 5-р хороолол Зип трейд ХХК, Гантус ОСК, Тэс петролиум ШТС-8,

    Чингэлтэй дүүрэг

    10:30-12:00 цагт: 2, 3-р хороо 50 мянгатын 19, МУИС-ийн 20-р байр, 40 мянгатын 22, 23, 29, 25/4, БЗИ-25, БХ-20, ТХ-30, ХХА-30-р байр болон эдгээрийн ойр орчмоор

    10:30-16:00 цагт: 3-р хороо 1-40 мянгат 19, 20, 22, 23, 25-4, 25, 29, 30-р байр, УИД, Зиг Заг фейшн, Монос фарм трейд болон эдгээрийн ойр орчмоор,

    Хан-Уул дүүрэг

    11:00-18:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын хорих 411-р анги, Хорихын нэгдсэн эмнэлэг, Зайсан орчмоор

    12:00-14:00 цагт: 13, 14-р хороо Өлзийтийн худгууд

    14:00-16:00 цагт: 13, 14-р хороо 59-р сургууль, 165-р цэцэрлэг, ЭМН, Холбооны 32-р салбар, Өлзийт гэр хороолол

    16:00-20:00 цагт: 13, 14-р хороо Өлзийт,

    Баянгол дүүрэг

    11:00-17:00 цагт: 4, 5, 6-р хороо 10-р хороолол 9, 10, 11, 14АБ, 46, 47, 47-2, 47-3, 49Б, 51, 53-р байр, Номин, материал импекс, Хөлөг групп, Эко констракшн, 114-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,

    Сонгинохайрхан дүүрэг

    11:00-18:00 цагт: 7, 11-р хороо Зээлийн 4, 63-68, Мандалын 1-2, 13, Зүүн Баян уулын 5-6, Хөтөл, Овоот Баянхошуу, Ганхийц, Керамик ХХК-ууд.
  • 35, 63 дугаар ангиуд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
    2017 оны 4 сарын 25
    Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт явуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
  • Г.Батбаяр: “Ийгл” телевизээр гарсан мэдээлэл бусдын нэр төр, ажиллаж амьдрах эрхийг зөрчиж байна
    2017 оны 4 сарын 25
    Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, удирдлагууд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн байцаан шийтгэх
  • Бохир усны худагт хүүхэд унаж осолджээ
    2017 оны 4 сарын 25
    Дархан-Уул аймгийн Дархан сумын X багт байрлах 4-2-р байрны өмнөх бохир усны худагт хүүхэд унаж осолдсон байна.
  • “Дээшлэх амьдралын эх-Инноваци” Эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    2017 оны 4 сарын 25
    ОӨУБЕГ, Хууль сахиулах их сургууль, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран “Дээшлэх амьдралын эх-Инноваци” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, шинээр зохион бүтээсэн болон патент, гэрчилгээ авсан бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа.
  • “Иргэдээ сонсъё” аяны нэгдсэн хэлэлцүүлэг боллоо
    2017 оны 4 сарын 25
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан “Иргэдээ сонсъё” аяныг хоёр сарын хугацаанд явуулж байна. Тус аяны нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлийн иргэний танхимд боллоо. Нэгдсэн хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцож, 9 дүүргийн иргэдийн төлөөлөлд аяны талаарх мэдээллийг хүргэж, тэдний сонирхсон асуултад хариулж, санал бодлыг нь сонсч байв. Аяны хүрээнд есөн дүүргийн 30 мянга орчим иргэнтэй уулзаж, 3 мянга орчим саналыг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хөрөнгө, цаг хугацаа шаардлагатай зарим асуудлыг НИТХ-ын нэгдсэн чуулганаар оруулж шийдвэрлэн ажиллах аж.



    НИТХ-ын дарга Ц.Сандуй “Иргэдээс ирсэн санал санаачлагын дагуу газар дээр нь шийдвэрлэх боломжтойг нь шийдвэрлэж, цаг хугацаа болоод хөрөнгө шаардагдсан асуудлуудыг НИТХ-ын нэгдсэн чуулганаар шийдвэрлэнэ гэсэн байр суурьтайгаар ажиллаж байна. Аяны хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүд хамт явж иргэдэд тулгамдаад байгаа асуудлуудыг сонсон. Өнөөдрийн нэгдсэн хэлэцүүлгээр иргэдээс ирсэн саналуудыг нэгтгэж, намар хийсэн ажлуудаа иргэддээ тайлагнах болно. Иргэдээс ирсэн саналын дийлэнхийг ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал эзэлж байна. Өнгөрсөн жилүүдэд шат шатандаа буруу бодлого явуулснаас болж ажлын байргүй болж, ядуурал ихэссэн. Үүнийг засч залруулахыг иргэд хүсч байна. Түүнчлэн өдөр тутамд тулгарч буй зам, цахилгаан, төрийн албаны хүнд суртал гэх мэт асуудлуудыг иргэд хөндөж байна” хэмээлээ.

    Ард түмний амьдралд шууд нөлөөлөх шийдвэр гаргахдаа иргэдийн дуу хоолойг сонсч, оролцоог нэмэгдүүлж байгаад иргэд баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн өмнөх хотын удирлагуудын үед бүтээн байгуулалт тун бага байсан. Харин ч хөрөнгө мөнгө, газар гэх мэт зөрчилтэй асуудал олон байсан гэдгийг иргэд хэлж байлаа.



    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэдээс ирсэн саналуудаас нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт суугдсан хийгдэж байгаа олон ажил бий. Энэ жилийг бид иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласан. Энэ нь дан ганц нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд санал авна гэсэн үг биш. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн албаны хариуцлага, ёсзүй, ажилдаа эзэн байх зэргээс эхлүүлээд олон зүйл алдагдсан. Үүнийг бид буцаан сэргээж, засч залруулах тал дээр анхаарлаа хандуулж ажиллаж байна. Түүнчлэн бүх шатанд иргэд юуг хүсч байгаа вэ, түүнийг хэрхэн зөв хийж гүйцэтгэх вэ гэдэг дээр та бүхэнтэй хамтран шийдэх нь энэ жилийн гол онцлог оршиж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд үүссэн эмх замбараагүй байдлыг цэгцлэхэд анхаарлаа хандуулж байна. Хотын хувьд шийдвэрлэх ёстой ажил маш их байна. Бид иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулж, байгаа хөрөнгөө үр ашигтай, зөв зүйлд зарцуулж ажиллана. Томоохон дэд бүтцийн ажлуудыг гадны хөрөнгө оруулалт, хөнглөлттэй зээлийн хүрээнд хийх болно” хэмээн хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
2220 2221 2222 2223 2224 2225 2226
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    3 цаг 47 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    3 цаг 52 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    3 цаг 58 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    4 цаг 33 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    4 цаг 55 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    5 цаг 27 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    5 цаг 33 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    5 цаг 53 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    5 цаг 58 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    6 цаг 14 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    6 цаг 17 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    6 цаг 20 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    6 цаг 24 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    6 цаг 26 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    8 цаг 39 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    8 цаг 55 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    9 цаг 44 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    9 цаг 50 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    9 цаг 54 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    10 цаг 4 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК