-
2017 оны 4 сарын 27
Зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэгвэл үүнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм.
Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” хэмээн заасан байдаг.
Тиймээс энэ сарын 27-ноос өмнө амжиж шилжилт хөдөлгөөн хийхийг анхааруулж байна.
-
2017 оны 4 сарын 27
09.30 цагт Монголын Архитектурын ордонд ”Дурсгалт барилгын хадгалалт, хамгаалалт” зөвлөгөөн болно. Зөвлөгөөний нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын дэд сайд Ё.Отгонбаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Баярсайхан нар оролцоно.
10.00 цагт ЭМХТ дээр ”Эмийн гаж нөлөөг бүртгэх мэдээлэх, түүний ач холбогдол” сургалт болно. Сургалтад Нийслэлийн дүүргүүд болон хөдөө орон нутгаас эмч, эмзүйч нар оролцоно.
10.00 цагт төрөх эмнэлгүүдийн ачаалал тулгамдаж буй асуудлыг сонсож, зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсгийхэн амаржих газруудад ажиллана.
10.00 цагт Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын ээлжит IX хуралдаан болно.
11.00 цагт Сүхбаатарын талбайд ЭМД-ын даатгалын хөнгөлөлттэй олгож буй эмийн мэдээлэл үзэсгэлэн болно. Өдөрлөгт ирсэн эхний 100 хүнд элэгний С вирүсийн эсрэг Хепсинат-ЛП эмийг үнэгүй урамшуулалтай авах ваучер өгнө.
11.30 цагт МУИС-ийн хичээлийн I байрны дугуй танхимд их зохиолч В.Инжаннашийн эснэсний 180 жилийн ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болно.
12.00 цагт Сүхбаатарын талбайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно. Өдөрлөгт Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана.
“MN-Мэдээллийн төв”-д
11.30 цагт Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар болон өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийн талаар “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Маргааш эхлэх “Элэг бүтэн монгол” чуулганы талаар “Оном” сан болон тус чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
-
2017 оны 4 сарын 27
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлаж мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг сайд Ц.Номтойбаярт даалгав.
Хөтөлбөрийг эрхэлсэн салбар, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхийн тулд шааардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байх юм.
Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх нийтэд тогтсон хэвшмэл ойлголтыг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээ авах хуулийн хэрэгжилтийг хангах, нийгэм, соёл, гэр бүл, эдийн засаг, улс төрийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахаар зорьж байна.
2021 он гэхэд:
- Хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх тухай асуудлыг хөдөлмөрийн дотоод журамдаа тусгасан байгууллага, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэнэ
- Эрэгтэйчүүдэд тусгайлсан тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт бий болно
- Олон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага орлоготой өрх толгойлсон эцэг, эхийн амьжиргааг дээшлүүлэх жендэрийн мэдрэмжтэй бодлоготой болно
- Жендэрийн сургалтад хамрагдсан удирдах ажилтан, төрийн албан хаагч 50 хувиар нэмэгдэнэ
- Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах нэгж бүх аймаг, дүүрэгт ажиллана
- Дүрэмдээ улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн суудлын квотыг 30 хувиас доошгүйгээр тогтоосон намын тоо нэмэгдэнэ
- УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квот 30 хувиас доошгүй байх эрх зүйн орчин бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж тооцоолж байна.
-
2017 оны 4 сарын 27
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.
-
2017 оны 4 сарын 26
60 гаруй оюутнуудыг бүртгэжээ
-
2017 оны 4 сарын 26
Хэнтий аймагт архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглодог өдөр нэг иргэн архинд хордсон байж болзошгүй байдалтайгаар амиа алджээ.
-
2017 оны 4 сарын 26
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс 24-25 жилийн ял сонссон холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд ханджээ.
-
2017 оны 4 сарын 26
Баянзүрх дүүргийн нутаг Улиастайд осол гарч, сургуулийн насны хүүхдүүд гэмтсэн байна.
-
2017 оны 4 сарын 26
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар (НАББГ)-т хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын ““Монгол улс Улаанбаатар хотын Агаарын
-
2017 оны 4 сарын 26
Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн урт хугацаанд хэвлэлээс нуугдсаны эцэст урьдчилан зохион байгуулсан хэвлэлийн хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд зарлалаа. Харамсалтай нь энэ хурал тэдний сценарийн дагуу яваагүй тул Х.Бадамсүрэн яамны газрын дарга, мэргэжилтнүүдээр “хамгаалуулан” зугтах шахам хурлын танхимаас гарлаа. Хэвлэлийн хурлын үеэр нийгэмд зайлшгүй хариулт шаардсан Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын хэмжээ хязгааргүй тансаглалын талаарх сэтгүүлчдийн асуултаас албаны хүмүүс бүрэлдэхүүнээрээ бултаж, булзааруулж байв. Мөн сэтгүүлчдийн микрофоныг шууд хааж, асуултыг бүдүүлгээр таслах мэтээр Х.Бадамсүрэнг хамгаалах ажилтнуудын сандралын байдалд хурал өрнөлөө.
Сэтгүүлчид, “Улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ үед та өөрийн өндөр цалин хангамжаасаа татгалзаж, иргэний зориг гаргаж чадах уу”, “Өөртөө машин авсан, гэртээ 180 сая төгрөгөөр тавилга авсан баримтад ямар тайлбар өгөх вэ” “Эрдэнэт шилэн дансны хуулийг хэзээ хэрэгжүүлж эхлэх вэ” гэх зэрэг асуудлыг дахин давтан асуусан ч хангалттай хариулт өгсөнгүй. Тэрээр нэгэнт дэлгэгдсэн хөдөлшгүй баримтыг няцааж чадаагүй. “Өөр хэн ч байсан, иргэн Дорж ч ирсэн эдлэх л байсан” гэж тансаглалаа тайлбарласан нь буруудсан бололтой, яамны албан тушаалтны заавраар хурлыг шууд дуусгав. Өчигдөрхөн түүнд “жингэр” гэж цоллуулсан сэтгүүлчид баримт тайлбар, асуултын хариултаа нэхсээр, харин “хамгаалагчдаар” хүрээлүүлсэн Х.Бадамсүрэн “сүүлээ хавчин” зугтаж гарсан юм.
-
2017 оны 4 сарын 26
“Өнгөрсөн сарын 27-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29 дүгээр дунд сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан.
-
2017 оны 4 сарын 26
НИТХ-ын шийдвэрийн дагуу “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 оны аравдугаар сард албан ёсоор байгуулагдан Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт цоо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж байгаа томоохон компани юм.
Бид “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийг улсын төсөвт суулгахгүйгээр хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн шийдвэрлэж ирсэн билээ. Төслийн санхүүжүүлэгч нь Сөүл хотын өмчит “Кореа Смарт Карт Корпораци” буюу “Т моней” юм.
Тус корпораци нь энэхүү системийг анх 2004 онд Солонгос улсад нэвтрүүлсэн. Түүнээс хойш дэлхийн олон улс орон, томоохон хотуудад амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн шилдэг корпорациудын нэг билээ.
2015 оны нэгдүгээр сараас эхлэн Монгол, Солонгосын хамтарсан 10 гаруй судалгааны баг ажиллаж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ систем нэвтрүүлэх ажлын туршилт, бэлтгэлийг бүрэн хангаж, иргэд зорчигчид 2015 оны долдугаар сарын 24-нөөс албан ёсоор “U money” картаар зорчиж эхэлсэн юм.
Түүнээс хойших хоёр жил гаруйн хугацаанд төсөл амжилттай хэрэгжиж, энэ сарын 1-ний өдрөөс нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ 100 хувь цахим төлбөрийн системд шилжиж чадлаа. Энэ нь томоохон амжилт бөгөөд бид төслийнхөө үр дүнд сэтгэл хангалуун байгаа болно. Цаашид ч нийтийн тээврийн салбарт томоохон хөрөнгө оруулалт татаж, шинэ технологи нэвтрүүлэх зорилт тавьснаа эхлүүлээд ажиллаж байна.
Гэвч бидний ажиллаж ирсэн зам тийм ч дардан байсангүй. Улстөрийн шалтгаанаар, хувийн ашиг сонирхлоор “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаанд саад болох оролдлогыг зарим улстөрч, албан тушаалтнууд хийсээр ирснийг энд зориуд тэмдэглэн хэлье. Үүний улмаас өнгөрсөн хугацаанд их ажлын хажуугаар олон удаа Монгол Улсын хууль, хяналтын бүхий л байгууллагад шалгуулж, үнэн мөнөө тогтоолгосоор ирсэн.
Гэтэл иймэрхүү байдал өнөөдөр ч үргэлжилж байгаад харамсаж байна. Хэн нэгэн этгээдийн хувийн, явцуу ашиг сонирхлын үүднээс гүтгэлэг, доромжлол, дарамт бидэн рүү чиглэж, улмаар тэрхүү хүслийг гүйцэлдүүлэхэд зарим нэр хүнд бүхий томоохон хэвлэл мэдээллийн байгууллага хүртэл татагдан оролцож, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хийсэн бүтээсэн бүхнийг харлуулан, баллуурдаж, гэмт хэрэг үйлдэж буй мэтээр гүтгэн доромжилж байгаад харамсахын зэрэгцээ туйлын их гомдолтой байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.
Нийтийн тээврийн салбар нь өөрөө том салбар бөгөөд олон талын хамтын ажиллагаан дээр үйл ажиллагаа нь явагдаж байдаг билээ. Буруу ташаа мэдээллээс болон манай компани төдийгүй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, нийтийн тээврийн зорчигч үйлчлүүлэгчдийн эрх ашиг хөндөгдөж байна.
Энэ байдал даамжирч, Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, шинэ технологи нэвтрүүлэн, нийслэлийн хөгжил, нийтийн тээврийн үйлчилгээнд томоохон үсрэлт хийсэн хөрөнгө оруулагчдад элдэв нэр хаяг өгч цоллох, гүтгэх, доромжлох, дарамтлах үйлдлүүдийг үзүүлэх нь хэрээс хэтэрлээ.
Нийтийн тээврийн төлбөрийн картыг хөгжүүлэн такси үйлчилгээ, авто зогсоол, тээврийн үйлчилгээ болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжийг иргэдэд бий болгож өгөх зорилгоор хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан ч иймэрхүү байдлаар тогтвортой бус нөхцөл байдал үүсгэж байгаа нь цаашид өргөжүүлэхэд бэрхшээлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Мөн хөрөнгө оруулагчдын урам хугарч, цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүйд хүрч, улмаар манай улсад оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн татах ноцтой шийдвэр гаргаж болзошгүй түвшинд хүрлээ.
Мөн Улаанбаатар смарт карт ХХК нь өөрсдийн туршлага, нутагшуулсан техник технологийн нау-хауг бусад улс орнууд хотуудруу экспортлох мастер төлөвлөгөө боловсруулж байгаа боловч энэ боломжийг алдах нөхцөл байдал үүсэхвий гэдгээс болгоомжилж байна
Иймд бид сайн дураараа Монгол Улсын хууль, хяналтын байгууллагуудад хандаж, өөрсдийгөө шалгуулан дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан. Мөн биднийг гүтгэж худал мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгуулахаар гомдол гаргах болсныг албан ёсоор мэдэгдэж байна.
УЛААНБААТАР СМАРТ КАРТ ХХК
-
2017 оны 4 сарын 26
Богд Уулын Нүхтийн аманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
-
2017 оны 4 сарын 26
Монгол Улсын хэмжээнд 2017 онд нийт 1,1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байгаагаас 2017.01.01-2017.04.19-ны хооронд нийт 302 096 тонн газрын тос олборлож, 303 797 тонн түүхий тос БНХАУ-д экспортлоод байна.
2017 оны 4 дүгээр сарын 24-ний байдлаар Тосон-Уул, Тамсагийн газрын тосны ордоос олборлож буй “Дачин 33” маркийн тосны үнэ 45.7 ам.доллар/баррель, Зүүнбаян, Цагаан-Элсний ордоос олборлож буй Брент маркийн тосны үнэ 51.6 ам.доллар/баррель байна.
Шатахууны ердийн хэрэглээний 42 хоногийн нөөцтэй байна.
2017 оны 4 дүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 62, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 35, ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна.
-
2017 оны 4 сарын 26
Сүхбаатарын талбайд хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилнэ
-
2017 оны 4 сарын 26
“Дэлхийн оюуны өмчийн өдөр” тохиож буй энэ өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газраас Оюуны өмчийн хамтын удирдлагын байгууллагууд болох Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Тѳв /MCPP/ нартай хамтран ажиллах санамж бичиг зурлаа.
Санамж бичиг зурах үйл ажиллагаанд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Монголын Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Тѳвийн тэргүүн Б.Лхагвасүрэн нар оролцлоо.
Байгууллагууд энэхүү санамж бичгийн дагуу “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн хүрээнд хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дуу хөгжмийн бүтээлүүд болон дуу бичлэг бүтээгчид, бичлэгийн эрх эзэмшигчдийг олон нийтэд түгээх, сурталчлах, дэлгэрүүлэх, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хэрэглээний төрөл, орлогыг нэмэгдүүлэх замаар зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хамгаалах, бэхжүүлэх, Нийслэлийн нутаг дэвсгэрт Оюуны Ѳмчийн ойлголт соёлыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллах ажээ.
“Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг анх 2000 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас тунхагласан бөгөөд гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэгтүүд нь бидний амьдралд хэр зэрэг нөлөөлдгийг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог байна. Тус өдрийг Монгол Улс 2003 оноос эхлэн тэмдэглэж иржээ.
-
2017 оны 4 сарын 26
ОХУ-ын “Роснефть” компанитай уулзалт зохион байгуулж, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн 2017 онд “Роснефть” компаниас нийлүүлэх шатахууны үнийг төвийн бүсээр 10 ам.доллар, баруун болон зүүн бүсээр 20 ам.доллараар буулгах хүсэлт тавьж, “Роснефть” компани 6 дугаар сард шийдвэрээ ирүүлэхээр боллоо.
БНХАУ-ын “Чайна-Ойл” компаниас 2017 онд нийлүүлэх шатахууны тоо хэмжээ, гэрээний нөхцөл болон үнэ тооцох томьёоллыг өөрчлөн сайжруулах талаар хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулав. Уулзалтын үеэрМонгол Улсын баруун бүсээр буюу Говь-Алтай аймгийн Бургастай, Ховд аймгийн Ярантын боомтоор шатахуун нийлүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд нийлүүлэх шатахууны төрөл, тоо хэмжээ, тээврийн нөхцөл, агуулахын багтаамж, шатахууны чанарын талаар хамтран судалгаа хийж эхлэхээр тохиролцлоо.
2017 оны 4 дүгээр сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотод борлуулж буй шатахууны жижиглэнгийн дундаж үнэ А-80 автобензин 1474 төгрөг, Аи-92 автобензин 1616 төгрөг, Аи-95 автобензин 1799 төгрөг, дизелийн түлш 1711 төгрөг байна.
-
2017 оны 4 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 24-25-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өнөөдөр Чойбалсан хотод хүрэлцэн иржээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Дорнод аймгийн иргэдэд танилцуулах уулзалт аймгийн хөгжимт драмын театрт болсон байна.
-
2017 оны 4 сарын 26
Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх,
-
2017 оны 4 сарын 26
Тус үйлдвэрт мал эмнэлэг, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хамтран хяналт шалгалт хийхэд зориулалтын бус байранд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10.1.2 , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5 дах заалтыг тус тус зөрчиж байсан тул улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллалаа.
үйл ажиллагааг нь зогсоолоо